Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТИЙН БУРХАН

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 14)

THE GOD OF REVIVAL
(SERMON NUMBER 14 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 2, 2014

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.” (Исаиа 64:1-3).


Израйльчууд хүнд хэцүү нөхцөлд байсан. Тэд айдас болон уй гашуу дунд байсан. Гэхдээ зөнч Бурхан тэднийг сэргээхийн төлөө залбирсан. Тэр өнгөрсөн хугацаанд Бурхан тэдний төлөө юу хийснийг сануулсан. Тэгээд үүнийг дахин хийж өгөөч хэмээн Бурханаас хүссэн. Бурхан хэзээч өөрчлөгддөггүй. Тэр өчигдөр ч, өнөөдөр ч, цаашид ч гэсэн хэвээрээ байдаг. Тэр өмнө нь хийсэн зүйлээ одооч хийж дахиад хийж чаддаг. Тиймээс зөнч Бурханд ийнхүү сануулсан,

“Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.” (Исаиа 64:3).

Энэ ишлэлээс бид 3 зүйлийг мэдэж болно.

I. Нэгдүгээрт, Бурханы оршихуй бол бидний цорын ганц найдвар.

Нэгдүгээр ишлэлд Исаиа залбирч байхдаа үүнийг ухаарсан, “Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1). Арай өмнөхөн тэрээр Бурханд хандан “Та тэнгэрээс доош харж” (Исаиа 63:15) хэмээн залбирч байсан. Гэхдээ түүний залбиралын утга өсөж сайжирсан. Тэр Бурханыг доошоо хараач хэмээн эхэлсэн. Харин одоо тэр “доош бууж ирээч” хэмээн хашгиран залбирсан. Одоо тэр Бурханыг тэнгэрийг хоёр хэсэгт яран хуваагаад – тэгээд Тэнгэрийн улсаасаа бидэнд туслахаар залран ирээч хэмээн гуйдаг болсон.

Христ бидэнд Бурхан руу очих замыг нээж өгсөн. Тэр Сүмийн хөшгийг сөхөөд орж ирээгүй. Үгүй! Тэр үүнийг дээрээс нь доош хоёр хэсэгт цуулсан. Тиймээс Бурханд хүрэх зам үүрд мөнхөд нээлттэй болжээ! Христ тэнгэрийн улсад хүрэх нээлттэй тэнгэрээр өгсөн явсан! Энэ нээлттэй тэнгэрээр Ариун Сүнс Пентекостын өдөр чуулганд айлчлан ирсэн.

Бид Бурханы Сүнс дахиад бидэн дээр ирэхийн төлөө залбирах хэрэгтэй! Өнөөдөр бүх зүрх сэтгэлээрээ Бурхан айлчлан ирээд бидний дунд оршихнын төлөө залбирцгаая! Др Тимоти Лин бол маш удаан хугацаанд миний пастор байсан бөгөөд тэрээр ийнхүү хэлсэн,

Хуучин гэрээний цаг үед Бурханы хүмүүс ерөөгдсөн гэдэг [болзол] нь Бурханы оршихуй байхыг хэлдэг байсан...
     Исаак бол үүний сайн жишээ юм. Тэр Филист газарт сууж байхдаа [үедээ] арьс өнгөний ялгаварлал болон хавчлага дунд ч гэсэн хэдэн зуу дахин их ашиг хүртэх боломжтой байсан – учир нь Бурханы оршихуй түүнтэй хамт байсан... бүр Филистийн хаан хүртэл түүнд “Бурхан чамтай хамт байгааг бид гарцаагүй мэдсэн” хэмээн хэлж байжээ. (Эхлэл 26:28)...
     Иосеф ч бас ийм байсан. Харь газарт боолоор худалдагдаж...хилсээр шоронд хоригдсон, Иосеф эцэстээ өөрийнхөө шоронгийн [хувцасаа] тайлан хаяж нарийн маалинга өмсөж, Египетийн бүх газрыг захирах болсон. Ийм гайхамшигтай үр дүн гарах болсон [ганцхан] шалтгаан бол Бурханы оршихуй түүнтэй байсанд юм. “Учир нь Эзэн Иосефтэй хамт байж, Түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.” Эхлэл 39:23)...
     Бурханы оршихуйн чухал байдал нь Эртний Чуулгануудын үед бүр тодорхой болсон... Энэ Эртний Чуулгануудын үед дэх сүм чуулганы өсөлтийн нууц нь Бурханы оршихуй байсан бөгөөд Түүний оршихуйн баталгаа нь Ариун Сүнсний ажил байх нь ойлгомжтой байсан. Сүүлчийн цаг үе дэхь сүм чуулганууд өсөлтийг хүсч байгаа бол тэдэнд зайлшгүй Бурханы оршихуй хэрэгтэй, эс бөгөөс бүгд ямарч үр дүнгүй байх болно. (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, FCBC, 1992, pp. 2-6).

