Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЧИНИЙ ЗҮРХ СЭТГЭЛ ХОГИЙН УРГАМАЛ УУ?

IS YOUR HEART THORNY GROUND?
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 05 дугаар сарын 1-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, May 1, 2016

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).


Манай чуулгануудад юу нь болохгүй байгааг ойлгоход Шинэ Гэрээний энэ эшлэл чухал үүрэгтэй байдаг. Хэрвээ чи энэ эшлэлийг ойлгохгүй бол чуулгандаа үүсээд буй асуудлаа, түүнийгээ хэрхэн шийдэх талаар үнэндээ ойлгож чадахгүй. Энэ бол миний оюун бодолд байнга, жилээс жилд, хэдэн арван жилийн турш эргэлдсээр байгаа тийм чухал эшлэл юм. Энэ эшлэлийг би анх Билли Грэхэмээс сонсож байсан. Би өсвөр насандаа Ням гараг бүр түүний номлолыг радиогоор сонсодог байсан. Ноён Грэхэм манай дэлхий эцсийн цаг үеийн тэмдэгүүдийн тухай номлол хийх бүрдээ уг эшлэлийг жишээлээд тунхагладаг байсан. Түүний хамгийн сүүлийн сайн ном бол World Aflame (Doubleday, 1965) байсан. Билли Грэхэм уг номондоо ийм зүйлийг хэлсэн,

Есүс ийнхүү хэлсэн, “Хууль бус байдал тархаснаас болж хүмүүсийн хоорондох хайр хөрөх болно.” (Матай 24:12 NEB) “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид... Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.” (II Тимот 3:1-5)... Энэ бүгд нь өчнөөн төчнөөн хүмүүс Есүс Христийг хувиараа таньж мэдэхгүйгээр чуулганд туугдан ирэх тэр цаг үеийн худал хуурмаг байдлыг илэрхийлж буй мэт санагддаг... Хуурамч багш нар чуулганд нэвтрэн ороод эзэн суусан байдаг... Тэд бол эцсийн цаг үе дэх чуулганыг тодорхойлон харуулах “уруудаж буй” удирдагчид юм. (Billy Graham, D.D., World Aflame, Doubleday and Company, 1965, хуудас. 220, 221, 219).

Хожим нь ноён Грэхэм Др М.Р ДеХааны хүүд илгээсэн захидлыг би олж уншисан. Др ДеХаан 1965 онд автын ослоор нас барах үед ноён Грэхэм Др ДеХааны радио нэвтрүүлгийг сонсоод олон зүйлийг түүний номлолоос сурсан талаараа өгүүлсэн байдаг. Др ДеХаан Signs of the Times хэмээх номондоо ийнхүү хэлсэн байдаг,

Урвалт хийгээд хайхрамжгүй байдлын гэм нүглүүд нь дараах зүйлд дурьдагдсан. “Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12) Хүн төрөлхтөний түүхэнд өнөөдөр уг зүйлс болж байгаа шиг өмнө нь эдгээр зүйл тохиолдож байгаагүй. Ердөө хэдхэн арван жилийн дотор бид Пуритан өвөг дээдсийнхээ энгийн итгэлээс холдон одож эхлээд байна... Христэд итгэгчдийн дунд “олонх хүмүүсийн хайр хөрнө.” гэсэн энэ зүйл харамсалтай нь үнэхээр үнэн зүйл болоод байна. Олонх хүмүүсийн хайр хөрнө. (M. R. DeHaan, M.D., Signs of the Times, Zondervan Publishing House, 1951, хуудас. 58).

Билли Грэхэм болон Др ДеХаан нарыг сонсож эхэлсэнээс хойш би Матай 24:12 дугаар зүйлийг байнга бясалган бодож байгаа. Эдгээр үгс нь Дагалдагч нарынхаа “Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” гэсэн асуултад хариулсан Есүс Христийн өчил юм. Өнөөдрийн энэ үг нь Христ шавь нартаа хэлсэн хариултын нэгээхэн хэсэг юм.

