Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДАХИН АМИЛАЛТ ОДОО!

RESURRECTION NOW!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 2, 2010

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан” (Ефес 2:4-6).


Христийн гайхамшигууд сүнслэг үнэнийг илэрхийлэхээр үйлдэгддэг байсан. Тэр сохорын нүдийг хараатай болгохдоо сүнсээр сохор хүний зүрхийг нээхийг харуулах зорилготой. Тэр уяманыг эдгээхдээ сүнсээр өвчилсөн сүнсийг эдгээж чадна гэдгээ харуулах зорилготой. Гэхдээ Тэр гурван удаа үхсэн хүнийг амилуулсан. Марк тавдугаар бүлэгт Иарусын охиныг үхлээс амилуулсан тухай түүхийг бид уншидаг. Лук долдугаар бүлэгт Найны бэлэвсэн авгайн хүүг амилуулсан тухай гардаг. Иохан арваннэгдүгээр бүлэгт Тэр Лазарыг амилуулсан тухай гардаг. Эдгээр амилалтын түүхүүдээс бид “нүгэл, хилэнц дотор үхсэн” (Ephesians 2:1) хүний амьдралыг босгож чадна гэсэн сургамжийг авдаг. Энэ оройн үйлчлэлд олон Иарусын охид, олон бэлэвснүүдийн хөвгүүд, олон амилсан Лазарууд бидэнд байгаа – учир нь бидний олонх нь нүгэл хилэнц дотор үхсэн байсан, гэвч Христийн хүчээр бид сүнслэг үхлээсээ амилж, шинэ амиараа алхах болсон! Бидний амилсан түүхийг бид “Сэргэлт” хэмээн нэрлэдэг – энэ нэр томьёо нь үхлээс амилах хийгээд шинэ төрөлт гэсэн утгаар яригддаг. Др В.Г Т.Шедд библи байнга л “дахин амилалтыг сэргэлтээр илэрхийлдэг”... “сүнслэг амилалт шиг сэргэлтийн талаарх яриа” хэмээн хэрэглэдэг талаар тодруулсан байдаг. (W. G. T. Shedd, Ph.D., Dogmatic Theology, P and R Publishing, 2003 хувилбар, хуудас. 864, 865). Махбодь хийгээд Сүнсний хоорон дахь холбоос нь Ефесийн хоёрдугаар бүлэгт маш тодорхой илэрхийлэгдсэн,

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ.) Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан” (Ефес 2:4-6).

Эдгээр эшллэлээс бид шинэ төрөлт талаар гурван агуу үнэнийг сурна – Амилсан Христийн хүчээр сэргэлтийн талаарх гурван үнэнийг.

I. Нэгдүгээрт, бид үхсэн байсан.

Бичээсийн дагуу бүх хүмүүс сүнсээр үхмэл юм. Зарим хүмүүс бидэнд бид Уналтаас болоод шархадан гэмтсэн хэмээн хэлдэг – гэхдээ тэд бид үүгээр алуулсан гэдэгт огт итгэдэггүй. Гэвч Бурханы үг ман тодорхой байдаг. Үг нь бид бол зөвхөн шархадсан бус, харин бид “гэм нүгэл дотроо үхсэн” (Ефес 2:1) гэдгийг хэлдэг. Тэгсэн ч эдгээр хүмүүс маш сайн хүмүүс байдаг бөгөөд тэдгээр хүмүүсийн төрөлх хүн нь гэм нүгэлдээ хараахан үхээгүй байгаа хэмээн хэлдэг. С.Г Финней дараахь зүйлийг хэлэхдээ энэхүү худал байр суурийг буй болгосон,

Хүн төрөлхтөний хувьд гэм нүгэл яагаад ийм төрөлх байдаг вэ? Тэдний төрөлх байдал өөрөө гэмтэй учраас бус... Энэ үзэл бол ... тэрчигээрээ Бурханы нэрийг гутаасан зүйл бөгөөд Бурхан болон хүний ухаанаар жигшүүртэй зүйл, бүхий л индрээс, бүхий л үзэл номлолоос, дэлхийгээс зайлуулагдах ёстой зүйл юм. Энэ бол буруу номтоны үзэл бодлоос үүдэлтэй бөгөөд Августианаар Христийн үзэл дунд орж ирэн бохирдуулсан сургааль юм. (C. G. Finney, Finney’s Systematic Theology, Bethany House Publishers, 1994 хувилбар, хуудас. 268, 263).

