Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭВЛЭРҮҮЛЭЛ

(НОМЛОЛ 11 ИСАИА 53)
PROPITIATION!
(SERMON NUMBER 11 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Хагас сайн өдрийн орой. 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, April 13, 2013

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл” (Исаиа 53:10)


Өнөө орой миний Бурханы талаар хэлэх зүйл нь үүнийг сонссон зарим хүмүүсийн дургүйцэл, бүр үзэн ядалтыг төрүүлэх болно. Өнөөдөр хүмүүс Бурханы талаар үнэхээр буруу үзэл бодолтой байдаг. Хэн нэг нь библи дэх Бурхан талаар ярих үед энэ нь ялангуяа зарим төрлийн пасторуудад сөрөг байдлыг үүсгэдэг.

Хэдэн жилийн өмнө би нэгэн настай пасторын хүсэлтээр зуу гаруй залуучуудад сайн мэдээний талаар номлол хийсэн. Өмнө нь би хэдэн удаа тэнд номлож байсан учраас уг чуулган юу хүсч байгааг нь би мэднэ хэмээн бодож байсан. Харин энэ удаа хоёр залуу пастор нь буруутгалаар дүүрэн болсон. Би авралын талаар, Бурханы шийтгэлийг илүү онцолж, тэгээд төгсгөлд нь Христийн сайн мэдээний талаар ойлгомжтой танилцуулга хийсэн. Ингээд 27 залуучууд энэхүү номлолыг хүлээн авсан. Тэд эдгээр номлол сонссон оюутан залуусын дөрөвний нэг гаруй нь байсан бөгөөд анх удаагаа итгэж байгаа хүмүүс байсан.

Эдгээр залуус Христийг хүлээж авсанд нь нөгөө хоёр пастор маш их сэтгэл хангалуун байх гэж хүмүүс бодсон. Гэтэл номлолын дараа өнөөх хоёр пастор маш ууртай, дүнсгэр царайтай байсан. Тэдний цуглаан ер нь номлол хийсэн хүмүүстээ дараа нь хүндэтгэл, талархалаа илэрхийлдэг тийм уламжлалтай боловч тэд надад талархсан захидал, эсвэл хүндэтгэл илэрхийлсэн зүйл огт илгээгээгүй. Тэдний энэ хүйтэн хөндий байдал нь үнэхээр намайг алмайруулсан. Тэд намайг эдгээр залуучуудад Бурхан гэм нүглийг шийтгэдэг талаар тунхаглахгүйгээр зүгээр л сайн мэдээг ярих хэрэгтэй байсан бөгөөд намайг маш сөрөг үзэл бодолтой хэмээн дүгнэснийг нь би хожим олж мэдсэн. Энэ явдлаас хойш өнөө цагийн олон пасторууд “Тэдэнд зөвхөн Сайн мэдээг л тунхагла. Зөвхөн Бурханы хайрын тухай л ярь. Битгий хүмүүсийг уур уцаарт унагаж, эвгүй байдалд оруул.” хэмээн боддог болсон талаар нь би олж мэдсэн. Би өнөөдөр иймэрхүү бодолтой пасторуудтай үргэлж тааралдах болсон. Гэхдээ би ийм аргаар заахыг боддог пасторуудад ийм төрлийн сайн мэдээний номлол нь үнэхээр аюултай дутагдалтай, хангалтгүй, буруу гэдгийг ятгаж, ойлгуулдаг.

Доктор А.В. Тозер “Хамгийн эхлээд Бурханаас эмээх талаар мэдэхгүйгээр Бурханы жинхэнэ ивээл, өршөөлийн талаар мэдэж чадах хүн гэж үгүй юм.” (The Root of Righteousness, Christian Publications, 1955, p. 38).хэмээн хэлсэн. Түүний энэ үгтэй би үнэхээр санал нэг байдаг. Доктор Лиод Жонес Доктор А.В. Тозерын энэ санааг маш зөв хэмээн итгэсэн. Иайн Х Муррэй “Доктор Лиод Жонесын хувьд Бурханы өмнөх хүмүүсийн гэм нүглийн жинхэнэ аюулыг тунхаглана гэдэг нь мэдээжийн хэрэг тэнгэрлэг уур хилэн буюу там дахь гэм нүглийн шийтгэлийн талаар тунхаглана гэсэн үг юм. Тэр энэ талаархи анхааруулгыг библийн номлолын нэг чухал хэсэг хэмээн хүндэтгэн үздэг байсан. Там гэдэг бол ямар нэг онол, таамаглал биш...” (Rev. Iain H. Murray, The Life of Martyn Lloyd-Jones, The Banner of Truth Trust, 2013, p. 317).

