Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН БУЛШНЫ ТАЛААРХИ ҮЛ ОЙЛГОГДОХ ЗҮЙЛС

(НОМЛОЛ 10 ИСАИА 53)
THE PARADOX OF CHRIST’S BURIAL
(SERMON NUMBER 10 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2013 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 7, 2013

“Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.” (Исаиа 53:9).


Христийн булшны талаархи номлолыг та хэдэн удаа сонсож байсан бэ? Хэдийгээр би сүмд ирээд 59 жил, номлол хийгээд 55 жил болж байгаач гэсэн үүний талаар нэг ч болтугай номлол олж сонсож байгаагүй. Хэдий би Христийн булшны талаар номлол уншиж байсан боловч юуч санаж чадахгүй байна. Бид үүний талаар илүү их сонсох хэрэгтэй байсан. Эцэст нь хэлэхэд Түүний булш бол тийм чухал биш зүйл биш юм. Үнэндээ энэ бол Сайн мэдээний хоёр дахь чухал зүйл юм. “Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн” (1 Коринт 15:4) гэдэг нь Сайн мэдээний эхний чухал зүйл юм. “Тэр оршуулагдан,” (1 Коринт 15:4) гэдэг нь хоёр дахь чухал зүйл юм.

Хэрвээ бид үүний хоёр дахь чухал зүйлийг нь огт дурьдахгүй бол бид Сайн мэдээг тунхагладаг гэж яаж ярьж чадах вэ? Харин өнөөдөр нэг дэх болон гурав дахь хэсэгт анхаарал хандуулсан номлолууд маш их байдаг. Энэ бол өнөө цагийн номлолуудын том дутагдалуудын нэг юм. Бид Сайн мэдээний энэ хоёр дахь чухал хэсгийг заавал дурьдаж байх ёстой. Бид Христэд илүү их хүндэтгэлтэй хандах хэрэгтэй ба өөрсдийнхөө номлолд Түүний болон Түүний золилтын ажлын талаар илүү ихээр тод томруун дурьдах ёстой.

Өнөөгийн агуу номлолуудад энэ талаар бараг дурьдагдаагүй нь харамсалтай үнэн юм. Би үүнийг бүрэн зөвшөөрч байна. Өнөөдөр үүний талаар номлодог маш цөөхөн сайн номлолууд байдаг. Үнэндээ маш цөөхөн байдаг. Гэвч энэ нь яагаад үнэн гэж? Учир нь үүний талаархи номлол ихэнхдээ маш бага байгаа учраас юм. Яг үнэндээ чуулган нь аврагдаагүй буюу орхигдсон хүмүүсээр дүүрэн боловч пасторууд эдгээр хүмүүст Сайн мэдээг тунхаглахын оронд Христчин онолыг тунхагладаг. Христчин хэмээн нэрлэгддэг ёс суртахууны эдгээр номлолууд нь хэзээч сайн номлолоор хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Христ номлолын гол зүйл болоогүй нөхцөлд номлол хэзээч жинхэнэ сайн байж чаддаггүй. Сайн мэдээний мэдлэг нь “Христийн талаархи үнэнийг мэдэх” ухаарч мэдэхээс хамаагүй өөр ойлголт юм.