За тэгвэл бидний ихэнх чуулганд хүн гэм нүгэлдээ үхсэн байсан гэсэн үзэл арчигдаж байгаа гэж үзье. Тэгвэл үр дүн нь юу болох вэ? Өнөөдөр бидний харж байгаа ёс суртахуун хийгээд сүнслэг эх захгүй байдал – энэ бол үр дүн нь юм!

Хүн гэм нүгэлдээ үхсэн гэсэн үзэл Августинаар бүтээгдсэн үү? Үгүй, энэ нь тэгээгүй! Библи тэрчигээрээ хүн бол ямар ч найдваргүй, дэмий нүгэлт гэдгийг заадаг. Ноагын өдрүүдэд,

“ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад” (Эхлэл 6:5).

Бидний уншидаг Иов номонд,

“Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй” (Иов 14:4).

“Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?” (Иов 15:14).

Дуулаач ийнхүү хэлсэн,

“Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн” (Дуулал 51:5).

“Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог. Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг” (Дуулал 58:3).

Соломон хаан ийнхүү хэлсэн,

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч” (Номлогчийн үгс 9:3).

Эш үзүүлэгч Иеремиа ийнхүү хэлсэн,

“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?” (Иеремиа 17:9).

Элч Паул бидэнд ийнхүү хэлсэн,

“Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв... Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан” (Ефес 2:1, 3).

Мөн Колоссайд Элч Паул ийнхүү хэлсэн,

“Та нар гэм нүглүүд болон... үхсэн байхад” (Колоссай 2:13).

Хүн гэм нүгэлдээ үхсэн гэсэн үзэл рүү Финней Аувгустинийг сургаснаар дайралт хийсэн. Хэдийгээр энэ үзэл библийн эхнээн эхлээд дуустал байгааг би та нарт харуулсан ч гэсэн. Үнэндээ Финнейгийн (МЭ 354-420) энэ санаа тэрс үзэлт Пелагуйсаас ирсэн. Түүний энэ тэрс үзэл хэдэн зууны турш байсаар байгаа. Финнейгийн сурсан энэ зүйл нь Пелагинизмын эрх мэдэл дотор эзэмдэгдсэн! Бичээст энэ талаар маш тодорхой заагдсан эдгээр үзлийн талаар иш татан үзүүлье! Гэм нүгэлдээ буй хүн бол гэм нүгэлдээ үхсэн байдаг! Хүн бол шархадсан бус. Бурханы талаас бол тэр үхсэн!

“Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв” (Ефес 2:1).

“Биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад” (Ефес 2:5).

Үүнээс илүү тодорхой зүйл гэж юу байна? Юуч байхгүй!

“Гэм нүгэлдээ дотроо үхсэн” – Энэ нь төрөлх хүнээр байгаа хүний үнэн дүр зураг биш гэж үү? Агуу Спиржеон ийнхүү хэлсэн,

