Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТ ХАТГАГДАН, БЯЦАРЧ, ГЭСГЭЭГДСЭН
(НОМЛОЛ 5 ИСАИА 53)

JESUS WOUNDED, BRUISED AND BEATEN
(SERMON NUMBER 6 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Хагас сайны орой. 2013 оны 3 дугаар сарын 23-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, March 23, 2013

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5)


Ром 1 дүгээр бүлгийн хоёр үг нь бид ямар нэг зүйлийн талаар мэдэх болон үүний талаар бүрэн төгс мэдлэгтэй байх гэсэн хоёр зүйлийн ялгааг харуулахад ашиглагддаг. Ром 1:21-р зүйлд эртний хүмүүс “Бурханыг мэдсэн” гэдгээр бид ч мөн адил тодорхойлогддог. Грекээр “мэдсэн” гэсэн үг нь “gnosis.” буюу тэд Бурханы талаар мэднэ гэсэн утгыг агуулдаг. Харин Ром 1:28-д тэд Бурханыг “хүлээн зөвшөөрөх”-с татгалзсан гэж хэлсэн. Энэ “хүлээн зөвшөөрөх” гэсэн үг нь грекээр “epignosis” гэдэг бөгөөд энэ нь мэдсэн зүйлээ батжуулах болон илүү их хүчтэйгээр бүрэн мэдсэн зүйлээ илэрхийлэх гэсэн утгыг илэрхийлдэг. (W. E. Vine, An Expository Dictionary of New Testament Words, Revell, 1966, volume II, p. 301 харна уу). Хэдийгээр эртний хүмүүс Бурханы талаар мэдсэн [gnosis] боловч тэдэнд Түүний талаар хувийн мэдлэг [epignosis] байгаагүй. Тэд Бурханыг хувь хүнийхээ хувьд мэдэхгүй байсан.

Ром 1 дүгээр бүлгийн энэ хоёр үгийн ялгааг Эзэний зоог барих ёслолоор дамжуулаад ойлгоход амархан гэж би бодож байна. Та нарын зарим нь талх идэн дарс ууж буй хүмүүсийг ажиглан харж байгаа боловч аврагдаагүй учраас энэ ёслолд оролцох боломжгүй болдог. Та нар өөрийн оюун ухаан болон гадна талын харагдах байдал талаасаа Эзэний зоог гэж юу вэ гэдгийг мэддэг боловч энэ нь Христийг дүрсэлж байгааг амьдралаараа туулж мэдээгүй байдаг. Танд үүний талаархи мэдлэг [gnosis] байдаг боловч Христийн талаархи бүрэн мэдлэг [epignosis] байдаггүй. Та Есүс Христийг яг тэр хэн бэ гэдгийг жинхэнээсээ мэддэггүй.

Энэ үг нь өнөөдрийн бидний ишлэлд байгаа. Магадгүй та эдгээр үгний гадаад хэлбэр, харагдах байдлаар утгыг нь мэддэг боловч та “хүчтэй нөлөөлөл” буюу үүний талаархи бүрэн ойлголт болсон дотоод жинхэнэ утгыг нь ойлгож ухаардаггүй. Тиймээс эдгээр үгсийн талаархи таны толгой дахь ойлголт Есүс Христ доторхи хувийн харилцаа, туршлага болтол өргөжөөсуй гэсэн найдвараар энэ ишлэлийн гүн утга уруу таны анхаарлыг хандуулах нь миний зорилго юм. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5)

Хэрвээ та аврагдана гэж итгэж байгаа бол энэ ишлэл таны зүрхийг эзэмдэх ёстой. Би таны толгой дахь мэдлэг таны гэмийн төлөөхи шийтгэлийг төлөхийн тулд загалмайд цовдлогдсон Есүс Христ доторхи жинхэнэ итгэлээр өөрчлөгдөөсэй хэмээн залбирч байна. Өнөөдрийн үгэнд гурван чухал зүйл байна.

I. Нэгдүгээрт, Христ бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5) Энд гарч буй эхний “Гэвч” гэсэн үг нь дөрөвдүгээр зүйлийн төгсгөлд гарсан Христ өөрийнхөө гэм нүгэл болон тэнэг байдлаасаа болж үхсэн гэсэн хуурамч санаа болон Тэр бидний гэмийн төлөөсийг төлсөн гэсэн жинхэнэ утга хоёрын ялгааг харуулдаг. Доктор Эдвард Ж Янг бол Хуучин гэрээний эрдэмтэн байсан. Тэр мөн адил Хуучин гэрээний эрдэмтэн, миний хятад пастор доктор Тимот Линий дотны анд байсан. Доктор Янг “Түүний эхэнд дурьдсан энэ төлөөний нэр нь гэмийнхээ шийтгэлийг үүрсэн тэр шийтгэгдвэл зохистой тэдгээр хүмүүсийн ялгааг харуулдагаараа мөн онцгой ач холбогдолтой.” гэж хэлсэн. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, William B. Eerdmans Publishing Company, 1972, volume 3, p. 347). “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5)

