Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МЭРГЭДИЙН ӨРГӨСӨН БЭЛЭГ

THE GIFTS OF THE WISE MEN
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 14, 2014

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).


Би энэ Лос-Анжелсийн тавдугаар ангид сурч байхдаа эдгээр гурван мэргэний нэгийнх нь дүрд тоглож байсан. Мэдээж тэр үе бол дээр үеийн 1950 он байсан. Америкийн иргэний эрх чөлөөний нийгэмлэг болон бусад сатаны байгууллагууд үүсгэн байгуулагдсанаас хойш манай сургуулиудад Христ мэндэлсэн тухай аливаа түүхийг ярихыг хориглосон. Тэрч бүү хэл тэд Христмас гэдэг үгийг хүртэл хэрэглэхийг хорьсон. Тэд “Халловеен”-г маш бахдалтайгаар дэмжин хүүхдүүдийг Христмас болон Амилалтын баяраар Христийн талаар бодох аливаа зүйл хийлгэхгүйн тулд боломжтой бүгдийг хийдэг учраас бид тэднийг сатаных хэмээн үзэж болно. Өмнө тэд 3 дугаар улиралын амралтыг “Амилалтын баярын амралт” хэмээн нэрлэдэг байсан бол- харин одоо тэд үүнийг “Хаврын завсарлага” хэмээн нэрлэдэг болсон!

Гэхдээ би жүжигт эдгээр мэргэдийн нэгт тоглож байсан. Бид саяхан ноён Гриффитын дуулсан “Бид Дорнын Гурван Хаад” гэсэн дууг дуулах үүрэгтэй байсан. Зөвхөн бид хэд байх үед хөвгүүдийн нэг нь “Бид 10 төгрөгийг тамхи татаж буй Дорнын Гурван Хаад” хэмээх үгийг нэмээд дуулсан. Үнэндээ энэ хүүгийн дуулсан шиг дуулж байгааг би өмнө нь огт сонсож байгаагүй. Мөн тэр маш муухай хоолойтой байсан. Үнэндээ энэ бол аймшгийн муухай байсан! Эцэст нь би түүнийг арай аяархан дуул хэмээн шахсанаар байдал арай гайгүй болсон. Гэхдээ эдгээр гурван мэргэд хэн байсан яагаад нялх Есүсийг харах гэж ийм хол зам туулсан юм бол гэдэгт маш их гайхаж байсан.

Саяхан ноён Прудхомме гурван мэргэд болон нялх Есүсийн түүхийг Матай хоёрдугаар бүлгээс уншисан. Утга нь бол маш энгийн. Мэргэд зүүнээс одыг дагаад ирсэн. Тэнд хэдэн мэргэд байсан талаар мэдээлэл бидэнд өгөгдөөгүй. Христмасын ил захидалд тэднийг гурвуулаа байснаар дүрсэлсэн байдаг. Гэхдээ библид гурван мэргэн гэсэн тоо өгөгдөөгүй. Энэ санаа нь Есүст бэлэглэсэн алт, гүгэл, мирр гурвад үндэслээд гаргасан тоо. Гэхдээ Др МсЖий тэнд гарцаагүй гурваас их мэргэд байсан гэж үздэг. Тэнд гуравхан мэргэд ирээд “Херод хааныг тавгүйтүүлж эсвэл Иерусалимчуудыг бухимдуулах” (Библиэр аялахуй: Матай 2:1 тайлбар) боломжгүй гэж үзсэн. Тиймээс тэр тэнд гарцаагүй нилээд олон тооны мэргэд байсан гэж үзсэн.