Энэхүү цогцосыг ажигла: чи үүнийг цохиж болно, чи үүнийг доромжилж болно, гэвч энэ нь орилохгүй; чи үүн дээр ачаа ачиж болно, гэвч энэ нь ядрахгүй; чи үүнийг харанхуйд цоожилж болно, гэвч энэ нь ямар ч харанхуйг мэдрэхгүй. Тиймээс гэмт хүн өөрийн гэм нүглээ үүрсэн байдаг ч үүндээ ядардаггүй; тэр Бурханы шударга байдлын гэрт хоригдсон байдаг ч эрх чөлөөнийхөө төлөө хүсэн тэмүүлдэггүй; тэр Бурханы хараалын дор байгаа боловч... энэ хараал нь түүний сүнсэнд сандрал үүсгэдгүй, учир нь тэр үхсэн... Өө! Чи тийм байсан, харин амьд, чи ирэх уур хилэнгээс аврагдах хүртлээ хэзээ ч амар тайвныг олохгүй. Хүн сүнсээр үхсэн байдаг учраас эдгээр зүйлсээр хөдөлгөгдөдгүй бөгөөд сүнслэг зүйлсэд ямар ч ойлголтгүй хоцордог. (C. H. Spurgeon, “Resurrection With Christ,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, бүлэг 14, хуудас 207, 208).

Чи чуулганд сууж, өөрт чинь ямар ч нөлөө үзүүлэхгүй номлолуудыг сонсож чадна – учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Чи Христийн зовлон, Түүний ташуурдуулж, Загалмай дээр хадагдсан, удаан үргэлжлэхгүй зовлон байгааг сонсож чадна – учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Чи “маргашгүй олон нотолгоогоор” (Үйлс 1:3) Христ үхлээс амилсан хийгээд Өөрийн дагалдагч нартаа үзэгдсэн талаар сонсож болох ч Түүний энэхүү хүчирхэг төгс хүчээр огтоос хөдөлдөггүй - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Чи гэм нүглээс чинь чамайг цэвэрлэж чадах Түүний цусны талаар сонсож болох ч цэвэрлэгдэх хэрэгтэй гэдэг хэрэгцээгээ мэдрэхгүй - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Чи бусдыгаа хичээл зүтгэлтэйгээр залбирч буйг сонсож болох ч тэдэн шиг залбирах боломжгүй байдаг - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Чи маш том хар библи худалдаж аваад үүнийгээ уншиж болох ч гэсэн түүн доторх үгс нь ямар ч амьгүй байдаг; чиний хувьд эд бол зүгээр л үгнүүд байдаг - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Бусад хүмүүс итгэлийн амьдралдаа баяр хөөртэй байдаг, гэвч чи ямарч баяр хөөргүй байдаг - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Бусад хүмүүс Христийг мэддэг бөгөөд Түүнийг мэдсэндээ баяртай байдаг бол харин чи Түүнийг мэддэггүй; чи тэрчигээрээ эргэлзээ айдсаар дүүрэн байдаг - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Бусад нь чамд Христ рүү ирээрэй хэмээн хэлдэг, гэхдээ чиний дахин дахин тэдэнд хэлдэг үг бол “яаж?” гэсэн үг. “Яаж би Түүн рүү очих вэ?” Хариултаас нь чи зугтдаг бөгөөд үүнийг ойлгож чаддаггүй - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа.

Би үүнийг чамд хэлье, хэрвээ чи үүнийг сурснаар аврагдах гэж оролдвол энэ нь үргэлж хэвээрээ л байх болно. Чи хэзээ ч хэрхэн аврагдахаа “сурч” чадахгүй! Хэзээ ч үгүй, тавин жилийн библи судлалаар - чи хэзээ ч хэрхэн аврагдах талаараа сурч чадахгүй - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа. Чи хэдийчинээ судлана, асуулт асууна, тэр хирээрээ л улам муудна, ингэж явсаар чамд байсан жаахан ч гэсэн сонирхол үгүй болтол явах болно, тэгээд чуулганд хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр найдваргүйгээр суусаар байх болно - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа - “Үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.” (II Тимот 3:7) Эцэст нь чи гэм нүгэлдээ үхэж, Бурханы оршихуйгаас бүрэн зайлуулагдан, цөхрөл дунд, шатах гал дунд, ямар ч найдваргүй байдалд, “түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан” (Иуда 13) тийм шатаагдах дараагийн ертөнцөөс өөрийгөө олох болно - учир нь чи “гэм нүгэлдээ үхсэн” байгаа.

