Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БИ ХРИСТМАСД ДУРТАЙ – ДР ЖОН Р.РАЙСЫН НОМЛОЛЫГ

I LOVE CHRISTMAS – ADAPTED FROM DR. JOHN R. RICE
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 12 дугаар сарын сарын 18-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, December 18, 2015

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).


Др Жон Р.Райс (1895-1980) бол үнэхээр саруул ухаантай сайн Христэд итгэгч байсан. Өнөө орой би та нарт түүний “Би Христмаст дуртай” гэсэн номлолын гол хэсгийг заах болно. Уг номлолыг багасгаж, зарим хэсэгт нь бага зэрэг зүйлийг оруулсан. Др Райс ийнхүү хэлсэн:

Би Христмас болоход дуртай. Би мэргэд, онгон эмэгтэйн төрөлт, малын тэвш, хоньдууд, тэнгэр элч нар зэрэг Христмасын тухай номлохоор үнэхээр баяр хөөрийг олдог. Би Христмасын магтан дуунуудыг сонсоод үнэхээр баяр хөөртэй болдог. Христмасын болох үеэр миний зүрх сэтгэл Бурханд талархах сэтгэлээр дүүрч, гэр бүлд маань баяр хөөр хийгээд магтан дууны аяар баярлан хөөрөлддөг. Би өөрийнхөө хайртай хүмүүс болон гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа Христмас тэмдэглэхээр цугларахдаа дуртай. Би бусдад бэлэг өгөх болон хайртай хүмүүс болон найз нараасаа мэндчилгээ аваад баярлах дуртай. Би Христмас болоход дуртай байдаг. (Dr. John R. Rice, I Love Christmas, Sword of the Lord, 1955, хуудас 7).

Гэхдээ Др Райс зарим хүмүүс “Христмасын талаар хөмсөг зангидан, элдэв зүйлийг үглэн, тэр чигээр нь буруутгадаг” (адил.) талаар дурьдсан байдаг. Тэд Христ мэндэлсэн өдрийг тэмдэглэж буй хүмүүсийг буруутгадаг.

I. Нэгдүгээрт, Тэд Христмас бол Христийн мэндэлсэн өдөр байгаагүйг гэдэг.

Есүсийн төрсөн өдрийг бид яг тодорхой мэдэхгүй нь үнэн. Үүний талаар Библид дурьдаагүй байдаг. Гэхдээ Христмасын өдөр болон Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь гэм нүгэл эсвэл ямар нэг буруу зүйл хийж байгаа гэсэн үг биш.

Др Райс нэг удаа Хоёрдугаар сарын 29 буюу өндөр жил мэндэлсэн нэгэн охинтой тааралдаж байсан. Энэ жил буюу өндөр жил нь дөрвөн жил тутам нэг тохиолддогоос хойш түүний эцэг эх нь охиныхоо төрсөн өдрийг бусад гурван жилд нь яг жинхэнэ төрсөн өдөр нь биш байлаач гэсэн Хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэж байгааг буруу гэж үзэхгүй хэмээн тэр хэлдэг.

Арванхоёрдугаар сарын 25 гэдэг бол бид ирж чадахуйц Христийн төрсөн өдөрт их тохиромжтой өдөр юм. Бид хүндэт Есүс Эзэндээ хайртай бөгөөд Түүний төрсөн өдрийг хүн бүр тэмдэглээсээ хэмээн хүсдэг. Бид хүүхдүүддээ малын тэвшинд буй жаалхүү, Түүнд мөргөхөөр Дорно зүгээс ирсэн мэргэдүүд, Мариад мэдээ дуулгаж буй тэнгэрэлчүүд, хоньчдод магтаал дуугаар мэндчилж [дуулсан] буй тэнгэрэлчийн тухай заахыг хүсдэг. Яагаад бусад өдрөөс илүүтэй тохиромжтой Арванхоёрдугаар сарын 25 байж болохгүй гэж? Христийн мэндсэлсэн өдрийн төлөө бидний ирж чадахуйц тохиромжтой энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх нь буруу гэж та боддог уу?

II. Хоёрдугаарт, тэд Христмасс бол ердөө л олны төлөөх Католикийн “Илгээгдсэн Христийн” баярын өдөр гэж хэлдэг.

Тэд Христмас бол Католикчууд анх бий болгосон Илгээгдсэн Христ гэдгээс эхтэй гэж үздэг бөгөөд үүний улмаас Протестантууд үүнийн сахих хэрэггүй гэдэг. Энэ дургүйцэл нь надад бага зэрэг мунхаг санагддаг.

