Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХҮНИЙ УНАЛТ

THE FALL OF MAN
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2018 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, April 28, 2018


Эхлэл ном бол библийн “үрслүүр” юм. Эхлэл номын сонирхолтой зүйлсийн нэг бол орчин цагийн олон худал хуурмагт хариулт болсон баримтыг агуулсан байдаг. С.С Левис амьдралынхаа сүүлийн мөчид Дарвины хувьсал онол бол өнөө цагийн “үндсэн худал хуурмаг” хэмээн тодорхойлсон.

Эхлэл номонд Дарвины хувьсалын худал онолыг хоёр аргаар няцаасан байдаг. Нэгдүгээрт, амьтад болон ургамал ногоо нь шууд Бурханаар бүтээгдсэн гэдгийг давтан өгүүлдэг. Хоёрдугаарт, Эхлэл номд бүхий л ургамал амьтад “өөр өөрийн төрлийнхөө дагуу” л нөхөн үржихээр бүтээгдсэн. Амьтан ургамал зөвхөн өөрсдийнхөө “төрөл” дотроо л үржиж олширхоор бүтээгдсэн. Хувьсалын онолын эсрэг энэхүү няцаалт нь нөхөн үржилт бол зөвхөн “төрөл” дотроо л тохиолдоно гэдгийг харуулдаг. Хувьсалын онолын нэг нь бүтэшгүй хэсэг нь нэг “төрлөөс” өөр нэг төрөл хувьсан гарч, тэр “төрлөөс” нь дахиад нэг хувьсал явагдсан гэдэг зүйл юм. Энэ нь нотлогдоогүй юм. Тиймээс хувьсалын онолын үндсэн ойлголтуудын нэг нь тэр чигээрээ худал болохыг Эхлэл библи харуулдаг! Нохой хэзээ ч морь болж хувирахгүй. Бүргэд хэзээ ч тахиа болохгүй. Нэг “төрлөөсөө” халиад өөр нэг төрөл буй болдог гэсэн зүйл хаана ч байхгүй. Хувьсалын онолын үндсэн ойлголтуудын нэг нь үнэхээр худал гэдгийг Эхлэл библи харуулдаг!

Хоёрдугаарт, хүн гэдэг бол өөрсдийн орчныхоо бүтээгдэхүүн (байгалийн гэж бид ярьдаг) гэсэн худал нь Эхлэлээр няцаагддаг. Бидний анхны гэр бүл үнэхээр төгс орчинд амьдарч байсан. Тэгсэн ч тэд нүгэл үйлдсэн. Мөн цаашлаад тэдний анхны хүүхэд алуурчин болсон!

Гуравдугаарт, хорон муугаас үүдсэн асуудлыг ойлгох боломжгүй гэсэн санаа нь Эхлэл номоор няцаагддаг. Еден цэцэрлэг маш их чөтгөр хийгээд Сатаны үйл ажиллагаагаар дүүрсэн газар байсан. Еваг гэм хийхэд уруу татсан могой болох Сатан тэнд сууж байсан. Зургаадугаар бүлэгт гардаг “нефилим” бол энгийн эмэгтэйчүүдтэй хавьтсан чөтгөрт эзлэгдсэн хүмүүсийн үр удам юм. Тиймээс хорон муугийн “асуудал” гэдэг бол худал хуурмаг бөгөөд Сатан хийгээд чөтгөрүүдийн үнэн байдлын үр дүнд уналтад орсон орчин цагийн хүмүүсийн санаанаас зохиосон зүйлс юм.

Дөрөвдүгээрт, орчин цагийн геологийн хэвийн байдал гэдэг онол нь Эхлэл библиэр худал болох нь батлагддаг. Хэвээр байгаа гэсэн үзлийг баримтлагчид “Бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” (II Петр 3:4) хэмээн хэлдэг. Тэд Ноагийн үеийн их Үерийг “санаатайгаар үл тоодог.” Орчин цагийн геологи Грэнд Канион яаж буй болсон хийгээд өндөр уулын оройд чулуужсан далайн амьтад олдож байгааг жинхэнээр нь баталж чаддаггүй. Тиймээс Эхлэл нь орчин цагийн геологийн ард байгаа худал хуурмагийг няцаадаг.

