Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭГЭЭД ТЭД МАЦАГ БАРИНА

(НОМЛОЛ 4 СЭРГЭЛТ)

THEN SHALL THEY FAST
(SERMON NUMBER 4 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 10, 2014

“Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв” (Лука 5:35).


Есүс Матайг Өөрийнхөө дагалдагч болгохоор дуудсан. Тэгээд Матай өөрийнхөө гэрт том хүлээн авалт хийсэн. “Олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв.” (Матай 9:10). Үүнийг харсан фарисай нар Есүсээс яагаад ийм бүтэлгүй муу хүмүүстэй хамт хооллож байгааг асуусан. Есүс тэдэнд “Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм” хэмээн хариулсан. (Матай 9:13). Түүний хэлэх гэсэн санаа нь өөрсдийгөө гэмгүй зөвт хэмээн боддог тэдгээр хүмүүсийг дуудахаар ирээгүй гэсэн. Тэр өөрсдийгөө гэмтэн гэдгээ мэддэг тэдгээр хүмүүсийг дуудахаар ирсэн.

Иоханы дагалдагч нар ч энэ хүлээн авалтад ирээд Есүсээс асуулт асуусан. Тэд Есүсээс яагаад тэдгээр хүмүүс болон Фарисай нар дандаа мацаг барьдаг – харин Түүний шавь нар яагаад барьдаггүй талаар асуусан. Есүс ийнхүү хариулсан,

“Шинэ хүргэнийг байхад та нар хүргэний бараа бологчдыг мацаг бариулж болохгүй биз дээ? Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв” (Лука 5:34-35).

Есүс Өөрийнх нь дагалдагчид мацаг барих тохиромжтой үе биш байсан – учир нь Тэр тэдэнтэй одооч гэсэн хамт байгаа гэсэн санааг хэлсэн. Тэр Өөрийгөө “шинэ хүргэн”-ээр зүйрлээд Иудейн хуримын найртай харьцуулсан. Гэхдээ Тэр удахгүй “тэднээс аваачигдах” өдрүүд ирнэ хэмээн хэлсэн. (Лука 5:35). Үүгээрээ Тэр Өөрийгөө Тэнгэр рүү аваачигдах болно – тэгээд тэд мацаг барих болно хэмээн хэлэх гэсэн.

“Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв” (Лука 5:35).

Одоо таныг Христийн эдгээр үгэнд анхаарлаа хандуулаасай хэмээн би хүсч байна,

“тэд мацаг барина гэв” (Лука 5:35).

Др Жон Р Райс ийнхүү хэлсэн,

[Есүс] аваачигдсаны дараа тэдэнд зовлон бэрхшээл, хавчлага мөрдлөгө, болон сүнслэг хүчийг хүлээх тийм цаг үе ирэх бөгөөд тэр үед тэд мацаг барих болно. [“тэд мацаг барина” гэсэн үгс нь] дагалдагч нар Есүс аваачигдсаны дараахан Пентокост болохыг хүлээж байх үедээ зайлшгүй мацаг барих ёстой гэдгийг илэрхийлдэг. (Үйлс 1:12-14). Паул бас Ариун Сүнсний хүчийг авахын төлөө мацаг барьж залбирсан. (Үйлс 9:9, 11, 17). Хожим нь Барнаб, Паул болон бусад номлогчид, мөн багш нар Бурханы өмнө үйлчилж залбирах үедээ мацаг барьж байсан. Үйлс 13:1-3 (John R. Rice, D.D., King of the Jews, Sword of the Lord Publishers, 1980 edition, p. 144).

