Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




НОАГИЙН ХӨВӨГЧ АВДАР

(НОМЛОЛ #81 ЭХЛЭЛ БИБЛИ)
NOAH’S ARK
(SERMON #81 ON THE BOOK OF GENESIS)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, June 1, 2014

“Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.” (Эхлэл 6:14).


Хэдхэн долоо хоногийн өмнө Холливуд “Ноа” хэмээх киноныхоо сурталчилгааны зургаа гаргасан. Маш олон залуучууд үүнийг үзэцгээсэн. Би үүнийг “Ноа хэмээх энэ кино бол Сатанийх” (энд дараад уншаарай) гэсэн гарчигтай өгүүлэл бичсэн. Тиймээ, энэ кинонд хэд хэдэн чөтгөрийн зүйлс агуулагдсан бөгөөд би хэн нэгэнд энэ киног үз хэмээн зөвлөдгүй. Харин зарим нэг үзэгдэл нь үнэн байсан. Тухайлбал Үерийн талаархи зураг авалт нь үнэхээр бодит мэт болсон бөгөөд Хөвөгч авдарын талаархи үнэмшилтэй дүр зургийг өгсөн. Өнөөдрийг хүртэл залуучууд хөвөгч авдарт хөгжилтэй амьтадыг агуулсан жижигхэн завь байсан бөгөөд инээж буй Ноа цонхоор гадагш харж байгаа дүр зургаар төсөөлдөг байсан. Энэ дүр төрхийг тэд хүүхдэд зориулсан Бүтэн сайн өдрийн сургууль дээрээ үзсэн хүүхэлдэйн кино юм. Миний хувьд эдгээр бяцхан хүүхдүүдийн номууд бол энэ кино шиг Сатаных гэж үздэг. Тэд хүүхдүүдэд Хөвөгч авдар болон Үерийн талаар маш буруу төсөөллийг өгдөг. Миний бодлоор номлогчид өөрсдийнхөө залуучуудад энэ кино бол Сатаных гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн миний бодлоор номлогчид хүүхдийн цуглааныхаа өрөөнд очоод Хөвөгч авдар болон Ноагын талаархи эдгээр хүүхдийн номууд болон хүүхэлдэйн кинонуудыг хаях хэрэгтэй! Тэдгээрийг хаях хэрэгтэй! Тэд Үерийн талаархи маш ноцтой асуудлыг жирийн нэг хүүхэлдэйн кино болгон хувиргасан! Энэ бол адилхан Сатаны зүйл юм! Хөвөгч авдар болон Үер бол ямар нэг хөгжилтэй зүйл байгаагүй юм!

Одоо би Ноа болон Хөвөгч авдарын талаар хэдэн цуврал номлол хийхээр төлөвлөж байна. Өнөө орой би “Гэвч Ноа Энэрлийг авсан” (энд дараад уншаарай.) гэсэн номлол хийнэ. Харин энэ өглөө би Хөвөгч авдарын талаар номлох болно. Энд гарч буй Хуучин гэрээн дэх Ноагын талаархи ойлголт нь Шинэ гэрээн дэх ямар нэг зүйлийн төлөвлөгөө гэдэгт эргэлзэхгүй байж болно. Матай 24:37-39-д Ноагийн амьдарч байсан “өдрүүд” бол Дахин ирэлтийн өмнөх сүүлчийн өдрүүдтэй адилхан хэмээн Христ хэлсэн. 2 Петр 2:5-д Ноа бол урвалт болон хуурамч номлогчдын үе дэхь зөвт номлогчийн үлгэр жишээ гэсэн. 1 Петр 3:20-21-д Хөвөгч авдар бол Христээр ирэх аврал гэдгийг хэлсэн. Еврей 11:7-д мөн Хөвөгч авдар бол авралыг төлөөлсөн болохыг хэлсэн. Ноагын үеийн хүмүүс бол хожмын үеийн хүмүүсийн хэв загвар болсон. Эцсийн өдрүүдэд аврагдаагүй хүмүүс нь энэ үерт үхсэн хүмүүсийн төлөөлөл буюу биелэл болох болно. Урвалт тэрслэлтийн үед Ноагын хийсэн номлол ч гэсэн бас хэв загвар юм. Эцсийн өдрүүд дэх итгэмжит номлогчид бол энэ хэв загварын биелэл болсон төлөөлөгчид юм. Хөвөгч авдар ч гэсэн хэв загвар. Христ доторхи Аврал нь ч гэсэн энэ хэв загварын биелэл болсог төлөөлөл юм. Хуучин гэрээн дэх эдгээр хэв загваруудын ихэнхи нь Христийн өдрүүд дэхь тэр цаг үед биелэлээ олсоныг номлогчид мэдэж байгааг би ч гэсэн мэддэг. Гэхдээ би Хуучин гэрээн дэх жинхэнэ хэв загварууд Шинэ гэрээнд маш тодорхойгоор биелэснийг би мэддэг. Тухайлбал Еврей ном бол тэр чигээрээ энэ бүхний төлөөлөл юм. Есүс үхлээс амилсаныхаа дараа Еммау тосгон уруу явж байсан Өөрийнхөө хоёр дагалдагчынхаа дунд суугаад ийнхүү хэлсэн.

“Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.” (Лука 24:27).

Ноагын Хөвөгч авдар бол загвар эсвэл Өөрийгөө дэлхийн Аврагч мөн гэдэг талаар алийг нь Христ тэд нарт хэлсэн гэлээ надад ямарч эргэлзээ байдаггүй. Хөвөгч авдар Бурханы хүмүүсийг үерээс аварсан шиг Христ Бурханы хүмүүсийг шийтгэл болон тамаас авардаг. Хөвөгч авдар бол хэв загвар бөгөөд Христ бол үүний биелэл юм! Зөвхөн Харри Емерсон Фосдик шиг библийг эсэргүүцэгч лебирал үзэлтэнгүүд үүнийг үгүйсгэх болно! Зөвхөн Фуллер Теологын семинар дахь модернист эсвэл Чикаго Дивайнити сургуулынхан үүнийг үгүйсгэх болно. Библид эдгээр хүмүүсийн талаар талаар ийнхүү зөгнөсөн байдаг. “Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно.” гэсэн. Мөн Апостле Иуда ийнхүү хэлсэн.

“Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санадаг байх ёстой. Юу гэвэл, тэд та нарт "Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ" гэж хэлж байсан. Энэ хүмүүс хагарал гаргадаг бөгөөд зөвхөн зөнгөөрөө байдаг. Тэдэнд Сүнс алга.” (Иуда 17-19).

Би олон жилийн өмнөөс иймэрхүү үл итгэгч хүмүүсийн сургаалийг эсэргүүцэхэд суралцсан!

Тиймээс одоо бүгдээрээ Хөвөгч авдарын талаархи дүрслэлийг өгүүлсэн Эхлэл 6:14 дүгээр ишлэл нь бидний Эзэн Аврагч Есүс Христийн талаар хэрхэн дүрсэлж байгаад анхаарлаа хандуулцгаая. Бурхан Ноад ийнхүү хэлсэн.

“Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.” (Эхлэл 6:14).

Та энэ хэсэгт библиэ дэлгээтэй байлгана уу. Амен.

Артур В.Пинк ийнхүү хэлсэн “Бурханы уур хилэнгийн шуургаас хамгаалагч болсон [Ноа] болон түүний гэр орон болсон Хөвөгч авдар нь Христ доторхи итгэгчдийн авралын талаархи библиэс олдсон хамгийн ойлгомжтой бөгөөөд тодорхой хэв загвар юм” (Arthur W. Pink, Gleanings in Genesis, Moody Press, 1981 edition, p. 103). Мөн арван наймдугаар зууны Баптист бидний агуу тайлбарлагч Др Жон Гилл байнга Хөвөгч авдар бол Христийг төлөөлсөн хэмээн хэлдгийг би анхааруулсан. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, vol. 1, pp. 50-51).

“Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.” (Эхлэл 6:14).

I. Нэгдүгээрт, Хөвөгч авдар Бурханаар төлөвлөгдсөн.

Ноад шийтгэл ирж буй талаар зарим мэдээлэл байсан. Гэхдээ Бурхан түүнд илэрхийлэх хүртэл хөвөгч авдар барих талаар ямарч бодол түүнд байгаагүй.

