Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЗОЛИЛТЫН ДҮРСЛЭЛ
(НОМЛОЛ 9 ИСАИА 53)

A DESCRIPTION OF THE ATONEMENT
(SERMON NUMBER 9 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 7, 2013

“Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8)


Өмнөх номлолд Христийн дуугүй байсан талаар өгүүлсэн. “Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7)

Өнөөдрийн үгийн талаар Доктор Эдварьд Янг “Христ зовлон шаналал дунд чимээгүй тэвчээртэйгээр энэ дарамтан дундуур гарсаныг зөнч одоо бидэнд илүү дэлгэрэнгүй тайлбарлан өгч байна.” гэсэн. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, Eerdmans, 1972, volume 3, p. 351). “Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8)

Өнөөдрийн ишлэл ерөнхийдөө гурван тодорхой хэсэгт хуваагддаг. Үүнд: 1-д нь Христийн зовлон 2-д нь Христийн үр удам 3-д нь Христ бидний гэмийн төлөө бидэнд хийж байгаа Түүний золилт.

I. Нэгдүгээрт, ишлэл Христийн зовлонгийн талаархи дүрслэлийг өгдөг.

“Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа... амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8) Христ Гетсемен цэцэрлэгт баривчлагдан явсан. Тэр сүмийн хамгаалагч нарт баригдан ахлах тахилч нарт хүргэгдсэн. Тэд Түүнийг тэргүүн тахилч Кайфас болон Иудейн дээд шүүх болсон Синагогт хүргэсэн. Тэр энэ шүүх дээр хуурамч гэрч нарын үгээр буруутгагдсан.

Есүс Матай 26:64-д ингэж хэлсэн. “Есүс түүнд -Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав.” Тэгээд тэргүүн тахилч “Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд -Тэр үхэх ёстой гэцгээлээ. Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад,”

“Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд,” Гэвч Ромын хуулиар тэд Есүсийг алах хууль эрх зүйн үндэсгүй байсан учраас “Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.” гэсэн. (Матай 27:1,2) Тэгээд Пилат Есүсийг байцаасны дараа “Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.”

Эдгээр ишлэлүүд нь өнөөдрийн үгийн биелэлт байсан. “Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа {Тэргүүн тахилч нарын өмнө болон дараа нь Пилатын өмнө хүргэгдсэн.}... амьдын газраас таслагдсан. {Загалмай дээрхи Түүний үхлээр.}” (Исаиа 53:8)

Есүс Иудейн Санхедрин болон Пилатаар шоронд хоригдох болсон нь “Хавчлага Түүнийг аваад явлаа” гэсэн зөгнөлийн, Кайфас болон Пилатын өмнө шүүгдэж байгаа нь “Шүүх Түүнийг аваад явлаа” гэсэн зөгнөлийн биелэл юм. Тэр шоронгоос болон шүүхээс загалмайд цовдлогдон нас барсан Калвари хэмээх уул руу хүргэгдсэн нь “амьдын газраас таслагдсан.” гэсэн үгийн биелэлт байсан.

Доктор Жон Гилл (1697-1771) ийнхүү хэлсэн. Тэр хавчлага болон шүүхийн шийдвэрээр авчаачигдсан. Түүний амьдралыг хүч хэрэглэж, хуурамч ял тулгаж авч явсан бөгөөд ингэж [хамгийн муугаар] шударга бус байдалаар Түүнд хандсан. Түүнд хуурамч ял тулгасан. Хуурамч гэрч нар авлига аваад хуурамчаар хараан зүхэж, улмаар Түүний эсрэг хуурамч мэдүүлэг өгсөн. Ингэж түүний амьдрал хорон санаатнуудын гараар орсон. Үйлс 8:32-д “Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл, "Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм.” хэмээн хэлсэн шиг. Түүнийг буруутган доромжилсон шүүхийн шийдвэр нь Түүний аваад явсан. Тэр бусдын адил шудрага шүүхээр үйлчлүүлсэнгүй. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume V, p. 314).

Яг өнөөдрийн ишлэлд гарсан шиг. “Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа... амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8)

II. Хоёрдугаарт, ишлэл Христийн үеийн талаархи дүрслэлийг өгдөг.

Өнөөдрийн үгийн дунд хэсэгт гарч байгаа өгүүлбэр тайлбарлахад бага зэрэг хүнд байдаг. “Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын /үеийн/ тухай бодох /тунхаглах/ вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8)

“Хэн Түүний үеийн тухай тунхаглах вэ?” Доктор Гилл энэ хэсгийн талаар “Христийн амьдарч байсан үед Түүнд харгис хэрцгий хандаж байсан үеийнхэн болон хүмүүсийн үйлдсэн гэмт явдалын буруу нь хэн нэгний амаар илэрхийлэгдээгүй, хэн нэгнээр бүрэн утгаараа тайлбарлагдаагүй юм. Бид гэм зэмгүй Бурханы Хүү рүү хандсан харгис хэрцгий, шудрага бус байдлын тухай унших үед энэ нь бидний зүрхэнд уйтгар гунигийг авчирдаг. Жосеф Харт (1712-1768) энэ талаар өөрийнхөө магтуу дуундаа өгүүлсэн шиг.

