Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ТЕСАЛОНИКИЙН ХРИСТЭД ИТГЭГЧДИЙГ ӨӨРИЙНХӨӨ
ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛГО!

MAKE THE THESSALONIAN CHRISTIANS
YOUR EXAMPLE!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 12 дугаар сарын сарын 27-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, December 27, 2015

"Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.” (1Тесалоник 1:1).


Ноён Прудхомме хэдхэн хормын өмнө 1 Тесалоник 1 бүлгийг уншисан. Энэ нь бидэнд Тесалоник хотын эртний чуулганы дүр зургийг бидэнд өгдөг. Элч Паул энэ захиаг ойролцоогоор МЭ 50 оны орчим бичсэн. Энэ бол Паулын бичсэн анхны захидал байсан. Тэр үүнийгээ ердөө хэдхэн сарын өмнө буй болсон цуглаанд бичсэн. Үйлс библид дурьдсанаар Паул тэнд гурван сарын турш тэдэнтэй хамт байсан. Тэр удалгүй Силасын хамт тэдний эсрэг - "Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна.” (Үйлс 17:6) хэмээн хашгиралдах үл итгэгч балмад хэрцгий Иудей нараар хөөгдөн хотоос гарсан. Тэд сүмийн удирдагч Иасон Есүс хэмээх нэртэй өөр хаан байна хэмээн хэлсэнээр Цезарийн хуулийг зөрчиж байна хэмээн хэлсэн. Тэд Иасон болон бусад Христэд итгэгч нарыг баривчилаад дараа нь тэднийг суллан тавьсан. 3 дугаар бүлгийн 2 дугаар эшлэлд Паул "та нарыг урамшуулан, батжуулахын тулд” (I Тесалоник 3:2) Тимотыг явуулна хэмээн тэдэнд амласан.

Одоо бид IТесалоникийн нэгдүгээр бүлгийг үзэх болно. Бид эндээс хэдийгээр Паултай ердөө гуравхан долоо хоног байсан төдийгүй байгуулагдаад ердөө гуравхан жил болж байгаа ч гэсэн гайхалтай хүчтэй жижигхэн чуулганыг харах болно. Энэ бол бид чадах чинээгээрээ даган дуурайх үлгэр жишээ үнэхээр гайхалтай чуулган байсан. Нэгдүгээр бүлэгт манай чуулган дагах хэрэгтэй найман чухал зүйл байна.

1. Нэгдүгээрт, тэд Бурхан болон Христ дотор байсан.

"Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.” (1Тесалоник 1:1).

Силуаны өөр нэр нь Силас юм. Хэдийгээр тэд хиймэл шүтээнд мөргөгчид байсан боловч одоо "Эцэг Бурхан” ба "Эзэн Есүс Христ” доторх хүмүүс болсон. Энэ бол уг чуулганы талаар Паулын хэлж байгаа зүйл юм. Энэ бол чуулганд "нэгдэх” арга зам юм. Энэ бол чиний нэр чуулганы хуйлмал номонд бичигдэх тухай хэлээгүй. Энэ бол "Бурханд” болон "Христ” дотор байх тухай юм. Энэ нь чуулганы жинхэнэ гишүүн болгодог зүйл юм. Есүс "Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж,” (Иохан 17:21) хэмээн хэлэх үедээ үүний төлөө залбирч байсан. Чи чуулганд нэгдэхийн тулд заавал Есүст болон Эцэг Бурханд нэгдэх хэрэгтэй! Энд өөр зам гэж үгүй. Чи Христ "дотор” эсвэл Христийн "гадна” гэсэн хоёрын нэгэнд л байдаг. Ийм л учраас би та нарт Христ рүү ирээд, Христэд итгээд, Христ дотор амралтыг олоорой гэж хэлдэг. Ийм зүйл л болоход та манай чуулганы гишүүн болдог. Манай чуулганд нэгдэх өөр зам гэж байхгүй. Есүс ийнхүү хэлсэн, "Чи заавал дахин төрөх ёстой” (Иохан 3:7). Чуулганд "ирнэ” гэдэг нь "Эзэн Есүс Христ дотор” байна гэдэгтэй адил зүйл биш. (1Тесалоник 1:1).

