Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТИЙН ТАЛААРХИ ОРЧИН ҮЕИЙН ЗУРГААН БУРУУ ТӨСӨӨЛӨЛ

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 15)

SIX MODERN ERRORS ABOUT REVIVAL
(SERMON NUMBER 15 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 16, 2014


Өнөөдрийн миний номлох сэдэв бол “Сэргэлтийн талаархи орчин үеийн зургаан буруу төсөөлөл” юм. Би анх сэргэлтийг 1961 оны сүүлээс эхэлж сонирхож эхэлсэн. Би Биола Буукруумээс Анхны агуу Сэргэлтийн талаархи нэгэн жижигхэн номыг худалдан авсан. Энэ ном нь Жон Веслийн тэмдгэлээс ишлэл татаж Мүүди Прессээр хэвлүүлсэн. Би сэргэлтийн талаар бараг 53 жилийн турш бодож бас үүний төлөө залбирч байгаа. Тиймээс надад Ваптист чуулган дахь хоёр ер бусын сэргэлтийн үзэх завшаан олдсон. Эдгээр нь ямар нэгэн евангелист эсвэл “онцгой чухал” цугларалт байгаагүй. Тэд бол бидний Христ итгэлийн түүхээс уншидаг тийм төрлийн сэргэлтүүд байсан. Мөн би 1960 оны сүүл болон 1970 оны эхээр “Есүс Хөдөлгөөн”-ий үеэр Бурхан сэргэлтийг илгээж байсныг харсан.

Тавин гурван жилийн турш энэ сэдвээр уншиж, бодож байсан миний хувьд сэргэлтийн эрх мэдлийг бүрэн ойлгож чадаагүй. Би дөнгөж сэргэлтийн талаархи зарим чухал үнэнийг ойлгож эхэлж байгаа.

Би өнгөрсөн хугацаанд сэргэлтийн талаар олон буруу ойлголттой байсан. Хэдэн жилийн турш би Чарльз Финнегийн өгүүллүүдийг уншаад төөрөгдөлд орж явсан. Одооч гэсэн би өөрийгөө бүгдийг ойлгосон гэдэгт тиймч итгэлтэй биш байна.

“Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч” (I Коринт 13:12).

Гэхдээ би энд сэргэлтийн талаарх миний эсэргүүцдэг зургаан алдаатай төсөөллийг та бүхэнд номлох гэж байна. Эдгээр зүйл нь та чуулгандаа сэргэлтийг авчирхын төлөө Бурханд хандан залбирах үед хэрэг болно гэж би найдаж байна.

I. Нэгдүгээрт, өнөөгийн буруу төсөөлөл сэргэлтийг авчирч чадахгүй.

Би үүний талаар нэг их цаг зарцуулахгүй, гэхдээ үүнд маш олон хүн итгэдэг учраас би заавал сануулах ёстой. Тэд “Агуу сэргэлтийн үе бүр мөсөн дууссан. Бид бол одоо эцсийн цаг үед байна. Тиймээс цаашид сэргэлт байх боломжгүй гэсэн.” Зүйлсийг ярьдаг. Эдгээр нь өнөөгийн библид итгэдэг Христ итгэлт хүмүүсийн нийтлэг ойлголтууд юм.

Гэхдээ би гурван шалтгааны улмаас эдгээр нь буруу гэдэгт итгэдэг:

1. Библид “Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ.” гэсэн. (Үйлс 2:39) Элч Паул Пентакостын өдрийн агуу сэргэлтийн талаар Бурханы Сүнс энэ дэлхийн төгсгөл хүртэл цутгагдах болно хэмээн хэлсэн!

2. Бүх сэргэлтийн хамгийн агуу нь энэ үеийн төгсгөлд Антихристийн доорхи Агуу гамшгийн үед тохиолдоно гэсэн. (Илчлэлт 7:1-14 Тайлбар).

3. Алс холын зүүн хязгаарын бүхийл түүхийн хугацаан дахь агуу сэргэлт нь яг одоо, энэ орой БНХАУ-д явагдаж байгаа бөгөөд бусад гурав дахь ертөнцийн улсуудад өрнөж байна. Өнөө цагийн агуу сэргэлтүүд яг одоо эд өрнөж байн!


Өнөө цагт ямарч сэргэлт байх боломжгүй гэж бодох нь үнэхээр том алдаа юм!

