Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН ЗОВЛОН-ҮНЭН БА ХУДАЛ

(НОМЛОЛ 5 ИСАИА 53)
CHRIST’S SUFFERING – THE TRUE AND THE FALSE
(SERMON NUMBER 5 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 3 дугаар сарын 16-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 17, 2013

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” (Исаиа 53:4)


Энэ ишлэлийн эхний өгүүлбэр нь “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” гэсэн. Энэ зүйл Матай 8:17-д “Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар "Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн" гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.” хэмээн дурдсан байдаг. Энэ ишлэл нь Исаиад дурдсанаасаа илүү тодорхой тайлбарлагдсан. Доктор Эдвард Ж Янг “Матай 8:17-д дурьдсан хэсэгт өвчин гэдэг нь гэмийг хэлж байгаа бөгөөд энэ нь яг таардаг. Энэ ишлэл нь мөн гэмийн үр дагаваруудын шилжүүлэлтийн санааг агуулсан байдаг. Өвчин бол гэмийн салшгүй нэг хэсэг юм.” (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, William B. Eerdmans Publishing Company, volume 3, p. 345)

Матай 8:17-д дахь гэмшил нь эдгэрэлэлийг хүссэн. Гэвч энэ нь зөвхөн Матай библид л дурдагдсан гэдгийг санаж байх ёстой бөгөөд өнөөдрийн бидний сэдвийн гол санаа биш юм. Профессор Хенгстенберг үйлчлэгч Христ гэмийг үр дагавартай нь хамт үүрдэг бөгөөд өвчин шаналал дунд тодорхой байр суурь эзэлдэг хэмээн маш зөв тодорхойлсон. Матай Христ үнэндээ бидний өвчнийг өөртөө үүрсэн гэдэгт ач холбогдол өгөхийн тулд Исаиа 53:4 дэхь еврей ишлэлээс зориудаар хазайх хэрэгтэй байсан. (quoted in Young, ibid., page 345, footnote 13).

Сайн мэдээний дөрвөн номыг анхааралтай уншивал Христ өвчтөнүүдийг эдгээсэн нь Тэр дахин төрөлт дахь авралаар сүнсийг эдгээж чадна гэдгээ баталсан. Үүний жишээг бид Лука 17:13-д “Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч!” хэмээн Есүс рүү хашгирсан арван уяман өвчтэй хүнээс мэдэж болно. Тэд Христийн хүчээр бие махбодь нь бүрэн цэвэршисэн боловч аврагдаагүй. Тэднээс зөвхөн нэг нь эргэж Христ дээр ирсэн. Тэр Есүст буцан ирээд Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөх үедээ дахин төрж гэм нүгэлдээ сүнслэг эдгэрэлийг хүлээн авсан. Тэгээд Есүс түүнд “Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ.” (Лука 17:19) гэсэн. Энд тэрээр эхлээд бие махбодийн хувьд эдгэрээд дараа нь сүнсээр эдгэрсэн тухай гардаг. Иохан 9 дүгээр бүлэгт сохор хүнийг хараа оруулсан шиг Христийн үзүүлсэн гайхамшигтай эдгэрэлийн түүхүүдийг бид олонтаа хардаг. Эхэндээ сохор хүн хараагүй байдлаасаа эдгэрсэн бөгөөд Есүсийг зүгээр л нэг зөнч хэмээн бодсон. (Иохан 9:17) Харин дараа нь Иохан 9:38-д “-Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв.” гэсэн байдаг. Энэ хүн үүнийхээ дараа л зөвхөн аврагдсан.

Тийм учраас бие махбодийн эдгэрэл бол хоёрдугаар зүйл гэсэн дүгнэлтэд хүрдэг бөгөөд Исаиа 53:4 дэх зүйлийн гол санаа нь сүнслэг эдгэрэлийн тухай юм. Доктор Ж Вернон МСЖий ийнхүү хэлсэн.

Исаиа библийн энэ ишлэл нь бид гэм нүгэл болон ёс бус байдлаасаа эдгээгдсэн гэдгийг маш тодорхой илэрхийлсэн. (Исаиа 53:5) Хүмүүс надад “Та үүндээ үнэхээр итгэлтэй байна уу? гэж хэлдэг. 1Петр 2:24-д “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.” гэсэн Петрийн үгнээс энэ нь юун тухай өгүүлж байгааг би мэддэг. Юунаас эдгэрсэн гэж? “Гэм нүглүүдээс” Тэр гэмийн талаар ярьж байгаа гэдгээ маш тодорхой харуулдаг. (McGee, ibid., page 49).