Жинхэнэ чуулган бол зөвхөн "Эзэн Есүс Христ дотор” байдаг тэдгээр хүмүүсээс л зөвхөн бүрддэг. Бусад хүмүүс бол үнэхээр үүний нэг хэсэг биш бөгөөд ердөө л чуулганд зочилж ирж байгаа хүмүүс юм. Энэ нь Ноагын хөвөгч авдартай адил юм. Ноа хөвөгч авдарыг хэдэн арван жил барьсан. Олон хүмүүс ирээд энэ том хөвөгч авдарыг харсан. Тэд гарцаагүй түүний ойр орчим явж, зарим нь бүр дотор нь орон харсан ч гэлээ тэгээд гараад л явдаг. Гэвч Үер бууж ирсэн тэр үед тэдгээр хүиүүс хөвөгч авдар "дотор” байгаагүй. Тиймээс тэд их Үерт живсэн. Есүс ийнхүү хэлсэн, "Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм” (Матай 24:37). Бурханы шийтгэл энэ дэлхийд буун ирэх үед чи Тесалоник чуулганд байсан хүмүүс шиг "Эзэн Есүс Христ дотор” байхгүй л бол ямарч найдваргүй болох болно.

2. Хоёрдугаарт, тэдэнд Эзэн Есүс Христ доторх итгэл, хайр, найдвар байсан.

Одоо 3 дугаар эшлэл үзээрэй.

"Бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг. ” (I Тесалоник 1:3).

Элч Паул Тесалоник чуулганы Христэд итгэгчид Христийн хайраас гарах ажлыг хийдэг байсаныг санан дурссан. Тэдний ажил нь тэдний Христэд итгэх итгэлийн үр шим байсан. Тэдний хийсэн үйл хэрэг нь мөн "хайрын хөдөлмөр” байсан. Мөн тэд "бидний Эзэн Есүс Христэд найдсан” найдлагаараа тууштай, эсвэл тэсвэр тэвчээрээр урамшин зоригжиж байсан. 1 Коринт 13 дугаар бүлэгт Паул ийнхүү хэлсэн, "Эдүгээ итгэл, найдвар, хайр [Христийн хайр] гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.” (1 Коринт 13:13)

Хүмүүс чуулганд итгэл, хайр, найдваргүйгээр ирж болдог гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ тэд удаан чуулганд байдаггүй. Тэд чуулганд зөвхөн найз нөхөдтэй болохын тулд л ирдэг. Тэд чуулганд бусадтай хамт нөхөрлөж, цагийг зугаатай өнгөрөөдөг. Харин хэсэг хугацааны дараа "[сорилтын] үед унадаг” (Лук 8:13). Энэ зүйл үргэлж л Шинэ оны эхэн үеэр тохиолддог. Христмас болон Шинэ жилийн баярын үеэр тэд маш баяр хөөртэй байсан. Гэтэл дараа нь Нэгдүгээр сар эхэлдэг. Зарим баяр хөөр зугаа цэнгэл үгүй болдог. Одоо тэдэнд Христмас баярын үеэр байсан тийм сайхан мэдрэмж нь үгүй болсон байдаг. Тэгээд тэд "унадаг” Энэ зүйл нь тэд ердөө л хөгжил хөөр баяр наадмын төлөө ирсэн гэдгийг нь харуулдаг. Тэдэнд Христтэй холбогдсон ямарч харилцаа үүсээгүй байдаг. Тэд хэзээч "Эзэн Есүс Христ дотор” байгаагүй. Тиймээс тэд унадаг бөгөөд хэзээч өөрчлөгдөөгүй байдаг. Тэд Тесалоник чуулганд байсан хүмүүс шиг хэзээч болоогүй байдаг. Энэ зүйл чамд бүү тохиогоосой хэмээн би найдаж байан!

3. Гуравдугаарт, тэд Бурханаар сонгогдсон.

Одоо дөрөвдүгээр зүйл үзье.

"Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэддэг.” (I Тесалоник 1:4).

Тэд аврагдахаар Бурханаар сонгогдсон учраас Паул тэднийг "ах дүү нар аа” (ах дүүс минь) хэмээн дуудсан. Паул тэдний сонголтын талаар II Тесалоник 2:13-д "анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон” хэмээн хэлсэн. Эхнээс эхлээд Бурхан зарим хүмүүсийг аврахаар сонгодог. Бид Түүнийг сонгоогүй. Тэр биднийг сонгосон. Ефес библид Паул ийнхүү хэлсэн, "Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон” (Ефес 1:4). Есүс Өөрөө ийнхүү хэлсэн, "Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон.” (Иохан 15:16).

