Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АМЬ –ӨГДӨГ АВРАГЧ!

THE LIFE-GIVING SAVIOUR!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Friday Lord’s Day Morning, April 19, 2015

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.”
(Иохан 5:40).


“Амь” гэдэг үгийг Грек хэлэнд “zōē” гэдэг. Энэ бол Эцэг болон Хүү Бурханд байдаг амь. Христ ийнхүү хэлсэн,

“Учир нь Эцэгт Өөрт нь амь “zōē” байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь“zōē” байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ” (Иохан 5:26).

Есүс энэ дэлхийд амь өгөхөөр ирсэн тул бид амьтай болох боломжтой болсон. Есүс энэ талаар “Би тэднийг амьтай (zōē), бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.” (Иохан 10:10).

Есүс Загалмай дээр үхсэнээр бид амьтай болж чадах болсон. Тиймээс дахин төрсөн хүмүүст энэ “амь” нь байдаг. Есүс “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. [zōēn aiōnion],” Иохан 3:36. Др А.Т Робертсон Есүст итгэдэг хүмүүст “энэ амь нь энд болон одоо байдаг” хэмээн хэлсэн. (Word Pictures; Иохан 3:36 тэмдэглэл).

Хенри Скоүл (1650-1678) үхэх үедээ ердөө 28-хан настай байсан. Тэрээр Хүний Сүнсэн дэхь Бурханы Амь (Martino Publishing, 2010 хувилбар) гэсэн жижигхэн номоо бичих үедээ 26 эсвэл 27-гоос хэтрэхгүй л настай байсан.

Энэ Хүний Сүнсэн дэхь Бурханы Амь гэсэн номыг Чарльз Весли Жорж Вайтфилд өгсөн. Вайтфилд энэ номыг уншаад дахин төрсөн бөгөөд бүх цагийн үеийн Сайнмэдээний агуу номлогч нарын нэг байсан. Вайтфилд энэ номыг уншаад “Өө, миний сүнсэнд нэвтрэн орсон тэнгэрлэг амийн гайхамшигт туяа” хэмээн уулга алдсан. Тэрээр “Есүс Христ... Өөрийгөө надад илэрхийлсэн бөгөөд надад шинэ төрөлтийг зөвшөөрсөн.” хэмээн хэлсэн. Энэ ном Нэг болон Хоёрдугаар Сэргэн мандалтад гол үүрэг гүйцэтгэсэн. Жон Весли энэ номыг арван дөрвөн удаа хэвлэсэн. Энэ номыг Америкт Филаделфиагын Нэгдүгээр Баптист Чуулганы пастор Виллиам Стаутон хэвлэсэн. Тэр ч байтугай Венжамин Франклин нэг хувилбарыг нь бас хэвлэсэн!

Хенри Скоүл Хүний Сүнсэн дэхь Бурханы Амь гэсэн номондоо жинхэнэ Христ итгэгчдэд хандан бид шашны гадаад хэлбэрт автагдах ёсгүй хэмээн хэлсэн. Хенри Скоүл жинхэнэ Христэд итгэгчид гэдэг бол “Бурханы амьтай нэгдсэн тэнгэрлэг байдлын жинхэнэ [оролцоо]” (адил., хуудас. 30) хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл, Хүний Сүнсэн дэхь Бурханы Амь! Бид Есүст л очих үед Бурханы амь бидний сүнсэнд нэвтрэн орж чаддаг. Гэхдээ Есүс ингэж хэлсэн,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40)

Эсвэл орчин цагийн орчуулгад үүнийг,

“Амьтай болохоор Надад ирэхээс татгалздаг.” (NIV).

Христ үүнийг Бурханд итгэдэг хүмүүст хандан хэлсэн. Тэр үүнийг Библийн бүхийл эшлэлд итгэдэг хүмүүст хандан хэлсэн. Тэр үүнийг долоо хоногт багадаа л хоёр удаа мацаг барин залбирдаг хүмүүст хандан хэлсэн. Тэр үүнийг бурханлаг амьдрахаар шургуугаар хичээж байгаа хүмүүст хандан хэлсэн. Мөн Тэр үүнийг одоо энд хараахан дахин төрөөгүй байгаа хүмүүст хандан хэлсэн,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40)

Жинхэнэ Христэд итгэгч болох цорын ганц арга бол таны сүнсэнд Бурханы амь орших явдал юм. Энэ амийг өөрийнхөө сүнсэнд оруулах цорын ганц арга бол Есүст очих юм. Одоо ч гэсэн Аврагч “Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” Энэ зүйлийг би хэдэн зүйлээр та нарт тайлбарлья.