Гэхдээ өнөөдрийн үг бидэнд найдварын очыг асааж байна – энэ найдвар нь Христ доторх Бурханы өршөөл нигүүлсэл дотор л зөвхөн оршиж байгаа. Энэ бол миний туулсан зам бөгөөд энэ нь чамд ч мөн адил байгаасай хэмээн би залбирч байна. Биднээс аврагдаад амилсан Христээр бид амьтай болгогдсон хэмээн хэлж чадах тэдгээр хүмүүсийн төлөө Эзэндээ талархаж байна!

II. Хоёрдугаарт, бид амьд болгогдсон.

Бүгдээрээ босоод дөрөв болон тавдугаар эшлэлийг хамтаар чанга уншицгаая,

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ;)” (Ефес 2:4-5).

Одоо сууцгаана уу.

Нүгэлтнүүдээ, үүнийг сонс! Элчийн “Харин Бурхан” гэсэн ерөөлт үгийг сонсоцгоо. Эдгээр үгсэд найдвар байна! “Харин Бурхан.” Чи гэм нүгэлдээ үхсэн, “Харин Бурхан!” Эдгээр үгсийнх нь төлөө Бурханд алдарыг өргөе! Эдгээр үгсийг сонсоод баяр хөөртэйгээр цовхчин үсэрч бүжиглэ! “Харин Бурхан!” Итгэлийн түүхэн дэх эдгээр үгсийг бид дахин дахин гарган үзүүлж болно. Ямар нэг зүйлс найдваргүй болсон үед үе бүрд , дахин дахин Бурхан Өөрөө орж ирсэн байдаг бөгөөд үүнийг Ефес 2:4 дэх “Харин Бурхан!” гэсэн үгээр хэлж болно.

Бүх дэлхий гэм нүглээр ялзрах үед Бурхан “Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулна” (Эхлэл 6:7) хэмээн хэлсэн. “Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.” (Эхлэл 6:8). “Харин Бурхан!” их Үерээс Ноа болон түүний гэр бүлийг аврахаар тэнгэрээс оролцсон. Израйлийн хүүхдүүд Египетэд Фарао хааны боолчлол дор санаа алдан гиншин ёолж байсан. Харин Бурхан Мосэд ийнхүү хэлсэн, “Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.” (Гэтлэл 6:6-7). “Харин Бурхан!” Шүүгчдийн үед Израйлийн хүүхдүүд “Мидианаас болж ихэд доройтсон” (Шүүгчид 6:6). Харин Бурхан Гидеоныг “мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд” (Шүүгчид 6:11) улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байхад ирсэн. “ЭЗЭН түүнд [Гидеонд] Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ.” (Шүүгчид 6:16). Тэгээд Гидеон “Босогтун. ЭЗЭН Мидианы хуаранг та нарын гарт өгчээ” (Шүүгчид 7:15) хэмээн тунхагласан. “Харин Бурхан.” Есүс баривчлагдан, зодуулж, загалмайд цовдлогдож, үхээд, оршуулагдаад, булш нь лаздуулсан. Харин Бурхан Түүнийг үхлээс амилуулсан, “Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулсан бөгөөд Түүнийг нээлттэйгээр харуулсан” (Үйлс 10:40) “Харин Бурхан.” Тэргүүн тахилч болон түүний хүмүүс элч нарыг баривчлаад Сайнмэдээг тунхаглуулахгүйн тулд тэднийг “нийтийн шоронд” (Үйлс 10:40) хорисон. “Гэтэл шөнөөр Эзэний тэнгэр элч шоронгийн хаалгануудыг онгойлгоод, тэднийг гарган... -Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун” (Үйлс 5:19, 20) хэмээн хэлсэн. “Харин Бурхан” шоронгийн хаалга онгойлгож, тэдний номлолыг ерөөсөн.

Библи даяар дахин дахин Бурханы өршөөлийг ар араас нь цувруулан бид хардаг.

