Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЛҮҮТРИЙН ИШЛЭЛ

LUTHER’S TEXT
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 26, 2014

“Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг аврал хүргэх Бурханы хүч мөн. Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэн байдаг.” (Ром 1:16,17).


Элч Паул энд Ром дахь итгэгчдэд хандан хэлж байгаа. Тэр үед Ром бол дэлхийн төв гол хот байсан. Энэ агуу хотод цагаан гантиган сүм дуганууд болон Ромын бурхадын агуу хөшөөнүүд байсан. Тэнд сүм чуулганы байр ерөөс байгаагүй. Ром дахь итгэгч нарт нь нийгэмдээ огтхон ч хүлээн зөвшөөрөгдөөгүй шашин - гадуурхагсан бүлэг төдийн өчүүхэн хэсэг байсан. Харин Паул маш тодорхойгоор “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй.”

Тэр яаж ийнхүү хэлж чадсан бэ? Тэр үүнийг яаж ийм итгэлтэйгээр хэлж чадсан бэ? “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй.” Христийн сайн мэдээ нь бидний гэмийн төлөөсийг төлөхөөр загалмай дээрхи Түүний үхэл, бидэнд амь амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан амилалтын талаар өгүүлдэг. Паул “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй.” гэж хэлсэн. Яагаад үгүй гэж? “Энэ нь авралд хүргэх Бурханы хүч мөн.” Грек гэдэг үг нь “хүч чадал” гэж орчуулагдах бөгөөд “dunamis.” гэсэн утгатай. Англи хэлний “dynamite буюу тэслэх дэлбэлэх” гэсэн үгийг эндээс авсан. Сайн мэдээнд хүч чадал байдаг! Др Марвин Р. Винсент үүнийг “тэнгэрлэг эрч хүч” хэмээн нэрлэсэн. Христийн Сайн мэдээ бол тэр чигээрээ хүч чадал юм! Сайн мэдээ нь үхсэн сүнснүүдийг сэргээн босгодог. Үхсэн сүнснүүд Сайн мэдээгээр дамжин амьтай болдог!

Та сүмд ирээд Бурхан болон Христийн талаар сонсож байгаа эдгээр зүйлс нь танд ач холбогдолгүй байдаг. Гэтэл би Сайн мэдээг танд номлодог. Та “Тэр яагаад үүний талаар дандаа ярьдаг юм бэ? Тэр загалмай дээрхи Христ болон үхлээс амилсан Христийн талаар үргэлж ярьсаар байдаг. Тэр яагаад өөр зүйлийн талаар номлож болдоггүй юм болоо?” хэмээн боддог. Гэхдээ найз минь, таныг гэмт хүнээс жинхэнэ итгэгч хүн болгох хүч чадалтай өөр юуч байхгүй гэдгийг би мэддэг! Би танд итгэгч байх талаар зааж чадахгүй! Харин Сайн мэдээг танд номлож чадна. Хэрвээ та тэр сонгогдсон нэгэн мөн бол Бурхан Христийн сайн мэдээг аваад үүнийг яг л тэсрэх бөмбөг шиг –таны хуурамч үзэл санаануудыг нураахаар- сэтгэл зүрхээ Христэд нээхээр – таны сүнсийг амилуулахаар ашиглах болно! Хэрвээ Сайн мэдээ таныг барьж авах юм бол та Сүнсний амьдрал уруу ирж, - Христэд итгэээд улмаар дахин төрөх болно! Үүнийг хийх өөр юуч байхгүй харин зөвхөн Христийн сайн мэдээнд л үүнийг хийх хүч чадал байдаг. Үүний талаар Чарльз Веслигээс илүүтэйгээр хэлээгүй байдаг,

Тэр хүчингүй гэмийн хүчийг эвддэг,
Тэр хоригдолуудыг чөлөөлдөг;
Түүний цус хамгийн жигшүүртнийг ч ариусгаж чадна;
Түүний цус надад хэрэг болсон.
   (“O For a Thousand Tongues” by Charles Wesley, 1707-1788).

