Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН АЛДАРЫН ЭХ СУРВАЛЖ

(НОМЛОЛ 13 ИСАИА 53)
THE SOURCE OF CHRIST’S GLORY
(SERMON NUMBER 14 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 21, 2013

“Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.” (Исаиа 53:12).


Жон Трапп бол арван долдугаар зууны үед амьдарч байсан Пуритан номлогч бөгөөд (1601-1669) “маш хөдөлмөрч, нэр хүндтэй номлогч хэмээн хэлэгддэг байсан. Түүний энэ нэр алдар нь Пуритан библи судлалын талаар хамгийн сайнаар бидэнд ойлголтыг өгдөг библийн бүтэн Тайлбар толь нь юм. Энэ тайлбар нь сонин хачин хөгжилтэй байдлаар болон гүн гүнзгий утга агуулсан байдлаар бичигдсэн.” (Elgin S. Moyer, Ph.D., Who Was Who in Church History, Keats Publishing, 1974, p. 410). Түүний энэ тайлбар толийг Спержеон маш өндөрөөр үнэлсэн байдаг. Исаиагийн тавин гуравдугаар бүлгийн талаар Жон Трапп ийнхүү хэлсэн.

Энд үг бүр нь өөрийн ач холбогдолтой бөгөөд элчүүд болон сайн мэдээ тараагчид бидний авралын талаарх нууцыг тайлбарлахдаа Исаиагын энэ бүлэгт маш хүндэтгэлтэй ханддаг нь үнэхээр тодорхой юм... Зөнч эдгээр зүйлийг бичих үедээ маш агуу Сүнсэний оршихуй дотор байсан нь гарцаагүй бөгөөд учир нь тэр энд Эзэн Есүс Христийн дорд үзэгдсэн болон хаанаар өргөмжлөгдсөн хоёр талыг маш тодорхойгоор дүрслэн харуулсан. Хуучин гэрээний бусад бичээсүүдийг ойлгоход Шинэ гэрээ байх хэрэгтэй байдаг бол харин Исаиагийн 53 дугаар бүлэг Шинэ гэрээг маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг. Хуучин гэрээний Исаиа 53 дугаар бүлэггүйгээр та Шинэ гэрээг үнэхээр ойлгож чадахгүй юм. (John Trapp, A Commentary on the Old and New Testaments, Transki Publications, 1997, volume III, page 410).

Үнэндээ өнөө өглөөний энэ ишлэл “гэрлийг зээлүүлдэг” бөгөөд Шинэ гэрээнээс уншиж байгаа бидэнд гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Шинэ гэрээ нь Исаиа 53 дугаар бүлгийг тайлбарлах бус харин өөр аргаар буюу Исаиа 53 дугаар бүлэг нь Шинэ гэрээг тайлбарлахад бидэнд тусалдаг! Энэ бол маш өвөрмөц бүлэг юм.

Др Жак Уоррен өнөөдрийн ишлэлийн талаар “Исаиа 53 дугаар бүлгийн сүүлийн ишлэл сонирхолтой тэмдэглэлээр төгсдөг: Аврагч Өөрийн амийг үхэл уруу асгаж, нүгэлтнүүдтэй хамт тоологдсоноор хүндлэгдэх болсон.” хэмээн хэлсэн. (Jack Warren, D.D., Redemption in Isaiah 53, Baptist Evangel Publications, 2004, p. 31).

“Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.” (Исаиа 53:12).

Яг одоо энэ цаг мөчид Христ “Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна.” гэсэн үгийн дагуу Эцэг нь Түүнд соёрхосон шагналыг эдлээд байж байгаа. Тэнгэрийн улсад ямарч хүн Христийг үзэн ядах юмуу эсэргүүцэхгүй. Тэнгэрийн улсад байгаа бүхийл оршин суугчид Түүнийг дээдлэн хүндэлдэг! Бүхийл алдар нь Эцэгийнх нь баруун гар талд орших Түүний хаан ширээ болон Түүний эргэн тойронд илэрхийлэгддэг. Энэ алдар болон хүндэтгэлийг хүртэх ямар зүйлийг Христ хийсэн бэ? Тэр яагаад “ихэстэй хамт хувь хүртэх болон... олзыг хүчтэнтэй хуваах” эрхийг хүлээн авсан бэ? Хариулт нь Тэр дөрвөн зүйлийг хийсэн учирт юм.

