Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТ-ГАЗАР САЙГҮЙ ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН

(НОМЛОЛ 4 ИСАИА 53)
CHRIST – UNIVERSALLY DEVALUED
(SERMON NUMBER 4 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 3 дугаар сарын 16-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, March 16, 2013

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3)


Доктор Эдвард Ж Янг “Исаиа энд дүрсэлсэн үл итгэл бол өнөөдөр бидэнд байгаа үл итгэлтэй адилхан. Хүмүүс ер нь Христийн талаар тааламжтай талархал магтаалыг хэлдэг. Тэд Түүний ёс зүйн хэм хэмжээ, Түүний сургаалыг магтах болно. Тэр бол сайн хүн, агуу зөнч байсан, өнөөдрийн дэлхийд тулгамдаад байгаа нийгмийн асуудалд хариулж чадах цорын ганц нэгэн гэж тунхаглах болно. Хэдий тийм ч гэлээ тэд мөнхийн шийтгэл авах зохистой гэмтэн бөгөөд Христийн үхэл нь гэмтнүүдэд хилэгнэсэн Бурхантай эвлэрүүлэх болон Бурханы шийтгэлийн төлөөсийг хангахад зориулагдсан хүмүүсийн төлөөх золиос байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх болно. Хүмүүс Бурхан Өөрийн хүүгийнхээ талаар хэлсэн зүйлсийг хүлээн авахгүй. Өнөөдөр мөн адил Үйлчлэгч Христ хүмүүсээр үзэн ядагдаж бас орхигдож байгаа бөгөөд хүмүүс Түүнийг хүндлэхгүй байгаа. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, William B. Eerdmans Publishing Company, 1972, volume 3, p. 344).

Лүүтер Исаиагийн 53 дугаар бүлэг бол Библийн амин зүрх юм гэж хэлсэн. Миний бодлоор тэр зөв хэлсэн. Хэрвээ та үүнийг хүлээн зөвшөөрвөл бидний сэдэв маш их ач холбогдолтой болно. Энэ ишлэл бол хүн төрлөхтний нийт завхаралын талаархи библид өгөгдсөн маш ойлгомжтой тунхаглал гэж боддог. Завхарал гэдгийг бид ёс суртахууны доройтол болон ялзрал гэж ойлгодог. Нийт гэдгийг бид бүрэн гэж ойлгодог. Бидний анхны өвөг дээдсийн гэм нүглээр хүн бүрэн ялзралд орсон. Хейделбергийн зарчимд дурдсан шиг “Хүний мөн чанарын ялзрал нь Эден цэцэрлэг дэх бидний өвөг эцэг Адам болон Ева хоёрын дуулгаваргүй байдал болон доройтолоос ирдэг гэсэн. Энэ доройтол нь бидний мөн чанарыг үр тогтох үеэс эхлэн ялзруулж төрөлхийн гэмтэн болтол аймшигтайгаар хордуулсан.” (Хейделбергийн зарчим, асуулт долоо) Бүрэн ялзарал нь хүний Бурханд хандсан дайсагналаас илэрхий харагддаг. Ром 8:7-д “Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм.” Энэ дайсагнал нь Бурханы хүү Христээр өргөжисөн. Бүрэн ялзарал нь яагаад Ромын цэргүүд Христийг баривчилсаныг тайлбарлагддаг. Матай 27:30-д “Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.” Бүрэн ялзарал нь яагаад Ромын захирагч Пилат тийнхүү үйлдсэнийг тайлбарладаг. . Матай 27:26-д “Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.” Бүрэн ялзарал нь яагаад хүмүүс Түүний загалмайд цовдлогдон үхэх үед Түүн уруу хашгиралдаж доромжилж байсныг тайлбарладаг. Бүрэн ялзарал нь яагаад өнөөдөр ч мөн адил ийм байгааг тайлбарладаг. “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3)

I.Нэгдүгээрт, Бүрэн ялзарал нь хүн төрлөхтөн Христийг үзэн ядаж, орхиход хүргэдэг.

