Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЕСҮСТ ИТГЭХ ЖИРИЙН ИТГЭЛ

(НОМЛОЛ 15 ИСАИА 53)

SIMPLE FAITH IN JESUS
(SERMON NUMBER 15 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 7 дугаар сарын 21-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 21, 2013

“Бид нүүрээ Түүнээс нуусан.” (Исаиа 53:3).


“Бид нүүрээ Түүнээс нуусан.” Орчин цагийн нэгэн тайлбарлагч эдгээр үгс нь “Цовдлогдсон Мессиа болон ямарч хүндлэлгүй Бурханы Хүүгийн биелэл”-д хандсан Израйльчуудын дургүйцлийг хэлсэн гэсэн. Тэр энэ ишлэлийг зөвхөн Христийн үеийн Иудейчүүдээр хязгаарласан. Гэхдээ би Мүүдийгийн “Библи нь тайлбарлагч нар дээр асар их гэрлээ цацруулдаг” гэсэнтэй санал нэг байдаг. Үгүй ээ, энэ ишлэл нь зөвхөн Израйльчуудын Израйльд хандсан “дургүйцлийг” илэрхийлээгүй. Энэ нь ишлэлд байгаа “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.” гэсэн үгнээс маш тодорхой байдаг. Энэ нь зөвхөн Иудейчүүд бус, харин ерөнхийдөө “хүмүүсийг” хэлсэн! “Хүмүүсээр орхигдов.”- энэ нь зөвхөн Израйльчуудаар хязгаарлагдахгүй. “Библи нь тайлбарлагч нар дээр асар их гэрлээ цацруулдаг”

Лүүтэр “Библийн төсөөтэй зүйлийг” ярьсан. Агуу Шинэтгэгч “бид Бичээсийг бичээстэй нь харьцуулаад Библийн өөр хэсэгт Бурхан үүнийг талаар юу гэж хэлсэнийг олж мэддэг” гэсэн утгыг хэлдэг. Исаиа 49:7-д

Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна...” (Исаиа 49:7).

Тиймээс энд бас “Ариун Нэгэн Есүст хандсан “үндэстнүүдийн” нийтлэг үзэн ядалтыг харж болно. Шинэ гэрээнд Есүс Өөрөө ийнхүү хэлжээ,

“Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн” (Иохан 15:18).

Энэ ишлэлээс дэлхий дээрхи орхигдсон хүмүүс Христийг маш ихээр үзэн ядах эсвэл Түүнээс нүүрээ буруулах болон Түүний талаар бодохгүй байхын аль нэгийг нь хийдэг гэдгийг мэддэг.

Хүмүүс маш олон янзаар Есүсээс нүүрээ буруулдаг. Энд гурван төрлийг нь хэлье.

I. Нэгдүгээрт, маш их үзэн ядалтаас болж хүмүүс Христээс нүүр буруулдаг.

Би пастор Вармбрэндийн “Христийн төлөөх тамлагдал” хэмээх номыг уншиж байгаа. Би үүнийг жил бүр уншидаг. Пастор Вармбрэнд Христийг үзэн яддаг Коммунистуудаас ирсэн аймшигт амьдрал дундуур явсанаа хэлсэн. Тэр хэлэхдээ,

     Тамлал болон харгислал нь ямарч зогсолтгүй үргэлжилдэг байсан. Би эдгээр яргачдын өмнө итгэл найдварынхаа талаар байцаалт өгч байхдаа ухаан алдаж эсвэл маш их цочиролд орох үедээ өрөө рүүгээ явах юмсан гэж хүсдэг байсан. Хагас үхлүүт байдалтай орхигдсон би тэнд хэвтэж тэд дахин намайг яргалахуйц болтол бага зэрэг сэргэлтийг авдаг байсан. Олон хүмүүс энэ үе шатан дээрээ үхдэг байсан...Дараагийн жилүүдэд, өөр олон төрлийн шоронгуудад тэд миний нурууны дөрвөн яс болон бусад яснуудыг хугалсан. Тэд намайг маш олон шорон дамжуулан явуулсан. Тэд миний биеийг түлж, зүссэнээр арван найман сорви надад үлдээсэн.
     Бид өдөрт арван долоон цагийн турш суух хэрэгтэй байсан– долоо хоногийн турш, сарун турш, жилийн турш – доорхи үгийг сонсоод,

