Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




НИЙТЛЭГ ГЭМ, ТУХАЙЛСАН ГЭМ БА ГЭМИЙН ЭДГЭРЭЛ
(НОМЛОЛ 7 ИСАИА 53)

UNIVERSAL SIN, PARTICULAR SIN, AND THE CURE FOR SIN
(SERMON NUMBER 7 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 24, 2013

“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов” (Исаиа 53:6).


Доктор Ричард Лэнд бол Өмнөд Баптист Чуулганы Ёс суртахуун болон Шашны Эрх чөлөөний хорооны захирал юм. Өнөөдөр бид Христ итгэлийн талаархи үнэнийг үнэхээр мэддэггүй тийм цаг үеийн нийгэмд амьдарч байгааг доктор Лэнд ийнхүү дурьдсан. Би Тайм сэтгүүлээс Америк дахь шашны талаар огт мэдлэггүй байгааг бичсэн нийтлэл уншисан. Нэгэн хүндэтгэлийн цуглааны дараа гэр бүлийн нэгэн хос цуглааны ахлагчтай уулзахаар ирсэн. Тэгээд тэд “Манай өсвөр насны хүү нэмэх тэмдгийн хэлбэртэй модонд өлгөгдсөн хүн нь хэн юм бэ гэдгийг мэдэхийг хүсч байна” гэж асуусан. Тэд энэ нь Есүс болон Түүний загалмай байсныг үнэхээр огт мэдэхгүй байсан гэж хэлсэн. (“The Man on the Plus Sign,” World magazine, August 1, 2009, page 24). Олон хүмүүс Есүс гэж хэн болох, Тэр юу хийсэн талаар өчүүхэн мэдлэгтэй байгаа нь үнэхээр их айлгаж байгаа зүйл юм.

Манай чуулгануудын ихэнхи нь Христийн Өөрийнх нь талаар үнэхээр бага тунхаглаж байгаа нь тэдний ихэнхи дутагдал юм. Харин манай чуулганд нэг бүтэн сайн өдөр ч гэсэн Есүс гэмтнүүдийн өмнөөс Загалмайд үхсэн үнэн түүхийг сонсохгүйгээр явж чадахгүй юм. Есүс загалмай дээр үхсэнээр Тэр бидний гэмийг үүрч, тэдний төлөө нөхөн төлбөрийг төлсөн. Тэр загалмай дээр Өөрийнхөө цусаа урсгаснаар биднийг бүх гэм нүглээс цэвэрлэсэн. Спиржеон “Есүс Христийн цусны талаар тунхагладгүй номлогчид байдаг бөгөөд тэдний талаар надад хэлэх зүйл байна. Тэднийг сонсохоор хэзээч бүү яв! Хэзээч бүү сонс тэднийг! Христийн цусыг тунхагладгүй чуулган бол амьгүй чуулган бөгөөд ийм чуулган хэнд ч гэсэн сайн биш юм.” гэж хэлсэн. (C. H. Spurgeon, “Freedom Through Christ’s Blood,” August 2, 1874). Христ бидний нүглүүдийг үүрсэн талаархи энэ санаа Исаиа библийн 53 дугаар бүлэгт олон дахин давтагдсан байдаг.

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4), “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5), “Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж” (Исаиа 53:5), “Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5), “Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6), “Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож” (Исаиа 53:8), “Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл” (Исаиа 53:10), “тэдний нүглийг нь үүрэх болно.” (Исаиа 53:11), “Тэр олны нүглийг Өөртөө тээж” (Исаиа 53:12). Исаиа 53 дугаар бүлэгт дахин дахин давтагдаж байгаа нь Христ бидний гэм бурууг Өөртөө авч, бидний гэмийн төлөө бидний өмнөөс зовж, бидний төлөө бүх төлөөсийг төлсөн гэдгийг хэлдэг.

