Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГАНЦААРДЛЫН ГИНЖИЙГ ТАСЛАХУЙ

BREAKING THE CHAINS OF LONELINESS
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 7 дугаар сарын 13-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, July 13, 2014

“Харин ганцаар байгч унахын цагт...хөөрхийлөлтэй.”
(Номлогчийн үгс 4:10).


Лос-Анжелсийн сэтгэл зүйч Др Леонард Зуйниний дурьдсанаар хүн төрөлхтөний хамгийн хүнд асуудал бол ганцаардал юм гэсэн. Мөн сэтгэл судлаач Ерик Фромм “Хүний хамгийн чухал хэрэгцээ бол өөрийнхөө ганцаардлын шоронгоосоо чөлөөлөгдөж түүнийгээ ялан дийлэх явдал юм” гэж хэлсэн. Эхлэл библийн 2:18-д “Хүн ганцаараа байх нь сайн биш” гэсэн. Английн яруу найрагч Жон Милтон Бурханы хэлсэн анхны сайн биш зүйл бол ганцаардал гэдгийг сануулсан.

Өнөөдөр Лос-Анжелс хот шиг их ганцаардалтай газар гэж байхгүй. Херберт Прочнов “Хот гэдэг бол нэлэнхүйдээ ганцаардлаар дүүрэн хүмүүсийн том нэгдэл юм.” гэсэн. Калкутта хотын ядуусын хороололд амьдарч байсан Тереза эх Энэтхэгчүүд “Ядуурлын хамгийн аюултай төрлийн нэг бол ганцаардал” хэмээн ярьдаг гэсэн. Хэрвээ энэ үнэн бол Америкчууд бол дэлхий дээрхи хамгийн ядууралд өртсөн хүмүүс болно! Лос-Анжелст сая сая хүмүүс ганцаардал дунд байна. Харин та ямар вэ? Таныг хэнч анхаарахгүй-хэнч үнэхээр ойлгохгүй эсвэл мэдрэхгүй тийм байдлыг та мэдэрч байсан уу?

Би дээрхи сэтгэл судлаач Др Зуйнин болон Фромм нарын хэлсэн зүйл нь үнэн гэдэгтээ санал нэг байдаг. Өнөөдөр ганцаардал бол хүмүүст нүүрлээд буй хамгийн хүнд асуудал гэдэгтээ би санал нэг бөгөөд ялангуяа энэ нь манай Лос-Анжелст тэрбайтугай дэлхий даяархи асуудал юм. Өнөө өглөө энд байгаа та нарын ихэнхи нь ганцаардлын гинжээр хүлэгдсэн байгаа! Өнөөдрийн энэ үгээр ганцаардлын энэ асуудлын талаар суралцах гэж байна.

I. Нэгдүгээрт, Бидний нийгэм болон манай үндэстэний ганцаардлын талаар бод.

Өнөөдрийн шинжлэх ухаан технологын өндөр хөгжил дунд бид өмнөх үеийнхнээсээ илүү ихээр ганцаардалд орсон. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Х. Г. Веллс өөрийнхөө 65 насны ойн өдөр “Би бол хэзээч амар тайвныг олоогүй ганцаардсан хүн.” гэж хэлсэн. Энэ уйтгар болон ганцаардал дунд буй настай хүн бол Бурхангүй үзэлтэй, Христ итгэгчдийг үзэн ядагч нэгэн байсан.

Бидний ганцаардлын ард технологи нуугдсан байдаг. Зурагт үзэх бол үүний нэг жишээ юм. Сэтгүүлч Анн Лэндерс “Телевиз бол хүмүүс бие биенээ гэхээсээ илүүтэй юуч биш зүйлсийг харах болно гэдгийг батлан харуулдаг.” гэсэн. Хүмүүс телевизийн өмнө эсвэл компютер тоглоомын өмнө хэдэн цагаар ч хамаагүй суудаг. Бид хэзээч гэр бүл болон найз нартайгаа хамт юм яриад эсвэл хоол идээд ингэж удаан суудаггүй. Бид бие биетэйгээ ярих жинхэнэ утга учиртай тэр зүйлдээ цаг зав гаргалгүйгээр зурагт эсвэл iPad-аа үздэг!

Хүмүүс чихэндээ чихэвч зүүгээд тархиа элдэв хөгжмөөр дүүрэгдэг. Хүмүүс өөрийгөө машин дотор цоожилж орхидог. Нэг хүнд нэг машин. Тэд компютерлуугаа ганцаараа нэвтэрдэг.