Сайн мэдээний талаархи жинхэнэ мэдлэг гэдэг бол Христийг Өөрийнх нь талаар мэднэ гэсэн үг юм. Иохан 17:3-д “Есүс Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” Жеорж Рикер Берри энд гарч буй “мэдэх” гэдэг үгийг “мэдэх... туршлагаараа” (Greek-English New Testament Lexicon) хэмээн орчуулагдана гэж хэлсэн байдаг. Жинхэнэ Христэд итгэгч байна гэдэг нь та Христийг туршлагаараа заавал мэдсэн байх ёстой гэсэн үг юм. Энэ үнэний талаархи зүгээр энгийн мэдлэг таныг аварч чадахгүй. Та өөрийн туршлагаараа бидний гэм нүглийн төлөө Тэр үхсэн гэдгийг заавал мэдсэн байх ёстой. Та туршлагаараа Түүний булшны талаар мэдсэн байх ёстой. Та туршлагаараа Түүний дахин амилалтын талаар заавал мэдсэн байх ёстой. Энэ бол аврагдах ганц арга юм. Энэ бол мөнх амыг өөртөө авах хүртлээ сэтгэл санаагаар тавгүйтэж, хэцүү байдалд байх болно. Христийг мэдэх нь мөнх амьдралд хүрэх цорын ганц зам юм. Иохан 17:3-д “Есүс Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Хэрвээ танд ийм туршлага байхгүй бол би таныг түгшүүртэй хэцүү байдалд оруулсан гэдэгтээ итгэлтэй байна. Танд жинхэнээсээ дахин төрөлтийн талаархи туршлага байхгүй байхад Та жинхэнэ Христчин мөн үү хэмээн асуух нь утгагүй хэрэг болно. Та Есүсийн хөлд сөгдөж, Түүн доторхи Загалмай уруу очиж, Тэр бидний гэмийн төлөө золиос болж цовдлогдсон гэдгийг итгэлээр хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн түүнчлэн та итгэлээр Христийн булш уруу орох ёстой бөгөөд үүний талаар Ром 6:4б-д “үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм” гэсэн. Ингэж Түүнтэй хамт оршуулагдаж байгаа нь Ром 6а-гийн “бид мөн шинэ амийн дотор явахын тулд” гэсэнтэй адил дахин амилахын тулд юм. Ингэхлээр Түүний булшны талаар сурахын тулд өнөөдрийн үг рүү ирцгээе, үүний үр дүнд Түүнтэй хамт бид энэ тал дээр туршлагатай болж чадна. “Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.” (Исаиа 53:9)

Өнөөдрийн ишлэлээс бид Христийн булшны талаархи үл ойлгогдох зүйлс, зөрчилдөөнтэй асуудлыг ойлгомжтой болгох, үүний учрыг тайлах талаар олж мэднэ. Тэгээд бид нууцлаг зүйлийн хариултыг олно.

I. Нэгдүгээрт, Түүний булшны талаархи үл ойлгогдох байдал

“Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан.” (Исаиа 53:9) Христийн үед нүгэлт хүмүүс гэдэг бол гэмт хэрэгтнүүд байсан. “Баян” гэдэг бол эрхэм хүндэт хүнээр тооцогддог байсан. Тэгвэл Түүний булш яаж нүгэлт хүмүүстэй хамт ба мөн ижил цагт “үхэлдээ баян хүнтэй хамт” байж чадсан бэ? Энэ нь эртний Иудей тайлбарлагч нарыг их эргэлзүүлдэг байсан. Энэ нь тэдний оюун ухаанд зөрчилдөөнтэй харагддаг бөгөөд өөрөө үл ойлгогдох байдал үүсгэж байсан.

Гэхдээ энэ оньсого Иоханы сайн мэдээгээр тайлагдсан юм. Есүс Өөрийнхөө баруун гар талд, мөн зүүн гар талдаа хоёр гэмт хэрэгтний дунд загалмайд цовдлогдож нас барсан. Өнөөдрийн ишлэлд тэд “нүгэлт хүмүүс” хэмээн дурьдагдсан. Энэ хоёр дээрэмчин цагийн турш амьд байх үед Есүс түрүүлж үхсэн. Үүний талаар Иохан 19:31-д “Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байв. Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгүй тул (мөн тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан учраас) иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ.” гэсэн.

Цэргүүд эдгээр дээрэмчдийн хөлийг хугалсан. Тэд ингэж үйлддэг нь хөл нь хугарвал тэд амьсгаа авахын тулд өөрсдийгөө хөлөөрөө шахаж чадахгүй болдог тул маш амархан үхдэг байсан байна. Харин тэд загалмайн голд хадагдсан Есүс дээр ирэх үед Тэр аль эрт амьсгал хураасан байсан. Тэдний нэг нь Тэр бүрэн үхэж үү гэдгийг нягтлахын тулд Түүний хавирга уруу нь жадаар хатгасан. Тэгээд цус ба ус гоожсон бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагаа нь зогссон болохыг харуулдаг.