Харин өнөөдрийн ишлэлд шинэ ойлголтыг бидэнд өгч байна. Энд Христ зовох хэрэгтэй болсон шалтгаан болон Христ яагаад гэмгүй хэдийч хүмүүсийн гэм бурууг үүрэх хэрэгтэй болсон зэргийг бидэнд харуулдаг. “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6) Өнөөдрийн энэ үг нь энгийнээр гурван хэсэгт хуваагддаг.

I. Нэгдүгээрт, Бүх хүн төрөлхтөний гэмийн нийтлэг байдал.

Зөнч “Бид бүгдээрээ хонь мэт төөрч” (Исаиа 53:6) гэж хэлсэн. Энд хүн төрлхтөний нийтлэг нүгэл хилэнцийн талаар тодорхой дурьдсан. “Бид бүгдээрээ хонь мэт төөрч” Үүний талаар бас элч Паул Ром 3:9-11-д тодорхой илэрхийлсэн. “9Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. 10Энэ нь ингэж бичигдсэнчлэн, "Зөвт хүн алга. Ганц ч алга. 11Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга.” Бидний хүн нэг бүр бүгдээрээ хонь мэт төөрсөн. Бурханы хуулийн хашааг эвдсэнээр хонь шиг бид бүгд төөрч явсан, бид бүгдээрээ Бурханаас холдон явсан. Элч Паул үүний талаар 1Петр 2:25-д “Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан” гэсэн. Петрийн хэрэглэсэн Грек үг нь аюулгүй байдал болон үнэнээс хууртагдан хол төөрч явсан гэсэн утгатай. (Хүчтэй) Энэ бол библи дэх хүн төрлхтөний талаархи нийтлэг тодорхойлолт юм. “Бид бүгдээрээ хонь мэт төөрч” (Исаиа 53:6)

Гэм хүнийг доройтуулсанаас учраас тэр амьтантай харьцуулагддаг болсон бөгөөд тэр яг амьтан шиг болсон. Бид ухаалаг амьтадтай бус харин тэнэг дүйнгэдүү хоньтой адил зүйрлэгдэх болсон. Та энэ хотод амьдардаг учраас хонь хичнээн тэнэг болохыг мэдэхгүй байж магадгүй. Харин библи бичигдэж байх үед хонь хичнээн тэнэг болохыг хүмүүс маш сайн мэддэг байсан. Хонийг заавал хоньчин хариулж харж байх ёстой бөгөөд эс бөгөөс тэд төөрч алга болдог.

Хонь бол нэг л зүйлд маш сайн бөгөөд тэр нь төөрч алга болох юм. Хэрвээ хашаанд ганц л нүх байвал хонь түүнийг олоод түүгээр гараад төөрч алга болдог. Юмарч нөхцөлд хонь хашаанаасаа нэг л гарсан бол хашаандаа буцаж ирэхээр хэзээч оролдодгүй. Хонь ингэж аюулгүй газраасаа холын холд төөрөн оддог. Хүн ч гэсэн үүнтэй адилхан юм. Тэд хорон муу зүйлийг хийхдээ маш ухаалаг байдаг хэдийч сайн зүйлийг хийхдээ тэнэг болдог. Хүн гэмийг үйлдэх болохоороо Грекийн домогт гардаг Аргус шиг зуун нүдтэй болдог бол харин Бурханыг хайх болохоороо Вартимос шиг сохор болдог. Элч Паул гэмийн нийтлэг өвчиний талаар Эфес 2:12 болон 4:18-д ийнхүү хэлсэн. “12Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа. 18Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.” Эдгээр ишлэлүүд нь хүн төрлхтөн Бурханаас төөрөн явсаныг бидэнд харуулдаг. “Бид бүгдээрээ хонь мэт төөрч” (Исаиа 53:6)

Өнөөдрийн үгэнд бүх хүн төрөлхтөний гэмийн нийтлэг байдлын тухай дурьдсан. Энэ байдал нь хүн төрөлхтөн Бурханаас төөрөн одож хэдэн зуун хуурамч шашин, хуурамч номлол, хиймэл шүтээнүүд, хуурамч бурхад, хуурамч Христүүдэд үйлчлэх болсоныг харуулдаг. Үү ний талаар Эфэс 4:18-д “Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.”