Мөн доктор Лиод Жонес “Хамгийн муухай гэм бол аврагдаагүй хүн л маш их гэмтэй гэсэн Бурханы талаархи буруу бодол юм.” Мөн үүнийг би алдартай Баптист сайн мэдээ тараагч доктор Жон Р. Райсын үнэндээ Доктор А.В. Тозер болон Доктор Лиод Жонес нар адилхан зүйл ярьж байна гэсэн мэдэгдэлээс ойлгодог. Тэр хэлэхдээ “Библид гарч буй Бурхан нь айдас төрүүлсэн Бурхан, аймшигтай Бурхан, өс хонзон санадаг Бурхан гэсэн бөгөөд мөн түүнчлэн өршөөл энэрэлийн Бурхан юм.” гэсэн. (John R. Rice, D.D., The Great and Terrible God, Sword of the Lord Publishers, 1977, p. 12).

Доктор Райс “Өнөө цагийн хууль үгүй энэрэл, гэмшил үгүй итгэл, Бурханы уур хилэн үгүй Бурханы өршөөл нигүүлсэл, там үгүй тэнгэрийн улс гэсэн энэ бүх номлолууд бол Бурханы үнэнийг гажуудуулсан хэрэг юм. Энэ нь Бурханыг буруугаар танилцуулдаг. Энэ бол Бурханы үгийг гуйвуулж байгаа хэрэг юм. Бурхан бол аймшигтай Бурхан, айдас төрүүлсэн Бурхан, гэм нүглийг эсэргүүцдэг ариун Бурхан, өшөө авдаг Бурхан, айвал зохистой Бурхан, гэм нүгэлтнүүд өмнө нь дагжин чичирдэг Бурхан юм. (ibid., pp. 13, 14). Амен. Би доктор А.В. Тозер болон доктор Лиод Жонес нарын номлолыг олон жил уншисан учраас ноён Райсын “Бурхан бол гэм нүглийг эсэргүүцдэг ариун Бурхан” гэсэн санаатай зуун хувь санал нэг байх болсон. Түүний талаар библид илэрхийлсэн зүйлийг энэ талаас нь бид харах юм бол өнөөдрийн Исаиа 53:10 дугаар ишлэлд ямар нэг хүндрэлтэй асуудал бидэнд үүсэхгүй. Өнөөдрийн үг нь Эцэг Бурханд төвлөрсөн бөгөөд бидний авралын төлөө Бурхан юу хийсэн талаар өгүүлдэг.

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10) “Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:25)

Доктор В. А. Крисвелл “Эвлэрүүлэл гэдэг бол гэм нүглийг эсэргүүцэгч Бурханы зөвт байдлын шаардлагыг хангасан загалмай дээрхи Христийн ажил юм. Энэ нь хүний гэм бурууг хэрэгсэхгүй болгох болон Бурханы шудрага байдлын шаардлага хоёрыг хоёуланг нь зэрэг хангаж байдаг.” хэмээн хэлсэн. (W. A. Criswell, Ph.D., The Criswell Study Bible, Thomas Nelson Publishers, 1979, p. 1327, note on Romans 3:25). “Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:25)

Энэ ишлэлийн талаар сайжруулсан библи судлалд “Гэмтнүүдийн эсрэг тэнгэрийн шийтгэлийг өнгөрөөдөг эвлэрүүлэлийн тахил болж Христ нас барсан бөгөөд энэ нь уучлал болон зөвтгөлийг бий болгодог. Гэхдээ Паул Бурханы Хүүгийн тахил нь биднийг хайрладаг Эцэг Бурханаас болоогүй гэдгийг маш болгоомжтойгоор харуулдаг. Бурханы хайр нь Түүнийг Хүүгээ тахил болгоход нөлөөлсөн гэдэг нөгөө тал нь жинхэнэ үнэн юм.” (The Reformation Study Bible, Ligonier Ministries, 2005, p. 1618, note on Romans 3:25).

“Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм.” (Ром 8:32) Өнөөдөрийн бидний үзэж буй үг бас үүнийг өгүүлдэг. “Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10)

Өнөөдрийн үгээс Христийн золилтын жинхэнэ зохиогчид нь Бурхан байсан гэдгийг мэдэж болно. Үйлс 2:23-д Христийн зовлон ба үхлийг “Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу” хэмээсэн. Библи дэх агуу болон аймшигт Бурхан нь Христийн зоволт ба үхлийн жинхэнэ шалтгаан нь байсан. Иохан 3:16-д Бурхан “цорын ганц Хүүгээ өгсөн” хэмээн хэлсэн. Мөн Ром 8.32-д “Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм.” гэсэн. Гэмийн эсрэг Бурханы уур хилэн нь Түүний Хүү Есүс дээр бууснаар эвлэрүүлэл ирсэн. Үүнийг өнөөдрийн үг бидэнд хэлсэн. “Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10)

Өнөөдрийн үгэнд Исаиа цаана өрнөсөн үйл явдлыг бидэнд харуулсан бөгөөд Эцэг Бурхан Өөрийн Хүүгээ аймшигтай зовлон болон загалмайн үхэл уруу илгээснээр Бурханы уур хилэн гэмтэнд бус, харин Есүс дээр бууж улмаар Бурхан бидэнтэй эвлэрч чадах болсон. Өнөөдрийн энэ үгнээс бид 1-д Бурхан Түүний няцалсан 2-д Бурхан Түүнийг өвтгөсөн. 3-д Бурхан Түүнийг нүглийн төлөөх тахил болгосон талаар үзнэ.

I. Нэгдүгээрт, Бурхан Есүсийг няцалсан.

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.” (Исаиа 53:10) Энд гарч буй “няцлах” гэдэг үг нь “үйрүүлэх” гэсэн утгатай. Түүнийг үйрүүлэх нь ЭЗЭНий таалал байв.” Доктор Эдвард Ж Янг “Христийн гэм нүгэлгүй байдлыг үл харгалзан Эзэн Түүнийг няцлах болон үүрүүлэхийг зөвшөөрсөн. Түүний үхэл нь нүгэлтнүүдийн гараар бус, харин Эзэний гараар байсан. Гэхдээ энэ нь Түүнийг алсан тэдгээр хүмүүс буруугүй гэсэн үг бус, харин нөхцөл байдлыг тэд хяналтандаа байлгаагүй гэдгийг хэлж байгаа. Тэд Бурханы тэдэнд зөвшөөрсөн тэр зүйлийг л зөвхөн хийсэн.” (Edward J. Young, The Book of Isaiah, William B. Eerdmans Publishing Company, 1972, volume 3, pp. 353-354).

Дээр миний хэлсэн шиг Ром 3:25 маш тодорхой Христийн талаар “Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:25) хэмээн харуулсан. Мөн Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн.” Гэмийн эсрэг Түүний уур хилэнгийн эвлэрүүлэл болон гэмтэй хүн аврагдаж болох талаар Исаиа 53:10 “Гэвч Түүнийг няцалж үйрүүлэх нь ЭЗЭНий таалал байв.” гэсэн.

Гетсемен цэцэрлэгээс эхлээд Эцэг Бурхан Өөрийн Хүүгээ няцалж, үйрүүлсэн. Матай 26:31 бидэнд Гетсемен цэцэрлэгт Бурхан “Би хоньчинг цохиж унагахад” хэмээн өгүүлсэн байдаг. Мөн Гетсеменд Маркийн сайн мэдээний 14:27 бидэнд “Би хоньчинг цохиж унагахад” гэсэн. Иймээс Бурхан Есүсийг цохиж унагасан бөгөөд няцалж, улмаар Гетсемен цэцэрлэгийн харанхуйд бидний гэмийн төлөө орлуулалтын эвлэрүүлэл болгон Түүнийг үйрүүлсэн.