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Бурханы оршихуй Мосэтэй хамт байсан – Бурхан Өөрийн ард түмнийг Египетийн боолчлолоос чөлөөлсөн. Тэд цөл дундуур туулан явах үед Бурханы оршихуй тэдэнтэй хамт байсан. Тэр тэнд үүлэн болон галан баганаар тэднийг хөтлөн дагуулсан. Израйлийн туг далбаа нь “Бурхан бидэнтэй хамт” гэж бичигдсэн үедээ тэд тэнгис далайг гатлан байлдан дагуулж байсан. Харин тэд Бурханд гомдон дургүйцэх үедээ сульдаж, доройтдог байсан. Тэд тэгээд Вавилон уруу боол болоод цөлөгдсөн. Бурханы оршихуй бол Израйлийн яруу алдар юм. Харин Бурханы оршихуйгүй үедээ тэд хэн ч биш болдог.

Эдгээр нь харанхуй болон аймшигтай өдрүүд юм. Манай чуулганууд сул дорой байна. Манай номлогчид ямарч хүч чадалгүй байна. Бид энд агуу, гэм нүглээр дүүрэн энэ хотын зүрхэн тушаа байна – Барууны ертөнцийн энэ харанхуй тэрс үзэлтэй Содомд! Тамын цэрэг бүр биднийг зогсоохын тулд хамгийн муу муухай бүхнээ хийсээр ирсэн. Гэвч Бурхан бидэнтэй хамт байсан! Одоо бидний байр төлбөрөө барагдуулсан – энэ бол гайхамшиг! Бурхан бидэнтэй хамт байсан бөгөөд одоо эдгээр номлолууд интернэтэд тавигдаад 80,000 орчим хүн сар бүр хандаж байна! Бурхан бидэнтэй хамт байсан. Харин одоо бид нар залуучуудыг авчираад сүмээ босгон байгуулах зайлшгүй шаардлагтай. Та “Энэ боломжгүй юм шиг санагдаж байна” гэж хэлдэг. Тиймээ, энэ мэдрэмжийг би мэднэ. Гэхдээ энэ мэдрэмж бидний төрөлх хүнээс болон Сатанаас ирдэг. Бид Бурхан манай чуулганы байрыг авч үлдээхийн тулд юу хийснийг зайлшгүй санаж байх хэрэгтэй. Мөн залуусаа та нар урьд өмнө байгаагүйгээр Хүчит Бурханы оршихуй бидний сайн мэдээ болон үйлчлэлд байхын төлөө залбираарай!

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Бурханы оршихуй бол бидний цорын ганц найдвар! Бурхан тэнгэрээс бууж ирээд бидний дунд оршихгүйгээр - Хэн ч тогтож үлдэхгүй. Хэн ч аврагдахгүй. Хэн ч манай чуулганы хүчирхэг гишүүн болохгүй!

II. Хоёрдугаарт, Бурханы оршихуй гайхамшигуудыг бүтээдэг.

Ишлэлд “Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад” дурьдсан. (Исаиа 64:1-3). Орчин цагийн хувилбарт “аймшигт” гэсэн үг нь “сэтгэл догдлуулсан” хэмээн орчуулагддаг. Би үүнд нэг их анхаардаггүй учир нь энэ нь олон дахин хэрэглэгдсээр хуучирсан. Үүнийг бид “бидний хүсээгүй гайхамшигт үйлс” хэмээн бодох нь илүү дээр байж магад. Израйльчууд үргэлж “Та бол гайхамшигуудыг үйлддэг Бурхан” хэмээн хэлж байсан. (Дуулал 77:14).

