Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




БУРХАНЫ АМЬСГАЛААРХИ СУДАР

THE GOD-BREATHED BOOK
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 11дүгээр сарын 30-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 30, 2014

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” (II Тимот 3:16, 17).


Үнэний талд зогсохоос айдаг байсан номлогч нар намайг “хоосон сүржигнэгч” хэмээн хочилдог. Өөрсдийнхөө албан тушаал байр сууриа хадгалж үлдэхийн тулд байдаг номлогчид намайг “хэрцгий хүн” гэдэг. Чуулганыхаа хүмүүст л таалагдах гэсэн хүмүүс намайг “хутгууш” гэдэг. Мөн Библид үндэслэх тухай огт анхаардаггүй чуулганы удирдагч нар намайг “хэт туйлшрагч” гэж хочилдог!

Библийн талд зогсож байгаа миний энэ байдал бол байнга хэвээр байдаг. Би библийг эхнээсээ дуустал Бурханы Үг бөгөөд Еврей болон Грек үг бүр нь “Бурханы амьсгалсанаар” (II Тимот 3:16, 17) байдаг гэдгийг үргэлж хэлдэг. Өмнөд Баптист чуулганы ахлагчид хэрвээ би энэ үгээ хэлсээр байвал тэд намайг “хориглож” улмаар чуулганд хүртэл хэзээч оруулахгүй хэмээн хэлсэн! Тэгээд би үндэсний Бапист болсон – үндэснийхэн хэмээн нэрийддэг либерал Өмнөд Баптистууд эсрэг хөдөлсөн талаар ижил зүйлсийг хэлсэний төлөө миний эсрэг тэд давшилж эхэлсэн!

Ракманизм нь Кинг Жемс Библийн үгс бол амьсгалсанаар болон англи хэлээр ямарч алдаагүй бичигдсэн хэмээн үздэг итгэл үнэмшил. Зарим нь бүр КЖБиблийн англи үгнүүд нь Грек болон Еврей хэлнээсээ сайжруулсан байдлаар бичигдсэн хэмээх зүйлсийг ч хэлдэг. Энэ солиотой Сатаны санаа нь 1950 оноос өмнөх хэнийч санаанд хэзээч байгаагүй боловч Др Петр С. Ракманаар (1921-) энэ үзэл дэлгэрсэн. Ракманизм нь олон хэсэг болон нэгжүүд үүсэхэд хүргэсэн бөгөөд ялангуяа бие даасан үндэсний Баптистууд дотор. Би “Ракманы үнэн төрх” гэсэн нэртэй ном бичсэн бөгөөд үүнийг над руу rlhymersjr@sbcglobal.net. гэсэн хаягаар мэйл бичсэнээр уншиж болно. Библийн орчуулга нь шууд Еврей болон Грек хэлнээс бус шууд КЖБ-ийн англи хувилбараас орчуулж Испани, Солонгос, Орос, болон бусад хэлнүүдэд Ракманизмуудын хуурамч болон чөтгөрийн онолыг шингээсэн байдлаар дэлхий даяар тархсан. Ийм зүйл хэлсэний төлөө ууртай хөгшин Ракманийхан Спрингфайлд дэх Баптист Библийн сургуульд хийх байсан лекцийг минь болиулсан! Нвю-Иорк хот дахь ууртай нэгэн номлогч тэнд үүнийг хэлэх байсныг минь болиулсан. Манай хадам аавын дотны найзын хүүхэд тэр хүний цуглаан руу явсан. Тэр намайг далдуур маш ихээр муучилж гутаан доромжилсон бөгөөд энэ байдлаасаа цуглааныг орхиод явсан төдийгүй авралыг олоогүй. Би еврей болон грекээр бичигдсэн библи нь бүхэлдээ амьсгалсан үгээр өгөгдсөн бөгөөд Кинг Жемс Библи эндээс орчуулагдсан гэсэн түүхэн үнэний талд зогссоны төлөө либерал болон консервативчуудаас харвасан сумнаас болж зовж байна! Либерал үзэлтнүүдийн хоёр удаагийн семинарт оюутан бүр нь либералчуудын орчуулсан Шинэчилсэн Стандарт Хувилбарыг бариад ирсэн байхад би КЖБ-тэйгээр оролцсон. Тэр өдрүүдэд номлол бүрдээ би КЖБ-ээ аваад тайз уруу гарч номлосон.

