Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БАГШ НАРААСАА ИЛҮҮ УХААЛАГ

MORE UNDERSTANDING THAN MY TEACHERS!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 7, 2014


Өнөөдрийн ишлэлийг уншихаас өмнө би та нарт манай интернэт үйлчлэлийг дэмжидэг нэгэн хүнээс өнгөрсөн долоо хоногт ирсэн шууданг уншиж өгье. Тэр ийнхүү хэлсэн,

“Надад таны “Бурханы амьсгалаархи судар” гэсэн номлол чинь их таалагдсан. Би маш гүн гүнзгий ойлголтыг тэндээс авсан...Баярлалаа... Та үүнийг мэддэг, ихэнхи хүмүүс таны сургаал бол “их сургуулийн түвшинийх” хэмээн хүлээн зөвшөөрдөг гэж би боддоггүй. Бурханы хаанчлалд Тэр таныг “Хүндэт Доктор” хэмээн тооцож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Би хийдэг зүйлээ мэддэг.”

Эрхэмээ, таны энэ найрсаг үгэнд талархаж байна! Тийм боловч би өөрийгөө хэзээч ийм эрдэмтэнээр бодож байгаагүй. Би өөрийгөө үргэлж номлогч болон мишионер хэмээн үздэг бөгөөд харин агуу сэтгэгч гэж үздэггүй. Одоо бүгдээрээ Дуулал 119-ийг үзье.

“Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон... Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.” (Дуулал 119:99, 103-104).

Энэ 119 дүгээр бүлэг нь бусад бүх библийн бүлгээсн хамгийн урт нь. Энэ бүлгийг сэдэв нь бол Библийн тухай байсан бөгөөд Дуулаач үүнийг: “Үг”, “Хууль”, “Таны гэрчлэл”, “Таны тушаал” болон өөр бусад төрлөөр нэрлэсэн. Энэ нь Библид тулгуурладаг бөгөөд энэ нь гол сэдэв нь юм.

Др В.А Крисвелл бол Библийн агуу судлаач бөгөөд түүнийг маш сайн хамгаалагч юм. Тэр ойролцоогоор жар гаруй жил Техасын Нэгдүгээр Баптист Чуулганд пастороор ажиллаж байсан. Тэр надад маш их таалагддаг байсан! Би дөчин жилийн турш түүний хүчтэй дуу хоолой болон төлөв даруу итгэлээр нь маш их урам зориг авдаг байсан! Түүний Би яагаад Библи бол тэрчигээрээ Үнэн гэдгийг тунхагладаг вэ гэсэн түүний ном нь намайг үргэлж зоригжуулан надад тусалж байдаг.

Мөн би Библид хайртай. Би бол Христ итгэлт гэр бүлд өсөөгүй. Надад Христ итгэлт гэр бүлд өсөж торнихийн давуу тал байгаагүй. Хэрвээ энэ нь библид байгаагүй бол би өөрөө өнөөдрийн энэ Христ итгэлт нэгэн болохгүй байх байсан.

Хойд Баптист чуулганыхан намайг номлогчийн дээд боловсрол олж авах хэрэгтэй байсан хэмээн хэлдэг байсан. Энэ бол тэдний хоорондоо тавьдаг шаардлага байсан. Гэхдээ надад Христчин дээд сургуульд явах мөнгө байгаагүй. Би бүх өдрийн турш ажиллаж орой нь сургууль явах хэрэгтэй байсан. Надад зөвхөн ажлын найман цагийн дараа хичээлээ сонгох боломжтой жирийн сургуульд оролцох боломж байсан.

Би энэ жирийн сургуульд суралцаж байх үед багш нар нь Библи руу хайр найргүй дайрдаг байсан. Хичээлээс хичээлд тэд Библийг үгүйсгэж, Бурханы үгээр тоог тохуу хийдэг төдийгүй Бурханы номонд итгэх миний найдварыг бараг л алдагдуулах шахдаг байсан. Би энэ энгийн сургуульд байх үедээ энэ ишлэлээр тайвшралыг анх авч байсан,

“Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон... Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.” (Дуулал 119:99, 103-104).