Энэ бол бидний төрөлх оюун ухаанаар бүрэн ойлгож чадахааргүй нууцлаг зүйл юм. Гэхдээ энэ бол гарцаагүй үнэн юм. Тавин долоон жилийн өмнө би номлол хийгдэхээр дуудагдсан. Тэнд Христэд итгэдэг сайн гэр бүлд төрж өссөн олон залуус тэр чуулганд байсан. Гэсэн ч тэд Христэд итгэгч сайн гэр бүлээс гаралтай ч ерөөсөө дахин төрөөгүй байсан учраас эцэстээ чуулганыг орхин явсан. Ийм олон давуу талууд тэдэнд байсан хэдийч тэд аврагдахаар Бурханд сонгогдоогүй байсан. Гэтэл тэнд салж сарнисан гэр бүлээс гаралтай нэгэн өрөвдөлтэй хүүхэд нь би байсан. Би зөвхөн унаагүй төдийгүй – харин энд тавин найман жилийн дараа номлол хийгээд зогсож байна. Яаж би үүнийг тайлбарлаж чадах вэ? Би лав тайлбарлаж чадахгүй. Би зөвхөн Есүсийн ""Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон.” гэсэн үгийг л эш татан хэлж чадна. Тэр намайг сонгосон учраас би олон хүнд хэцүү цаг үе хийгээд зовлон бэрхшээлийг унахгүй туулахаар бүтээгдсэн байна! Энэ зүйл нь Тесалоник чуулган дахь Христ итгэгчдэд ч мөн адил юм. "Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэддэг.”

Би дахиад нэг зүйлийг хэлье. Хэрвээ чи сонгогдсон нэгэн биш бол бид аврагдахын тулд хийж чадах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Ялангуяа чи өөрийгөө аврахын тулд хийж чадах зүйл гэж ерөөсөө байхгүй! Ийм л учраас зарим хүмүүс Сайнмэдээний номлолыг олон жилийн турш аврагдахгүйгээр сонссоор байдаг. Тэдэнд сонсох чих, эсвэл Есүст итгэх зүрх сэтгэл байдаггүй. Тэд хэзээч "үүнийг авч чадахгүй.” Пилип Чан өөрийнх нь оюун ухаан нэгэн тойрог дотор эргэлдэж, хэрхэн аврагдах вэ гэдгийг ухан ойлгохоор хичээж байсан хэмээн хэлсэн. Тэгээд нэгэн Ням гарагийн өглөө Бурхан түүний зүрх сэтгэлийг нээсэнд тэрээр Есүст итгэсэн. Гэхдээ сонгогдоогүй хүмүүсийн хувьд бол ийм цаг гэж ерөөсөө байхгүй байдаг. Тэдний оюун ухаан нэгэн тойрог дотор эргэлдэж, бүх л зүйлийг ойлгож ухаарахаар хичээж байдаг – эцэст нь тэд үхэж, Тамын галт нуурт живэх хүртлээ. Сонголт гэдэг бол чамд байдаг сонголт биш. Сонголт гэдэг бол 4 дүгээр эшлэл дэх Бурханых юм.

4. Дөрөвдүгээрт, тэд зөвхөн үгийг сураад Сайнмэдээг хүлээн аваагүй, харин мөн хүчээр юм.

Одоо 5 дугаар эшлэл үзээрэй,

"Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.” (I Тесалоник 1:5).

Сайн мэдээ нь Паул, Силас, болон түүний хамтран зүтгэгч нараар тунхаглаглсан учраас тэрээр энд "бидний сайнмэдээ” хэмээн хэлсэн. Өөр газарт тэр үүнийг "Бурханы сайнмэдээ” (Ром 1:1), мөн "Христийн сайнмэдээ” (I Тесалоник 3:2) хэмээн нэрлэдэг.

Сайнмэдээ Тесалоникт хүчтэй ирсэн. 1 Коринтод Паул ийнхүү хэлсэн,

"Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь ” (I Коринт 2:4).

Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, "Элч... хүний бэлгүүд, эсвэл ямар нэг аргууд, эсвэл төлөвлөгөөнүүдэд түшиглээгүй. Энэ нь "Сүнсний ба хүчний баталгаа” байсан.” (Unsearchable Riches in Christ, хуудас. 56).

