Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




САЙН МЭДЭЭНИЙ НОМЛОЛЫГ ХЭРХЭН БЭЛДЭХ -
ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТӨД ХЭРЭГТЭЙ МАРТАГДСАН ҮНЭНҮҮД

HOW TO PREPARE AN EVANGELISTIC SERMON –
FORGOTTEN TRUTHS NEEDED FOR REAL CONVERSIONS
(Mongolian)

Доктор С.Л Каган болон Р.Л Химерс Жр
by Dr. C. L. Cagan and Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, October 14, 2017

“Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ” (II Тимот 4:5).


Элч Паул Неро хааны үеийн хавчлагын үеэр алуулахаасаа өмнөхөн энэ захиаг Тимотод бичсэн. Тимот бол Паулын дагалдагч байсан. Паул түүнийг үйлчлэлийн ажилд сургасан. Тимот Ефес хот дахь чуулганы пастор нь болсон. Тимотын үндсэн ажил бол пастор байх явдал байсан.

Тимот “сайн мэдээ тунхаглагч Филип”-тэй (Үйлс 21:8) адилхан үйлчлэлтэй байгаагүй. Филип нэг газраас нөгөө газар руу илгээгддэг байсан. Филип Самарт очоод Христийг тэнд тунхагласан. (Үйлс 8:5) Тэгээд Филип цөл рүү яваад Етиопын тайган амбаныг Христ рүү дагуулсан. (Үйлс 8:26-39) Тэгээд Филип өөр хотуудад тунхаглаж эхэлсэн. (Үйлс 8:40) Филип бол аялаж яваад сайнмэдээг дэлгэрүүлдэг байсан. Тимот бол нутгийн нэг чуулганд байгаад үйлчилсэн пастор байсан.

Паул яагаад Тимотод хандан “Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий” гэсэн бэ? Учир нь пастор бүр сайнмэдээ дэлгэрүүлэх ажилд дуудагдсан юмаа! Паул Тимотод “[өөрийнхөө] үйлчлэлийг гүйцээ” (II Тимот 4:5) Түүний гүйцээх ёстой үйлчлэл нь юу байсан бэ? Сайнмэдээ дэлгэрүүлэх ажлыг хийх явдал юм! Пастор бүр сайнмэдээ дэлгэрүүлэх ажилд дуудагдсан юмаа. Хэрвээ чи үүнийг хийхгүй байгаа бол Бурханы чамд хий гэж тушаасан зүйлийг хийхгүй байна гэсэн үг.

Пастор бүр л өөрийнхөө чуулганд номлол хийдэг. Энэ бол түүнийг дуудлага. Мөн пастор бүр өөрийнхөө чуулганд сайнмэдээ дэлгэрүүлэх номлолыг заавал хийх ёстой – бөгөөд тэдэнд үргэлж тунхаглаж байх ёстой! Хэрвээ чи жилд хэдхэн удаа л Ням гарагийн Сургууль дээрээ Сайнмэдээг орхигдуулдаг бол чи итгэмжтэй пастор биш байна гэсэн үг. Хэрвээ чиний хийдэг бүх зүйл нь тэдэнд заах л байдаг бол чи итгэмжит пастор биш байна гэсэн үг. Чиний үйлчлэл бол зөвхөн Библийг заах явдал биш. Чи заавал сайнмэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хийх ёстой. Чи сайнмэдээ дэлгэрүүлэх тухай номлол хийх ёстой бөгөөд үүнийг тогтмол хийх ёстой.

Сайнмэдээ дэлгэрүүлэх номлол гэж юу вэ? Сайнмэдээний номлол бол цугларалт бүрд үргэлж олноороо байдаг, тэрбайтугай тэдний зарим нь долоо хоног бүр тогтмол цуглаанд ирдэг тийм орхигдсон хүмүүс рүү шууд чиглэдэг. Сайнмэдээний номлол тэр чигээрээ гэм нүгэл хийгээд Христийн авралын талаарх үнэнийг тунхагладаг – ингэж орхигдсон хүмүүс үүнийг сонсоод Есүст итгээд аврагдахад юм. Сайнмэдээний номлол гэдэг бол Бичээсийн хэдэн эшлэлүүдийг тайлбарлах нь биш юм. Эндээс нэг эсвэл хоёр эшлэл сонгож аваад номло. Сайнмэдээний номлол нь хамгийн ихдээ л нэг эсвэл хоёр эшлэлийн үнэнд анхаарал хандуулдаг. Олон эшлэлийн тайлбар бол сайнмэдээний номлол биш юм. Спиржеоны сайнмэдээний номлолоос суралцаарай. Түүний номлолд өнөөгийн бидний “тайлбар” номлол гэсэн зүйл байдаггүй. Үйлс библид номлол бүр нь сайнмэдээний талаарх номлол байсан. Үйлс библид ердөө ганцхан “тайлбар” номлол л байдаг! Бид Сайнмэдээний номлол хийхдээ Элчүүд болон Спиржеоныг жишээг дагах хэрэгтэй!