Тавдугаарт, хүний завхарал нь баталгаатайгаар тайлбарлагдаж чаддаггүй бөгөөд үнэндээ энэ талаарх бүхий л онолууд худал болох нь батлагддаг. Эхлэл библи нь хүн өөрийн төрөлх зөвт байдлаас хэрхэн гаж буруу байдал руу унасныг бидэнд маш тодорхой дүрслэн харуулдаг бөшөөд бид энэ бүгдийг өөрсдийн эргэн тойрон дахь байдлаас харж байна. “Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.” (Ром 1:21). Тиймээс өнөөгийн олон төрлийн сэтгэл судлаачдын онолууд нь Эхлэл номоор дамжуулан худал болох нь батлагддаг.

Өнөө орой бид үүн дээр илүү төвлөрөх болно. Эхлэл 3:1-10 үзээрэй.

“ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд -Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй, могойд —Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ. Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж —Чи хаа байна вэ? гэсэнд тэрээр —Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв.” (Эхлэл 3:1-10).

Артур В. Пинк бол Британы теологич, библи тайлбарлагч байсан. Пинк Эхлэл гуравдугаар бүлэг нь Бурханы бүх үгний хамгийн чухал хэсгийн нэг нь юм хэмээн маш оновчтой хэлсэн. Пинк ийнхүү хэлсэн,

Энэ бол “Библийн үр суулгац” юм. Энд бидний итгэлийн амин чухал сургаалууд үндэслэгдэж байдаг юм. Эндээс бид тэнгэрлэг үнэнүүдийн урсгалыг хөөн мөшгиж илрүүлдэг. Эндээс хүн төрөлхтөний түүхийн тавцан дахь агуу үйл явдлууд урган гарсан... Эндээс бид [хүн] төрөлхтөний уналт хийгээд завхаралын нөхцөл байдлын Тэнгэрлэг тайлбарыг олж авдаг. Эндээс бид бидний дайсан Чөтгөрийн хорон муу арга барилыг олж мэддэг... Эндээс бид хүн өөрийн ёс суртахууны ичгүүрт байдлыг өөрийн гараар бүтээсэн төхөөрөмжөөр дамжуулан далдалдаг хүн төрөлхтөний төрөлх байдлын ерөнхий хандлагыг тодорхойлдог. (Arthur W. Pink, Gleanings in Genesis, Moody Press, 1981 хувилбар, хуудас. 33).

Гуравдугаар бүлэг нь Сатан хэрхэн Еден цэцэрлэгт нэвтэрч, тэнд оршин өөрийн зальт амаар дамжуулан ярьсаныг бидэнд харуулдаг. Эндээс бид Сатан эмэгтэйд хандан хэрвээ чи “сайн мууг мэдүүлэгч хориглогдсон нэг модны жимснээс идвэл “та нар ерөөсөө үхэхгүй” хэмээн хэлсэнээр Бурханы өгсөн Үгийг мушгин гуйвуулж, Адамд хэлсэн Бурханы үгэнд эргэлзэх сэтгэлийг төрүүлснийг хардаг.

Энэ нь өнөө цагт ч гэсэн Сатан энэ хуурдаг байдлаа ашигласаар байгаа гэдгийг бид санах хэрэгтэй. Илчлэлт библид ийнхүү өгүүлдэг,

“Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав…” (Илчлэлт 12:4).

Энэ эшлэлийн утга нь хэдхэн эшлэлийн дараа маш тодорхойгоор Илчлэлт 12:9-д илэрхийлэгддэг,

“Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав” (Илчлэлт 12:9).

Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн,

Энд гарч байгаа луу нь Еден цэцэрлэг дэх могойг (Эхлэл 3:1)... [цөлд] Есүсийг сорисон Чөтгөрийг илэрхийлдэг. (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995, хуудас. 1448; Илчлэлт 12:9 тайлбар).

