Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭТГЭЛ ХАНАМЖ БОЛОН ЗӨВТГӨЛ-
ХРИСТЭЭР ИРСЭН

(НОМЛОЛ 13 ИСАИА 53)
SATISFACTION AND JUSTIFICATION –
OBTAINED BY CHRIST
(SERMON NUMBER 13 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2013 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 14, 2013

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно” (Исаиа 53:11).


Энэ ишлэлд буй үг бүр нь бидний анхаарлыг татах маш өргөн утга агуулгатай. Тиймээс би үгээс хадуурч явахгүй, бас олон жишээ ч хэлэхгүй байх болно. Нэг номлолд энэ ишлэлд байгаа гайхалтай үнэнүүдийг хэрэглэхэд л хангалттай. Хэдийгээр эдгээр үгнүүдийн утга нь гүн гүнзгий ч гэсэн өнөө орой манай чуулганд ирсэн хүн бүр эдгээр үгүүдийн маш ойлгомжтой, энгийн утгыг мэдээд гэртээ харьж чадна.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.” (Исаиа 53:11).

Энэ ишлэлд буй үнэнийг хүлээн авч чадтал Бурхан таны зүрх сэтгэлийн үүд хаалгыг нээх болтугай. Энэ ишлэлийг номлох үед бид танд дамжуулж байгаа нь “Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун.” гэсэн зорилготой.

Ишлэл гурван зүйлийг хэлж байна. Нэгдүгээрт, Бурханы шүүлтээр Христ сэтгэл ханаж байна. Хоёрдугаарт, Христийн мэдлэг олныг зөвтгөдөг. Гуравдугаарт, Итгэж буй гэмтнүүдийн төлөөх бүрэн төлөөсийг авчирсан Христ гэмийг үүрсэн.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.” (Исаиа 53:11).

I. Нэгдүгээрт, Христийн зовлон нь Бурханы шүүлтийг хангадаг.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно.” (Исаиа 53:11).

Др Журген Молтмэнн (1926-) бол дэлхийн хоёрдугаар дайны дараа Английн шоронд гурван жил дайны хоригдолоор хоригдсон Герман хүн юм. Шоронд байх энэ хугацаандаа тэр Библийг уншиж эхэлсэн. Шоронд хоригдох болон библи уншисан энэ туршлагаасаа тэр Түүх болон Гурвал Бурхан:Гурвалын онолын өгүүлэл (Crossroad, 1992) гэсэн номыг бичсэн. Др Молтмэнн бол либерал теологич бөгөөд мэдээж би түүний бичсэн ихэнхи зүйлтэй санал нийлдэггүй. Гэсэн ч түүнд зарим гярхай ажигласан зүйлс байдаг. Жишээлбэл, Молтмэнн Загалмайг Бурхан “Орхигдсон” хүн төрлөхтөнд Өөрийнхөө эвлэрийг тунхагласан хэмээн үздэг. Бурханы Хүү өвдөлт болон зовлонг “нэвт шувт” мэдэх зорилгоор Эцэгээсээ тусгаарлагдан зовж буй загалмайгаар Бурхан гэмтнүүдэд хандсан Өөрийнхөө хайрыг харуулдаг. Молтмэнн ихэнхдээ үүнийг зөв ойлгоогүй ч гэсэн загалмай дээрхи Гурвал болсон Хүмүүс зовж байгаа тухайг олж илрүүлсэн бөгөөд миний бодлоор энэ бол маш чухал зүйл юм. Миний бодлоор Христийн цовдлолтын турш Гурвал болсон Хүмүүс зовсон гэдэг нь ач холбогдолтой ойлголт юм.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно.” (Исаиа 53:11).

Спержеон ийнхүү хэлсэн.

Эдгээр үгнүүдэд Эцэг Бурхан өөрийнхөө Хүүгийн талаар ярьсан ба Тэр сэтгэлийн шаналалаа тэвчиснээс хойш Тэр Түүнд таарсан шагнал өгөх болно гэдгээ тунхагласан. Авралын үйл хэрэг дэх энэ ариун Гурвалын өөр өөр хүмүүсийн хамтын ажиллагааг харахад үнэхээр гайхалтай байдаг.(C. H. Spurgeon, The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1980 reprint, volume 61, p. 301).