[Калифорниа мужийн олон хот суурингийн нэрс Католик хүмүүсийн нэртэй байдаг. Лос Анжелс хотын нэр ч гэсэн Католик нэрээс гаралтай байсан. Гэхдээ бид энэ “Лос Анжелс” гэсэн нэрийг хэрэглэхдээ Католикчуудын талаар боддоггүй. Бид “Сан Диего,” эсвэл “Сан Франциско,” эсвэл “Сакраменто” гэсэн нэрүүдийг хэрэглэхдээ Католикчуудын талаар бодоод байдаггүй.] Нэрүүдийн ямар утгатай, ямар үгээл гаралтай гэдэг бол нэг их тийм чухал биш.

Долоо дахь Өдрийн Адвентистууд заримдаа бидний Ням гарагт хүндэтгэлийн цуглаан өргөж байгаа болон Ням гараг гэдэг нь Нарыг шүтэхтэй холбоотой үүссэн үг хэмэээн маш том асуудал босгон тавьдаг. Тэгэхээр нь би тэдэнд Бямба гараг гэдэг бол Сатурн хэмээх хиймэл бурханд хүндэтгэл өргөхөөр өгсөн нэр хэмээн хариулдаг! Гэхдээ “Ням гараг” гэсэн үгийг хэрэглэхдээ хэн ч өөрийгөө Наранд мөргөж байна хэмээн боддоггүй. Энэ нь Христмас тэмдэглэж буй хүмүүсийн зүрх сэтгэл хийгээд оюун бодолд ямарч зүйл байхгүй байхад иймэрхүү хий хоосон ялгаварлал гаргах нь үнэхээр мунхаг юм. Нэгдүгээр (January) сар гэдэг бол Ромын бурхан Жанусд зориулан өгсөн нэр. Тэгвэл Христэд итгэгчид энэ нэрээр нэгдүгээр сарыг хэлэх үедээ түүнийг магтаж байгаа гэж үү? Эрүүл саруул бүх хүнд Христмас гэдэг бол ердөө л Христмас гэсэн утгатай. Энэ бол ямар нэгэн Масс гэсэн утгатай бус. Католикчууд үүнийг Масс гэдгээр нь тэмдэглэж болох ч Протестантууд магад тэгэхгүй байж болно.

III. Гуравдугаарт, тэд Христмас нь хуучны шашны баяр байсан гэдэг.

Би Христмасыг хуучны шашны баяр байсан гэж боддог. Энэ баримт бол чухал биш. Шашинлаг хүмүүс өдөр бүр л ямар нэг зүйл хийдэг байсан. Тэдэнд тарих хийгээд хураах, нарны идэвхижилт болон шинэ саруудын үеэр үйлддэг зан үйлүүд байсан. Хэрвээ шашинлаг хүмүүс Арванхоёрдугаар сарын 25-ыг хиймэл шүтээнд ашигладаг байсан бол одоо яагаад Христэд итгэгчид үүнийг Есүс Христ болон Түүний төрсөн өдөрт зориулж болохгүй гэж? Бид Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр ямарч өдрийг хэрэглэх нь нэг их чухал биш, учир нь энэ өдрийг хэн нэгэн нь муу зүйлийн төлөө хэрэглэх л болно. Гэхдээ одоо бүх өдрүүд нь Есүс Христэд хамаатай болсон төдийгүй ямарч өдөр, ялангуяа Арванхоёрдугаар сарын 25 хүртэл хиймэл шүтээнд хэрэглэгдэхгүй болсонд нь Бурханд талархаж байна! Мөн түүнчлэн ямар нэг аргаар эсвэл өөр аргаар Арванхоёрдугаар сарын 25 нь Түүнийг хүндлэхэд хэрэглэгдэх болно.

IV. Дөрөвдүгээрт, тэд Христмасын гацуур болон чимэглэл нь ёрын муу зүйл хэмээн хэлдэг.

Зарим хүмүүс Христмасын гацуурыг Иеремиа 10:3-4-д зөгнөсөн хэмээн хэлдэг. Гэхдээ Бичээс нь Христмасын гацуурын тухай хэлээгүй. Энэ нь алт болон мөнгөөр бүрсэн модоор хийсэн хиймэл шүтээний тухай хэлдэг. Бичээсийн бусад хэсэгт хиймэл шүтээнийг алт болон мөнгөөр маш чамин хийгээд үнэ цэнэ зарцуулж хийдэг төдийгүй маш тансаг хувцас өмсүүлдэг. [Др Химерсийн тэмдэглэл: энэ хэсэгт Христмас гацуурын тухай ярьж чадахгүй хоёр шалтгаан байна (1) Иеремиагын өдрүүдэд ямарч Христмас болон Христмасын гацуур байгаагүй байна (2) өнөөдөр Христмасын гацуурт мөргөдөг нэг ч хүн байхгүй.] Үгүй, Библи Христмасын гацуурын талаар зөгнөж хэлээгүй. [Энэ нь Христмасын үеэр олон хүмүүс гэр орондоо, чуулгандаа олон цэцгийн баглаа тавьдагаас ч гэм хоргүй зүйл.]