I. Нэгдүгээрт, та нар Есүст очдоггүйн шалтгаан.

“Дешисионистууд” хэн ч гэсэн хэзээч хамаагүй Христэд очиж чадна гэж боддог. Тэд бүгдээрээ үүнийг гараа өргөн хүлээн зөвшөөрч эсвэл чуулганы төгсгөлд “урагшаа гарч ирэх” хэрэгтэй гэж үздэг. Тэд бүгдээрээ “гэмтнүүдийн залбирал” унших шаардлагтай гэдэг. Энэ бүгдийн хэн ч хэзээч хийж болох хүний үйл хэрэг юм. Гэвч тэдгээр “шийдвэрүүд”-ийн нэг нь ч та нарын амийг аврахгүй. Др Исаак Ваттс ийнхүү хэлсэн,

Гаднах ямарч зүйл намайг ариусгаж чадахгүй,
Уяман өвчин далд дотор нь оршидог.

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” Энэ нь дахин төрөөгүй хүмүүст одоо энэ амь байхгүй гэсэн утгатай. Библи үүнийг “төрөхөөс уур хилэнгийн хүүхдүүд” (Ефес 2:5), Чи бол “нүгэл дор байдаг” (Ром 3:9) гэж хэлдэг.

“Нүгэл дор байдаг” – энэ бол үнэхээр аймшигтай тодорхойлолт боловч үнэн зүйл юм. Др Лойд Жонс үүнийг “Бүхийл төрөлх хүмүүс гэмийн буруутгал болох гэмийн хүч, гэмийн ялзрал... гэх мэтийн дор байдаг... Бид бол төрөхдөө л гэмтэй ‘бүгд гэмийн дор’ байдаг. Миний бодлоор ‘Дор’ гэдэг энэ байдал нь бидний харьяалагдах хаанчлалын эрх мэдэл дотроос бидэнд өгдөг дарамт... учир нь бид бүгдээрээ Адамын үр сад, бид бүгдээрээ гэм нүглийн дотор төрсөн... [Адамын гэм] бол дэлхийд хэзээч тохиолдохгүй хамгийн хөнөөлтэй, сүйрэл дагуулсан зүйл юм.” хэмээн тайлбарласан. (Ром, 2:1-3:20 эшлэл, The Banner of Truth Trust, 1989, хуудас. 190-191).

Тэр байнга ийнхүү хэлсэн, “Хэрвээ чи өөрийнхөө талаархи энэ дүрслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол... цаашид үүний талаар маргалдаад хэрэггүй, чи зүгээр л Христэд итгэгч биш юм... чи хараахан итгээгүй бөгөөд гэм ухаарахгүй байгаа юм, чи өөрийгөө Христэд итгэдэг гэж бодож байгаа ч гэсэн чи Түүнд итгэгч биш юм. Хэрвээ чи үүнийг ямар нэг байдлаар эсэргүүцвэл чи өөрийгөө автоматаар гадагш нь гаргаж байгаа... Христ итгэлээс. Гэмт хүний талаархи энэ дүрслэл бол энгийн бөгөөд аймшигтай үнэн юм.” (адил., хуудас. 214).

Артур В. Пинк ийнхүү хэлсэн, “Зөвхөн ‘дорой байдалтай’ байхаас илүү хол хамгийн муухай өвчин бол байнга гэм нүгэлдээ байх нь юм.” (Man’s Total Depravity, Moody Press, 1981) Энэ гэмийн өвчин нь таныг Христ рүү ирэхээс чинь холдуулж байдаг. Та Түүнийг хүсдэггүй учраас Түүн рүү ирдэггүй. Та бол Христтэй хамт байхын тул юуч хийхийг хүсдэггүй тийм гэмийн боол юм!