“Тэр,” гэдэг нь Бурхан Эцэг, “Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд харж” гэдэг нь Хүүгийн сэтгэлийн шаналалыг, “сэтгэл нь ханах болно.” гэдэг нь Спержеоны “Эцэг Бурхан өөрийнхөө Хүүгийн талаар ярьсан.” гэсэнтэй адил юм.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно.” (Исаиа 53:11).

“Түүний сэтгэлийн шаналлын” гэдэг бидний гэмийн төлөөх Христийн туулсан зовлонгийн турш эдэлсэн дотоод шаналал болон өвдөлтийг илэрхийлдэг. Бид Христийн бие махбодийн зовлонг дутуу үнэлэх хэрэггүй. Бид Христ Понти Пилатын тушаалаар хагас үхлүүт болтлоо ташуурдуулсныг хэзээч хөнгөхнөөр бодох хэрэггүй. Бид Христ нулимуулж, өргөст титмээр хатгагдсаны чухлыг багаар үнэлж хэзээч хэрэггүй. Мөн Тэр гар болон хөлөө хадуулж, бидний төлөө Загалмай дээр өвдөж зангаж байсан зовлонгийн чухлыг бид багаар үнэлж хэзээч хэрэггүй юм. “Одоог хүртэл” хэмээн Спержеон хэлээд “Түүний сэтгэлийн шаналал бол хамгийн гол зүйл байсан бөгөөд Түүний зовлонгуудыг төсөөлөхөд эсвэл ямар нэг үгээр танд дамжуулахад би цөхөрмөөр тийм их зовлонг Есүс Христ амссанг өнөөдрийн үг хэлдэг.” (Spurgeon, ibid., pp. 302-303). Энэ нь “Христийн сэтгэлийн-шаналал гэдэг нь Түүний сэтгэлийн шаналал зовлон байсан” хэмээн хэлэгддэг. (ibid., p. 302), Түүний зүрх сэтгэлийн зовлон нь Түүний зовлон шаналалын чухал хэсэг нь юм.

“Шаналал” гэсэн үг нь уй гашуу гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүмүүсийн гэм нүглийн ачаа болон Эцэг Бурханы шийтгэл Түүнд ирэх үед Тэр сэтгэлдээ зовлон болон өвдөлтийг эдэлсэн. Тэр баригдахаасаа өмнө, ташуурдуулахаасаа өмнө, цовдлогдохоосоо өмнө Христ Гетсемен цэцэрлэгт эдгээр зовлонг эдэлсэн. Мөн энэ нь Тэр загалмай дээр үргэлжлүүлэн сэтгэлийн өвдөлт болон уй гашууг эдэлсэнийг бас харуулдаг. Др Гилл үүнийг ийнхүү илэрхийлсэн.

Түүний сэтгэлийн шаналал гэдэг нь Өөрийн хүмүүсийн авралын төлөө боловсруулан Түүний тэсвэрлэсэн хүнд хүчир хөдөлмөр юм. Түүний дуулгавартай байдал болон үхэл, Түүний уй гашуу болон зовлон шаналал, ялангуяа тэнгэрлэг уур хилэнгийн доор мэдэрч буй [хүүхэд төрүүлэх өвдөлтийн зовлонд] шаналж буй эмэгтэйд ирж буй дохио шиг Түүний сэтгэлийн төрөхийн өвдөлтүүд, мөн энэ бүгдийг туулж гарсан Түүний эдгээр бүх үхлийн өвдөлт болон зовлон шанлалууд юм. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume 5, p. 315).

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно.” (Исаиа 53:11).

“Сэтгэл нь ханах болно.” гэдэг нь Бурханы уур хилэнгийн тайвшируулалтын талаар хэлдэг. Эцэг Бурхан бол “сэтгэл ханасан” эсвэл бид тайвшируулагдсан гэж хэлж болно.

“Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм.” (II Коринт 5:21).

“Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд”
      (I Иохан 2:2).

“Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.”
      (Romans 3:25).

Др Жон Мак-Артур Христийн цусны талаар буруу бодолтой боловч дараах үнэнийг хэлсэн.

[Эвлэрүүлэл] гэсэн үг нь “тайвширал” буюу “хүсэл ханах” гэсэн утгатай. Загалмай дээрхий Есүсийн төлөөс нь гэмийн төлөөх Бурханы ариун байдлын шаардлагыг хангадаг. Тиймээс Есүс Бурханыг эвлэрүүлж эсвэл сэтгэлийг нь хангасан. (John MacArthur, D.D., The MacArthur Study Bible, Word Publishing, 1997, note on I John 2:2).