Эдгээр мэргэд Вавилоноос ирсэн. Даниел 2:27-д “мэргэд болон зурхайчид” гэсэн зүйл гардаг. Залуу хүү Даниел эдгээр Вавилоны илбэчид болон “мэргэд”-ийн дунд бэлтгэгдэж байсан. Христ мэндлэх тэр үед ч гэсэн тэнд мэргэдүүд байсаар байсан. Тэдэнд Даниел номын хуулбар байсан л байж таараа. Тэд Даниел 9:24-26-г судалж байгаад Иудейчүүдийн Мессиа ирж байгааг олж мэдсэн. Жилүүдийн 69 долоо хоног үүнийг төгсгөлд ойрхон ирсэн үед тэд Мессиагын тухай бодсон нь лавтай. Тэгээд тэд урьд өмнө огт үзэгдээгүй нэгэн одыг олж харсан. Энэ бол ер бусын од байсан. Тэд энэ бол ирж буй Иудейн Хаан Мессиагын тэнгэр дэх тэмдэг байна гэдэгт итгэсэн. Тэд Түүнд мөргөхөөр бэлэг аваад аялалд гарсан. Тэд Иерусалимд ирэхэд хуулийн багш нар Мика 5:2-оос иш татан Мессиа нь Иерусалимаас холгүй Бетлехемд мэндлэх болно гэдгийг уншиж өгсөн. Тэгээд өнөөх од дахин үзэгдэн тэдний өмнө “нялх хүү байгаа газрын дээр хүртэл” (Матай 2:9) явсан. Энэ од хөдлөн явсаар тэднийг Есүс рүү замчилсан учраас ер бусын од байсныг бид харж болно. Одоо Скотфилд библийн 995 дугаар хуудсан дахь Матай 2:11-ийг гаргаад босоод уншья,

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).

Одоо сууцгаана уу.

Матай библийн энэ бүлгээс бид хэд хэдэн зүйлийг сурч болно. Жишээлбэл, бид харгис хэрцгийн Херодыг мэргэдтэй харьцуулж болно. Херод бол өөрийнхөө хаан титмийг алдахаас үргэлж айдаг, атаархагч нэгэн. Мөн тэр Иудей хүн биш. Тэр бол хаан ширээг Ромын засгийн газраас худалдаж авсан едом хүн байсан. Ийм учраас тэр мэргэдийн “Иудейчүүдийн Хаан” (Матай 2:2) хэмээн дуудсан хүүг олохыг маш их хичээж байсан. Гэхдээ тэр Есүст хүндэтгэн мөргөхөөр бус харин өөрийнх нь хаан ширээг булаахаас сэргийлэхийн тулд алахыг хүсч байсан. Мэргэд бол Түүнд мөргөхөөр ирсэн бол тэр түүнийг алахыг хүсч байсан. Тэд мэргэд болон од, жаал хүүгийн талаархи ил захидлыг хорьсон. Тэрч бүү хэл “Христмас” гэсэн үгэнд Христ гэсэн үг орсон учраас хорих болсон.

Өнөөдөр би дэлхий Есүсийг эсэргүүцдэг арга замын талаар номлолыг та нарт өгч болно. Сайн Христэд итгэгч Есүст мөргөхийг хүсдэг. Харин Америкийн иргэний эрх чөлөөний нийгэмлэг дэх харгис хэрцгий тэдгээр хүмүүс Түүнийг устгахыг хүсдэг. Тэд сургуульд бүр зарим нийтийн газарт Христмасын магтан дуу явуулахыг хориглодог. Би Херод шиг хүмүүс болон Есүсийг хайрлаж Түүнд мөргөхийг хүсдэг тийм хүмүүсийг харьцуулсан номлолыг зааж болно.

Эсвэл, би мэргэдийг хуулийн багш нартай харьцуулж болно. Тэд Есүс хаана төрхийг мэдэж байсан боловч Түүнийг харахаар тийшээ яваагүй. Тэд Есүсийн талаар мэдэж байсан боловч хажууханд нь байх Бетлехем уруу Түүнд мөргөхөөр яваагүй. Мэргэдүүд Есүсийн байгаа газар уруу очхын тулд алс холын замыг туулсан. Тэд тэмээний нуруун дээр маш хол, бэрх замыг туулсан гэдгийг санах хэрэгтэй. Тэмээ унаад хол замыг туулах нь тийм ч амар биш бөгөөд тав тухгүй юм. Би эхнэртэйгээ Египетэд байхдаа тэмээ унаж үзсэн. Би тэмээний нуруун дээр Спинкс дэх агуу Пирамидыг тойрон явсан. Товчхондоо энэ бол нэг их хүсээд байх зүйл биш байсан! Есүст хаана байгааг мэдсэн боловч тийшээ явдаггүй хуулийн багш нар болон Есүсийг олохоор холын бэрх замыг туулж байгаа мэргэдийг харьцуулсан тухай номлолыг хийж болно. Би библийг мэддэг боловч Есүст итгэхгүй байгаа “сүмийн хүүхдүүдийг” хуулийн багш нартай – Есүст очхын тулд дэлхийг орхин хүнд бэрх замыг туулж байгаа залуучуудыг харьцуулан зааж чадах байсан.

