Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АВРАГЧИЙН ЯЛАЛТ!

(НОМЛОЛ 12 ИСАИА 53)
THE SAVIOUR’S TRIUMPH!
(SERMON NUMBER 12 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 14, 2013

“Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно” (Исаиа 53:10).


Исаиа 53:10-ийн эхний хэсэг нь Христийн эвлэрүүлэлийн үхлийн талаар өгүүлсэн. Энэ хэсгийг би өчигдөр орой номлосон. Энэ ишлэлд Бурханы Хүүгийн зовлонгийн цаадах жинхэнэ шалтгаан болсон Нэгэн буюу агент нь Эцэг Бурхан юм гэдгийг өгүүлсэн. Доктор Меррил Ф Ангер “Эзэн Түүнийг өвтгөснөөр Түүнийг үйрүүлсэн.” хэмээн хэлсэн. (Merrill F. Unger, Ph.D., Ангерын Хуучин гэрээний тайлбар, Moody Press, 1981, volume II, p. 1299). Исаиа 53:10 эхний хэсэгт “Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10) гэсэн.

Кейл болон Делитсч нарын Хуучин гэрээний тайлбарт “Христийг ийнхүү няцарч зовтол Одоо бүгдээрээ босоод энэ ишлэлийн хоёрдугаар хэсгийг “Тэр үр удмаа үзэж” гэсэн хэсгээс үзэцгээе нь, гүн зовлонд ортол нь шархдуулсан нь хүмүүс байсан боловч жинхэнэ гол шалтгаан нь гэмт хүмүүсийг Өөрийнхөө таалал, Өөрийнхөө хүсэл болон урьдаас тогтоосон төлөвлөгөөндөө ашигласан Бурхан байсан юм. (Eerdmans, 1973 reprint, vol. VII, part II, p. 330).

Харин одоо бид Исаиа 53:10-ын хоёрдугаар хэсэг буюу Христийн зовлонгоор юу шийдэгдсэн, Түүний зовлон юу гаргасан талаар үзнэ. Түүний зовлон болон үхлийн үндэс суурь нь Түүний дахин амилалтын ялалтад оршиж байсан бөгөөд дэлхий дээрхи Түүний ард түмний ялалтын тухай байсан.. Одоо сууцгаана уу. Энэ ишлэл Христийн зовлонгоос гурван гайхамшигтай үр дүн гарна гэдгийг хэлж байна.

I. Нэгдүгээрт, Тэр үр удмаа үзнэ!

“Тэр үр удмаа үзэж” (Исаиа 53:10) гэсэн энэ үгс нь Есүсийн үхлийн анхны үр дүн юм. Энэ бол Христийн сүнслэг үр удам буюу Түүний үрс гэдгийг илэрхийлдэг. Хэдэн сая хүмүүс Христ хүү ирж, улмаар Түүний үр хүүхэд болдог. Үүний талаар Есүс Лука 13:29-д “Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно.” хэмээн зөгнөсөн байдаг. Пентокостын өдрөөс хойш дэлхий даяар тоолшгүй олон хүмүүс Христэд ирсэн. Христ Тэнгэрийн улсаас энэ дэлхийд дахин ирэх тэр төгсгөлийн үед Дуулал 25:13-д “Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.” гэсэн.

Гэхдээ Христ Өөрийн үр удмыг үзэхээр хоёр дахь удаагаа энэ дэлхийд дахин ирэх тэр үеийг хүртэл үр удмаа хүлээх шаардлаггүй байсан. Түүний үхлээс дахин амилсаны дараахан Тэр үр удмаа харсан бөгөөд үр удам нь ч Түүнийг харсан. Элч Паул 1Коринт 15:5-8-д “Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. 6 Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. 7 Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. 8 Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ.” гэсэн. Түүний үр удам нь Түүнийг харсан талаар элч Иохан 1Иохан дахин амилсаны 1:1-д “Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай.” Мөн Христ үхлээс дараа Өөрийнхөө үр удмыг үзсэн талаар Иохан 20:19-20-д “19 Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. 20 Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.”