Библи хуурамч мацаг барилтыг буруутгадаг боловч чин сэтгэлийн мацаг барилтыг хэзээч буруутгадгүй. Христ Өөрийнхөө үйлчлэлийн эхэнд цөлд мацаг барисан талаар библи маш тодорхой хэлдэг. (Матай 4:1, 2). Сайн мэдээний төстэй (Матай, Марк, Лука) гурван ном бүгдээрээ Есүсийн бидэнд хэлсэн үгийг тэмдэглэсэн. ““Харин тэр өдрүүд ирнэ... тэд мацаг барина гэв.” Бид өнөөдөрч гэсэн “тэр өдрүүдэд” амьдарч байна – энэ бол Христийн бидэнд заасан тэр өдрүүдийн биелэл юм - “Тэр өдрүүд” гэдэг нь өнөөгийн бидний амьдарч буй үе юм. Др Ж. Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Өнөөдөр мацаг барилтад жинхэнэ үнэ цэнэ байдаг... Бидэнд Бурханы нигүүлсэл болон туламж хэрэгтэй учраас мацаг барилт нь Бурханы өмнө өвдөг сөгдөн очих тийм байдлаар хийгдэх ёстой.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume IV, p. 53; note on Matthew 9:15).

Спержеон “Залбирал болон мацаг барилтад агуу хүч байдаг” хэмээн хэлсэн. (“Уналтын нууц”). Энэ нь үнэн гэдгийг би ч бас мэднэ. Гурван жил гаруй хугацаанд хэдэн зуун хүн дахин төрсан. Гурван үеийн сэргэлтийн үед Ням гаригийн оройн үйлчлэлд Бурхан сэргэлтийг илгээх хүртэл номлогчид өөрсдийгөө албадан бүхэл өдрийн турш мацаг барин залбирч байхыг би харсан. Энэ оройноос эхлээд гурван сарын турш үргэлжлэн 500 гаруй хүмүүс дахин төрсөн. Спиржеоны “Залбирал болон мацаг барилтад агуу хүч байдаг” гэсэн энэ үг үнэн болохыг би өөрийн амьдралын туршлагаараа мэдсэн. Гэвч Др Мартин Лойд- Жонс ийнхүү хэлсэн, “Энэ бүхэл бүтэн [мацаг барилтын] талаархи сэдэв бидний амьдралаас болон бидний Христ итгэлт бодол санаанаас орхигдсон мэт санагддаг.” (Studies in the Sermon on the Mount, Eerdmans, 1987, p. 39). Др Жон Р. Райс ийнхүү хэлсэн, “Мацаг барилт бол маш бага туршигдсан, маш бага заагдсан, мацаг барилт гэж юу болох талаар бидний бодож үзэх хэрэгтэй орхигдсон урлаг шиг зүйл юм.” (John R. Rice, D.D., Prayer – Asking and Receiving, Sword of the Lord Publishers, 1970 edition, p. 216). Энд мацаг барилтын талаар Др Мартин Лойд- Жонсын хэлсэн хэдэн зүйл байна.

1. Мацаг барилт бол Бурханыг эхэнд тавьдаг. Бид дэлхийн бүх зүйлсээс өөрийгөө холдуулах болон Бурханыг эрэн хайх хэрэгтэй тийм цаг үе байдаг. Энэ цаг бол мацаг барилт болон залбирлын цаг юм.

2. Мацаг барилт бол бүхийл зүрхээ Бурханд зориулан Түүнийг хүсэн хүлээж залбирах юм. Тиймээс хэн нэгэн хүн хоол хүсэхээс илүүтэйгээр Бурханы хүсэн тэмүүлж залбирах үед мацаг барилт нь жинхэнэ утгаараа Бурханыг эхэнд тавих болдог.

3. Мацаг барилт бол залбиралын салшгүй нэг хэсэг. Хэрвээ бид залбирахгүй бол мацаг барилт нь өөрийгөө шийтгэж байгаа мэт ямарч утга учиргүй зүйл болно. Тиймээс мацаг барилт нь чин зүрх сэтгэлийн залбиралтай хамт үргэлжлэх хэрэгтэй.