Эсвэл би гурав дахь номлолоо – дэн буудлын эзэд болон хуулийн багш нарын үйлдсэн шиг Түүнийг эсэргүүцсэн Иудейчүүдийн тухай – хүн бэрх замыг туулж ирсэн Вавилоний харь үндэстнүүдийн тухай хийж болно. Мөн би эдгээр мэргэдийг гуравдахь ертөнцийн буюу (Хятад, Муслим ертөнц, Камбож болон Ветнамын ширэнгэн ойд) Христийг олж мөргөхөөр давагдашгүй хүчний эсрэг тэмцэлдэж байгаа хүмүүстэй харьцуулж болно. Баруун болон Америкт булан бүрд нь сүм чуулган байдаг хэдийч хүмүүс нь хамраа сөхөн үл тоон дэргэдүүр нь явдаг тухай би номлож болно. Ялангуяа энэ нь Христмасын үеэр бүр их болдог.

Залуучуудад Христмасын урьд орой болон Шинэ жилийн өмнө цуглаанд ирээрэй гэж хэлсэний төлөө миний эсрэг маш муухай зүйл хэлдэг болон бидний эсрэг тэмцдэг хүмүүс байдаг! Нэг эмэгтэй хүүгээ цуглаанаас гаргахын тулд чадах бүхнээ хийсэн. Хүү нь цуглааныг орхиод гудамны хулигаануудтай нийлсэн бөгөөд улмаар бусдад хорлогдон нас барсан. Тэгээд хүүгээ сүмээс гаргасан өнөөх эмэгтэй над дээр уйлж ирээд хүүгийнхээ ажил явдалыг удирдаж өгөөч гэсэн – тэр үед түүнийг аврахад дэндүү оройтсон! Тэд ямар мунхаг хүмүүс вэ! Мэдээж би түүний ажил явдалыг удирдсан ч гэсэн энэ нь аврал олоход дэндүү оройтсон. Тэд үр хүүхдээ сүмийн Шинэ жил болон Христмасын баярт оролцосноос бурхангүй газар амьдрахыг илүүд үздэг. Шекспирийн “Халуун зуны Шөнийн Зүүд” хэмээх зохиолд “Ойн савдаг” ийнхүү хэлдэг, “Эдгээр үхдэлийн байдал ямар мунхаг вэ!” Энэ ямар гашуун үнэн бэ! Тэд хуулийн багш нар шиг сохор юм – тэдний зарим нь хөгшин Херод хаан шиг харгис хэрцгий! Хэн нэгэн нь таныг цуглаанд болдог Христмас болон Шинэ жилийн үдшээс хол байлгахыг оролдож байгаагүй гэжүү! Тэд чамайг цуглаанаас холдуулаад ямар нэг архидан согтуурах нийллэг, эсвэл ямар нэг дэлхийлэг үйл ажиллагаа уруу уруу татахыг бүү зөвшөөр! Үүнийг тэд өөрт чинь хийхийг бүү зөвшөөр! Үүнийг тэд өөрт чинь хийхийг бүү зөвшөөр! Мэргэн хүмүүс шиг гуйваж дайвалгүй бат зогс! Тэдгээр үл итгэгч хуулийн багш болон нүгэлт хөгшин өвгөн Херод шиг чуулганыг бүү орхи! Библи ийнхүү хэлсэн,

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг.. Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно" гэж Төгс хүчит Эзэн айлддаг” (II Коринт 6:17, 18).

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай” мөн Христмас болон Шинэ жилийн баяраар Бурханы хүмүүстэй хамт бай! Христийг хүндэтгэн мөргөдөг итгэгч нартай хамт байж – дэлхийлэг сахиусан тэнгэр, пиво ууж садарладаг наргиа, Христгүй найр цэнгэл дэхь үл итгэгч нартай бүү бай! Христмас болон Шинэ жилийн баяраар ирээд Түүнд хүндэтгэн мөргө! Эдгээр мэргэд шиг ирээд зөвхөн Христэд хүндэтгэл өргө!

Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Эзэн Христ.

Босоод надтай хамт дуулцгаая!

Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Эзэн Христ.
(“Өө Ирээч, Бүхийл найдвараараа” Frederick Oakeley, 1802-1880).

Амен! Одоо сууцгаана уу.

Гэхдээ эдгээр сэдвүүдээр номлохын оронд би Матай 2:11-ээр номлох болно.

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).

I.Нэгдүгээрт, тэд гэрт орсон.