     Коммунизм бол сайн!
     Коммунизм бол сайн!
     Коммунизм бол сайн!
     Христэд итгэгчид бол тэнэг!
     Христэд итгэгчид бол тэнэг!
     Христэд итгэгчид бол тэнэг!
     Бууж өг!
     Бууж өг!

(Richard Wurmbrand, Th.D., Христийн төлөөх тамлуулалт, Амьд өргөл Ном, 1998 хувилбар, pp. 38, 39).

Тэр ерөөс хэтрүүлэг хэлээгүй. Би түүнийг маш сайн мэднэ.

Коммунистууд болон бусад Социалист орнууд дахь Христийн үзэн ядалт бол үнэхээр аймшигтай. Социалистуудын Есүс болон Түүний дагалдагч нарын эсрэг - тэр бүү хэл өнөөгийн Америкт хүртэл Цагаан Ордоноос болон Хичээл сургуулийн байран дахь бидний эсрэг үндсэн дайралтыг бид мэднэ. Өндөр албан тушаалд байгаа хүмүүс маш их үзэн ядалтаасаа болж Христээс нүүр буруулдаг. Христ болон Түүний дагалдагч нарыг дорд үздэг эдгээр хүмүүс нь гарцаагүй өнөөдрийн үгийн биелэл юм.

“Бид нүүрээ Түүнээс нуусан” (Исаиа 53:3).

II. Хоёрдугаарт, Хайхрамжгүй байдлаасаа болж хүмүүс Христээс нүүр буруулдаг.

Энэ зүйл нь өнөө өглөө энд байгаа та бүгдийн зармыг чинь төлөөлөн хэлж байгаа нь гарцаагүй! Та Христ итгэлт хүмүүсийг хэзээч гэмтээх эсвэл “Христчин хүмүүс бол тэнэг” хэмээн хашгирахгүй байх. Би та нарт Коммунистууд пастор Вармбрэндэд хийсэн зүйлийн талаар ярихад та нар айн чичирч агшидаг. Та нар “Би ийм зүйлийг хэзээч хийхгүй!” хэмээн хэлдэг. Би танд итгэдэг. Та нар Коммунистуудын яргачдын нэг адил Есүс рүү аймшигтайгаар дайрна гэж бодохгүй байна. Гэхдээ... ! Гэхдээ... ! Та өөрийнхөө Есүст хандаж байгаа хүйтэн хөндий хайхрамжгүй байдлаараа өнөөдрийн үгийн биелэл болдог.

“Бид нүүрээ Түүнээс нуусан” (Исаиа 53:3).

Та сүмд ирээд ердөө тэнд суудаг. Би Есүсийн тухай ярьж байх үед та нарын харц өөр зүйл рүү гөлөрсөн байдаг. Зарим чинь зүрх сэтгэлээ хаасан байдаг. Ийм хүйтэн хөндий хайхрамжгүй байдлаараа та нар Есүсээс нүүр буруулдаг.