Тесалоникийн хүмүүс Библиэ дэлгээд, тэмдэглэлээ аваад ирдэггүй байсан. Энэ бол сайнмэдээг тунхагдах арга биш. Энэ бол сайнмэдээний номлолд саад тодгор болдог. Ийм нэмэлт зардал болсон прожекторууд. Орчин цагийн орчуулгууд ч гэсэн мөн адил. Би тэднийг балаа далд хийж, прожекторуудаа унтрааж, тосолгоотой хуучны Кинг Жемс Библиэс тунхаглахыг илүүд үздэг. Бид орчин цагийн төвөгтэй зүйлсэд бус, харин Ариун Сүнсэнд түшиглэх хэрэгтэй! Тесалоникийн хүмүүс Ариун Сүнсний хүчээр номлосон номлолыг сонсоод бүрэн гүйцэд дахин төрсөн. Би чамд хэрхэн дахин төрөхийг зааж чадахгүй. Ийм л учраас бид үргэлж Бурханы оршихуй хийгээд Ариун Сүнсний ирэлтийн төлөө залбирдаг. Зөвхөн Тэр л чамд эдгээр үнэнийг дэлгэж, чамайг Христ рүү хөтөлж чадна. Эдгээр хүмүүс нь өнөөгийн индэр дээрээс үг бүрчлэн тунхагладаг хуурай хөндий библийн сургаалиар бус, харин Ариун Сүнсээр дахин төрсөн юм! Тэдний тунхаглаж байсан шиг Бурханы Сүнсний хүч бидний номлолд байхгүй учраас өнөөдөр энд Үгийн ган гачиг болоод байна.

5. Тавдугаарт, тэд Паул болон Силас нарын хавчлага дундуур явсан жишгийг дагасан.

Одоо 6 дугаар зүйл үзээрэй.

"Бас та нар үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон. ” (I Тесалоник 1:6).

Тэд Паул, Силас, болон Христийг дагагчид (буюу дуурайгчид) болсон – "их уйтгар гуниг” (буюу хэцүү зовлон) үл хайхран. Энэ зовлон дунд тэдэнд Ариун Сүнсээр өгөгдсөн баяр хөөр байсан. Элч Паул ийнхүү хэлсэн,

"Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм.” (I Петр 4:12-13).

Др Томас Хэйл ийнхүү хэлсэн, "Шинэ гэрээнд дурьдсанаар, Христин нэрийн төлөө доромжлогдон зовох нь баяр хөөртэй явдал хэмээдэг. (Үйлс 5:41; I Петр 4:13) Хавчлага зовлон дунд баяр хөөртэй байдаг чуулган нь хүчирхэг чуулган [болдог] бөгөөд үүний гэрчлэл нь үнэхээр хүчирхэг” (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1997; I Тесалоник 1:6 тайлбар).

Манай чуулган аймшигтай сүмийн хуваагдалаар дамжуулаад хүчирхэг болсон. Ийм л учраас бид "Ариун Сүнсэн доторх баяр хөөр” дүүрэн байдаг. Манайд зочилон ирсэн номлогчид бидэнд байгаа баяр хөөрийг хараад гайхдаг! Бид үүнийг Тесалоникийн чуулганыхан туулсан тэр л хүнд хэцүү замаар явж байж олсон!

Асуудал дундуур туулан явах нь хүчирхэг Христэд итгэгч болох цорын ганц зам юм. Библи судлал дангаараа хүчирхэг Христэд итгэгч болгохгүй. Биднийг хүчирхэг болгодог зүйл нь зовлонтой харгуйгаар туулан явах нь юм. Өөр зам гэж байхгүй! Элч Паул Антиох чуулганы шинэ итгэгч нарт хандан "Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой.” (Үйлс 14:22) гэж хэлсэн. Зовлон хавчлага, дарамт шахалт, гамшиг нв зөвхөн хүчирхэг Христэд итгэгчдийг төрүүлдэггүй – тэд мөн үр тариаг хог хаягдалаас нь салгадаг. Дахин төрөөгүй тэдгээр хүмүүсийн хувьд өчүүхэн төдий хавчлага ирэхэд л чуулганыг орхиод дэлхий рүүгээ явдаг – бид олонтаа харж байгаа шиг. Гэхдээ асуудал дундуур туулан гарч байгаа Христэд итгэгчид хадагтай Салазар, ноён Прудхомме, хадагтай Бибоут, Др Каган, ноён Гриффит, миний хань, Др Чан зэрэг бусад манай сүмийн гишүүд шиг агуу Христэд итгэгчид болдог – манай чуулганы их хуваагдалын үед эдгээр бүх "39” хүмүүс чуулганаа аварсанаар бид тэсэн үлдсэн. Хэрвээ чи тэдэн шиг болохыг хүсч байгаа бол чи мөн л тийм замаар зайлшгүй туулах хэрэгтэй болно! Бурхан хэцүү зовлонг Христэд итгэгч нарыг хүчирхэгжүүлэхэд ашигладаг! Хуучны гайхалтай магтан дуу үүний талаар өгүүлдэг,