Эшлэлд “Тэгээд гэрт орж” хэмээн хэлсэн. “Гэхдээ” та “Христ малын саравчинд тэжээлийн тэвшин дээр төрөөгүй билүү?” хэмээн хэлж магад. Тиймээ, Тэр тэгсэн. Лукийн сайн мэдээнд ийнхүү хэлсэн,

“Тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.” (Лука 2:7).

Гэхдээ мэргэд малын саравчинд тэвшинд буй жаалхүү Есүсийг харахаар орж ирээгүй. Үгүй ээ, тэд “гэрт орж ирсэн” (Матай 2:11). Мэргэд хоньчидтой цуг нэг цагт ирээгүй. Хоньчид малын саравчинд малд зориулсан өвстэй тэжээлийн тэвшинд байгаа жаалхүү Есүсийг олсон. Тэд Есүсийг дөнгөж төрсөн даруйд Түүн дээр ирсэн. Харин мэргэд бол бүр дараа нь ирсэн. Тэр үед бүх гэрүүд маш жижигхэн байсан бөгөөд Мариа Иосеф хоёр жаалхүү Есүсээ аваад ийм жижигхэн гэрт нүүн орсоны дараа тэд ирсэн. Харин одоо тэд гэрт орсон.

Др МСЖий мэргэд Түүний төрсөнөөс нилээд хэдэн сарын дараа ирээд бэлэг өгсөн байх гэж үздэг. Магадгүй тэд Христ мэндэлсэн яг тэр үед одыг хараад Түүнд мөргөхөөр шийдсэн байх. Тэгээд тэд Түүн дээр ирэхэд олон сарыг зарцуулсан. Энэ зүйл нь Есүс аль эрт хөвч хөндүүлэх ёслол үйлдэж, хос тагтааг Сүмд өргөсний дараа (Лука 2:24) болсон гэдгээр нотлогддог. Тэд хонь бус харин тагтаа өргөсөн нь тэдний хичнээн ядуу байсныг харуулдаг. Эдгээр үйл явдалууд нь мэргэд Есүс төрсөнөөс хойш хэдэн сарын дараа ирсэнийг харуулдаг.

Энэ од нь тайлбар тольд гардаг “гэнэт тодроод аажимдаа хэдхэн сарын дараа бүдгэрч алга болдог” (Merriam-Webster’s Dictionary) ер бусын “nova” хэмээх од байсныг би та нарт хэлэх хэрэгтэй. Тэд зүүнтэйд гарсан энэ одыг харсан. Тэгээд тэр удалгүй алга болсон юм шиг санагдсан. Гэтэл тэд Иерусалимд хүрч ирэх үед өнөөх од дахиад үзэгдэж эхэлсэн. Тэд одыг дахиж хараад “үлэмж баяр хөөр болж ихэд баярласан.” (Матай 2:10). Гэхдээ энэ жирийн од биш байсан. Энэ нь “жаалхүүгийн байгаа газар хүртэл яваад тэнд тогтсон. (Матай 2:9). Зарим тайлбарлагч нар үүнийг Хуучин гэрээний “Shekinah” хэмээх гэрэл болон Египетээс гарсан нь 13:21-д “...тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа.” хэмээх Израйльчуудыг цөл дундуур шөнөөр удирдсан галан баганатай харьцуулдаг.

Мэргэдүүд маш хол газраас ирсэн. Тэд Бетлехем дэх жижигхэн гэрт буй Есүст ирэхээр хүнд хэцүүг туулан зовлонг туулан ирсэн. Тиймээс энэ дэлхийн зугаа цэнгэл, баяр хөөр рүү зугтахын оронд - бидний хүн нэг бүр тэдний үлгэр дууриаллыг дагаж сүмдээ явцгаая. Нөгөө дууг бүгдээрээ босоод дахиад дуулцгаая.

Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Эзэн Христ.

II. Хоёрдугаарт , тэд өвдөг сөгдөн хүндэтгэн мөргөсөн.

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).

Зарим үл итгэгч хэмээн нэрлэгддэг судлаачид болон тэднийг дагалдагч нар Есүсийг хүндэтгэх нь буруу гэж хэлдэг. Тэд бид зөвхөн Бурханд л мөргөх хэрэгтэй гэдэг. Тэд үүгээрээ библийг үгүйсгэж байгаагаа харуулдаг, учир нь Бурхан хүний биеэр – Бурханы биелэл ирсэн нь Есүс юм. Элч Иохан Есүсийг Иохан библийн нэгдүгээр бүлэгт “Үг” хэмээн нэрлэсэн. Тэр ийнхүү хэлсэн,

“Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.” (Иохан 1:14).

