Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭР НАМАЙГ АЛДАРШУУЛНА

(НОМЛОЛ 5 СЭРГЭЛТ)

HE SHALL GLORIFY ME
(SERMON NUMBER 5 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 17, 2014


Др Мартин Лойд Жонес сэргэлтэнд анхаардаг сурагч байсан. Тэр сэргэлтийн талаар түүхүүдийг судалдаг байсан төдийгүй 1931 онд Вейли дэхь өөрийн чуулгандаа сэргэлтийг биеэр туулсан. Нэг удаагийн лекц дээр тэр агуу евангелист “Доктор” Ховелл Харрисийн (1714-1773) хэлсэн “Бид тэртээх 18 дугаар зууны үетэй тун төстэй харанхуй ба үхлийн тийм нөхцөл байдалд дахиад оржээ.” гэсэн үгийг дамжуулсан. (D. M. Lloyd-Jones, The Puritans: Тэдний гарал үүслүүд болон Залгамж үеүүд, Үнэн итгэлийн туг, 1996 хувилбар, p. 302). Өөр нэг номонд Др Лойд Жонес “Өнгөрсөн зуу гаруй жилийн турш [одоо 150 жил] аймшигт урвалт нь чуулганыг илүү их тодорхойлж байна.” хэмээн өгүүлсэн. (Сэргэлт, Crossway Books, 1987, page. 55).

Миний чуулган дахь 55 жилийн амьдралд бидний сүм чуулганы хүч чадал болон амьдралд тохиолдсон гүн гүнзгий уналтыг харсан. Өнөөгийн чуулгануудын ихэнхи хэсэг нь миний залуу насны сүм чуулгануудыг маш ихээр санагдуулдаг- ба өөрчлөлт бол сайн зүйл биш. Үнэндээ “бид харанхуй ба үхлийн тийм нөхцөл байдалд дахиад оржээ.” Үнэндээ бид “аймшигтай урвалтын” үед бана.

Энэ аймшигтай нөхцөл байдлын ихэнхи хэсэг нь хүнийг юу Христ итгэлтэй болгодог гэдгийг мартсанаас болж байна гэдэгт би итгэсэн. Миний туулж мэдсэнээр маш цөөхөн номлогчид л хувиралт болон дахин төрөлтийн талаархи бүхнийг мэддэг. Гэхдээ би өнөө орой үүний талаар ярихгүй.

Сэргэлтийн тухай ярьдаг тэдний ихэнхи нь бидний сүм чуулганыг сэргээх ямар нэг Ариун Сүнсний ажил хэрэгтэй гэдгийг мэддэг! Гэхдээ маш цөөхөн нь Ариун Сүнсний хийх бидэнд хэрэгтэй яг тэр зүйл нь юу вэ гэдгийг мэддэг. Ариун Сүнсний хийх тэдэнд хэрэгтэй тэр зүйлийг тэд мэддэггүй учир нь тэдэнд тулгарсан асуудал нь хичнээн аймшигтай хүнд асуудал болохыг тэд ухаардаггүй. Тэд бодохдоо тэдний ихэнхи хүмүүс нь аврагдаж, шинэ хүмүүсийг аврал руу хэрхэн хөтлөх аргаа мэддэг хэмээдэг. Одоогоор энэ сэдвээр үр дүнтэй үлгэрлэл болчихоор үндсэн номлогчыг би мэдэхгүй. Үүний улмаас бидний чуулганы дөрвөн хана орхигдсон үй түмэн хүнээр дүүрсэн! Энэ асуудлын хир ноцтой талаар бид Today’s Apostasy (энд дараад унш) гэсэн номондоо бичиж байгаа.

Би өнөө орой сэргэлтийн асуудлын талаархи ерөнхий утгын талаар хэлэх гээгүй. Миний хараа хэрвээ бид өөрсдийн чуулгандаа Бурханаас сэргэлтийг хүсч байгаа бол юуны талаар гуйх хэрэгтэй талаар ярихад чиглэх болно. Бид сэргэлтийн талаархи номуудыг уншихад унаж болох урхины нэг бол бүх чуулган дахь маш том өөрчлөлтийг хүсэн хүлээх явдал юм - наад зах нь тэдний ихэнхи нь. Тэгээд бид эдгээр зүйлс биелэхгүй байгааг хараад ямарч итгэл найдваргүй болдог.

