Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АЙЛДСАН ҮГС НЬ НУУЦЛАГДСАН

THIS SAYING WAS HID FROM THEM
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 22, 2015

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ” (Лука 18:34).


Лука библид Есүс Өөрийнхөө үхлийн тухай арван хоёр шавьдаа хэлсэн гурав дахь тохиолдол нь энэ юм. (Luke 9:22; 9:44) Лука 18:31-33-д Есүс энэ талаараа маш тодорхой хэлсэн,

“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.” (Лука 18:31-33).

Үүнээс өөрөөр яаж тодорхой байх билээ? Гэсэн ч “Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:34). Марк 9:32-д “ Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй.” Гэсэн. Др А.Т Робертсон Марк 9:32-д ийнхүү өөрийн бодлоо бичсэн, “Тэд үүнийг ойлгохгүй чигээрээ байсаар байсан. Тэд [Христ]-ийн үхэл хийгээд дахин амилалтын талаар агностик буюу [үл итгэгчийн] байр суурьтай байсан.” (A. T. Robertson, Litt.D., Word Pictures in the New Testament, Broadman Press, 1930, бүлэг I, хуудас. 344; Марк 9:32 тэмдэглэл).

Христийн Сайнмэдээний талаар элч Паулаар маш тодорхой бөгөөд товчоор илэрхийлсэн,

“Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.” (I Коринт 15:3-4).

Өнөөдөр ч гэсэн арван хоёр дагалдагч Сайнмэдээг ойлгоогүй эсвэл итгээгүй шиг байсаар байна.

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:34).

Др А.Т Робертсон “Тэд [Христ]-ийн үхэл хийгээд дахин амилалтын талаар агностик буюу [үл итгэгчийн] байр суурьтай байсан.” (адил.). гэж хэлсэн шиг. Арван хоёр Дагалдагч Сайн мэдээнд хараахан итгээгүй байсан! Марк 9:30-32-ын талаар Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Энэ бол Есүс Өөрийнхөө үхэл хийгээд амилалтын талаархи анхны сануулга байгаагүй. Гэсэн хэдйи ч тэд ерөөсөө ойлгохгүй хэвээр байсан.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, бүлэг IV, хуудас. 201; Марк 9:30-32 тэмдэглэл).

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:34).

Тэдний сайнмэдээн дэх үл итгэлийн талаар гурван зүйлийг өнөөдрийн үгээс үзье.

I. Нэгдүгээрт, тэд Сайнмэдээг ойлгоогүй байсан.

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй.” Энд гарч буй “ойлгох” гэдэг үгний Грек утга нь “оюун ухаанаараа ухан ойлгох” юм. (Strong). Хэдийгээр Христ маш ойлгомжтой тодорхой ярьж байсан ч Дагалдагч нар нь Түүний юу хэлсэнийг ухаарч чадаагүй. Библи ийнхүү хэлсэн, “Шавь нар нь юу ч ойлгосонгүй.” Матай Поол “Үгс нь ойлгогдохоор маш амархан байсан” (A Commentary on the Whole Bible, The Banner of Truth Trust, 1990 дахин хэвлэлт, бүлэг 3, хуудас. 258; Лука 18:34 тэмдэглэл), хэдий тийм ч шавь нар нь юуч ойлгосонгүй! Шавь нар Христ “Харь үндэстнүүдэд тушаагдах болно” гэдгийг ойлгоогүй. Мөн тэд Тэр “доромжлогдон, үзэн ядагдаж, нулимуулах” болно гэдгийг ойлгоогүй. Тэр “жанчуулж,” нурууны ясаа яз татуулах хүртэл ташуурдуулахыг ойлгоогүй. Тэд Христ загалмайд “үхэхээр” яллагдахыг ч ойлгоогүй. Мөн тэд Тэрээр “гурав дахь өдрөө” үхлээс дахин амилах талаар ч ойлгоогүй. Маркийн сайнмэдээнд ийнхүү бичигдсэнийг бид мэднэ,

“Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.” (Марк 9:31-32).

Тэдний энэ харанхуй байдлыг хүн талаас нь Виллиа МакДоналд ийнхүү тайлбарласан,

Тэдний оюун бодол тэднийг Ромоос аварч, хаант улсыг нь даруй дахин сэргээх улс төрийн чөлөөлөгчийн талаархи бодол дүүрэн байсан учраас өөр бусад зүйлийн талаархи ямарч төлөвлөгөөг хүлээн авахгүй байсан. (William MacDonald, Believer’s Bible Commentary, Thomas Nelson Publishers, 1989 хувилбар, хуудас. 1440; Лука 18:34 тэмдэглэл).