Би энгийн дэлхийлэг сургуулийг төгссөн. Тиймээс Хойд Баптистууд надад “Чи Хойд Баптистын пасторын зэрэг олгох мастерын сургалтад явах хэрэгтэй.” хэмээн хэлдэг байсан. Гэхдээ надад уламжлалт Библийн итгэлийн сургуульд явах мөнгө байгаагүй. Энэ нь над шиг ядуу залууд дэндүү үнэтэй сургууль байсан. Хойд Баптист чуулганы гишүүн байх үед Талбот Сургууль эсвэл бусад уламжлалт теологын сургууль хир их үнэтэй болох бол гэсэн хэсгийг л ердөө харгалзан явах боломжтой байсан. Теологиор мастер зэрэг авахын тулд энэ нь гурван жилийг зарцуулдаг байсан. Би өөрийнхөө пастораас Голден Гэйт Теологын их сургуулийн Хойд баптист хүмүүнлэгийн сургуульд явах хэрэгтэй юу хэмээн асуусан. Тэр надад “Зоригтой бай Боб. Чи библи мэддэг. Энэ чамайг ичгүүрт оруулахгүй байх болно.” хэмээн хэлсэн. Үнэхээр түүний зөв байсан. Энэ нь намайг ичгүүрт оруулаагүй. Гэхдээ энэ намайг бараг л алах шахсан! Энэ нь ийм учиртай!

Хэрвээ үүнд Бурханы нигүүлсэл байгаагүй бол би өнөөдөр амьд байхгүй байх гэсэн гэж би боддог – би гарцаагүй цуглааныг орхих байсан! Энэ аймшгийн сургуульд байхдаа би үнэндээ хэдэн өдрийн турш цуглаандаа явахгүй болтлоо сэтгэлээр унаж шарх авсан. Энэ хүйтэн хөндий, халуун дулаан уур амьсгалгүй, үл итгэгчийн тамын нүхэнд би аймшигтай гурван жилийг өнгөрөөсөн! Энэ нь Библи сурахын төлөө биш байсан бол би хэзээч энэ сургуульд явж төгсөхгүй байх байсан. Би дотуур байрныхаа өрөөнд гартаа дэлгээтэй библиэ бариад унтахаар явахыг хүсдэг байсан. Бараг өдөр бүр би өнөөдрийн үгийг уншихыг хүсдэг байсан,

“Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон... Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.” (Дуулал 119:99, 103-104).

Надад яг л Тамд унаж байгаа мэт мэдрэмж төрж байсан. Би хэзээч энэ сургуулиас эсэн мэнд мултарахгүй юм байна гэж бодсон. Учир нь,

“Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач! Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ. Би Танд хандан хашхирсан. Намайг авраач. Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.” (Дуулал 119:145-146).

Гэхдээ энэ салхинд хийсэх мэт хүйтэн, үл итгэлийн гансралын газар, галд шарагдах мэт зовлон дунд би Библийг хайрлахыг өөрийн амьдралаас илүүгээр сурсан.

Номлолын багш надад чи ангидаа библийг өмөөрөөд байгаа учраас муу нэр зүүгээд байна гэж хэлсэн. Тэр намайг сайн номлогч гэхдээ ангидаа библиийг өмөөрөөд байгаа учраас нэр төрөө алдаад байна гэсэн. Тэр “Чи хэзээч цуглаанд оролцохгүй” гэж хэлсэн. Сургуулийн захирал хүртэл намайг өрөөндөө дуудаад “Чи хэзээч цуглаанд оролцохгүй. Тэнд чи асуудал үүсгээд тэд үүнийг чинь олж мэдэх болно.” гэсэн адилхан зүйлийг хэлсэн. Би агуу Лүүтэрийн үгийг уншаад эдгээр нь миний хэлэх байсан үг шиг санагдсан,

Би юуч хийж чадахгүй энд зогсож байна. Би Ариун Сүнсээр нүглээ ухамсарлуулахгүйгээр би ямар нэг зүйлийг нууж чадах эсвэл нууж зориглохгүй; миний сэтгэл Эзэний Үгэнд татагдаж байдаг.