Гэвч Бурхан юу хийх гэж байгаагаа мэдэж байсан. Дэлхий бүтээгдэхээс өмнө Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хүмүүсийг эртнээс сонгосон гэдгийг та мэддэг. Элч Паул ийнхүү хэлсэн. “Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон,” (Ефэс 1:4). Бурхан зөвхөн Хөвөгч авдарт аврагдсан хүмүүсийг сонгоогүй бөгөөд Бурхан дэлхий бүтээгдэхээс өмнө биднийг аврахаар Христийг илгээхээр мөн төлөвлөсөн байсан. Библид Христийг ийнхүү дуудсан. “Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш” (Илчлэлт 13:8).

Бурхан биднийг аврахаар Есүс Христийн төлөөлөгч болгон илгээхээр төлөвлөсөн байсан бөгөөд ийм учраас Тэр загвар болгож Хөвөгч авдарыг төлөвлөсөн. Бурхан Ноаг аврахаар урьдаас төлөвлөсөн байсан.

Сая дээр Үерийн ус бурханлаг бус энэ дэлхийг устгахаас бүр өмнө Бурхан Хөвөгч авдраар Ноаг аврахаар төлөвлөсөн байсан шиг Христ итгэгч бүх хүнийг Бурхан дэлхийг бүтээхээс өмнө аврахаар сонгосон гэдэгт баярлан хөөрөх хэрэгтэй! Хэрвээ та Христ Есүс дотор байгаа бол та шийтгэлийн шуурганд аюулгүй гэсэн үг юм!

Намайг нуугаач, Өө миний Аврагч,
амьдралын шуурга өнгөрөх хүртэл нуугаач:
Амар мэнд хоргодох газар уруу дагуулаач:
Өө эцэст миний амийг хүлээж аваач!
   (“Миний Амийг хайрлагч Есүс” Charles Wesley, 1707-1788).

II. Хоёрдугаарт, Хөвөгч авдар зөвхөн түүн дотор оршин суугчдыг л аврахаар бүтээгдсэн.

Энэ бол усан онгоц биш. Зөвхөн энэ биш! Еврей хэлний “taybaw.” гэсэн үг нь “хөвөгч авдар” хэмээн орчуулагдсан. Энэ нь “хайрцаг” (Strong) гэсэн утгатай. Энэ еврей үг нь нялх хүү Мосэг Нил мөрөн дээгүүр хөвөхөд ашиглагдсан жижигхэн савтай адил үгээр ашиглагдсан. Энэ еврей үг бас Эхлэл 50:26-д ашиглагдсан “авс” гэсэн үгэнд мөн хэрэглэгдсэн. Энэ хөвөгч авдарт ямарч залуур, ямарч далбаа байгаагүй. Энд хамгийн их багтаамжтай байлгахын тулд доод тал нь тэгш талбайтай байсан гэдэгт би эргэлзэдгүй. Энэ бол ердөө нэг хайрцаг байсан. Бурхан ийнхүү хэлсэн. “Чи Надад “хайрцаг” хийж дотор гадаргүй давирхай түрх.” гэсэн. Энд гарч буй “давирхай” гэдэг үг нь “kaphar.” гэсэн үйл үгийн хэвээс бүтсэн “kopher” гэсэн үгнээс орчуулагдсан. Энэ үг нь Хуучин гэрээнд ойролцоогоор 70 удаа өөр газарт дурьдагдсан “эвлэрүүлэл” гэсэн үгтэй адилаар хэрэглэгдсэн. Левит 17:11-д яг ийм утгаар орчуулагдсан “Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм” Энэ хоёр үг нь хоёулаа адилхан Еврей үгээс гаралтай тул бид Эхлэл 6:14-г ийнхүү өөрсдийнхөөрөө уншиж болно. “Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, дотор гадаргүй “эвлэрүүлэл” түрх.” Энэ бол Цус юм! Тиймээс энд хар давирхайгаар хучигдсан маш том хайрцаг байна. Др Хенри М Моррис ийнхүү хэлсэн. “Хожим олон удаа “эвлэрүүлэл” гэсэн үгээр орчуулагдсан Kaphar... Үерийн шийтгэлийн эсрэг хангалттай хамгаалалтын гадаргуу болсон энэ давирхай нь Христийн гайхамшигтай хэв загвар болдог.” (The New Defender’s Study Bible by Henry M. Morris, Ph.D., World Publishing, 2006, p. 34; Эхлэл 6:14 тэмдэглэл).

Тиймээс энд бидэнд Хөвөгч авдар байна. Энэ нь Агуу Үерийн уснаас баталгаатай лацдагдсан дотор гадаргүй хар давирхаагаар давирхайдуулсан модоор хийсэн маш том хайрцаг юм. Др М Р ДеХаан ийнхүү хэлсэн.