II. Хоёрдугаарт, Хүн нэг бүрийн тухайн хүнд хамааралтай гэмийн байдал.

Ишлэлд цааш нь “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав.” (Исаиа 53:6) гэсэн. Хүн төрөлхтөний гэмийн нийтлэг байдал нь хүн нэг бүрийн тухайлсан гэмийн хувь хүнд хамааралтай байдлаар улам бүр нэмэгдэж байдаг. “Бид замаасаа эргэж хүн бүр өөрийн замаар явав” Өөрийн хувийн сонголтоор хэн ч гэсэн өөрөө шийдээд Бурханы зам уруу эргэж чадахгүй. Ямарч тохиолдолд хүн өөрийн хувийн замыг сонгодог. Гэмийн жинхэнэ мөн чанар бол өөрсдийн хувийн зам мөрөө хөөх болон Бурханы хүслийн эсрэг үйлдэл хийхэд оршидог. Бид өөрсдийн хувийн төлөвлөгөөгөө дагахыг хүсдэг. Бид өөрсдийгөө Бурханд захируулахыг хүсдэггүй. Бид Христэд итгэдгүй бөгөөд бидний Эзэн болсон Түүнд захирагдахыг хүсдэггүй.

Үгэнд гарч буй “хүн бүр өөрийн замаар” гэдэг нь хүн бүрд өөрийн хувийн онцгой гэм нүгэлтэй гэдгийг илэрхийлдэг. Эрэгтэй эмэгтэй хүн бүр нийтлэг гэм нүгэлтэй боловч тэдэнд бусдаас ялгарах гэмүүд байдаг. Адилхан эцэг эхийн дор хүмүүжсэн хоёр хүүхдэд зуршил болсон ялгаатай гэм нүгэлүүд байх болно. Нэг нь өөрийнхөө замаар зуршил болсон гэмээ хийдэг бол нөгөөх нь өөр нэг замаар өөрийн гэмээ үйлддэг. “Бид замаасаа эргэж хүн бүр өөрийн замаар явав” Нэг нь баруун тийшээ бол нөгөөх нь зүүн тийшээ эргэдэг. Гэвч хоёулаа Бурханы замыг эсэгүүцдэг.

Христийн үед Бурханы хуулийг хүчтэйгээр эсэргүүцэн амьдардаг татвар хураагчид байсан. Өөрийнхөө амьдралд Бурханыг оруулахгүйгээр өөрсдийн махбодийн гэм нүгэлд хутгалдан амьдардаг гэмтнүүд ч байсан. Мөн тэнд өөрийн зөвт байдал болон өөрсдийгөө бусдаас дээгүүр гэсэн бардам зандаа хөтлөгдсөн фарисай нар ч байсан. Тэнгэр элч болон чөтгөр гэж байдагт итгэдгүй Садукай бүлгийнхэн ч байсан. Тэд махбодийн гэм нүгэлд холбогддоггүй байсан. Тэд татвар хураагч нар шиг гэмт амьдралаар эсвэл фарисай нар шиг мухар сүсэгтэй амьдраагүй. Гэхдээ тэд өөрсдийн замаараа Бурханы үнэний эсрэг дайсагнаж амьдарсан. Энэ бүгдийг өнөөдрийн ишлэлд “Хүн бүр өөрийн замаар явав” гэж хэлсэн.