Тэр Цусны тал дээр буруу үзэлтэй нь надад үнэхээр хачин санагддаг ч гэсэн эвлэрүүлэлийн тал дээр тэр зөв бодолтой! Тиймээс бид гэмийн эсрэг Бурханы уур хилэнг хангасан Есүсийн зовлон дунд эдэлсэн эвлэрүүлэлийг ойлгодог. Есүсийн зовлон нь Бурханы шийтгэлийг хангадаг бөгөөд Түүний гэмийн эсрэг уур хилэнг эвлэрүүлж, тайвшируулдаг.

“Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.” (II Коринт 5:21).

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно.” (Исаиа 53:11).

Христийн зовлон нь Бурханы шийтгэлийг хангадаг бөгөөл бид үүгээр аврагдах боломжтой болсон юм.

II. Хоёрдугаарт, Христийн мэдлэг олонд зөвтгөлийг авчирдаг.

Одоо босоод “олныг зөвтгөж” гэсэн үгэнд анхаарал хандуулан чангаар уншицгаая.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж...” (Исаиа 53:11).

Одоо сууцгаана уу.

Зөнч Исаиа Христийг Исаиа 52:13-д Бурханы “зарц” хэмээн илэрхийлсэн байдаг. Өнөөдрийн ишлэлд Христ нь “зөв шударга боол” хэмээн нэрлэгдсэн. Христ бол зөв шударга, учир нь Тэр нүглийг үл мэдэгч юм. (II Коринт 5:21) Тэр бол Бурханы Аавынхаа “зөв шударга боол” бөгөөд гэм нүгэлгүй Бурханы Хүү юм.

Христ “олныг зөвтгөж” (Иш. 11). Энд Сайн мэдээний амин сүнс нь оршидог. Бид Бурханы хуулиудыг сахиснаар өөрсдийгөө зөвтгөхгүй. Үүний талаар:

“Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй.” (Ром 3:20).

Бид төрөлхийн гэмт хүмүүс учраас өөрсдийгөө зөвт болгож чадахгүй. Биднийг зөвтгөхийн тулд шийтгэгдсэн Христээр л бид зөвхөн зөвт тооцогдож чадна. “Шийтгэл” гэдэг бол хуулийн хэллэг. Биднийг зөвтгөхийн тулд шийтгэгдсэн Христээр бид хуулийн дагуу зөвт хүнээр тооцогддог. Бурханы “зөв шударга боол олныг зөвтгөх болно.” (Isaiah 53:11) гэдэг нь Тэднийг зөвтгөхийн тулд шийтгэгдсэн Түүгээр хийгдсэн юм!

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж...” (Исаиа 53:11).

Каталокийн хамба лам Контаренус Пигхуйс хэмээх өөр нэг Католокийн хамба ламаар цаазаар авхуулах ял авсан хэмээн Жон Трапп бидэнд сануулсан. Учир нь Контаренус энэ ишлэлд яг таг итгэсэн бөгөөд “хүний зөвтгөл бол Бурханы үнэгүй нигүүлсэлүүд болон Христийн ачаар ирдэг” гэсэн итгэл үнэмшилээсээ болоод “Протестант буюу Эсэргүүцэгч” хэмээн дуудагдаж цаазаар авахуулсан. (John Trapp, A Commentary on the Old and New Testaments, 1997 reprint, volume III, pp. 410-411, note on Isaiah 53:11). Гэтэл хамба лам Контаренусын зөв байсан! Харин бусад хамба лам нарын буруу байсан!

“Миний Боол, Зөв шударга Нэгэн олныг зөвтгөх болно.” Энэ үгний үнэ цэнэ хэний төлөө байсан бэ? Мэдээж тэдний төлөө байсан. Энэ бол Баптист болон Протестант итгэлтэй хүмүүсийн амин чухал итгэл юм! Бид Феннигийн десишинист дагалдагч нар шиг болон Каталокуудын заадаг шиг өөрөө өөрсдийгөө зөвтгөдгүй. Үнэхээр үгүй шүү!

“ Гэсэн хэдий ч хүн Хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөг гэдгийг мэднэ.” (Галат 2:16).

“Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов.” (Галат 3:24).

Энэ бол олныг зөвтгөх Бурханы “зөв шудрага боол” Христ юм!