Энэ тайлбар нь биднийг “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” гэсэн Исаиа 53:4 дүгээр ишлэл рүү хөтөлдөг. Мөн энэ ишлэл нь үндсэндээ хоёр хэсэгт хуваагддаг. 1-д Библид өгөгдсөн Христийн зовлонгийн жинхэнэ шалтгаан. 2-д сохорсон хүмүүсийн итгэдэг хуурамч шалтгаан.

I. Нэгдүгээрт, Библид дурьдагдсан Христийн зовлонгийн талаархи жинхэнэ шалтгаан.

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4) Энд гарч буй үнэхээр гэдэг үг нь Христийн зовлонгийн жинхэнэ шалтгаан болон сохорсон хүмүүсийн боддог хуурамч шалтгаан хоёрын ялгааг харуулдаг. Үнэхээр гэж хэлээд араас нь жинхэнэ тодорхойлолт, харин гэж хэлээпд араас нь хуурамч тодорхойлолтыг дурьдсан. “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.”

Мөн “өвчин” болон “уй гашуу” гэсэн үгийг зайлшгүй ойлгох ёстой. Еврей хэлний “өвчин” гэдэг үг нь “өвчин эмгэг” гэсэн утгатай. Энэ нь Исаиагаар Исаиа 1:5-6-д гэм гэсэн төсөөтэй үгээр хэрэглэгдсэн. Энд ч мөн адил гэм гэсэн үгтэй адил утгаар хэрэглэгдсэн. Өвчин гэдэг нь гэмийн хор хөнөөл болон өвчин эмгэг гэсэн утгыг илэрхийлдэг. Уй гашуу нь өвдөлт болон шаналалыг мэдрэх гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр гэмийн хор хөнөөл, өвчин эмгэг болон гэмээс буй болдог уй гашуу, өвдөлт, шаналалууд гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь үнэхээрийн гэмээс үүдэлтэй өвчин эмгэг болон түүнээс үүдэлтэй өвдөлт, шаналалууд юмаа гэсэн үг.

Мөн энд гарч буй “тээх” гэдэг үг нь авч явах гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэ нь авч явах гэсэн утгаасаа илүү өргөн утгыг агуулдаг. Үнэндээ энэ нь өргөж авах болон авч явах гэсэн санаануудыг илэрхийлдэг. Христ хүнд орсон гэмүүдийг өргөж аваад өөртөө үүрээд тэгээд эдгээр гэмүүдийг авч явдаг. Үүний талаар элч Петр 1Петр 2:24-д “Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.” хэмээн хэлсэн.

Кейл болон Делитзчийн тайлбарт үүний талаар ийнхүү дурьдсан.

Энэ ишлэлийн утга нь Христ бидний зовлонг хуваалцахын тулд л зөвхөн ирсэн гэсэн үг биш. Харин Тэр бидний үүрэх ёстой болон бид үүрвэл зохилтой тэр зовлонг өөртөө авсан гэсэн үг. Мөн зөвхөн авч явах бус, харин тэднийг өөрийнхөө нуруундаа үүрэн тэндээс биднийг гаргах хүч чадал болдог. Харин хэн нэг нь зовлон дунд байх үед өөр нэг нь үүнээс үүрэлзэх хэрэгтэй болдог. Тийм учраас энэ нь зөвхөн зовлонг тэсвэрлэх тухай бус харин түүгээр даван дийлэх тухай бөгөөд үүнийг орлуулалт гэж нэрлэгддэг. (Franz Delitzsch, Th.D., Commentary on the Old Testament in Ten Volumes, William B. Eerdmans Publishing Company, 1973 reprint, volume VII, p. 316).

Христ бидний гэмийг Өөрийн биедээ үүрч Калбари уул өөд Загалмай уруу явсан бөгөөд тэнд бидний гэмийн төлөөсийг төлсөн. Үүнийг орлуулалт гэж нэрлэдэг. “Ичгүүрийг үүрч буй болон доромжлогдон гутаагдсан.” дууг дуулцгаая.

Ичгүүрийг үүрч буй болон доромжлогдон гутаагдсан
Миний оронд Тэр буруутгагдан зогссон
Миний уучлал Түүний цусаар батлагдсан
Халлелүяа! Ямар Аврагч юм вэ!
   (“Hallelujah! What a Saviour!” by Philip P. Bliss, 1838-1876).