Бид жинхэнэ өөрчлөлт бүр бол гайхамшиг гэдгийг заавал ойлгох хэрэгтэй. Др Каган бид хоёр итгэлтэйгээр өөрчлөгдсөн тэдгээр хүмүүсийн жагсаалтыг үзэж танилцсан. Бид тэнд сар бүр найдвартай өөрчлөлтүүд болж буйг олж мэдсэн. Энэ бол жил гаруй хугацаанд сар бүр манай цуглаанд өөрчлөлтийн гайхамшигууд болж байгаа юм. Мэдээж би “шийдвэрийн” талаар яриагүй харин жинхэнэ өөрчлөлтийн талаар ярьж байна. Сэргэлтээр илүү өөрчлөлтийн гайхамшигууд, Бурхан бууж ирээд олон хүнийг Христ рүү өөрчлөхийн төлөө бид гуйж байна.

Одоо бид яг юуны төлөө гуйх хэрэгтэй вэ? Бидний гол үйл хэрэг бол агуу хүч дотор Ариун Сүнс бууж ирэхийн төлөө байх хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Энэ сэдвээр би юуч хэлсэн олон хүмүүс эсэргүүцэх болно гэдгийг би ухамсарладаг. Хорьдугаар зуунд би буруутгаж чадхааргүй Ариун Сүнсний талаархи маш олон хуурамч номлолууд байсан. Мөн түүнчлэн сэргэлтээс гадна Ариун Сүнс бол бие даасан өөрчлөлтүүдийн эх үүсвэр. Өнөөдөр сүмийн хүмүүс Ариун Сүнсийг “хэлээр ярих”, эсвэл их мөнгө олох боломж, эсвэл биеийн эдгэрэл зэрэгт хүмүүст нөлөөлдөг гэж боддог. Гэхдээ эдгээрийн аль нь Ариун Сүнсний хийдэг гол ажил, чухал ажил биш юм. Та библиэ дэлгээд Иохан 16:14-г үзнэ үү. Энд Ариун Сүнсний хийдэг гол ажлыг харж болно. Есүс ийнхүү хэлсэн,

“Тэр Намайг алдаршуулна.” (Иохан 16:14).

“Алдаршуулна” гэсэн Грек үг нь “хүндлэх, бишрэх, өсгөх, магтах” гэсэн утгатай. (Strong #1392). Ариун Сүнсний ажил бол Христийг алдаршуулах, Христийг бид бишрэхэд, Христийг бид өсгөхөд, Түүнийг бид хүндлэхэд нөлөөлдөг.

Хүмүүс хуурамч өөрчлөлтөнд орох үед энэ нь үргэлж тэд Есүсийг Өөрийг нь эсэргүүцэх нөхцөл болдог. Today’s Apostasy хэмээх бидний номонд Др Каган ийнхүү цохон тэмдэглэсэн шиг,

Католик гаралтай хүмүүс ихэнхдээ авралын болзол бол ажил хийснээр гэж боддог: зарим гэм нүглүүдээ орхих, сүмд явах, Есүсийг дагах, Есүсийг хайрлах, гэмшил болон ерөнхийдөө “сайн байх” хэмээн үздэг.

Баптист, евангелист болон сайжруулсан гаралтай хүмүүс үргэлж живэлт хүртэх, “гэмтний залбирал” үйлдэх, эсвэл “Авралын төлөвлөгөө” болон “Английн парламентын асуулга”-ыг уянгалуулан хэлдэг шиг оюун ухаанаар Христийн номлолд итгэх зэрэгт итгэдэг.

Чарисматик буюу Пентакост гаралтай хүмүүс ихэнхдээ мэдрэмж болон туршлагад үндэслэдэг. Хэрвээ хүнд “Ариун Сүнс”-ий талаар юу боддог туршлага байвал түүний амьдралд Бурханы ерөөл байна хэмээн мэдэрдэг, эсвэл түүний зүрх сэтгэлд амар тайван эсвэл баяр хөөр байгааг мэдэрдэг, тэр өөрийгөө аврагдсанд тооцдог.