II. Хоёрдугаарт, сэргэлт бол бидний евангелист хүчин чармайлт дээр тулгуурладаг гэсэн буруу төсөөлөл.

Энэ бол Өмнөд Баптист болон бусад нарын дунд гардаг нийтлэг алдаа юм. Энэ санаа нь Чарльз Г.Феннигээс тэдэнд дэлгэрсэн. Тэр ийнхүү хэлсэн, “Ургац гэдэг бол таарсан арга хэмжээ хэрэглэснээр бий болдог шиг сэргэлт гэдэг нь таарсан арга хэмжээ авсаны бодит үр дүн юм.” (C. G. Finney, Сэргэлтийн тухай лекц, Revell, n.d., p. 5). Олон чуулганууд одоо ч гэсэн “сэргэлтийг” тодорхой нэг өдөр эхлүүлж – тодорхой нэг өдөр дуусгахаар зарлан тунхагладаг! Энэ бол цэвэр Феннизм юм. Сэргэлт бол бидний евангелист болон аливаа амийг аврах хүчин чармайлтад үндэслэдгүй!

Үйлс 13:48-49-ийг сонсоцгоо,

“Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв. Эзэний үг бүх нутаг даяар түгж байлаа.”

Миний бодлоор энэ хоёр ишлэл нь сэргэлт бол бидний евангелист хүчин чармайлтад тулгуурладаг гэсэн санаа буруу болохыг тодорхой харуулдаг. Хэдийгээр Сайн мэдээ бүх нутаг даяар түгж байсан ч зөвхөн мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээж байсан.”

Тиймээ, бидэнд бүх бүтээлд сайн мэдээг тунхагла хэмээн хэлдэг. (Марк 16:15) – гэхдээ бүтээл бүр итгэхгүй! Сэргэлтийн цаг үед бусад жирийн үеэсээ илүү их хүмүүс итгэдэг – гэвч сэргэлт бол зөвхөн бидний евангелист хүчин чармайлтад үндэслэдгүй гэдэг нь маш тодорхой юм.

III. Гуравдугаарт, сэргэлт бол Христ итгэлт хүмүүсийн зориулалтанд тулгуурладаг гэсэн буруу төсөөлөл.

Олон хүмүүс Шастирын дэд 7:14-аас ишлэн ингэж тайлбарладгийг би мэднэ. Гэхдээ тэд сэргэлт нь “Бурханд хандан зөв зүйл хийж байгаа” Христ итгэгч нарт үндэслэдэг гэсэн өөрсдийнхөө онолыг Шинэ гэрээнээс иш татахгүй арагш нь татан тайлбарлаж байгаа нь хачин санагддаг. Соломон хаанд өгөгдсөн энэ ишлэл яагаад Шинэ гэрээний үеийн чуулгануудын сэргэлтийн талаархи номлол болон ашиглагдах ёстой юм бэ? Энэ бүлгийн ердөө дараагийн хоёр дахь бүлэгт Шастирын дэд 9:21-д Номлогч нь өөрийн чуулганаас хөлөг онгоцуудыг илгээгээд “алт, мөнгө, зааны яс, сармагчингууд, тогос авчирдаг” байсан Соломон шиг зүйлийг хийж байгаагаас өөр шалтгааныг би олж харж чадахгүй байгаа.

Иайн Х.Мурай Шастирын дэд 7:14-г ийнхүү тайлбарласан, “Эхний хэсэгт гарч байгаа амлалт нь тэр цаг үед өгөгдсөн хамаарал болон анхны үлгэрлэл шиг ойлгогдох [Шинэ гэрээ] дэх сэргэлтийн талаархи амлалт биш гэдэг нь тодорхой. Энэ бол Хуучин гэрээний үеийн Израйль болон түүний хэлээд байгаа түүний эдгээх газар нутаг юм.” (Murray, ibid., p. 13). Сэргэлт бол Христ итгэгч хүмүүсийн зориулалтаар бий болдог гэсэн санаа бол Феннигийнх юм.