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ;)” (Ефес 2:4-5).

Бурханы Ноагын өдөр, Мосэгийн өдөр, Гидеоны өдөр, Элч нарын өдөр, Христийн амилсан өдөр үзүүлсэн өршөөлөөс хойш – Тэр чам дээр ч гэсэн өршөөлөө үзүүлнэ гэж бодож үзсэн үү?

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ;)” (Ефес 2:4-5).

Бидний дунд “сэргэлт авсан” тэдгээр хүмүүсийг харж ажигла. Христ дотор Бурханы нигүүлслээр үхлээс амилуулагдан амьд болгогдсон тэдгээр хүмүүсийг харж ажигла! Үзэгтүн – манай чуулганы бүхий л удирдагчид, үйлчлэгч нарыг – тэд бүгдээрээ л нэгэн цагт “гэм нүгэлдээ үхсэн” байсан. Гэхдээ одоо тэднийг харж ажигла – тэд “Христтэй хамт амилуулагдсан” – Христ дотор амьд болгогдсон – нигүүлслээр аврагдсан! Тэд “Христтэй хамт... амилуулагдаагүй” гэж хэн хэлж чадах вэ? Тэд “Христтэй хамт” үхлээс амилуулагдсан гэдэгт хэн эргэлзэж чадах вэ? Спиржеон ийнхүү хэлсэн,

Христ өрөвдөлтэй Мартад ах [Лазарыг] нь үхлээс амилуулах хэрэгтэй гэж хэлээд алмайруулсан, гэхдээ дахиад түүнийг бүүр гайхшруулах гэж буй мэт “Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу?” (Иохан 11:26) хэмээн хэлсэн. Энэ бол бидний итгэх хэрэгтэй зүйлсийн нэг бөгөөд бид сүнслэг амиа хүлээн авахдаа Христ доторх амьтай нэгдэж байгаа тул цаашид хэзээ ч үхэхгүй (Spurgeon, адил., хуудас. 214).

Тиймээ! “Хэзээ ч үхэхгүй!” Бид дахин амилсан тэдгээр хүмүүсийн талаарх Финнейгийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөггүй. Финней ийнхүү хэлсэн, “Тэд санаатайгаар зааварчлагдсан бөгөөд тэдний тэвчээртэйгээр эцэс хүртэлх ариун байдал дотор байх аврал нь түр зуурынх юм. Тэд дараах зүйлс рүү дуудагдсан ...айдас руу ... тэд алдагдах вий дээ.” (Charles G. Finney, Finney’s Systematic Theology, Bethany House Publishers, 1994 дахин хэвлэлт 1878 хувилбар, хуудас. 546). Тиймээ, Финней аврагдсан хүн үхсэнийхээ дараа өөрийн авралаа алдаж болно хэмээн хэлсэн! Энд яг Финнейгийн теологын номноос эш татаад оруулья, “Тэнгэр дэх Ариунтнууд төрөлх байдлаараа ухарч, унаж, авралаа алдаж болно” (C. G. Finney, адил., хуудас. 508). Тиймээ, Финней Христ итгэгчид Тэнгэрээс унаж алдагдах боломжтой гэж хэлсэн!

Энэ бол Пелегианы тэрс үзэл юм. Бид үүнийг эсэргүүцдэг! Дахин төрсөн тэр хүн буцаад “нүгэлтэн болох” боломжгүй. Сэргэлт авсан хүн буцаад “уналтад” орох боломжгүй!

“Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ;)” (Ефес 2:5).