Хэцүү дарамт дунд байхад таны жим байх болно,
Таны хангалт миний бүх л ивээл болох болно;
Галын дөл чамайг гэмтээхгүй, зөвхөн Би хэлбэржүүлнэ
Чиний хог хаягдал шатаж, чиний алт цэвэршинэ.
   ("Ямар бат суурь вэ” George Keith, 1638-1716;
      K,” Rippon’s Selection of Hymns, 1787).

Энэ үнэн гэдгийг би өөрийнхөө амьдралаар мэддэг. Гамшиг зовлон дундуур туулан байж пастор болсон тэр зам нь миний амьдралын жинхэнэ сургууль байсан. Энэ л хүнд хэцүү замаар явахдаа би пастор байх талаар сурч мэдсэн! Манай гайхалтай чуулганы бүх л агуу Христэд итгэгч нарыг хэлбэржүүлсэн загалмайн сургуульд нь би Бурханд үнэхээр талархадаг!

6. Зургаадугаарт, тэд бусад Христэд итгэгч нарын загвар болсон.

7 дугаар зүйл үзээрэй,

"Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов” (I Тесалоник 1:7).

Др Томас Хэйл ийнхүү хэлсэн,

Тесалоникийн Христэд итгэгчид хавчлага зовлонг ийм баяр хөөртэйгээр тэвчин Христийг маш итгэмжтэйгээр дуурайж байсан нь тэднийг Грекийн хойд аймаг болох Македониад амьдрагч бусад бүх [Христ итгэгч] нарт загвар [үлгэр] дуурайл болгосон. Тиймээс эдгээр Тесалоникийн Христэд итгэгч нарыг ч гэсэн бид өөрсдийнхөө загвар болгоцгооё! Тэгээд... бид ч гэсэн бусдад бас загвар болох болно. (адил.; I Тесалоник 1:7 тайлбар).

7. Долоодугаарт, тэд сайнмэдээг тараагчид байсан.

8 дугаар зүйлийг үзээрэй,

"Учир нь Эзэний үг та нараас гарч зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.” (I Тесалоник 1:8).

Тэд ойр орчмынхоо бүхийл газраар Сайнмэдээг "цуурайтуулсан.” Тэд хүмүүсийг чуулганд авчирч сайнмэдээг тараасан. Тэд бол үүрэг даалгавараа ухамсарласан сайнмэдээ тараагчид байсан. Гэхдээ тэд үүнийг хийхийн тулд олон жилийн библи судлалыг хийгээгүй. Др Хэйл ийнхүү хэлсэн, "Паул энэ захиаг бичиж байх тэр үед энэ цуглаан ердөө жил хүрэхгүй настай байсан. Энэ бол өчүүхэн төдий хавчигдаж байсан чуулган. Тэгсэн ч гэлээ тэдний итгэл хаа сайгүй тархасан.” (адил.; I Тесалоник 1:8 тайлбар).

Хүчирхэг Христэд итгэгч болох хамгийн хурдан аргын нэг бол яг одоо, даруй сайнмэдээ тараагч болох хэрэгтэй! Сайнмэдээний аянаас нэрүүдийг авчирдаг тэдгээр хүмүүс маш хурдан хүч чадалтай болдог. Харин зүгээр л сүмд ирдэг хүмүүс боловсорсон Христэд итгэгч болох шинж ерөөс гардаггүй. Та нарын зарим нь үүний талаар бодох хэрэгтэй! Энэ таны асуудал мөн үү? Би сайнмэдээ тараагаад хүн дагуулж ирдэггүй мөртлөө үнэхээр хүчирхэг Христэд итгэгчийг ерөөсөө харж байгаагүй – орхигдсон нэгэн чуулганд ирээд аврагдахын төлөө тусалдаг нэгэн. Хэрвээ чи сайнмэдээ тараах ажлыг нэг их сонирходгүй бол та хэзээч хүчирхэг Христэд итгэгч болж чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. Энэ бол 57 жилийн турш үйлчилсэний дараа хэлэх миний үзэл бодол юм.