Винстон Черчилл нэг удаа өөрийнхөө залуу ач хүүдээ түүх нь ирээдүйгээ ухаалгаар төсөөлөхөд маш хэрэгтэй байдаг учраас түүхийг сайн судлаарай хэмээн захиа бичсэн байдаг. Түүний “Түүхийг судла” гэсэн мэргэн үгнээс сэргэлт нь Христ итгэгчдийн бүрэн зориулалтаас шалтгаалдаг гэсэн санаа нь худал болохыг мэдэж болно. Зөнч Иона өөрийгөө Бурханд бүрэн зориулаагүй. Ионагын сүүлийн бүлгийг уншивал та түүний дутагдал болон итгэлгүй байдлыг олж харах болно. Үгүй ээ, Хуучин гэрээн дэх харь үндэстнүүдийн дундах агуу сэргэлтүүд нь эш үзүүлэгч нарын “төгс зориулалт” эсвэл "төгс төгөлдөр чанар”-д тулгуурлаж байгаагүй. Жон Калвин тийм төгс нэгэн байгаагүй. Түүнд тэрс үзлээсээ болоод баганад хүлэгдэн шатаагдсан хүн байсан – Шинэ гэрээний хандлагыг хатуу итгэлтэйгээр харуулсанаас! Гэхдээ л Бурхан түүний үйлчлэл болон түүний зохиол бүтээлээр дамжуулан сэргэлтийг өгсөн. Тухайн цаг үедээ Лүүтэр Иудейн сүмийг шатаах хэрэгтэй хэмээн хэлж байсан үнэхээр дургүй муухай зан авиртай хүн байсан. Гэхдээ заримдаа тэр Иудечүүдийн эсрэг буруу үзэн ядах сэтгэлтэй байсан ч гэсэн Бурхан түүний чуулганд сэргэлтийг илгээсэн. Калвин болон Лүүтэр хоёр дундад зууны хүмүүс байсан бөгөөд одооч гэсэн тэдгээр үндэслэлүүд нь Каталик үзэлд нөлөөлж байгаа гэдгийг нь бид ойлгодог учраас тэднийг уучилдаг. Гэхдээ тэд хэдий олон сул талууд байсан ч гэсэн Бурхан гайхалтай Шинэчлэлтийн сэргэлтийн тэдний чуулгануудад авчирсан. Вайтфилд заримдаа Бурханаас өөрөөр буруу бодсон өөрийнхөө “дотоод сэтгэлийн” улмаас алдаа гаргадаг байсан. Весли маш олон удаа (шоо шидэх) байдлаар Бурханы хүслийг тодорхойлон тусламж авдаг байсан. Тийм боловч Вайтфилд, Калвин, Лүүтэр, Весли нар өөрсдийнхөө үйлчлэлд агуу сэргэлтийг харсан.

Түүхэн дэхь эдгээр жишээнүүдээс ариун болон өөрсдийгөө зориулах ёстой төгс бус хүмүүс заримдаа тийм байгаагүй ч гэсэн тэд Бурханд гайхамшигтайгаар хэрэглэгдэн сэргэлтийг үзэж байсныг бид мэддэг. Тиймээс бид Фенни болон түүний дагалдагч нарын сэргэлт бол Христ итгэгч нарын бүрэн зориулалтаар ирдэг хэмээн ярьдаг нь буруу гэж дүгнэх ёстой. Элч Паул бидэнд ийнхүү хэлжээ,

Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. (II Коринт 4:7).

Би энэ сэдвийг Санхедринд хандсан Стефаны номлолоос ишлээд дуусгах болно. Ялангуяа нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан “агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа.” (Үйлс 6:8) гэдгийг бид мэднэ. Тийм боловч Стефаны номлолоор сэргэлт ирэхийг хараагүй. Харин түүний оронд тэрээр чулуугаар шидэгдэж алуулсан. Тэр бол ариун зөвт хүн байсан боловч түүний үйлчлэл дэхь энэ байдал нь сэргэлтийг автоматаар авчираагүй. Бид мацаг барин залбирч, үнэхээр гайхалтай Христ итгэгч болж болох ч гэсэн энэ нь Бурханыг сэргэлт илгээх байдалд хүчилж чадахгүй юм. Яагаад? Элч Паул хариултыг өгсөн,

“Тиймээс таригч ч, услагч ч юуч биш, харин Бурхан ургуулдаг аж. (I Коринт 3:7).

Тиймээ, бид сэргэлтийн талаар тогтмол залбирч, заримдаа мацаг барих хэрэгтэй ч гэсэн яг тэр үедээ “харин Бурхан ургуулдаг” (I Коринт 3:7) гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жинхэнэ сэргэлтийг бий болгодог нь зөвхөн хэмжээлшгүй Бурхан юм!