Энэ үг нь дэлхийн бүх хүчнээс дээгүүр, тэдний ачаар бус, орших;
Бидэнтэй хамт байдаг Түүгээр Сүнс болон бэлгүүд биднийх болдог.
Бараа таваар болон төрөл төрөгсөдийг явуулаач, мөн энэ хэцүү амьдралаас;
Тэдний хөнөөж болох биед Бурханы үнэн байсаар байна:
Түүний хаанчлал мөнхийн мөнх.
   (“Бидний Бурхан бол хүчирхэг хэрэм.” Martin Luther, 1483-1546).

“Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.” (Дуулал 119:99).

Библи бол шинжлэх ухааны сурах бичиг биш. Гэхдээ энэ нь бас системтэй теологын сурах бичиг ч биш. Хэдий тиймч Библи теологын тухай сэдвийн талаар хэлсэн зүйл нь үнэн байдаг. Мөн Библи шинжлэх ухааны талаархи нотолгоонууд нь ч үнэн байдаг.

Намайг төгсөх гуравдугаар курст байхад найз нар болон намайг дэмжигч хүмүүс оюутны холбооны Гүйдэл хэмээх сонины найруулагчаар сонгосон. Энэ нь надад библийг эсэргүүцдэг либерал багш нарын эсрэг зогсох боломжийг үнэхээр нээж өгсөн. Энэ сонинд би өөрийн булантай байсан бөгөөд ангид байхад Библийн эсрэг дайрсан дайралтуудад хариуг нь тэр хэсэгтээ гаргадаг байсан. Гүйдэл сонин гарсан даруйд оюутнууд түүнийг авахыг хүсдэг байсан. Би нэг оюутны “Химерс редактор нь болохоос өмнө хэнч энэ сонинг уншидгүй байсан” гэж хэлэхийг санаандгүй сонссон. Миний бичсэн зүйлсийн зарим нь шинжлэх ухаанаар хөдлөшгүй батлагдсан Библийн үнэний талаар байсан. Библид шинжлэх ухаантай холбоотой тодорхойлолт гарахад тэр нь үргэлж хөдлөшгүй бөгөөд үнэн байдаг. Одоо би Библи бичигдэж байх тэр үед хэнч мэддэггүй байсан шинжлэх ухааны библид дурьдагдсан үнэн баримтыг хэлье.

I. Нэгдүгээрт, Библи бичигдсэн тэр үед хүний цус судлагдаагүй байсан ч библи үүний талаар юу гэж хэлсэн бол.

Одоо та Левит 17:11-ийг гаргаад үзээрэй. Энэ Скотфилд библийн 150 дугаар хуудсанд байна. Одоо босоод эхний хэдэн үгийг уншья.

“Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг” (Левит 17:11).

Одоо сууцгаана уу. Др Хенри М.Моррис ийнхүү хэлжээ,

Хүний бие дэх цусны эргэлт бол амийн хамгийн гол хүчин зүйл гэдгийг (үүнийг 1616 онд Виллам Харви нээсэн) нотлоход энэ ишлэл бусдад маш чухал. (Эхлэл 9:3-6)...Энэ орчин үеийн шинжлэх ухааны ойлголтыг хэдэн мянган жилийн өмнөх Бурханы хэлсэн үг бараг бүрэн баталдаг. (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995, p. 154; note on Leviticus 17:11).

1616 онд Виллам Харви артерийн судсанд агаарын оронд цус урсаж байгааг нээсэн ч гэсэн “өнөө цаг хүртэл амийг-тэтгэгч цусны үйл ажиллагааны талаар бараг юуч судлагдаагүй, танигдаагүй байсан.” (John R. Rice, D.D., Our God-Breathed Book – The Bible, Sword of the Lord Publishers, 1969, p. 319). Манай анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон өвчин туссан үед эмч нар түүнийг цусыг гурван удаа ханаж юүлсэн байдаг. Гурав дахь удаад эмч түүний бараг бүх цусыг нь юүлсэн. Хэдэн зууны тэртээ библи “Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг” гэсэн үгийг энэ эмч мэдэхгүйгээс бидний анхны ерөнхийлөгч амиа алдахад хүрсэн байна. “Тэр ихэнхи өвчин хэт их цуснаас болдог хэмээн мунхаглан боддог байж.” (Rice, ibid.).