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.” Исаиа 53:3. Энэ нь өнөө үед бидний харж байгаачилан ерөнхийдөө Христийг эсэргүүцэж байгааг дүрслэн харуулдаг. Бид үүнийг Христмас болон Дахин амилалтын баяраар Тайм болон Долоо хоногийн мэдээ зэрэг Америк сэтгүүлийн нүүрнүүдээс хардаг. Эдгээр хэвлэлүүд 12 болон 4 дүгээр саруудад нүүрэндээ Христийн талаар байнга дурьддаг. Гэхдээ тэд хэзээч зөв талыг нь харуулдаггүй гэдгийг би та нарт баталж чадна. Тэд үргэлж дундад зууны үеийн Есүсийн сонин зургийг сэтгүүлийнхээ нүүрээр сонгодог бөгөөд энэ зураг Христийг өнөөгийн ойлголтоос хоцрогдсон, хачин этгээд харагдуулдаг. Мэдээж тэд үүнийг зориуд ингэж хийдэг. Тэдэнд теологийн эрх чөлөөний үзлээсээ болоод хэтрүүлэг хэрэглэсэн хүмүүс болон Бурханы цорын ганц Хүү бөгөөд цорын ганц аврагч болсон Христийг эсэргүүцдэг хүмүүсээр зохиогдсон сэтгүүлийн нүүрний түүхүүд үргэлж байдаг. Ийм төрлийн зүйлсүүд Английн сонин хэвлэлүүд болон дэлхий даяар түгээгддэг сэтгүүлүүдэд гардаг гэдэгт би итгэлтэй байна. Христ үргэлж нээлттэйгээр зурагт болон киногоор хангалттай сайн дайралтанд ордог. Та ахлах сургууль болон коллежид оюутан бол таны багш нар Есүс болон Христ итгэлтэй хүмүүсийн талаар хэзээч сайн үгсийг хэлэхгүй гэдгийг сайн ухаарч мэдсэн байх хэрэгтэй. Христ болон Түүний сургаалууд таны багш нараар үргэлж дайралтанд өртөж, доромжлогдож байдаг. “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.” Исаиа 53:3

Таны сургуулийн ангийнхан, танай ажлынхан Христийн нэрийг хараалын үгээр ашиглаж бараг өдөр бүр Түүнийг чөтгөр хэмээн ярьдаг. Хэрвээ та Христэд итгэдгүй гэр бүлээс ирсэн бол та тэндээс тэндээс тайтгарал олж чадахгүй. Та таны үл итгэгч гэр бүлийнхэн Аврагчийг үзэн ядаж, орхидог гэдгийг та маш сайн мэддэг. Та нарын олонхи нь доромжлолыг тэвчих болон таны Христ итгэсэн итгэл болон сүмд яваад жинхэнэ итгэгч болсоноор чинь тохуурхахыг тэвчих нь хичнээн хэцүү болохыг мэднэ. Эдгээр бүх зүйлс нь хүмүүсийн ялзарсан зүрх сэтгэл болон үзэн ядалтаас урсан гарч байдаг. “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.” Исаиа 53:3

II. Хоёрдугаарт, Бүрэн ялзарал Христийг уй гашуу болон өвчин зовлонд хүргэдэг.

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.” (Исаиа 53:3) Юу Христийг уй гашуу болон өвчин зовлонд хүргэдэг вэ? Юуч байж болно гэхдээ орхигдсон дэлхийн дайсагнал болон орхилт Түүн рүү чиглэдэг. Тэр дэлхийд байх үед Фарисай болон хуулийн багш нар Түүнд маш ихээр хилэгнэж байсан ба Түүнийг сүнсэндээ шаналан уйлах хүртэл маш хүчтэйгээр эсэргүүцэж байсан. Лука 13:34-д “Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.” Тэд Христийг цовдолохоос өмнөх шөнө Гетсемен цэцэрлэгт Христ уй гашуу болон өвчин зовлондоо эцэж цуцсан, хүмүүсийн гэм нүгэлд дарагдсан байсан. Лука 22:44-д “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.”