Тухайн үеийн ихэнхи иудейчүүд тэднийг Ромоос чөлөөлөх Мессиаг хайж байсан учраас тэдний оюун бодол нь зовлонт Мессиад (Мессиа Бен Иосеф) итгэх явдалыг эрс хориглож байсан. (Мессиа Бен Давид). Тэд эдгээр хоёр Мессиа бол нэг гэдгийг ухаараагүй. Миний “Дагалдагч нарын айдас” – энд дараад уншаарай. Номлолыг үзээрэй. Гэхдээ энд Сайнмэдээг ухаардаггүй өөр нэг шалтгаан байна.

II. Хоёрдугаарт, Сайнмэдээ тэднээс нууцлагдсан.

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:34).

Энд гарч байгаа “нууцлагдсан” гэдэг үг нь Грекээр “далдлагдсан, халхалсан” (Strong) гэсэн утгатай. Яг үүн шиг утгатай Грек үгийг Иохан 8:59-д “Есүс Өөрийгөө халхлан” хэмээн бичсэн байдаг. Тиймээс өнөөдрийн үг нь “Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан” хэмээн бичигдсэн. Сүмд хүмүүс Есүсийг чулуудахаар чулуу авах үед Есүс Өөрийгөө халхалсан нь жирийн нэг үйл явдал бус, харин үнэхээр ер бусын явдал байсан. (Иохан 8:59). Мөн өнөөдрийн үгэнд ч гэсэн ийм ер бусын явдал гарч байна “Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан”. Лука 18:34-д гарч буй эдгээр үгсийн талаар Др Франк Габелейний тайлбарт ийнхүү тэмдэглэсэн, “Лук шавь нарыг ухаарахгүй болгосон ер бусын үйл явдалыг маш тодорхойгоор шавь нарын ойлгоогүй байдлаар харуулсан.” (Frank E. Gaebelein, D.D., general editor, The Expositor’s Bible Commentary, Zondervan Publishing House, 1984 хувилбар, бүлэг 8, хуудас. 1005; Лука 18:34 тэмдэглэл). Энэ бол өнөөдрийн үгийн яг гол утга гэж би бодож байна. Энэ бол ухаарахгүй болгосон ер бусын явдал байсан. “Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан”.

Тухайн үедээ Дагалдагч нар бол агуу гэгээнтэнүүд байгаагүйг бид мэднэ. Тэд ердөө л жирийн хүмүүс байсан. Тэд бидний бусад шиг л Адамын үр сад байсан. Ийм учраас би аврагдахаасаа өмнө долоон жилийн турш сүмд байсан шиг тэд ч гэсэн “гэм нүгэл хийгээд хууль бус явдалдаа үхсэн” байсан бөгөөд та нарын зарим нь одооч гэсэн ийм байсаар байна. (Ефес 2:1, 5). Адамын үр удам болсон тэдний махбодийн бодол санаа нь “Бурханы эсрэг тэрслэл” байсан. (Ром 8:7) Адамын үр сад болсон тэд бол ердөө л жирийн хүмүүс байсан бөгөөд “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй.” (I Коринт 2:14). Адамын үр садад “Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал” (I Коригт 1:18). Христ Никодимд үнэхээр би чамд хэлье “Чи дээрээс төрөх ёстой” (Иохан 3:7) гэсэн учраас дагалдагч нарч гэсэн “дээрээс төрөх ёстой” юм. Тэд ажил мэргэжлээ орхиод Есүсийг дагаснаар дахин төрж чадаахгүй. Ямар нэг зүйл хийснээр аврал олж болно гэсэн үзэл байдаг! Энэ бол Ромын Католикчуудын тайлбар юм! Гэхдээ бид нигүүлсэлээр аврагддаг гэдэгт итгэдэг учраас тэд Есүсийг дагаснаар аврагдаж чадахгүй юм!

“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.” (Ефес 2:8-9).

Иудас бол арван хоёр дагалдагч нарын нэг байсан. Тэр дахин төрсөн байсан уу? Христ тэр бол “алдагдсан” гэсэн бөгөөд түүнийг “мөхлийн хүү” хэмээн нэрлэсэн. (Иохан 17:12). Томас дахин төрсөн байсан уу? Дахин амилалтын дараа эргэлзээгүйгээр “Би итгэхгүй” (Иохан 20:25) хэмээн хэлсэн. Би Петр зарим гэрчлэл Бурханаас авсаныг мэднэ. (Матай 16:17) Гэхдээ төд удалгүй тэр Есүс удахгүй “алуулаад гурав дахь өдрөө дахин амилна” хэмээн тэдэнд хэлсэний төлөө буруутгасан. (Матай 16:21-22) Тиймээс Есүс Петрт “Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог” хэмээн хэлсэн. (Матай 16:23). Петр Сайнмэдээг тодорхойгоор үгүйсгэсэн бөгөөд Сатаны нөлөөнд ороод Христийн цовдлолт болон дахин амилалтыг эсэргүүцсэн.