“Тэр үр удмаа үзэж.” Тэд Түүнийг үзэж, Тэр тэднийг үзсэн бөгөөд тэд бол Түүний сүнслэг үр хүүхэд буюу үр удмууд юмаа. Тэр үхлээс амилсан даруйдаа л Өөрийнхөө үр удмуудыг үзсэн. Тэр Тэнгэрийн улс уруугаа буцсаны дараа Ариун Сүнс ажилсанаар гурван мянган хүн Христэд итгэсэн. Ингэж Исаиа библид зөгнөгдсөн энэ зөн биелэлээ олсон. Тэнгэрээс доош хараад Есүс Өөрийн үр удмаа үзсэн. Үүний талаар Үйлс библид дурдсан байдаг. Амилсан Христ Өөрийнхөө алдарын хаан ширээнээс дэлхий уруу харсан бөгөөд Түүнд итгэлээ өгсөн болон Түүний үр хүүхэд болсон үй олон хүмүүсийг харсан.

Тиймээс энэ нь үе үеийн турш байсаар байна. Есүс Тэнгэр улсаас доош харж байгаа бөгөөд бүх дэлхийн гадаргуу даяар орших үй олон Өөрийн үр удмаа харж байгаа. Ийм маягаар Исаиагын эш үзүүллэг биелэж байгаа бөгөөд Лука 13:29-д “Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно.” гэсний дагуу тэд үр удам нь болсоор байна. Тиймээ, бүх түүхийн турш, дэлхийн өнцөг булан бүрт энэ амлалт нь хэдэн сая удаа биелэлээ олж байна. “Тэр үр удмаа үзэж.”

Та Есүст итгэлээр ирэх үед Тэр бас таныг үзэх болно. Дахин төрөх яг тэр агшинд Тэнгэрийн улс болон газар дэлхий дээрхи асар их тооны Түүний үр удмуудын нэг нь болдог. “Тэр үр удмаа үзэж.” Тэгвэл бид хэрхэн Христийн ерөөл болон алдараар дүүрэн энэ оршихуйд үр удам нь болох вэ гэвэл Түүнд итгэсэн бүх үндэстэн болон хүн төрлөхтөний эмэгтэй болон эрэгтэй мөн өөрсдийгөө Түүн дотор үүрд нэгдэхийг зөвшөөрсөн хүмүүст юм. Тиймээ. “Тэр үр удмаа үзэж.”

Би эхнэртэйгээ нэг орой маш гайхалтай DVD үзсэн. Энд Иран улсад нэгэн Муслим эмэгтэй Христ уруу ирээд Христ итгэлтэй болж байгаа тухай өгүүлдэг. Иран улсад байгаа тэр эмэгтэй “Би бүх найдвараа алдсан” хэмээн хэлсэн. Тэгээд тэр Христэд итгэсэн. Бас нэг залуу “Би Муслим болохыг хүсэхгүй байна.” Хэмээн хэлсэн. Тэр бас Христэд итгээд итгэгч болсон. Иран улсад өнгөрсөн 1500 жилд бусад цаг үеэсээ илүү ихээр хүмүүс Христэд итгэж байна. Муслим шашинтай улс оронд хэдэн мянган залуус өөрийнхөө амьдралыг рискэд оруулан байэ Христ итгэлтэн болж байна. Өнөөдөр ч гэсэн Есүс Муслим ертөнц дэх үй олон өөрийн үр удмаа харсаар байна. Мөн өнөөдөр манай вэб сайтад бидний номлол Араб хэлээр тавигддаг.

Христ Өөрийн алдар дотор энэ дэлхий дээр Өөрийн Хаанлчлалаа байгуулахаар болон Тэр Хаадын Хаан, Эздийн Эзэнээр хаанчлахаар дахин ирэх тэр үед эцсийн ялалт байх болно. Дуулал 25:13-д “Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.” Одоо “Тэр үр удмаа үзэж.” хэмээн Эзэний амаар энэ нь тунхаглагдахын тулд “Есүс хаанчлах болно” гэсэн дууг дуулья.