Телевиз, компютер, машин, кассет зэрэг эдгээр бүх технологи биднийг аз жаргалтай болгодгүй. Эдгээр нь биднийг бүр ихээр ганцаардалд оруулдаг. Алберт Эйнштэйн “Өнөөгийн технологи нь бидний хүнлэг байдлыг эвдэж байгаа нь үнэхээр гашуун үнэн юм” хэмээн хэлсэн. Өнөөдөр олон залуучуудыг ганцаардалд оруулж буй хамгийн аюултай хэлбэр бол видео тоглоом юм!

Библи номын Номлогчийн үгс 4:10-д “Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй.” гэсэн. Өнөөдөр олон залуучууд хар тамхинд орж байгаагийн нэг гол шалтгаан бол ганцаардал гэдэгт би итгэдэг. Тэд ганцаардалд байдаг. Бусад нь өөр хоорондоо харилцаагүй гэр бүлээсээ халуун дотно уур амьсгал мэдэрч чадахгүй болохоороо тийм найз нарыг олохын тулд бүтэлгүй хүмүүстэй нөхөрлөж эхэлдэг. Зарим нь өөрийнхөө ганцаардлыг арилгахын тлд гадагшаа гарч Баасан болон Бямба гаригт үдэшлэг хэсч эхэлдэг. Тэглээч гэсэн эдгээр нь яагаад ч тэдний энэ байдлыг шийдвэрлэдгүй. Гудамны хүмүүс хамтдаа удаан байдаггүй. Аливаа үдэшлэг дуусдаг- тэд гэртээ харьдаг-тэгээд ганцаардал дахиад л эхэлдэг.

Хувиа хичээх байдал нь хүмүүсийг өөр хоорондоо удаан хугацаанд холбоотой байхад нь саад болдог. Библид ийнхүү хэлсэн.

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид... үл хайрлагч, эвлэршгүй...тэрслэгчид...Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно.” (II Тимот 3:1-4).

Библийн энэ ишлэл бидний ганцаардлын талаар зөгнөсөн зөгнөл-бөгөөд олон хүмүүс яагаад ганцаардаж буйг тайлбарладаг.

“Өөрсдийгөө хайрлагчид” Хэрвээ та зөвхөн өөрийгөө л сүрхийгээр хайрладаг бол бусадтай ойр байх боломжгүй юм. “Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид” Үүнийг хар! Бурханыг хайрлах бус зугаа цэнгэлийг хайрлах амин хувиа хичээгчид их олон байдаг! Та ийм нэгэн мөн үү? Та бусад хүмүүст хувиа хичээгч нэгэн үү? Бурханыг бус өөрийгөө хайрлах байдал нь хувиа хичээх гэмийн хамгийн үндсэн шалтгаан болдог. Өөрийгөө хайрлах байдал нь таныг Бурханыг эсрэг тэрслэхэд хүргэдэг. Та Бурханыг өөрийнхөө оюун бодлоос зайлуулдаг. Тэгээд үүний үр дүнд та ганцаардлын зовлонд ордог. Та Бурханы хайрыг хэзээч амсаагүй байж болох юм. Та энэ дэлхийд өнөөдрийг хүртэл дотно найзтай байгаагүй байж болох юм. Библийн Сургаалт үгс 18:24-д “Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч” гэсэн. Хэрвээ та найрсаг бус бол танд жинхэнэ найз байхгүй байх болно. Энэ бол өнөөгийн бурханлаг бус, ганцаардсан, орхигдсон хүмүүсийн өрөвдөлтэй байдал юм.

Энэ бол яагаад та ажил албаа зохицуулах хэрэгтэй гэдгийг харуулдаг бөгөөд та цаашид цуглаан болох үеэр ажиллах шаардлаггүй болдог. Танд Бурхан хэрэгтэй! Та ням гаригт ажиллаад их хэмжээний мөнгө олохоос илүүтэй сүмд ирээд найз нөхөдтэй болох нь танд хамаагүй дээр юм.

Христ болон орон нутгийн чинь сүмээс өөр таныг ганцаардлаас гаргах юу ч үгүй юм. Та үнэхээр Христэд ирээд бууж өгч, Түүний Цусаар гэм нүглээ угаалгах хэрэгтэй! Тэгээд дараа нь орон нутгийнхаа цуглаанд хамрагдаад үүрдийн найз нөхөдтэй болох хэрэгтэй! Яагаад ганцаардаад байгаа юм бэ? Сүм болсон гэртээ ир!