Ийм зүйлийг тэрбайтугай үгийг номлодог хүмүүс хүртэл хийдэг гэдгийг та нар мэдэх үү? Сан Францискогийн хойд хэсэгт Өмнөд Баптист чуулганы нэгэн семинарт би оролцох үед Том Фредрих гэж нэгэн оюутан байсан. Том миний найз болсон бөгөөд тэр номлогч байсан. Гэхдээ нэгэн ням гаригт түүний өөрийнх нь номлол зүрх сэтгэлийг нь зүсэн орсон! Тэр бүр уйлсаар номлож ч чадахгүй болсон. Тэр индрээс бууж ирээд өвдөг сөгдөн Аврагчид хандсан ямарч хайр байхгүй байсандаа гэмшисэн. Тэгж гайхаж хоцорсон цугласан олны өмнө тэр Есүсээс нүүр буруулахаа зогсоосон. Тэгээд тэр Аврагчид итгэн жинхэнэ итгэгч болсон. Тэр маш сайхан зүрх сэтгэлтэй хүн болсон. Миний Лхагва гараг бүрийн оройн залбиралд тэр хүмүүсийг дагуулан манай дотуур байранд ирдэг байсан. Библийн эсрэг дайрдаг профессор багш нарын эсрэг зогсоход тэр надад дэмжлэг болж байсан. Бид Шашны сургуулийн яг үүдэнд захиралтай нь нүүр тулан зогсоход тэр надтай хамт явсан. Хэдийгээр тэд түүнийг “Химерсийн фэн” хэмээн хочлох үед ч тэр намайг дэмжисээр байсан. Тэр өнгөрсөн Өмнөд Баптист чуулганы пастор байхаа орхиж жинхэнэ итгэгчээр амьдрах болсон. Түүний дахин төрөлт нь Есүст хандсан хүйтэн хөндий хайхрамжгүй байдлаа орхих үед болсон.

Том хэдхэн долоо хоногийн өмнө өөд болсон. Би жаахан мөнгө түүний эхнэрт явуулсан. Энэ бол 1970-д оны эхээр Голден Гэйт Баптист Теологын сургуульд Библийн тулаанд намайг дэмжиж байсны төлөө миний талархалаа илэрхийлсэн өчүүхэн төдий зүйл юм. Олон жилийн өмнө Ням гарагт тэрээр өөрийн номлолоо хийж байхдаа авралыг олж, Бурхан түүний зүрх сэтгэлийг Есүст нээж өгсөнд нь би үнэхээр талархадаг.

Хэн нэгэн нь надад “Др Химерс, та намайг Том Фредрих шиг болоосой гэж хүсдэггүй биз дээ, тийм биш гэж үү?” хэмээн хэлдэг. Бурхан минь надад туслаач! Хэрвээ та ядаж тэр хүний талд нь ч болтугай хүрвэл тэнгэр дэх элчүүдтэй хамт би баярлах болно! Энд долоо хоног бүр сууж байдаг залуус та нарын зарим нь санаа амар, нойрмог, хайхрамжгүй байдаг – Таныг бага ч болтугай Том шиг байгаасаа гэж би Бурханаас хүсдэг!

Хэрвээ та одоо 1971 эсвэл 1972 оны Голден Гэйт сургуульд байна гэж үзвэл – ийм аргаар үүнийг хийх үү? Хэрвээ та өөр сүмээс ирсэн би таны пастор биш байсан ч гэсэн та тэгэх үү? Яг одоо бод! Библийн эсрэг дайрдаг тэдгээр профессоруудын эсрэг миний ар талд зогсоод намайг дэмжиж чадах уу? Яг одоо бод! Та намайг дэмжих байсан уу? Эсвэл та “хүйтэн харьцаа”-тай байж тэмцэлийн гадна зогсох байсан уу? Бод!

Хэрвээ та одоо шударга байгаа бол та хүйтэн хол хөндий байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Эцэст нь та өөрийнхөө нэр хүндийг хайрлаж, “Химерсийн фэн” хэмээн хэлэгдэхгүйн тулд эндээс гарч явна. Тийм биш гэж үү? Таны одоогийн байдал гэнэт өөрчлөгдөөд Христийн төлөө гэсэн хүн болохгүй нь ойлгомжтой. Тийм биш гэж үү? Бод! Асуултын өрөөгөөр шургалан орж гарч буй тэдгээр хүмүүс дээрхи либерал сургуульд миний талд зогсохгүй гэдэгт би итгэдэг. Үгүй, та яг одоо байгаа шигээ хүйтэн хөндий, хайхрамжгүй байх болно! Та дараахь ишлэлд хэлсэн хүмүүстэй адил байх болно,

“Бид нүүрээ Түүнээс нуусан” (Исаиа 53:3).