Тэр зааны ясан хаан ширээнд залраагүй
Тэр Калвари уулны загалмай дээр үхсэн
Тэр бүгдийг эзэмшисэн боловч
гэмтнүүдийн өмнөөс буруутгагдан орхигдсон.
Тэгээд Тэр Өөрийнхөө хаанчлалыг загалмай дээрээс харсан
Хатуу ширүүн загалмай Түүний хаанчлал болсон
Түүний хаанчлал зөвхөн зүрхнүүдэд оршисон
Тэр Өөрийн хайраа хүрэн улаанаар бичсэн
Тэр толгойдоо өргөст титэм өмссөн
(“Өргөст титэм” Ira F. Stanphill, 1914-1993).

Гэвч удалгүй ямар нэг зүйл гэнэт тохиолдсон. Маш нэр цуутай хоёр хүн Есүсийн биеийг авах зөвшөөрөлтэйгээр ирсэн. Тэд бол Иудейн Санхедрины гишүүн, маш баян Ариматын Иосеф болон Есүс дээр шөнө дөлөөр ирж байсан Иудейн удирдагч Никодим хоёр байсан. (Иохан 3:1-2) Тэд хоёулаа нууц дагалдагчид байсан боловч одоо өөрсдийгөө анх удаа ил гаргасан. Үнэндээ тэд ингэж үйлдсэнээрээ өөрсдийгөө эрсдэлж оруулсан. Доктор МкЖий ийнхүү хэлсэн.

Энэ хоёр хүнийг хэтэрхий шүүмжлэхээ больцгооё. Тэд ар талд нуугдан байсан боловч харин одоо Эзэний дагалдагчид хонь мэт тархан алга болж, энд тэнд нуугдсан байхад энэ хоёр хүн өөрсдийгөө ил болгосон. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson, 1983, volume IV, p. 494).

Ариматын Иосеф болон Никодим нар Есүсийн цогцосыг авсан. Иосеф бол баян хүн байсан бөгөөд Тэр өөрийнхөө шинэ булшинд Есүсийг оршуулсан. “хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ.” (Матай 27:60)

Христийн булшны талаархи үл ойлгогдох байдал ийнхүү тайлбарлагдсан. Тиймээ, Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт гэдэг нь хоёр дээрэмчны дунд загалмай дээр үхсэн явдалыг илэрхийлсэн. Харин тэр “Тэр үхэлдээ баян хүнтэй хамт.” оршуулагдана гэдэг нь баян хүний булш юм. Христ гэмт хэрэгтний үхлийн замаар туулсан хэдийч баян хүний хүндтэй булшинд тавигдсан. Энэ нь Эзэний доромжлол дуусгавар болж буйг илэрхийлдэг. Түүний цогцос хоёр гэмт хэрэгтний хамт энгийн газарт булагдаагүй. Тэр баян, хүндтэй хүний булшинд тавигдсан нь Тэр хүндлэл дээдлэлийг хүртэх гавьяатай гэдгийг харуулсан. Хуучны рабби буюу багш нарын толгойг үргэлж гашилгадаг байсан энэ үл ойлгогдох ишлэл үүгээр ойлгомжтой болсон. “Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан.” (Исаиа 53:9)

Гэвч Христ яагаад өөрийнх нь булш дээрэмчид болон баян хүмүүстэй холбогдсон талаар өөр нэг шалтгаан байдаг. Иудей хүмүүс гэм хэрэгтэн болон хууль зөрчигч нарыг нүгэлт хүмүүс, баян хүнийг хүндлэл хүлээсэн хүнээр боддог хэмээн дээр би хэлсэн. Үнэндээ Есүс эдгээр хоёр төрлийн хүмүүстэй хамт үхэл ба булшинд байсан гэдэг нь эртний рабби багш нар нүгэлт хүн болон баян хүн гэж хувааж байгаа нь буруу гэдгийг харуулахын тулд юм. Энэ нь ямарч хоёр төрлийн хүн байхгүй бөгөөд тэд бүгдээрээ гэмт хүмүүс гэдгийг хэлсэн.