Магадгүй та “Гэхдээ би чуулганд ирж байгаа. Тэгэхээр энэ нь бүх зүйл маань сайн байгаа гэсэн үг биш үү?” хэмээн хэлж магад. Үгүй ээ, энэ нь ямарч нэмэргүй! Энэ нь таныг өөрийн чинь зарим оролдлогоо харуулж байгаа хэлбэр. Одоо үүний талаар үзье. Та Христийг хүсч байгаа учраас энд байгаа биш. Та энд олон баяр хөөртэй залуучуудтай хамт байх дуртай учраас энд ирдэг. Та Христийг хайж бус, харин эндхийн хүмүүс танд таалагддаг учраас ирдэг! Одоо би таныг өөртөө шудрага хандаасай хэмээн хүсч байна. Энэ үнэн биш гэж үү? Хэн нэгэн нь “Тиймээ, энэ үнэн. Тиймээс би цаашид ирэхээ болилоо. Би шудрага байя, би цаашид би ирэхгүй” гэж хэлж магад. Гэхдээ энэ нь миний хэлсэн зүйл үнэн болохыг бүр илүүгээр харуулдаг! Энэ нь та Христийг хүсдэггүй гэдгийг бүр илүүгээр харуулдаг! Энэ нь та гэмд боолчлогдон дөнгөлөгдөжбайгаар бүр илүүгээр харуулдаг – энэ гэм чамайг бүрэн захирдаг. Чи гэмээр бүрэн захируулдаг. Элч Паул “нүгэл дор байдаг” хэмээн хэлсэн шиг. Чи Христэд ирдэггүй чинь гайхаад байх зүйл үгүй! Христ чамд “Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” Гэж хэлсэнд ч гайхах зүйл үгүй. Чи Христийг хүсдэггүй. Чи Христийг хүсдэггүй. Чи гэмийг хүсдэг. Есүс “Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.” (Иохан 3:19) хэмээн хэлсэн. Чи өөртөө энд ямарч найдвар үнэхээр байхгүй гэж зөвшөөрөх хүртэл. Чи үүнийг заавал ухаарах хэрэгтэй. Чи өөртөө “Тиймээ, энэ үнэн. Би харанхуйг гэрлээс илүү хайрладаг. Би өөрийнхөө замд дуртай бөгөөд би Есүсээр аврагдахыг хүсдэггүй. Хэдий би үүнийгээ өөрчлөх боломжтой ч гэсэн би үүнийг хүсдэггүй! Би өөрийнхөө арга барилд дуртай.” Чи Есүст ирдэггүй чинь гайхаад байх зүйл үгүй! Христ ингэж хэлсэнд ч гайхах зүйлгүй,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40)

II. Хоёрдугаарт, Есүст ирдэггүй хүмүүст юу тохиолдох вэ.

Надад юу тохиолдсоныг би маш сайн санадаг. Би өөрийнхөө намтарыг бичиж байгаа, тиймээс эдгээр зүйлсийг би сайн санаж байна.

Анхандаа би чуулганд ирэх нь надад хэрэгтэй бүхийл зүйл хэмээн бодсон. Манай хөрш айлын хүмүүс намайг хүүхдүүдийнхээ хамт Калифорниа дахь Хантингтон Паркийн Нэгдүгээр Баптист Чуулганд дагуулж ирсэн. Би эдгээр хүмүүстэй хамт байхдаа баяртай байсан учраас чуулганд явсаар байсан. Үүнээс өөр шалтгаан надад байгаагүй. Би үүндээ дуртай байсан. Тэгээд л болоо.

Хэрвээ энэ нь таны чуулганд ирсэн шалтгаан биш бол би гайхдаг. Та туршлагад дуртай байдаг – өөр илүү зүйлгүй. Энэ маш урт хугацаанд үргэлжилж болно. Харин удалгүй эсвэл нилээд хугацааны дараа энэ бүгд нь хангалтгүй болдог. Хэрвээ чи Есүст ирэхгүй бол хэсэг хугацааны дараа чуулганд ирсэнээр мэдэрдэг баяр хөөр чинь алга болдог. Хаяахан чууганд ирдэг байдал чин чамайг хангаж чадахаа болих болно.