II. Хоёрдугаарт, Библи бичигдсэн тэр үед орчлон ертөнц судлагдаагүй байсан ч библи үүний талаар юу гэж хэлсэн бол.

Одоо Иоб 26:7 дугаар зүйл үеье. Энэ Скотфилд библийн 585 дугаар хуудсанд байна. Одоо босоод эхний хэдэн үгийг уншья.

“Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.” (Иоб 26:7).

Энэ библи Христээс өмнөх 1500 жилд бичигдсэн. Орчин цагийн орчуулга үүнийг “Тэр умард тэнгэрийг хоосон зай дээгүүр дэвссэн; тэр хоосон юман дээр газар дэлхийг өлгөсөн.”(NIV). Алдартай судлаач Др Чарльз Жон Эликотт Иоб 26:7-гийн талаар ийнхүү хэлсэн,

....шинжлэх ухааны нээлтийг [урьдчилан тааварласан] үнэхээр гайхамшигтай тохиолдол. Эндээс бид манай бөмбөрцөгийн нөхцөл байдлыг шинжлэх ухааны хэлээр маш тодорхойгоор гурван мянга гаруй жилийн өмнө тодорхойлсон Иовыг хардаг бөгөөд энэ нь тэнгэрлэг хүчний хамгаалалтаар цаашид тогтож байна. (Charles John Ellicott, Ph.D., Ellicott’s Commentary on the Whole Bible, Zondervan Publishing House, n.d., volume IV, p. 46; note on Job 26:7).

“Тэр хоосон юман дээр газар дэлхийг өлгөсөн.”(NIV). “Хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.” (KJV) Ромчууд дэлхий бол агуу Атлас хэмээх бурханы нуруун дээр тогтдог гэдэгт итгэдэг байсан тэр үед эдгээр үгс Христээс аль эрт Библид бичигдчихсэн байсан. Мөн тэр үед Энэтхэгчүүд дэлхий бол хязгааргүй задгай сансарт сэлж яваа асар том яст мэлхийний нуруун дээр зогссон зааны нуруун дээр байдаг тэгш талбай гэж ярьдаг байсан! Др Ж Вермон МсЖий “Иов бол Абрахам, Исаак, Иакобоос өмнө амьдарч байсан ч гэсэн энэ дэлхий бол хоосон зайд өлгөгдсөн гэдгийг мэдэж байсан гэдгийг санах хэрэгтэй. Бурхан дэлхий хэмээх энэ том бөмбөлгийг задгай сансарт ямарч түшиж тулах зүйлгүйгээр өлгөсөн... энэ ойлголт бол эртний одон орон судлаачдад огт байгаагүй.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1982, volume II, p. 632; note on Job 26:7). Др А.Р.Фауссет гаргаж ирсэн шиг үүнийг бүр гурван мянга гаруй жилийн өмнө Иов библид Бурхан “Тэр хоосон юман дээр газар дэлхийг өлгөсөн.”, “Хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.” хэмээн хэлсэн байсан. (Jamieson, Fausset and Brown’s Commentary, William B. Eerdmans Publishing Company, 1976 edition, volume II, p. 62; note on Job 26:7).

Одоо Исаиа 40:22 үзье. Энэ Скотфилд библийн 748 дугаар хуудсанд байна. Одоо босоод эхний хэдэн үгийг “дэлхийн” гэдгээс эхлээд “билээ” хүртэл чангаар уншья.

“дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ...” (Исаиа 40:22).

Одоо сууцгаана уу.