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан...” (Лука 18:34).

Элч Паул ийнхүү хэлсэн,

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ...” (II Коринт 4:3-4).

Тиймээ, тэдний Адам шиг махбодоос Сайнмэдээ нь далдлагдсан шиг Дагалдагч нар ч гэсэн Сатаны сохлолт болон “ер бусын” нууцлалтад байсан. Есүс “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3) Тэр үүнийг хэнд хэлсэн бэ? Тэр үүнийг “дагалдагч” нарт хэлсэн. (Матай 18:1) Одоо босоод Матай 18.1-3 үзье.

“Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж, -Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь -Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:1-3).

Одоо сууцгаана уу. Шавь нар тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх талаар мэдэхийг хүссэн. (Матай 18:1). Есүс Дагалдагч нартаа Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан...” (Лука 18:34).

III. Гуравдугаарт, тэд туршлагаар Сайнмэдээг таниагүй.

Өнөөдрийн үгэнд “Шавь нар нь юу ч ойлгосонгүй.” (Лука 18:34). Грекээр энд гарч байгаа “ойлгож мэдэх” гэсэн үг нь “туршлагаар ухамсарлах, ойлгох, таньж мэдэх” гэсэн утгатай. (George Ricker Berry, A Greek-English Lexicon of New Testament Synonyms, Strong-ийн дугаараар, дугаар 1097). Энэ үг нь Филиппой 3:10-д ийнхүү ашиглагдсан “Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн...” Дагалдагч нар туршлагаар Сайнмэдээг таниагүй. Тэд үгсийг сонссон хэдийч Сайнмэдээний жинхэнэ байдлыг амьдралаараа мэдээгүй байсан. Одоо бүгдээрээ босоод Лука 18:31-34-ийг чангаар уншья.

“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:31-34).

Одоо сууцгаана уу.

Та нар одоо үүнийг ойлгосон уу? “Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.”

С.Х Спиржеоны гэрчлэлийг үзье. Тэр бол Сайнмэдээг тунхагладаг гэр бүлд өсөж торнисон – түүний аав нь номлогч байсан. Тэр зуны амралтаа бас л Сайнмэдээг номлодог өвөө дээрээ өнгөрүүлдэг байсан. Тэр бүх амьдралынхаа туршид Сайнмэдээг Ням гараг бүр сонсож өссөн. Гэсэн хэдийч тэр Дагалдагч нар дахин амилалтын дараа хүртэл байсан шиг өөрчлөгдөөгүй байв. Тэрээр ийнхүү хэлсэн,

Би хар залуугаасаа л Есүсийн золиосоорх авралын төлөвлөгөөг сонсож байсан хэдийч би [харь үндэстэний газар нутагт] төрсөнөөс илүүгээр өөрийнхөө зүрх сэтгэлийн гүнд илүү өөр зүйлийг мэдэхгүй явсан. Хэрвээ би Библи ерөөс уншаагүй бол надад шинэ сэргэлт иййхүү маш тодорхойгоор ирэхгүй байх байсан... [улмаар] Бурханы Хүү хүн болоод ирсэн Түүнийг би итгэлээр харж ухаарсан бөгөөд Тэр Өөрийнхөө ерөөсөн хүмүүсийнхээ гэм нүглийг Өөрийн нуруундаа үүрээд [Загалмай дээр] цовдлогдсон... Та ийм зүйлтэй учирч байсан уу? (C. H. Spurgeon, How Can a Just God Justify Guilty Man?, Chapel Library, Pensacola, Florida).

Спержеон Христийн талаар мэдэж байсан. Тэр авралын төлөвлөгөөг ч олонтаа сонсож байсан. Гэсэн ч тэрээр “Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь [Сайнмэдээ] тэднээс [түүнээс] нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй [тэр амьдралаараа амсаж үзээгүй] ажээ.” гэсэнтэй адил байсан. Ингээд нэг л өдөр түүнд Сайнмэдээ гэнэт маш хүчтэйгээр, яг л түүний “Хэрвээ би Библи ерөөс уншаагүй бол надад шинэ сэргэлт иййхүү маш тодорхойгоор ирэхгүй байх байсан” хэмээн хэлсэн шиг ирсэн.