IV. Дөрөвдүгээрт, сэргэлт нь чуулганд болж байх ёстой хэвийн үзэгдэл гэсэн буруу төсөөлөл.

Пентокостын өдөр Ариун Сүнс Элч нар дээр цутгагдсан. Тэд хүмүүст өөрсдийнх нь төрөлх хэлээр номлосон бөгөөд гурван мянган хүн энэ агуу сэргэлтээр дахин төрсөн болохыг Үйлс библийн хоёрдугаар бүлэгт дурьдсан байдаг. Гэхдээ бид тэд дахиад Ариун Сүнсээр дүүрэх хэрэгтэй байсан гэдгийг Үйлс 4:31-д бичсэнээс ойлгодог,

“Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.” (Үйлс 4:31).

Энэ нь эртний чуулгануудад сэргэлтийн цаг үе байсан бөгөөд сэргэлт нь онцгой үйл явдал байсан гэдгийг харуулдаг. Гэхдээ чуулгануудын үйл ажиллааа өдөр тутмын ердийн байдлаар явагдаж байсан өөр цаг үе ч байсан. Би элч Паулын хэлсэн “Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай” гэсэн зүйл нь үүнийг хэлсэн гэж боддог. Энэ нь бид сэргэлт ирсэн ч бай, үгүй ч бай тунхаглах, залбирах, гэрчлэхээ үргэлжлүүлсээр бай гэсэн үг юм. Христ биднийг Агуу Тушаалыг дуулгавартай дагахад уриалж (Матай 28:19-20) байгаа бөгөөд сэргэлт байсан байгаагүй “сайн мэдээг бүх бүтээлд тунхагла” (Марк 16:15) гэжээ! Зарим нь Бурханы онцгой үйл ажиллагаа биш байлаа ч гэсэн авралыг авдаг.

Хэрвээ бид сэргэлт дандаа болдог Бурханы ажил хэмээн бодвол бид үнэхээр цөхрөх болно. Иайн Х.Муррей ийнхүү хэлжээ,

Жорж Вайтфилд өөрийн найз [Шотланд]-ын Камбусланг чуулганы ахлагч Виллам МсКуллочид үүний талаар нэгэнтээ анхааруулж байсан. 1749 онд МсКуллоч 1942 онд харсан сэргэлтийг удаан хугацааны турш дахиж үзээгүй тул урам нь их хугарсан. Вайтфилдын хариулт нь 1972 оны сэргэлт бол чуулганд ирсэн онцгой үйл явдал байсаныг сануулсан: “Би Камбуслангд [өөр нэг] сэргэлт болсоныг сонссон бол их баяртай байх байсан: гэхдээ эрхэм анд минь, зуун жилд нэгээс [нэгээс их] илүү бараг болдоггүй тийм зүйлийг чи аль эрт үзсэн.” Мартин Лойд Жонс Вельсийн нэгэн чуулган 1904 онд харж, биеэр эдэлсэн сэргэлтийг дахин байнга тохиолдохыг хүссээр “бүх чуулган нь үгүйрсэн” тухай төстэй тохиолдлыг дурьддаг: “Сэргэлт дууссан үед... тэр онгой тэр зүйлийг хүлээсээр байсан бөгөөд тэр нь ерөөс тохиолдоогүй. Тиймээс тэр сэтгэлээр унаж үлдсэн дөч гаруй жилийн турш ямарч үр жимсгүй, баяр хөөргүй, үр дүнгүйгээр өнгөрөөсөн.” (Iain H. Murray, ibid., p. 29).

Хэрвээ Бурхан бидэнд сэргэлтийг өгөхгүй бол бид үүнээс болоод сэтгэлээр унадаггүй байх ёстой. Бид сайн мэдээг “цаг нь болсон ч, болоогүй ч бэлэн байдаг” зөвт байдлаар тунхаглан, гэмтнүүдийг нэг нэгээр нь Христ уруу авч явах ёстой. Гэхдээ энэ үедээ бид Бурхан сэргэлт болон тусгай сэргэн мандалтын цаг хугацааг илгээхийн төлөө тасралтгүй залбирах хэрэгтэй. Хэрвээ Бурхан сэргэлтийг өгвөл бид баярлах болно. Гэхдээ тэр өгөхгүй бол сүнснүүдийг Христ өөд нэг нэгээр нь тасралтгүйгээр дагуулах болно! Бид сэтгэлээр унахгүй байх болно! Бид бууж өгөхгүй байх болно! Бид цаг нь болсон ч, болоогүй ч бэлэн байх болно!