Христэд итгэх итгэлээр үнэндээ авралыг хэзээч олоогүй иймэрхүү хүмүүс маш олон удаа зөвлөгөө, баталгааг хайж, эсвэл өөр мэдрэмжийг олохоор бидэн дээр ирдэг. (Today’s Apostasy, Hearthstone Publishing, 2001 edition, p. 141).

Ийм зүйл манай сүмд үргэлж болдог. Пастор тэднээс аврагдсан өдрийнх нь талаар хэлж өгөхийг хүсэхэд тэд ямарч хувиралгүйгээр маш урт инээдтэй түүхийг ярьж эхэлдэг. Ихэнхдээ өмнө нь сонссон номлолынхоо талаар өөрийн бодлыг, мөн өөрийнхөө гэмтэй байсан талаархи мэдрэмжүүдээ нэг бүрчлэн хүртэл ярьдаг. Ихэнхдээ тэд өөрсдийнхөө талаар хачин түүхүүдийг ярьж, өөрчлөлт хэмээн нэрийдэх өөрсдийнхөө талаар нэг бүрчлэн ярьдаг. Тэгээд тэд гэнэт зогсдог.Тэд ихэнхдээ яриагаа “Тэгээд би Есүст итгэсэн,” эсвэл “Тэгээд би Есүс рүү ирсэн.” гэсэн үгээр дуусгадаг.

Тэгээд бид тэднээс Есүсийн талаар багахан зүйлийг ярих болон Түүн рүү ирэх (эсвэл Түүнд итгэх) үед юу болсон талаар хэлэхийг хүсдэг. Ингээд тэд хэлэх үггүй болдог. Тэд Есүсийн талаар ямарч зүйлийг өшөө хэлж чаддаггүй. Спиржеоны Явган хаалганы орчим хэмээх номонд ийнхүү хэлсэн, “Энд хүмүүсийн дунд Сайн мэдээнээс гадуур Христийг Өөрийг нь орхисон ичгүүртэй хандлага байдаг.” (Pilgrim Publications, 1992 edition, p. 24). Би тэдэнд Сайн мэдээрүү ирээд сонсох байдлаа хадгалаараа гэж хэлдэг, бас хүсдэг. Тэдний гэрчлэлд Есүс төвд байгаа эсхийг би нягталж мэдэхийг хүсдэг. Хэрвээ Христ төвд биш бол тэр одоо болтол аврагдаагүй бөгөөд хэн нэгний гэрчлэл хичнээн сонирхолтой байх нь нэг их чухал биш!

Жинхэнэ өөрчлөлт бүрд Ариун Сүнс хоёр үндсэн зүйлийг хийдэг. Нэгдүгээр зүйл нь бол Иохан 16:8-9-д ийнхүү хэлсэн,

“Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй.” (Иохан 16:8-9)

.

Гэмийг буруутгах нь Бурханы Сүнсний эхний ажил юм. Бид хүмүүсийг амандаа хэдэн үг бувтнах төдий эсвэл зарим нэг зүйлийг сурах төдий шалдар булдар, жижиг сажиг зүйлээр тэднийг өөрчлөх гэж оролддог. Бурхан бидэнд туслаач! Бид Ариун Сүнсийг орхиж байна! Бидний гэм нүгэлдээ живсэн байдал болон Бурханы эсрэг тэмцэлийг Тэр гарцаагүй шийтгэдэг гэдгийг бид мартсан байна! Др Лойд Жонес чиний зүрх сэтгэлийн таагүй байдал болон Адамаас өвлөж авсан төрөлх байдлын бохир заваан байдлыг чинь харсан мэт буруутгалыг тодорхойлсон. Бүхийл байдлаараа гэм нүглийг үзэн яддаг ариун бөгөөд зөвт Бурханы өмнө буруутгал чиний мухардмал байдал, чин зүрхний чинь цөхрөлийг харсаар байдаг. (paraphrased from Revival, Crossway Books, 1987, p. 42). Энэ нь жинхэнээр өөрчлөгдсөн бүхийл хүмүүст их бага хэмжээгээр тохиолддог. Др Лойд Жонес ийнхүү хэлсэн, “Гэм нүгэлд хөтлөгдөж холбогдсон ямарч хүн ийм төрлийн асуудалд заавал ордог. Тэр хэрхэн үхэж бас Бурхантай нүүр тулж чадах вэ?” (Assurance, Romans 5, The Banner of Truth Trust, 1971, p. 18).