Эртний Христэд итгэгчдийн талаар библи ийнхүү хэлсэн:

“Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” (Үйлс 2:46-47).

Энэ бол сүмд хүмүүс яагаад баяр хөөрөөр дүүрэн байдгийн шалтгаан бөгөөд энэ нь тэднийг ганцаардлаас хамгаалдаг. Тэд өдөр бүр сүмд байж үүд хаалга нь үргэлж нээлттэй байсан. Тэдний энэ зүйлийг дууриацгаа! Дараагийн ням гаригт энд буцаж ирээрэй! Манай цуглааны бүхийл харилцаанд оролцохын тулд бүх л чадлаа гаргаад ирээрэй! Эдгээр нь таны ганцаардлыг арилгах болно! Христ ганцаардлын гинжийг тасдан хаях болно! Энэ сүмд ирээрэй тэгээд зүрх сэтгэлээсээ Христэд ирээрэй!

II. Хоёрдугаарт, ганцаардлын үхлийн талаар бодоорой.

Библи бидэнд Иакоб юу хэлсэнийг тэмдэглэсэн:

“Миний хүү та нартай хамт [Египет рүү] явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн…” (Эхлэл 42:38).

Хэзээ нэгэн өдөр таны хамаатангууд нас барцгааж тэгээд та ганцаараа үлдэх болно.

Үхэл бол үнэхээр аймшигтай зүйл- бөгөөд энэ нь хүн бүхэнд тохиолддог- та ч бас тэгэх болно. Үхэл таныг маш их ганцаардал болон цөхрөлд унагадаг. Энэ газарт та маш эрүүл саруул байхдаа ч ирж болох юм,

“Би сэрүүн хэвтдэг, Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.” (Дуулал 102:7).

Та яг дээвэр дээр буй ганцаардсан шувуу шиг байдлыг мэдэрч чадна - энэ байдлаас хэнч таныг гаргаж чадахааргүй тийм ганцаардал!

Петр шоронд хоригдож байх үед Бурхан түүнийг чөлөөлөхөөр тэнгэр элчээ илгээсэн. Тэнгэр элч Петрт “Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.” (Үйлс 12:7) гэсэн. Энэ бол та Христэд ирээд дахин төрөх үед танд юу тохиолдохыг харуулдаг. Үхлийн боолчлолын гинж мултарч унах бөгөөд та эрх чөлөөтэй болох болно.” Христ ирсэн нь:

“...Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм. ” (Еврей 2:14-15).

Чарлес Весли ийнхүү хэлсэн:

Миний гинж мултарч, миний зүрх чөлөөтэй болсон;
Би босоод Таныг чиглэн даган явсан.
Гайхамшигт хайр! Ингэж болно гэж үү
Миний Бурхан Та миний төлөө үхэх хэрэгтэй байсан уу?
      (“Ингэж болно гэж үү?” Charles Wesley, 1707-1788).

Та чин зүрхээр Христэд ирэх үед үхлийн ганцаардлын гинж мултран унах болно!

III. Гуравдугаарт, Там дахь ганцаардлын талаар бод.

Библи Христэд итгээгүй байсан нэгэн баян хүний талаар өгүүлсэн байдаг. Тэр үхээд там уруу явсан. Үүний талаар библи ийнхүү хэлсэн:

“Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр "Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна" гэж хашхирахад” (Лука 16:23-24).

Тамд тэр хатсан амаа багахан усаар ч болтугай сэрүүцүүлэх юмсан гэсэн бодолд шаналж байсан. Гэвч тэр Тамд тэр чигтээ ганцаараа байсан. Тэнд түүнд туслах нэгч хүн байхгүй байсан. Тэр хэн нэгэн түүн дээр ирээд багахан ус ч болтугай өгөөч хэмээн хашгирч байсан.

Энэ Лазарын зовлон шаналал нь там дахь ганцаардлын дуу хоолойг бидэнд харуулдаг. Хэрвээ таны найз нар мөн адил тамд байгаа бол тэд урьд нь таны зовлонг нимгэлэхэд тусалж чаддаг байсан бол цаашид ийнхүү туслах ямарч боломжгүй байх болно. Тэд түнэр харанхуй болон шатаж буй галд танаас үүрд мөнхөд тусгаарлагдах болно. Та тэнд Лазар шиг үргэлж ганцаараа байх бөгөөд ганцаардал дундаа үүрд мөнхөд тарчилан зовох болно.

