Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭНГЭР УЛС БА ТАМ

HEAVEN AND HELL
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Мягмар гариг. 2014 оны 7 дугаар сарын 3-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Thursday Evening, July 3, 2014

“Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.” (Матай 8:11-12).


Энэ ишлэл хоёр хэсэгтэй. Эхний хагас бол үнэхээр гайхамшигтай боловч хоёрдугаар хэсэг нь үнэхээр аймар юм. Тийм боловч энэ хоёр хоёул үнэн бөгөөд би эдгээрийг өнөө орой хоёуланг нь тунхаглах ёстой.

I. Нэгдүгээрт, Тэнгэрийн улсын амлалт.

“Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна...” (Матай 8:11).

Аавуудын өдрөөр бидний үзсэн гайхалтай видеог Мр Оливасс бэлтгэсэн. Тэр энэ видеог улам баяжуулсан бөгөөд үүнийг та бүхэн манай сайтын нүүр хуудаснаас үзэж болно. Манай байрны моргежийн гэрээг шатаасан тухай видео бичлэгийг үзсэн хүмүүс их урам авсан бөгөөд бид үүний талаар мэйлийг авсан. Тэд зургуудыг үзээд баяр хөөрөө хуваалцсан сэтгэгдлүүдээ үлдээсэн. Тэд бидний инээж хөөрч хамтдаа баяр хөөртэй байгаа олон зүйлсийг хараад сэтгэл нь хөдөлсөн. Тэд бид үүнийг хэрхэн хийснийг сайн мэддэггүй. Чин үнэнээр би мэдэхгүй. Манай чуулган бол Бурханы ивээлийн гайхамшиг юм! Мэдээж энэ бүгд Христийн төлөөх эцэж цуцахгүй хөдөлмөрөөс ирсэн нь ойлгомжтой. Бурхан та нарыг ивээх болтугай!

Нэг сүмд маш олон төрлийн газраас ирсэн байдаг! Тиймээ, Есүс энэ нь яг диваажинд байдаг шиг байх болно хэмээн хэлсэн! “Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд ....ширээнд сууна.” Энэ бид бүгдэд тийм хачирхалтай зүйл биш юм. Учир нь бид бүгдээрээ Христээр удирдуулдагт юм-Дээр дурьдсан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тэдгээр хүмүүс нь Тэнгэрийн хаанчлалд байх болно!

Гэвч Есүсийн “олон хүн ирж” гэсэнд анхаарлаа хандуул. Заримдаа цөөхөн хүн ирэх юм шиг мэдрэмж төрдөгийг би мэднэ. Бид харанхуй чөтгөрт эзлэгдсэн мэт хотод амьдардаг. Бид амин хувиа бодсон харгис хэрцгий мэт улсад амьдарч байгаа. Жил бүр нэг сая таван зуун мянга орчим нялх хүүхэд хэрцгийгээр үхэлд тушаагдаж байна. Тийм боловч сүм чуулганууд нам гүм байсаар байна! Миний хувьд тэрслүү үзэлт энэ улсынхаа улс тунхагласны баяраар нэг ч сайн үгийг хэлж чаддаггүй. Бидний ийм болоод байгаа нь миний зүрх сэтгэлийг шархлуулдаг. Гэвч Америк удахгүй өнгөрөн одож мартагдах болно- гэвч бид сая сая Бурханы хүмүүстэй хамт Тэнгэрийн хаанчлалд баярлан хөөрөх болно! Тэнгэрийн улс бол бидний жинхэнэ гэр орон юм! Энэ бол бидний жинхэнэ эх орон юм! Энэ бол Бурханы доторх бидний үндэстэн юм!