I. Нэгдүгээрт, Тэр Өөрийн амийг үхэл уруу асгасан.

“Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж…” (Исаиа 53:12).

Христ үүнийг урьдаас төлөвлөн хийсэн. Тэр үүнийг ямар нэг сэтгэл хөдлөл болон өдөөлтөөр бус, харин бодож, санаа тавьж хийсэн. Тэр төлөвлөгөөний дагуу бага багаар, эцэстээ Тэр бүгдийг хоослон дуусгаж хашгирах хүртлээ өөрийн амийг асгасан.

“Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.” (Иохан 19:30).

Христ үүнийг сайн дураараа хийсэн гэдгийг санаарай. Тэр ийнхүү хэлсэн.

“Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө... Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө.” (Иохан 10:17, 18).

Энэ бол чухал зүйл юм. Есүс гэнэт үхээгүй гэдгийг заавал ойлгох ёстой. Тэр Өөрийнхөө үхэл уруу сайн дураараа явсан. Тэр бидний гэмийн шийтгэлийг төлөхийн тулд Өөрийн амийг сайн дураараа өгсөн. Загалмай дээр “Тэр Өөрийн амийг үхэл уруу асгасан” нь Түүнд ингэж хийх хэрэгтэй байсан учраас бус харин Түүнд итгэл найдвараа тавьсан тэдгээр бүх хүмүүсийн аврал буюу миний бас таны төлөө үүнийг хийсэн юм.

Түүнд итгэ, тэгээд бүү ухар. Тэр бидний төлөө Өөрийн амийг үхэл уруу асгасан шиг бид бүрэн дүүрэн Түүнт итгэтэл өөрийн амиа асга. Ирээд Христ дотор үлд тэгвэл Тэр яагаад хүндэтгэл ба алдараар шагнагдах болсоныг та харах болно. Тэр ийм хүндлэлийн байр сууринд байгаа нь Түүний

“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой.” (I Петр 3:18).

Түүнийг маш их ичгүүрт оруулсан Загалмай дээрхи Түүний үхэл нь Түүний хүлээн авсан “ихэстэй хамт хувь хүртэх” болон “олзыг хүчтэнтэй” хуваах тийм хүндэтгэл болон алдарыг одоо Түүнд авчирдаг. Тиймээс Бурхан Түүнд “үндэстнүүдийг Түүний өв болгон” (Дуулал 2:8) өгдөг. Тиймээс Бурхан “Би муу ёрын сүнснүүдийг дийлэх, үгүйрүүлэх, сүйтгэхийг Түүнд өгөх болно...тэгээд Тэр шагналынхаа төлөө гутамшигтай [ичгүүртэй] үхлийг хүртэх болно.” хэмээн хэлдэг. (Trapp, ibid.).

“Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.” (Колосай 2:15).

“Үхлийн хүчнүүд.” Дууг дуулцгаая!

Үхлийн хүчнүүд өөрийн хамгийн муу бүхнээ хийсэн
Харин Христ тэдний легионуудыг устгасан:
Цэвэр ариун Баяр хөөрөөр магтан хашгирцгааяв Аллелүяа!
Аллелүяа! Аллелүяа! Аллелүяа!
   (“Тэмцэл дуусдаг” орчуулсан Francis Pott, 1832-1909).

Тэр гэмтнүүдийг аврахаар Өөрийн амийг асгасан учраас Тэр хүндлэл ба алдарыг хүлээн авсан. Ирээд Түүнд итгэ! Ирээд Түүнд бүрэнээр итгэ! Ирээд Түүнд одоо итгэ!