Хөвөгч авдар... маш том хар авс мэт харагдсан. Үнэн хэрэгтээ “хөвөгч авдар” хэмээн орчуулагдсан ижил үг нь Эхлэл 50:26-д мөн адил “авс” гэсэн үгээр орчуулагдсан. Энэ хөвөгч авдар нь бидний Эзэн Есүс Христийн үхлийн бэлэгдэл байсан юм.
     Ноагын өдрүүдэд түүний ажлыг харсан хүмүүс хэрхэн шоолсоныг бид хялбархан төсөөлж болно. Авс шиг харагдаж буй хар хайрцаг хийж байгаа явдал болон газар дэлхий хараахан усаар шийтгэгдэхээс өмнө үер болох тухай зөгнөөд явж байгаа тэдний бодлууд нь хичнээн мунхаг инээдтэй байсан болоо. (M. R. DeHaan, M.D., The Days of Noah, Zondervan Publishing House, 1971 edition, p. 173).

Өнөөдөр олон хүмүүс библийг шоолж инээдэг. Хүмүүс энэ үерийн үйл явдалыг “тэнэг” зүйл хэмээн боддог. Гэвч Бурханы шийтгэл тэдэн дээр ирэх үед тэд юу хийх бол? Хэрвээ та Христ Есүс дотор аврагдаагүй бол та юу хийх бол?

Намайг нуугаач, Өө миний Аврагч,
амьдралын шуурга өнгөрөх хүртэл нуугаач:
Амар мэнд хоргодох газар уруу дагуулаач:
Өө эцэст миний амийг хүлээж аваач!

III. Гуравдугаарт, Хөвөгч авдар Бурханы шийтгэлээс хоргодох газар байсан.

Хөвөгч авдар бол аюулгүй газар байсан. Үнэн хэрэгтээ энэ бол цорын ганц аюулгүй газар байсан. Энэ бол Бурханы уур хилэнгээс гэтэлгэх цорын ганц аюулгүй газар байсан.

Энэ дэлхийн хүмүүс Бурхантай эвлэрэх “маш олон арга” олдоно хэмээн хэлдэг. Ноагын өдрүүдэд Бурханы уур хилэнгээс зугтах цорын ганц замыг Бурхан хангаж өгсөн-Хөвөгч авдарт орох нь шийтгэлээс зугтах цорын ганц зам байсан. Өнөөдөр Бурхан Өөрийнх нь уур хилэнгээс зугтан нэг замыг өгсөн бөгөөд энэ нь Эзэн Есүс Христ юм. Үүний талаар библи ийнхүү хэлсэн.

“Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.” (Үйлс 4:12).

Хүмүүс “Энэ бол шударга бус хэрэг!” хэмээн хэлдэг. Тэд ингэж хэлж байгааг би ерөөсөө ойлгодгүй! Энэ нь бол надад гайхалтай шударга зүйл шиг санагддаг! Хүн Эден цэцэрлэгт гэмд унасан. Хүн Үерийн өмнө маш ихээр гэм нүгэлд автаж Түүнээс няцсан. Тэдний гэмийн төлөөх шийтгэлээс тэднийг аврахын тулд Бурхан тэднийг замаар хангасан. Гэвч тэд аврагдах энэ замаас татгалзсан. Тиймээс тэд Үерийн усанд живцгээсэн. Тэгвэл энд юу нь шудрага бус байна вэ? Би үүнийг ерөөс ойлгодгүй. Хэзээч ингэж байгаагүй ингэх ч үгүй юм! Ноагын үед амьдарч байсан хүмүүс Енох номлож байсан. (Иуда 14, 15). Тэдэнд Ноа хэмээх номлогч байсан. (II Петр 2:5). Тэдэнтэй хамт Ариун Сүнс хамт зүтгэж байсан. (Эхлэл 6:3). Тиймээс тэдэнд тайлбар байхгүй байсан. Мөн би энэ өглөө таниас “Хэрвээ та Есүсээс аврал авахгүйгээр үхвэл таны тайлбар юу байх вэ?” хэмээн асуумаар байна. Энэ бол сайн асуулт юм. Хэрвээ та Бурхан энэ дэлхийг шүүх үед Христ дотор аюулгүй бус байвал таны тайлбар юу байх вэ?