Энд гарч буй “хатгагдсан” гэсэн үг нь маш чухал юм. Доктор Янг энэ үгний еврей утгыг “нэвт сүлбэх” гэсэн утгатай бөгөөд үхэх хүртэл нь нэвт сүлбэсэн гэсэн санааг давхар агуулдаг гэж хэлсэн. Еврейгээр “нэвт сүлбэх” гэдэг нь “жадалсан” гэсэн утгатай бөгөөд Захариа 12:10-д “Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна.” хэмээн дурьдагдсан байдаг. Энэ бол толгойн хуйх нь өргөст титмээр нэвт хатгагдсан, хөл ба гар нь хадаасаар загалмайд нэвт сүлбэгдсэн, хавирга сүвээ нь Ромын жадаар жадлагдсан Христийн талаархи зөгнөл гэдэг нь ойлгомжтой юм. Элч Иохан Иохан 19:34,36,37-д “34Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. 36Судрын "Түүний нэг ч яс хугалагдахгүй" гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. 37"Тэд жадалсан Хүн уруугаа харах болно" гэж мөн өөр Сударт хэлдэг.” гэж хэлсэн шиг.

Тэгээд энэ хэсэг цааш “бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5) хэмээн үргэлжилдэг. Еврей хэлээр “бяцарсан” гэсэн үг нь “дарагдсан” гэсэн утгатай. Христийн бяцрал болон дарагдалт нь цовдлогдохын өмнөх орой Лука 22:44-д “Тэр зовж, шаналж байсан тул..... Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” гэж дурьдсан шиг Гетсемен цэцэрлэгээс эхэлсэн. Гетсемен цэцэрлэгт Христ Түүн дээр тохогдсон бидний гэмийн ачаанд дарагдсан. Тэгээд хэдэн цагийн дараа загалмайд хадагдахаасаа өмнө Христ зодуур болон ташуурдалтаар бяцлагдаж, дарагдсан бөгөөд удалгүй жадаар сүлбүүлсэн. Гэхдээ энэ дарагдсан гэдэг үгний гүнзгий утга нь бидний гэмийн ачааг Түүнд үүрүүлсэн гэдгээр илэрхийлэгддэг. Үүний талаар элч Паул 1Петр 2:24-д “Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.” гэж хэлсэн. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5) Доктор Исаак Ваттс өөрийнхөө алдартай магтан дуунд үүнийг тодорхой илэрхийлсэн.

Тэр миний хийсэн гэмийн төлөө
модон дээр ёолсон гэж үү?
Гайхамшигтай өршөөл! Хэзээч хараагүй ивээл!
Хир хэмжээнээс давсан хайр!
Нарны эрч хүчээр харанхуй газар дахь
Сүр хүч нь хаагдсан.
Хүчит бүтээгч Христ
хүний гэмийн төлөө төлөө үхэх үед
“Миний Аврагч цусаа урсгасан гэж үү?” Isaac Watts, D.D., 1674-1748).

II. Хоёрдугаарт, Христ бидний оронд дарагдсан.

Одоо өнөөдрийн үгийн гуравдугаар өгүүлбэрт анхаарлаа хандуулья. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,” (Исаиа 53:5)

Би энэ ишлэлийн ямар утгатай болохыг мэдэхгүйгээр олон жил уншисан. Доктор Делитзч энэ ишлэлийг “биднийг амар амгалан руу хөтөлдөг гэсгээлт” хэмээн орчуулсан. (C. F. Keil and F. Delitzsch, Commentary on the Old Testament, Eerdmans Publishing Company, 1973 reprint, volume VII, p. 319). “Энэ бол бидний амар амгалан байсан... эдгээр зовлон шаналалуудаар бидний нийтийн сайн сайхан байдал, бидний аз жаргал,... хамгаалагдсан” Энд гарч байгаа “гэсгээлт” гэдэг үг нь “шийтгэл” гэсэн утгатай. Доктор Янг “Христ дээр буусан гэсгээлт буюу шийтгэлийн зорилго нь гэмийг цагаатгахад байсан.” Бурханы шийтгэл нь гэмийн эсрэг Түүний уур хилэнг цагаатгах болон номхоруулахын тулд Христ дээр буусан. Доктор Жон Гилл орчин үеийн тайлбарлагч нар явахаас айдаг газар уруу явсан бөгөөд тэр ингэх нь зохистой байсан. Тэр ингэж хэлсэн. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт буусан. бидний гэмийн шийтгэлийг түүнд ногдуулсан. Бурханы амар амгалан болон цагаатгал нь Христийн ачаар бий болсон гэж үзэж болно. Түүний ачаар тэнгэрээс буух шийтгэл номхорч, шийтгэл нь Түүгээр хангагдаж, амар амгалан бидэнд тогтсон. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, vol. I, p. 312).