Есүс хүүгээ хаанч ч гэсэн хаанчлах болно
Түүний дараалсан аялалууд явсаар байдаг.
Түүний хаанчлал нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл тархдаг.
Сар мандахаас жаргах хүртэл
(“Jesus Shall Reign” by Isaac Watts, D.D., 1674-1748).

II. Хоёрдугаарт, Тэр Өөрийн өдрүүдийг уртасгана!

Одоо Исаиа 53:10-ыг эргээд үзье. Энд Есүсийн зовлон болон үхлийн өөр нэг агуу үр дүнгийн талаар гарна. Одоо ишлэлийг үзье. “Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган,” (Исаиа 53:10)

Христийн үхлийн дараагийн нөлөөлөл бол “Өөрийн өдрүүдийг уртасгана.” гэсэн үг бөгөөд Тэр Загалмай дээр үхсэн нь ч Түүний амьдрал тэр чигээрээ дуусаагүй юм. Тэр булшинд удаан хугацаагаар хоригдоогүй юм. Гурав дахь өдөр ирэхэд ялалтын Христ дахин амилсан. Тэр үхлийн төмөр гинжийг тасдан хаяж, булшнаас гарч ирсэн бөгөөд цаашид үхэлд боолчлогдохгүй болсон. Үүний талаар Ром 6:9-д “Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй.” Одоо бүгдээрээ “Гурван гунигт өдрүүд” гэсэн дууг дуулья!

Гурван гунигт өдрүүд маш хурдан өнгөрсөн
Тэр үхлээс алдар уруу амилсан
Бүх алдар нь бидний амьд Тэргүүнд байг. Аллелүяа!
Аллелүяа!, Аллелүяа!, Аллелүяа!
The Strife is O’er,” translated by Francis Pott, 1832-1909).

“Тэр Өөрийн өдрүүдийг уртасгана.” Еврей 7:24,25-д “Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул... Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.” гэсэн. Спержеон “Тэр Тэнгэрт дэхь өндөрлөгөөс дэлхий дээр оршигч Өөрийн үй олон үр удмыг хардаг...Яг л тэнгэр дэх олон одод шиг, зуны тоос шороо мэт тоолшгүй олон бидний Эзэн Есүс Христийн үр удмууд байдаг.” Хэмээн хэлсэн. (C. H. Spurgeon, The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1978 reprint, volume 51, p. 565). “Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган,” (Исаиа 53:10)

III. Гуравдугаарт, Түүний ажил цэцэглэх болно!

Одоо бүгдээрээ босоод ишлэлийг бүтнээр нь “Эзэний хүсэл” гэсэн хэсгээс эхэлж байгаа сүүлийн хэсэгт анхаарал хандуулан чангаар уншья. “Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” (Исаиа 53:10) “ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” гэсэн энэ хэсэг нь Есүсийн үхлийн гурав дахь үр дүн болдог.

Спержеон ийнхүү хэлсэн. “Тэр үхлээс Өөрийн шинэ амь уруу дахин амилсанаас хойш 1900 гаруй жил өнгөрсөн ч гэсэн Тэр өнөөг хүртэл амьд байна. Мөн Түүний өдрүүд нь энэ дэлхий байгаа цагт үргэлжилсээр байх болно. Тиймээ. Тэр Эцэгтээ буюу Бурханд хаанчлалыг гардуулах тэр эцсийн цагт ч гэсэн Тэр Өөрийн өдрүүдийг уртасгасаар байх болно. “Өө Эзэн минь, Таны хаанчлал бол мөнхийн мөнхөд юм.” Хэдийгээр уул толгод үгүй болж, орчлон дэлхий өвс ногоо адил гандаж үгүй болсон ч гэсэн Та байсаар байх болно.” (Spurgeon, ibid.). “Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” (Исаиа 53:10)