Др Мартин Лойд Жонс “бид зайлшгүй шинэ орчуулгатай болох хэрэгтэй” гэсэн санааны талаар “...энэ бол хоосон зүйл боловч замаасаа хазайсан мунхаглал!” хэмээн хэлжээ. Тэр цааш нь хүмүүс библи уншихаа больж байгаа нь “Хэлийг нь ойлгохгүй байгаадаа бус, харин үүнд итгэхгүй байгаа учраас юм. Тэд энэ бол Бурханых гэдэгт итгэдгүй... Тэдний асуудал бол хэлний болон нэр томьёоны асуудалд бус, харин зүрх сэтгэлийн зүйлд байгаад юм.” (Martyn Lloyd-Jones, M.D., Knowing the Times, The Banner of Truth Trust, 1989, pp. 112, 114).

Би үргэлж Еврей болон Грек библи нь бүхэлдээ үг бүр нь амьсгалсанаар бичигдсэн гэдгийг тунхагладаг. Яг үүнийг л Элч Паул өнөөдрийн энэ ишлэлд дурьдсан.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” (II Тимот 3:16, 17).

Би бараг жар гаруй жилийн турш номлол хийж байгаа бөгөөд үүнийгээ өөрчлөх ямарч бодолгүй байгаа. Үүнийг ав эсвэл зүгээр орхи! Библи үүний талаар ийм зүйлийг л хэлдэг!

I. Нэгдүгээрт, “Библи Бурханы онгодоор өгөгдсөн” гэдэгт би итгэдэг.

“Онгод” гэсэн грек үг нь “theopneustos” гэсэн утгатай. Энэ нь “Бурханы – амьсгаа” гэсэн утгатай. Ариун бичээс нь Бурханы амьсгалаар буй болсон. Элч Петр “библийг бичигчид нь Ариун Сүнсээр хөтлөгдөн бичсэн” гэдгийг хэлсэн. (II Петр 1:21). “хөтлөгдөн” гэдэг үг нь грекээр “phero” бөгөөд “зөөх” гэсэн утгатай. II Тимот 3:16, 17 болон II Петр 1:21-ээс зохиолчид Бурханы амьсгалсанаар Библийн үгсийг бичсэн шиг Ариун сүнс тэдэнд санаануудыг зөөвөрлөн хүргэсэн гэдэг нь ойлгомжтой. Тухайлбанл Иеремиа 1:9-өөс бид үүнийг уншидаг,

“Эзэн надад –Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв. ” (Иеремиа 1:9).

Есүс Өөрийнхөө талаар Шинэ гэрээнд ийнхүү зөгнөсөн,

“Тэнгэр газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй.” (Марк 13:31).

Бурханаас өгөгдсөн Библи бол ямар нэг санаа болон бодлууд биш. Энэ бол Бурханы амьсгалаархи үгс юм! Энэ бол Ариун Сүнсний хөтөлгөөгөөр зохиолчдын бичсэн үгс юм! Мөн энэ нь шийтгэлийг авчирах Библийн үгийн эсрэг тэмцэл юм. “Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн” (Дуулал 107:11).

Ёрын хаан Иехоиаким Барухаас Иеремиагийн номыг хаанаас авсан бэ гэж асуусан. Барух эш үзүүлэгч надад эдгээр бүх үгсийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичсэн хэмээн хариулсан. (Иеремиа 36:18). Хэн нэгэн нь та нарт эдгээр үгс онгодоор бичигдээгүй гэсэн үгсэд бүү итгэ! Еврей хэл дээрхи Хуучин гэрээний үг бүр, Грек хэл дээрхи Шинэ гэрээний үг бүр, библи дэх ганц үг ч гэсэн – “Бурханы амьсгалаархи” үг юм! “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа” (II Тимот 3:16). Энэ зүйл нь биднийг дараагийн хэсэгт хөтөлдөг.

II. Хоёрдугаарт, Библи бүгдээрээ Бурханы онгодоор өгөгдсөн” гэдэгт би итгэдэг.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа...” (II Тимот 3:16).