Та нарын зарим чинь Христ итгэлтэй гэр бүлд өсөж торнисон ч гэсэн сайн мэдээний гэрлийн эсрэг гэм үйлдэн амьдарсан. Энэ бол таны “өөрийн зам” юм. Бусад нь магадгүй зарим тухайлсан гэмийн талаар бодож байж болно. Та үүнийгээ санах үед маш их санаа зовдог. Та нарын зарим нь Христэд итгэж уучлал болон амар тайвныг олохоос илүүтэйгээр хэтэрхий их буруутгалын мэдрэмжин дор удаан амьдардаг. Зарим нь Христэд итгэхээсээ байнга татгалзсаар байдаг. “Хүн бүр өөрийн замаар явав”

Өөр нэг хүн “Миний зүрх хатуурсан” гэж хэлдэг. Надад урьд нь энэ бүгд үнэн мэт санагдаж, Христ надад хэрэгтэй гэж үздэг байсан ч одоо харин тийм биш болсон гэдэг. Одоо би Түүний амар тайван дотор орж чадахгүй учраас Түүний уур хилэн доторхи илд агссан Эзэнээс айж амьдрах болсон гэдэг. Бурхан намайг орхисон гэдгээс би айдаг. Харин одоо та бүхэн өнөөдрийн үгийн сүүлийн хэсгийг анхааралтай сонсоосоо гэж хүсч байна. Энэ сүүлийн хэсэгт танд одоо ч гэсэн найдвар байгаа шүү гэдгийг бидэнд харуулдаг.

III. Гуравдугаарт, Өөрийн хүмүүсийн гэмийн төлөөх Христийн сайны төлөөх үхлийн орлуулалт.

Одоо бүгдээрээ босоод өнөөдрийн ишлэлийг бүхлээр нь сүүлийн хэсэгт гол анхаарлаа хандуулан уншицгаая. “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6) Одоо бүгдээрээ сууцгаана уу.

Доктор Эдварьд Ж Янг ийнхүү хэлсэн. Уг ишлэлийн эхний хэсэг нь үйлчлэгчийн зовлонгийн шалтгааныг харуулдаг ба хоёрдугаар хэсэг нь Эзэн Өөрөө бидний ёс бус байдлыг бүгдийг нь зовлонт үйлчлэгч болсон Түүнд үүрүүлсэн гэдгийг нотолдог. Энэ ишлэлд гарч буй “тохов” гэдэг үйл үг нь хүчтэйгээр цохих, сүлбэх гэсэн утгатай. Бид гэм буруугийн ёс бус байдлаасаа болж цохигдох ёстой боловч тэгэлгүйгээр, харин үнэндээ бидний оронд Христ цохигдсон. Эзэн Бурхан бидний гэмийн улмаас үүссэн шийтгэлийн оронд Түүнийг цохисон. Бидэнд хамаарах гэм бурууг Бурхан Түүнийг цохих шалтгаан болгосон. Бидний гэм нүглээс болж биднээс шаардаж байгаа шийтгэлийг Тэр бидний өмнөөс үүрсэн. Яг л хоньчин хүн хоньдынхоо төлөө амиа өгдөг шиг. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, Eerdmans, 1972, volume 3, pp. 349-350).

“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6) Спиржеон “Хувь хүний гэм Есүст тохогдсон” гэсэн номлолдоо ийнхүү дурьдсан.