Спиржеон ийнхүү хэлсэн, “Нэг л удаа тэнгэрлэг амийг хүлээн авсан байхад тэр үүнийгээ хэзээ ч алдахгүй юм. Бурхан ... бидний дотоод хүнийг амилуулаад, тэгээд биднийг шийтгэгдэхээр орхиогүй... Тэр өнөөдөр авраад, маргааш нь шийтгэхгүй... Алдар нь Бурханд байх болтугай, тэгээд Христ дотор итгэлээр амьдарч буй чи үл муудах байдал дотор амьдардаг... үүнд баярлан хөөр, тэгээд өөрийн Эзэндээ бүхий л алдарыг өргө!” (Spurgeon, адил., хуудас. 215). Гэхдээ энд өөр нэг чухал зүйл байна. Бид үхсэн байсан. Бид амилуулагдсан. Гэвч,

III. Гуравдугаарт, бид амилуулагдсан.

Босоод тав болон зургааг чангаар уншицгаая.

“Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ;) Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан.” (Ефес 2:4-6).

Одоо сууцгаана уу.

Хүмүүс надаас “Би яаж Христ рүү очих вэ?” хэмээн асуудаг. Тэд Христ хаана байгааг - Гурав дахь Тэнгэрт дээр (II Коринт 12:2) буйг мэддэг учраас толгой нь эргэдэг. Тэд Христийн “диваажин” (Лук 23:43) хэмээн нэрлэсэн газарт, алс холын гариг эрхэс, оддын цаана, агаар мандалын дээр Христ байгаа гэдгийг мэддэг. Тэд Христ Бурханы баруун гарын хүндэт суудалд заларч байгаа гэдгийг библиэс уншидаг. “Би яаж тэр дээшээ очиж чадах вэ?” хэмээн асуудаг. “Би яаж дээр буй тэр замаар Христ рүү очих вэ – өөр гаригт?”

Мэдээж хариулт нь ойлгомжтой. Чи өөрөөрөө тэнд очиж чадахгүй! Гэвч “десишинизм” олон хүмүүсийг сохолсон. Тэд хүн өөрийн зүтгэлээр Христ рүү очиж чадна гэж үздэг! Тийм болхоор хүмүүс Иохан 6:44 уншаад төөрөлддөг,

“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна” (Иохан 6:44).

Бурхан тэднийг Шүүрэлтийн өдөр агаар мандалд Христтэй уулзуулахаар татах болно гэдэгт итгэхэд ямар ч асуудалгүй байдаг. (I Тесалоник 4:16-17; I Коринт 15:51-53 үз). Гэсэн ч тэд адилхан зүйл болох аврал руу хүрч ирэхээрээ бөөн асуудалд дунд ордог! Гэтэл Иохан 6:44 бүгдийг үзвэл эдгээр хоёр зүйл хоёул байж байдаг,

“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна” (Иохан 6:44).

Христ итгэгчдийг агаар мандалт Христтэй уулзуулахаар татах болон Бурханы баруун гарт буй Христ рүү одоо чамайг гарцаагүй татах хоёр бол Бурханы адилхан гайхамшигт хүч юм! Гэмт хүнийг Христ рүү татаж байгаа нь Бурхан юм – нүгэлтэн өөрөө биш – харин Бурхан. “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй.” Энэ бас л Шүүрэлтэд адилхан – зөвхөн энэ нь одоо тохиолдож байгаа – чи Христ рүү ирэх үед! Тэгээд энэ гайхамшигт агшинд Ефес 2:6 тохиох болно! Үүнийг хар! Босоод чангаар уншья!

“Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан” (Ефес 2:4-6).

Одоо сууцгаана уу.

Др Хендриксен энэ эшлэл талаар ийнхүү хэлсэн, “Бид өөрсдөө... амьтай болгогдсон, амилуулагдсан, тэнгэрлэг газарт суулгагдсан” (William Hendriksen, Ph.D., New Testament Commentary, Baker Book House, 1981 дахин хэвлэлт, хуудас. 118; Ефес 2:6 тайлбар). Шинэчлэгдсэн Библи Судлал номонд үүнийг ийнхүү хэлсэн байдаг,