Чарльз Весли өөрийнхөө агуу Христмасын магтаал дуундаа ийнхүү шүлэгдэсэн,

Махан биеийг өмссөн Бурханыг хар,
   Бурханы биелэлийг тунхагла,
Хүмүүстэй хамт хүн шиг байгааг бахдахтун,
   Есүс, бидний Эммануел.
Тэнгэр элчийн дуулгах мэдээг сонсогтун!
   “Алдар нь шинэ төрсөн Хаанд”
(“Тэнгэр элчийн дуулгах мэдээг сонсогтун”
      Charles Wesley, 1707-1788).

Тэгээд мэргэд “эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж” (Матай 2:11) гэж байгаа. Др Ж.Вернон МСЖий ийнхүү хэлжээ, “Хэрвээ Мариад мөргөдөг үе гэж байгаа бол тэр нь энэ юм. Гэхдээ тэд түүнд мөргөөгүй- тэд бол мэргэд байсан! Тэд Есүст мөргөсөн.” (ibid.; note on Matthew 2:11). Библийн хаана ч онгон Мариад мөргөх, эсвэл түүнд хандан залбирах тухай байхгүй! Мэдээж тэр Есүсийн эх учраас хүндэтгэл авах зохистой. Гэвч бид хэзээч түүнд мөргөж, түүнд хандан залбирахгүй.

Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
Өө ирээч, Түүнийг хүндэтгэхийг зөвшөөрөөч,
   Эзэн Христ.

Галилд дагалдагчид амилсан Христийг хараад яасныг бид мэднэ,

“Тэд түүнийг хараад Түүнд мөргөсөн...” (Матай 28:17; Лук 24:52).

Амен! Бүгдээрээ Христмас баяраар цуглаандаа Түүнд хүндэтгэн мөргөе, Тэр л зөвхөн Христмас баяраар, бүх жилийн турш бидний хүндэтгэлийг авах зохистой!

III. Гуравдугаарт, тэд Түүнд бэлэг өгсөн.

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).

“Тэд... бэлэг болгон барив.” Гэдгийг Др Жон Р.Райс ийнхүү тайлбарласан,

Тэд нүүрээ газарт хүртэл бөхийж Түүнд хүндэтгэн мөргөсөн! Тэгээд тэд баяр хөөрийн нулимстайгаар, чичирхийлсэн уруултайгаар, талархалтайгаар жижиг савнуудаа нээж, эрдэнэсээ боосон уяаг тайлж, дотрыг нь гаргаад хамгийн дээд бүхнээ Эзэн Есүс Христэд бэлгэ болгон өргөсөн! (John R. Rice, D.D., “Gifts of the Wise Men,” I Love Christmas, Sword of the Lord Publishers, 1955, p. 47).

Цааш Др Райс ийнхүү хэлсэн,

Тэд эрдэнэсийн хайрцгаа нээгээд Эзэн Есүст бэлэглэсэн. Өнөөдөр би таниас гуйж байна...Есүс Христийг зүрх сэтгэлийнхээ чандад хүлээн авч, өөрийнхөө эрдэнэсийг олоод хамгийн шилдэг сонгомол бүхнээ Түүнд өргө, үнэхээр бүхнээ Түүнд өргө, тэгээд энэ бүгдийг хүлээн авч байгаад нь [соёрхсонд нь] талархан баяс (ibid., p. 48).

Би хуучны Францис Хавергалын “Намайг хэрэглэх болтугай” дуунд маш их дуртай.

Намайг хэрэглэх болтугай, Эзэнд зориулсан, Танд;
Миний гарыг аваад тэднийг хөдөлгөөч
Таны хайрын өдөөлтөнд, Таны хайрын өдөөлтөнд.

Миний уруулыг аваад Таны төлөөх үгсээр дүүргээч,
Миний алт болон мөнгийг аваач,
Миний татгалзах хүч бус, Миний татгалзах өчүүхэнийг бус.

Миний Бурхан хайрыг минь аваач, Би Таны хөлд эрдэнэсээ цутгана,
Намайг хэрэглээч, би бэлэн байна
Үүрд зөвхөн бүхнээ Танд, Үүрд зөвхөн бүхнээ Танд.
   (“Намайг хэрэглэх болтугай” Frances R. Havergal, 1836-1879).