Гэр орноо балуу мод, эсвэл цагаан борз,эсвэл ямар нэг мөнх ногоон модоор чимэглэхэд ямар нэг хор хөнөөлтэй зүйл байна уу? Талархалын баярын өдрүүдэд пампкин болон эрдэнэ шишээр гэр орноо чимэглэхээс л дээр юм! Дурсан санах өдөр булшинд цэцэг тавьж чимэглэхээс л дээр! Хэрвээ бид Түүний бүтээсэн гайхамшигт анраарал хандуулах нь Бурханыг дургүйцүүлэхгүй нь л лавтай.

[Др Химерсийн тэмдэглэл: Христмасын гацуур бол Протестант урсгалын үүсгэгч Мартин Лүүтэр дал модны навчны завсараар гэрэлтэх оддыг хараад уг модыг гэртээ авчираад Есүс төрөх үед гэрэлтсэн одыг санан дурсахаар лаануудаар чимэглэсэнээс үүссэн гэж ярьдаг. Хэрвээ энэ түүх үнэн бол Христмас гацуур бол Протестантуудаас гаралтай болж таарах нь.]

Би Христмас болон Христмасын чимэглэлд дуртай бөгөөд эдгээрийг буруу гэж боддоггүй. Би Бурхан хэрхэн хүн болсоныг, Бүтээгч хэрхэн нялх хүүхэд болсоныг, “Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ” (II Коринт 8:9) гэсэн хэрхэн биелсэнийг бодох үед бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрч үүнийгээ зүгээр л илэрхийлдэг.

V. Тавдугаарт, тэд Христмасыг амралтын өдрүүдэд болдог дэлхийлэг үл итгэгч нарын зугаа цэнгэл хэмээн дургүйцдэг.

Христмасаар олон хүмүүс Есүс Христийг үл хүндэтгэдэг гэдэг нь үнэн. Би тэднийг маш их гэм хийж байна гэж боддог. Заримдаа хүмүүс хүндэт Эзэн Есүсийг хэлэхийн оронд Санта Клаусын талаар марзан зүйл ярьж, худал хуурмаг үлгэр домог ярин хүүхдүүдийг хуурдаг. Би үүнийг гэм нүгэл гэж үздэг. Худал хуурмаг гэдэг бол үргэлж буруу байдаг бөгөөд үргэлж Бурханыг үзэн яддаг. Худал хуурмаг гэдэг бол Есүсийн төрөлтийг хүндэтгэх хамгийн ядмаг боломжийн арга зам юм. Мэдээж балчир хүүхдүүдэд Санта Клаузын талаар худал хуурмаг зүйлээр хуурах нь өөрөө гэм нүгэл юм. Христэд итгэгч хүмүүс үүнийг өөгшүүлэх ёсгүй. Тиймээ, хүмүүс Христмасаар Бурханыг үргэлж үл хүндэтгэдэг. Тэдний хийж буй зүйлд намайг уучлаарай. Энэ номлолыг сонсож буй Христэд итгэгч бүхэн иймэрхүү гэм нүглээр Бурханыг гомдоохгүй гэдэгт би найдаж байна.

Гэвч зарим хүмүүс Христмасаар гэм үйлдэж байдаг тул бид Христмасыг Сатаны болон нүгэлт хүмүүсийн зүйл болгон эргүүлэх ёсгүй. Ням гараг нь үргэлж ёс бусаар хэрэглэгдэж байгаа тул бид бууж өгөх ёстой гэж үү? Ням гарагт долоо хоногийн бусад өдрүүдээсээ илүү согтуу хөлчүү хүмүүс байдаг. Энд илүү их наргиан цэнгээн байдаг. Тэгвэл Христэд итгэгчид Ням гарагт цуглаан өргөхөө болин, энэ өдрийг Чөтгөрийн өдөр хэмээн тооцох уу? Мэдээж үгүй! Энд авралд баптисм хэрэгтэй хэмээн тунхагладаг маш олон хүмүүс байгаа. Тэд Христийн Цуснаас илүүтэй усанд илүү их хүндэтгэл үзүүлдэг. Энэ бол буруу. Гэлээ гэхдээ баптизмын талаар хэт их дарамт авсан, үүний талаар буруу үзэл бодолтой зарим хүмүүсийн улмаас бид энэ тал дээр Есүс Христийг үл хүндэтгэнэ гэж үү? Мэдээж үгүй!