Зөвхөн Есүс Христ л таныг тамын энэ гинжийг тасалж чадна! Мөн Тэр л зөвхөн одоо амьд байгаа таныг ийнхүү ганцаардлаас чөлөөлж чадна. Хэрвээ та үхэх хүртлээ хүлээвэл энэ нь үүрд мөнхөд хоцорсон байх болно. Тиймээс яг одоо Христ уруу ир –тэгээд та ийнхүү дуулах болно,

Эзэн, доромжлогдсон Таны шархаар
Үхлийн аймшигт хатгуураас Таны зарц чөлөөлөгдсөн,
Тиймээс бид амьдарч бас Таныг магтах болсон. Аллелүяа!
      (“Тэмцэлдээн дуусдаг,” Francis Pott, 1832-1909).

Үхэл өөрийн олзоо хадгалж чадахгүй-Миний Аврагч Есүс!
Тэр үхлийн торыг тасдан хаясан- Миний Аврагч Есүс!
      (“Христ Амилсан” Robert Lowry, 1826-1899).

Хэрвээ та Есүс Христ уруу бүрэн эргэвэл Там дахь ганцаардлын гинж үүрд мөнхөд мултарах болно! Түүн рүү ир! Гэмээсээ гар! Сүмд ир! Бурханы Хүү Есүс Христээр там дахь ганцаардлын гинж таны төлөө таслагдах болно!

IV. Ингээд дөрөвдүгээрт, Христийн ганцаардлыг бод.

Есүс ертөнц дээрхи Өөрийн үйлчлэлдээ ихэнхдээ ганцаараа байсан. Библид ийнхүү хэлсэн:

“Хурсан олныг явуулсны дараа Тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.” (Матай 14:23).

Маш олон хүмүүс Есүсийг дагаж байсан боловч Тэр Бурхантай байхын тулд үргэлж олон түмнээс хол ганцаараа байсан. Гэвч тэр үргэлж ийнхүү хэлдэг байсан “Эцэг Намайг ганцааранг минь орхисонгүй гэв.” (Иохан 8:29). Дэлхий дээрхи Түүний үйлчлэлд Бурхан үргэлж Есүстэй ойрхон байсан. Гэвч тэд Түүнийг баривчилж, Түүнийг зодож, Түүний толгойд өргөст титэм өмсгөж, Түүгээр тохуурхаж байсан. Тэд Түүнийг толгод өөд чирч авчиран загалмай дээр цовдолсон. Тэгээд Тэр загалмай дээр үхэж байх үед Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүгээсээ холдон явсан. Тиймээс Есүс ийнхүү хашгирсан:

“Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” (Матай 27:46).

Энэ аймшигт мөчид Бурханы Хүү Есүс Христ ганцаараа загалмай дээр орхигдсон. Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүгээсээ нүүр буруулсан- тэгээд Христ Өөрөө ганцаараа бидний гэм нүглийг Өөртөө үүрсэн-загалмай дээр ганцаараа. Лүүтэр бол агуу теологич байсан боловч тэр энэ зүйлийг бүрэн ойлгож, хүний хэлээр тайлбарлаж чадахгүй юм байна хэмээн хэлсэн.

Бурхан ямарч гэмийг онцгойлон үзэж чадахгүй-тиймээс Бурхан Есүс “Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн” (I Пер 2:24) тэр үед холдон явсан. Гэм нүгэл, ганцаардал, орхигдсон байдалдаа хүлэгдсэн таны гэмийн гинжийг эвдэж чадах цорын ганц нэгэн бол Есүс гэдгийг учир нь үүнд байгаа юм. Христ таны гэмийг ганцаараа Загалмай дээр үүрсэн учраас таныг гэмийн шийтгэлээс аварч чадах юм!

Гетсемений харанхуйд ганцаар залбирсан нь Аврагч байсан,
Тэр ганцаар гашуун аягыг хүртээд тэнд миний төлөө зовсон.
Ганцаар! Ганцаар! Тэр бүгдийг ганцаар үүрсэн.
Тэр Өөрийнхнийгээ аврахын тулд Өөрийгөө өгсөн,
Тэр ганцаар, ганцаар, зовж, цусаа урсгаж үхсэн.
(“Ганцаар” Ben H. Price, 1914).