4. Мацаг барилт хүний чин сэтгэл болон Бурхан хариулна гэсэн итгэлийг харуулдаг. Залбирал ихэнхдээ өнгөцхөн чин сэтгэлийн бус байдлаар хийгддэг. Энэ бол олон залбирал хариугаа авдаггүйн нэг шалтгаан. Бид залбирлын хариугаа авахаар Түүнд ойртож байгаа нь маш чухал асуудал гэдгийг мацаг барилтаар Бурханд харуулдаг. (ibid., pp. 218-220).


Мөн Др Райс мацаг барилт болон заобирлаар бид Бурханаас авч чадах хэдэн зүйлсийг жагсаасан. (ibid., pp. 220-227)

1. Хэцүү цаг үе дэх тусламж үргэлж мацаг барилт болон залбирлаар дамжин ирдэг. Хүнд цаг гэдэг бол залбирахад хамгийн сайн цаг юм. Хэрвээ асуудал тань үнэхээр хүнд байгаа бол залбирал шиг мацаг барих нь тохиромжтой цаг юм.

2. Заримдаа бид юу нь буруу болох юу нь Бурханы таалалд нийцэхгүй байна гэдгийг олж мэдэхийн тулд мацаг барьж залбирах хэрэгтэй болдог.

3. Мацаг барилт болон залбирал нь үргэлж гэмийг ялан дийлэх зам уруу удирддаг. Анхны сэргэлтээр Бурханы тааллыг эрэн хайж байгаа залуучууд өөрсдийнхөө гэм нүглийг бие биедээ илчлэн гэмшиж байгааг би харсан. Ийм зүйлс сэргэлт ирэх үед заримдаа болдог. Бид мацаг барьж залбирч байсан тэр үед гэмийг унагаах агуу ялалт тэдэнд ирсэн.

4. Мацаг барилт болон залбирал нь бусдын талаар зуучлахад тусладаг. Хэрвээ та бусдын авралын төлөө гуйж байгаа бол “Өө Бурхан минь хэн нэгнийг авраач” хэмээн ерөнхий залбирал бус харин тэр цагт тусгайлан нэг хүний төлөө залбир. Орхигдсон хүмүүсийн төлөө нэр нэрээр нь мацаг барьж залбир. Та хэн нэгний төлөө залбирахыг хүсдэг үү? Тэгвэл тэр хүнийхээ төлөө Бурханаас хариу иртэл мацаг барьж залбир! Үүний талаар нэгэн хуучны дуу сайн хэлсэн,

Та хариулт иртэл залбирсаар байсан уу?
Энд үнэхээр та итгэлээрээ хүсэх амлалт байдаг;
Залбирлын өргөөнд Бурхан таныг хүлээдэг,
Та Түүнтэй тэнд уулзсан уу? Та үүний талаар залбирсан уу?
Та хариугаа иртэл залбирсан уу?
Та Аврагчийн нэр дор мэдүүлсэн үү?
Та Бурхан танд хариулах хүртэл нь залбирсан уу
Та хариугаа иртэл залбирсан уу?
(“Та ингэж залбирч үзсэн үү?” Rev. William C. Poole, 1875-1949; дахин найруулсан Pastor).