Та Израйльчууд Улаан Тэнгисээр гатлахдаа ус хоёр хэсэгт хуваагдана гэж итгэж байсан уу гэж боддог уу? Тэд гарсаны дараахан ус буцаж урсаад тэднийг хөөж байсан Египетчүүд живсэн. Та цөлөөр явж байгаа тэднийг шөнө бүр өнөөдөр бидний хэрэглэж байгаа цахилгаанаас илүү гэрлээр хангагдана гэдэгтээ итгэж байсан гэж боддог уу? Тэд орой бүр гэрэлт баганаар хангагдаж байсан. Тэд цангах үедээ хаднаас гэнэт ус гарч ирнэ гэж төсөөлж байсан болов уу? Тэд Иерихо хотыг тойрон алхах үедээ эвэрт бүрээг үлээн чангаар хашгирах үед хана нь нуран унана гэдгийг төсөөлж байсан болов уу? Үгүй ээ, Бурхан тэдэнд айлчлан ирэх үед Израйлийн түүх тэр чигээрээ “бидний хүсээгүй” сэтгэл догдлуулсан аймшигт зүйлсээр дүүрэн байдаг.

Хэн Бурханыг хүний дүрээр Христ болоод энэ дэлхийд ирнэ гэж төсөөлсөн бэ? Биднийг Тэнгэрийн улсад оруулахын тулд Тэр “зөвт нь зөвт бусынхаа төлөө” загалмайд үхнэ гэж хэн төсөөлсөн бэ? (I Петр 3:18). Хэн цоожтой өрөөнд нуугдан айсан дагалдагчид Христийн Сайн мэдээг аваад Ромын эзэнт гүрэн даяар тунхаглана гэж бодсон бэ? Хэн саваач үгүй хөгшин хүнээр удирдуулсан жижигхэн зэвсэг муутай улс Гитлертэй тулалдаж – тэгээд ялна гэж бодсон бэ? Хэн дэлхий даяар тархсан Иудей хүмүүс цөллөгийн хоёр мянган жилийн дараа буцаад Израйльдаа ирнэ хэмээн бодсон бэ? Хэн Израйлийн энэ цөөхөн үндэстэн үй олон Муслимын хэт даврагсадын эсрэг жар гаруй жилийн турш зогсож чадна хэмээн бодсон бэ? Хэн Хятадын цөөхөн Христ итгэгчид Хятадын улаан арми болон Мао Це Дуны аймшигтай хавчлага дор бүтэн хагас зуун жил тэсэн амьдарна гэж бодсон бэ? Хэн тэдний энэ жижиг “гэр сүмүүдээс” дэлхийн түүхэн дэхь хамгийн агуу сэргэлт ундран гарна гэж бодсон бэ? Хэн 1960-аад оны сүүл 1970 оны эхэнд амийн агуу ургац хураалт нь хагас нүцгэн шахуу, хар тамхинд донтсон Хиппи нар дээр ирнэ гэж бодсон бэ? Хэн миний урьд өмнө хэзээч сонсож байгаагүй хамгийн муухай чуулганы сүйрлийн дунд манай чуулган амьд үлдэж чадна гэж бодсон бэ? Хэн энэ байрны төлөө ердөө гучин есөн хүн сар бүр арван зургаан мянган долларыг хорин жилийн турш босгоно гэж бодсон бэ? Хэн Бурхан надад энэ дэлхийн пасторуудын эхнэрээс хамгийн үзэсгэлэнтэй эхнэрийг надад илгээнэ гэж бодсон бэ? Хэн бүтэн сайн өдөр бүр надтай хамт миний хоёр хүчирхэг хөвгүүн хамт байна гэж бодсон бэ? Хэн Бурхан манай чуулганыг удирдахад туслуулахаар хоёр докторын зэрэгтэй, анагаахын эмчийг илгээнэ гэж бодсон бэ? Хэн миний өрөвдөлтэй, өндөр настай ялагдсан, цөхөрсөн ээж наян настайдаа гайхамшигтай Христэд итгэгч болно гэж сэрүүн зүүдэлсэн бэ?

“Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад” (Исаиа 64:3).

Бурхан энд айлчлан ирэх үед хэнийч төсөөлөөгүй гайхамшигт зүйлсийг Тэр хийдэг!