Есүс хэрхэн тэсвэртэйгээр зогсож байгааг хар
Энэ аймшигт газарт доромжлогдон.
Гэмт хүмүүс Хүч чадалт гарыг нь хүлсэн
Тэгээд Бүтээгчийнхээ нүүр рүү нулимсан

Өргөст титэм Түүний чамархайг сүлбэж шархлуулсан
Бүх хэсгээс нь цус урсан гарсан
Түүний нуруу булцруутай ташуураар ташуурдагдсан
Гэвч хурц үзүүртэй ташуур Түүний зүрхийг урсан

Шалдан нүцгэн жигшүүрт шонд хадагдсан
Шарх болон цусны үзүүлбэр
Газар болон тэнгэрт үзмэр болгогдсон
Гэмтсэн хайрын гайхамшиг
(“Түүний зовлон” Joseph Hart, 1712-1768; altered by the Pastor;
to the tune of “Энэ бол шөнө дунд ба Оливын хяр дээр”).

Жон Трапп (1601-1669) “Хэн түүний үеийг үгээр илэрхийлэн тайлбарлаж чадах вэ? Түүнийг амьдарч байх цаг үеийн хүмүүсийн гэмт явдалыг хэн тайлбарлаж чадах вэ?” хэмээн хэлсэн байдаг. (John Trapp, Хуучин болон Шинэ гэрээний тайлбар, Transki Publications, 1997 reprint, бүлэг 3, хуудас. 410).

Хүн талаасаа эдгээр Иудейн удирдагчид яагаад Есүсийг цовдолохыг хүссэн болон Ромын цэргүүд Марк 14:19-20-д “Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, ... Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.” гэсэн шиг яагаад харгис хандах болсоныг тайлбарлахад хэцүү байдаг. Үйлс 13:28-д “Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.” гэсэн байдаг. Яг л Жон Траппын “Хэн түүний үеийг үгээр илэрхийлэн тайлбарлаж чадах вэ? Түүнийг амьдарч байх цаг үеийн хүмүүсийн гэмт явдалыг.” гэж хэлсэн шиг.

“Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын /үеийн/ тухай бодох /тунхаглах/ вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8) Доктор Янг “Тунхаглах гэдэг үйл үг нь ямар нэг зүйлийн талаар бясалгах, гүн гүнзгий бодох гэсэн дам утгыг илэрхийлдэг. Тэд Түүний үхлийн талаар бодох хэрэгтэй байсан боловч тэгээгүй юм.” (Young, ibid., p. 352).

Тэгвэл өнөөгийн бидэнд тэднээс ялгараад байх зүйл байна уу? Сая сая хүмүүс Есүсийн загалмай дээрхи үхлийн талаар сонсож байгаа боловч энэ талаар гүнзгий боддоггүй. “Тэд Түүний үхлийн талаар бодох хэрэгтэй байсан боловч тэгээгүй юм.” Христийн загалмайн үхлийн талаар хэн гүн гүнзгий боддог вэ? Та юу? Та Христийн үхлийн талаар болон энэ нь танд ямар утгатай вэ? гэдэг талаар бодох цаг өөртөө гаргадаг уу? Бид яг л Жон Траппын хэлсэн шиг “Хэн түүний үеийг үгээр илэрхийлэн тайлбарлаж чадах вэ? Түүнийг амьдарч байх цаг үеийн хүмүүсийн гэмт явдалыг.” гэдэгтэй адил юм. Есүсийг цовдолсон хүмүүс өнөөдрийн дахин төрөөгүй хүмүүстэй үнэхээр адилхан байсан. Өнөөдөр хүмүүс Христийн үхлийн ач холбогдолын талаар нухацтай бодохыг хүсдэггүй. “Христийн зовлон” гэдэг кино дэлгэцээр гарч эхлэх үед олон телевизийн тоймчид энэ кино нь үзсэн хүмүүстээ хүчтэй нөлөө үзүүлнэ хэмээн хэлж байсан. Тэд энэ кино сайн мэдээний ажилд сэргэн мандалтын галыг бадраана хэмээн хэлж байсан. Мөн зарим нь маш олон залуучуудыг сүм чуулганд явахад нь түлхэц болно гэцгээж байсан.