1960 онд би аврал авсан тэр эхний жилүүдэд би бараг өдөр бүр шахуу Жон Веслигийн Өдрийн тэмдэглэлийг уншидаг байсан. Энэ нь уншихад яг Үйлс номтой адилхан. Энд “Анхны Агуу Сэргэн мандалт” хэмээн нэрлэгддэг сэргэлтийн талаар өгүүлдэг. Би тэр үед ердөө 22-хон настай залуу байсан. Тэр үед зуу гаруй жилийн турш тэрүүн шиг сэргэлт болоогүй гэдгийг би тэр үед мэдээгүй байсан. Би ийнхүү бодсон, “Хэрвээ Веслигийн үед шиг зүйл болж байсан бол Бурхан одоо үүнийг хийж чадна!” Миний энэ юуч мэдэхгүй байдал миний явдаг байсан Хятад чуулган уруу Бурхан сэргэлтийг илгээж чадна гэдэгт эргэлзэхээс хамгаалж байсан. Би Бурханд хандан сэргэлтийг илгээж өгөөч хэмээн мацаг барьж залбирч байсан. Би Лхагва гариг бүрийн залбиралын цуглаан дээр бүх гишүүдийн өмнө сэргэлт ирэхийн төлөө залбирдаг байсан. Нэг удаа Мурпи Лум надаас хоолны төлөө Бурханаас залбирч өгөхийг хүссэн. Тэгээд би босч зогсоод бараг арван минут гаруй сэргэлт ирэхийн төлөө залбирсан! Би хоолны талаар гуйхгүйгээр тэгээд суусан! Би цаг үргэлж сэргэлтийн төлөө залбирч байдаг үнэхээр ядаргаатай амьтан байсан! Зарим хүмүүс ийнхүү хэлдэг байсан “Тэр залуу байна даа. Удахгүй тэр ингэхээ болино биз ээ!” Харин нэг удаа кэмп дээр би унтаж байх үед Бурхан миний залбиралд хариулсан! Хэдэн зуун хятад залуучууд ирээд авралыг авч, манай сүмийг доргиож байсан тэр гайхамшигтай сэргэлтийг би хэзээч мартахгүй.

Өнгөрсөн жилүүдэд би хэрхэн залбирч байсанаа мартсан. Гэвч нэг өдөр Др Лум надад “Боб, өнгөрсөн 1960-д онд чи сэргэлтийн төлөө цаг үргэлж хэрхэн залбирч байснаа санадаг уу” хэмээн асуусан. Тэгээд би тэр үеэ санасан. Др Лум цааш нь “Боб, чи юуны төлөө залбирсан түүнийгээ авдаг байсан!” хэмээн хэлсэн. Тэгээд би Бурханы Сүнс хальж асгарах хүртэл залбирдаг байсан тэр анхны үеэ санаад, бас ухаараад өөрийн эрхгүй нулимс асгаруулсан!

Өөр нэг залбирлын семинарын үеэр хэдэн залуус миний дотуур байрны өрөөнд цуглаад итгэгч бус профессор багш нар аврал авах эсвэл тэд халагдахын төлөө Бурханд хандан залбирсан. Эдгээр зүйлс биелэхийн төлөө бидний олонхи нь мацаг барин залбирч байсан. Тэгээд сүүлийн залбирлын цуглаан дээр 100 гаруй оюутнууд миний өрөөнд шахцалдан байсан бөгөөд тэдний зарим нь хана даган зогсож, зарим нь гадаа цонхон дээр суусан байсан. Бараг 35 жил өнгөрсөн бөгөөд бид хэрхэн мацаг барьж залбирч байсанаа би мартсан. Тэгээд нэг өдөр хамгийн сүүлийн либерал үзэлтэй багш халагдсан – шинэ багш нарын хүн бүр Библид итгэсэн бөгөөд тэдний ихэнхи нь Дахин төрсөн! Долоо хоног бүр миний өрөөнд залбирахаар ирдэг залуучууд үүний төлөө залбирдаг байсан. Тэгээд Бурхан бидний бодож байснаас хавьгүй илүү ихээр давтал, цаана нь гартал бидний залбиралд хариулсан!

Та хариугаа иртэл залбирсан уу?
Та Аврагчийн нэр дор мэдүүлсэн үү?
Та Бурхан танд хариулах хүртэл нь залбирсан уу
Та хариугаа иртэл залбирсан уу?

Би эхнэртэй болохын төлөө маш олон жил хүлээсэн. Би дөчин настай байсан. Пасторын гэргий болчихоор миний мэдэх нэг ч хүн эргэн тойронд минь байгаагүй. Тиймээс би эхнэрийн төлөө үргэлжлүүлэн залбирсаар байсан. Мөн би мэдээж мацаг барин залбирч байсан! Тэгээд нэг орой би өрөөний нөгөө тал уруу харсан бөгөөд тэнд Иленаг олж харсан. Тэгээд Бурхан надад “Энэ бол чиний залбирлын хариу!” хэмээн хэлж байгаа мэт санагдсан. Зарим хүмүүс “Чи ийм залуу охинтой арай гэрлэхгүй биз дээ?” хэмээн хэлдэг байсан. Харин би гэрлэсэн. Тэр бол пасторын эхнэр байхад яг таарсан - мэдээж төгс хариулт байсан! Би үүний төлөө залбирсан – тэгээд Бурхан надад хариулж өгсөн.