Энэ хотод ямарч сэтгэл шаналал үгүй,
   Цаашид нулимс нүдийг норгохгүй;
Тэнгэр улсад харамсал гэж үгүй,
   Тэнгэрт атаа жөтөө хэрүүл маргаан гэж үгүй;
Итгэгчид бүхлээрээ ариусгагдсан,
   Тэд тэнд гайхалтай зохицол дотор амьдардаг;
Миний сэтгэл одоо энэ хотод татагдаж байна,
   Нэг сайхан өдөр энэ ерөөлийг би эдлэнэ.
Энэ гэрэлт, сувдан цагаан хотод,
   Надад харш, дээл, титэм байх болно;
Би одоо харсаар, хүлээсээр, хүссээр байна,
   Энэ цагаан хот удахгүй бууж ирэх болно.
(“Сувдан цагаан хот” Arthur F. Ingler, 1873-1935).

Тэнд цөөхөн тооны хүмүүс байхгүй байх болно! Бурхан хэлэхдээ Тэнгэрийн улсад “Хэн ч тэднийг тоолж чадамгүй үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн” байх болно гэсэн! (Илчлэлт 7:9).

Энэ гэрэлт, сувдан цагаан хотод,
   Надад харш, дээл, титэм байх болно;
Би одоо харсаар, хүлээсээр, хүссээр байна,
   Энэ цагаан хот удахгүй бууж ирэх болно.

“Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна...”

Тэд ирж! Тэд ирж! Тэдний ирэхийг Тэнгэрийн улсаас, дэлхийгээс, тамаас зогсоож чадах зүйл нэгээхэн ч үгүй юм! Та ингэж ирэх нь үнэхээр хэцүү гэж боддог- гэвч ийнхүү ирэхийг нь зогсоох ямарч боломжгүй байх болно гэдгийг би хэлж байна! Хүчит цунамийн давалгаа мэт Бурханы хайр энэрлийн урсгал Өөрийн сонгосон нэгнээ мятрашгүй ивээлээрээ Тэнгэрийн хаанчлал уруу хаман авдаг! Эргэлзээнүүд хаман авагдана! Айдасууд хаман авагдана! Нүгэл хилэнц хаман авагдана! Тэд ирж! Халлелүяа! Тэд ирж!

Есүс рүү одоо ирээрэй. Тэр таныг хөөж явуулахгүй. Та нараас Түүн рүү ирж буй хэнийг ч гэсэн Тэр аврах болно!

Би чадна гэхдээ хэрвээ би явбал сөнөнө;
   Би хийж үзэхээр зориглосон.
Хэрвээ би Христээс гадна байвал
   Би гарцаагүй үүрд мөнхөд үхнэ!

Тиймээс энэ цагаан хот уруу явах боломжийг бүү алд! Бидэнтэй хамт дуулах боломжоо бүү алд,

Энэ гэрэлт, сувдан цагаан хотод,
   Надад харш, дээл, титэм байх болно;
Би одоо харсаар, хүлээсээр, хүссээр байна,
   Энэ цагаан хот удахгүй бууж ирэх болно.

II. Хоёрдугаарт, Тамын талаарх сануулга.

Харамсалтай нь бид ишлэлийн сүүлийн хэсгийг өгөхөөс өөр аргагүй байна. Би энэ хэсгийг алгасаад өнгөрөөрийг хүссэн! Гэвч үүнийг та бүхэнд номлох нь миний үүрэг юм.

“Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.” (Матай 8:11-12).