Энэ кино 2004 онд дэлгэцнээ анх гарсан. Өөрөөр хэлбэл 9 жилийн өмнө. Бид эдгээр тоймчдын зөв байсан эсэх талаар маш олон удаа харж мэдсэн. Кинонд дүрслэгдсэн Христийн зовлонгийн аймшигтай бодит байдал нь түүнийг үзэж байгаа олон хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлсөн. Гэвч энэ киног үзсэн хүмүүст удаан хугацааны сэтгэгдэл үлдээгээгүйг бид одоо харж чадна. Тэд өөрийгөө төвд тавьсан гэмт амьдрал руугаа буцаж явсан.

Та энэ бол гэмийн жинхэнэ мөн чанар гэдгийг ойлгодог. Дахин төрөөгүй хүмүүс Христийн зовлонг хараад бяцхан гуниг төрөөд л болдог. Гэвч хамгийн сайндаа л үл ялиг харамсал болон өрөвдөх сэтгэл төрдөг. Гэхдээ тэд тэр даруй хэдэн цагийн турш интернэтээр аялж, мөнгөний төлөө шунахайрч, тэдний бурхангүй амьдрал уруугаа, төгсөшгүй видео тоглоом уруугаа, бүтэнсайны цуглаанаа орхиж, тэднийг бүтээсэн Бурхан болон тэднийг аврахаар загалмай дээр тарчилсан Христийн талаар бодсон төдий байдаг тийм амьдрал руугаа явдаг. “Хэн түүний үеийг үгээр илэрхийлэн тайлбарлаж чадах вэ? Яагаад Есүс цовдлогдох үед амьдарч байсан үеийн хүмүүс таны үеийн хүмүүстэй бараг адилхан байна вэ? Тэд нүгэлт дур хүслээс нь дээгүүр юуч байдаггүй амьдралаар амьдардаг өөрийгөө хайрлагчид, бурхангүй садар самуун явдалтай бүлэг хүмүүс байсан. Энэ нь таны үеийн хүмүүсийн талаархи үнэхээр төгс дүрслэл биш гэж үү? Хэрвээ та өөрийгөө шударгаар харвал энэ нь таны талаархи төгс дүрслэл биш гэж үү? Эцэст нь та Бурханы талаар бодохын тулд хир их цаг зарцуулдаг вэ? Та өдөр бүр залбирахад зориулж хэдэн цаг зарцуулдаг вэ? Христийн загалмай дээр асгарсан цус таны өдөр тутмын амьдралд хир их нөлөөлдөг вэ? Хэрвээ та өөртөө шудрага хандаж чадвал Христийг эсэргүүцэж, Түүнийг цовдолсон, өөрийн амин хувийн зам мөрөө хөөсөн тэдгээр үеийнхэнээс нэг их ялгараад байх зүйл байхгүй гэж хэлэх ёстой гэж би бодож байна. Энэ бол гэмийн мөн чанар юм. Энэ бол гэмийн жинхэнэ үндсэн шинж юм. Энэ нь таныг гэмтэн болон Христийн үед байсан тэдгээр хүмүүс шиг бүхэлдээ гэмт хүн гэдгийг баталдаг. Хэдийгээр та бүтэнсайн бүр сүмд ирдэг ч гэсэн та бол зөвхөн “бурхангүй хүмүүсийн нэг төрөл” юм. 2Тимот 3:5-д “Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.” Энэ нь таны хувьд үнэн биш гэж үү? Ром 3:23-д “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” Эдгээр бүх зүйлс таны хувьд үнэн бөгөөд Хүчирхэг Бурханы шийтгэл болон уур хилэнгээс та хэрхэн зугтаж чадах вэ? Гэгээнтэн Иайн Х Муррайгын сүүлд гарсан “Доктор Мартин Лиод Жонесын амьдрал” гэсэн номонд ингэж өгүүлсэн байдаг. “Доктор Мартин Лиод Жонесын хувьд Бурханы өмнө шийтгэл хүлээх хүний жинхэнэ аюулын талаар номлоно гэдэг бол мэдээж дахин төрөөгүй хүмүүс дээр байгаа Бурханы уур хилэн болон удахгүй ирэх там дахь гэмийн шийтгэл дэх Бурханы уур хилэнгийн талаар номлоно гэсэн утгатай. Тэр газарт “Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.” Байх болно” гэсэн. (Iain H. Murray, The Life of Martyn Lloyd-Jones, Жинхэнэ итгэлийн түүчээ, 2013, хуудас. 317).

