Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТ-2010 ХУВИЛБАР

REAL CONVERSION – 2010 EDITION
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2010 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, May 30, 2010

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).


Есүс тодорхойгоор “Та нар өөрчлөгдөж... тэнгэрийн хаанчлалд орохгүй” хэлсэн. Тиймээс Тэр биднийг заавал өөрчлөлтийг өөрийн биеэр туулж мэдэх хэрэгтэй гэдгийг үнэхээр ойлгомжтой, тодорхойгоор хэлсэн. Тэр хэлэхдээ хэрвээ та нар өөрчлөлтийг өөрийн биеэр туулаагүй бол “тэнгэрийн хаанчлалд орохгүй” гэж хэлсэн.

Өнөө өглөөний номлолд өөрчлөлтийг өөрийн биеэр туулж үзсэн хүмүүст юу болдог талаар ярих болно. Спержеон ийнхүү хэлсэн “Анх хараад л итгэдэг тийм зүйлс байж болох ч болдог бид ихэнхдээ итгэлд хүрэхэд тодорхой үе шатуудыг туулдаг.” (C. H. Spurgeon, Around the Wicket Gate, Pasadena, Texas: Pilgrim Publications, 1992 reprint, p. 57). Энд ихэнхи хүмүүс туулдаг эдгээр үе шатуудын талаар үзье.

I. Нэгдүгээрт, та өөрчлөгдөж аврагдахаасаа илүүгээр өөр бусад шалтгаанаар чуулганд ирдэг.

Бараг хүн бүр ингэж хийдэг бөгөөд тэд анхны хэсэг хугацаанд буруу шалтгаанаар сүмд ирдэг. Би ч бас ингэсэн. Ноён Гриффит бас “Гайхамшигт хайр” дууг дуулахаар голдуу ирдэг байсан. Та нар ч гэсэн бараг ийм байсан бизээ.

Би өсвөр насандаа хөрш айлынхан маань сүмд явахыг урьсан учраас тэдэнтэй хамт сүмд явах болсон. Би их ганцаардаж байсан учраас 1954 оноос эхлэн сүмд явж эхэлсэн бөгөөд хөрш айлынхан маань надад маш сайн ханддаг байсан. Энэ бол үнэхээр чуулганд явах “зөв” шалтгаан биш байгаа биз дээ? Би анхны номлолоо сонсоод дуусахад нь тэргүүн эгнээ рүү очсон бөгөөд тэгээд усан баталгаа хийлгэсэн. Ингэж би Баптист чуулганы гишүүн болсон. Гэхдээ би жинхэнээр дахин төрөөгүй байсан. Би аврагдахын тулд бус, харин тэдгээр хүмүүс надад маш сайхан хандаж байсан учраас би урагшаа гарч ирсэн. Тиймээс би сүүлийн 9 жилийн турш маш удаан тэмцэл дундуур туулсаар эцэст нь 1961 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Биола дээд сургууль (Одоо бол Биола их сургууль) дээр Др Чарльз Ж Вүүдбриджийн номлолыг сонсоод дахин төрсөн.

Харин та яаж дахин төрсөн бэ? Та ганцаардсан учраас эсвэл танай аав ээж чинь таныг хүүхэд адил чуулганд авчирсан учраас та чуулганд явах болсон уу? Хэрвээ та чуулганд өссөн хүүхэд шиг өнөө өглөө сүмд зуршлаараа сүмд ирсэн бол энэ нь та дахин төрж өөрчлөгдсөн гэсэн үг биш. Эсвэл та над шиг хүмүүс танд сайхан хандсан учраас, хэн нэгэн таныг урьсан учраас, эсвэл та ганцаардсан учраас та чуулганд ирсэн үү? Хэрвээ та ийм маягаар ирсэн бол энэ нь та дахин төрсөн гэсэн үг биш юм. Битгий ингэж буруу бод. Хэдийгээр та над шиг 13 настайдаа ганцаардлаас болоод эсвэл сүмд өссөн хүүхэд шиг зуршилаараа ирж байгаач гэсэн таныг энд байгаад би баяртай байна. Иймэрхүү тодорхой шалтгаанаар чуулганд ирдэг хүмүүст хэлэхэд эдгээр нь таныг дахин төрүүлэхгүй. Та аврагдахын тулд зайлшгүй жинхэнээр өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ бол “зөв” шалтгаан юм.