Өдөр бүр манай гэрийн хажуугаар малгайдаа өд хатгасан нэгэн настай эрэгтэй шогшин гүйж өнгөрдөг. Тэр жил бүр эхнэртэйгээ Хойд Америкаар урт хугацааны аялал хийдэг байсан. Тэр арын талбайдаа маш сайхан усан бассейнтэй тийм хаустай айл. Куртис Голдман гэдэг номлогч манайд зочилсон үед өнөөх настай эр шогшиж байсан. Номлогч Голдман түүнд Есүсийг гэрчлэхээр гудамжинд гарсан боловч өнөөх эр сүнс харсан мэт зугтсан. Голдман араас нь гүйгээд “Зогсоорой! Та там уруу явж байна! Зогсоорой! Та там уруу явж байна!” Гэвч өнөөх малгайдаа өдтэй настай эр түүнээс зугтаж одсон. Тэгээд тэр орой өнөөх малгайдаа өд хамтгасан эр ерөөс унтаж чадаагүй. Тэр усны хувцасаа өмсөөд усан бассейндаа очоод хэдэн удаа сэлэлт хийсэн. Гэвч тэр халтирч унаад толгойгоо цохисон тул бассейн уруугаа унасан- ойролцоогоор шөнийн хоёр цагийн орчим байсан. Тэгээд маргааш өглөө нь хэн нэгэн нь түүний усан дээр хөвж буй түүний хөрсөн цогцосыг олсон. Тэр номлогчийн “Зогсоорой! Та там уруу явж байна! Зогсоорой! Та там уруу явж байна!” гэсэн эдгээр үгсийг огт хүлээж аваагүй. Тэр бол их сайн хүн байсан. Тэр надад таалагддаг. Тэр хэрхэн үхсэн талаар Еленагаас сонсоод би маш их харамссан. Би энэ талаар энэ номлолын яг энэ хэсгийг бичихийн өмнө сонссон.

Та тэр бол настай хүн-би бол залуу гэсэн бодлоороо энэ явдалыг бүү хайхрахгүй өнгөрөө! Та үүнээс айхгүй байна уу. Би өглөө бүр хоёр сонингоос нас барсан хүмүүсийн талаар бичсэн хэсгийг уншидаг. Би шог зураг уншихаа болисон. Бид тэднийг “хөгжилтэй сонингууд” хэмээн нэрлэдэг байсан. Гэвч эдгээр нь цаашид хөгжилтэй зүйл биш болсон. Тэд бол үнэхээр тансаг байшинд ганцаараа амьдарч байсан гунигтай бас итгэл найдваргүй болсон манай гэрийн настай хөрш шиг гунигтай, итгэл найдваргүй хүмүүс юм. Залуучууд аа, өөрийнхөө эцэг эхийг хэзээч ганцаараа амьдрахыг нь бүү зөвшөөр. Энэ бол амьдрахад маш аюултай зам юм. Тиймээс Бурханы өмнө өөрийнхөө настай болсон эцэг эхээ ганцаараа болох үед өөрийнхөө гэртээ авна гэдгээ надад амла. Надад амла! Тэдэнд “Тэнгэр улс ба Там” гэсэн энэ номлолыг уншиж өг. Өөрсдийнхөө нас өндөр болсон эцэг эхийг өрөвдөлтэй, ганцаардсан байдал дунд зөвхөн утсаар ярих, мессеж бичих байдлаар бүү орхи! Хэрвээ та нарын эцэг эхийн хэн нэгэн өнгөрвөл ганцаар үлдсэн тэднийг өөрсөдтэйгээ амьдруулахаар нүүцгээ! ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХРИСТ ИТГЭЛТ ХҮМҮҮСИЙН ХИЙДЭГ ЗҮЙЛ! Дор хаяж ийм зүйлийг хий. Та ганцаараа өөрийнхөө амьдралдаа баярлаж байх зуураа Бурханы төлөө өөрийнхөө ээжийг ганцаараа цөхөрч үхэхийг бүү зөвшөөр. Хэрвээ та ингэхгүй бол юу тарьсан түүнийгээ хурааж авах болно. Малгайдаа өд хатгасан манай хөрш өвгөн шиг халтирч унаад өөрийнхөө усан санд живж үхсэн шиг та ч мөн адил ганцаараа үхэх болно, тэгээд ганцаараа Там уруу явах болно.

“Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.” (Матай 8:11-12).