Энэ бол жинхэнэ өөрчлөлт – чиний сүнс гэмийн ачаанд дарагдсан үед – чи дахин амилсан Христ өөд удирдагдах болно. Хэн нэг нь магадгүй “Библийн хаана Дагалдагч нар амилсан Христээр өөрчлөгдсөн талаар дурьдсан байдаг билээ?” гэж болно. Хариулт нь маш энгийн – Сайнмэдээний дөрвөн ном бүрийн адаг хэсэгт – Матай 28, Марк 16, Лука 24 (ялангуяа 36-45 дугаар зүйлд бүр тодорхойгоор); Иохан 20:19-22. Америкт хамгийн алдартай библийн багш Др Ж. Вернон МсЖий Иохан 20:22-ийн талаар “Би хувьдаа Эзэн шавь нар луугаа үлээгээд “Ариун Сүнсийг хүлээн авагтун” хэмээн хэлэх тэр л агшинд тэд өөрчлөгдсөн [дахин төрсөн] гэж итгэдэг. Үүнээс өмнө тэдний дотор Бурханы Сүнс оршоогүй байсан.” хэмээн хэлсэн. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, бүлэг IV, 498 хуудас; Иохан 20:21 тэмдэглэл). Та Др МсЖийг интернэтийн www.thruthebible.org. сайтаас сонсож болно.

Өнөөдрийн бидний гуйлтын сэдэв бол Ариун Сүнс танд гэм нүглийг чинь илчилэн өгч, Бурханы Сүнс таны зүрх сэтгэлийг нээснээр амилсан Бурханы Хүү Есүс Христ өөд хөтлөн дагуулж, Өөрийнхөө үнэт Цусаар гэм нүглийг чинь цэвэрлэх нь юм.

Др МсЖийгийн бүх хөтөлбөр “Есүс бүгдийг төлсөн” гэсэн энэ магтаалаар өндөрлөдөг. Энэ дууны номны дөрөвдүгээр дуу юм. Одоо босоод хамтдаа дуулья.

Аврагч надад “Сул дорой Хүү минь, Чиний хүч үнэхээр мөхөс,
Өөрийнхөө бүхнээр намайг хай, Хар бас Залбир” гэснийг сонсдог
Есүс бүгдийн төлсөн, бүх зүйлээр би өртэй;
Час улаан гэм нүгэл арилж, Тэр биднийг цас шиг цагаан болгосон

Эзэн, одоо би үнэхээр Таны хүч болон зөвхөн Таныг мэднэ,
Уяман өвчтөний шарх эдгэрч, хатуу зүрх хайлан урсдаг
Есүс бүгдийн төлсөн, бүх зүйлээр би өртэй;
Час улаан гэм нүгэл арилж, Тэр биднийг цас шиг цагаан болгосон

Надад буй нь сайн биш учраас Таны ивээлийг би хүсч байна-
Калвари дахь Хурганы цусаар би дээлээ цагаан болготол угаана
Есүс бүгдийн төлсөн, бүх зүйлээр би өртэй;
Час улаан гэм нүгэл арилж, Тэр биднийг цас шиг цагаан болгосон

Хаан ширээний өмнө би зогсохдоо Түүн дотор төгс,
“Есүс намайг аврахаар үхсэн,” Миний уруул давтсаар байх болно.
Есүс бүгдийн төлсөн, бүх зүйлээр би өртэй;
Час улаан гэм нүгэл арилж, Тэр биднийг цас шиг цагаан болгосон
   (“Есүс бүгдийг төлсөн” Elvina M. Hall, 1820-1889).

Др Чан та бидний төлөө залбирч өгнө үү. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Лука 18:31-34.уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Миний нүдийг нээгээч” (Clara H. Scott, 1841-1897) .


үндэс

АЙЛДСАН ҮГС НЬ НУУЦЛАГДСАН

Доктор Р.Л.Химерс

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:34).

(Лука 18:31-33; Марк 9:32; I Коринт 15:3-4)

I. Нэгдүгээрт, тэд Сайнмэдээг ойлгоогүй байсан, Лука 18:34a;
Марк 9:31-32.

II. Хоёрдугаарт, Сайнмэдээ тэднээс нууцлагдсан, Лука 18:34б;
Иохан 8:59; Ефес 2:1, 5; Ром 8:7; I Коринт 2:14; 1:18;
Иохан 3:7; Ефес 2:8-9; Иохан 17:12; 20:25; Матай 16:17;
Матай 16:21-22, 23; II Коринт 4:3-4; Матай 18:1-3.

III. Гуравдугаарт, тэд туршлагаар Сайнмэдээг таниагүй.
Лука 18:34в; Филиппой 3:10.