8. Наймдугаарт, Тэд Христ рүү жинхэнээр өөчрөлгдөхийг биеэрээ туулсан учраас энэ бүгдийг хийж чадсан.

Одоо 9-10 дугаар зүйл үзье.

"Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв.” (I Тесалоник 1:9-10).

Тэд амьд хийгээд жинхэнэ Бурханд үйлчилэхээр хиймэл шүтээнээс салаад Бурхан руу эргэсэн. Өөрчлөгдөхийн тулд чи өөрийнхөө амьдралын гэм нүглээс заавал эргэх хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь хангалттай бус. Чи өөрийхөө гэм нүглээс Христ руу эргэх хэрэгтэйг Есүс ийнхүү хэлсэн, "Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” (Иохан 14:6). Хэрвээ чи гэм нүгэлтэй хувиа бодсон байдлаасаа Христ рүү эргэхээс татгалзвал хэдий чи энэ цуглаанд амьдралынхаа сүүлийн мөч хүртэл оролцсон ч гэсэн аврагдах боломжгүй болно! Чи Есүсийн Ариун Цусаар гэм нүглээ цэвэрлүүлэхээр бол заавал өөрийн замааас эргэж Есүст итгэх хэрэгтэй! Тэгээд чиний найдвар зөвхөн Христ байх бөгөөд чи Христийн Дахин Ирэлтийг итгэл найдвар баяр хөөрөөр хүсэн хүлээх болно!

Энэ номлолыг хэвлэсэн цаасыг чи гэртээ авч очоод уншихын төлөө би хэрхэн залбирдаг гээч – нэг удаа бус, харин олон удаа! Чамайг эдгээр Тесалоник чуулганы хүмүүс шиг агуу Христэд итгэгч болохын төлөө би хэр залбирах вэ! Амен. Др Чан та биднийг төлөөлөн залбирч өгнө үү.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та "Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме 1 Тесалоник 1:1-10 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
"Есүсийн төлөө амьдарна” (Thomas O. Chisholm, 1866-1960).


үндэс

ТЕСАЛОНИКИЙН ХРИСТЭД ИТГЭГЧДИЙГ ӨӨРИЙНХӨӨ
ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛГО!

MAKE THE THESSALONIAN CHRISTIANS
YOUR EXAMPLE!

Доктор Р.Л.Химерс, Жр

“Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.” (1Тесалоник 1:1).

(Үйлс 17:6; I Тесалоник 3:2)

1. Нэгдүгээрт, тэд Бурхан болон Христ дотор байсан,
I Тесалоник 1:1; Иохан 17:21; 3:7; Матай 24:37.

2. Хоёрдугаарт, тэдэнд Эзэн Есүс Христ доторх итгэл, хайр, найдвар байсан, I Тесалоник 1:3; I Коринт 13:13; Лук 8:13.

3. Гуравдугаарт, тэд Бурханаар сонгогдсон, I Тесалоник 1:4;
II Тесалоник 2:13; Ефес 1:4; Иохан 15:16.

4. Дөрөвдүгээрт, тэд зөвхөн үгийг сураад Сайнмэдээг хүлээн аваагүй, харин мөн хүчээр юм, I Тесалоник 1:5; Ром 1:1;
I Тесалоник 3:2; I Коринт 2:4.

5. Тавдугаарт, тэд Паул болон Силас нарын хавчлага дундуур явсан жишгийг дагасан, I Тесалоник 1:6; I Петр 4:12-13;
Үйлс 14:22.

6. Зургаадугаарт, тэд бусад Христэд итгэгч нарын загвар болсон,
I Тесалоник 1:7.

7. Долоодугаарт, тэд сайнмэдээг тараагчид байсан,
I Тесалоник 1:8.

8. Наймдугаарт, Тэд Христ рүү жинхэнээр өөчрөлгдөхийг биеэрээ туулсан учраас энэ бүгдийг хийж чадсан,
I Тесалоник 1:9-10; Иохан 14:6.