Скотфилд библи судлалд “дэлхийн бөмбөрцөг [тойрог]-ийг гайхамшигтай тайлбарладаг” хэмээн хэлдэг. Др В.А. Крисвелл ийнхүү хэлсэн, “Исаиа Христээс өмнө долоон зуу гаруй жилийн тэртээ дэлхий бол бөөрөнхий бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг аль эрт мэдэж байсан байна. Энэ бол Бурханы онгодоор өгөгдсөн гайхамшигтай гүнзгий ойлголт юм.” (The Criswell Study Bible, Thomas Nelson Publishers; note on Isaiah 40:22). Др Хенри М.Моррис еврей хэлэнд “тойрог” гэдэг үгийг “khug,” гэдэг бөгөөд “энэ нь дэлхий бол бөмбөрцөг [тойрог] хэлбэртэй гэдгийг маш тодорхой хэлдэг” гэсэн. (The Defender’s Study Bible, ibid.; note on Isaiah 40:22).

Эндээс библи бидэнд дэлхий бол бөөрөнхий бөгөөд хоосон зайд өлгөгдөн оршдог гэдгийг заадаг! Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “...энэ нь Галилео, Колумб, Магеллан нар дэлхий бол бөөрөнхий гэдгийг мэдэхээс хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн.” (Rice, ibid., p. 320).

III. Гуравдугаарт, Библи бичигдсэн тэр үед дэлхийн тойрог болон тойрог замын хөдөлгөөнийг дэлхий мэдээгүй байхад Есүс мэдэж байсан.

Грекчүүд дэлхий бол бөөрөнхий гэдэг онолыг хэлдэг ч түүний тойрог замын талаар мэдэхгүй байсан. Жирийн хүмүүс дэлхий бол хавтгай гэж боддог байсан. Яг тэр үед “Хавтгай дэлхий нийгэмлэг” гэсэн нэртэй хэсэг хүмүүс ч байсан. Гэхдээ Эзэн Есүс Христ дэлхий бол бөөрөнхий бөгөөд тогтмолоор эргэлдэж байдаг гэдгийг мэддэг байж. Магеллан дэлхийг тойрон далайгаар аялсанаас 1400 гаруй жилийн өмнө үүнийг мэдэж байсан. Одоо Лука 17:34-36 нээгээрэй. Энэ Скотфилд библийн 1100 дугаар хуудсанд байна. Одоо босоод уншья.

“Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг нь орхино. Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино. [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь орхих болно гэв.]” (Лука 17:34-36).

Одоо сууцгаана уу, Есүс ийнхүү хэлсэн, Тэр дахин ирэх үед хоёр хүн орондоо байх болно, хоёр эмэгтэй буудай тээрэмдэж байх болно, талбайд хоёр эр байх болно гэсэн. Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн,

Эзэн ирэх үед эрчүүд орондоо унтаж байх шөнө байх болно. Гэхдээ энэ бас эмэгтэйчүүд буудай тээрэмдэж байх эрт үүр байх болно, мөн эрчүүд талбад ажиллаж байх үд дунд байх болно. Энэ зүйл нь дэлхий бөөрөнхий бөгөөд өөрийн тэнхлэгээрээ өдөр бүр эргэж байгаа нөхцөлд л боломжтой юм. (Henry M. Morris, Ph.D., ibid., p. 1116; note on Luke 17:34).

Христ “нүд ирмэхийн зуур, нэг агшинд” (I Коринт 15:52) ирэх болно гэсэн. Тиймээс энэ нэг агшинд дэлхийн нэг хэсэгт орой болж, нөгөө хэсэгт нь үүр цайж, бүр нөгөө хэсэгт нь үд дунд хэвийж байх болно гэсэн. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Эзэн Есүс...нэг цагт дэлхийн хоёр талд нэгд нь шөнө, нөгөөд нь өдөр болж байдаг дэлхий тойрог замын хөдөлгөөний талаархи шинжлэх ухааны үнэнийг мэдэж байсан.” (Rice, ibid., p. 321).