Энэ нь библиын Эхлэлээс Илчлэлт хүртэлх Еврей болон Грек бүх үгс Бурханы онгод болон Бурханы амьсгалсанаархи үгс юм. Судлаачид үүнийг “бүхэлдээ, онгодоор үгчилсэн Библи” хэмээн нэрлэдэг. “Үгчилсэн” гэдэг нь үгсүүд нь онгодоор бичигдсэн гэсэн утгатай. “Бүхэлдээ” гэдэг нь “тэрчигээрээ” гэсэн утгатай. Библи тэрчигээрээ онгодоор хөтлөгдөн бичигдсэн гэсэн үг.

Техасын Далласын Анхны Баптист Чуулганы агуу пастор Др В. А. Крисвелл ийнхүү хэлжээ,

Бүхэлдээ гэдгийг утга нь бүгдээрээ, бүх библи theopneustos гэдэг нь бүгдээрээ Бурханы амьсгалсанаар гэсэн үг. Үгчилэн гэдэг нь түүний үсэг болон түүний зураас бүр онгодоор бичигдсэн гэсэн үг...” (W. A. Criswell, Ph.D., The Bible for Today’s World, Zondervan Publishing House, 1967 edition, p. 49).

Есүс ийнхүү хэлсэн,

“Тэнгэр газрыг алга болтол Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.” (Матай 5:18).

Еврейгээр “jot” гэдэг нь таслал шиг өчүүхэн жижиг тэмдэглэгээ төдий хамгийн жижиг үсгийг хэлдэг. “Зураас” гэдэг нь Еврей үсгэнд ордог жижг цэгийг хэлдэг. Эдгээр жижигхэн өргөлт төдий еврей үгс ч гэсэн Хүчит Бурханы ер бусын онгодоор бичигдсэн!

Би гартаа энэ библиэ барьсан үедээ маш их эрдэнэсийг атгаж байдаг. Энэ бол бидний Бурхан Эзэний амьсгалсанаар үгчилэн орчуулагдсан үг! Би гартаа үгчилэн орчуулсан Бурханы үгийг барьдаг! Хэрвээ би Бурхан ямар нэг сэдвийн талаар юу гэж үздэгийг мэдэхийг хүсвэл би хэн нэг философич эсвэл дэлхийн эрдэмтэд юу гэж боддогийг хайдаггүй. Би Бурхан ямар нэг сэдвийн талаар юу гэж үздэгийг мэдэхийг хүсвэл Бурханаас үг бүрчилэн онгодоор нь бичигдсэн библиэ дэлгэдэг. Мөн би үгийг ерөөсөө “гуйвуулдаггүй”. Би заавал үгийн шууд утгыг нь авдаг. Бурхан модны тухай хэлсэн бол би мод л гэж ойлгодог. Бурхан тахилын ширээний тухай хэлсэн бол би тахилын ширээн л гэж ойлгодог.