Элч Паул Ром 3:24-25-д “Христ Есүс: Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” хэмээн Христ Бурханы уур хилэнг эвлэрүүлсэн хэмээн бичсэн. Алберт Мидлан эвлэрүүлэл гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэдгийг өөрийнхөө зохиосон магтан дуундаа тайлбарласан.

Түүний үүрсэн уур хилэнг ямарч хэлээр илэрхийлэшгүй
Энэ уур хилэн нь миний гэмийн үр дагавараас болсон
Гэмийн жинхэнэ шийтгэл бүгдийг Тэр өөртөө үүрсэн
Гэмтнүүдийг чөлөөлөхийн тулд

Одоо ганц ч цусны дусал үлдээгүй
Тэр “Бүгд гүйцэлдлээ” хэмээн хашгирахад
Нэг үр дүнтэй балгалтаар Тэр
Үнэхээр гашуун уур хилэнгийн аягыг уусан
(“Уур хилэнгийн аяга” Аlbert Midlane, 1825-1909).

Христ таны оронд шийтгэгдэж, дарагдсан учраас таны гэмийн эсрэг Бурханы уур хилэнгийн шийтгэл эвлэрүүлэл болсон. “Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,” (Исаиа 53:5)

III. Гуравдугаарт, Христ Өөрийнхөө шархаар бидний гэмийг эдгээдэг.

Одоо бүгдээрээ босоод өнөөдрийн үгийн сүүлийн хэсгийг анхааралтай чангаар унья. “Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5) За одоо сууцгаана уу.

“Түүний шархаар бид эдгэрсэн.” Гэсэн хэсэгт гарч буй “шархаар” гэдэг үг нь Еврейгээр маш хүндэээр гэмтэх, огтлогдох гэсэн утгатай. Элч Паул 1Петр 2:24-д Петр грекээр “шархаар” гэдэг үгийг илүү хүч нэмэгдүүлсэн үгийг хэрэглэсэн байдаг. Исаиа 53:5 болон 1Петр 2:24-д дурьдсан “Түүний шархаар бид эдгэрсэн.” гэсэн үгс нь голчлон Есүсийн шийтгэлийг тайлбарлаж байгаа гэдэгт би итгэдэг. Христ цовдлогдохоос өмнө Ром цэргүүд болон Ромоос томилогдсон Иудейн захирагч Пилат нараар үйлдэгдсэн Христэд ногдуулсан хатуу шийтгэл болон цээрлүүлэлт нь нарийвчлан тайлбарлагдсан үйл явдал юм. Үүний талаар Иохан 19:1-д “Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав”, Матай 27:26-д “Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.” хэмээн бичигдсэн байдаг.

В.Е Вайний тайлбарт “ташуурдуулж” гэсэн Грек үгийг “Энэ ташуурдалт Пилатын захирамжаар үйлдэгдэж, Христ үүнийг нь тэвчин гарсан. Ромын энэ ташуурдах аргаар хүний хувцыг тайлан нүцгэлээд, бөхийсөн байдалтайгаар баганад хүлдэг. Энэ ташуур нь олон салаа сураар хийгддэг бөгөөд үзүүр бүр нь яс эсвэл хар тугалгаар хийсэн хүндрүүлэгчтэй байдаг. Энэ нь хүний биеийн ар нуруу болон цээж хэсгийн махыг хүй татан урах зориулалттайгаар хийгдсэн.” хэмээн бичсэн. Еусебиус мөн энэ шийтгэл дор тамлуулан зовж буй хүмүүсийн нөхцөл байдлыг тэмдэглэн үлдээсэн байдаг. (W. E. Vine, An Expository Dictionary of New Testament Words, Fleming H. Revell Company, 1966 reprint, volume III, pp. 327, 328). Есүс ч гэсэн Өөрийнхөө ирж буй шийтгэлийн талаар зөгнөх үедээ “ташуурдалт” гэсэн үгийг Матай 20:18-19-д “Харагтун, бид Иерусалим өөд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж, 19харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.” гэж иш татсан байдаг.