V. Тавдугаарт, сэргэлттэй холбогдох ямарваа нэг нөхцөлүүд байдаггүй гэсэн буруу төсөөлөл

Бичээс болон түүх хоёулаа бидэнд сэргэлт бол хүний евангелистик хичээл зүтгэл эсвэл Христ итгэлт хүмүүсийн бүрэн зориулалтанд үндэслэдгүй гэдгийг харуулдаг. Гэхдээ энд заавал байх ёстой хэдэн нөхцөлүүд байдаг. Эдгээр нь зөв номлол болон залбирал юм. Бид сэргэлтийн төлөө залбирах ёстой бөгөөд бидэнд гэм болон авралын талаар зөв номлол байх ёстой.

Др Мартин Лойд Жонсийн Сэргэлт (Crossway Books, 1992) гэсэн номны “Бохирдсон номлол” болон “Хуурамч Ортодок” гэсэн хоёр бүлэг байдаг. Олон жилийн турш дахь үйлчлэлдээ сэргэлтийг үзсэн энэ хүний номны дээрхи хоёр бүлэг хэрвээ бид Бурханаас сэргэлтийг хүлээж байгаа бол бидний сонсож, итгэх ёстой хэд хэдэн онолууд байгаа гэдгийг хэлдэг. Би түүний өгсөн дөрвөн онолоос энд хэлье.


1. Хүн төрөлхтөний ялзрал болон доройтол – нилэнхүйдээ гажуудал

2. Сэргэн мандалт – эсвэл шинэ төрөлт – хүнээс бус Бурханаас

3. Зөвхөн Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөнө – ямар нэг итгэлээр бус “шийдвэрүүдүүр” бус.

4. Христийн цусны ачаар гэм нүгэл угаагддаг – хувь хүний болон төрөлх гэмт нүгэл хоёулаа.


Эдгээр дөрвөн онол Чарльз Г.Феннигээр үгүйсгэгдсэн бөгөөд хэзээч байгаагүйгээр дорд үзэгдэн мартагдах болсон. Тиймээс 1859 оноос хойш цөөхөн төдий сэргэлт болсонд гайхаад байх зүйл байхгүй! Би үүнийг нарийвчлан зааж чадахгүй ч гэсэн хэрвээ манай чуулган сэргэлтийг хүсч байгаа бол эдгээр нь зайлшгүй дахин нэг удаа тунхаглагдах ёстой амин чухал онолууд юм. Бид эдгээр сэдвүүдээр эрчимтэй бас хүчтэйгээр – байнга номлохгүй бол манай чуулган хэзээч дахин төрөхгүй олон орхигдсон хүмүүсээр дүүрэн болно!

Др Лойд Жонс ийнхүү хэлжээ,

Сэргэлтийн түүхүүдийг хар, та цөхөрсөн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг олж харах болно. Тэдний бүхийл сайхан сэтгэл бол ердөө л нэг хиртэй хувцас бөгөөд тэдний бүхийл зөвт байдал бол огт үнэ цэнэгүй гэдгийг тэд мэддэг. Юуч хийж чадахгүй гэдгээ мэдэрдэг тэдний байгаа газарт өршөөл нигүүлсэлийн төлөө Бурханд хандсан залбирал байдаг. Зөвтгөл итгэлээр. Бурханы үйлс юм. “Хэрвээ Бурхан бидэнд үүнийг хийхгүй бол” тэд “ингээд бид орхигдсон” гэдэг. Тэгээд тэд өөрсдийгөө Бурханд ямарч хэрэггүй хэмээн [мэдэрдэг]. Тэд өөрсдийнхөө бүхийл өнгөрсөн шашинлаг байдал, итгэл дүүрэн чуулгандаа оролцох оролцоо, өөр олон олон зүйлсэд анхаарал тавихгүй, ямарч ач холбогдол өгдөггүй. Энэ бол бүгд сайн биш, тэдний шашин хүртэл үнэ цэнэгүй, энд ямарч үнэ цэнэтэй гэх зүйл байхгүй гэдгийг тэд ухаардаг. Бурхан бурханлаг бус байдлыг зөвтгөх ёстой. Энэ бол сэргэлт бүрд гарч ирдэг агуу санаа юм. (Martyn Lloyd-Jones, ibid., pp. 55-56).

“Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог.” (Ром 4:5).

“Христ Есүс: Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. (Romans 3:24-25).