III. Гуравдугаарт, Үл тоомсорлох байдлаасаа болж хүмүүс Христээс нүүр буруулдаг.

Та олон жилийн турш Есүсээс нүүрээ буруулж байгаа. Би Есүсийн талаар номлож байгаа эсэхэд та огт анхаардаггүй. Хэрвээ би сэтгэл судлалын талаар номловол та сандал дээрээ маш эмх цэгцтэй болж анхааралтай сонсдог. Хэрвээ би улс төрийн тухай яривал маш цэх суугаад үг бүрчилэн сонсож чаддаг. Намайг Библийн эш үзүүлэгч нартын тухай ярих бүрд та нар маш анхааралтай байдаг. Би хэдэн долоо хоногийн өмнө Тэнгэрийн улсын тухай шинэ сэдвээр номлоход та нарын маш анхааралтай сонсож байгаа чихнүүд харагдаж байна. Харин би буцаад Сайн мэдээний тухай номлоход та нарын харц тааз ширтэж эхэлсэн. Би Есүсийн тухай ярих үед та нарт сонирхолгүй болдог! Тийм биш гэж үү? Тийм биш гэж үү?

Залуус та нар маш их цаг хүчээ их дээд сургуульд суралцахад зарцуулж байгаа. Чи бүхнийг хийж чадахуйцаар хэдэн цагийн турш эхлэхээс дуустал ангидаа суралцдаг. Чи сурахаар өглөө эрт босдог бас орой болтол суудаг. Хэрвээ чи одоо л ингэж хичээллэхгүй бол хожим нь чи мэргэжлээрээ сайн ажиллаж чадахгүй учраас чи ийнхүү хийж байгаад чинь би баярладаг. Гэхдээ чи байнгын библи судлалын хичээлээс эсвэл ням гараг бүр та нарт хэвлэж өгдөг номлолыг уншиж судлахаар унтах цагаа нэг цагаар ч болтугай хэзээч хойшлуулдаггүй. Чамайг гэмт амьдралаас тань аврахын тулд амиа өгсөн Христийг судлахаар чи нэг цагийн өмнө ч болтугай босдоггүй. Чамд энэ дэлхийн бүх зүйлс Тэнгэрийн улсад чиний төлөө залбирч, чамайг хайрлаж байгаа Христээс илүү чухал санагддаг.

Бүр энд сүмд би Есүсийн тухай тунхаглаж байхад ч гэсэн та нар Түүнээс илүү чухал хэмээн тооцдог зүйлсэд оюун санаа чинь хэсүүчлэхийг зөвшөөрдөг. Та нар асуултын өрөөнд ирсэн үедээ Есүсийн талаар ярьж байгааг би сонсоогүй. Чи өөрийнхөө тухай ярьдаг, харин Есүсийн талаар огт ярьдаггүй. Заримдаа та нар Библийн ишлэл болон сургаалийн талаар ярьдаг ч гэсэн та нар Есүсийн талаар ярьдаггүй. Тэр та нарын бодолд байдаггүй. Чи ихэнхи цагаа зөвхөн юу мэдэрч байгаа – эсвэл мэдрэхгүй байгаагаа ярьдаг! Та нар ямар нэгэн баталгааг мэдрэхээр хайдагч боловч Есүсийг Өөрийг нь хайдаггүй. Чи өөртөө баталгаа байхгүй байгаагаа ярьдаг ч гэсэн чиний авралын цорын ганц баталгаа болсон Аврагчийнхаа талаар ярьдаггүй! Та нарын зарим нь “Миний зүрх шархлаагүй” хэмээн боддог. Би та нарт хэлье, “Шархалсан зүрх сэтгэлээ бүү хар, Есүсийг хар!” Гэхдээ би Есүсийг ярихад та нарын нүд гөлийж эхэлдэг бөгөөд та нар “Надад мэдрэмж хэрэгтэй, надад аврагдсанаа мэдрэх хэрэгтэй байна!” гэдэг. Би ингэж хэлдэг, “Үгүй ээ, чиний бүх хэрэгцээ бол Есүс юмаа.” Гэвч би Есүсийг дурьдаж эхлэхэд та нарын сонирхол тэр даруй буурдаг. Би хэлдэг, “Таны төлөө Загалмай дээр цусаа урсгасан Есүс рүү одоо хар.” Гэхдээ чи буцаад өөрийгөө хараад байдаг. Чи өөрийнхөө мэдрэмжийг л хараад байдаг. Би таныг өөрийгөө харахаас илүү Есүсийг хардаг болгож чадахгүй! Би эш үзүүлэгчийн хэлсэн “Олдож болох үед нь Эзэнийг хайгтун. Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.” (Исаиа 55:6) гэдгийг иш татдаг. Гэхдээ та нарыг үнэхээр их хайрласан Христийг Өөрийг нь хайхаас илүү өөрсдийнхөө мэдрэмж эсвэл сэтгэл хөдлөлөө хайдаг!