Өнөөдөр энд та нарын зарим чинь Есүст итгэдэг ээжтэй байгаа. Та нарын зарим чинь энэ ядарсан ээжийнхээ зүрх сэтгэлийг шархлуулж байгаа. Бид манай ээжийг өөрийнхөө гэрт авчирсан бөгөөд миний хань түүнийг хайрлаж, бид түүний амьдралын сүүлийн дөрвөн жилийн турш арчилж халамжилсан. Гэвч өнөөдөр энд ээжийнхээ зүрхийг шархлуулж, түүний үсийг буурал болтол нь зовоож байгаа сүмийн хүүхдүүд ч байгаа. Та ингэж ээжийнхээ зүрх сэтгэлийг орой бүр ингэж тарчилгах нэг зүйлийг үргэлжлүүлсээр байх болно! Мэдээж ээж чинь хэзээч үүнийгээ хэлэхгүй байж болно гэхдээ та түүний цорын ганц найдвар юм. Тэр өөрийн амиа чиний төлөө зориусан. Тэр өөрт байснаасаа илүү амьдралыг чамд өгөхийн тулд өглөөнөөс орой болтол өөрийгөө боолчлон амьдарсан. Гэвч та түүний хүсч байгаа ганцхан зүйлийг нь өгөхөөсөө татгалздаг! Тэр чамд маш их хайртай учраас чиний сэтгэлийг зовоохыг хүсдэггүй учраас үүнийгээ хэзээч хэлдэггүй. Гэвч үнэхээр түүний цорын ганц хүсч буй зүйл нь чамайг Есүст итгээд усан баталгаа хийлгээд байж байхыг чинь хараад инээмсэглэж хамтдаа байхыг хүсдэг! Та ядарсан ээждээ үүнийг өгч чадахгүй гэж үү? Хэрвээ та Есүст ирэхгүй, усаар угаалгахгүй, чамаар бахархах сэтгэл төрүүлэхгүй бол тэр өөрийнхөө амьдралыг дэмий үрсэн, түүний амьдралын үнэ цэнэ оргүй алга болсон мэт сэтгэгдэлтэй хоцрох болно.

Таны ээж итгэгч мөн эсэхээс үл хамааран Бурханы алдарын төлөө залуучуудаа зүрх сэтгэл чинь хатуураагүй үедээ Есүс рүү одоо ирээрэй. Малгайдаа өд хатгасан өнөөх настай эр шиг Христээс хамгийн сүүлд зугтах хүртлээ Христгүйгээр амьралаа бүү үргэлжлүүл-Хэрвээ та залуу байх зуураа Есүст итгэх итгэлээ унагаавал та үүн шиг байдалд орох болно.-Үхээд Там руу живж унах болно. Магадгүй усан сангийн усанд живээд гаднах тамын харанхуй уруу бас живж болно. Энэ тамын газарт хэлийг чинь хүйтэн усаар сэрүүцүүлэх хэнч байхгүй байх болно.

Спержеон хүүдээ ярьж өгсөн нэгэн эмэгтэйн зүүдний талаар хэлсэн. Тэр шийтгэлийн өдөр ирж байгаа талаар зүүдэлсэн. Агуу Номууд нээгдэж Бурхан “Аврагдаагүйг зүүн талд, аврагдсан нэгэнийг баруун талд байршуул” хэмээн хэлсэн. Тэгээд тэнгэр элч нар ирээд ээжийг нь аваад “Энэ эмэгтэй бол итгэгч учраас зайлшгүй баруун талд очих ёстой. Харин түүний хүүхдүүд орхигдсон байна. Тэд бол золигт гаргах хүмүүс байна. Тэд гарцаагүй зүүн талд байрлана” гэсэн. Өнөөх эмэгтэй хүүхдүүд нь уйлж, хашгиран “Ээжээ бид таныг орхиж байсан гэж үү?” гэж байгаагаар зүүдэлсэн. Тэгээд тэр хүүхдүүд рүүгээ гараа сунган ийнхүү хэлсэн. “Үр минь ээ, хэрвээ энэ нь боломжтой бол би та нартайгаа хамт баймаар байна. Гэвч та нар Есүст итгээгүй учраас энэ нь боломжгүй болсон байна. Би та нарыг Түүнд итгэж, аврагдаарай хэмээн гуйж байсан. Гэвч та нар миний үгийг сонсож дагаагүй. Тиймээс одоо би гарцаагүй үүрд мөнхөд та нараас тусгаарлагдлаа.” Тэнгэр элч түүн рүү дөхөн ирсэн үед түүний нулимс дуусч, төрөлж хайраа даван гарч Бурханы хүслээр гайхамшигтайгаар маш амар тайван чимээгүй болсон. Тэгээд тэр эргээд хүүхдүүддээ “Би та нарыг сүмд авчирса. Би гэртээ та нарт библи заасан. Би орой бүр та нарын төлөө залбирсан. Тийм боловч та нар Есүсийг эсэргүүцсэн. Одоо би та нарын мөнхийн шийтгэлийн талаар Амен хэмээн хэлэх хэрэгтэй болж байна.” гэсэн. Тэгээд тэдгээр хүүхдүүд нь түүнээс авагдаж, ээж нь хүүхдүүдээ гаднах түнэр харанхуй болон мөнхийн галд хаягдаж байгааг харсан.