VI. Зургаадугаарт, сэргэлт нь баяр хөөр инээд хөөртэйгээр эхэлдэг гэсэн буруу төсөөлөл.

“Хөгжилтэй сэргэлт” хэмээх сэргэлт нь ямарч тохиолдолд жинхэнэ биш юм. Би найз Др Артур В.Хүүктэй хамт тэдний нэг цугларалтад биеэрээ оролцож үзсэн. Энэ бол жинхэнэ сэргэлтийг дуурайсан гунигтай элэглэл байсан. Энэ нь өнөөдөр хүмүүс авралын талаар бодож байгаатай яг тохирдог. Др Жон Армстронг ийнхүү хэлжээ, “тэдний хүсдэг нь баяр хөөр, биелэлт, сэтгэлийн хангалуун байдал юм.” (Жинхэнэ сэргэлт, Harvest House, 2001, p. 231). Тэд гэм нүглээсээ аврагдах тэдний эрэлт хэрэгцээний талаар бодохгүй байна!

Гэхдээ жинхэнэ өөрчлөлт болон жинхэнэ сэргэлтэд энэ нь өөрчилдөг. Сэргэлт болон хувийн өөрчлөлтөд “Шархалсан, Христ төвтэй гэмээ хүлээн зөвшөөрөлт, гэмшил Сүнсний жинхэнэ зан байдлыг тодорхойлдог. Хүмүүс гэмийн маш их ойлголт дор уйлах болдог.” (Armstrong, ibid., p. 63).

Жинхэнэ өөрчлөлтөд байгаа бараг бүх хүн өөрсдийнхөө гэм нүглийн төлөө нулимс асгаруулан гашуудан уйлдагыг би өөрийн туршлагаараа мэддэг. Мөн сэргэлтэд байгаа хүмүүст ч гэсэн эдгээр нь үнэн болохыг би өөрийн нүдээрээ харсан. Мөн өнгөрсөн хугацаан дахь сонгодог сэргэлтэд ч гэсэн энэ нь үргэлж үнэн байсаар ирсэн.

Бид тан дээр Ариун Сүнс ирэхийн төлөө хичнээн гуйдаг гээч! Тэр таныг Бурханыг эсэргүүцэж буй гэм нүгэлдээ гашуудан уйлах хүртэл нөлөөлөөсөө хэмээн хичнээн гуйдаг гээч. Таныг гэм нүглээ Есүсийн ариун Цусаар угаалгуулахын төлөө хичнээн гуйдаг гээч! “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7). Амен. Др Чан та ирээд Бурхан бидэнд ийм сэргэлтийг илгээхийн төлөө залбирна уу.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Захариа 12:10, 13:1-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
     “Эзэн минь, Өөрийнхөө ажлыг сэргээгээч” (Albert Midlane, 1825-1909).


үндэс

СЭРГЭЛТИЙН ТАЛААРХИ ОРЧИН ҮЕИЙН ЗУРГААН БУРУУ ТӨСӨӨЛӨЛ

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 15)

Доктор Р.Л.Химерс

(I Коринт 13:12)

I.    Нэгдүгээрт, өнөөгийн буруу төсөөлөл сэргэлтийг авчирч чадахгүй. Үйлс 2:39; Илчлэлт 7:1-14.

II.   Хоёрдугаарт, сэргэлт бол бидний евангелист хүчин чармайлт дээр тулгуурладаг гэсэн буруу төсөөлөл. Үйлс 13:48-49;
Марк 16:15.

III.  Гуравдугаарт, сэргэлт бол Христ итгэлт хүмүүсийн зориулалтанд тулгуурладаг гэсэн буруу төсөөлөл. Шастирын дэд 9:21;
II Коринт 4:7; Үйлс 6:8; I Коринт 3:7.

IV.  Дөрөвдүгээрт, сэргэлт нь чуулганд болж байх ёстой хэвийн үзэгдэл гэсэн буруу төсөөлөл Үйлс 4:31; II Тимот 4:2;
Марк 16:15.

V.  Тавдугаарт, сэргэлттэй холбогдох ямарваа нэг нөхцөлүүд байдаггүй гэсэн буруу төсөөлөл Ром 4:5; 3:24-25.

VI.  Зургаадугаарт, сэргэлт нь баяр хөөр инээд хөөртэйгээр эхэлдэг гэсэн буруу төсөөлөл. I Иохан 1:7.