Спиржеон Христийн ташуурдуулалтын талаар өөрийн бодлоо үлдээсэн байдаг. Одоо болтол зогсож байгаа, тэгээд Ромын баганад хүлэгдэн зэрлэгээр ташуурдуулж буй Есүсийг хар. Ташуурын ороолголтын дууг сонс, цус урсаж буй шархыг нь үнэл, нүцгэн биендээ хир их өвдөлтийг эдэлж байгааг хар, Түүний сүнс хир их тарчилж байгааг тэмдэглэ, Түүний зүрх сэтгэлийн гүнд ортол нь Түүний зүрх сэтгэлийг тарчлааж, ороолгож буй ташуурын дууг сонс, бидний төлөө энэ бүх тэвчишгүй зовлонг Тэр тэвчидэг. Энэ сэдвийн талаар хөнгөн хуумгай байдлаар бус харин нухацтайгаар тунгаан бод. Энэ цагт Та болон миний зүрх сэтгэл Түүнд талархасан хайранд дотор уяран хайлах хүртэл үгээр хэлэхийн аргагүй Есүсийн энэ зовлонгийн талаар бодохын төлөө би залбирч байна. (C.H. Spurgeon, “Christopathy,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1976 reprint, volume XLIII, p.13).

Мөн Спиржеон Түүний ташуурдуулж цовдлогдсон зовлон нь бидний гэмийн төлөө байсан гэдгийг хэлдэг. Энэ бол таны болон миний төлөө Есүс ташуурдуулж, загалмай дээр цовдлогдох үедээ эдгээр шарх сорвийг авсан. Спиржеон хэлэхдээ. Мэдээж Түүний энэ зовлонд бидний оролцоо байдаг. Түүний шархаар бид эдгэрсэн гэдэгт бид баттай итгэж байна. Та Түүнийг зодсон, анд найз минь та Түүнийг шархдуулсан. Тиймээс Түүний шархаар би эдгэрсэн гэж хэлэх хүртэл бүү тайвшир. Хэрвээ бид Түүний шархаар гэмээсээ эдгэрсэн бол Есүсийн зовлонгийн талаар хувь хүнийхээ хувьд туулж мэдсэн байх ёстой. Бид өөрсдийн гараа Түүний агуу золилт уруу сунгаж, энэ нь бидний төлөө байсныг хүлээн авах ёстой. Христийн эдэлсэн зовлонг мэдэх нь үнэхээр тэсэхийн аргагүй зүйл байх болно. Гэвч Түүний шархаар бид эдгээгдсэн, өвчин мэт гэм нүгэл нь Бурханаар байхгүй болсон гэдгийг мэдэхгүй бол эдгэрлийн талаар ярих хэрэггүй болно. “Түүний шархаар бид эдгэрсэн” гэдэг нь түр зуурын эдгэрэл биш юм. Энэ нь таны сүнсийг бүрэн төгс эдгээх тийм эрүүл мэндийг танд авчирдаг эм юм. Эцэст нь Тэнгэрийн улсад Бурханы хаан ширээний өмнө ариун хүмүүстэй хамт “Түүний шархаар бид эдгэрсэн” хэмээн магтан дуулах болно. Цусаа урсгасан Христэд алдар нь байх болтугай. Бүх хүндэтгэл, сүр жавхлан, эрх мэдэл, магтаал нь үеэс үед Түүнд байх болтугай. Гэмээс эдгэрсэн бүх хүмүүс Амен, Амен хэмээн хэлцгээе. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5)

Тиймээс зүгээр л эдгээр зүйлийг мэдэх нь таныг аврахгүй! Энэ ишлэлд гарч буй Христийн зовлонгийн үнэн таны зүрх сэтгэлийг эзэмдээгүй цагт та дахин төрөхгүй. Тиймээс үгийг өөрийнхөө зүрхэнд хүлээн авцгаая. Таны сэтгэл сүнс Христийг хүсэн хүлээх хүртэл эдгээр үгсийг хүлээн авцгаая. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5)

Магадгүй эдгээр үгс таныг Христэд итгэтэл хөдөлгөж, та гэмээсээ илааршиж улмаар “Түүний шархаар би гэмийн зовлонгоос энэ цагт болон үүрд мөнхөд эдгэрсэн” хэмээн хэлж чадах болно. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 52:13-53:5-ийг номлолоос өмнө пастор уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith ((“Уур хилэнгийн аяга” Аlbert Midlane, 1825-1909). дууг ганцаараа дуулна.


үндэс

ХРИСТ ХАТГАГДАН, БЯЦАРЧ, ГЭСГЭЭГДСЭН
(НОМЛОЛ 5 ИСАИА 53)

JESUS WOUNDED, BRUISED AND BEATEN
(SERMON NUMBER 6 ON ISAIAH 53)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

““Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5)

(Ром 1:21, 28)

I.   Нэгдүгээрт, Христ бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Исаиа 53:5a; Захариа 12:10; Иохан19:34, 36, 37; Лука 22:44; IПетр 2:24.

II.  Хоёрдугаарт, Христ бидний оронд дарагдсан. Исаиа 53:5b; Ром 3:24-25.

III. Гуравдугаарт, Христ Өөрийнхөө шархаар бидний гэмийг эдгээдэг. Исаиа 53:5c; Иохан19:1; Матай 27:26; 20:18-19.