Ямар нэг муу зүйл чуулганд тохиолдох болно. Ямарч чуулган төгс бус гэдгийг мэдсэнээр, чамайг эвгүйцүүлсэн ямар нэг зүйлийг харж, сонсох болно. Би “Чи өөрийг чинь эвгүйцүүлдэг ямар нэг зүйлийг сонсох эсвэл харж магад ” хэмээн хэлж эхэлсэн. Гэхдээ үүнийг би “Чи өөрийг чинь эвгүйцүүлдэг ямар нэг зүйлийг сонсох эсвэл харах болно.” хэмээн өөрчилдөг. Ийм зүйл болдог. Энэ байнга ийм байдаг. Энэ индэр дээр надтай байгаа хүмүүсийн хэн нь ч сүмд ямар нэг зүйл хараад маш их асуудалд ороогүй нэгэн байхгүй. Гэхдээ тэд одоо болтол энд байсаар байна. Гэтэл зарим хүмүүс тийм зүйлийг хараад уналтад орж улмаар чуулганыг орхидог. Тэдний энэ байдал тариачны сургаалт зүйрлэлд гардаг,

“Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ.” (Лука 8:13).

Др Р.С.Х Ленски “Ямар нэг байдлаар сорилт нь итгэгч хүн бүрд заавал ирдэг.” хэмээн хэлсэн. (Лука 8:13 тэмдэглэл). Гэхдээ Христэд үндэслэсэн хүмүүс унадаггүй. Харин Христэд үндэслээгүй хүмүүс хэцүү цагаар соригдоход унах болдог. Яагаад тэд чуулганыг орхидог вэ? Үүний учир нь тэдний сүнсэнд Христийн “амь” үгүй учраас юм!

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40)

Тэд хэсэг хугацааны дараа чуулганыг орхиж байгаа байдал нь үүнийг баталдаг.

Би нэг сүмээс нөгөө сүм рүү нүүж байдаг хүмүүсийг мэднэ. Гэвч тэд хэзээч сэтгэл хангалуун байдаггүй. Тэд үргэлж ямар нэг алдааг олдог. Гэхдээ тэд хамгийн гол буруу нь өөрсдөд нь байгааг хэзээч ухаардаггүй. Тэдэнд Христ ийнхүү хэлсэн,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40)

III. Гуравдугаарт, Есүст ирдэг хүмүүс.

Есүс дээр ирдэг хүмүүс бол Бурханы нигүүлсэлээр Түүн рүү удирдуулдаг хүмүүс юм. Би өсвөр насанд байхдаа хагаралд орсон үнэхээр аймшигтай Хантингтон Паркийн Нэгдүгээр Баптист чуулганд явсан. Би энэ богино хугацаанд үүнийг дүрслэн хэлж чадахгүй. Энэ бол үнэхээр аймшигтай байсан гэж хэлэхэд л хангалттай. Ням гарагийн хүндэтгэлийн цуглаанд хүмүүс бие биенээ зуурч, өөр хоорондоо яг л араатан амьтад шиг зодолдож байсан. Тэр магтан дууны номоо хүртэл нэгэн рүүгээ шиддэг байсан. Тэдний хэлж ярьж, хийж байсан зүйлсийг энд ярихад ч гутамшигтай. Энэ бүгдийг би аврал аваагүй өсвөр насандаа харсан. Хэдий тийм ч гэсэн бараг тавин жилийн дараа би энд зогсоод та бүхэнд номлол хийгээд байж байна. Миний бодлоор бусад үеийнхэн маань бүгд бүдэрсэн. Би яагаад энд байж байна вэ? Би Христ итгэлт гэр бүлд өсөж торниогүй. Би яагаад энд байж байна вэ? Үүнийг тайлбарлах цорын ганц зүйл бол Ефес 1:4 “Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон.” Би аврагдахад зохистой зүйл надад нэгээхэн ч байгаагүй. Энэ нь намайг сонгосон Бурханд байсан! Энэ бүгд Бурханы ивээл байсан!

Гайхамшигт хайр! Өрөвдөлтэй намайг аврах
Юутай сайхан аялгуу вэ
Би орхигдсон байсан ч харин одоо олдсон,
Би сохор байсан ч харин одоо хардагэ.

Олон аймшиг, бэрх даваа, урхи занг дундуур,
Би аль хэдийн туулсан;
Энэ бүгдээс намайг аварч холдуулсан ивээл,
Намайг гэрт минь хөтлөн дагуулах ивээл .
(“Гайхамшигт хайр” John Newton, 1725-1807).