Өнөөдөрч гэсэн энэ нь үнэн юм. Шудрага хүндтэй хүмүүс ч гэсэн нүгэлт хэмээн дуудагдаж буй тэдгээр хүмүүстэй яг адилхан гэмт хүмүүс юм. Номлолын энэ хэсгийг суугаад бичиж байх үед утсаар худалдаа хийгч хүн над уруу залгаад конерватив талыг баримтлагч нарт хандив өргөхийг хүссэн. Утсаар залгасан хүн надад “Өнөөдөр Америкт тулгараад байгаа доорхи асуудлуудаас аль нь хамгийн чухал гэж та үзэж байна вэ? Үүнд үр хөндөлт, Израйлийг дэмжисэн бүтэлгүйтэл, ижил хүйстэний гэрлэлт?” гэж асуухад нь би “Эдгээрийн аль нь ч биш. Өнөөдөрийн Америкт тулгараад байгаа хэцүү асуудал бол пасторууд сүмийнхээ гишүүдэд гэмийн талаар тунхаглахгүй байгаа нь жинхэнэ асуудал болоод байна.” гэсэн. Би яагаад ингэж хариулсан бэ? Үр хөндөлт, Израйлийг дэмжисэн бүтэлгүйтэл, ижил хүйстэний гэрлэлт гэдэг бол үнэндээ жинхэнэ өвчин биш харин өвчний гадаад шинж тэмдэг юм. Та гадаад өвчний шинж тэмдэгтэйгээ тэмцэж болно. Гэхдээ энэ нь цаад гүнд нь байгаа өвчинтэй ажиллах хүртэл сайн үр дүнд хүрч чадахгүй. Өвчин гэдэг бол гэм нүгэл юм. Гэм нүгэл бол либерал болон консерватив хоёрыг хоёуланг нь алдаг. Гэм нүгэл бол ардчилсан үзэлтэн болон бүгд найрамдах үзэлтэн хоёрыг хоёуланг нь устгадаг. Гэм нүгэл бол нүгэлт болон баян хүн хоёрыг хоёуланг нь хараадаг.

Гэм бол зүрхэнд оршидог. Хүний зүрх гэдэг бол зөвхөн гаднах харагдах үйлдлээсээ гадна муу байдаг. Гэм нүгэл түүний доторхи бодлууд болон хүсэл мөрөөдлийг нь хянаж байдаг. Таны гэмт зүрх муу зүйлсийн талаар бодож үзэхийг хэлж өгч байдаг. Тэгээд таны гэмт мөн чанар чинь таныг Бурханы эсрэг эсэргүүцэхээр хөдөлгөдөг ба таны бодож байсан тэр гэм нүгэлд хутгалдуулдаг. Гэм нүгэл таны дотоод амьдралыг захирч байдаг бөгөөд эрх мэдлийн эсрэг эсэргүүцүүлэхээр хөтлөн дагуулдаг. Бурханы эсрэг тэмцэлдэж байдаг таны зүрх бол маш хүчтэй бөгөөд таныг хянаж байгаа энэ зүйлийн эсрэг та юуч хийж чадахгүй, юуг ч өөрчилж, нурааж чадахгүй. Та гарцаагүй Паулын хэлсэн тэр үгэн дээр ирэх болно. Ром библи 7:24-д “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” гэсэн. Зөвхөн үүний дараа л Есүсийн үхэл нүгэлт хүн болон баян хүнтэй хамт булшинд хийгдсэн утга учрыг ойлгох болно. Таны байдал ямарч байлаа гэсэн Христ үхээд, оршуулагдсан учраас таны гэм нүгэл уучлагдаж бас арилгагдаж чадах болсон. Доктор Ж Вилбур Чепмэний нэгэн дуунд “Тэр миний гэмийг маш хол аваачаад булсан” хэмээн дуулсан шиг. (“Нэг өдөр” Dr. J. Wilbur Chapman, 1859-1918). Зөвхөн Христ л чиний гэмийг уучилж чадна. Зөвхөн Христ л таны гэмт зүрхийг өөрчилж чадна.

“Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан.” (Исаиа 53:9)

II. Хоёрдугаарт, үл ойлгогдох байдлын тайлбар

Өнөөдрийн ишлэлийн хоёрдугаар хэсэг нь Христ хэдийгээр дээрэмчидтэй хамт гутамшигтайгаар үхсэн боловч яагаад маш хүндэтгэлтэйгээр, эрхэм дээдэс шиг оршуулагдсан бэ гэдгийг харуулдаг. Одоо бүгдээрээ босоод “Тэр хүчирхийлэл үйлдээгүй.” Гэсэн хэсгээс эхлээд хоёрдугаар хэсгийг уншья. “Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.” (Исаиа 53:9) За одоо сууцгаана уу.

Энэ нь Христийн хүндэтгэлтэй оршуулгын талаархи шалтгааныг бидэнд өгдөг. Энэ хүндэтгэл нь Тэр хүчирхийлэл үйлдээгүй бөгөөд хэн нэгнийг гэмтээгээгүй учраас Түүнд өгөгдсөн юм. Тэр ямар нэг хулгай дээрэм эсвэл хэн нэгнийг дарамталсан, алсан эсвэл ямар нэг төрлийн гэм буруутай тийм ял зэмтэй байгаагүй. Тэр хэзээч Ромын болон Иудейн засаг захиргааны эсрэг ямар нэг дээрэмчдийн бүлгэм байгуулж эсвэл ямар нэг үймээн самуун эхлүүлж байгаагүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй. Тэр хэзээч худлаа номлол хийж байгаагүй. Тэр яллагдаж байхдаа хүмүүсийг хэзээч хуураагүй. Тэр Бурханд жинхэнээр хүндэтгэл өргөж байгаа хэн нэгнийг Эзэнээс нь холдуулахыг оролдож байгаагүй. Тэр байнга Мосэгийн хууль болон эш үзүүлэгч нарын хуулийг дэмжиж, хүндэтгэж байсан. Тэр тэдний шашны болон улсын дайсан байгаагүй. Үнэндээ Тэр ямарч буруутгагдах гэм нүгэлгүй байсан. Христийн талаар элч Петр 1 Петр 2:22-д ийнхүү хэлсэн. “Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй” гэсэн.

Доктор Янг “Христ гутамшигтайгаар үхсэний дараа хүндэтгэлтэйгээр оршуулагдсан нь Түүний төгс цэвэр ариун байдалтай холбоотой юм. Тэр Түүний гэмт хэрэгтэн дайснууд шигээ үйлдэж амьдраагүй учраас тэдэн шиг гутамшигтайгаар оршуулагдах бус харин хүндэтгэлтэйгээр баян хүнээр оршуулагдсан юм.” гэсэн.

Энэ нь надад ноён Винстон Черчиллийг санагдуулдаг. Тэр хэдийгээр Вестминистер Аббей хэмээх алдартай шарил тавих газар сүр жавхлантайгаар оршуулагдах байсан боловч аавынхаа болон өөрийнхөө дайснуудын дэргэд, Англи улсаасаа урвасан хүмүүсийн дунд оршуулагдсанаас хөдөө төрсөн нутагт сүмийн хашаанд аавынхаа шарилын дэргэд оршуулагдах нь хамгийн том хүндэтгэлтэй гэж үзсэн байдаг. Хэдий тэр дахин төрсөн Христ итгэгч биш боловч тэр бол хүндэтгэл авах зохистой хүн байсан.

Мэдээж Есүс бол хэзээч байгаагүй тийм агуу хүн юм. Тиймээ, Тэр хүн байсан бас Тэр “Хүн болох Христ Есүс” юмаа. “Тэр нь хүн болох Христ Есүс билээ.” (I Тимот 2:5) Түүний агуу байдал нь Бурхан Эцэгийнхээ хүслийн дагуу Өөрийнхөө амьдралыг бидний гэмийг төлөхийн тулд сайн дураараа өгсөн тэр үнэнд оршиж байдаг. Тэр цовдлогдохоосоо хэсэгхэн хугацааны өмнө Иохан 15:13-д “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.” хэмээн хэлж байсан.