II. Хоёрдугаарт, Тэр гэмтнүүдийн хамт тоологдсон.

“Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон...” (Исаиа 53:12).

Христ гэмтнүүдийн дунд байсан. Дэлхий дээрхи Түүний үйлчлэлээс болж тэр гэмт хүмүүстэй адил тооцогдох болсон. Энэ бол фарисай нарын гомдлуудын нэг чухал сэдэв байсан. Тэд Түүнийг ийнхүү тохуурхан хэлдэг байсан.

“татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр" (Лука 7:34).

Мөн Тэр загалмай дээр үхэхдээ хоёр гэмт хэрэгтний дунд цовдлуулсан.

“Тэр хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон.” (Исаиа 53:12).

Энэ бол Тэр тэдэнтэй хамт “тоологдсон” (Хүчтэй) гэдгийг харуулдаг. “Тэр гэм нүгэлтэн байгаагүй, харин гэмт хэрэгтэнгүүдтэй хамт цовдлогдсон болохоор гэмтэнд тооцогдсон юм.” (Jamieson, Fausset and Brown, volume 2, p. 733). Маркийн сайн мэдээнд үүний талаар:

“Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. ["Тэр хилэнцэтнүүдийн хамт тоологдсон" гэсэн Судар биелэгдэв.]” (Марк 15:27-28).

Др Янг “Тэд нар зүгээр нэг гэмтэн төдий бус харин жинхэнэ гэмт хэрэгтнүүд байсан” хэмээн хэлсэн. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, 1972, volume 3, p. 359). Тэд бол “нүгэлтэнгүүд” байсан. Энэ үг нь Грекээр “anomos,” гэдэг бөгөөд энэ нь хуулийг маш ноцтой зөрчидөг хүмүүсийг хэлэхэд хэрэглэдэг үг. (Vine). Тиймээс Христ хамгийн муухай гэмтнүүдтэй хамт тоологдсон! Анна Ватермэний нэгэн гайхалтай сайхан дуунд ийнхүү дурьдсан байдаг.

Над шиг олиггүй нэгэнийг аварсанаар таны доторх муу бүхнийг аварсан
Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.
Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.
   (“Тиймээ, Би мэднэ!” Anna W. Waterman, 1920).

Лукийн сайн мэдээ хоёр дээрэмчний нэг нь Есүст итгээд аврагдсан тухай өгүүлдэг. (Лука 23:39-43). Др Жон Райс “Адгийн гэмтэн горьдлого тасраагүй бөгөөд аврагдсан...” (John R. Rice., D.D., The King of the Jews, Sword of the Lord, 1980 reprint, p. 475). Др МСЖий ийнхүү хэлсэн.

Энэ [хоёр дээрэмчний] ялгаа нь юу байсан бэ? Тэд хоёулаа гэмт хэрэгтэн бөгөөд ямарч ялгаа байгаагүй. Ялгаа нь нэг нь Есүс Христэд итгэсэн, харин нөгөө нь итгээгүй гэдэгт л байсан. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson, 1983, volume IV, p. 354).

“Тэр хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон” Энэ нь Есүс Өөрийгөө сайн дураараа хамгийн адгийн гэмтнүүдийн хамт тоологдохыг зөвшөөрсөн гэдгийг бидэнд харуулдаг. Тэр гэмнтүүдтэй хамт тоологдсон учраас гэмтнүүд аврагдаж чадах юм. Гэхдээ та аврагдахын тулд зайлшгүй Түүнд итгэх ёстой.

Христ гэмтнүүдийн зиндаанд доошоо орж зогссон учраас одоо Тэр хүндлэгдэх болсон бөгөөд тэдний гэмийг Өөр дээрээ авсан тул гэмтнүүд аврагдах боломжтой болсон. Ийм учраас Есүс “хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон” бөгөөд хүндлэгдэх болсон. “Тиймээ, Би мэднэ!” дууг хамтдаа дуулья!

Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.
Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.
   (“Тиймээ, Би мэднэ!” Anna W. Waterman, 1920).