Өнөөдөр маш цөөхөн пасторууд л сайнмэдээний номлолуудыг хийдэг. Олонх нь үүнийг огтоос хийдэггүй. Өнөөдөр бид сайнмэдээний номлолыг сонсоно гэдэг бол Америкт ховор зүйл болсон. Мөн бусад улсуудад ч сүртэй ялгараад байх зүйлгүй болсон. Пасторууд өөрийнхөө хүмүүст Библийг заадаг – эсвэл тэд эдгэрэл, амжилт, хэрхэн сайхан мэдрэмжтэй байх талаар номлодог – бүгдийг заадаг, гэхдээ Христийн Сайнмэдээ л байдаггүй! Тэд библийн “сайнмэдээ дэлгэрүүлэх ажлыг хий” гэсэн үгийг дуулгавартай дагадгүй.

Та “Гэхдээ би яаж сайнмэдээ дэлгэрүүлэх номлолыг бэлдэх вэ?” гэж хэлж магад. Би юу хийх вэ? Ийм л учраас өнөөдрийн үгийг бэлтгэлээ. Би та нарт хэрхэн сайнмэдээг дэлгэрүүлэх номлолыг бэлдэх талаар хэлэх гэж байна.

Саймэдээ дэлгэрүүлэх номлол гэдэг бол Сайнмэдээг төвөө болгосон номлол юм. Сайнмэдээний номлол гэж юу вэ? Сайнмэдээг номлоно гэвэл та Сайнмэдээ гэдгээ мэдэх ёстой. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье... Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ” (I Коринт 15:1, 3, 4).

Дахиад Элч Паул ийнхүү хэлсэн,

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” (I Тимот 1:15).

Сайнмэдээ дэлгэрүүлэх номлол хоёр хэсэгтэй байдаг. Нэгдүгээрт, хүний гэм нүглийн асуудал; хоёрдугаарт, Христ хүмүүсийг гэмээс нь аврахаар юу хийсэн тухай.

I. Нэгдүгээрт, чи хуулийг номлох ёстой – энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийн нүгэлт байдлыг хэлдэг.

Сайнмэдээний номлолын эхний хэсэгт чи заавал хуулийг номлох ёстой. Яагаад хэн нэгэн хүн Есүст итгэх хэрэгтэй гэж? Шалтгаан нь юу вэ? Есүс яагаад Загалмай дээр үхсэн бэ? Олон номлол хүмүүсийг Есүст итгэ тэгвэл илүү дээр амьдралтай болж, эсвэл аз жаргалтай, эсвэл хайраа олох хийгээд найз нөхөртэй болно гэсэн зүйлийг заадаг. Гэхдээ энэ бол Есүс яагаад Загалмай дээр үхсэн шалтгааныг хэлдэггүй! Зарим номлол хүмүүсийг Есүст итгэ тэгвэл Тэнгэрийн улс руу явна хэмээн заадаг. Гэхдээ тэдэнд Тэнгэрийн улс руу явахад нь яагаад Есүс хэрэгтэй гэдгийг хэлэхгүй бол энэ нь сайнмэдээний номлол биш юм. Библид ингэж хэлсэн байдаг, “Христ бидний гэм нүглийн төлөө үхсэн,” “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн”

Хэрвээ хүмүүс өөрсдийгөө гэмтэй гэдгийг мэдрэхгүй бол Христ рүү ирэх яагаад ирэх хэрэгтэй гэж? Тэд тэгэх хэрэггүй! Тэд магад залбирал хийж болно. Тэд гараа өргөн зөвшөөрч болно. Номлолын төгсгөлд индэр рүү гарч ирж болно. Гэхдээ тэд аврагдахгүй! Яагаад? Учир нь тэдэнд аврагдах шаардлагатай юу ч байхгүй учраас юм!

Хүмүүс гэмтэй гэдгийг нь чи яаж тэдэнд харуулах вэ? Тэдэнд хандсан Бурханы хуулийг номлох нь юм. Библи ийнхүү хэлдэг,

“Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов” (Галат 3:24).