Та өөрийн зуршлаараа эсвэл ганцаардсан учраас энд байгаа чинь таны буруу биш. Энэ бол зөвхөн хандлага буруу байгааг л хэлж байгаа. Та сүмд ирсэнээр сайхан мэдрэмж төрдөг учраас л байдаг бус харин та аврагдахын тулд илүү их зүйлийг заавал хүсэн тэмүүлэх хэрэгтэй.

II. Хоёрдугаарт, та энд үнэхээр Бурхан байгааг мэдэж эхэлдэг.

Магадгүй та сүмд ирэхээсээ өмнө Бурхан оршин байгааг мэдсэн байж болно. Гэхдээ ихэнхи хүмүүс Сайн мэдээтэй нүүр тулахаас өмнө Бурханд тодорхой бус, бүдэг бадагаар итгэдэг. Хэрвээ таныг хэн нэгэн энд авчирсан бол та бараг л иймэрхүү хүний нэг нь байхаа.

Хэрвээ та чуулганд өсөж торнисон бол та аль хэдийн библийн талаар өргөн мэдлэгтэй болсон байгаа. Та библиэс хэрэгтэй ишлэлээ маш хялбар олж чадна. Та авралын төлөвлөгөөг мэддэг. Та маш олон библийн ишлэл болон магтан дууг цээжилсэн байгаа. Гэвч Бурхан одоог хүртэл танд бодит бус бас учир битүүлэг хэвээр байгаа.

Тиймээс та шинэ хүн эсвэл чуулганд өсөж торнисон хүүхэд аль нь ч байлаа гэсэн ямар нэг зүйл тохиолдохоор эхэлж байна. Та зөвхөн Бурханы тухай ярих бус, энд Бурхан үнэхээр байна гэдгийг мэдэж эхэлдэг. Бурхан үнэхээр жинхэнэ хүн гэдгийг та мэдэж эхэлдэг. Би 15 настай байхдаа Бурхан бодитой гэдэг талаархи мэдлэгтэй болсон бөгөөд үнэндээ манай эмээ нас барсан тэр өдөр оршуулгын газрын гарах хаалганы доор өвдөг сөгдсөн. Тэгээд би Бурхан бол үнэхээр амьд оршигч нэгэн гэдгийг мэдсэн. Гэхдээ л би хараахан дахин төрөөгүй байсан.

Танд ингэж байсан удаа байгаа юу? Бурхан таны хувьд үнэхээр жинхэнэ хүн мөн үү? Энэ бол маш чухал зүйл юм. Библи хэлэхдээ,

““Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт... итгэх ёстой” (Еврей 11:6).

Бурханд итгэнэ гэдэг нь тодорхой хэмжээний итгэл шаарддаг боловч энэ нь аврал өгдөг итгэл биш юм. Энэ бол дахин төрүүлдэг итгэл биш юм. Миний ээж үргэлж “Би үргэлж Бурханд итгэсэн” хэмээн хэлдэг байсан. Түүний ингэж хэлж байгаад нь би огт эргэлзэдгүй байсан. Тэр Бурханд хүүхэд ахуй наснаасаа л итгэсэн. Гэхдээ тэр 80 нас хүртлээ дахин төрөөгүй байсан. Мэдээж тэр Бурханд итгэсэн нь чухал байсан боловч хүн жинхэнээр дахин төрөхийн тулд зайлшгүй тохиолдох тэр зүйл нь түүнээс илүү чухал юм.

Тиймээс магадгүй та өнөө өглөө энэ сүмд Бурханы бодит оршихуйг мэдэхгүйгээр ирсэн байж болно. Тиймээс энд Бурхан үнэхээр байгаа гэдгийг та магадгүй удаанаар, магадгүй хурданаар хардаг. Энэ бол хоёрдахь үе шат бөгөөд хараахан дахин төрөлт биш юм.