Тэнд миний Бурхан миний бүх нүглийг үүрсэн
Энэ ивээлээр итгэж чаддаг болсон
Гэвч Түүний мэдэрсэн аймшигуудаар
Маш ихээр ойлгогдсон
Таньгүйгээр нэвтрэх нэгч үгүй.
Дүнсгэр харанхуй Гэтсэмэн
Таньгүйгээр нэвтрэх нэгч үгүй.
Дүнсгэр харанхуй Гэтсэмэн
(“Gethsemane” by Joseph Hart, 1712-1768; дахин найруулсан Pastor;
    to the tune of “Come, Ye Sinners”).

Таны гэм нүгэл биш л бол Христ Өөрийнхөө бие болон сүнсэндээ энэ тарчлалыг амсахад юу нөлөөлсөн байх бэ? Хойшид Бурханы шийтгэлийг Түүнд тохсон таны ялзарсан мөн чанарын дайсагнал болон үзэн ядалт биш бол Түүнийг уй гашуу болон өвчин шаналалд юу хүргэсэн байх вэ? Гетсэмэнээс Загалмай хүртэл таны гэмийг үүрэх нь Түүнд тийм чухал байсан уу?

Сүйрсэн гэмтнүүдийг сэргээхийн тулд ирсэн
Бурханы Хүүд зориулсан нэр нь уй гашууны Хүн
Халлелүяа. Ямар агуу Аврагч бэ.

Ичгүүрийг тээж байгаа болон бүдүүлэг тохуурхалд
Миний газарт Тэр босгогдон шийтгэгдсэн
Түүний цусаар миний уучлал батлагдсан
Халлелүяа. Ямар агуу Аврагч бэ.

Өнөөдөр Есүс таныг тэнгэрээс харах үед Түүнийг уй гашуу болон өвчин зовлонд хүргэж таны дотоод мөн чанар дахь зүйл нь юу вэ? Түүнийг эсэргүүцэж үзэн ядаж байгаа таны өөрийн тань байдалд Тэр харамсаж, бас шаналж байгаа. Та Түүнд хайртай гэж хэлдэг байж магад. Гэхдээ бодит байдал дээрээ та Түүнд итгэхээс татгалзаж, түүнийг үнэхээр үзэн ядаж, эсэргүүцэж байгаагаа харуулж байдаг. Өөртөө шударга бай. Хэрвээ та Түүнийг эсэргүүцэж үзэн яддаггүй юм бол таныг Түүнд итгэхээс холдуулж байгаа өөр ямар боломжит шалтгаан байх юм бэ? Таны Түүнд итгэхэээс татгалзах байдал өнөөдөр Түүнийг маш их уй гашуу болон өвчин зовлонд унагадаг. “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.” (Исаиа 53:3)

III. Гуравдугаарт, Бүрэн ялзарал хүн төрлөхтөнийг Христээс нүүрээ буруулахад хүргэдэг.

Одоо энэ ишлэлийн гуравдугаар өгүүлбэрийг үзээрэй. “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3)

Доктор Гилл “Бид нүүрээ Түүнээс нуусан. Жигшмээр, зэвүү хүрмээр нэгэн шиг, Түүнд дургүй хүрч, Түүнийг үзэн ядаж байгаа мэт, Түүн рүү гутаан доромжилсон байдлаар харах мэт, ямарч анхаарал татахуйц бус огт хэрэггүй нэгэн мэт бид нүүрээ буруулсан.” гэж хэлсэн. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume I, pp. 311-312).

Тэд ялзарсан төрөлхийн мөн чанарынхаа улмаас Христээс нүүрээ нуудаг. Доктор Янгын хэлсэн шиг “Түүний талаар тааламжтай, магтаалын үгс хэлдэг. Хэдий тийм ч гэлээ тэд мөнхийн шийтгэл авах зохистой гэмтэн бөгөөд Христийн үхэл нь гэмтнүүдэд хилэгнэсэн Бурхантай эвлэрүүлэх болон Бурханы шийтгэлийн төлөөсийг хангахад зориулагдсан хүмүүсийн төлөөх золиос байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх болно. Хүмүүс Бурхан Өөрийн хүүгийнхээ талаар хэлсэн зүйлсийг хүлээн авахгүй.” байж магад.