Хууль нь хүмүүсийг гэмтэй гэдгийг нь харуулдаг. Тэд өөрсдийнхөө зүрх сэтгэл дэх гэм нүглээ ухаарсаны дараа Христ рүү ирэх боломжтой болдог.

Олон пастор хуулийг номлохоос айдаг. Тэд хүмүүсийг уурлуулахаас айдаг. Лайн Х.Муррай энэ бол “Сайнмэдээ дэлгэрүүлэгчдийн Үндсэн Асуудал” хэмээн хэлсэн. Муррай The Old Evangelicalism (Banner of Truth, 2005; 3-аас 37 дугаар хуудсыг уншаарай.) номондоо орхигдсон хүмүүсийг гомдооно гэсэн айдас нь сайнмэдээний номлолыг өнөөдөр үр дүнгүй болгож байгаа гол шалтгаан гэдгийг бидэнд маш зөв хэлсэн.

Юу ч хийж байсан хувь хүний гэм нүглийн эсрэг бүү номло. “Үүнийг хий. Үүнийг бүү хий.” Энэ нь хүмүүсийн жинхэнэ эсвэл бодит гэм нүглүүдийн тухай ярьж байгаа. Гэвч гэм нүгэл бүр их дүүрсээр байдаг. Энэ нь хүмүүсийн дотор талд нь өрнөдөг. Тэдэнд Адамаас өвлөн авсан нүгэлт зүрх сэтгэл байдаг. Ийм л учраас Давид, “Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.” (Дуулал 51:5). Ийм л учраас библид, “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?” (Иеремиа 17:9) Мөн библи ийнхүү хэлдэг, “Яагаад гэвэл махан биеийн [өөрчлөгдөөгүй] бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм.” (Ром 8:7) Ийм л учраас хүмүүс хийдэг муу зүйлсээ л хийсээр байдаг. Тэдний хийж байгаа зүйлс нь тэд хэн бэ гэдгийг харуулдаг. Христ ийнхүү хэлсэн, “Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал... Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.” (Марк 7:21, 23). Хүмүүс юу хийж байгаа нь үнэндээ тэд хэн гэдэгт байдаг. Хэдий хэн нэгэн хүн илүү сайн байхаар хичээсэн ч гэсэн ямаа өөрийгөө хонь болгон өөрчилж чадахгүйтэй адил тэд өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчилж хэзээ ч чадахгүй. Хүн хэзээ ч Христ итгэлтэй болохоор сургагдаж чадахгүй. Би энэ номлолд тайлбарласан шиг тэд номлол сонсох ёстой. Бурхан хүний үйлдсэнтэй нь адилхан зүрх сэтгэлийн байдлаар нь ялладаг. Библи ийнхүү хэлдэг, “Тэд бүгд нүгэл дор байдаг” (Ром 3:9) Хүн бүр өөрчлөгдөхөөсөө өмнө гэмийн шийтгэл хийгээд хүчин дор байдаг.

Чи хуулийг заавал номлосноор хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэлийн хорон мууг мэдэрч харах болно. Одоо, хүн бүр ямар нэг байдлаар гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би өөрийгөө төгс хэмээн баталдаг хүнтэй хэзээ ч таарч байгаагүй. Нэгэн хүн номлогчид “Би өөрийгөө [гэмтэн] гэж бодож байна, гэхдээ би таны хэлээд байгаа яахаа алдсан нүгэлтэн бол биш. Би ямар нэг зүйлээрээ сайн л гэж бодож байна. Би өөрийн мэдэх хамгийн сайн гэсэн зүйлийг аль чадахаараа л хийдэг.” Энэ хүн бол аврал авахад хараахан бэлэн биш байна! Тэр аврал авахаасаа өмнө өөрийгөө “яахаа алдсан” гэмтэн гэдгээ харах хэрэгтэй юм. Ийм л учраас чи тэдний нүгэлт байдлын талаар тунхаглах ёстой.