Миний Бурхан, Таны үйлс ямар агуу вэ,
Таны сүр жавхлан хичнээн хурц вэ,
Таны өгөөмөр байдал хичнээн үзэсгэлэнтэй вэ,
Ёроолгүй гүн дэх асаж буй гэрэл,
Ёроолгүй гүн дэх асаж буй гэрэл,

Ямар агуу, Ямар үзэсгэлэнтэй вэ,
Таны дүр төрх зайлшгүй;
Хязгааргүй мэргэн ухаан, дуусашгүй хүч чадал,
Сүрдмээр Ариун,
Сүрдмээр Ариун!
(“Миний Бурхан, Таны үйлс ямар агуу вэ”
   Frederick W. Faber, 1814-1863).

Өнөө орой би Исаиагийн үгээрх Спиржеоны номлолоос хэсгийг нь хуваалцаж байна. Би зөвхөн түүний хэсэг ноорог болон санааг нь хэрэглэж байгаа. Агуу “Номлогчдын хаан” ийнхүү хэлжээ,

Бурхан хүмүүсийн дунд айлчлан ирэх үедээ бидний төсөөлөөгүй зүйлийг Тэр хийдэг... Тэр хамгийн гөжүүд нэгнийг ч аварч чадах бөгөөд эсэргүүцэгч хүмүүсийг ч гэсэн Есүсийн хөл дор авчирдаг. Тэр ингэж хийхийн төлөө [Залбир] (C. H. Spurgeon, “Тэнгэрлэг Гайхамшигууд” MTP, volume XXVI, Pilgrim Publications, 1972 reprint, p. 298).

III. Гуравдугаарт, Бурханы оршихуй нь том бэрхшээл болон саад тотгорыг даван туулдаг.

“Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв” (Исаиа 64:3).

“Уулс Таны оршихуйд чичрэв.” Гэдэг нь гайхалтай ишлэл.

Бурхан Израйльчуудад айлчлан ирэхэд тэднийг уул мэт бүсэлсэн хүчирхэг дайснууд нь ялагдаж, Бурханы оршихуйн улмаас эдгээр уулс нуран унасан. Ариун Сүнс сэргэлт дунд ирэхэд хатуурсан зүрхүүд Бурханы оршихуйд бүгд бутран унадаг! Бидний дунд ч хад чулуу мэт хатуурсан зүрх сэтгэлтэй хэсэг хүмүүс ч байгаа. Бид тэдний төлөө залбирч, тэдэнд үгийг өгсөн ч юуч өөрчлөгддөггүй. Энэ нь тэд хэзээч аврагдах боломжгүй мэт санагддаг. Гэхдээ Бурхан айлчлан ирэхэд хамгийн хатуу зүрх сэтгэлүүд хагаран бутардаг. Тэд нэг л мэдэхэд өөрсдийнхөө гэм нүглийг ухаардаг. Тэд нэг л мэдэхэд зөвхөн Есүс л тэднийг аврах болно гэдгийг ухаардаг. Бурхан айлчлан ирэх үед тэднийг гэмээс нь цэвэрлэх Есүсийн цусны хэрэгцээг тэд мэдрэх болдог. Тэгээд тэд дараахь богино шүлэг ямар учиртайг мэдэх болдог,

Таны нигүүлсэлээр дүүрэн би сөхрөн унадаг,
Би хүлээн авсан нигүүлсэлдээ талархан уйлдаг

Энэ нь сэргэлт бүрд болдог зүйл. Др Лойд Жонс сэргэлтийн талаар ийнхүү хэлжээ,

Сэргэлт гэдэг бол Ариун Сүнсний цутгал...Энэ бол Сүнс хүмүүс дээр бууж байгаа юм.

Тэгээд тэр Уэльсийн агуу номлогч Ховл Харрисын тухай өгүүлсэн. Тэрээр Сүмийн үйчлэлд байхдаа аврагдсан. Тэр олон жилийн турш дотоод сэтгэлийн тэмцэлтэй байсан. Чөтгөр түүний итгэл дэхь бүх зүйлийг ганхуулахыг оролддог байсан. Гэхдээ тэр Эзэний зоог барих үеэр “Уулс Таны оршихуйд чичрэв.” Гэдэг зүйл болсон.

Христ загалмай дээр цусаа урсгаж байгаагаар миний нүдний өмнө үргэлж байсан; энэ цусны ачаар би [гэм нүглээ] уучлуулсан гэдэгт итгэх хүч чадал надад өгөгдсөн. Би өөрийн ачаагаа хаясан; Би баяр хөөртэйгээр гэр өөд харайсан... Би үүнийг үүрд мөнхөд талархалтайгаар санах болно (Martyn Lloyd-Jones, M.D., “Howell Harris and Revival,” The Puritans: Their Origins and Successors, Banner of Truth, 1996 edition, pp. 289, 285).