Үүний талаар Спиржеон “Энэ нь бидний Эзэн Эцэгийнхээ гараас яг энэ аягыг хүртэх хэрэгтэй байсан. Тэр Иудейчүүдээс бус, урвагч Иудасаас бус, унтаж буй шавь нараасаа ч бус, Гетсеменд сорихоор ирж буй муу ёрын сүнснээс ч бус, харин Түүний Эцэгээр энэ аяга дүүргэгдсэн. Түүний сүнсийг гайршруулсан бөгөөд чин зүрхийг нь шаналгасан аяга байсан. Эхлээд Тэр үүнийг хүсэхгүй байсан бөгөөд улмаар Тэр үүнийг хүлээн зөвшөөрсөн цагаас эхлэн энэ нь мэдээж бие махбодийн өвчнөөс илүү маш аймшигтай сэтгэлийн зовлон байсан. Энэ бол Түүнд Эцэгийнх нь гараас ирж байгаа байж боломгүй аймшигтай, үнэхээр аймшигаар дүүрэн тийм аяга байсан. Бидний уншисан “Гэвч Түүнийг няцалах нь ЭЗЭНий таалал байв.” гэсэн ишлэл нь юун тухай байсан бэ? гэдэг нь үүгээр ямарч эргэлзээгүй болдог. Эзэн бидний хууль бус явдалыг бүгдийг нь Түүнд тохсон. Хэдий Тэр гэмгүйг мэдсэн боловч бидний төлөө Түүнийг гэмтэн мэт болгосон. Энэ бол Аврагчийн энгийн бус уналт байсан. Тэр зайлшгүй гэмтнүүдийн оронд зовох ёстой байсан. Энэ бол би та нарт бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй Гетсемен дэхь энэ орлуулалтын нууц нь юм. Үнэн гэвэл ийм байна. “Энэ бол Бурханд болон Бурхан хосгүй. Түүний зовлонгууд бүрэн танигдсан.” (C. H. Spurgeon, “The Agony in Gethsemane,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971 reprint, volume XX, pp. 592-593). “Гэвч Түүнийг няцалах нь ЭЗЭНий таалал байв.”

Хүн төрлөхтөний гэмийн ачааны улмаас Гетсеменд Түүний цус урссан бөгөөд Христ үйрмэг болтлоо, няцлагдатлаа таны гэмд дарагдсан. Үүний талаар Лука 22:44-д “Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.”

Өнөөг хүртэл хүний гар Түүнд хүрээгүй юм. Тэр өнөөг хүртэл баригдаагүй, эсвэл цохигдоогүй, ташуурдуулаагүй, эсвэл цовдлогдоогүй. Үгүй ээ. Энэ бол Гетсеменд Түүнийг няцалж, үйрүүлсэн Эцэг Бурхан нь байсан юм. Энэ бол “Би хоньчинг цохиж унагахад” хэмээн хэлсэн Эцэг Бурхан байсан. Энэ бол зөнч Исаиагаар “Гэвч Түүнийг няцалах нь ЭЗЭНий таалал байв.” Хэмээн зөгнүүлсэн Бурхан юм.

Ямарч хэл Түүний үүрсэн уур хилэнг хэлж чадахгүй
Надаас болсон уур хилэн
Гэмийн ердөө цөл; Тэр бүгдийг үүрсэн
Гэмтнийг чөлөөлсөн
(“Уур хилэнгийн Аяга” Аlbert Midlane, 1825-1909;
to the tune of “O Set Ye Open Unto Me”).

II. Хоёрдугаарт, Бурхан Есүсийг өвтгөсөн.

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.” (Исаиа 53:10) Өөрийн цорын ганц хүүгээ зовлон болон үхэл дундуур туулуулж өвтгөсөн нь Бурхан бас Өөрөө байсан. Доктор Жон Гилл ийнхүү хэлсэн. “Түүнийг өвтгөх нь Түүний таалал байсан... Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Түүний сэтгэл сүнс уй гашуугаар дүүрэх үед Тэр цэцэрлэгт Түүнийг орхисон, Тэр хадагдах үед, Өөрийн хүмүүсийн гэм нүглийн ачаа болон Өөрийн Эцэгийн уур хилэнг үүрэх үед загалмай дээр орхисон. Эцэг Бурхан нүүрээ Хүүгээсээ буруулах үед Тэр чангаар “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив” хэмээн хашгирсан. Ингэж Түүнийг махбодь болоод сүнсээр хоёулангаар нь өвдөж шаналахыг соёрхсон байв. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, vol. V, page 315).