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

I. Нэгдүгээрт, Энэ нь хэзээ болно гэж Христ хэлсэн бэ?

Тэрээр энэ нь “[Түүний] заларч ирэхэд болон үеийн төгсгөлд” (Матай 24:3) тохиох болно хэмээн хэлсэн. Бусад олон Бичээсүүдэд төгсгөлийн үе дэхь энэ тэмдэгийн талаар өгүүлдэг. Скотфилд тайлбарын (1033) дугаар хуудасны доод хэсэгт энэ эшлэлийн талаар зөв хэлсэн байдаг, “Төгсгөлийн үеийг тодорхой хүрээнд авч үздэг... энэ бүгд нь тэр үед маш эрчтэйгээр төгсгөлд хүрч байгаа байдлыг тодорхой харуулдаг.” (Scofield Study Bible, 1917, хуудас. 1033; Матай 24:3 тайлбар). Би мөн өөр олон эшлэлийг II Тимот 3:1-13; Иуда 4, 19; Илчлэлт 3:14-22 гэх мэтээр дурьдаж болно.

Залуус та нар чуулганууд хир зэрэг нуран унаж буйд ямарч төсөөлөл байхгүй. Гэхдээ миний амьдралын туршид эдгээр нь надад маш тодорхой харагддаг. Би 1969 онд нутгийн чуулганы сэргэлтийг үзсэн. Би 1971 онд бүс даяар тархсан сэргэлтийг үзсэн. Би 1992 онд өөр нэгэн орон нутгийн сэргэлтийг харсан. Гэхдээ эдгээрээс хойш би Америк хийгээд барууны ертөнцөд ямарваа нэгэн сэргэлт боллоо гэдгийг сонсоогүй! Бүр нэгийг ч сонсоогүй! Одоо бид манай чуулгануудад Матай 24:12 дугаар зүйлийн гунигтай дүр зураг тохиож буйг үргэлж харсаар байна,

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

Энэ бол манай цаг үеийн Баптист хийгээд Евангелист чуулгануудын нөхцөл байдал юм. Энэ бол залуус та нар өөрсдийнхөө ахархан амьдралдаа хэзээч зочилж үзээгүй, эсвэл сонсож байгаагүй тэдгээр чуулгануудын нэг нь юм. Та нар өнгөрсөн хугацаан дах сэргэлтүүдийн талаар уншихгүйгээр өнөөгийн бидний чуулган хичнээн аймшигтай хийгээд урваач, шарваач болсон талаар ямарч ойлголтгүй байх болно! Та нарыг ахархан амьдралдаа ерөөс харж үзээгүй тийм илүү чуулганы тухай намайг ярихад та нар намайг солиотой юм ярьж байна гэж бодож магад. Манай чуулганд номлол хийж байсан Др Кеннет Коннолли бид нар сэргэлт гэдгийг огтоос үзээгүй тийм цаг үед амьдарч байна гэж хэлсэн – Барууны ертөнцөд бол бүр огтоос байхгүй!