III. Гуравдугаарт, та гэм нүглээрээ Бурханыг гомдоож уурлуулдаг гэдгээ ухаарч ойлгодог.

Библи хэлэхдээ, “Махан бие дотор байгсад [дахин төрөөгүй хүмүүс] Бурханд таашаагдаж чадахгүй.” (Ром 8:8). Тиймээс дахин төрөөгүй хүмүүс Бурханд таашаагдаж чадахгүй гэдгээ та ухаарч эхэлдэг. Үнэндээ та өөрийгөө гэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Өдөр бүр та “гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.” (Ром 2:5). Библид ийнхүү хэлсэн:

“Өдөр бүр хилэгнэдэг Бурхан юм.” (Дуулал 7:11).

Бурхан үнэхээр оршин байгааг мэдсэний дараа та гэм нүглээрээ Бурханыг гомдоож байгаагаа ухаарч эхэлдэг. Та Түүнийг хайрлахгүй байгаагаараа мөн Бурханыг гомдоодог. Та үйлдсэн гэм нүглээрээ Бурхан болон Түүний тушаалуудыг эсэргүүцдэг. Тэгээд та эдгээр нь үнэхээр үнэн гэдгийг ойлгож эхэлдэг. Та Бурханд хандсан хайр үгүй байгаа нь энэ цаг мөчид ч гэсэн маш том гэмтэй байна гэдгээ та ухаардаг. Гэхдээ энэ бүгдээс илүүтэй та төрөлх байдлаараа гэмтэн, таны дотор сайн зүйл огт байхгүй гэдгийг, таны зүрх сэтгэл гэм нүглээр дүүрэн гэдгийг та ухаарч эхэлдэг.

Энэ үе шат нь ихэнхдээ Пуританчуудад “ухаарлын” үе хэмээн нэрлэгддэг. Гэхдээ өөрийн гэмээ чин сэтгэлээр хүлээн зөвшөөрөх болон гэм нүглийг хурцаар мэдрэхгүйгээр ухаарлын үе байж чадахгүй. Та Жон Ньютон өөрийн зохиолдоо бичсэнийг мэдрэх болно. 91143828

Өө Эзэн минь, Би ямар бузар булай вэ, Цэвэр ариун бус!
Ийм их гэмтэй би хэрхэн зориглон дөхөж очих вэ?
Та оршин байх ёстой зүрх сэтгэл маань бохирдсон уу?
Багшираль Ээ халаг! Хэсэг бүрд минь чөтгөр юу хийж буйг би хардаг!
(“Өө Эзэн минь, Би ямар бузар булай вэ John Newton, 1725-1807).

Та гүн гүнзгий бодож эхлэвэл та өөрийнхөө оюун ухаан болон зүрх сэтгэл дэхь дотоод гэм нүглээ харах болно. Та “Миний зүрх сэтгэл үнэхээр их гэмтэй бөгөөд Бурханаас маш хол байна гэдгээ” бодож эхэлнэ. Эдгээр бодлууд нь таныг үймрүүлэх болно. Та эдгээр нүгэлт бодол санаа болон Бурханд хандсан хайргүй байдлаасаа болоод маш их сэтгэлээр унаж, амар тайван байдал чинь алдагдаж эхлэх болно. Энэ үед Бурханд хандсан хүйтэн хөндий таны зүрх сэтгэл таныг маш ихээр түгшээх болно. Тан шиг зүрх сэтгэл нь гэмээр дүүрэн хүнд ямарч найдвар байхгүй гэдгийг та ухамсарлаж эхлэх болно. Бурханы хувьд таныг там уруу илгээх нь зайлшгүй бөгөөд зөв гэдгийг та мэдэх болно. Учир нь та тамд байх зүйлээ хийсэн юм. Та гэм нүглээрээ Бурханыг гомдоож хилэгнүүлж байгаагаа үнэхээр ухаарч, хүлээн зөвшөөрөх үед танд юу бодогддог талаар энэ үе шат харуулдаг. Тиймээс энэ ухаарлын үе шат бол маш чухал юм. Гэхдээ энэ нь хараахан бүрэн өөрчлөлт биш юм. Өөрийгөө хир их гэмтэй гэдгээ харж байгаа хүн ухаарч эхэлдэг ч гэлээ энэ нь хараахан дахин төрөөгүй юм. Өөрчлөлт зөвхөн гэмээ хүлээн зөвшөөрсөнөөс илүү хол хүрдэг.