Есүс сайн дураар үйрч, өвдөж, ташуурдуулж, загалмайд цовдлогдон зовсон бөгөөд өөрийн дураар бидний гэмийн төлөө зовсон. Үүний талаар Тэр Иохан 6:38-д “Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм.”, “Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан” (Үйлс 2:23), “Христ бидний төлөө хараал болсноороо” (Галат 3:13), “Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл” (I Иохан 2:2), “Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:25)

Ямарч хэл Түүний үүрсэн уур хилэнг хэлж чадахгүй
Надаас болсон уур хилэн
Гэмийн ердөө цөл; Тэр бүгдийг үүрсэн
Гэмтнийг чөлөөлсөн
(“Уур хилэнгийн Аяга” Аlbert Midlane, 1825-1909).

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.” (Исаиа 53:10)

III. Гуравдугаарт, Бурхан Есүсийг нүглийн төлөөх тахил болгосон.

Одоо бүгдээрээ босоод “нүглийн төлөөх тахил” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулан чангаар уншья. “Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10) Одоо сууцгаана уу.

Ишлэлийн эхэнд гарч буй “Гэвч” гэсэн үгэнд анхаарна уу? Энэ хэсэг нь өмнөх 9 дүгээр зүйлтэй холбогдоно. “Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй. Гэвч...” (Исаиа 53:9-10) Хэдийгээр Есүс хэзээч гэм үйлдээгүй боловч “Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв...” Доктор Гэйбелейний тайлбарт “10а ишлэл нь Христийн өөрийнх нь зөвт байдлыг үл тоомсорлосон илэрхий харгис үйл явдал бөгөөд энэ нь үнэхээр цочирдмоор зүйл юм. Гэвч уншигчид энэ зовлонгуудын орлуулах мөн чанарыг санах тэр үед Бурхан бол харгис нэгэн бус, харин гайхалтай энэрэнгүй гэдгийг мэдэх болдог.” (Frank E. Gaebelein, D.D., General Editor, The Expositor’s Bible Commentary, Zondervan, 1986, volume 6, p. 304).

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10) “Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм.” (Ром 8:32). “Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.” (I Петр 2:24). “Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.” (II Коринт 5:21). “Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10)

Ямарч хэл Түүний үүрсэн уур хилэнг хэлж чадахгүй
Надаас болсон уур хилэн
Гэмийн ердөө цөл; Тэр бүгдийг үүрсэн
Гэмтнийг чөлөөлсөн
(“Уур хилэнгийн Аяга” Аlbert Midlane, 1825-1909).

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,” (Исаиа 53:10)

Христ бол гэмийн төлөөх Бурханы тахил байсан. Христ чиний оронд чиний өмнөөс үхсэн. Христ чиний гэмийн төлөөсийг төлөхөөр, чиний эсрэг дүрэлзэж буй Бурханы уур хилэнг чамаас холдуулж бүгдийг Өөр дээрээ авсанаар чиний оронд эвлэрүүлэл болж зовлон эдэлсэн. Чи Есүсийн гар болон хөлд хадагдсан хадаасыг бодох үедээ энэ бол чиний төлөө шүү гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр чамайг уучлагдан зөвтгөгдсөн байдалтайгаар Бурханы өмнө зогсоохын тулд хилс хэргээр үхсэн.

Спиржеон ингэж хэлсэн. “Хүн гэмээсээ болж мөнхийн галаар шийтгэгдсэн. Бурхан Христийг золиос болгохоор авчирсан нь үнэн бөгөөд Тэр Христийг мөнхийн гал уруу илгээлгүй харин Тэр Түүнийг үнэхээр цөхөртөл нь өвдөж шаналгасан бөгөөд энэ нь мөнхийн гал дахь шийтгэлийг хүртэл өнгөрөөх жинхэнэ төлөөс болсон. Христийн хувьд энэ цаг мөч нь бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэм нүглийн төлөө байсан бөгөөд энэ бүгдийн төлөө бидний өмнөөс зовлон эдэлж шийтгэгдсэнээр бид хэзээч шийтгэгдэхгүй болсон. Эцэг Бурхан Түүнийг няцалсан нь ямар учиртай болохыг чи эндээс ойлгож байна уу? Тэр ингэж хийгээгүй бол Христ бидний там дахь зүй ёсны зовлон тарчлалын золиос болж чадахгүй байх байсан. (C. H. Spurgeon, “The Death of Christ,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, 1981 reprint, volume IV, pp. 69-70).