Сатан Бурханыг эсэргүүцэж, Бурханы хаан ширээг булаалдсан учраас Тэнгэрээс хөөгдсөн (Исаиа 14:12-15; Езекиел 28:13-18) Сатан Тэнгэрээс газар дэлхий рүү хөөгдөөд дараах байр суурь дээр очсон,

“агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв” (Ефес 2:2).

Гэхдээ Бурханы эсрэг тэрсэлсэн Сатаныг дагасан тэнгэрэлч нарын тухайд юу болсон бэ? Илчлэлт 12:9 ийнхүү хэлдэг,

“Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав” (Илчлэлт 12:9).

Сатантай хамт хэдэн тэнгэрэлч нар тэрсэлсэн бэ? Тэдний хэд нь “түүнтэй хамт дэлхий рүү хөөгдсөн” бэ? Илчлэлт 12:4-д,

“Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав…” (Илчлэлт 12:4)

.

Др Моррис ийнхүү хэлсэн,

Илчлэлт 12:9 дэх эдгээр ‘тэнгэрийн одод’ нь Сатаны тэнгэрэлч нарыг төлөөлдөг. (Morris, адил., хуудас. 1447).

Иймд Тэнгэр дэх тэнгэрэлчүүдийн гуравны нэг нь тэдний удирдагч Сатантай хамтран тэрсэлээд дэлхий рүү хөөгдөж, Есүс үйлчлэлийнхээ турш үргэлж тааралддаг байсан тэдгээр чөтгөрүүд болсон.

Сатан эдгээр тэнгэрэлч нарыг хуурсан. Маргаангүйгээр сатан Еден цэцэрлэгт “Та нар бурхад шиг болно” (Эхлэл 3:5) хэмээн Адам Евад хэлэхдээ яг адилхан залийг хэрэглэсэн. Маргаангүйгээр тэр энэ залиараа “надтай хамт яв, та нар яг бурхад шиг болно” хэмээн тэдгээр тэнгэрэлч нарыг хуурч, сүйрэлд хүргэсэн. Тэд Чөтгөрийн заль мэхэнд итгэсэн боловч тэд “бурхад шиг болоогүй.” (Эхлэл 3:5) Үгүй ээ, тэд болоогүй! Тэд уур хилэн, хүсэл тачаал, үзэн ядалт дотроо дэлхий даяар тэнүүчилсэн бохир заваан мангас, чөтгөр болон хувирсан!

Сатан Бурханы эсрэг гэм нүгэлд тэнгэрэлч нарыг турхиран хуурсан шигээ хүнийг бүдрүүлэхдээ ижилхэн арга хэрэглэсэн. Сатан тэнгэрэлч нарыг сүйрэлд дагуулсан уруу таталт нь Еден цэцэрлэгт Адам, Еваг сориход ашигласан худал санаатай адил зүйл байсан. Эхлэл 3:4-5 үзээрэй,

“могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ” (Эхлэл 3:4-5).

Сатан Тэнгэр дэх тэнгэрэлч нарын гуравны нэгийг Тэнгэр дэх агуу байр суурианаас нь буулгасан тэнгэрэлч нарын агуу Уналтыг буй болгохдоо гарцаагүй өнөөх л маргаан, худал хуурмагаа ашигласан.

Одоо тэр бидний анхны өвөг дээдсийг Бурханы үгнээс холдуулсан худал хуурмагаа авчирч байна. Тэгээд яг л тэнгэрэлч нар шиг бидний өвөг эцэг цэцэрлэгт түүний худал хуурмагт хууртсан бөгөөд Эзэн Есүс Христ фарисай нартай ярихдаа Сатаныг нэрлэсэн “худал хуурмагийн Эцэг”-т итгэсэн тэнгэрэлч нар шиг адилхан хууртсан,

“Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг (Иохан 8:44).

Энэ эшлэлд Есүс Сатаны талаар хоёр чухал зүйлийг бидэнд хэлсэн: (1) “эхнээсээ тэр алуурчин байсан” бөгөөд (2) Тэр бол худалч бөгөөд үүнийхээ эцэг нь юм.”