Эзэний зорилго, хүсэл болсон сайн таалал нь “Түүний гарт цэцэглэх болно.” Эцэг Бурхан Есүст ийнхүү хэлсэн. “Тэр "Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно" гэв.” (Исаиа 49:6), “Үндэстнүүд чиний гэрэл уруу... үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.” (Исаиа 60:3, 5), “Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн [Хятад] газраас ирнэ” (Исаиа 49:12), “ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” (Исаиа 53:10)

Хэдэн сарын өмнө Зовогчдийн Дуу хоолойгоор түгээгдсэн Хятадын талаархи видео танилцуулгыг бид үзсэн. Энэ нь Moses Xie [Shay] гэдэг нэртэй настай хятад эрийн тухай гэрчлэл байсан. Соёлын хувьсгалын үед тэрээр Христийн сайн мэдээг түгээснээсээ болоод Коммунистуудад гавлагдаж, улмаар хорь гаруй жил шоронд хоригдсон. Гүн цөхрөл дунд тэр маш ихээр дарлуулсан. Тэгээд тэр Есүсийн дуу хоолой түүний зүрхэнд “Миний хүү, чамд зориулсан миний ивээл хангалттай” хэмээн өгүүлсэн гэдгийг хэлсэн. Тэр энэ дуу хоолой зүрхэнд нь гурвантаа хэлэхийг сонссон гэсэн. Түүнд гурав дахь удаагаа “Миний хүү, чамд зориулсан миний ивээл хангалттай” гэх үед тэр нулимс асгаруулсан. Коммунист шоронд Түүнийг аварсан Христийн хүчийг ярих үед түүний нүд талархалын нулимсаар дүүрэн болсон.

Тэгээд уг видео Гитлерээс их хүнийг алсан харгис Коммунист дарангуйлагч Мао Цэ Дунг магтаж буй хэдэн мянган Хятадын Коммунист нарын бичлэгийг яг байгаа чигээр нь харуулсан. Тэд Мао Цэ Дунг магтан дуулах тэр үед би “Коммунист та нар алга болоход Христэд итгэгч бид нар тэнд байсаар байх болно” хэмээн бодсон. Хятадын коммунист нам түүхийн үнс нураманд хэвтэж байх үед Христэд итгэгчид хэзээч байгаагүй хүчтэйгээр тэнд байсаар байна. Учир нь өнөөдөр энэ бүгд гайхамшигтай хурдтайгаар өсөж байгаа. “Та нар алга болоход бид нар тэнд байсаар байх болно” Энэ нь газар дэлхийн бүх үед ийм байна. Христийн дайсан хаана ч байсан бид бүрэн итгэлтэйгээр “Коммунист та нар алга болоход Христэд итгэгч бид нар тэнд байсаар байх болно” хэмээн хэлж чадна. “ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” (Исаиа 53:10)

Өнөөдөр хүмүүсийн нүдээр Христэд итгэгчид магадгүй доод зиндаанын гологдсон хүмүүс байж болно. Магадгүй бидний Аврагч энэ дэлхий дээр байх үед байсан шиг одоо бид зодуулж, үзэн ядагдаж байж болно. Гэхдээ Христ үхлээс дахин амилсан бөгөөд “ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” Тиймээс жинхэнэ Христэд итгэгчид хичнээн их ад үзэгдэж, үзэн ядагдаж байгаа нь нэг их чухал биш, харин “Түүний гарт цэцэглэх болно.” гэсэн. Эцсийн цагт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэсэн.

Тиймээс, ах дүү нар минь, “ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” гэсэн үгийн төлөө Есүсийн үхэл юунд хүрч байгааг бид харах болно. Есүс бүх дэлхийг хаанлахаар дахин ирж байна.

Есүс хүүгээ хаанч ч гэсэн хаанчлах болно
Түүний дараалсан аялалууд явсаар байдаг.
Түүний хаанчлал нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл тархдаг.
Сар мандахаас жаргах хүртэл
(“Jesus Shall Reign” by Isaac Watts, D.D., 1674-1748).

Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна
Хүмүүст ад үзэгдсэн тэрхүү Есүс
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна
Хүч болон агуу алдарын хамт, Тэр дахин ирж байна
(“He Is Coming Again” by Mabel Johnston Camp, 1871-1937).