...биднийг амьд болгосон... биднийг босгосон... биднийг суулгасан. Эдгээр нь Христийн амь дахь түүхэн үйл явдлууд: Түүний үхлээс амилуулагдсан болон Бурханы баруун гарын суудалд заларсан нь. Гэхдээ Паул итгэгчдэд юу тохиолдох талаар эдгээрийг мөн илэрхийлсэн. Паул Христ болон Түүн рүү ирэх хүмүүсийн нэгдлийн талаар заасан... тиймэээс Аврагчид хэлэгдсэн эдгээр зүйл нь мөн аврагдагсдад ч гэсэн хэлэгдэх боломжтой гэсэн үг (The Reformation Study Bible, Ligonier Ministries, 2005, хуудас 1706; Ефес 2:5, 6 тайлбар).

Христ рүү ирнэ гэдэг бол зөвхөн Бурханы хүч хийгээд нигүүлсэлээр хийгдэх боломжтой бөгөөд бид дахин төрөхөд бидний сүнс Христ рүү татагддаг!

Хэрвээ чи одоо ч гэсэн аврагдаагүй бол цаашид юу хийх ёстой вэ? Есүс ийнхүү хэлсэн, “Нарийн хаалгаар орохыг хичээ” (Лук 13:24). Эдгээр номлолуудыг дахин дахин унш. “Дотор нь ортол” бүхийл боломжоороо хичээ. “Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.” (Лук 11:9). Грекийн “тогшисоор бай, залбирсаар бай” гэсэн үг бидэнд байна. Өөрийнхөө нүгэлт, орхигдсон байдлыг мэдүүлж өгөөч хэмээн Бурханд хандан бүхийл боломжоороо залбир. Бурхан чиний сүнсийг амилуулах, чамд амь өгөх, Христ рүү татахын төлөө залбир. Тамын аймшигт байдлыг Христ үгүйгээр үүрд мөнхөд байна гэдгийг бод. “Дотор нь ортол хичээ,” тэгээд Бурхан “Христтэй хамт [чамайг] амилуулах” болно... мөн “Христ Есүс доторх тэнгэрлэг газарт” өргөх болно. Энэ баяр хөөртэй мөч чамд удахгүй тохиох болтугай! Удахгүй амьтай болох болтугай – “Христ Есүс доторх тэнгэрлэг газарт” татагдах болтугай. Гэм нүгэлдээ үхсэн чи одоо дахин амилалтыг амсах болтугай! Чи Христ дотор Бурханы хүчээр дахин төрөх болтугай! Амен.

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ.) Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан.” (Ефес 2:4-6).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө бичээсийг уншина: Ефес 2:1-7
Номлолоос өмнө гоцлол дуулна:
“Ирээч, Нүгэлт Хүмүүс” (Joseph Hart, 1712-1768;
Аянд “Тиймээ, Би Мэддэг” Anna W. Waterman, 1920).


ДАХИН АМИЛАЛТ ОДОО!

RESURRECTION NOW!

Доктор Р.Л Химерс Жр

“Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ.) Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан.” (Ефес 2:4-6).

(Ефес 2:1)

I.   Нэгдүгээрт, бид үхсэн байсан, Ефес 2:1; Эхлэл 6:5; Иов 14:4: 15:14;
Дуулал 51:5; Дуулал 58:3; Номлогчийн үгс 9:3; Иеремиа 17:9; Ефес 2:1, 3; Колоссай 2:13; Ефес 2:1, 5; Үйлс 1:3; II Тимот 3:7; Иуда 13.

II.  Хоёрдугаарт, бид амьд болгогдсон, Ефес 2:4-5; Эхлэл 6:7, 8;
Гэтлэл 6:6-7; Шүүгчид 6:6, 11, 16, 7:15; Үйлс 10:40;
Үйлс 5:18, 19, 20; Иохан 11:26.

III. Гуравдугаарт, бид амилуулагдсан, Ефес 2:5-6; II Коринт 12:2;
Лук 23:43; Иохан 6:44; I Тесалоник 4:16-17; I Коринт 15:51-53;
Лук 13:24; 11:9.