Энэ бол Др МакАртурын талаар миний санаа зовдог зүйл. Түүний хэлсэн үгэнд маш олон сайн зүйл байгаа. Гэхдээ тэр “Цус бол үхлийг төлөөлсөн утгаар хэрэглэгддэг” гэж хэлдэг. (The MacArthur Study Bible; note on Hebrews 9:14). “Бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэхийн тулд хичнээн их Христийн цус хэрэгтэй вэ” гэдэг талаар хэлдэг. Гэхдээ би библийн үгчилсэн орчуулгад итгэснээс хойш түүний буруу болохыг мэддэг. Тэр Христийн “цус” бол “үхлийг төлөөлсөн” гэж хэлдэг. Энэ үнэхээр буруу! Христийн үхэл нь бидний мөс чанарыг цэвэрлэдгүй. Тийм бишээ! Зөвхөн Христийн цус л үүнийг хийж чаддаг! Түүний энэ алдаа нь Бурханы онгодоор илгээгдсэн үсэг, таслал бүр - библийн үг бүрийг мэдэх нь хичнээн чухал болохийг харуулдаг. Еврей 9:14-д гардаг “haima.” гэсэн Грек үг нь “цус” гэсэн утгатай. Бид энэ Грек үгийг англи хэлэндээ “hemorrhage” (цус харвалт) гэсэн утгаар хэрэглэдэг. Анагаах ухаанд “Hematology” гэдэг нь цус судлах ухааныг хэлдэг. Эдгээр хоёр англи үг хоёулаа “haima.” гэсэн Грек үгнээс орж ирсэн. Тэгэхээр Др МакАртурын “Цус бол үхлийг төлөөлсөн утгаар хэрэглэгддэг” гэсэн нь буруу болох нь тодорхой. Үгүй ээ - haima гэдэг Грек үг нь цус гэсэн утгатай! Энэ нь “үхэл” гэсэн утгатай байх боломжгүй. Грекээр үхэл гэдгийг “thanatos.” гэдэг. Энэ Грек үг нь англи хэлний “euthanasia.” буюу зовлонгүйгээр амархан үхүүлэх гэдэг үгэн дотор агуулагддаг. Энэ англи үгний “thana” гэсэн хэсэг нь “thanatos” буюу “үхэл” гэсэн үгнээс авсан. “Eu” гэдэг нь Грекээр “сайн” гэсэн утгатай бөгөөд бүхэлдээ “euthanasia” гэдэг нь “сайн үхэл” гэсэн утгатай. Энэ бол либералчуудын албадлагаар амиа хорлохыг дэмжсэн үзэл. Энэ “haima”-гийн үндсэн утга бол – цус гэсэн утга. “Thanatos” гэдэг бол үхэл гэсэн үг. Др МакАртурын “Цус бол үхлийг төлөөлсөн утгаар хэрэглэгддэг” гэж хэлсэн нь буруу. Элч Паул “цус” гэсэн утгаар хэрэглэсэн. Хэрвээ тэр “үхэл” гэдгээр ойлгосон бол тэр грек хэлний “thanatos” гэсэн үгийг ашиглах байсан нь ойлгомжтой. Сайжруулсан библи судлал “Үгүй...зохиогчийн илэрхийлсэн үндсэн санааг үл ойшоодог хачин аргачлал нь тохиромжтой байж болно.” хэмээн хэлдэг. (note on p. 844, “Understanding God’s Word”). Миний бодлоор Др МакАртур “цус”-ыг “үхэл” хэмээн өөрчлөхийг Колонел Р.Б Тиемээс сурсан гэж боддог. 1961 оны намар би тэнд байсан бөгөөд энэ бүгдийн гэрч болсон. Тием тэдэнд “Цус бол үхлийг төлөөлсөн утгаар хэрэглэгддэг” гэснийг залуу МакАртур өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичиж байгааг би харсан. Мэдээж болон судлаачид Колонел Тиемийн энэ зүйл дээрхи бодол буруу гэдгийг мэддэг. Колонел Тием Христийн цусанд дургүй бөгөөд үзэн яддаг юм шиг санагдсан. Ингээд түүний алдаа нь МакАртураар дамжин бидэн дээр ирсэн. Бид зохиогчийн үндсэн санааг үл тоомсорлох маягаар хэзээч нэг Грек үгийг нөгөө үгээр гуйвуулж болохгүй. (Сайжруулсан библи судлал, адил).

Би МакАртур/Тием нарын асуудлыг Еврей болон Грек хэл дээрхи Библийн үг бүр Бурханы амьсгалсанаар гэдгийг заахад библийн үгчилсэн орчуулга хичнээн чухал гэдгийг дүрслэн үзүүлэхэд ашигладаг.

Др Харолд Линдселл бол Библийн алдаагүй байдлын агуу хамгаалагч бөгөөд агуу судлаач байсан. Түүний Библийн төлөөх тэмцэл гэдэг ном нь ямарч эргэлзээгүйгээр өнөө цаг үеийн хамгийн чухал номнуудын нэг юм. Тэр “Онгод нь Бурханы Үгийн бичигдсэн бүхийл хэсэгт оршиж байдаг бөгөөд мөн Ариун Сүнсний хөтөлгөөгөөр Библийн үгсийг сонгоход нь хүртэл хамаарч байдаг.” гэж хэлсэн. (Harold Lindsell, Ph.D., The Battle for the Bible, Zondervan Publishing House, 1978 edition, p. 31; emphasis mine). Мэдээж Др Линдселл Библийн зохиогчид “бичээсийн үгсийг сонгохдоо хүртэл” Ариун Сүнсэнд хөтлөгдсөн” гэдгийг хэлж байхдаа Еврей болон Грек үгсийн талаар хэлж байсан. Др Хенри М.Моррис Паул Галат 3:16-д “библийн үгсийн үгчилсэн байдлын талаархи баталгааг” маш хүчтэйгээр батлан харуулсан хэмээн хэлсэн. Тэр Паул өөрийнхөө нотолгоог “Тэр "Үрс" гэж ганц үгийн талаар хэлээгүй, харин ганц үсгийн тухай "Чиний үр" гэдэгт үндэслэсэн. (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995 edition, p. 1296; note on Galatians 3:16; emphasis mine).