Бурханы хуульгүйгээр хүмүүс Христийн Сайнмэдээ өөрсдөд нь яагаад хэрэгтэй гэдгийг ойлгож чадахгүй юм. Ийм л учраас Сайнмэдээг номлохоос өмнө чи хуулийн талаар номлох ёстой. Библи ийнхүү хэлдэг, “Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов.” (Галат 3:24) Яг л багш хүн шиг хууль нь хүмүүст Христ хэрэгтэй гэдгийг харуулдаг. Эхлээд хууль. Тэгээд дараа нь Сайнмэдээ. Лүүтрийн хэлсэн нь гарцаагүй үнэн байсан. Хэрвээ чи сайнмэдээний номлолыг хэрхэн хийх талаар сурахыг хүсч байгаа бол түүний хэлсэн зүйлийг анхааралтай судлах хэрэгтэй. Лүүтэр ийнхүү хэлсэн,

Энэ бол чухал, хэрвээ чи өөрчлөгдөхийг хүссэн бол чи [асуудалд] орж, оюун бодол чинь айдас чичирхийлэл хийгээд сэтгэл зовних байдалд орно. Тэгээд, энэ нөхцөл байдал буй болсоны дараа чи өөрийнхөө хийсэн ажлаас ирдэг бус, харин Бурханы ажлаас ирдэг тайтгарлыг зуурч авах ёстой. Тэр Өөрийн Хүү Есүсийг аймшигтай нүгэлт хүмүүст Бурханы өршөөлийг үзүүлэх зорилгоор энэ дэлхий рүү илгээсэн. Энэ бол өөрчлөгдөх зам юм. Бусад бүх зам бол хуурамч юм. (Martin Luther, Th.D., What Luther Says, Concordia Publishing House, 1994 дахин хэвлэлт, Number 1014, хуудас 343).

Би “Чи заавал хуулийг тунхаглах ёстой, ингэснээр хүмүүс өөрсдийнхөө доторх гэмийг мэдэрч ухаарна” гэж хэлсэн. Би “Та нар Тамын талаар номлох ёстой” гэж хэлээгүй. Тиймээ, Христ Тамын талаар ярьж байсан. Там бол бодит. Гэхдээ та нар Тамын талаар номлохдоо болгоомжлох хэрэгтэй. Тамаас айснаар нэг ч хүн авралыг олохгүй. Магадгүй тэд илүү сайн нэгэн болохоор хичээж эхэлнэ. Тэд маш шашинлаг болж эхэлнэ. Харин Тамаас айх нь хэнийг ч авралд хүргэхгүй. Христ бидний нүглийн төлөө үхсэн. Там бол гэм нүглийн үр дүн. Жинхэнэ асуудал нь Там биш, харин гэм нүгэл юм. Тамын талаарх бүх л номлолууд хүмүүсийг авардаггүй гэдгийг бид мэдсэн. Сайнмэдээний номлолын эхний хэсэг бол тэдний гэм нүглийг илчлэх явдал юм – зөвхөн хувийн гэм нүглүүдийг нь бус, харин зүрх сэтгэл дэх гэмийг нь.

Хүмүүст гэм нүглийг нь харуул, чи тэдний нүгэлт, дайсагнасан зүрх сэтгэлийн эсрэг номлох ёстой. Гэхдээ чи ингээд л зогсох ёсгүй. Хууль хэнийг ч аварч чадахгүй. Хууль зөвхөн тэдний зүрх сэтгэл дэх гэм нүглийг л харуулдаг. Библи ийнхүү хэлдэг, “Ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм.” (Ром 3:20). Библи хүнийг аврана гэдэг бол “Хуулийн хийж чадаагүйг” (Ром 8:3) хийх гэж хэлдэг. Зөвхөн Христ Өөрөө л гэмт хүний зүрхийг өөрчилж чадна. Зөвхөн Христийн Цус нь гэм нүглийг угааж чадна. Энэ нь намайг хоёрдугаар хэсэг рүү хөтөлж байна.

II. Хоёрдугаарт, чи Сайнмэдээг номлох ёстой – энэ нь хүмүүсийг гэмээс нь аврахаар Христ юу хийснийг хэлдэг.

Чиний сайнмэдээ дэлгэрүүлэх номлолын хоёрдугаар хэсэгт Сайнмэдээг номлох ёстой. Сайнмэдээ бол хэрхэн сайн болох тухай заадаг зүйл биш. Сайнмэдээ бол чуулганы тухай эсвэл бүр Тэнгэрийн улсын тухай ч үг биш юм. Сайнмэдээ гэдэг бол “Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн.” (I Коринт 15:3). Сайнмэдээ гэдэг бол “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” (I Тимот 1:15).