Намайг нуугаач, Өө миний Аврагч,
амьдралын шуурга өнгөрөх хүртэл нуугаач:
Амар мэнд хоргодох газар уруу дагуулаач:
Өө эцэст миний амийг хүлээж аваач!

IV. Дөрөвдүгээрт, Хөвөгч авдарт бүгдэд зориулсан өрөө байсан.

Еврейчүүдэд богино тохой нь 44.45 см бөгөөд урт тохой нь 51.81 см байсан. Эхлэл библийн 6:15-д Хөвөгч авдарын хэмжээ өгөгдсөн байдаг. Хэрвээ Хөвөгч авдарыг богино тохойгоор хэмжих юм бол 3 давхар барилгын шалны талбай нь 29,197.0 метр квадрат бөгөөд энэ нь ойролцоогоор 2.2 акр юм. Хэрвээ үүнийг урт тохойгоор хэмжвэл давхар бүр нь 13213.08 метр квадрат болох бөгөөд энэ нь нийтдээ 39639.24 метр квадрах буюу ойролцоогоор 3 акр талбайтай болно. Нийт өндөрийн хэмжээ нь 15.5 метр бөгөөд энэ нь багаар бодоход 5 давхар байшинтай адил юм. Тиймээс багтаамж нь 673867.08 куб метр болно гэсэн үг! Энэ нь хонь шиг 125000 амьтанд хангалттай өрөөнүүд гэсэн үг юм. Амьтан судлаачид дөрвөн хөлтэй амьтадын анхдагч төрөл 100-гаас бага, шувуудын анхдагч төрөл 170-с бага гэсэн тооцоо гаргасан. 39,0 мянган метр квадрат талбай бүхий шал нь Хөвөгч авдарт орсон анхдагч амьтадыг хэд хэдэн удаа багтааж чадах хэмжээтэй байсан. Др Хенри М Морис ийнхүү хэлсэн.

     Бидний олж мэдсэнээр Хөвөгч авдар нь 125000 хонь шиг олон амьтадыг тээвэрлэж чадах байсан бөгөөд газрын амьтадын дундаж хэмжээ эдгээр хонинуудаас бага байх нь гарцаагүй юм. Үүний багтаамж нь 60 хувиас ихгүй хэмжээ нь амьтадад ашиглагдаж болох байсан нь тодорхой юм. Тиймээс Хөвөгч авдарийн тооцоологдсон хэмжээ нь онолын хувьд эдгээр амьтадыг тээхэд хангалттай байсан... бөгөөд мөн түүнчлэн амьтадад зориулсан хоолонд ч, Ноа болон түүний гэр бүлийнхэн амьдрахад ч, бусад онцгой зорилгоор ашиглахад ч хангалттай байсан. (Henry M. Morris, Ph.D., The Genesis Record, Baker Book House, 1986 edition, p. 185).

Намайг нуугаач, Өө миний Аврагч,
амьдралын шуурга өнгөрөх хүртэл нуугаач:
Амар мэнд хоргодох газар уруу дагуулаач:
Өө эцэст миний амийг хүлээж аваач!

Хэдийгээр “Ноа” киноны үйл явдал нэлэнхүйдээ чөтгөрийнх боловч хачирхалтай нь Хөвөгч авдар нь ерөнхийдөө жинхэнэ бөгөөд библийнх дагуух үнэн байдлаар хийгдсэн. Амьтад хийгээд шувууд нь Хөвөгч авдарт ирж байгаа нь Др Моррисын тодорхойлсонтой маш адилхан байсан. Тэд зөн совингоороо ирсэн бөгөөд ичээндээ орж байгаа байдалтайгаар тухлан сууцгаасан. Киноны энэ хэсэг үнэхээр гайхалтай бөгөөд библийн дагуу үнэн байсан. Гэхдээ дахин хэлье энэ киног үзэх хэрэггүй. Сатаны энэ өгүүлэмж нь эргэлзээ болон хор хөнөөлийг авчирч чадна. Гэхдээ энэ агуу Хөвөгч авдарын дүрслэл нь үнэхээр сэтгэл догдолмоор хийгдсэн. Энэ гурван давхар, давалгай дундуур шумбан орж буй агуу том хар Хөвөгч авдар нь намайг гайхшруулж үүний талаар бодоход хүргэсэн. Хэдийгээр далайн давалгаагаар 90 градусын өнцгөөр өргөгдсөн ч гэсэн онхолдохгүй байж чадахаар Бурханы мэргэн ухаанаар зохиогдсон.