Тиймээс жинхэнэ өөрчлөлт дэхь Ариун сүнсний хийдэг эхний ажил энэ юм. Тэр хүмүүсийг зовиуртай болгодог. Хэрвээ таны төрөлх гэмт байдал зовиурлахгүй бол та Эзэн Есүс Христийн талаар гүн гүнзгий бодохгүй байх болно. Та Түүнийг Загалмайд үхсэн талаархи үгсийг сонсох боловч энэ нь тэнд нэг их чухал биш байх болно. Яагаад? Учир нь та гэм нүгэлдээ хэзээч буруутгагдаагүй, хэзээч зөвт байдлыг мэдээгүй, шийтгэлийн талаар бодоогүй учраас юм. (John 16:8). Гэсэн ч орхигдсон хүн зөвхөн буруутгал дотроо үлдэх ёсгүй! Зөвхөн буруутгал таныг аврахгүй!

Сүүлийн үед би хэдэн өдрийн турш маш их гэмийн буруутгалд байгаа нэгэн залуутай ярисан. Би түүнд Түүний цусаархи авралыг олохын төлөө Есүс рүү оч хэмээн хэлсэн. Тэр үүнийг хийсэн мэт санагдсан. Тэр Есүс рүү очсон санагдсан. Би түүнийг хэдэн долоо хоног хүлээгээд хэрхэн аврагдсан талаараа хэлж өгөөч хэмээн хүссэн. Тэр өөрийнхөө гэмийн талаар үргэлжлүүлсээр байсан. Тэр маш их гэмийн буруутгалд байгаа гэдэг нь ямарч эргэлзээгүй байсан. Гэвч тэр эцэст нь “Тэгээд би Есүст ирсэн.” хэмээн хэлсэн. Тэгээд би түүнээс Есүсийн талаар багахан ярьж өгөөч хэмээн хүссэн. Тэр энэ асуултанд хэсэг түгдэрсэн, гэвч тэр хэдий гэмийн буруутгалд орсон ч гэсэн Аврагч болон Түүний цусаар дамжуулан амар тайвныг олж чадаагүй нь маш тодорхой байсан!

Хүмүүс ихэнхдээ надаас “Та хэрхэн Есүс дээр ирдэг вэ?” хэмээн асуудаг. Энэ асуултын хариултанд бид Иохан 6:44-г үзэх хэрэгтэй,

“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй.” (Иохан 6:44a).

Та Бурханы Эцэг болон Ариун Сүнсээр Есүс рүү татагдах хэрэгтэй. Ерөнхийд нь хэлбэл гэмийн буруутгал дор болон өршөөл эрэн хайж буй гэмтнийг Бурханы Сүнс л зөвхөн Есүс рүү хөтөлдөг. Ариун Сүнс хэн нэгнийг Есүс рүү удирдах үед энэ нь тэд өмнө нь сохор байсан бөгөөд харин одоо тэдний нүд нээгдсэн мэт үргэлж санагддаг – тэгээд тэд үзэсгэлэнтэй Аврагчийг хардаг бөгөөд тэднийг тэвэрч авахаар Тэр гараа сунгадаг! Тэд Жон Нютонтой хамт дуулж чаддаг (1725-1807),

Би нэгэн цагт орхигдсон ч харин одоо олдсон,
Сохор байсан, харин одоо би харж байна.
(“Гайхамшигт Хайр”).