Сайнмэдээ гэдэг бол ямар нэг багц дүрэм биш. Сайнмэдээ нь нүгэлтнүүдийн төлөө үхэхээр ирсэн Христ Бурхан нь тэдэнд маш их хайртай гэдгийг харуулдаг. Сайнмэдээ бол хуулиас буй болсон зүйл биш. Энэ бол цэвэр хайр хийгээд нигүүлсэл юм. Лүүтэр хэлсэн шиг,

Сайнмэдээ... бид юу хийх ёстой хийгээд юунаас зайлсхийх ёстойг хэлдэггүй. Энэ нь ямар нэгэн шаардлагууд тавьдаггүй, харин хуулиарх байдлыг бүр эсрэг байдлаар хүчингүй болгож, ийнхүү хэлдэг, ‘Энэ бол Бурханы чиний төлөө хийсэн зүйл; Тэр чиний төлөө Хүүгээ махбодь болохыг зөвшөөрсөн; чиний өмнөөс Түүнийг оронд чинь үхэхийг зөвшөөрсөн‘... Сайнмэдээ заадаг...Бурханаар бидэнд юу өгөгдсөнийг, мөн ... бидний хийж болохгүй болон Бурханд өгөхгүй зүйлийг. (“How Christians Should Regard Moses,” 1525).

Сайнмэдээ нь нүгэлтнүүдэд шинэ зүрхийг, мөн Христ Загалмай дээр үхэж хоосон булшинд юу хийснээр гэмийн уучлал үзүүлснийг харуулдаг! Есүст итгэсэн хүн гэдэг бол,

“Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл [гэмийн төлөөс] гэж нийтэд харуулав.” (Ром 3:24, 25).

Библид, “Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа [харуулсан] юм... Тиймд эдүгээ [бид] Түүний цусаар зөвтгөгдсөн...” (Ром 5:8, 9). Христ тэдний гэмийн төлөөсийг төлөхөөр нүгэлтнүүдийн оронд үхсэн. Исаиа ийнхүү хэлсэн шиг, “Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд [Христ] тохов.” (Исаиа 53:6). Сайнмэдээ гэдэг бол Есүс Христээр ирэх үнэгүй нигүүлсэл юм.

Чи Сайнмэдээг номлох үедээ зөвхөн Христийн үхлийг тунхаглаж болохгүй. Дахин амилсан Христийг тунхагла! Энэ бол “Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.” (I Коринт 15:4) гэсэн Сайнмэдээний нэг хэсэг нь юм. Христийн амилалт бол маш чухал юм. Библи ийнхүү хэлдэг, “Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна.” (I Коринт 15:17). Христ булшиндаа оршуулагдаад хоцроогүй. Тэр нүгэлтнүүдэд шинэ зүрх өгөхөөр үхлээс амилсан. (Езекиел 11:19; 36:26, 27 үзээрэй).

Зөвхөн Христийн үхлийг л бүү тунхагла. Христийн Цусыг тунхагла! Хүмүүс “Түүний цусанд итгэх итгэлээр” (Ром 3:25) аврагддагыг санаарай. Бид “Түүний цусаар зөвтгөгдсөн.” (Ром 5:9) Мөн библи ийнхүү хэлдэг, “Цус урсгахгүйгээр ямар ч [уучлал байхгүй] ажээ.” (Еврей 9:22) Др Жон Мак Артур Христийн Цус авралд хэрэггүй бөгөөд өнөөдөр Христийн Цус гэж байхгүй хэмээн хэлж байхад олон номлогчид түүнийг дагаад байдаг нь намайг гайхшруулдаг. Гэхдээ итгэмжит сайн номлогчид Христийн Цусыг номлодог! Др Мартин Лойд Жонс “Сэргэлтийн үеүдэд... [чуулган] цусаар бахархах байдалд байдаг... бид зоригтойгоор ариунаас ариун [газарт] орж чадах цорын ганц зам байдаг бөгөөд энэ бол Есүсийн цусаар юм.” (Revival, Crossway Books, 1992 хувилбар, хуудас. 48). Цусыг тунхагла! Цусыг тунхагла! “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7).