Магадгүй та гэнэт Бурханд таалагдахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх эсвэл ийм төрлийн мэдлэг нь энгийн онолоос Бурхан танд гомддог болон та Түүнд таалагдахгүй байгаа гэсэн бүрэн ойлголт уруу өсөж эхэлдэг байж болно. Та гэмтэн бөгөөд бузар булай гэсэн үнэнээ бүрэн ухаарсан үед л зөвхөн сүүлийн буюу дөрөв дэх “үе шат” болсон дахин төрөлтөд бэлэн болох болно.

Чарльз Спержеон 15 настай байхдаа өөрийнхөө гэмийг ухаарсан энэ үедээ хүрч ирсэн. Түүний аав болон өвөө нь хоёулаа номлогч байсан. Тэд орчин үеийн “decisionism” жинхэнэ өөрчлөлтийг бүрхэг ойлгомжгүй болгохоос өмнөх үед амьдарсан. Тиймээс түүний аав болон өвөө нь түүнийг “Христийн төлөөх” гадна талын дутуу дулимаг шийдвэр гаргахаар шахдаггүй байсан. Үүний оронд тэд Бурхан түүнд өөрчлөлтөө хийхийг хүлээдэг байсан. Миний бодлоор тэдний зөв байсан.

Эцэст нь тэр арван таван настай байхдаа гэм нүглээ чин сэтгэлээр зөвшөөрсөн. Тэр өөрийнхөө гэм нүглээ хүлээн зөвшөөрсөн талаараа ийнхүү дурьдсан байдаг.

Огт санаандгүй байтал, Яг над уруу харж байгаа мэт Бурханы хуулийг гартаа барьсан Мосэтэй би учирсан. Тэр гал дүрэлзсэн нүдээрээ намайг нэвт шувт шалгаж байх шиг надад санагдсан. Тэр “Арван тушаал болсон Бурханы арван үгийг” [унш хэмээн надад хэлсэн.] Тэгээд би уншитал Ариун Бурханы талаас бүгд намайг буруушааж, зэмлэж байгаа санагдсан.

Энэ үйл явдлаар тэр өөрийгөө Бурханы талаас гэмтэн гэдгээ харсан бөгөөд ямарч шашин болон сайн үйлс түүнийг аврахгүй гэдгийг ухаарсан. Залуу Спержеон маш их гутралын үе рүүгээ ийнхүү орсон. Тэгээд тэр өөрийн хичээл зүтгэлээр Бурханы амар тайвныг олохын тулд маш олон аргаар оролдсон боловч Бурханы дотор амар амгаланг олох гэсэн эдгээр оролдлогууд нь бүтэлгүйтсэн. Ингэж тэр зөвхөн бүрэн өөрчлөгдөх дөрөвдүгээр “үе шат”-д бэлэн болсон.

IV. Дөрөвдүгээрт, та Бурханы Хүү Есүс Христ рүү ирдэг.

Спиржеон өөрийнхөө гэм нүглийг ухаарсан тэр үед байхдаа Есүст итгэх энгийн итгэлээр аврагдаж чадна гэдэгтээ эхэн үедээ итгэдгүй байсан. Тэр үүний талаар ийнхүү хэлсэн.

“Би Христэд ирэхээсээ өмнө өөртөө “Хэрвээ би Есүст итгэвэл аврагдах болов уу? гэсэн бодол нь үнэхээр боломжгүй юм байна. Би зайлшгүй ямар нэг зүйлийг мэдрэх, ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй.” хэмээн хэлсэн.”