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

II. Хоёрдугаарт, ийм зүйл болно гэдгийг яагаад Христ хэлсэн бэ?

Уг эшлэлийн эхэнд байх “ба” гэсэн холбоосыг үзээрэй. /Англи библид 10-12 дугаар зүйлд “And” Буюу “ба” гэсэн холбоосуудыг хэрэглэсэн. Орчуулагч./ “Ба ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” Мөн 10-аас 12 дугаар эшлэлүүдэд байх “ба” гэсэн холбоост анхаарлаа хандуулаарай. “Ба...олон хүн.. бүдэрч” (эш. 10). “Ба...олон хүн.. нэг нэгнээ тушааж” (эш. 10). “Ба...олон хүн.. үзэн ядна” (эш. 10). “Ба... хуурамч эш үзүүлэгчид гарч ирж” (эш. 11). “Ба... олныг төөрөлдүүлнэ.” (эш. 11). “Ба ёс бус байдал өссөнөөс болж” (эш. 12). Эдгээр олон “ба”-нуудын төгсгөлүүдэд ямар үр дагавар гарч байгааг жагсаасан – эдгээрийг үр уршигаар “Олонх хүмүүсийн хайр хөрнө.” гэсэн. Эдгээр олон “ба”-нуудын үр уршигийн төгсгөлд чуулгануудад “Олонх [“Дийлэнх” NIV] хүмүүсийн хайр хөрнө [ийм байдал өснө].” гэсэн зүйл болно. 10 дугаар эшлэлд чуулгануудын хагарал болон чуулгануудын үзэн ядалтын талаар дурьдаад, энэ нь цаашаагаа хуурамч эш үзүүлэгчид олон хүмүүсийг төөрөлдүүлнэ [“буруу замаар удирдана” NASV] Чуулгануудад ёс бус байдал [anomia; “хууль зүйгүй байдал” NASV] өссөнөөс Христ итгэгчийн “agapeo,” хайргүй – Христэд хайргүй, Бурханд хайргүй, чуулганы хүмүүст хайргүй, тийм хайр нь хөрсөн чуулгануудыг буй болгосон! Бидэнд эдгээр нь байдаг! Эдгээр олон “ба”-нууд нь бид яагаад “Евангелистуудын Их Сүйрэл”-д (Др Францис Шафферын номын нэрийг ашиглав!) хүрсэн шалтгааныг харуулдаг. Чуулгануудын тэмцэл (эш. 10), хуурамч эш үзүүлэгчид өсөх таатай нөхцөл бүрдсэн (эш. 11), аврагдаагүй, итгэлээсээ урвасан үй олон гишүүдийн дунд дах хууль бус байдал өссөн, Христэд болон хөршдөө хайргүй хүйтэн хөндий чуулганууд буй болсоноос Баптист хийгээд Евангелист чуулганууд сүйрч байгаа!

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө [ийм байдал өснө].” (Матай 24:12).

III. Гуравдугаарт, хайр нь хөрсөн эдгээр олонх нь хэн бэ?

“Олонх” гэдэг бол дахин төрөөгүй, эсвэл бүр урвасан, хүсэл тэмүүлэл хийгээд хайр нь энэ үеийн ёс бус байдалд боомилогдсон нь бодитоор батлагдсан тэдгээр хүмүүсийг хэлж байгаа. Тэдний бусдад үзүүлэх байсан бүхийл хайрын хүсэл тэмүүлэл нь энэ дэлхийн сүнсэнд бууж өгсөний улмаас тэдний “хайр нь хөрсөн.”

Тариачины сургаалт үлгэр нь яагаад “олон” хүмүүс “хөрдөг” болохыг тодорхой харуулдаг. Тариачны сургаалт үлгэр нь Сайнмэдээний дэлгэрүүлэхэд тус бүр нь хэрхэн хариу үзүүлж буй тухай дөрвөн төрлийн хүмүүс гардаг. Энэ сургаалт зүйрлэлд дөрвөн төрлийн хүмүүс байдаг. Эхний гурван төрөл нь жинхэнэ Христ итгэлт бус хүмүүсийг хэлсэн. Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Эдгээр [эхний] гурван төрлийн хөрс нь гурван төрлийн итгэгч хүмүүсийн тухай бидэнд хэлээгүй – тэд үнэндээ огт итгэгч байгаагүй! Тэд Үгийг сонсож байга бөгөөд тэд ердөө үүнийг хүлээн авсан мэт дүр эсгэх байдлыг харуулдаг.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг IV; Матай 13:22 тайлбар). Тиймээс зөвхөн дөрөв дэх хөрс л зөвхөн жинхэнэ аврагдсан хүмүүсийг хэлж байгаа. Үлдсэн бусад нь орхигдсон хүмүүс юм.

Сургаалт үлгэрийн “үр” бол Бурханы Үг юм. Др МсЖий ийнхүү хэлсэн, “Үр хаана унаж буйг ажиглаарай. Энэ нь дөрвөн төрлийн хөрсөнд унаж байгаа – үрийн дөрөвний гурав нь ургаагүй – тэд үхэцгээсэн. Энд үрэнд ямарч буруу зүйл байгаагүй, харин хөрсөнд л асуудал байсан.” Зам хавиар унасан тэдгээр үрс нь Үгийг сонсоод даруй Чөтгөрт түүнийгээ булаалгадаг хүмүүсийг хэлдэг. Энэ нь чуулганд хэдэнтээ ирдэг боловч энэ нь тэднийг ерөөсөө өөрчилдөггүй. Хоёр дахь төрлийн хөрс боло чулуурхаг газар унадаг Үг бөгөөд Үгийг хүлээн авч байгаа мэт боловч асуудал хийгээд хавчлага ирэхэд даруй унадаг хэсгийг зааж байгаа. Гурав дахь төрлийн хөрс нь хогийн ургамал дунд унадаг үрсийг заадаг. Тэд үгийг сонсоод дахин төрсөн мэт санагддаг. Лук 8:14 дугаар зүйлийг үзээрэй,

“Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.” (Лук 8:14).