Сайнмэдээ бол Христ доторх Бурханы нигүүлслийн үнэгүй бэлэг юм. Нүгэлт хүн өөрийгөө сайн болгож чадахгүй. Нүгэлтнүүд хийх хэрэгтэй нэг л зүйл байна. Тэр бол Есүст итгэх юм. Христийн баримтад зөвхөн итгэх нь та нарыг аврахгүй. Есүст Өөрт нь итгэх ёстой. Элч Паул Филиппой хотын шоронгын харгалзагчид “Эзэн Есүст [Грекээр epi = т,д, руу] итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.” (Үйлс 16:31) Хэрвээ нүгэлтэн Есүст итгэвэл тэр аврагдах болно. Бүх л нүгэлтнүүдийн заавал хийх зүйл бол Христэд итгэх юм. Бусдыг нь Есүс бүгдийг хийдэг. Тэр нүгэлтэнд шинэ төрөлт дэх шинэ зүрхийг өгдөг (Ефес 2:5; Иохан 3:6, 7) бөгөөд Тэр Өөрийнхөө Цусаар нүгэлтнүүдийн бүхийл нүглийг угаадаг (Еврей 9:14; Илчлэлт 1:5b; 5:9b). “Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, Одоо Тэр чамайг аврах болно, Тэр чамайг аврах болно, Тэр чамайг аврах болно” (“Зөвхөн Түүнд Итгэ” John H. Stockton, 1813-1877).

Номлолынхоо эцэст нүгэлтнүүдийг Есүст итгэхэд уриал. Тэдэнтэй хувьчлан ярилцах боломжтой өөр өрөө рүү тэднийг урих хэрэгтэй. Тэд та нартай ярилцахаар ирсэнээр ажил чинь дуусахгүй. “Урагш гарч ирэх” нь ч гэсэн Есүст итгэсэн гэсэн үг биш. “Гараа өргөх” эсвэл “нүгэлтнүүдийн залбирал” үйлдсэнээр Есүст итгэсэн гэсэн үг биш. Есүст итгэнэ гэдэг бол Есүст итгэнээ л гэсэн үг- өөр юу ч биш. Ийм л учраас цуглааны дараа урилгыг чинь хүлээн авсан хүмүүст заавал ярих хэрэгтэй юм. Мөн ийм л учраас та нар тэднийг маш анхааралтайгаар сонсох хэрэгтэй. Тэднийг сонсоод тэдний буруу бодлуудыг нь мэдээд түүнийг нь засах ёстой юм. Хүн бүртэй хувьчлан ярилцаж Христ рүү түүнийг дагуулахын тулд бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ бол бас нэг тусдаа номлолын сэдэв юм. Та нар зүрх сэтгэлийн гэмийн асуудал хийгээд Христийн Цусаар ирэх өршөөлийн талаар номлох үед чинь Бурхан та нарыг ерөөх болтугай.

Энд дараад Др Химерс Жр бэлтгэсэн сайнмэдээний тухай номлолыг уншаарай. Др Р.Л Химерс сайнмэдээний тухай номлолыг жаран жилийн турш хийж байгаа. Та нар түүний “Угаа тэгээд цэвэр болно! – Өөрчлөлтийн хэв шинж судлал” гэсэн сайнмэдээ дэлгэрүүлэх тухай номлолыг уншаад их зүйлийг сурах болно. Гарчиг дээр дараад үүнийг уншаарай. Энэ нь та нарт сайнмэдээний номлол дахь хууль хийгээд Сайнмэдээг хэрхэн тунхаглахыг харуулах болно.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.


үндэс

САЙН МЭДЭЭНИЙ НОМЛОЛЫГ ХЭРХЭН БЭЛДЭХ -
ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТӨД ХЭРЭГТЭЙ МАРТАГДСАН ҮНЭНҮҮД

HOW TO PREPARE AN EVANGELISTIC SERMON –
FORGOTTEN TRUTHS NEEDED FOR REAL CONVERSIONS

Доктор С.Л Каган болон Р.Л Химерс Жр

“Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ.” (II Тимот 4:5).

(Үйлс 21:8; 8:5, 26-39, 40; I Коринт 15:1, 3, 4;
I Тимот 1:15)

I.   Нэгдүгээрт, чи хуулийг номлох ёстой – энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийн нүгэлт байдлыг хэлдэг, Галат 3:24; Дуулал 51:5; Иеремиа 17:9; Ром 8:7; Марк 7:21, 23; Ром 3:9, 20; 8:3.

II.  Хоёрдугаарт, чи Сайнмэдээг номлох ёстой – энэ нь хүмүүсийг гэмээс нь аврахаар Христ юу хийснийг хэлдэг, I Коринт 15:3; I Тимот 1:15; Ром 3:24, 25; 5:8, 9; Исаиа 53:6; I Коринт 15:4, 17; Езекиел 11:19; 36:26, 27; Еврей 9:22; I Иохан 1:7; Үйлс 16:31; Ефес 2:5; Иохан 3:6, 7; Еврей 9:14; Илчлэлт 1:5б; 5:9б.