Гэхдээ тэр ямар нэг зүйлийг “мэдэрч” чадаагүй, тэр ямар нэг зүйлийг “хийж” чадаагүй! Тэр маш өрөвдөмөөр байсан. Энэ бол сайн зүйл! Энэ зүйл нь хүнийг өөртөө түшиглэхээс нь холдуулж Бурханы Хүү Есүс рүү хөтөлдөг юм!

Нэг удаа Спержеон сүм рүүгээ цасан шуурган дундуур явж очсон. Тэгээд тэнд маш цөөхөн хүн ирсэн. Пастор нь хүртэл цасан шуурганд боогдсон байсан. Нэгэн жижигхэн туранхай залуу босоод ямарч бэлтгэлгүйгээр номлол хийсэн. Тэр хүн маш энгийнээр “Христийг хар” хэмээн хэлсэн. Эцэст нь түүний хичээл зүтгэл болон дотоод зөрчлийн дараа залуу Спержеон зөвхөн энэ зүйлийг хийсэн. Тэр өөрийнхөө амьдралд анх удаа Есүс Христ уруу итгэлээр харсан! Спержеон энэ талаараа ийнхүү дурьдсан. “Би цусаар аврагдсан! Би гэртээ харих замынхаа турш бүжиглэж чадахаар болсон!” Тэр энгийнээр Есүс рүү харсан! Тэр энгийнээр Есүс рүү ирсэн! Энэ бол энгийн зүйл бөгөөд хүн төрлөхтөн эдэлж чадсан хамгийн их туршлага юм. Миний орхигдсон найзуудаа энэ бол жинхэнэ бүрэн өөрчлөлт юм!

Дүгнэлт

Жинхэнэ өөрчлөлт дэх Христийг хайж байгаа замийг тань юуч бүү зогсоог. Есүсийн хэлсэнийг санацгаа.

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).

Даяанч хүний амьдрал шиг Христийн төлөө гэх гадна талын ямар нэг шийдвэрт өөрийгөө бүү оруул. Хэрэггүй! Хэрэггүй! Таны дахин төрөлт тодорхой болтол өөрийгөө нягтал учир нь хэрвээ та үнэхээр өөрчлөгдөөгүй байгаа бол “тэнгэрийн хаанчлалд орохгүй.” гэсэн. (Матай 18:3).

Жинхэнэ өөрчлөлт гэдэг нь

1. Та хүмүүс үхэх үед гэмтнүүдийг Там уруу илгээдэг бөгөөд Тэнгэрийн улс уруу оруулахын тулд авардаг жинхэнэ Бурхан байгаа гэдэгт итгэдэг тэр жинхэнэ итгэлийн газар уруу заавал ирэх хэрэгтэй.\

2. Та сэтгэл зүрхний угаас Бурханыг маш ихээр гомдоодог гэмтэн гэдгээ заавал мэдэх ёстой. Магадгүй та ийм замаар урт удаан хугацааны турш явсан (эсвэл дөнгөж туулаад байгаа) байж болно. Манай деконы нэг Др Каган ийнхүү хэлсэн. “Бурхан надад жинхэнэ болох хүртэл би олон сарын турш олон оройг нойргүйгээр тэмцэж өнгөрөөсөн. Миний амьдрал дахь энэ үеийг би сэтгэл санааны зовиуртай хоёр жил хэмээн тайлбарлаж чадна.” гэсэн. (C. L. Cagan, Ph.D., From Darwin to Design, Whitaker House, 2006, p. 41).

3. Та гомдсон болон хилэгнэсэн Бурхантай эвлэрэхээр ямарч сайн зүйлийг хийж чадахгүй гэдгээ заавал мэдэх ёстой. Та юуч хэлээд, юуч сураад, юуч хийлээ гэсэн энэ нь тус нэмэр болж чадахгүй. Эдгээр нь таны ой ухаан болон зүрх сэтгэлд маш тодорхой болох хэрэгтэй.