Тэгээд Элч ийнхүү хэлсэн, ““Энэ нь итгэгч хүн бүрийг авралд хүргэх Бурханы хүч мөн.” Сайн мэдээний хүч нь итгэгч хүн бүрд амь болон авралыг авчирдаг. Сайн мэдээ хүн бүрийг авардаггүй. Олон хүмүүс үүнийг тохуурхан боддог. Тэд өөр аргаар аврагдаж болно гэж боддог. Зөвхөн Христ л Сайн мэдээ болон Түүнд итгэсэн хүмүүсийг авардаг. Тэд л зөвхөн “авралд хүргэх Бурханы хүчийг” биеэр үзсэн хүмүүс юм.

Мөн цааш нь Элч ингэж хэлсэн, “Бурханы хүртээх зөвт байдал нь энэ дотор илчлэгдсэн.” Энэ дотор гэдэг нь Сайн мэдээг хэлсэн. Христийн сайн мэдээнд Бурханы хүртээх зөвт байдал нь илэрхийлэгдсэн. Бурхан Өөрийн Хүү Есүс Христийг бидний гэмийн төлөө загалмай дээр төлөөс болгон илгээсэн. Хэрвээ Бурхан бидний гэмийг зөвхөн дээрэээс харсан бол Бурхан зөвт биш юм. Тэр Есүсийг бидний гэм нүглийн төлөөсийг төлүүлэхээр бидний өмнөөс Загалмай дээр шийтгүүлэхийн тулд илгээсэн. Та Есүст итгэхэд Лүүтэр “гадны зөвт байдал” хэмээн нэрлэсэн шиг зөвт байдлаар харагдах болдог. Чи “сайн” байна гэсэн өөрийн зөвт байдлаар харагдахгүй. Та Христэд итгэхэд та Түүний зөвт байдлаар хэлэгдэх болно. Энэ нь таных бус- харин “харийн зөвт байдал” – таныг аварсан Христийн зөвт байдал юм. Тэр таныг Өөрийнхөө зөвт байдлаар хувцасладаг.

Тэгээд Элч “Зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэн байдаг.” хэмээн хэлсэн. (Ром 1:17). “Бичигдсэн байдаг” гэсэн энэ хэсэг нь Хабакук библиэс иш татсан. Энд эш үзүүлэгч Хабакук “Зөв хүн итгэлээр амьдарна” (Хабакук 2:4). Паул энэ хэсгийг Хабакукаас Шинэ гэрээнд гурван удаа иш татсан байдаг. –Ром 1:17, Галат 3:11, Еврей 10:38. Эдгээр бүх тохиолдолд “Зөв хүн итгэлээр амьдарна” гэсэн байдаг. Бурхан энэ ишлэлийг Мартин Лүүтерийн нүдийг нээхдээ ашигласан. Энэ ишлэл нь дэлхийг өөрчилсөн “Сайжруулалт” хэмээх агуу сэргэлтийг авчирсан. Энэ “Зөв хүн итгэлээр амьдарна” гэсэн ишлэлийн талаар МСЖий ингэж хэлжээ,

Итгэлээр ирдэг зөвтгөл нь Христэд итгэгч гэм хүмүүсийг Христ үхээд зөвхөн уучилахаас гадна Христ дотор Бурханы өмнө төгс байж чадах тухай юм. Энэ бол зөвхөн гэмийн хасалт бус, харин зөвт байдлыг нэмэгдэл юм. Христ “бидний гэм буруугын улмаас тушаагдаж, бидний зөвт байдлын төлөөнөө дахин амилсан.” (Ром 4:25) – энэ нь бид Бурханы өмнө Христ дотор төгс байхын тулд юм. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, volume IV, p. 651; тэмдэглэл Ром 1:17).