“Бид нүүрээ Түүнээс нуусан” (Исаиа 53:3).

Би та нараас Есүсээс нүүрээ буруулахаа болиоч ээ хэмээн гуйсаар байна. Есүсээс нүүр буруулахаа зогсоох тэр мөчид Тэр таныг аврах болно. Та магадгүй аврагдсанаа “мэдрэхгүй” байж болно. Би аврагдсанаа хэдэн сар өнгөртөл ерөөс мэдэхгүй явж байсан. Тэр өдөр Есүс байсныг би эцэст нь мэдсэн! Би Түүнд аль эрт итгэсэн, гэхдээ тэр өдөр – би хэлж чадах болсон – тэнд Есүс байсан! Энэ бол маш энгийн итгэл байсан, гэхдээ энэ бол Есүст итгэх итгэл маш энгийн итгэл байсан – гэхдээ энэ бол Есүс байсан!

Пастор Вурмбрэнд номлолоос болж шоронд хоригдож байх үедээ маш олон хүмүүс Христэд итгэх итгэлээсээ болоод Коммунистуудад тамлуулж байгааг харсан. Мөн тэр олон хоригдолууд, тэрбайтугай Коммунист хамгаалагч нар Есүст итгэхийг харсан. Пастор Вурмбрэнд ийнхүү хэлжээ,

Хүн нэг удаа л итгэхэд – хэдий маш энгийн итгэл ч гэлээ – энэ итгэл нь хөгжүүлж өсгөдөг. Энэ нь ялалтад хүрнэ гэдэгт бид итгэлтэй байдаг. Учир нь Чуулганд байгаа бид энэ нь дахин дахин ялдаг болохыг олонтаа харсан. Христ Коммунистууд хийгээд бусад “итгэлийн дайсангуудыг” хайрладаг. Тэд Христийн төлөө ялалтад хүрч чадах ёстой. (Wurmbrand, ibid., p. 115).