Гэхдээ Христийн үхэл бүх хүмүүсийг Тамаас авардаггүй. Харин зөвхөн Христэд итгэж аврагдсан хүмүүст л хамаатай юм. Тэр гэмтнүүдийн төлөө үхсэн бөгөөд зөвхөн гэмтнүүдийн төлөө гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр өөрсдийгөө гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, Христээс уучлал авахын тулд эрэн хайдаг тэдгээр гэмтнүүдийн төлөө үхсэн.

Чиний гэмийн ухамсар болон чиний Есүсийг хайсан хэрэгцээ бол Түүний үхэл чиний гэм нүглийг арилгадаг гэдгийг харуулдаг чухал чанарууд юм. Түүний үхлийн талаар нэг хэсэг бодоод тэгээд удалгүй үүний талаар мартдаг хүмүүс бол Загалмай дээрхи Христийн хийсэн золиосыг хүлээн авахаас татгалзаж байгаа учраас гэм нүгэлдээ мөнхийн шийтгэл авах болно. Тиймээс үүний талаар удаан бас маш нухацтай бод. Топлэдигийн “Эвлэрүүлэл” гэсэн агуу магтан дууны үгийн талаар уаан бас маш нухацтай бод.

Миний төлөө толбогүй Хурга өгөгдсөн
Түүний Эцэгийн уур хилэн тохогдсон
Би Түүний цустай шархнуудыг хардаг бөгөөд
миний нэр тэнд бичигдсэнийг мэднэ

Түүний урсаж буй цус Эзэнээс гарсан
Час улаан урсгалууд урссан
Шарх бүр нь чангаар тунхагласан
Хүнд хандсан Түүний гайхамшигт хайрыг

Надад Аврагчийн цус ашигтай
Аймшигт нүглээ цайруулахад минь
Хадаасанд хадуулахаар Түүний өгсөн гар
Түүний хаанчлал өөд намайг хөтөлнө
(“Эвлэрүүлэл” Augustus Toplady, 1740-1778;
   to the tune of “At the Cross”).

Одоо, яагаад та Есүст итгэгүй байна вэ? Таныг Түүнд итгэхэд юу саад болж байна вэ? Түүнд итгэхэд саад болоод байгаа тэр нууц гэм чинь юу вэ? Ямар хуурамч болон тэнэг хүсэл мөрөөдөл чинь чамайг Аврагчид итгэхэд саад болж байна вэ? Чи чухал хэмээн боддог зүйлсээ алдахаас айсан айдас чинь чамайг зогсоогоод байна уу? Чамайг шийтгэлээс аврах Бурханы аймшигтай уур хилэнг Өөртөө үүрсэн Христэд итгэхэд чинь ямар нуугдмал шалтгаанууд саад болоод байна вэ? Өөртөө байгаа эдгээр бодлуудаа авч хая. Тэгээд “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!” (Иохан 1:29) гэсэн үгэнд итгэ. Тэр таныг хүлээж байдаг. Бүү ингэж удаан татгалз. Яг одоо Түүнд итгэ. Түүнийг эрэн хайх, Түүнд итгэх, болон Түүгээр аврагдах хүсэлтэй хүмүүст туслах өрөө нээлттэй байгаа.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith “Эвлэрүүлэл” (Augustus Toplady, 1740-1778; to the tune of “At the Cross”) дууг гоцлон дуулна.


үндэс

ЭВЛЭРҮҮЛЭЛ

(НОМЛОЛ 11 ИСАИА 53)
PROPITIATION!
(SERMON NUMBER 11 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Хагас сайн өдрийн орой. 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, April 13, 2013

(Лука 6:23; Ром 3:25; 8:32; Үйлс 2:23; Иохан 3:16)

I.   Нэгдүгээрт, Бурхан Есүсийг няцалсан. Исаиа 53:10a; Матай 26:31; Марк 14:27; Лука 22:44.

II.  Хоёрдугаарт, Бурхан Есүсийг өвтгөсөн. Исаиа 53:10b; Иохан 6:38.

III. Гуравдугаарт, Бурхан Есүсийг нүглийн төлөөх тахил болгосон. Исаиа 53:10c; Исаиа 53:9-10a; Ром 8:32; I Петр 2:24;
II Коринт 5:21; Иохан 1:29.