Хуулж авсан: http://ow.ly/KNICZ

Би түүнд итгэхээсээ өмнө Есүсийг хайрлахаар эхэлсэн. Чуулганы бусад хүмүүс мунхаглан байхад харин би гэр оронгүй, эцэггүй байсан. Тэгээд эхлээд би зөвт байвал өөрийгөө аварч чадах юм байна гэж бодсон. Гэхдээ би аврал авахаар хангалттай байж чадаагүй. Сүүлийн мөчид Христ Есүст Өөрт нь би очсон – нөгөө талаараа Тэр над руу ирсэн. Тэр Өөрийн ариун Цусаараа миний бүх гэм нүглийг угааж, аварч өгсөн!

Би үнэхээр жинхэнэ найзаа олсон!
   Тэр намайг эртнээс хайрласныг би мэднэ!
Тэр намайг хайрын уяагаар хөтөлсөн,
   Тэгээд намайг Өөртөө олсон.
Миний зүрхэнд орооцолдсон зүйлс
   Эдгээр өчүүхэн уяаг би Түүнийх,
Тэр минийх байхын төлөө тасалж чаддаг,
   Үүрд мөнх, Үүрд мөнх.

Би үнэхээр жинхэнэ найзаа олсон!
   Тэр намайг аврахаар цусаа урсган үхсэн;
Зөвхөн амийн бэлгийг бус,
   Харин Тэр Өөрийгөө надад өгсөн;
Надад буй өчүүхэн зүйлсээ,
   Өгөгчийн төлөө би өргөхөөр дуудсан;
Миний зүрх сэтгэл, хүч чадал, амьдрал,
   Бүхийл зүйлс үүрд Түүнийх.
(“Би үнэхээр жинхэнэ найзаа олсон” James G. Small, 1817-1888).

Та анх намайг хайрласан тул Би Танд хайртай,
   Калварийн модонд миний уучлалыг авч өгсөн;
Тэргүүндээ өргөс өмссөнд тань би Танд хайртай;
   Таныг үүрд хайрлах бол Миний Есүс, энэ бол одоо

Таныг би амьдралдаа ч, үхэлдээ ч хайрлах болно,
   Та надад амьсгал зээлдүүлсэнд Таныг магтаж байна;
Хүйтэн хөлс минь чийхархад ч хэлнэ,
   Таныг үүрд хайрлах бол Миний Есүс, энэ бол одоо
(“Миний Есүс, би Танд хайртай” William R. Featherstone, 1842-1878).

Өө залуус минь дээ, миний Аврагч Есүсийг хайрлаач хэмээн хүсч байна! Тэр чамайг ариусган Тэнгэрт оруулахын тулд Загалмай дээр цусаа урсгасан. Есүст ирээд, Түүнийг хайрлаж, Түүнд итгэ. Есүст ир, Тэр чамд мөнхийн амьдал болон үүрдийн баяр жаргалыг өгнө! Тэр бол амьд! Тэр гурав дахь тэнгэрт Эцэг Бурханы хажууд заларч байгаа. Тэр амьд байгай! Түүнд очоорой. Түүнд итгээрэй! Тэр танд хайртай!

Тэр үүрд мөнхөд, Тэр маш сайнаар хайрладаг,
   Тэр таныг үгээр хэлхийн аргагүй ихээр хайрладаг;
Тэр үүрд мөнхөд, Тэр маш сайнаар хайрладаг,
   Тэр тамаас амийг чинь аврахаар үхсэн.
(“Тэр одооч таныг хайрладаг” Dr. John R. Rice, 1895-1980).

Эцэг минь, өнөө өглөө Таны Хүү Есүст очих тэдгээр хүмүүсийн төлөө би залбирч байна, тэднийг үүрд мөнхөд авраач. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иохан 5:33-40 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Танд хандсан их хайр” (Elizabeth P. Prentiss, 1818-1878).


үндэс

АМЬ –ӨГДӨГ АВРАГЧ!

THE LIFE-GIVING SAVIOUR!

Доктор Р.Л.Химерс

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.”
(Иохан 5:40).

(Иохан 5:26; 10:10; 3:36)

I. Нэгдүгээрт, та нар Есүст очдоггүйн шалтгаан. Ефес 2:3, 5; Ром 3:9; Иохан 3:19.

II. Хоёрдугаарт, Есүст ирдэггүй хүмүүст юу тохиолдох вэ. Лука 8:13.

III. Гуравдугаарт, Есүст ирдэг хүмүүс. Ефес 1:4.