Би үүнээс гадна өөр гурван зүйлийг та нарт хэлье. Миний ээж аврагдана хэмээн хэнч бодож байгаагүй. Би ч гэсэн бас тэгж бодож байсан. Би түүний төлөө залбирч байсан боловч энэ нь ямарч нэмэргүй мэт надад санагдаж байсан. Тэгсэн ч гэсэн би үргэлжлүүлэн залбирсаар байсан. Би ээжийгээ аврал авахын төлөө үргэлж мацаг барин залбирдаг байсан. Тэр одоо өдийд 80 нас хүрч байх байсан бөгөөд авралд ядаж нэг алхам ч гэсэн ойр байхгүй байгаа мэт санагдсан. Би эхнэртэйгээ хамт Нью-Иорк хотод нэгэн тусгай цугларалтад оролцож байсан. Би яг хаана байснаа яг санадаг. Би тэр орой үйлчлэлийнхээ төлөө мацаг барин залбирч байсан. Тэгээд нэг хэсэгт нь би ээжийнхээ авралын төлөө залбирч эхэлсэн. Гэнэт Бурхан надтай ярьж эхэлсэн. Энэ нь дуу авиагаар байгаагүй боловч яг надтай ярьж байгаа мэт санагдсан. Бурхан надад “Чиний ээж одоо аврагдах болно.” хэмээн хэлсэн. Би нулимс асгаруулсан чигээрээ энд Лос Анжелест байгаа Др Каган уруу залгасан. Би түүнд “Доктор, та манай ээжийг Христ уруу ирүүлэхээр явах боломж байна уу?” хэмээн асуусан. Тэр “Өө, би үүнийг хийж чадахгүй.” – гэсэн үгсийг хэлсэн- учир нь тэр өмнө нь манай ээжтэй ярилцах үед ээж маань түүнд маш их уурласан. Би түүнд “Доктороо үргэлжлүүл, Бурхан дөнгөж сая надад тэр аврагдах болно хэмээн хариуллаа” гэсэн. Тэгээд болсон явдалаа түүнд хэлсэний дараа тэрээр ээжтэй минь уулзахаар машинаараа явсан бөгөөд маш амарханаар түүнийг Христ уруу дагуулсан! Миний хөвгүүд та нарт ээжийн минь амьдрал бүрэн өөрчлөгдсөн гэдгийг хэлж чадна! Тэр энэ сүмд надтай хамт амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл орой бүр хамт байдаг байсан. Би ээжийхээ төлөө үргэлж залбирдаг байсан. Бурханы ивээлээр би хариугаа авах хүртэл залбирсан!