Бурханы Үг “баригддаг” – “зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.” (эсвэл төгс төгөлдөр); Лук 8:14. Др МакАртур бол Христийн Цусны талаар буруу үзэл бодолтой хэдийч Лук 8:14 дүгээр зүйл дээр зөв итгэлтэй байдаг. Тэр ийнхүү хэлсэн, “Эдгээр хоёр санаа өвөрлөгчид (Иакоб 1:8) түр зуурын [дэлхийлэг] зүйлсэд идэгдэж байдаг – гэм нүглийн тааламжит байдал, хүсэл тачаал, амбийц, албан тушаал хөөх, байшингууд, машинууд, нэр алдар, харилцаанууд, алдарших – энэ бүгд нь сайнмэдээний үрийг баридаг тул тэд үр жимс боловсруулдаггүй... Энэ бол дэлхийлэг санаа зовиурын зүрх сэтгэл юм, “зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм.” (The MacArthur New Testament Commentary; Лук 8:14 тайлбар).

Хэн нь эхний төрлийнх вэ гэдгийг мэдэх маш амархан. “Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.” (Марк 4:15). Тэд хэдхэн номлолыг л сонсодог бөгөөд бид тэднийг дахиад хэзээч олж хардаггүй. Мөн хоёр дахь хөрс нь хэн болохыг мэдэх ч маш амархан. Тэд аврал авсан мэт боловч “тэсдэг, харин тэд түр зуурынх: дараа нь үгнээс болж [зовлон], хавчлага тохиолдоход... тэд [‘алга болдог,’ NIV],” Марк 4:17.

Гэтэл “хогийн ургамалтай хөрс” нь хэн болохыг хэлэхэд маш их хугацаа ордог. Өнөөгийн манай Баптист чуулганууд (манайх ч мөн) тэднийг итгэлтэй хүмүүс болгон хардаг. Олон тохиолдолд тэд хүч хөдөлмөр, нулимс асгаруулан сүсэгтэй тэм байдаг. Тэд хүүхэд эсвэл өсвөр насныхан байхдаа Христ ирэхээс өмнө тэмцэл дундуур туулан гарах юм шиг суралцаж байдаг. Тэд Христэд үйлчлэх шинэ зүрх сэтгэл болон шинэ хүсэл мөрөөдөл байгаа хэмээн хэлэх болдог. Тэд бүр намайг олон удаа хуурч байсан. Тэд үнэхээр чин сэтгэлээс мэт санагддаг. Тэд яг л агуу Христэд итгэгч адил харагддаг. Энэ зүйл нь тэднийг залуу нас хүрэх хүртэл нь болдог. Эдгээр зүйлс нь тэдний үнэн байдла харагдаж эхлэх тэр үед л ил гарч эхэлдэг. Тэд эцэг эхээсээ мөнгөөр хангагдсан байдаг. Тэд эцэг эхийнхээ гэрт ямарч түрээс төлөхгүй үнэгүй өрөөнд байдаг. Тэдэнд зарцуулах мөнгө байдаг. Гэвч тэд их, дээд сургуулиа төгсөдөг. Одоо тэд ажилд орж болно, хэрвээ тэд магистерт сурах бол зээл авч болно. Одоо тэд өөрсдийнх нь хэлдгээр – “Эрх чөлөөт” байдалтай болдог. Энэ үед л тэднийг үнэн нүүр царай анхаарал татаж эхэлдэг. Өмнө нь тэд өөрсдийнх нь аавууд, эсвэл тэдний пасторууд зөвшөөрөөгүй аливаа зүйлийг хийх, эсвэл итгэх тухай ямарч бодолгүй байх байсан. Тэд буруу замаар явж байгааг харж буй нь чуулганы удирдагч нарын хувьд дэндүү оройтсон зүйл болдог. Одоо тэдэнд бидний тусламж хэрэггүй бөгөөд тэднийг зогсоох юуч байхгүй. Тэд аажмаар Христийн төлөөх өөрсдийнхөө хүсэл тэмүүлэл хийгээд хайрыг орхидог бөгөөд тэд “[өөрсдөө] өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаг.” (II Тимот 2:4). Хэрвээ чуулганы ахлагчид тэдний аюулгүй байдалд авчирахаар хичээхэд тэд уур хилэнгээр дүүрч, хатуу ширүүн хандах болдог. Тэгээд Сатан дотор нь орж, тэдэнд “Тэднийг бүү сонс! Тэд юу мэдэх юм бэ?” хэмээн чихэнд нь шивнэдэг. Тэгээд эцэст нь тэд Чөтгөр болон Дэлхийн тэвэр рүү зугтадаг. Тэдний чуулганы орхисон ганц зүйл нь гэм хэдийч - “би чуулганыг орхиогүй” гэж хэлдэг! Гэвч тэдний зүрх сэтгэл аль эрт Христийг орхисон байдаг!