Тиймээс бид сэргэлтийн талаар ярих үедээ зайлшгүй Сайн мэдээний нөхцөлийн талаар бодох ёстой. Сэргэлт бол Бурханы Сүнс хүмүүсийн гэм нүглийг ухамсарлуулаад тэгээд Есүсийн Цусаар дамжуулан аврал өгөхөөр Есүс рүү хөтлөн дагуулахаас өөр илүү дутуу зүйл үгүй юм. Манай чуулганд долоо хоног бүр болдог шиг энэ зүйл нэг хүнд тохиолдоход энэ нь өөрчлөлт болон гайхамшиг болдог! Жон В. Петерсон өөрийнхөө нэгэн дуунд үүний талаар тодорхой хэлсэн,

Оддыг байранд нь тавихад гайхамшиг хэрэгтэй;
   Дэлхийг сансарт тогтооход гайхамшиг хэрэгтэй;
Гэхдээ Тэр намайг аварч,
   Цэвэрлэж, бас бүрэн бүтэн болгох үед
Хайр болон нигүүлсэлийн гайхамшиг хэрэгтэй.
      (“Энд гайхамшиг хэрэгтэй” John W. Peterson, 1921-2006).

Тиймээс энэ гайхамшиг нэг дор олон хүмүүст тохиолдох үед, орон нутгийн сүм чуулганд 10 эсвэл 12 хүн нэг дор болох үед тэнд сэргэлт болдог! Энэ бол энгийн тийм биш гэж үү! Сэргэлтийн үед нэг хүний өөрчлөлт олон хүнд богино хугацаанд болох үед юу тохиолддог бол. Сэргэлтийн хүчээр Ариун Сүнс ирэх үед Тэр үргэлж хэд хэдэн амийг өөрчилсөнөөр Есүсийг алдаршуулдаг!

“Тэр Намайг алдаршуулна.” (Иохан 16:14).

Др Лойд Жонесыг дахиад нэг удаа сонс.

Бүхнээс дээгүүрх сэргэлт бол Бурханы Хүү Эзэн Есүс Христын алдаршуулалт юм. Энэ бол Түүнийг чуулганы амьдрал дахь цөмөөр босгон байгуулж буй явдал юм... Түүнийг дээдэлдэггүй, Түүний төлөө амьдардаггүй, Түүнийг гэрчлэхээр амьдардаггүй Христчин гэгдэх газар ямарч үнэ цэнэгүй юм... Ялангуяа Түүний загалмай дээрхи үхэл, Түүний гэмтэж бяцарсан бие болон Түүний асгаруулсан цусны нөхөн төлөөс. Мөн би та өөрийгөө нягтлах жинхэнэ баримтыг хэлье. Бүхийл сэргэлт бүрд ямарч тайлбаргүйгээр Христийн цусны талаархи онцгой тодотголыг та олж мэдэх болно. Ихэнхи сэргэлтийн үеүдэд цусны талаархи магтаал дуу ихэвчлэн дуулагддаг... Сайн мэдээний гол зүрх нь бол дараах ишлэл юм, “Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:25)... загалмайн цуснаас татгалзаж байгаа эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдээс би сэргэлтийн талаархи ямарч найдварыг олж хардаггүй... (Сэргэлт, ibid., pp. 47, 48, 49).

Тэнд цусаар дүүрсэн булаг байна
Иммануелын судаснуудаас урссан;
Тэгээд гэмтнүүд энэ урсгал дотор шумбан орсон,
Өөрсдийн бүх гэм буруугын толбонуудаа арилгасан;
Өөрсдийн бүх гэм буруугын толбонуудаа арилгасан.
   (“Тэнд Булаг байна” William Cowper, 1731-1800; to the tune of
      “Ortonville,” “Majestic Sweetness Sits Enthroned”).

Алдарт Жонон үхсэн гайхалтай
   загалмайг би харахад
Миний найддаг үнэт баялаг гарц болсон,
Миний бүхийл бахархал дээр үзэн ядалт ирсэн.

Түүний тэргүүн, мутар, болон хөлнөөс уй гашуу болон
   хайр холилдон доош урсаж буйг хар;
Ийм хайр болон уй гашуу хамтдаа байхыг
   Эсвэл өргөсөөр хийсэн титмийг харсан уу?
(Гайхамшигт Загалмайг би харахад” Dr. Isaac Watts, 1674-1748).