Библи шинжлэх ухааны талаар хэлсэн эдгээр дөрвөн өгүүлбэр нь үргэлж үнэн байдаг. Хэдий дэлхийн ямарч хүн энэ үнэнийг мэдээгүй байхад ч гэсэн Библи энэ тал дээр үргэлж үнэн зөв хэвээр байсан. Бид эдгээрээс өөр гурван баримтыг дараагийн Ням гарагт үзэх болно.

Би библийг эсэргүүцдэг Хойд Баптист либерал сургуульд редактор байхдаа оюутны сонинд эдгээр энгийн баримтуудыг тавьдаг байсан. Зарим нь над руу хашгичиж, зарим нь элэглэн шоолсон. Сургуулийн захирал намайг хөөхөөр заналхийлсэн ч би энэ сургуульд хоёр жил гаруй А үнэлгээтэй оюутнаар байсан болохоор тэр чадаагүй. Тэд намайг хэзээч Хойд Баптист чуулганд явж чадахгүй гэдэг байсан. Гэхдээ надад тэр чуулганд нь “оролцох” ямарч шаардлага байгаагүй! Би сургуулиас хоёр милийн зайтай нэг гарааны шугамнаас эхэлсэн. Энэ өнөөдөр ч гэсэн байгаа! Энэ бол Өмнөд Баптист чуулган. Дэлхий даяарх дөчин сүм чуулган энэ сүмээс салбарлсан гарсан. Хачирхалтай нь хоёр жилийн өмнө Голден Гэйт Баптист Теологын Сургуулийн Калиборны дахь Милл Валли дахь миний анх гараагаа эхэлсэн чуулганы дөчин жилийн ойгоор хурлын зааланд нь би номлол хийсэн! Тэнд байсан библийг эсэргүүцэгч либерал үзэлтэй бүх багш нар байхгүй болсон бөгөөд- би тэнд номлол хийсэн! Есүст алдарыг өргөж байна! Энэ бүгд бол зөвхөн Бурханы нигүүлсэл гэдгийг би одооч гэсэн төлөв даруугаар хэлж чадна,

“Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон... Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.” (Дуулал 119:99, 103-104).

Та библид итгэхээсээ хэзээч ичэхгүй гэдэгт би итгэж байна. Есүс ийнхүү хэлсэн,

“Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Эцгийн болон Өөрийн, мөн ариун тэнгэр элч нарын суу алдраар ирэхдээ түүнээс ичих болно.” (Лука 9:26).

Есүс рүү итгэлээр ирээрэй. Түүнд итгээд гэм нүглээ Түүний цусаар ариутгаарай. Тэр үхлээс дахин амилсан! Тэнгэр өөд хараад Түүнд итгэ!

Хараагаа Есүс рүү өргө,
Түүний гайхалтай царайнд буй бүгдийг хар;
Гайхалтай нь дэлхийн зүйлс буурах болно
Түүний алдар болон нигүүлсэлийн гэрэлд
(“Хараагаа Есүс рүү өргө” Helen H. Lemmel, 1863-1961).

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Дуулал 119:97-104-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна: “Дуулал 19:7-10”


үндэс

БАГШ НАРААСАА ИЛҮҮ УХААЛАГ

Доктор Р.Л.Химерс

“Таны гэрчлэлүүд миний бясалгал учир Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон... Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.” (Дуулал 119:99, 103-104).

(Дуулал 119:145-146)

I. Нэгдүгээрт, Библи бичигдсэн тэр үед хүний цус судлагдаагүй байсан ч библи үүний талаар юу гэж хэлсэн бол. Левит 17:11.

II. Хоёрдугаарт, Библи бичигдсэн тэр үед орчлон ертөнц судлагдаагүй байсан ч библи үүний талаар юу гэж хэлсэн бол. Иов 26:7; Исаиа 40:22.

III. Гуравдугаарт, Библи бичигдсэн тэр үед дэлхийн тойрог болон тойрог замын хөдөлгөөнийг дэлхий мэдээгүй байхад Есүс мэдэж байсан. Лука 17:34-36; I Коринт 15:52; Лука 9:26.