III. Гуравдугаарт, ишлэл Христийн Христийн зовлонгийн гүнзгий утгыг дүрсэлсэн.

Одоо бүгдээрээ босоод Исаиа 53:8 дугаар ишлэлийн “Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” гэсэн сүүлийн хэсэгт анхаарал хандуулан чангаар уншья. “Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8) Одоо сууцгаана уу.

Доктор Меррилл Ф. Ангер ийнхүү хэлсэн.

1700 жилийн турш Исаиа 53 дугаар бүлгийн Мессиагийн талаархи тайлбар зөвхөн Христосын болон Иудейчүүдийн удирдлагын хооронд хийгдэж байсан. [Дараагийн Иудейчүүд] Христийн гайхамшиг биелэлтийн улмаас энэ бүлгийн үзэл санаанд аажмаар бууж өгсөн. (Unger, ibid., p. 1293).

Өнөөдөр олон Иудей эрдэмтэд Исаиагын 53 дугаар бүлэг бүхэлдээ Христийн тухай бус, харин Иудейчүүдийн зовлонд хамааралтай хэмээн хэлдэг. Хэдийгээр Иудейчүүд хуурамч Христчингүүдийн гарт маш хэрцгийгээр зовсон ч гэсэн энэ ишлэлийн жинхэнэ утга нь болж чадахгүй. Энд “Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” хэмээн маш тодорхойгоор өгүүлсэн. Доктор Хенри Моррис “Тэр “миний ард түмэн” буюу Израйлийн төлөө үхсэн гэж хэлсэн бөгөөд харин олон хүний баталдагаар Христ нүглийн төлөө цохигдсон болохоос Израйль цохигдоогүй юм гэж хэлсэн. (Henry M. Morris, Ph.D., Хамгаалагчийн библи судлал, Word Publishing, 1995, p. 767). Иймээс Иудей хүмүүс цохигдсон гэдэг нь жинхэнэ утга нь биш бөгөөд харин Христ тэдний болон бидний гэмийн төлөө шийтгэлийг төлж тэдний гэмийн төлөө тэдний оронд цохигдсон юм.

Доктор Жон Гилл “Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” гэсэн үг нь Иудей хүмүүс болон сонгогдсон Христ итгэлт хүмүүсийн талаар хөндсөн гэж хэлсэн. Энэ нь Христ Израйльчуудын гэм нүглийн төлөө болон өөрийн хүмүүс буюу Христ итгэлт хүмүүсийн гэм нүглийн төлөө цохигдсон гэдгийг батлан харуулдаг. (Gill, ibid., p. 314). Доктор Гилл энэ жинхэнэ утгыг “Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” (Исаиа 53:8) гэсэн ишлэлээс олж харсан гэж би боддог.

Христ Иудей эсвэл Харь үндэстэн Өөрийн хүмүүсийн гэмийн төлөөсийг төлөхийн тулд Загалмай дээр цохигдсон. Христ бидний гэмийн төлөөсийг төлөхийн тулд үхсэн. Түүний үхэл биднийг орлож байгаа. Энэ нь гэмтнүүдээс Бурханы уур хилэнг холдуулсанаар эвлэрэлийг бий болгодог. Гэхдээ энд нэг нөхцөл байгаа. Христийн хувьд таны гэмийн төлөөсийг бүрэн төлсөн тул та Түүнд итгэлээр ирэх ёстой. Гэмийн цагаатгах загалмай дээрхи Христийн төлөөс Есүст итгээгүй хүмүүсийг аврахгүй. Та зөвхөн Есүст бууж өгсөн тохиолдолд л таны гэм нүгэл Аврагчийн цусаар угаагдаж Бурханд зөвшөөрөгдөх болно.

Энэ ишлэл дэхь бүх үнэнийг та мэдэж байлаач гэсэн та орхигдсон хэвээр байх болно. Чөтгөрүүд хүртэл энэ үнэний талаар бүрэн мэдлэг байгаа ч гэсэн энэ нь тэднийг авардаггүй. Элч Иакоб үүний талаар Иакоб 2:19-д “Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм.” Чөтгөрүүдэд Христийн золилтын үхлийн талаар ерөнхий мэдлэг л байдаг. Хэрвээ та аврагдахыг хүсч байгаа бол үүний талаар гүнзгий үзэх ёстой. Та Бурханы ивээлийн хүчээр заавал дахин төрөх хэрэгтэй эс бөгөөс та Түүний цовдлолтын талаархи өөрийнхөө цээжилж тогтоосон бодлуудтайгаа хамт Там уруу явах болно.