Христийн бус шашнууд Есүсийг бүрмөсөн эсэргүүцэх аль эсвэл Түүний зиндааг нь доошлуулж ердөө л нэг зөнч, багш мэт ханддаг. Иймээс тэд жинхэнэ Христийг эсэргүүцдэг яг л Түүний талаар библид илэрхийлсэн шиг. Шашны системүүд ч гэсэн жинхэнэ Христийг эсэргүүцдэг. Жинхэнэ Есүсийн оронд Ортодокс болон бусад орлогч шашнуудыг сөргүүлэн тавьдаг. Үүний талаар 2 Коринт 11:4-д “бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад,” хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн үүний талаар Есүс Матай 24:24-д “Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж,” Жинхэнэ Христ нь хуучин болон шинэ гэрээнд зөвхөн илэрхийлэгдсэн тэр Нэгэн юм. Бусад бүх Христийн талаархи үзэл санаа бол “Хуурамч Христүүд” бөгөөд элч Паулын хэлсэн шиг “бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад,” гэсэнтэй адил юм. Мормончуудад хуурамч Христ байдаг. Иоховагын гэрчүүдэд хуурамч Христ байдаг. Өнөөдөр маш олон евангелист чуулгануудад сүнслэг ойлголтод тулгуурласан Христ буюу “Сүнс-Христ” гэсэн хуурамч ойлголтууд байдаг. Доктор Майкл Хортон үүнийг өөрийнхөө номонд Христэд итгэдгүй Христчингүүд хэмээн тодорхойлсон байдаг. (Baker Books, 2008). Хуурамч Христэд итгэх итгэлээрээ тэд Ариун библид илэрхийлэгдсэн жинхэнэ Христээс нүүрээ нуудаг. Харамсалтай нь евангалист Христчингүүд дунд эдгээр зүйлс нь ихэнхдээ үнэн зүйл нь болсон байдаг. Алдартай евангалист зохиолч доктор А.В Тозер үүний талаар маш тодорхой илэрхийлсэн.

Өнөө цагт маш олон тооны дуураймал Христүүд евангалистууд бидний дунд оршисоор байна. Хуучны Пуритан хүн Жон Овен өнөө цагийн хүмүүст ийнхүү анхааруулсан. “Танд ургуулан бодсон Христ байдаг бөгөөд хэрвээ та ургуулан бодсон Христээрээ сэтгэл хангалуун болж байгаа бол та гарцаагүй ургуулан бодсон авралаараа сэтгэл хангалуун байгаа нь лавтай.” гэсэн. Гэвч зөвхөн ганц жинхэнэ Христ байдаг бөгөөд Бурхан хэлэхдээ Тэр бол Тэрний хүү гэсэн. Тэр байтугай Христ бурханыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн дунд Тэр хүн байсныг нь хүлээн зөвшөөрөхөд байнга асуудал гардаг. Есүс дэлхий дээр байх үедээ хүмүүстэй хамт байсан Бурхан гэдгийг маш хурдан нотлодог боловч Тэр одоо тэнгэр улсад зуучлалын хаан ширээндээ сууж байгаа Бурхантай хамт буй хүн гэсэн адилхан чухал зүйлийг бид анзаарахгүй өнгөрөөдөг. Шинэ гэрээнд яг одоо энэ цаг үед бидний төлөө Бурханы оршихуйд тэнгэрийн улсад гарсан хүн юм гэдгийг бидэнд заадаг. Тэр бол Адам, Мосэ, Паул нар шиг яах аргагүй хүн юм. Тэр бол алдартай хүн боловч алдар нэр нь Түүний хүн чанарыг алдагдуулаагүй юм. Тэр бол хүн төрлөхтөний түүхэн дэх жинхэнэ хүн юм. Аврал бол “Христийн талаар ямар нэг зүйл шийдвэрлэх” эсвэл “хийсэн ажлаар хүлээн зөвшөөрөгддөг” тийм зүйл биш. Харин бүрэн төгс, амьд, ялгуулсан, Бурхан бөгөөд хүн, бидний төлөө тулалдаж ялсан, бидний гэмийн төлөөх төлөөсийг өөртөө авч үнийг нь төлсөн, биднийг гэмийг үүрч үүнийхээ төлөө үхсэн, тэгээд үхлээс дахин амилж биднийг эрх чөлөөтэй болгосон энэ Эзэн Есүс Христэд итгэснээр аврал ирдэг. Энэ бол жинхэнэ Христ бөгөөд өөр юуч байхгүй юм. (A. W. Tozer, D.D,. “Jesus Christ is Lord,” Gems From Tozer, Christian Publications, 1969, by permission of Send the Light Trust – 1979, pp. 24, 25).