Армен улсын Арарат хэмээх өндөр ууланд хайгуул хийх боломжтой болдог цөөхөн өдрүүдэд зун бүр галзуурсан мэт хайлтууд болдог. Магадгүй тэд эдгээр зунуудынхаа нэгэнд чулуужсан хөвөгч авдарыг олж болох юм. Энэ үеийн хүмүүстэй ойр агуу шийтгэл унахаас өмнө тэд үнэхээр сайн байж болох юм гэж би боддог. Гэхдээ архелогчид үүнийг олсон ч бай үгүй ч бай надтай гимнастик хамт хийдэг настай Армен хүмүүс түүнийг тэнд байгаа гэж хэлдэг. Нэгэн настай хүн надад түүний өвөө нт мөснөөс цухуйсан байхыг харсан гэж хэлсэн. Тэр хэлэхдээ “Энэ бүгд хар байсан бөгөөд тэр үүнийг хар байна гэж ерөөсөө бодоогүй” гэсэн.

Манай гэр бүлийнхэн хэдэн жилийн өмнө Англи уруу явсан. Энэ бол манай өвөөгийн төрсөн газар бөгөөд би энэ бүх аялалдаа үнэхээр баяртай байсан. Бид Довер Кастл уруудан явсан. Магадгүй та “Цагаан хясааны Довер” гэж сонссон байх. Олон усан онгоц энэ хадан хясааны доор хэдэн зууны турш осолдсон. Гэвч бид тэнд хүрэх үед Довер Кастл миний анхаарлыг татахаа больсон. Хэрвээ чи харш ордоны нэгийг харвал бүгдийг нь харсан гэсэн үг юм! Алсад миний анхаарлыг татаад байгаа ямар нэг зүйлийг би харсан. Энэ бол маш том хэмжээтэй байсан. Энэ нь эртний зүйл байсан хэмээн та хэлж болно. Би харж болох ойрхон газар очхын тулд гүйсэн. Би тэндээс нүдээ салгаж чадахгүй байсан. Тэгээд тэнд очиход 24 метр гэрэлт цамхагын барилга байсан бөгөөд тэд надад энэ нь нэгдүгээр зууны үеийнх хэмээн хэлсэн! Энэ нь тэнгэр өөд тэмүүлсэн урт хар хоолой байсан. Би түүний дотор талыг хартал хэдэн зууны турш үүссэн хар хөө тортогыг харсан. Энэ цамхагыг элч Иохан Патмус арал дээр амьд байх үед Ромчууд барьсан! Ромчууд энэ цамхагын дотор талд мод түлж усан онгоцнуудыг Доверын хадан хясааг мөргөхөөс сэрэмжлүүлдэг байж. Энэ сүрлэг эртний гэрэлт цамхагын дэргэд би айснаасаа болж үстэй толгой өрвийсөн. Миний бодлоор Хөвөгч авдар зайлшгүй торойн харагдаж байх ёстой гэж боддог. Ингэснээр шөнөөр ирж буй тавьтаргүй хөвгүүд үүнийг хараад, инээд хөөртэйгээр чулуу шидэж үзээд дуу гарах чимээг сонсоод инээхээ болих болно.-Үер бууж тэднийг газрын хөрснөөс арчихаас өмнө! Бурхан бүх булгийн усыг ундруулж, тэнгэрийн цонхыг нээж үер буулгахаас өмнө.

“Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.” (Эхлэл 7:23).

Намайг нуугаач, Өө миний Аврагч,
амьдралын шуурга өнгөрөх хүртэл нуугаач:
Амар мэнд хоргодох газар уруу дагуулаач:
Өө эцэст миний амийг хүлээж аваач!

“Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.” (Эхлэл 7:23).-бөгөөд Хөвөгч авдар нь Христийг төлөөлдөг! Хэрвээ та Христ дотор байгаа бол ирж буй шийтгэлээс та чөлөөлөгдөх юм. Хэрвээ та Христ дотор үгүй бол та галт нуурт хаягдах боловч үхэж чадахгүй байх болно! Та тэндээс татан авагдах боломжгүй. Та хэзээч дуусахгүй шатаж буй нуурт дахин дахин дүрэгдэж, хаягдаж, тарчлуулагдах болно. Тэнд хэзээч сэрүүцэж чадахгүй бөгөөд үргэлжид, үргэлжид, үргэлжид ассаар байх болно!