Буруу ойлголтоос болсон эрсдэлийн улмаас чарисматикс болон Пентокостал бол буруу явж байгаа гэдгийг би зайлшгүй хэлэх ёстой гэдгээ мэдэж байна. Тэд Ариун Сүнсэнд гол анхаарлаа хандуулах хандлагтай байдаг. Есүсийн загалмай дээрхи үхэл бол нэг их чухал зүйл биш. Тэд эдгэрэл, Сүнсэн доторхи ялалт, бэлэг тэмдгүүд, болон гайхамшигуудад сэтгэл нь татагддаг. Миний хэлж буйг тэд хир их эсэргүүцэж байгаа нь огт чухал биш, загалмай дээрхи Есүсийн үхэл нь орлуулалт хийж байгаа чухал асуудлыг тэд тоодоггүй! Гэмийн буруутгал болон Христийн цусаар ирж буй уучлалт бол гол асуудал биш. Гэвч би бас евангелист болон фундаменталист болсон бид ч гэсэн нэг их илүүдээд байх юмгүй гэдгийг хэлэх ёстой! Бидний сүм чуулганд Христ итгэлтэй болохоор ирсэн орхигдсон хүмүүст бид маш завгүйгээр библийг ишлэл ишлэлээр нь заасаар байдаг. Энэ бол бид бүгд буруу яваад байгааг харуулдаг. Христийн Сайн мэдээний хамгийн гол цөм нь Есүс Христ болон Түүний цовдлогдсон явдал юм. Христ итгэлийн агуу номлогч ийнхүү хэлсэн,

“Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм.” (I Коринт 2:2)

.

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ердөө л “Тэгээд би Есүст ирсэн.” гэж хэлж байвал бидэнд хэзээч сэргэлт ирэхгүй. Бурхан минь бидэнд туслаач! Хэрвээ таныг аврахаар тамлагдан цовдлогдсон Бурханы Хургын талаар та бүгд ердөө л ийм зүйлийг хэлж байвал миний бодлоор та нар Иоховагын Гэрчүүд буюу Мусулманчуудтай адил сохор байна гэсэн үг! Тэд ч гэсэн Есүсийн талаар ярьдаг! Цус нь хаана байна вэ? Загалмайд цовдлогдож, ташуурдуулж, алгадуулахаар Тэнгэрт орших сэнтийнээсээ доош бууж ирсэн Түүний юутай ч зүйрлэшгүй хайр нь хаана байна вэ?

Заримдаа би та нарыг унагаасан гэж боддог. Би та нарт Есүсийг хайрлах болон Түүний талаар яаж ийгээд өшөө илүү ярьж өгөөгүй. Яаж ийгээд би Есүсийг хайрладаг хүмүүсээр та нарыг болгоогүй. Би та нарыг үүнийг үнэхээр мэдрээд ийнхүү хэлдэг болгож чадаагүй.

Би Танд хайртай, учир нь Та эхлээд намайг хайрласан,
Калбори уулны загалмай дээр надад уучлалыг худалдан авч өгсөн;
Тэргүүндээ өргөст тор өмссөн Танд би хайртай,
Хэрвээ би Таныг мөнхөд хайрласан бол, Миний Есүс, Энэ бол одоо.
(“Миний Есүс, Би Танд хайртай” William Featherstone, 1842-1878).

Эрхэм найз нар минь дараагийн Бямба гарагын 5:00 хүртэл дахиад мацаг барин залбирцгаая. Ариун Сүнс хоёр зүйлийг хийхийн төлөө бүгдээрээ мацаг барин залбирцгаая – гэмийг буруутгах болон гэмтнүүдийг Есүст авчиран Түүний Цусаар цэвэрлэгдэснээр Есүсийг алдаршуулах. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Иохан 16:7-14-ийг Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Тэнд Булаг байна” (William Cowper, 1731-1800; to the tune of “Ortonville,” “Majestic Sweetness Sits Enthroned”).