Хүмүүсийн зүрх сэтгэл дэхь төрөлхийн ялзарал аврагдаагүй хүмүүсийг жинхэнэ Христээс нүүрээ нуухад хүргэсэн. “Бид нүүрээ Түүнээс нуусан.” (Исаиа 53:3)

IV. Дөрөвдүгээрт, Бүрэн ялзарал хүн төрлөхтөн Христийг дутуу үнэлэхэд хүргэдэг.

Өнөөдрийн ишлэлийн хамгийн сүүлийн өгүүлбэрийг үзээрэй. Одоо бүгдээрээ босоод сүүлийн өгүүлбэрийг чангаар уншья. “Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3) За одоо сууцгаана уу. Бид Түүнийг хүндэтгээгүй гэсэн эдгээр үгсийг номлогчдын хун тайж Спиржеон ингэж хэлсэн.

Энэ бол бүх дэлхийн хүн төрлөхтөний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл юм. Хамгийн өндөр хаадаас эхлээд хамгийн өчүүхэн тариачин хүртэл, маш их ухаантайгаас ухаан дорой хүртэл, бүгдэд хүндлэгдсэн нэгнээс үл танигдах нэгэн хүртэл “Бид Түүнийг хүндэтгээгүй” гэсэн энэ ганц гэмшил зайлшгүй ирэх болно. Ариун гэгээнтэнүүд ч, урьд цагт нэгэнтээ “Түүнийг хүндэтгээгүй” тэд нарч, дахин төрөхөөсөө өмнө нэгэнтээ “Түүнийг хүндэтгээгүй” нэгэн хүртэл зөвшөөрөх хэрэгтэй. (C. H. Spurgeon, “Why Christ is Not Esteemed,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1978 reprint, volume LIII, p. 157).

“Христ яагаад хүндлэгдээгүй вэ” гэсэн гарчигтай номлолд Спержеон дөрвөн шалтгааныг дурьдсан. Энэ алдагдсан дэлхий яагаад Христийг ойлготолоо унадаг вэ? Яагаад дахин төрөөгүй хүмүүс Христийн үнэ цэнийг хардаггүй вэ? Түүнийг өндрөөр үнэлдэггүй, Түүнийг хүндэтгэл магтаал өргөдгүй. Түүнийхээр аврагдаагүй хүмүүс дараах дөрвөн шалтгааны улмаас Түүнийг хүндэтгэдгүй гэсэн байна.

1.  Хүмүүс өөрсдийгөө маш өндрөөр хүндэтгэдэг учраас Христийг үнэлж үздэггүй. Тэр “Өөрийгөө хүндэтгэх” нь Есүсийг тойргийн гадна гаргадаг бөгөөд бидний “Өөрийгөө хүндэтгэх” үзэл улам бүр өсдөг. Мөн Христийн эсрэг маш эрчимтэй бөгөөд тууштайгаар хаалга үүдээ бөхөлж цоожилдог. Өөрийгөө хайрлах хайр нь Аврагчийн хайраас биднийг холдуулдаг гэж хэлсэн.

2.  Тэд дэлхийг маш өндрөөр хүндэтгэдэг учраас Христийг үнэлж үздэггүй. Спержеон “Бид дэлхийг бүхийл зүйлтэй нь хамт хайрласан учраас Түүнийг хүндэтгээгүй” гэж хэлсэн.