Өнөө өглөө та нар дунд бид яагаад ингэж их сэтгэл хөдлөөд байгааг гайхаж байгаа зарим хүмүүс байгааг би мэдэж байна. Та “Эдгээр хүмүүс яагаад ингэж их догдлоод байна вэ? Яагаад эдгээр хүмүүс эдгээр зүйлсэд алга ташаад байна вэ?” хэмээн бодож байгаа. Мөн та нарын зарим нь яг ийм зүйлийг мэдрээд удаан хугацаанд энэ цуглаанд явж байгаа хүмүүс байгаа гэдэгт ч би эргэлзэхгүй байна. Та “Бид эдгээр бүх зүйлс дундуур дахиад явах хэрэгтэй гэж үү? Бид үүнийг өмнө нь сонссон. Яагаад бид догдлох ёстой гэж? Яагаад бид ийм их баярлах ёстой гэж? Та зөвхөн урилга өгөөд тэгээд үүнийг алгасаад явж болохгүй гэж үү? Та нарын зарим нь ийм зүйл мэдэрч байгааг би мэднэ. Яагаад бид догдлох ёстой гэж? Энэ танд учир битүүлэг байдаг. Та сэтгэл хөдлөлд автагдадгүй!

Би таны юу мэдэрч байгааг маш сайн мэднэ. Та намайг сагсан бөмбөгийн фэн биш гэдгийг мэднэ. Миний хувьд сагсан бөмбөгийн тоглолтонд сэтгэл догдолж байгаа нь сонин биш. Миний хувьд энэ нь дэлхий дээрхи хамгийн уйтгартай зүйл. Гэвч та нарын заримд чинь энэ бол маш сэтгэл догдлуулсан зүйл болдог. Яагаад ийм ялгаа байна вэ? Энэ ялгаа бол маш энгийн. Та бол сагсан бөмбөгийн фэн, харин би бол биш. Энэ бол ойлгомжтой зүйл юм. Та баяр хөөрийг мэдэрч байхад би бол үүнийг мэдэрч чаддаггүй. Бидний мэдрэмж өөр байгаа шалтгааны талаар би ярих гээгүй. Та Лэкерсийн тоглолтыг үзэх үед таны цаана байгаа ямар нэг зүйл таныг баяр хөөртэй болгоход хүргэдэг. Би тантай хамт ийм байдалд орж чадахгүй. Миний төрөлх мөн чанарыг өөрчлөх хэрэгтэй болно эсвэл би тантай хамт энэ зүйлийг мэдэрч чадахгүй.

Христийн ялалттай хамт байх нь ийм болох арга юм. Христийн дахин амилалт болон Хоёрдахь дахин ирэлтийн талаар бид сэтгэл догдлолыг мэдэрч чадна. Харин та үүнийг мэдэрч чадахгүй. Бид бол Христийн фэн, харин та бол биш. Бид Христийн ялалтын талаар бодох үед юу мэдэрч байгааг та мэдэхийн тулд та төрөлх мөн чанараа өөрчлүүлэх хэрэгтэй.

Библи үүний талаар 1Коринт 2:14-д “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй.” гэсэн байдаг. Төрөлх хүнээр амьдарч эхэлсэнээс Христийн ялалтын талаархи мэдрэмж танд нэг их чухал биш. Та үүгээр сэтгэл чинь хөдлөхгүй. Та Христийн ялалтанд үнэхээр баяр хөөртэй байдаг тийм нэгэн болохын тулд таны төрөлх хүн өөрчлөгдөх хэрэгтэй. Бидний мэдэрч байгаа зүйлийг мэдрэхийн тулд та дахин төрөх хэрэгтэй.