Библиэс бид Уззиаг анх олж уншихад тэр ердөө арван зургаан настай байсан. Тэр залуу байхдаа “ Тэр... ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.” (Шастирын Дээд 26:4). Эш үзүүлэгч Зехариа түүний пастор нь байсан. “Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав.” (Шастирын Дээд 26:5). “Тэр хүчирхэг болох хүртлээ үнэхээр гайхамшигтай тусламжийг авсан” гэдгийг бид сонссон. Гэвч дараа нь, “Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч - өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав.” (Шастирын Дээд 26:16 KJV, NASV). Тэр хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарсан! Тэгээд Эзэн Уззиаг цохисон бөгөөд тэр “үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй болсон.” (Шастирын Дээд 26:21).

Уззиагын амьдрал бол Бурханаас бидэнд сануулга болон өгөгдсөн. Тэр бол зүрх сэтгэлд нь хогийн ургамал ургаад Бурханы үгийг барьчихдаг залуучууд эсвэл бүсгүйчүүдийг харуулсан дүр зураг юм. Тэд бол санаа зовиур ба хэрэгцээнээсээ илүүгээр мөнгийг хүсэн тэмүүлэх байдал болон аажмаар биеийг устгах хорт хавдар адил сүнсийг мөхөөх төөрөгдөлд автагдагсад, иймээс эдгээр хогийн ургамал нь аажмаах байх боловч гарцаагүй үүнийг өөрийнхөө амьдралд зөвшөөрсөн хүмүүсийг барьж авах болно. Чиний хайр хөрч байна уу? Чи дэлхийлэг болж байна уу? Чи эсэргүүцэгч болж байна уу? Чи хамгийн муухай газарт нэгээс илүү байж байна уу? Өө, өөрийнхөө дэлхийлэг байдлаас эргээрэй. Өөрийнхөө тэрслүү байдлаа орхиорой. Буцаарай. Гэмшээрэй. Чамд Христийн амар тайван байж болохоор байхад чи яагаад өөрөөрөө байсаар байна вэ? – Хэрвээ чи өөрийнхөө эсэргүүцэл, бардам байдлаас эргэж, чамаайг аврахаар нас барсан Түүний хөлд сөгдөвөл?

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

Тариачны сургаалт үлгэр бол – “өөрийгөө аль хэсэгт нь хамаарахыг олж мэдэхийг шалгахад зориулагдан өгөгдсөн. Хэрвээ чи эхний гурван хэсэгт хамаарч байгаа бол чи зайлшгүй дахин төрөх хэрэгтэй.” – эсвэл зөөлнөөр хэлбэл, “Чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш.” (Илчлэлт 3:3). Тиймээс чи жинхэнээрээ “хогийн ургамалтай хөрс” бүхий хүн болохоосоо өмнө хамгийн багадаа өөрийнхөө амьдралыг Христийн төлөө дахин зориулж, гэмш! (William Hendriksen, Th.D., The Gospel of Luke, Baker Book House, 1978, хуудас. 429; Лук 8:14 тэмдэглэл).