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5) “Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн” (1Коринт 15:3) “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4) Доктор В.А Крисвелл ийнхүү хэлсэн. Загалмай дээрхи Христийн үхэл бол бидний гэм нүглийн үр дүн болон үр жимс юм. Хэн Эзэн Есүсийг алсан вэ? Алдарын Эзэнийг хэн цаазалсан бэ? Түүний зовж шаналан үхсэн загалмай дээр хэн Түүнийг цовдолсон вэ? Энэ хэний буруугаас ийм байдалд хүрсэн бэ? Бид бүгдээрээ үүний буруутан гэдэг нь тодорхой юм. Миний гэмүүд өргөст титмээр Түүний толгойг дарсан. Миний гэм нүглүүд Түүний гар луу хурц хадаасыг цохиж оруулсан. Миний гэм нүглүүд Түүний зүрх рүү жадалсан. Миний гэм нүглүүд Эзэн Есүсийг модон загалмайд хадсан. Энэ бол бидний Эзэний үхлийн утга учир нь юм. (W. A. Criswell, Ph.D., “The Blood of the Cross,” Messages From My Heart, REL Publications, 1994, pages 510-511). “Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн” (1Коринт 15:3) “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4) “Ичгүүрийг үүрч буй болон доромжлогдон гутаагдсан.” дууг дахин дуулцгаая.

Ичгүүрийг үүрч буй болон доромжлогдон гутаагдсан
Миний оронд Тэр буруутгагдан зогссон
Миний уучлал Түүний цусаар батлагдсан
Халлелүяа! Ямар Аврагч юм вэ!

Таны гэмийн төлөөх төлөөс бол Христийн зовлонгийн жинхэнэ шалтгаан нь юм. Гэвч хүн төрлөхтөн өөрсдийн сохор харанхуй байдал болон эсэргүүцэл дотроо гайхамшигтай авралын жинхэнэ орлуулалт болсон Христийн үхлийг худал хуурмаг зүйл болгон мушгин гуйвуулсан. Энэ нь биднийг хоёрдугаар хэсэг рүү хөтөлдөг.

II. Хоёрдугаарт, Сохор (сүнсний) хүмүүсийн Христийн зовлонгийн талаархи хуурамч шалтгаан.

Одоо бүгдээрээ босоод өнөөдрийн ишлэлийг дахиад чангаар хамтдаа уншицгаая. “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” (Исаиа 53:4) Одоо сууцгаана уу.

“Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” Энд гарч байгаа “бид” гэдэг нь Адамын үр удмууд юм. Сатаны мэхлэлтийн улмаас сохорсон бид Христийн зовлон нь бидний сайн сайхны төлөө байсан төдийгүй бидний орлогч болж, бидний өмнөөс үхсэн гэдгийг харж чадахгүй болсон. Бид Тэр бол зүгээр л нэг азгүй тэнэг байсан, эсвэл галзуу солиотой, донгио нэгэн байсан байж магад, эсвэл Фарисай нарын хэлсэн шиг чөтгөрт эзлэгдсэн нэгэн шиг тогтсон дэг журамын эсрэг өөрийнхөө зовлон шаналалыг авчираад хашгичиж, дэмий солиорч байна гэж бодсон. Яг Иовын найзууд шиг Тэр өөрийнхөө гэм нүгэл болон бодлоггүй зангаасаа болоод хүмүүсийн уур хилэнг өөрийнхөө эсрэг авчирсан хэмээн бодсон. Бид Түүнийг ихэл сайндаа зүв зүгээр тарчилж үхсэн нэгэн гэж бодсон. Хэзээ нэг цагт бидний ихэнхи нь Есүс бага зэрэг хэт туйлширсан үзэлтэй байсан гэж бодсон. Бидний ихэнхи нь Тэр шашны удирдагч нарыг өдөөн хатгасан бөгөөд үүний улмаас Өөртөө үхлээ дуудсан гэсэн бодолтой байсан.

Яллагдаж? Тиймээ, Тэр яллагдсан гэдгийг бид мэдсэн. Цохигдсон? Тиймээ, Тэр цохигдсон гэдгийг бид мэдсэн. Зовсон? Тиймээ, Бид бас үүнийг мэдсэн. Тэд нударгаараа Түүний нүүр рүү цохисон гэдгийг бид мэдсэн. Тэд Түүнийг ташуураар ороолгосон гэдгийг ч бид мэдсэн. Тэр загалмай дээр хадагдсан гэдгийг ч бид мэдсэн. Бараг хүн бүр эдгээр баримтуудыг мэддэг. Гэвч бид эдгээрийг гуйвуулсан. Бид эдгээрийг буруу ойлгосон. Бидний өвчин зовлонг Тэр үүрч, бидний уй гашууг Тэр авч явсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Загалмайд цовдлогдсон Түүнийг өөрийн оюун бодолдоо төсөөлөх үедээ Тэр өөрөө бусдын эсрэг тэрсэлсэн учраас мөн өөрийнхөө алдаануудаас болоод шийтгэгдсэн хэмээн бодсон.