Олон хүмүүсийн хувьд Христийн дахин ирэлт бол хамгийн их буруугаар эргүүлдэг, гажуудуулсан номлол юм. Хуурамч шүтэгчид Христийн дахин ирэлтийн талаар номлолыг маш их мушгин гуйвуулдаг. Хүмүүс өдрийг товлодог. Христийн дахин ирэлтийн талаархи номлол гажуудагдсан учраас үлдсэн бид Христийн айсуй ирэлтийн талаархи Библийн тодорхой сургаалийг үгүйсгэх үү? Мэдээж үгүй!

Мөн маш олон хүмүүс Сүнсээр дүүрэх явдалыг харь хэлээр ярих болон огт гэм нүгэлгүй төгс төгөлдөр байдалтай хольж хутгаж буй учраас бид Библийн талаархи энэ сургаалийг үгүйсгэх хэрэггүй.

Яг үүн шиг хэрвээ бид Христмасыг Сатан болон дэлхийн хүмүүсийн зүйл болговол бид үнэхээр мунхаг хүмүүс болох болно. Хэрвээ дэлхийд Христмас хэмээх өргөн дэлгэр нийллэг байвал бид үүнийг Христийн хайр болон нөхөрлөлийн өдөр, мөн Христийг хүндэтгэх өдөр болгон өөрчлөхийг минь зөвшөөрөөч!

Бусад хүмүүс бэлэг өгөх явдалыг зүгээр л нэг хэлбэр төдий болгож байна уу? Тэгвэл Христэд итгэгч хүмүүсийн хувьд тэгэх шаардлагагүй. Христэд итгэгч хүмүүсийн хувьд бэлгийг үнэхээр хайрын илэрхийлэл болгон өгч чаддаг.

Баярлах өдөртэй байх нь буруу гэж үү? Христмасын оройн зоог барих хийгээд үүнээсээ бусдад илгээх нь буруу гэж үү? Үнэндээ үгүй юм! Израйлийн үлдэгсэд Нехемиагийн удирдлага дор Вавилоний олзлолоос чөлөөлөгдөх үедээ хуулийн үгс хийгээд тайлбарыг нь сонсоод ард олон бүгдээж уйлж байсан. Гэхдээ энэ бол уйлахаас илүү баяр хөөртэй мөч байсан учраас Нехемиа ийнхүү хэлсэн:

“Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун юм. Бүү гашуудан уйлагтун гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв. Тэгээд тэр тэдэнд -Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн.” (Нехемиа 8:9-10).

Тэгээд 12 дугаар ишлэлд ийнхүү хэлдэг:

“Бүх ард түмэн идэж, ууж, хувь илгээж, том баяр наадмыг тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.” (Нехемиа 8:12).

Үүнээс хойш Бурханыг хүндэтгэх нь сэргээгдсэн учраас эдгээр Израйльчууд баяр хөөр, найр наадам тэмдэглэн, бусдад хувь хүртээх байдлаар Бурханаа хүндэтгэн мөргөж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн Христэд итгэгчид бидний Аврагч Есүс Христийн төрсөн өдөр баярлан хөөрдөг өдөртэй байх нь зөв юм!

Тиймээ, би Христмасд дуртай! Христмасаар би Бурханд ойр байгаагаа мэдэрдэг. Христмасаар би Бурханы үгэнд дуртай. Христмасаар би гэмт хүмүүсийг Бурханы агуу Христмасын бэлгийг хүлээн аваач хэмээн ятгадаг.

Бүгдээрээ баяр хөөртэй Христмасаа тэмдэглэцгээе, тэгээд бид Христийн төрсөнийг хүндэтгэх өдрийг дурсдаг энэ өдрөөр Түүнийг эрхэм дээдээр алдаршуулцгаая!


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Др Крейтон Л.Чан Матай 2:1-12 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүс, Нялх Есүс” (Dr. John R. Rice, 1895-1980).


үндэс

БИ ХРИСТМАСД ДУРТАЙ – ДР ЖОН Р.РАЙСЫН НОМЛОЛЫГ

I LOVE CHRISTMAS – ADAPTED FROM DR. JOHN R. RICE

Доктор Р.Л.Химерс, Жр

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).

I.   Нэгдүгээрт, Тэд Христмас бол Христийн мэндэлсэн өдөр байгаагүйг гэдэг.

II.  Хоёрдугаарт, тэд Христмасс бол ердөө л олны төлөөх Католикийн “Илгээгдсэн Христийн” баярын өдөр гэж Хэлдэг.

III. Гуравдугаарт, тэд Христмас нь хуучны шашны баяр байсан Гэдэг.

IV. Дөрөвдүгээрт, тэд Христмасын гацуур болон чимэглэл нь ёрын муу зүйл хэмээн хэлдэг. II Коринт 8:9.

V.  Тавдугаарт, тэд Христмасыг амралтын өдрүүдэд болдог дэлхийлэг үл итгэгч нарын зугаа цэнгэл хэмээн дургүйцдэг, Нехемиа 8:9-10,12.