Бидэн шиг та мэдэрдэг болох хэрэгтэй гэдгийг та мэддэг хэдийч та өөрийгөө ийм болгож чадахгүй юм. Та хичнээн шаргуу оролдлоо ч гэсэн Христийн ялалтад бид ингэж баярлаж байгаа шиг болох боломжгүй. Та үүнийг мэдрэх хэрэгтэй, гэхдээ та хичнээн оролдсон ч гэсэн үүнийг хийж чадахгүй. Та ийм болох хэрэгтэй байлаа ч гэсэн та ийм төрлийн хүн болж чадахгүй. Энэ бол гэм нүгэлдээ яллагдсан гэсэн утгатай юм.

Та зайлшгүй Есүс дээр ирэх ёстой бөгөөд “Эзэн, Та намайг ямар болгохыг хүсч байгаа тэр хүн болж би чадахгүй байна. Би бол орхигдсон. Би дутуу хийсэн. Би өөрийгөө өөрчилж чадахгүй. Есүс, намайг авраач” Хэрвээ та ийм аргаар хандвал та аврагдахад ойртох болно. Гэмийн буруутгал Христ уруу дахин төрөхийн өмнө ирдэг.

Одоо хараахан аврагдаагүй байгаа хүмүүс дахин амилсан Христэд итгэхийн төлөө бид хамтдаа залбирдаг. Таныг гэм нүглээ Түүний үнэт цусаар угаалган цэвэрлэгдэхийн төлөө бид таныг зоригжуулж байна. Ямарч үнэ төлсөн хамаагүй бидэнтэй хамт нэгдээд Аврагчийг дагаарай хэмээн таныг ятгаж байна. Бид бол “ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.” гэсэн ялалтын талд зогсдог хүмүүс юм. Тиймээс таныг Есүст итгэж, Түүгээр дахин төрж, ялагчдын талд байхын төлөө таныг ятгаж байна.

Ир, тэгээд энэ ариун хүрээлэлд нэгд
Гэх мэтээр алдар өөд яваарай
Энэ тэнгэрийн газарт байхын төлөө
Баяр баясгалан мөнхөд бялхаж байдаг газарт
Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ,
Одоо зөвхөн Түүнд итгэ,
Тэр чамайг аврах болно, Тэр чамайг аврах болно,
Одоо Христ чамайг аврах болно,
(“Зөвхөн Түүнд итгэ” John H. Stockton, 1813-1877).

Энэ хоор дууг дахиад дуулья. Бид энэ дууг дуулах хооронд хараахан аврал аваагүй хүмүүс нь суудлаасаа босоод арын уулзалтын өрөө рүү яваарай. Доктор Каган таныг хамтдаа ярилцах болон залбирахад тохиромжтой өрөө рүү замчлах болно. Тиймээс одоо дуулах үеэр та бүхэн яваарай.

Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ,
Одоо зөвхөн Түүнд итгэ,
Тэр чамайг аврах болно, Тэр чамайг аврах болно,
Одоо Христ чамайг аврах болно

Ноён Ли та эдгээр шийдвэр гаргаж буй хүмүүсийн төлөө залбиралаар хөтөлж өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Доктор Kreighton L. Chan Исаиа 53:1-10 уншина.
Мөн Benjamin Kincaid Griffith “Тэмцэл бол дууссан” (Francis Pott, 1832-1909) дууг гоцлон дуулна.


үндэс

АВРАГЧИЙН ЯЛАЛТ!

(НОМЛОЛ 12 ИСАИА 53)
THE SAVIOUR’S TRIUMPH!
(SERMON NUMBER 12 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно” (Исаиа 53:10).

I. Нэгдүгээрт, Тэр үр удмаа үзэх болно! Исаиа 53:10a; Лука 13:29; Дуулал 25:13; I Коринт 15:5-8; I Иохан 1:1; Иохан 20:19-20.

II. Хоёрдугаарт, Тэр өөрийн өдрүүдийг уртасгах болно!
Исаиа 53:10b; Ром 6:10, 9; Еврей 7:24, 25.

III. Гуравдугаарт, Түүний ажил цэцэглэх болно! Исаиа 53:10c; 49:6; 60:3, 5; Исаиа 49:12; Илчлэлт 11:15; I Коринт 2:14.