Би Др Линдселл болон Др Моррис нартай зуун хувь санал нэг байдаг. Тэр хоёрын зөв гэдгийг би мэдсэн. Би яагаад Др МакАртурын “Цус бол үхлийг төлөөлсөн утгаар хэрэглэгддэг” гэсэн тодорхойлолтод маш нухацтай хандаад байгаагийн учир энэ юм. Хэрвээ бид үнэхээр Библийн үгчилсэн байдалд итгэдэг бол хэзээч ийм зүйл хийх ёсгүй. Бурхан библид хэлсэн зүйлийг л хэлэх гэдэг. Тиймээс та Еврей болон Грек библид юу хэлсэн байна түүнд нь бүрэн дүүрэн итгэж болно. Есүс ийнхүү хэлжээ, “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна.” (Матай 4:4; Христ Дэд хууль 8:3-с иш татсан; emphasis mine).

Та библи уншиж байх үедээ Бурханы үг бүрийг уншиж байна гэдэгтээ итгэлтэй байж болно. Та Үйлс 16:31-д Бурханы хэлдэг “Эзэн Есүст итгэгтүн. чи ч аврагдах болно” гэдэгт итгэж болно. Та өөртөө “Эзэн Есүст итгэж байна” гэж хэлбэл гэм нүглээсээ Бурханы Хүүгээр дамжуулан аврагдах болно. Та Есүсийн “Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.” гэсэн үгийг уншаад Түүн рүү очиход Есүс таныг хөөж гаргахгүй гэдэгт итгэлтэй байж болно. (Иохан 6:37). Та “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.” (Матай 11:28) гэсэн Есүсийн үгийг сонсоод Түүнд очвол Тэр чамайг амраах болно гэдэгт итгэлтэй байж болно. Мөн та “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” (Иохан 3:16) гэснийг сонсоод Түүнд итгэвэл та мөхөхгүй харин мөнх амьтай байх болно гэдэгт баттай байж болно. Та “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7) гэснийг уншивал Есүсийн цус чамайг гэм нүглээс чинь ариусгана гэдэгт итгэлтэй байж болно.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” (II Тимот 3:16, 17).

Хэрвээ та Библи дэх эдгээр үгс үнэн гэдэгт итгэдэг бол яагаад Есүст итгэхгүй, Түүгээр дамжин гэм нүглээсээ ариусахгүй байгаа юм бэ? Хэрвээ та Бурханы үгэнд итгэж байгаа бол чамайг хайрлан тамын үхэл болон гэмээс чинь аврахын тулд Загалмай дээр амиа өгсөн Түүний Хүү дээр ирээд итгээрэй! Энэ гайхалтай хуучны агуу магтан дууг дагаад хэлээрэй,

Ээзн минь, би очиж байна!
   Яг одоо Тан руу явж байна!
Калварид урссан Цусаараа
   Намайг ариусган цэвэрлээч.
“Ээзн минь, би очиж байна” Lewis Hartsough, 1828-1919).

Амен. Др Чан та биднийг залбирлаар удирдана уу.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө II Тимот 3:12-17-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Библи үнэн гэдгийг би мэднэ” (Dr. B. B. McKinney, 1886-1952)


үндэс

БУРХАНЫ АМЬСГАЛААРХИ СУДАР

Доктор Р.Л.Химерс

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” (II Тимот 3:16, 17).

I. Нэгдүгээрт, “Библи Бурханы онгодоор өгөгдсөн” гэдэгт би итгэдэг. IIПетр 1:21; Иеремиа 1:9; Марк 13:31; Дуулал 107:11; Иеремиа 36:18.

II. Хоёрдугаарт, Библи бүгдээрээ Бурханы онгодоор өгөгдсөн” гэдэгт би итгэдэг. Матай 5:18; 4:4; Үйлс 16:31; Иохан 6:37; Матай 11:28; Иохан 3:16; I Иохан 1:7.