3.  Тэд Түүнийг мэддэггүй учраас Христийг үнэлж үздэггүй. Спержеон “Христийн талаар мэдэх болон Христийг хувиараа таньж мэдэх хоёрын хооронд маш том ялгаа байдаг. Христийн талаар буруу ойлголттой тэдгээр хүмүүс хэзээч Түүнийг мэддэггүй. Бид Түүнийг мэдэхгүй учраас бид Түүнийг хүндэтгэдгүй. “ гэж хэлсэн.

4.  Тэд сүнсээр үхсэн учраас Христийг үнэлж үздэггүй. Спержеон “Бид Христийг хүндэтгээгүйд гайхаад байх шаардлага байхгүй. Учир нь бид сүнсээр үхмэл байсан. Бид Лазар булшиндаа байсан шиг гэм нүгэл болон хууль зөрчил дотроо үхсэн байсан. Бид өнгөрсөн хугацаа бүрдээ улам бүр ялзарч муудсаар байсан.” гэж хэлсэн.


Спержеон Аврагчийг эсэргүйцэж буй хүн төрлөхтөнийн шалтгааныг ийнхүү хэлсэн бөгөөд үүний улмаас тэд Түүнийг үнэлж үзээгүй гэсэн. Эдгээр зүйлсүүд таны талаар юм хэлж байгаа болов уу? “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3)

Энэ номлол таныг өөрийнхөө ялзаралын болон таны зүрхэн дэхь Есүсийн эсрэг эсэргүүцэлийн талаар бодож үзэхэд хүргэж байна уу? Та өөрийн зүрхэн дэхь Христийг эсэргүүцдэг, Түүнийг үнэлж үздэггүй бага ч гэсэн ялзаралыг мэдэрч байна уу? Хэрвээ та өөртөө ямар нэг аймар завхарал мэдэрч байвал эдгээр зүйлс нь Бурханы ивээлээр л зөвхөн байдаг гэдгийг би батлан хэлж чадна. Жон Ньютоны Гайхамшигт хайр дуунд

Гайхамшигт хайр юутай их хайр
Эгшиг яруу их хайр
Амьдралд төөрсөн мөхөс надад
Аврал өгөхөөр ирлээ

Агуу их хайр юутай их хайр
Айдас төрүүлсэн их хайр
Итгэл өгсөн тэр нэг мөчид
Юутай үнэтэй байлаа
   (“Amazing Grace” by John Newton, 1725-1807).

Хэрвээ та таны зөрүүд зүрх Христийн эсрэг саад болж байгааг мэдэрч байгаа бол мөн та таны хувийн жигшүүртэй ялзарал Христийг эсэргүүцэж байгааг мэдэрч байвал та одоо өөрийгөө Түүнд тушааж өгөх хэрэгтэй. Дэлхий үзэн ядаж, эсэргүүцдэг Христэд та итгэх үү? Та Есүст итгэх үед та тэр даруй Түүний цус болон зөвт байдлаар гэм болон тамаас аврагдах болно. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 52:13-53:3-ийг номлолоос өмнө ноён Abel Prudhomme уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith:
         “Гайхамшигт хайр” дууг ганцаараа дуулна. (John Newton, 1725-1807)


үндэс

ХРИСТ-ГАЗАР САЙГҮЙ ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН

(НОМЛОЛ 4 ИСАИА 53)

CHRIST – UNIVERSALLY DEVALUED
(SERMON NUMBER 4 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3)

(Ром 8:7; Матай 27:30, 26)

I.    Нэгдүгээрт, Бүрэн ялзарал нь хүн төрлөхтөн Христийг үзэн ядаж, орхиход хүргэдэг. Исаиа Isaiah 53:3a

II.   Хоёрдугаарт, Бүрэн ялзарал Христийг уй гашуу болон өвчин зовлонд хүргэдэг. Исаиа 53:3b; Лука 13:34; 22:44.

III.  Гуравдугаарт, Бүрэн ялзарал хүн төрлөхтөнийг Христээс нүүрээ буруулахад хүргэдэг. Исаиа 53:3c; II Коринт 11:4; Матай 24:24.

IV.  Дөрөвдүгээрт, Бүрэн ялзарал хүн төрлөхтөн Христийг дутуу үнэлэхэд хүргэдэг. Исаиа 53:3d.