Чи ийнхүү хэлэх хэрэгтэй, “Өө Бурхан минь, би өөрийнхөө бардам байдал, эсэргүүцэх зан чанараасаа эргэж байна! Өө Бурхан минь, Христийн Цусаар намайг бүрэн угаагаач!” “Бурхан минь, миний дотор цэвэр зүрхийг бүтээж” (Дуулал 51:10).

Одоо босоод дууны номон дахь 4 дүгээр дууг дуулцгаая.

Дээрээс Эцэг “Өөрийн зүрхээ надад өгөөч” гэсэн,
   Бидний хайр шиг үнэ цэнэтэй бэлэг гэж Түүнд үгүй;
Чамайг хаана ч байсан Тэрээр намууханаар шивнэдэг,
   Талархалтайгаар Надад итгэ, тэгээд өөрийн зүрхээ надад өг.”
“Өөрийн зүрхээ надад өгөөч, Өөрийн зүрхээ надад өгөөч”
   Чи хаана ч байсан намууханаар шивнэхийг нь сонсоорой:
Энэ харанхуй дэлхийгээс Тэр чамайг гаргах болно;
   Маш намууханаар “Өөрийн зүрхээ надад өгөөч” гэж байна.

Хүмүүсийн Аврагч “Өөрийн зүрхээ надад өгөөч” гэсэн,
   Нигүүлсэлийн дуудлага дахин дахин дуудсаар;
“Одоо гэмээсээ эргээрэй, хорон муугаас холдоорой,
   Би чиний төлөө үхээгүй гэж үү? Өөрийн зүрхээ надад өгөөч”
“Өөрийн зүрхээ надад өгөөч, Өөрийн зүрхээ надад өгөөч”
   Чи хаана ч байсан намууханаар шивнэхийг нь сонсоорой:
Энэ харанхуй дэлхийгээс Тэр чамайг гаргах болно;
   Маш намууханаар “Өөрийн зүрхээ надад өгөөч” гэж байна.

Тэнгэрлэг Сүнс “Өөрийн зүрхээ надад өгөөч” гэсэн;
    “Надаар удирдуулахын тулд өөртөө байгаа бүхнээ;
Хуваалцахын төлөөх бялхам дүүрэн ивээл бол Минийх,
   Бүрэн бууж өгөөд, Өөрийн зүрхээ надад өгөөч”
“Өөрийн зүрхээ надад өгөөч, Өөрийн зүрхээ надад өгөөч”
   Чи хаана ч байсан намууханаар шивнэхийг нь сонсоорой:
Энэ харанхуй дэлхийгээс Тэр чамайг гаргах болно;
   Маш намууханаар “Өөрийн зүрхээ надад өгөөч” гэж байна.
(“Өөрийн зүрхээ надад өгөөч” Eliza E. Hewitt, 1851-1920).

Хэрвээ чи аврагдаагүй бол өөрийнхөө гэм нүглээс эргээд Есүст итгээрэй хэмээн гуйж байна. Тэр чиний гэмийн төлөө Загалмай дээр үхсэн. Тэр мөнхийн амьдрал өгөхөөр үхлээс амилсан. Би чамайг Түүнд итгээд, Түүний төлөө амьдраасай хэмээн залбирч байна. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Марк 4:13-20 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     (“Миний амьдралыг аваач, Тэгэх болтугай” Frances R. Havergal, 1836-1879).


үндэс

ЧИНИЙ ЗҮРХ СЭТГЭЛ ХОГИЙН УРГАМАЛ УУ?

IS YOUR HEART THORNY GROUND?

Доктор Р.Л Химерс Жр

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

(II Тимот 3:1-5)

I.   Нэгдүгээрт, Энэ нь хэзээ болно гэж Христ хэлсэн бэ? Матай 24:3.

II.  Хоёрдугаарт, ийм зүйл болно гэдгийг яагаад Христ хэлсэн бэ? Матай 24:10, 11, 12.

III. Гуравдугаарт, хайр нь хөрсөн эдгээр олонх нь хэн бэ? Лук 8:14; Иакоб 1:8; Марк 4:15, 17; II Тимот 2:4; Шастирын дээд 26:4, 5, 16, 21; Дуулал 51:10; Илчлэлт 3:3.