Сатан тэднийг өөртөө дагуулан уруу татах үедээ тэнгэрэлч нарыг хуурсан. Сатан Адам Еваг цэцэрлэгт хориглогдсон модноос ид хэмээн сорихдоо бас л хуурсан.

Сатан “эхнээсээ алуурчин” байсан. Түүний худал хуурмагаас болж “түүний тэнгэрэлч” нар гэгдэх тэд дагаснаас болж “алуулсан,” тэгээд Тэнгэрээс дэлхий рүү “диавол болоод түүний тэнгэрэлч нарт нь бэлтгэсэн” (Матай 25:41) галтай тамд орох гарцаагүй хувь заяа руу хаягдсан. Тэр зөвхөн Тэнгэр дэх тэнгэрэлч нарын гуравны нэгийг л “алсан” бус, мөн өөрийн худал хуурмагаар бүхий л хүн төрөлхтөнийг алсан бөгөөд “Тэр бол эхнээсээ алуурчин байсан” юм. Есүс ийнхүү хэлсэн,

“Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. …” (Иохан 8:44).

Сатан уналтаараа тэнгэрэлч нарын гуравны нэгийг устгасан. Мөн Сатан хүн төрөлхтөнийг хийсэн гэм нүгэлдээ холбогдуулсан хуурсанаар, амьд Бурханы эсрэг тэрсэлсэнээр тэднийг бүгдийг нь “алсан” бөгөөд өнөөдрийн Эхлэл 3:1-10-д тэмдэглэгдсэнээр чөтгөрийг дагаснаар хүн уналтын муу хувь заяанд орсон.

Адам гэм хийх үедээ энгийн хүн байгаагүй. Тэр бүхий л хүн төрөлхтөний жинхэнэ тэргүүн байсан бөгөөд үүнээс гадна улс орны ч тэргүүн байсан. Сатаны тэрслэл шууд л Тэнгэр дэх тэнгэрэлч нарын гуравны нэгд нөлөөлсөн бол Уналт дахь Адамын тэрслэл болон гэм нүгэл нь мөн адил бусаддаа маш их үр дагавар авчирсан. Хүн төрөлхтөн улсынхаа тэргүүн болсон Адамын уналтыг дагаад унацгаасан. Нэгэн хуучны Пуритан хүүхдийн номонд маш зөв хэлсэн байдаг, “Адамын уналтаар бид бүгдээрээ гэм хийсэн.” Сатаны худал хуурмагт итгэж, хориглогдсон жимс идсэнээр Адам өөрийнхөө бүхий л үр удамд – бүхий л хүн төрөлхтөнд үхэл авчирсан. Элч Паул үүнийг ийнхүү хэлсэн,

“Нэг хүнээр [Адам] ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ…” (Ром 5:12).

Хүн төрөлхтөнд нөлөөлсөн Адамын гэмийн нөлөө маш их юм. Уналтаас өмнө Бурхан болон хүн хоорондоо харилцаатай байсан. Уналтын дараа энэ харилцаа тасарсан. Тэд Бурханаас таслагдсан. Уналтын дараагаас тэд Бурханаас нуугдах гэж оролдсон.

Уналтаас өмнө хүн гэм нүгэлгүй ариун байсан. Адам Ева төрөлхийн гэм нүгэлгүй байсан. Уналтын дараа тэд гэм нүгэлд унаж, ичгүүрт орсон. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь... иржээ” (Ром 5:12).

Энэ эшлэл “гэм нүглүүд” дэлхийд орж ирсэн гээгүй. Энэ нь “гэм” гэсэн ганц тоон дээр хэлдэг. Адам муу үлгэр жишээ болсон гэмүүдээр дэлхийд нүглийг авчраагүй. Түүний гэмийн үйл нь түүний төрөлх байдлыг өөрчлөх байдлыг авчирсан. Түүний чин зүрх нь гажсан.