III. Гуравдугаарт, Тэр олны нүглийг тээсэн.

Одоо босоод төгсгөлийн “олны нүглийг” гэсэн хэсэг хүртэл хамтдаа уншья.

“Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж...” (Исаиа 53:12).

Одоо сууцгаана уу.

“Тэр олны нүглийг тээж” гэсэн зүйлийг элч Петр ийнхүү хэлсэн.

“Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.” (I Петр 2:24).

Энэ бол орлуулалтаархи аврал юм. Христ таны гэмийг Загалмай дээр “Тэр өөрийнхөө бие дээр” үүрсэн. Тэр үүнийг Өөртөө үүрч, таны оронд үхсэнээр таны гэмийн төлөөхи шийтгэлийн төлөөсийг төлдөг. Есүсийн үхлээрхи энэ орлуулалтаархи нөхөн төлөөсгүйгээр Сайн мэдээний талаар ярих боломжгүй юм. Түүний гэмтнүүдийн төлөөх үхэл бол Сайн мэдээний гол утга учир амин зүрх нь юм. Спержеон ийнхүү хэлсэн.

Одоо, эдгээр гурван зүйл. Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж гэмтнүүдийн шийтгэлийн үүрсэн, Тэр хилэнцтэнүүдийн хамт тоологдон тэдний дэргэд зогссон, дараагийнх нь Тэр үнэхээр тэдний гэмийг үүрсэн... энэ нь Түүнийг бохирдуулаагүй бөгөөд харин Түүнийг бохирдсон хүмүүсийн гэмийг холдуулах боломжтой болгосон. Эдгээр гурван зүйл нь бидний Эзэн Есүсийн алдарын үндсэн шалтгаанууд юм. Энэ гурван зүйл нь дахиад Түүнд ихэстэй хамт хувь хүртэх болон олзыг хүчтэнтэй хуваахад хүргэсэн. (C. H. Spurgeon, The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1975 reprint, volume XXXV, page 93).

“Тиймээ, Би мэднэ!” дууг хамтдаа дуулья!

Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.

Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна

IV. Дөрөвдүгээрт, Тэр гэмтнүүдийн төлөө залбирсан.

Ишлэл дараах үгээр төгсдөг.

“хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.” (Исаиа 53:12).

Загалмай дээр Христ гэмтнүүдийн төлөө залбирсан нь энэ “хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.” Гэсэн үгийн биелэл бөгөөд Тэр ийнхүү хашгирсан.

“Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв.” (Лука 23:34).

Иймээс Тэр Загалмай дээр цовдлогдох үедээ гэмтнүүдийн төлөө залбирсан. Мөн одооч гэсэн Тэнгэрийн улсад Есүс гэмтнүүдийн төлөө залбирдаг.

“Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.” (Еврей 7:25).

Тэр Загалмай дээр үхэж байхдаа гэмтнүүдийн төлөө залбирсан. Тэр өнөөдөр ч гэсэн Тэнгэрийн улсад Бурхан Аавынхаа баруун гарын суудалд залраад гэмт хүмүүсийн төлөө залбирлаа үргэлжлүүлсээр байгаа.

Есүсийн үйлдсэн эдгээр дөрвөн зүйлийн улмаас Тэр одоо Бурхан Аавынхаа баруун гар талд алдар дотор агуу байдалтай байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Христэд алдарын авчирсан эдгээр бүх дөрвөн шалтгаан нь Тэр гэмтнүүдийг аврахаар юу хийсэн гэдэгтэй холбогддог!

“Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. Юуны улмаас Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилж бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов: Энэ нь Есүсийн нэрд бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.” (Филиппой 2:8-11).

Гэвч бас Есүсийн бүхийл аврах хүч байсан ч аврагдах шаардлаггүй хэмээн боддог тэдгээр хүмүүсийг Тэр аврахгүй юм. Үүний талаар Спержеон ийнхүү хэлсэн.