“Шийдвэр гаргалтын онол”-ын эсрэг байдаг болон жинхэнэ дахин төрөлтийн ач холбогдолын талаар ярьдаг доктор А В Тозерын хэлсэн үгийг үзье. “Бүхийл шашны сахил хүртэх үйл ажиллагаа механик байдлаар ямарч амьгүй хийгдэж байна. Өнөөдөр итгэл гэдэг нь ёс суртахуунт амьдралынхаа талаар ямарч санаа зовохгүйгээр болон Адамын гэмээс болсон биеэ тоосон байдалдаа ямарч ичсэн зүйл байхгүйгээр хийгдэж байна. Магадгүй амин сүнсийг хүлээн авч байгаа хүмүүс Христэд хандсан ямар нэг онцгой хайрын харилцаагүйгээр Түүнийг (хүлээн авч) байна.” (A. W. Tozer, D.D., The Best of A. W. Tozer, Baker Book House, 1979, page 14).

“Бүхийл шашны сахил хүртэх үйл ажиллагаа механик байдлаар ямарч амьгүй хийгдэж байна.” гэсэн зүйл дээр би энэ бол Христэд итгээгүй хүмүүс гэдгийг нэмж анхааруулмаар байна. Шийдвэр гаргуулж байгаа хүмүүс таниас богинохон залбирал хэлээд, усаар угаах ёслол хийгээд энэ бүхнийг хүлээн авахыг хүсдэг. Ихэнхдээ Христийн үхэл болон амилалт бараг л дурдагдах төдий байдаг. Тэд ихэнхдээ бүхнийг орхигдуулдаг. Энэ бол библийн зааж байгаа зүйл биш юм. Библи бидэнд та өөрийн гэм буруугаа мэдэрч, энэ гэм нүгэл болон түүний үр дагавараас зайлах ямарч замгүй бөгөөд Христэд ирэхээс өөр аргагүй гэдгийг ухаарч, өөрийгөө Түүний өмнө хэн ч бишээр хүлээн зөвшөөрч, сэтгэл зүрхний угаасаа Түүнд итгэхийг заадаг. Зөвхөн ингэсэн нөхцөлд л эш үзүүлэгч Исаиагийн “Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” хэмээн хэлсэн үгийн утгыг амьдралаараа мэдэх болно.

Та Есүс Христэд найдвар тавин итгэх үед Түүний цус таны бүх гэм нүглийг угаан цэвэрлэдэг бөгөөд та дахин төрөх болдог. Гэхдээ энэ бүхэн болохоос өмнө бол үгүй юм. Тиймээ, эдгээр зүйл болоогүй байхад аврагдана гэж хэзээч байх боломжгүй юм. Хэрвээ та аврагдахыг хүсч байгаа бол Та Есүс Христэд заавал итгэх ёстой.

Одоо бүгдээрээ босоцгооё. Хэрвээ та Есүст итгэх талаар бидэнтэй ярилцахыг хүсч байгаа бол одоо босоод арын өрөө рүү яваарай. Доктор Каган Христэд бууж өгөх болон гэмээ хэрхэн угаалгах талаар ярилцахад тохиромжтой өрөөнд таныг хүргэх болно. Тиймээс яг одоо уулзалтын өрөө рүү яваарай. Ноён Ли та гарч ирээд шийдвэр гаргаж буй эдгээр хүмүүсийн төлөө залбирч өгнө үү. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 53:1-53:8-г номлолоос өмнө доктор Крейтон Чан уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith (“Ерөөлтэй Аврагч”
Avis B. Christiansen, 1895-1985) дууг гоцлон дуулна.


үндэс

ЗОЛИЛТЫН ДҮРСЛЭЛ
(НОМЛОЛ 9 ИСАИА 53)

A DESCRIPTION OF THE ATONEMENT
(SERMON NUMBER 9 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан.” (Исаиа 53:8)

(Исаиа 53:7)

I. Нэгдүгээрт, ишлэл Христийн зовлонгийн талаархи дүрслэлийг өгдөг. Исаиа 53:8a; Матай 26:64, 66-67; 27:1-2, 26;
Үйлс 8:32.

II. Хоёрдугаарт, ишлэл Христийн үеийн талаархи дүрслэлийг өгдөг.
Исаиа 53:8b; Марк 15:19-20; Үйлс 13:28; 2 Тимот 3:5; Ром 3:23.

III. Гуравдугаарт, ишлэл Христийн Христийн зовлонгийн гүнзгий утгыг дүрсэлсэн.  Исаиа 53:8c; Иакоб 2:19.