Өөр нэг жишээ. Дашрамд дурьдахад эдгээр бүх зүйлс мацаг барилт болон залбиралын цагт болдог байсан. Тиймээ, мацаг барилт бол энэ бүгдээс хамгийн чухал үүрэгтэй нь байсан! Миний эхнэр жирэмсэн байх үед бидэнд маш хайш яаш тааруухан эмч таарсан. Хожим нь тэр эмч эмчлэх эрхээ цуцлуулсан. Бид хүүхдээ хэт авиагаар оношлуулахаар түүн дээр очсон. Тэгээд оношлогоо хийсэний дараа эмч биднийг суулгаад хүүхэд маш их хэлбэрээ алдсан байна гэж хэлсэн. Гэхдээ тэр дараагийн нэг дэх өдөр дахин нэг зураг авч үзээд эцсийн хариуг хэлье гэсэн. Тэр тав дахь өдөр бид гэрлүүгээ явсан бөгөөд би хэлбэрээ алдсан хүүгээ бодоод маш их шаналж зовсон. Гэхдээ би урьдын адил энэ бүгд нь үнэн биш байгаасай хэмээн мацаг барин залбирсан. Тэр шөнө Бурхан миний зүүдэнд ирсэн. Энэ бол үнэхээр үнэн зүйл шүү, миний эхнэрээс асуу! Бурхан миний зүүдэнд ирээд ийнхүү хэлсэн, “Роберт, чиний эхнэр ихэр хүүхэдтэй болсон – тиймээс эмч будилсан.” Тэгээд өглөө нь бид босох үед Би Иленад “Бүү санаа зов. Чи ихэр хүүхэд төрүүлэх гэж байна.” гэсэн. Тэгээд бид нэг дэх өдөр өнөөх эмч дээрээ буцаж очсон бөгөөд тэр биднийг сууцгаа гэсэн. Би түүнд “Бид суух шаардлаггүй. Тэр ихэр хүүхэдтэй болсон байна.” гэсэн. Тэр “Та яаж үүнийг мэдсэн бэ?” хэмээн асуусан. Би түүнд “Бурхан надад өнгөрсөн баасан гаригт зүүдэнд минь хэлсэн.” гэж хариулсан. Тэгээд залбирлын минь хариу болж бүхэл бүтэн, эрүүл эдгээр хоёр аврага залуу бидэнд өгөгдсөн.

Одоо сүүлийн жишээ. Би үүнээс ч илүү олонг гэрчилж чадна гэхдээ бидэнд өгөгдсөн цаг ердөө энэ юм. Энэ бол библийн том конференцын сүүлийн шөнө байсан. Тэнд чуулганууд дүүрсэн бөгөөд дэлхий дээрхи хамгийн алдартай номлогчидын зарим нь ирсэн байсан. Пастор надаас Ням гаригийн сүүлийн номлолыг хийх үү хэмээн асуусан. Миний болон бусад бүх номлолууд ерөнхийдөө сайн мэдээний номлолууд байсан. Би тэр сүмийн нэгэн залуугаас би тэр орой юуны талаар номловол зүгээр вэ хэмээн бодлыг нь асуусан. Тэр “Юуч байлаа гэсэн сайн мэдээний номлол битгий хий гэсэн. Пастор сайн мэдээний номлол бүтэнсайн бүр хийдэг бөгөөд өнөө орой ирэх бүхийл хүмүүс авралаа аль эрт авчихсан. Тиймээс юуч боллоо гэсэн өнөө орой авралын талаар номлол хийгээд хэрэггүй!” гэсэн.

Би мотелруугаа буцаж очоод эхнэртээ хүүхдүүдээ аваад гадагшаа гараад ирээ тэгвэл би үдээс хойш ганцаараа байж чадна гэсэн. Надтай байсан бүгдэд энгийн сайн мэдээний номлол байсан. Би шалан дээр холхиж өгсөн. Тэгээд би хөлөрсөн. Муу ёрын сүнс надад намайг тэдгээр алдартай номлогчдын өмнө хөгөө чирнэдээ хэмээн шивнэж байсан. Би урагш хойш холхисоор байсан. Би мацаг барьж байсан гэдгийг хэлэх хэрэггүй бизээ! Би өөр нэг номлол бэлтгэх гэсэн боловч ерөөс чадаагүй. Би энгийн сайн мэдээний багахан номлол хийх хэрэгтэй гэдэг нь надад ойлгомжтой санагдсан. Тиймээс би “урагш” хоёр эсвэл гурван хүн гарч ирэхийн төлөө Бурханд хандан залбирсан. Би “Эзэн минь, эдгээр том номлогчдын өмнө бүү сандруулаач!” хэмээн хэлсэн. Тэгээд Бурхан надад “Чи тэдний төлөө юмуу эсвэл миний төлөө номлох гээд байна уу?” хэмээн асуух шиг санагдсан. Тиймээс би “Би тэдний төлөө бус харин Таны төлөө номлох болно. Хэрвээ би өөрийгөө бүрэн тэнэг байдалд оруулсан ч гэсэн би үүнийг үл харгалзан зөвхөн Таны төлөө номлох болно.” гэсэн.