Хэрвээ танд гэм байхгүй бол Тэр таныг цэвэрлэж чадахгүй. Тэр чадна гэж үү? Та бүхийл амьдралынхаа туршид хэзээч муу зүйлийг үйлдэж байгаагүй үнэхээр хүндлэл хүлээсэн маш сайн хүн байвал Есүс таны хувьд юу болох вэ? Мэдээж та өөрийн мөрөө хөөж, өөртөө анхаарал тавьж явах болно... Ээ халаг! Энэ бол мунхаг хэрэг юм... Хэрвээ та дотогшоогоо харвал таны зүрх хэзэч хөөлж, цэвэрлэж байгаагүй хар яндан шиг бохир заваан байх болно. [Таны ] зүрх сэтгэл бол бохир цооног юм. Та үүнийгээ харж чадах учраас хуурмаг зөвт байдлаа орхих хэрэгтэй! [Гэвч] Хэрвээ та ингэхгүй бол Есүс танд туслах боломжгүй. Тэр гэмтнүүдээс алдарыг хүртдэг болохоос бус тан шиг хамраа сөхсөн хүмүүсээс авдаггүй. Гэвч, өөрийн гэмээ зөвшөөрөх гэмт нэгэн бол гэмтнүүдтэй холбогдсон Есүсийн хийсэн эдгээр дөрвөн зүйлийг дуртайгаар санан дурсах бизээ. Тэр гэмтнүүдтэй хамт тоологдож, эдгээр зүйлийг үйлдсэн шалтгаан нь энэ өдөр алдар, хүндэтгэл болон сүр жавхлангаар өргөмжлөгдөхийн тулд юм. [Тйимээс] гэмт хүмүүсийн төлөө хүн болж, цусаа урсган амиа өгсөн Бурханы Хүүд зүрх сэтгэлийн гүнээсээ итгэхээс өөр замгүй юм.! Хэрвээ та Түүнд итгэвэл Тэр таныг мэхлэхгүй бөгөөд харин та аврагдах болно. Энэ нь нэг удаа аврагдаж мөнхөд байх болно. (Spurgeon, ibid., page 95).

Амен! “Тиймээ, Би мэднэ!” дууг дахиад нэг дуулья!

Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.
Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.

Хэрвээ та гэмээ угаалгах талаар бидэнтэй ярилцахыг хүсч байгаа бол арын өрөө рүү яваарай. Др Каган ярилцахад тохиромжтой өрөө рүү таныг дагуулах болно. Ноён Гриффит энэ дууг дуулах хооронд хурдан тэр өрөө рүү яваарай.

Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.
Тиймээс би мэднэ, тиймээ, би мэднэ, Есүсийн цус нь
аймшигтай гэмтнийг цэвэр болгож чадна.

Ноён Лий та эдгээр шийдвэр гаргаж буй хүмүүсийн төлөө залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Доктор Kreighton L. Chan Исаиа 53:6-12 уншина.
Benjamin Kincaid Griffith гоцлон дуулна:
(“Тиймээ, Би мэднэ!” Anna W. Waterman, 1920)


үндэс

ХРИСТИЙН АЛДАРЫН ЭХ СУРВАЛЖ

(НОМЛОЛ 13 ИСАИА 53)

Доктор Р.Л.Химерс

“Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.” (Исаиа 53:12).

I.   Нэгдүгээрт, Тэр өөрийн амийг үхэл рүү асгасан, Исаиа 53:12a; Иохан 19:30, 10:17; I Петр 3:18; Дуулал 2:8; Колоссай 2:15.

II.  Хоёрдугаарт, Тэр хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон, Исаиа 53:12b; Лука 7:34; Марк 15:27-28; Лука 23:39-43.

III.  Гуравдугаарт, Тэр олны нүглийг үүрсэн, Исаиа 53:12c; IПетр 2:24.

IV. Дөрөвдүгээрт, Тэр гэмтнүүдийн төлөө залбирсан, Исаиа 53:12d; Лука 23:34; Еврей 7:25; Филиппой 2:8-11.