Та эндээс хэрхэн зугтааж чадах вэ? Хөвөгч авдар уруу ир! Хар давирхай нь Христийн цусыг бэлгэдсэн! Дотогш ороорой! Хөвөгч авдар уруу ороорой! Бүх зүйл үүрд мөнхөд хоцрохоос өмнө Христ уруу ирээрэй.

Эдгээр залуус Үер болохын урьд орой Хөвөгч авдар уруу харсан бөгөөд шоолж инээж байсан! Эдгээр залуус ус газрын гүнээс боргилж, тэнгэрээс асгарах үед Хөвөгч авдарын хажууд айн сандарч байсан! Эдгээр залуус “Өө Эзэн, биднийг дотор оруулаач! Биднийг бүү живүүлээч!” хэмээн хашгиран уйлсан! Эдгээр залуус Галт Нуурт үүрд мөнхөд чарлаж орилцгооно! Хэрвээ тэдэнд хэлэх боломж байвал тэд танд “Бурханы уур хилэнгээс зугт! Эзэний догширолтоос зугт! Бүү хоцор! Хэрхэн орох талаар бүү бод! Ир! “Түүнд амьдралаа тавь, бүхлээр нь тавь” - Өөрийгөө бүхлээрээ нь Түүний өмнө орхи, “бусад найдваруудыг бүү өөртөө оруул” Өөрийгөө Хөвөгч авдарын үүдээр оруул-“Түүнд амьдралаа тавь, бүхлээр нь тавь”-Зөвхөн Христ л ирж буй уур хилэнгээс авар чадах бөгөөд Тэр өөрийнхөө ариун мөнхийн цусаараа чамайг гэмээс чинь цэвэрлэж чадах юм.” хэмээн хэлэх болно. Амен.

Одоо босоод дууны номны “Ирээрэй, Гэмтнүүдээ” гэсэн 7 дугаар дууг дуулья.

Ирээрэй, гэмтнүүдээ, ядуу болон азгүй, Сул дорой болон шархадсан, өвчтэй болон сорвитой
Есүс чамайг аврахаар бэлэн зогсож байна, бүхийл энэрэл, хайр болон хүч чадлаараа:
Тэр чадалтай, Тэр чадалтай, Тэр хүсч байна, дахиад эргэлзэхгүй!
Тэр чадалтай, Тэр чадалтай, Тэр хүсч байна, дахиад эргэлзэхгүй!
(““Ирээрэй, Гэмтнүүдээ”” Joseph Hart, 1712-1768).

Хэрвээ та надтай болон бусад зөвлөгч нартай уулзахыг хүсвэл арын хэсэг рүү яг одоо яваарай. Др Каган таны авралын талаар ярилцаж болох өрөө рүү таныг замчлах болно. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Mr. Abel Prudhomme Эхлэл 6:12-17 уншина.
Benjamin Kincaid Griffith гоцлон дуулна:
(“Есүс, Миний амийг хайрлагч” Charles Wesley, 1707-1788)


үндэс

НОАГИЙН ХӨВӨГЧ АВДАР

(НОМЛОЛ #81 ЭХЛЭЛ БИБЛИ)

Доктор Р.Л.Химерс

“Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.” (Эхлэл 6:14).

(Матай 24:37-39; II Перт 2:5; I Петр 3:20-21; Еврей 11:7;
Лука 24:27; II Петр 3:3; Иуда 17-19)

I.   Нэгдүгээрт, Хөвөгч авдар Бурханаар төлөвлөгдсөн. Ефес 1:4; Илчлэлт 13:8.

II.  Хоёрдугаарт, Хөвөгч авдар зөвхөн түүн дотор оршин суугчдыг л аврахаар бүтээгдсэн. Эхлэл 50:26; Левит 17:11.

III. Гуравдугаарт, Хөвөгч авдар Бурханы шийтгэлээс хоргодох газар байсан. Үйлс 4:12; Иуда 14, 15; II Петр 2:5; Эхлэл 6:3.

IV. Дөрөвдүгээрт, Хөвөгч авдарт бүгдэд зориулсан өрөө байсан. Эхлэл 7:23.