Гэвч энэ нь хэрхэн болох вэ? Христ хэрхэн “олныг зөвтгөх” вэ? Тэр зарим нэг гэм нүгэлдээ бууж өгсөн тэдний хувийн хичээл зүтгэлээр тэднийг зөвтгөх үү? Үгүй! Энэ бол Каталик болон десишинизмийнхэний онол юм! Тэр хүмүүс “гэмтний залбирал” үйлдэх эсвэл цуглааны төгсгөлд урагшаа гарч ирсэнээр нь тэднийг зөвтгөх үү? Үгүй! Энэ бол Каталик болон десишинизмийнхэний онол юм! Тэр тэднийг “авралын төлөвлөгөө”-г сурсан болон Иохан 3:16-г цээжилсэнээр нь, мөн “гэмтний залбирал”-аар залбирсан учраас зөвтгөх үү? Үгүй! Эдгээр нь бас л Каталик болон десишинизмийнхэний онолд хамаарна!

Тэгвэл та хэрхэн зөвтгөгдөж чадах вэ? Та хэрхэн Бурханы нүдэнд ариусгагдан зөвтгөгдөж чадах вэ? Энэ бол мөнхийн асуулт юм! Энэ бол Иоб библид Билдадын асуусан гайхамшигтай асуулт юм. Тэр хэлэхдээ,

“Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?” (Иоб 25:4).

Өнөөдрийн үгэнд хариулт нь тас хийн дуугарч байна.

“Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж” (Исаиа 53:11).

Эсвэл Спержеоны “Түүний мэдлэгээр миний зөв шударга боол олныг зөвтгөх болно.” хэмээн орчуулсан шиг (C. H. Spurgeon, The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1980 reprint, volume 63, p. 117). Тиймээс Спержеон ийнхүү хэлсэн.

Христийн төлөөсийн үр ашгийг хүртсэн миний бүх арга бол хийсэнээр бус харин мэдсэнээр болон итгэснээр юм...“Хуулийн үйлсээр ямарч хүн зөвтгөгдөхгүй.” “Хуулиар нүглийн мэдлэг л ирдэг.” “Энэрэл болон амар тайван нь Есүс Христээр ирсэн.” Бөгөөд эдгээр нь итгэснээр эсвэл мэдсэнээр л бидэнд ирдэг- Түүнийг мэдсэнээр:.. Түүгээр... бид зөвтгөгдсөн” (ibid.).

“Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог.” (Ром 4:5).

“Тэд -Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.” (Үйлс 16:31).

“Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж.”
      (Исаиа 53:11).

Христийн зовлон шаналал нь Бурханы шийтгэлийг хангадаг. Христийг Өөрийг нь мэдэх нь олонд зөвтгөлийг авчирдаг. Тэгээд-

III. Гуравдугаарт, Гэмийг-үүрсэн Христ гэмтнүүдэд бүрэн төлөөсийг авчирсан.

Одоо босоод өнөөдрийн ишлэлийн сүүлийн таван үгэнд анхаарлаа хандуулан дахиад уншья.

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.” (Исаиа 53:11).

Одоо сууцгаан уу.

Христ “олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.” Энэ бол Тэр тэдний нүглийг үүрэх болно гэсэн үг. Бидний зөвтгөлийн бүх түшиг тулгуур, бидний төлөөс болон авралын бүхийл үндэс сууриуд нь “Тэр тэдний гэм нүглүүдийг үүрэх болно” гэсэн эдгээр үгэнд илэрхийлэгддэг. Исаиа 53:5-д ийнхүү хэлсэн.

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5).

Исаиа 53:6-д,

“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6).

Исаиа 53:8-д,

“Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” (Исаиа 53:8).

Мөн I Петр 2:24-д,

“ Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.”
       (I Петр 2:24).

Спержеоны “Түүний мэдлэгээр миний зөв шударга боол олныг зөвтгөх болно.” хэмээн орчуулсан шиг ойлгомжтой бөгөөд энгийн юм. Христийн зовлон шаналал нь Бурханы шийтгэлийг хангадаг. Христийг Өөрийг нь мэдэх нь зөвтгөлийг авчирдаг. Гэмийг үүрсэн Христ гэмтнүүдэд бүрэн авралыг Христийг итгэлээр мэдсэн хүмүүст авчирдаг. Гайхалтай Сайн мэдээ! Гайхалтай чөлөөлөлт! Ийм зүйл өмнө болон хойшид түүхэнд хэзээч болохгүй!