Залуучуудаа сүүлчийн өдөр ирэх үед Христ “Зайлцгаа, хараал идсэн та нар үүрд мөнхийн гал уруу” хэмээн хэлэх үед та нарт юу бодогдох вэ? Тэгээд та нар бас өөр нэгэн “Амен” гэх дууг сонсоно. Тэгээд энэ “Амен” хэмээх дуу хаанаас гарсаныг та хайх үед энэ дуу ээжийн чинь дуу хоолой болохыг олж мэднэ. Эсвэл залуу эмэгтэй та Тамын гүн харанхуйд хаягдах үедээ “Амен” хэмээх дуу хоолой сонсох бөгөөд энэ нь чиний аавын чинь дуу хоолой байх болно.

Олон аврал авсан өөдгүй хүмүүс, архичид, янханууд, ижил хүйстэнгүүд, хар тамхинд донтогсод Тэнгэрийн улсад орох болно. Мөн бүх амьдралынхаа туршид сүмд байсан боловч Есүсийг хүлээж аваагүй чам шиг “Хаанчлалын хүүхдүүд” гаднах харанхуй болон Тамын галд хаягдах болно. Тэгээд тэдэнд үүрд мөнхөд-үүрд мөнхөд ямарч найдвар үгүй байх болно! Үүрд мөнхөд орхигдох болно!

Үнэндээ энэ аймшигт зүйлээс зугтах нь маш амархан байсан! Тэд бүгд Есүст итгэх хэрэгтэй байсан-маш энгийн-маш хялбар-“Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд одоо итгэ! Тэр чамайг аварна, Тэр чамайг аварна, Тэр чамайг одоо аварна.” Энгийнээр Түүнд итгэ, тэгээд таны гэм нүгэл Загалмай дээр урссан Христийн цусаар ариусгагдах болно! Загалмай уруу ирээд Түүний цусаар гэм нүглээ угаалга! Энэ номлол “Номлогчдын хаан” хэмээх С. Х. Спержеон зөвхөн хорин настай байхдаа талбайд цугласан олон хүмүүст тунхагласан номлолоос сэдэвлэсэн. Тэр энэ дуу үнэн гэдгийг эхлээд хэлэх байсан байхаа.

Энд загалмай дээр танд зориулсан зай байна,
   Энд загалмай дээр танд зориулсан зай байна,
Хэдэн сая ирсэн ч гэсэн танд зориулсан зай байсаар байна-
   Тиймээ, энд загалмай дээр танд зориулсан зай байна.
(“Танд зориулсан Загалмай дээрхи зай” Ira F. Stanphill, 1914-1993).

Та Есүсийн цусанд итгэх итгэлээр гэм нүглээсээ цэвэрших талаар бидэнтэй ярилцахыг хүсч байна уу? Хэрвээ тийм бол одоо арын хэсэг рүү яваараа. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.


үндэс

ТЭНГЭР УЛС БА ТАМ

Доктор Р.Л.Химерс

“Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.” (Матай 8:11-12).

I.   Нэгдүгээрт, Тэнгэрийн улсын амлалт. Матай 8:11; Илчлэлт 7:9.

II.  Хоёрдугаарт, Тамын талаарх сануулга. Матай 8:12.