Гэвч ерөөс тийм биш юм. Энэ бол бидний гэм нүглийн төлөө, бидний ёс бус байдлын төлөө, Бурхантай эв найрамдалтай байхын төлөө, гэмээс эдгээгдэхийн төлөө байсан. Үнэн хэрэгтээ бид бол төөрсөн, өөрийн дур зоргоор амьдарч байсан хүмүүс бөгөөд Бурхан бидний ёс бус байдлыг бүгдийг нь гэмгүй орлогч нэгэн болох Түүнд үүрүүлсэн. (William MacDonald, Believer’s Bible Commentary, Thomas Nelson Publishers, 1995, p. 979).

Бидний гэм нүглийн оронд Тэр бидэнд амар тайвныг өгсөн
Бидний боолчлолоос өмнөөс чөлөөлөлтийг өгсөн
Түүний сорвиор, Түүний сорвиор
Түүний сорвиор бидний сүнс эдгэрсэн.
(“Тэр шархадсан” Thomas O. Chisholm, 1866-1960)

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” (Исаиа 53:4)

Ноён Гриффит энэ ишлэлийг дуулж өгнө үү. Энэ нь танд үнэн үү? Есүс загалмай дээр бидний гэмийн төлөө бус өөр бусад шалтгааны улмаас болж үхсэн гэж хэзээ нэг цагт та бодож байсан уу? Одоо Христ таны гэм нүглийн төлөөх шийтгэлийг холдуулж таны оронд үхсэн гэдэгт та итгэх үү? Та Бурханы Хүүд итгэж байна уу? мөн та гэм нүгэл бүрээсээ Түүний үнэ цэнэтэй цусаар зөвтгөгдөж, угаагдаж цэвэр болсон гэдэгт итгэх үү? Би та бүгдээс Түүний зовлон шаналал болон үхлийн талаархи та нарт байсан өөрсдийнхөө хуурамч бодол бүрийг өөрсдийнхөө оюун санаанаас авч хаяхыг хүсч байна. Тэр таны гэмийн шийтгэлийг төлөхийн тулд үхсэн. Тэр үхлээс амилсан. Тэр одоо Тэнгэрийн улсад Бурханы баруун гар талын хүндэт суудалд заларч байгаа. Би та нараас Түүнд итгэж гэм нүглээсээ аврагдахыг хүсэн гуйж байна.

Гэвч эдгээр зүйлсээр л Есүсийг мэдэх нь хангалттай биш юм. Та хараахан Христэд итгээгүй хэдийч Түүний үхлийн талаархи бүхийл баримтыг мэдэж чадна. Та Христийн сайн сайхны төлөөх Загалмай дээрхи үхлийн үнэнийг мэдэж чадна. Та хараахан аврагдаагүй байгаа хэдийч тэдгээр хүмүүсийн гэм нүглийн шийтгэлийн оронд Тэр үхсэн гэдгийг мэдэж чадна. Та дахин амилсан Эзэн Есүс Христэд заавал итгэх ёстой. Та үнэхээрийн Түүнд итгэж, Түүнд захирагдах ёстой. Тэр бол авралын зам юм. Тэр бол мөнх амьдралын хаалга юм. Одоо Түүнд итгэ тэгвэл та даруй гэм нүглээсээ уучлагдан аврагдах болно. Ноён Гриффит энэ бадагыг дахин дуулж өгнө үү. Хэрвээ та өөрийнхөө авралын талаар бидэнтэй ярихыг хүсвэл биднийг дуулж байх хооронд арын өрөө уруу хүрэлцэн ирээрэй.

Бидний гэм нүглийн оронд Тэр бидэнд амар тайвныг өгсөн
Бидний боолчлолоос өмнөөс чөлөөлөлтийг өгсөн
Түүний сорвиор, Түүний сорвиор
Түүний сорвиор бидний сүнс эдгэрсэн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

1Петр 2:21-25-ийг номлолоос өмнө ноён Abel Prudhomme уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith:
      (“Тэр шархадсан” Thomas O. Chisholm, 1866-1960) дууг ганцаараа дуулна.


үндэс

ХРИСТИЙН ЗОВЛОН-ҮНЭН БА ХУДАЛ

(НОМЛОЛ 5 ИСАИА 53)
CHRIST’S SUFFERING – THE TRUE AND THE FALSE
(SERMON NUMBER 5 ON ISAIAH 53)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” (Исаиа 53:4)

(Матай 8:17; Лука 17:13, 14, 16, 19;
Иохан 9:17, 38; I Петр 2:24)

I.   Нэгдүгээрт, Библид дурьдагдсан Христийн зовлонгийн талаархи жинхэнэ шалтгаан. Исаиа 53:4a, 5; 1Коринт 15:3.

II.  Хоёрдугаарт, Сохор (сүнсний) хүмүүсийн Христийн зовлонгийн талаархи хуурамч шалтгаан. Исаиа 53:4b.