Загалмай дээр Есүсийн хажууд цовдлогдсон дээрэмчин энэ дэлхийг орхихоосоо хэдхэн хормын өмнө авралыг олсон. Би маш бага мэдсэн. Түүнийг итгэл пастор Вурмбрэндийн хэрэглэсэн үг шиг маш “энгийн” байсан. Гэхдээ тэр зүрх сэтгэлээрээ Есүст итгэх тэр мөчид авралыг олсон. Тэгээд Аврагч түүнд “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” (Лука 23:43) хэмээн хэлсэн. Өнөө өглөө энэ хүн аврал авсан шиг багадаа нэг хүн Есүст итгэж чадах юм шиг надад санагдаж байна. Магад энэ нь “эгэл жирийн” маш энгийн итгэл байж болно, гэхдээ чамд өчүүхэн төдий итгэл байгаад, өөртөө ямар нэг баталгаа хайхгүйгээр, ямар нэг байдлаар өөрийгөө хяналгүйгээр ердөө л Есүст итгэн дотор нь амьдарвал Тэр чамайг аврах болно. Энгийн, сул, “эгэл жирийн,” хүүхэд адил Есүст итгэх итгэл – Энэ бол таны бүх хэрэгцээ. Өөрөөсөө нэг ч гэсэн зүйлийг бүү хай. Ямарваа төрлийн мэдрэмжийг ч гэсэн бүү хай. Зүгээр л Есүс рүү харж дотор нь амьдар. Үүнд бүү хойрго бай. Битгий сэжиглэж үз. Битгий дүгнэлт хий. Ердөө л Есүст итгэ, тэгэээд амьдар. Үлдсэн бусад зүйлийг Есүс Өөрөө хийнэ. Чамайг унтаж байхад ч гэсэн Есүст итгэх итгэлийн үр урган төлжих болно. Гэхдээ та Есүст Өөрт нь зайлшгүй итгэх ёстой – өчүүхэн төдий, ердөө энгийн, ердаа гацах төдий, ердээ эгэл жирийн. Та үүнээс илүүгээр Есүст итгэж чадна. Та баталгаа хайсан мэдрэмжээ орхиод Түүн рүү очиж чадна. Эдгээрийг Есүст үлдээ. Тэгээд чамайг шөнө унтаж байхад ч гэсэн итгэлийн үр чинь пастор Вурмбрэндийн хэлсэн шиг “өсөж хөгжих” болно. Есүст итгэх итгэлийн үр урган төлжих болно. Есүст итгэх өчүүхэн, эгэл жирийн, найгах төдий итгэл бол чиний бүх хэрэгцээ юм! Ноён Гриффитийн дуулсан дууг дахиал сонсьё. Энэ дуу нь ямарваа нэг мэдрэмжийн тухай бус харин Есүст итгэх энгийн, эгэл жирийн итгэлийн тухай юм!

Миний сүнс харанхуй, миний зүрх ган мэт хатуу-
   Би харж чадахгүй, Би харж чадахгүй;
Гэрэл гэгээ амийн төлөө Би заавал гуйх ёстой
   Есүст итгэх энгийн итгэлээр.
(“Есүст” James Procter, 1913).

Хэрвээ та биднээс хүсвэл бид тантай хамт залбирах болно. Бид таныг жинхэнэ Христэд итгэгч болоход тань туслахыг хүсч байна. Тиймээс одоо ердөө суудлаа орхиод арын талбай руу яваарай. Др Каган залбирахад тохиромжтой өрөө рүү та нарыг аваачих болно. Би энэ дууг дахиад дуулах үеэр та тийшээ яваарай.

Би өчнөөн аргаар дэмий хоосон хичээсэн
   Миний айдас үгүй болж, итгэл маань өсөхийн тулд
Гэхдээ Библид хэлдэг надад хэрэгтэй зүйл нь,
   Зөвхөн Есүс үүрд мөнх.

Миний сүнс харанхуй, миний зүрх ган мэт хатуу-
   Би харж чадахгүй, Би харж чадахгүй;
Гэрэл гэгээ амийн төлөө Би заавал гуйх ёстой
   Есүст итгэх энгийн итгэлээр.
(“Есүст” James Procter, 1913).

Др Чан та ирээд шийдвэр гаргаж буй хүмүүсийн төлөө залбирч өгнө үү. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Лука 23:39-43-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна: “Есүст” (James Procter, 1913).


үндэс

ЕСҮСТ ИТГЭХ ЖИРИЙН ИТГЭЛ

(НОМЛОЛ 15 ИСАИА 53)

Доктор Р.Л.Химерс

“Бид нүүрээ Түүнээс нуусан” (Исаиа 53:3).

(Исаиа 49:7; Иохан 15:18)

I.   Нэгдүгээрт, маш их үзэн ядалтаас болж хүмүүс Христээс нүүр буруулдаг. Исаиа 53:3.

II.  Хоёрдугаарт, Хайхрамжгүй байдлаасаа болж хүмүүс Христээс нүүр буруулдаг. Исаиа 53:3.

III. Гуравдугаарт, Үл тоомсорлох байдлаасаа болж хүмүүс Христээс нүүр буруулдаг. Исаиа 55:6; 53:3; Лука 23:43.