4. Та Бурханы Хүү болсон Есүс Христ рүү заавал ирээд Түүний цусаар гэм нүглээ цэвэрлүүлэх хэрэгтэй. Др Каган ийнхүү хэлсэн. “Би буулт хийсэн тэр хэдхэн хормоо санадаг. Би [Есүст] итгэсэн тэр үед... Би [Есүстэй] шуудхан нүүр тулсан...Би гарцаагүй Есүс Христийн оршихуй дотор байсан бөгөөд Тэр гарцаагүй тэнд надтай хамт байсан. Олон жилийн турш Тэр надад авралыг хайр дотор үргэлж санал болгож байсан хэдийч би Түүнээс холдон явсан. Харин тэр орой бол би Түүнд итгэх цаг болсон гэдгийг би мэдсэн. Тэгээд би Түүн уруу очих эсвэл Түүнээс холдох эсэхээ шийдэх хэрэгтэйгээ мэдсэн. Хэдхэн хормын тэр цаг мөчид би Есүст ирсэн. Би өөртөө найддаг үл итгэгч шиг амьдралаа ийнхүү зогсоосон. Би Есүс Христэд итгэсэн. Би Түүнд найдсан. Энэ бол үүн шиг маш энгийн байсан. Итгэлийн энэ ганц үйлдлээр энэ богино хугацаанд би хүний амьдралд тохиолдож болох хамгийн чухал үйл явдал буюу өөрчлөлт болсон Есүс Христийн хаанчлалд орсон. Би бүхийл амьдралынхаа турш зугтаж амьдарсан боловч тэр орой даруй би замааасаа буцаж шууд Есүс Христ рүү ирсэн.” (C. L. Cagan, ibid., p. 19). Энэ бол жинхэнэ өөрчлөлт. Энэ бол Есүс Христ уруу өөрчлөгдөхийн тулд таны нүүр тулах ёстой зүйл!


Христ таны гэмийн төлөөсийг төлж Бурханы уур хилэнг зөөлрүүлж эвлэрүүлэхийн тулд Загалмай дээр үхсэн. Христ биемахбодиороо үхлээс дахин амилаад Тэнгэр өөд өргөгдсөн бөгөөд одоо Бурханы баруун гарын хүндэт суудалд залраад таныг аврагдахын төлөө залбирч байгаа.

“Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа. Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл.” (Колоссай 3:1-2).

Христ уруу хар! Бурханы Хүү уруу хар! Түүний цусаар гэм нүглээ угаалга! Жозеф Харт ийнхүү хэлсэн шиг,

Гэм нүгэлтэн цовдлогдсон Бурханд
Итгэж найдсан тэр мөчид
Түүний хүлээн авсан нэг удаагийн уучлал
Түүний цусаар аврал нь бүрэн болсон
(“The Moment a Sinner Believes” by Joseph Hart, 1712-1768).

Энэ бол Спержеонд тохиолдсон тэр зүйл юм. Энэ бол Др Каганд тохиолдсон тэр зүйл юм. Мөн энэ бол танд зайлшгүй тохиолдох тэр зүйл юм. Та амьд Христтэй уулзах хэрэгтэй бөгөөд Түүний бүхийл золилтын цусаар гэм нүглээсээ цэвэрлэгдэх хэрэгтэй!

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Доктор Kreighton L. Chan залбирна.
Benjamin Kincaid Griffith гоцлон дуулна: (“Гайхамшигт хайр” John Newton, 1725-1807)


үндэс

ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТ-2010 ХУВИЛБАР

(Mongolian)

Доктор Р.Л.Химерс

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).

I. Нэгдүгээрт, та өөрчлөгдөж аврагдахаасаа илүүгээр өөр бусад шалтгаанаар чуулганд ирдэг.

II. Хоёрдугаарт, та энд үнэхээр Бурхан байгааг мэдэж эхэлдэг.
Еврей 11:6.

III. Гуравдугаарт, та гэм нүглээрээ Бурханыг гомдоож уурлуулдаг гэдгээ ухаарч ойлгодог. Ром 8:8, Ром 2:5, Дуулал 7:11.

IV. Дөрөвдүгээрт, та Бурханы Хүү Есүс Христ рүү ирдэг.
Колоссай 3:1-2.