Уналтын өмнө хүн Амийн Модноос идээд үүрд мөнхөд амьдарч болох л байсан. (Эхлэл 2:9; 3:22). Уналтын дараа биеийн үхэл нь Адамын гэм нүглийн шийтгэлийн нэг хэсэг болж ирсэн. Ром 5:12 ийнхүү хэлдэг,

““Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн...” (Ром 5:12).

Энэ нь сүнслэг хийгээд махбодийн үхэл хоёуланг нь хэлж байгаа. Адам гэм хийсний дараа Бурхан ийнхүү хэлсэн,

“...Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” (Эхлэл 3:19).

Тиймээс махбодийн үхлээс гадна сүнсний үхэл ч гэсэн Адамын гэмийн үр дагавар юм.

Адамын Уналтын үр дүнд гэм нүгэл нь хүн төрөлхтөнд хэвийн зүйл болсон. Одоо төрж байгаа бүх хүн өөрсдийнхөө улсын тэргүүн болох Адамаас нүгэлт мөн чанарыг өвлөөд төрдөг. Библи ийнхүү хэлдэг,

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ…” (Ром 5:12).

Унасан хүний нүгэлт мөн чанарын талаар Библи тэр чигээрээ өгүүлдэг.

“Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй.” (I Хаад 8:46).

“Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.” (Номлогчийн үгс 7:20).

“Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга. Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга»” (Ром 3:10-12).

“Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.” (Ром 3:19).

“Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.” (I Иохан 1:8).

Адамын гэмээс болж түүний үр сад болох хүн төрөлхтөн бүхэлдээ буруутгалд унасан. Хүний хүйн холбооны улмаас Бурхан Адамын гэмийг даруй түүний бүхий л үр садад тохсон. Тиймээс бүх хүмүүст байгаа тэр төрөлх байдал нь уналтын дараагаас Адамаар дамжин төрөлх байдал нь гажуудсан. Ром 5:12-д хэлсэнээр тэдний төрөлх өвөг болох Адам дотор бүгд нүгэлд унасан учраас үхэл (махбодь хийгээд сүнсний хоёул) бүх хүмүүст өвлөгдсөн.

Хүн төрөлхтөний “бүрэн завхарал” гэдэг юу гэдэг нь энэ юм. Энэ нь хүн төрөлхийн завхарсан байдалтай тул Бурханд хандсан жинхэнэ хайр гэж байдаггүй. Тиймээс л хүн өөрийгөө Бүтээгчээс илүүд хайрлаж, өөрийгөө Бурханаас дээгүүрт тавьдаг. Бүрэн завхарал гэдэг бол хүн төрөлх байдлаараа л Бурханд дургүй бөгөөд Түүнд хорсож, эсвэл зэвүүцэж, Түүнийг эсэргүүцэж байдаг гэсэн утгатай.

“Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм.” (Ром 8:7).

“Махан биеийн бодол санаа” нь “хүн өөрчлөгдөөгүй,” дахин төрөөгүй гэдгийг илэрхийлдэг. (The Geneva Bible, 1599, Ром 8:7 тайлбар).

Тиймээс Эхлэл гуравдугаар бүлэгт байгаа Адамын уналт бол чамд шууд нөлөөлдөг юм. Хэдий чи чуулганд өсөж торнисон ч бай, үгүй ч бай өөрийн анхны өвөг болох Адамаас дамжиж ирсэн Бурхан болон Христэд тааламжгүй байдаг тэр төрөлх байдалыг тээж байдаг. Энэхүү өвлөж ирсэн дотоод ялзралыг өөрчлөхөөр юу ч бодоод, сураад, үйлдээд нэмэр байхгүй. Тиймээс л аврал нь заавал тэр чигээрээ чамаас үл хамаарах тэрхүү “гадаад” хүчнээс ирэх ёстой байдаг. Энэ хүч бол Бурхан Өөрөө юм. Бурхан чиний дотоод завхарлыг заавал сануулах ёстой байдаг. Бурхан зайлшгүй чиний авралын талаарх хуурамч санааг устгаж, дотоод завхаралыг илчлэх ёстой байдаг. Бурхан заавла чамайг Христ рүү дагуулаад чиний доторх шинэ бүтээл болгож, цэвэрлэхийн тулд байдаг. Адамын гэмээс болоод өөр хэн ч биш, харин “сүүлчийн Адам” болох Христ л чамайг аварч чадна. Энэ бол зөвхөн Христээр, нигүүлсэлээр ирэх аврал юм. Ийм л учраас бид үүнд итгэж, тунхагладаг.