Тэгээд тэр үед эхнэр хүүхдүүд маань гаднаас буцаж ирсэн. Бид сүмд ирэх хүртэл би сэтгэл түгшин сандарсаар байсан. Магтан дуу дуулагдах үед би сандарч хөлөрсөөр байсан. Тэгээд пастор намайг танилцуулахад гэнэт би өөрийнхөө сүмд байгаа мэт маш тайван болсон! Би надад байсан бүх хүчээрээ тэр номлолыг хийсэн.

Энэ урт түүхийг товчхоноор хэлбэл тэр орой ойролцоогоор 75 хүн аврал авахаар урагш гарч ирсэн, үүнд аврагдаагүй боловч номлогч болохоор хичээж байсан - пасторын төрсөн хүү хүртэл – ажлын хувцас өмссөн настай хүн “Би орхигдсон! Би орхигдсон! Би орхигдсон!” хэмээн мөлхөсөөр урагш гарч ирсэн. Гурван өсвөр насны охидууд босоод гурвалаар дуулсан. Тэд орхигдож гээгдсэн хүмүүстэй адил гэм нүглээ гэмшин, нулимс асгаруулан нуран унасан. Тэр орой цуглаан бараг шөнийн 11 цаг хүртэл үргэлжилсэн. Хэн ч тэндээс хөдлөөгүй. Тэд энд ямар нэг ер бусын зүйл болж байгааг мэдэрсэн. Др Иан Пайслийн хүү манай эхнэр болон хүүхдүүдэд “Би үүн шиг зүйлийг хэзээч үзэж байгаагүй.” хэмээн хэлсэн. Тэр бол дэлхийд алдартай номлогчын хүү. Сэргэлт энэ сүмд ийнхүү ирсэн. Дараагийн хэдэн долоо хоног 500-гаас их хүмүүс сүмд нь ирж авралыг авсан.

Муу ёрын сүнс тэр залуугаар дамжуулан “Юуч байлаа гэсэн сайн мэдээний номлол битгий хий” хэмээн хэлүүлсэн. Гэхдээ Бурхан Түүний үгийг эрэн хайж, мацаг барьж байсан миний залбиралд хариу болгож Муу ёрын сүнсийг үл тоон сэргэлтийг илгээсэн.

Эрхэм найзуудаа, бид сэргэлттэй байж чадна. Энэ бол боломжтой. Бид хэдэн жилийн турш хийх боломжгүй байсан зүйлийг Бурхан хэсэгхэн хугацаанд хийж чадна! Энэ номлолын хуулбарыг гэртээ аваад харь! Тэгээд үүнийг дараа долоо хоногт хэд хэдэн удаа унш. Энэ таны итгэлийг өсгөх болно! Ирэх Бямба гаригын өөр нэгэн мацаг барилт болон залбиралын цагт бидэнтэй нэгд. Бурхан бидний дунд бууж ирэх болон Түүний ариун нэр алдаршихын төлөө залбирч мацаг барь!

Есүс таны гэмийн бүрэн төлөөсийг төлөхийн тулд Загалмай дээр үхсэн! Тэр бүх гэмээс чинь таныг цэвэрлэхийн тулд Загалмай дээр цусаа урсгасан! Тэр танд амь амьдрал өгөхийн тулд үхлээс биеэрээ дахин амилсан! Итгэлээр Есүст найд тэгээд Тэр таныг аврана – бүх үеийн турш үүрд мөнх! Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Матай 9:10-15-ийг Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Та ингэж залбирч үзсэн үү?” (Rev. William C. Poole, 1875-1949; дахин найруулсан Pastor).