Бид Лотынхны шившигтэй гэмүүдийн талаар мэднэ. Би тэдний гэмүүдийг энд дурьдаж үнэхээр чадахгүй нь. Тэдний гэмүүд Давидын гэмүүдээс маш өөр байсан. Мэдээж Давидын тэдгээр гэмүүд нь завхайрлын муухай гэмүүд байсан. Гэхдээ түүний гэмүүд Манассэгийн хийсэн тэдгээр гэмүүдтэй адилгүй байсан. Мөн Маннасэгийн гэмүүд нь Петрийн гэмүүдтэй адилгүй юм. Петр бол маш өөр төрлийн гэмд унадаг байсан. Мэдээж бид гэмтэн байсан эмэгтэйг Петртэй адилтгах боломжгүй. Гэхдээ та тэр эмэгтэйн зан чанарыг харвал Үйлс 16 дугаар бүлэгт гардаг Лудиатай түүнийг харьцуулахад хэцүү. Эсвэл та Лудиагын талаар бодох үедээ түүнийг болон уг бүлэгт гарч буй шоронгийн хуяг хоёрын ялгааг ойлгохгүйгээр түүнийг харж болохгүй. Эдгээр хүмүүс бүгд адилхан төөрч алга болсон боловч тэд бүгд өөр өөрийн замаар явсан учраас бүгдээрээ ялгаатай байдаг. Гэхдээ Эзэн тэдний гэмийг бүгдийг нь Түүнд тохсон. Бид Христ Есүсийн үнэт цус болсон агуу сайн мэдээний эм рүү хүрч ирвэл хуучны эмч нар бүх өвчнийг анагаах чадвартай нийтлэг эм гэж дууддаг байсан эмтэй болно. Энэ эм нь бүх гэм төдийгүй тухайлсан гэмийг ч ариусгахад зориулагдан хийгдсэн эм шиг бидний гэм бурууг арилгах болно. (C. H. Spurgeon, “Individual Sin Laid on Jesus,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1977 reprint, volume XVI, pp. 213-214).

Христэд итгэ. Христэд захирагд. Түүнд итгэ, тэгвэл та хэзээч ичгүүрт унахгүй. Учир нь Эзэн бидний гэм бүгдийг Түүнд тохсон юм.

Гэм буруутай, бузар булай болон сул дорой нь бид
Бурханы толбогүй Хурга нь Тэр байсан
“Бүрэн төлөөс” ийм байж болно гэж үү?
Халлелүяа, Ямар Аврагч вэ!
   (“Hallelujah! What a Saviour!” by Philip P. Bliss, 1838-1876).

Та Есүст итгэх үү? Та Түүнд захирагдах уу? бууж өгөх үү? Түүнд итгэх үү? Та Түүний цусаар гэмээсээ цэвэрлэгдэх үү? Түүний загалмай дээрхи таны гэмийн төлөөх орлуулалтын золиосоор шийтгэлээс аврагдах уу? Эзэн танд зөвхөн Христэд найдах итгэлийг өгөөд Түүнд бууж өгөөд аврагдах боломж өгөх болтугай.

Бүгдээрээ хамтдаа босцгооё. Хэрвээ та Есүст итгэх талаар бидэнтэй ярилцахыг хүсч байвал яг одоо сандлаасаа босоод арын уулзалтын өрөө рүү яваарай. Доктор Каган таныг Христэд бууж өгөх талаар болон Түүний ариун Цусаар таныг гэмээсээ хэрхэн аврагдах талаар ярилцахад тохиромжтой газарт дагуулан очих болно. Ноён Лее та гарч ирээд эдгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн төлөө залбирч өгнө үү. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 52:13-53:6-г номлолоос өмнө доктор Крейтон Чан уншина. Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith (“Тиймээ, Би мэднэ” Mrs. Anna W. Waterman, 1920) дууг ганцаараа дуулна.


үндэс

НИЙТЛЭГ ГЭМ, ТУХАЙЛСАН ГЭМ БА ГЭМИЙН ЭДГЭРЭЛ
(НОМЛОЛ 7 ИСАИА 53)

UNIVERSAL SIN, PARTICULAR SIN, AND THE CURE FOR SIN
(SERMON NUMBER 7 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6)

(Исаиа 53:4, 5, 6, 8, 10, 11, 12)

I. Нэгдүгээрт, Бүх хүн төрөлхтөний гэмийн нийтлэг байдал. Исаиа 53:6a; Ром 3:9-11; Iпетр 2:25; Эфэс 2:12; 4:18.

II. Хоёрдугаарт, Хүн нэг бүрийн тухайн хүнд хамааралтай гэмийн байдал Исаиа 53:6b.

III. Гуравдугаарт, Өөрийн хүмүүсийн гэмийн төлөөх Христийн сайны төлөөх үхлийн орлуулалт, Исаиа 53:6c.