Адам унахаас өмнө тэр Бурхантай төгс харилцаатай байсан. Тэр Бурхантай хамт анд мэт алхадаг байсан. Харин гэм хийсний дараа Адам, Ева хоёр цэцэрлэгийн модон дунд Бурханаас нуугдсан.

Чи бол Адамын хүүхэд. Тийм учраас Бурханы талаарх бүхий л бодол чинь буруу байдаг! Түүнд итгэхийн оронд чи яг өвөг эцэг болох Адам шигээ Түүний эсрэг тэрсэлж, Түүнээс нуугддаг. Тийм л учраас Христэд итгэх гэж оролдох бүртээ дараалан алдаа гаргасаар байдаг. Ийм л учраас толгой чинь эргэсээр – адилхан алдаагаа гаргасаар л, гаргасаар л, ямар ч төгсгөлгүй.

Нэгэн дээд сургуулийн оюутны гэрчлэл

Би нэг худал өөрчлөлтөөс нөгөөд шилжсээр байсан. Надад өөрчлөлтийн мэдрэмж хэрэгтэй хэмээн би бодсон. Хуурамч өөрчлөлт нь надад маш аймшигтай цаг үе байсан.

Би зөвлөгөө авахаар ирсэн үедээ ямар нэг бодсон зүйлийнхээ талаар хэлэхийг оролддог байсан. Номлолоор юу хэлснийг санах гэж оролддог бөгөөд тэгснээрээ үүнийг нь давтаад хэлэх боломжтой болох учраас юм. Гэсэн ч миний үгс хэзээ ч ямар нэг утга учиртай байгаагүй. Би бас хэн нэгнийг өөрчлөлтийн гэрчлэлийг дуурайхыг хичээдэг байсан. Ямар тэнэг гээч!

Би ганцаар залбирч эхэлсэн бөгөөд өөрийнхөө гэм нүглийн талаар бодож эхэлсэн. Тэгээд надад сайнмэдээний номлол маш ойлгомжтой болж эхэлсэн. Би өөртөө ямар ч найдваргүй болсон өрөвдөлтэй гэмтэн чигээрээ Есүс дээр ирсэн – гэхдээ миний найдвар Есүс Христэд байсан. Миний хувьд хамгийн чухал зүйл бол Есүст ирсэн бөгөөд гэм нүгэл маань Түүний Цусаар угаагдсан явдал юм. Би Түүний Цусанд итгэсэн.

Нэгэн оюутан эмэгтэйн гэрчлэл

Сатан надад тасралтгүйгээр “Эдгээр хүмүүс шал худлаа. Чи одоо байгаа чигээрээ төгс төгөлдөр. Чамд заавал Есүс хэрэггү” хэмээн шивнэсээр байсан. Тэгээд би чуулганд ирээд өөрийнхөө гэм нүгэлтэйг мэдсэн. Би уйлсаар байсан бөгөөд зогсож чадахгүй байсан. Др Каган надаас “Чи Христ рүү очхыг хүсэж байна уу?” хэмээн асуусан. Би “Тиймээ, би Түүн рүү очих болно. Би Түүн рүү очих болно.” Хэмээн хариулсан. Тэр өдөр би өөрийгөө Есүст тушаасан. Би тэрчигээрээ бүрэн Есүст бууж өгсөн. Есүс Христ намайг тэвэрч, гэм нүгэл маань Түүний Цусаар угаагдсан.”