Бүгдийг Есүст! Бүгдийг Есүст!
   Надад байгаа бүх хүч чадлыг хүсч байна;
Бүгдийг Есүст! Бүгдийг Есүст!
   Миний бүхийл өдрүүд болон цаг мөчүүдийг.
(“Бүгдийг Есүст” Mary D. James, 1810-1883).

Хэрвээ эдгээр дуунууд байгаа бүхнээ гэсэн утгатай бол тэд бидэнд гарцаагүй Христмас баяраар Христэд хүндэтгэл өргөж цуглаандаа байхыг заадаг – дэлхийн зугаа цэнгэлэээс явахаас илүүтэй!

Мэргэдүүд Эзэн Есүсийг хүндэтгэн мөргөх үедээ тэд Түүнд алт, гүгэл, миррийг бэлгэ болгосон. Эдгээр нь тэдэнд байсан хамгийн үнэ цэнэтэй бэлгийн дээд байсан. Алт нь хаанд өргөдөг хүндэтгэлийг, гүгэл нь маш сайхан үнэртэй хүж байсан. Сүмийн эцэг Ориген (185-254) энэ бол бурханд өргөдөг утлага байсан гэж хэлсэн. Тэр зарим зүйл дээр буруу хэлдэг ч гэсэн энэ зүйл дээр үнэн хэлсэн. Гүгэл нь биелэл болсон Бурханыг илэрхийлсэн. Мирр бол халуун ногоо бөгөөд хүнийг оршуулах үед үүнийг хэрэглэдэг. Иохан 19:39-д Никодим мирр авчираад түүнийг “Иудейчүүдийн оршуулах заншилын” дагуу Есүсийн биед хэрэглэсэн. Алт бол Хаанд. Гүгэл бол Бурханд зориулсан утлага. Мирр бол бидний гэм нүглийг төлөөсийг төлөхийн тулд загалмай дээр зовж шаналан үхсэн Түүнд зориулсан. Одоо бүгдээрээ магтан дууны номын тавдугаар дууг дуулья.

Өө ирээч, өөрийнхөө бүхийл итгэмж, баяр хөөр, гайхамшигаар
   Өө ирээч, Өө ирээч та Бетлехем рүү!
Ирээд мэндэлсэн тэнгэрэлчийн Хааныг харагтун;
   Өө ирээч, Түүнийг хүндэтгэе, Өө ирээч, Түүнийг хүндэтгэе,
Өө ирээч, Христ Есүсийг хүндэтгэе.

Тэнгэрэлч нарын дууг баяр хөөртэйгээр дуулцгаая!
   Өө дээд тэнгэрийн улсын иргэнээр гэрэлтэх бүгдээрээ дуулцгаая;
Өө ирээч, Түүнийг хүндэтгэе, Өө ирээч, Түүнийг хүндэтгэе,
Өө ирээч, Христ Есүсийг хүндэтгэе.

Эзэн минь, энэ баяр өглөө мэндэлсэн Тандаа бид мэндчилж байна
   Есүс бүх алдар нь Танд байх болтугай;
Одоо махан биеэр үзэгдсэн Эцэгийн Үг,
Өө ирээч, Түүнийг хүндэтгэе, Өө ирээч, Түүнийг хүндэтгэе,
Өө ирээч, Эзэн Христийг хүндэтгэе.
(“Өө ирээч, өөрийнхөө бүхийл итгэмжээр”
      Frederick Oakeley, 1802-1880).

Хэрвээ та хараахан аврагдаагүй бол Түүн рүү оч! Түүнд итгэ, тэгвэл Тэр таны гэмийг уучлан таныг Өөрийнхөө ариун цусаар угаах болно! Амен. Др Чан та биднийг залбиралаар удирдана уу.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Матай 2:1-10-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Гурван мэргэн Бид” (John H. Hopkins, Jr., 1820-1891).


үндэс

МЭРГЭДИЙН ӨРГӨСӨН БЭЛЭГ

Доктор Р.Л.Химерс

“Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.” (Матай 2:11).

(Даниел 2:27; Матай 2:9, 2; II Коринт 6:17, 18)

I.   Нэгдүгээрт, тэд гэрт орсон. Лук 2:7, 24; Матай 2:10, 9;
Египетээс гарсан нь 13:21.

II.  Хоёрдугаарт , тэд өвдөг сөгдөн хүндэтгэн мөргөсөн.
Иохан 1:14; Матай 28:17; Лук 24:52.

III. Гуравдугаарт, тэд Түүнд бэлэг өгсөн. Иохан 19:39.