Хатуу ширүүн загалмай Түүний хаанчлал болсон
Түүний хаанчлал зөвхөн зүрхнүүдэд оршисон
Тэр Өөрийн хайраа хүрэн улаанаар бичсэн
Тэр толгойдоо өргөст титэм өмссөн

Иймээс одоо найзууд аа, Христ хэмээн дуудагддаг Есүстэй та юу хийх вэ? С.C Левис энд хоёр боломжит хариулт байгаа гэж өмнө хэлсэн шиг “Чи Түүн рүү нулимж, Түүнийг буг чөтгөр шиг алж чадна эсвэл чи Түүний хөлд унаж Түүнийг Эзэн болон Бурхан хэмээн дууд” Энэ хоёрын аль нь таны сонголт вэ? Гуравдахь сонголт гэдэг бол ердөө Түүнийг бүхлээр нь үгүйсгээд Түүний өвчин шаналал, зовлонг үл тоон цаашаа амьдралаа хөөгөөд явна гэсэн үг. Миний хамгийн санаа зовдог зүйл бол Аврагчид үл хүндэтгэлтэй хандаж байгаа тэдгээр хүмүүс байдаг. Би таныг тэдний нэг битгий байгаасай хэмээн залбирдаг. Т. С. Елиотын “Хөндий хүмүүс” хэмээн нэрлэсэн зөвхөн өнөөдрийн жаргалын төлөө амьдардаг тийм хүмүүс байдаг. Тиймээ, би чамайг тэдний л нэг битгий байгаасай хэмээн залбирдаг бөгөөд Тамд тэдгээр хүмүүст зориулсан маш гүнзгий газар байх болно.

Би Гемсеменийг мартах вий
Би Таны золиосыг мартах вий
Би Таны надад хандсан хайрыг мартах вий
Намайг Калвари уруу удирдаач.
(“Намайг Калвари уруу удирдаач” Jennie E. Hussey, 1874-1958).

Таныг Есүст ирээд, бүх зүрхээрээ Түүнд итгээд, тэгээд үхлээс өнгөрч жинхэнэ Христ доторхи амь уруу ирээсэй хэмээн би залбирья. Одоо бүгдээрээ босоцгооно уу. Хэрвээ та Есүст итгэх талаар бидэнтэй ярилцахыг хүсч байгаа бол одоо босоод арын өрөө рүү яваарай. Доктор Каган Христэд бууж өгөх болон гэмээ хэрхэн угаалгах талаар ярилцахад тохиромжтой өрөөнд таныг хүргэх болно. Тиймээс яг одоо уулзалтын өрөө рүү яваарай. Ноён Ли та гарч ирээд шийдвэр гаргаж буй эдгээр хүмүүсийн төлөө залбирч өгнө үү. Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 53:1-53:9-г номлолоос өмнө доктор Крейтон Чан уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith “Өргөст титэм” (Ira F. Stanphill, 1914-1993)/
“Намайг Калвари уруу удирдаач” (Jennie E. Hussey, 1874-1958) дууг гоцлон дуулна.


үндэс

ХРИСТИЙН БУЛШНЫ ТАЛААРХИ ҮЛ ОЙЛГОГДОХ ЗҮЙЛС

(НОМЛОЛ 10 ИСАИА 53)
THE PARADOX OF CHRIST’S BURIAL
(SERMON NUMBER 10 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.” (Исаиа 53:9)

(I Коринт 15:3-4; Иохан 17:3; Ром 6:4)

I.   Нэгдүгээрт, Түүний булшны талаархи үл ойлгогдох байдал. маргаантай асуудал Исаиа 53:9a; Иохан 19:31; Матай 27:60; Ром 7:24

II.  Хоёрдугаарт, үл ойлгогдох байдлын тайлбар Исаиа 53:9b; I Петр 2:22; I Тимот 2:5; Иохан 15:13.