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.” (Исаиа 53:11).

Нэг орой Весли бид хоёр интернэтээс жүжигчин Жон Каррадины тухай уншиж байлаа. Тэр бусад жүжигчдээс илүүгээр 300 гаруй кинонд тогложээ. Тэр Италийн Милан хотод нас барсан үед түүний цогцосыг авсанд хийгээд түүний хүүхдүүдийн нэгнийх нь гэрт хүргүүлсэн. Хүү нь маш их согтсон байдалтай гэртээ байсан. Тэгээд тэр хүү нь авсыг онгойлгоод нас барсан аавынхаа ам уруу ууж байсан архинаасаа цутгасан.

Одоо надад асуулт байна, нас барсан хүн архийг амталж чадах уу? Мэдээж үгүй! Биднийг аврахын тулд Христийн хийсэн гайхамшигтай зүйлсийн тухай та нарт ярих үед та нар үүнийг амталж чадахгүй. Яагаад чадахгүй гэж! Яагаад гэвэл та сүнсээр үхсэн юм. Библид үүний талаар таныг “гэм нүгэлдээ үхсэн” хэмээн тодорхойлсон байдаг. (Эфэс 2:5) Энэ бол гэмийн жинхэнэ мөн чанар юм. Христийн зүйлсийн хувьд бол та үхсэн хүн. Та тэдгээрийг амталж, мэдэрч чадахгүй. Бурханы зүйлсийн хувьд та бол авсанд буй Жон Каррадины цогцос шиг үхсэн хүн юм. Тиймээс Христ танд амь өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд та мөнхийн орхигдсон амьдралаасаа гарах болно. Та зайлшгүй “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24) хэмээн орилох хэрэгтэй болно.

Эрэгтэй ба эмэгтэй хэн нэгэн зүрх сэтгэлийн гүнээсээ үүн шиг орилох юм бол тэд аврагдахад ойрхон байна гэсэн үг юм. Та ийнхүү Бурханы хувьд үхсэн хүн гэдгээ, зөвхөн Христ таныг аварч чадна гэдгийг мэдэрч байсан уу? Хэрвээ үгүй бол та дэлхийн гэм нүглийг үүрэгч Бурханы хурга болсон Христ уруу харахгүй юмуу? Одоо та Түүн уруу харж, Түүнд итгэхгүй юмуу? Хэсэг хугацааны өмнө ноён Гриффитын дуулсан дууны үгийг дахиад сонсоё.

Хэрвээ чи гэмээсээ чөлөөлөгдөхийг хүсч байгаа бол
Бурханы Хургыг харагтун;
Чамайг аврагч Тэр Калборид нас барсан,
Бурханы Хургыг харагтун.
Бурханы Хургыг харагтун, Бурханы Хургыг харагтун
Тэр л чамайг аварч чадах учраас
Бурханы Хургыг харагтун.
   (“Бурханы Хургыг харагтун.” by H. G. Jackson, 1838-1914).

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Доктор Kreighton L. Chan Исаиа 53:1-11 уншина.
Benjamin Kincaid Griffith гоцлон дуулна:
“Бурханы Хургыг харагтун.” (by H. G. Jackson, 1838-1914)


үндэс

СЭТГЭЛ ХАНАМЖ БОЛОН ЗӨВТГӨЛ-
ХРИСТЭЭР ИРСЭН

(НОМЛОЛ 13 ИСАИА 53)
SATISFACTION AND JUSTIFICATION –
OBTAINED BY CHRIST
(SERMON NUMBER 13 ON ISAIAH 53)

Доктор Р.Л.Химерс

“Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.” (Исаиа 53:11).

I.   Нэгдүгээрт, Христийн зовлон шаналал Бурханы шийтгэлийг хангадаг, Исаиа 53:11a; II Коригт 5:21; I Иохан 2:2; Ром 3:25.

II.  Хоёрдугаарт, Христийн мэдлэг олонд зөвтгөлийг авчирдаг,
Исаиа 53:11b; 52:13; II Коринт 5:21; Ром 3:20;
Галат 2:16; 3:24; Иоб 25:4; Ром 4:5; Үйлс 16:31.

III. Гуравдугаарт, Гэмийг үүрсэн Христ гэмтнүүдэд бүрэн
төлөөсийг авчирдаг, Исаиа 53:11c; Исаиа 53:5, 6, 8;
I Петр 2:24; Эфэс 2:5; Ром 7:24.