Нэгэн залуугийн гэрчлэл

Миний зүрх сэтгэл бохир муу, тэрслэгч, хорон муугаар дүүрэн, Бурханы эсрэг байдаг гэсэн үнэнг би цаашид эсэргүүцэж чадахгүй болсон. Миний зүрх сэтгэл цаашид би бол сайн хүн байсан гэсэн бодолд хууртагдан амьдарч чадахгүй болсон. Би бол боломжийн хүн биш бөгөөд надад ямар ч сайн сайхан зүйл байхгүй байсан. Хэрвээ би үхвэл даруй л Там руу явна гэдгээ би мэдэж байсан. Би тамд орох зохистой хүн байсан. Би гэмтэн байсан. Би өөрийхөө гэмийг хүмүүсээс нууж чадна гэж боддог байсан. Гэсэн ч би энэ бүгдийг Бурханаас нууж чадахгүй болсон. Бурхан миний бүхий л гэм нүглийг харж байсан. Адам хориглосон жимс идсэний дараа Бурханаас нуугдах гэж оролдсон байдлыг би мэдэрч байсан. Би ямар ч найдваргүй болсоноо мэдэрч байсан. Миний бүхий л сайн үйлс нь ийм өрөвдөлтэй гэмтэн намайг аварч чадахгүй байсан. Христ л зөвхөн намайг аварсан. Түүний Цус намайг бүчиж, бүхий л нүглийг маань угаасан. Христ Өөрийн Цусаараа намайг хувцасласан. Тэр намайг Өөрийнхөө зөвт байдлаар хувцасласан. Түүний Цус миний нүгэл зүрхийг угаасан. Миний итгэл хийгээд баталгаа нь зөвхөн Христэд байдаг. Би гэмтэн байсан – гэхдээ Есүс намайг аварсан.

Залуу оюутан охины гэрчлэл

Би чуулган руу алхаж байсан бөгөөд зүрх сэтгэл маань их өвдөж байсан. Би гэмтэй гэдгээ мэдэрч байсан. Миний зүрх сэтгэл бохир муу, тэрслэгч, хорон муугаар дүүрэн, Бурханы эсрэг байдаг гэсэн үнэнг би цаашид эсэргүүцэж чадахгүй болсон. Тэгээд номлол төгсгөл хэсэгтээ ирж байсан бөгөөд би анх удаа Сайнмэдээг сонссон. Өмнө нь энэ надад ямар ч утга учиргүй байдаг байсан. Христ миний оронд гэмийн төлөөсийг маань төлөхөөр загалмай дээр үхсэн. Тэр миний төлөө загалмай дээр үхсэн! Түүний цус миний төлөө урссан! Надад Есүс маш их хэрэгтэй байсан. Миний харц над руу төвлөрөхөө болисон. Би анх удаа Христ рүү харж эхэлсэн бөгөөд тэр үед л Христ намайг аварсан! Одоо л би Жон Ньютон “Гайхамшиг хайр! Өрөвдөлтэй намайг аварсан нь ямар сайхан мэдээ вэ! Би гээгдсэн байсан боловч харин одоо олдсон, сохор байсан боловч харин одоо хараатай болсон!” гэсэн дууны утгыг ойлгох болсон. Би гэмтэн байсан бөгөөд Есүс Христ намайг гэмээс аварсан.

Би Есүсийг харах эсвэл мэдрээгүй. Надад тэнгэрлэг шашинлаг зүйл тохиолдоогүй. Би зүгээр л Түүнд итгэсэн. Есүст би итгэсэн тэр үед Тэр миний гэмийг Өөрийн Цусаараа угаасан.

Би Аврагчийн дуудлагыг сонсдог, Би Аврагчийн дуудлагыг сонсдог,
Би Аврагчийн дуудлагыг сонсдог, Бүх л замдаа Түүнтэй хамт явна!
   (“Тэр намайг хөтөлдөг газар” Ernest W. Blandy, 1890).

Эзэн би ирж байна, одоо Тань руу очиж байна;
Калварид урсгасан цусаараа Намайг угаагаач, цэвэрлээч
   (“Эзэн би ирж байна” Lewis Hartsough, 1828-1919).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Эзэн би ирж байна” (Lewis Hartsough, 1828-1919)