Хүний сүнсэнд гэм нүглийг авчирдаг ганцаардлаас таныг аврахын тулд Христ ганцаараа Загалмай дээр үхсэн. Тэр таны гэмийн шийтгэлийн төлөөсөнд таны оронд үхсэн. Христ гэмийн гинжийг таслахын төлөө Загалмайд Өөрийгөө үхүүлэхээр таны төлөө явсан! Бүхийл талаараа Есүс рүү эргэ тэгвэл та гэм нүглийн буруутгалаас чөлөөлөгдөх болно!

V. Харин тавдугаарт, ганцаардлаас гарах талаар бод.

Та надаар Христ уруу өөрчлөгдөхгүй байх болно. Би бол зөвхөн багаж хэрэгсэл-номлогч-зөв чиглэлд удирдана-Христ уруу-яг л Бадарчний аялал дахь мишионер шиг. Гэхдээ та Христийг заавал өөрөө олох ёстой. Та ганцаараа Есүс рүү очих ёстой.” Иакобын авралын туршлагаас ганцаардлаас хэрхэн өөрчлөгдсөн талаар маш тодорхой дүрслэлийг бидэнд өгсөн:

“Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.” (Эхлэл 32:24).

Тэр оройжин Иакобтой барилдсан “нэгэн хүн” бол ганцаардал дунд байсан Иакобт шөнөөр айлчилан ирсэн, амьд биеэр ирсэн Христ байсан.

Яг та нарын зарим шиг нь Иакоб Христ биеэрээ ирсэнийг хараахан мэдээгүй байсан. Энэхүү ганцаардлын цаг үедээ тэрээр Христтэй шөнөжин барилдсан. Яг үүн шиг та өөрөө ирэх хэрэгтэй болно. Би таныг өөрчилж чадахгүй гэдгийг та ойлго. Би таныг жинхэнэ Христ итгэлт хүн болгож чадахгүй. Энэ бол зөвхөн та болон Христ ганцаараа хийх асуудал юм.

“Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.” (Эхлэл 32:24).

Христ таны гэмийн шийтгэлийг төлөхийн тулд Загалмай дээр үхсэн. Харин та Христэд “эрхэнд нь орох” ёстой. Та Христэд бууж өгөх ёстой. Та өөрийнхөө бардам байдал болон эсэргүүцэгч зүрх сэтгэлээ дагахгүй байх ёстой. Та яг л тусламж хэрэгтэй гэмтэн шин Христийн өмнө өвдөг сөгдөх ёстой. Та Түүнд бууж өгч, Түүнд итгэл найдвараа бүрэн тавих хэрэгтэй. Тэр таны зүрх сэтгэлийг өөрчлөх болно! Тэр гэмийн гинжийг тасдан хаях болно! Тэр Өөрийн цусаараа таны гэм нүглийг угаах болно!

Хэрвээ та Христэд буулт хийх талаар бидэнтэй ярилцаж, жинхэнэ Христ итгэлтэй болохыг хүсвэл одоо босоод арын өрөө рүү яваарай. Др Каган таныг бид ярилцаж болох өрөөнд хүргэх болно. Др Чан та өнөө өглөө хэн нэгэн Христэд итгэлээ өгхийн төлөө залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Номлогчийн үгс 4:8-12-ийг ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Арван мянган Тэнгэр элчүүд” (Ray Overholt, 1959).


үндэс

ГАНЦААРДЛЫН ГИНЖИЙГ ТАСЛАХУЙ

Доктор Р.Л.Химерс

“Харин ганцаар байгч унахын цагт...хөөрхийлөлтэй.” (Номлогчийн үгс 4:10).

(Эхлэл 2:18)

I.   Нэгдүгээрт, бидний нийгэм болон үндэстэний ганцаардал, Номлогчийн үгс 4:10; II Тимот 3:1-4; Сургаалт үгс 18:24;
Үйлс 2:46-47.

II.  Хоёрдугаарт, үхлийн ганцаардал, Эхлэл 42:38; Дуулал 102:7;
Үйлс 12:7; Еврей 2:14-15.

III.  Гуравдугаарт, Тамын ганцаардал, Лука 16:23-24.

IV. Дөрөвдүгээрт, Христийн ганцаардал, Матай 14:23; Иохан 8:29: Матай 27:46; I Петр 2:24.

V. Тавдугаарт, ганцаардлаас гарах, Эхлэл 32:24.