Ховл Харрис бол Анхны Агуу Сэргэлтийн үед гайхамшигтайгаар хэрэглэгдсэн номлогчдын нэг болсон. Хэрвээ та түүний өдрийн тэмдэглэлийг уншивал сэргэлт хэрхэн ирсэнийг дахин дахин харах болно. Ариун Сүнс хүч чадалтайгаар буун ирэхэд орхигдсон хүмүүс аврагдаж байжээ. Харрис “Би өөрийн Аврагчийн цаглашгүй үхлийг харуулахад Агуу шуурга [Сүнсний хүчит салхи] айлчлан ирсэн.” “Бурхан хүч чадалтайгаар ирсэн.” “Би Авралын сүр жавхланг тунхаглахад Агуу шуурга айлчлан ирсэн.” хэмээн хэлсэн. Энэ эгэл хүн номлосон бөгөөд үнэндээ хэдэн мянган хүн Вэльсийг оролцуулаад Англид авралыг хүртсэн.

Манай чуулганд аврал ирж болох уу? Тиймээ, гэхдээ бид үүнийг чин сэтгэлээр хүсэх ёстой. Би 1900-1927 оны хооронд Хятадад мишионероор амьдарч байсан Норвеги эмэгтэйн бичсэн гайхамшигтай бяцхан номыг уншиж байна. Тэр жил бүр сэргэлтийн төлөө залбирдаг байж. Тэр залбирч бас мацаг барисан. 1907 онд тэр Солонгост сэргэлт ирж болж байгаа талаар уншисан. Тэр сэргэлт Хятадад ирэхийн төлөө хүссэн. Тэгээд тэр яг Хятадыг орхиод Норвеги уруугаа буцахын өмнөхөн сэргэлт ирж олон зуун хүн аврагдахыг харсан.

Үүний багахан хэсэг нь ч болтугай манай чуулганд болж болох уу? Тиймээ, гэхдээ бид урьд өмнө байгаагүйгээр хичээн залирах шаардлагтай. Бид Исаиа нэгдүгээр ишлэлд залбирсан шиг хийх хэрэгтэй.

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).

Хэрвээ та хараахан аврал аваагүй бол бид таны төлөө залбирч өгнө. Бид Бурханы таньд гэм нүглийг чинь илчилж, Христ уруу аваачихын төлөө залбирах болно.

Христ таны гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Тэр үхлээс дахин амилж Гурав дахь Тэнгэрт байгаа бөгөөд таны төлөө залбирч байдаг. Гэхдээ та гэм нүглээсээ аврагдахын тулд заавал гэмшиж, Түүнд итгэх ёстой.

Магадгүй та “Би бол гэмтэн бус. Би бол сайн хүн.” хэмээн хэлж болно. Гэхдээ библид “Хэрвээ бид өөрсдийгөө гэмгүй гэж хэлбэл бид Түүнийг худалч болгож байгаа бөгөөд Түүний үг бидэнд байхгүй байна.” (1 Иохан 1:10) гэсэн. Бид Бурханы Сүнс таны гэм нүглийг харуулахын төлөө, тэгээд Есүс рүү хөтлөхийн төлөө, Өөрийнхөө Цусаар цэвэрлэхийн төлөө залбирч байгаа. Др Чан та биднийг залбирлаар удирдана уу. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Исаиа 64:1-3-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
   “Миний Бурхан, Таны үйлс ямар агуу вэ Над дээр ирээч”
   (Frederick W.Faber, 1814-1863; “Majestic Sweetness Sits Enthroned”)


үндэс

СЭРГЭЛТИЙН БУРХАН

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 14)

Доктор Р.Л.Химерс

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.” (Исаиа 64:1-3).

I.   Нэгдүгээрт, Бурханы оршихуй бол бидний цорын ганц найдвар. Исаиа 64:1; 63:15; Эхлэл 26:28; 39:23.

II.  Хоёрдугаарт, Бурханы оршихуй гайхамшигуудыг бүтээдэг. Дуулал 77:14; I Петр 3:18; Исаиа 64:3.

III. Гуравдугаарт, Бурханы оршихуй нь том бэрхшээл болон саад тотгорыг даван туулдаг. Исаиа 64:3, 1; I Иохан 1:10.