Та магад “Эдгээр нь санахад маш олон элдвийн юм байна!” гэж болно. Тиймээ, гэхдээ эдгээр бүх зүйл нь Мартин Лүүтерийн амьдралд хийгдсэн тодорхой зүйл юм. Тэрээр 1483-аас 1546 оны хооронд амьдарсан. Лүүтер бол дэлхийг байлдан дагуулсан цөөхөн хүмүүсийн нэг байсан. Тэр яг Паул, Колумб, Магеллан, Эдисон, эсвэл Энштейн шиг – дэлхийг өөрчилсөн болон хүн төрөлхтөний түүхийн замналыг өөрчилсөн. Гэхдээ авралын талаархи түүний хэрэгцээ таниас огт ялгаатай байгаагүй.

Орчин цагийн зохиолчид Лүүтерийг “дундад зууны” хүн гэдэг. Тэд түүний тэнгэр элчүүд, чөтгөрүүд, сатаны талаархи итгэл үнэмшилд нь шүүмжлэлтэй ханддаг. Тэд түүний хүн төрөлхтөн Бурхан болон Чөтгөрийн хоорондох тулаан дунд цоожлогдсон хэмээх үзэл санаа нь хэтэрхий хэтрүүлэгтэй хэмээн боддог. Тэд ялангуяа түүний гэмээсээ илүү түүний зовлон шаналал болон Бурханы уур хилэнгээс айсан айдсыг нь эсэргүүцэн буруутгадаг. Миний хувьд энэ нь орчин цагийн зохиолчдын өөрсдийнх нь байдлыг Лүүтерээс илүүгээр харуулдаг. Энэ нь “шинэ-евангелистууд” зохиолчид тэнгэр элчүүд, чөтгөрүүд, Сатанд итгэдгүй гэдгийг харуулдаг! Энэ нь тэд сайн болон чөтгөр хоорондын тэмцлийн талаар библид юу заадагт итгэдгүй гэдгийг харуулдаг! Ялангуяа, “шинэ-евангелистууд” гэмийн буруутгал болон Бурханаас айх айдас байдаггүй юм байна гэдгийг харуулдаг! Түүнийг шүүмжилдэг орчин цагийн-евангелистууд гадуурхагдан орхигдсон хүмүүстэй адил бодогдуулдаг – бүх Христ итгэгчид биш! Бурхан бидэнд туслах болтугай!

Би Лүүтерын Ром номын тайлбар нь нэмж хэлээд байх зүйлгүйгээр тодорхой бөгөөд зөв гэж боддог. Тэр Иудейчүүдийн талаар зөв бодолтой байсныг олж мэдээд би цочирдсон. Тэрээр “Энэ ишлэл нь дэлхийн төгсгөл дэхь Иудейчүүд Христэд итгэх байдал уруу ирэх болно... сонгогдсон харь үндэстнүүд дүүрсний дараа одоо уналтад орсон Иудейчүүд өөрчлөгдөж, аврагдах болно. Тэд үүрд мөнхөд гадна хоцрохгүй, харин тэдний цагт тэд дахин төрөх болно хэмээн ерөнхийд нь дүгнэдэг.” (Luther’s Commentary on Romans, Kregel Publications, 1976 edition, pp. 161, 162; note on Romans 11:25-36).

Энэ бол библийн заадагтай маш ойрхон санагддаг. Тэр өтөлж өвчтэй болсон хойноо зарим хатуу хөтүү зүйл хэлсэнийг би мэдэх ч бид түүнийг уучлах хэрэгтэй. Түүний үзэл бодол Каталокийн “орлуулалтын теологи” буюу Сүм нь Израйлийг төлөөлдөг гэсэн итгэлээс гарч ирсэн – энэ хуурамч сургааль нь өнөөдөр ч гэсэн олон Калвинист болон бусад урсгалуудад байсаар байгаа. Бурханы нигүүлсэл бидэнд байх болтугай! Бурхан одоо ч гэсэн Израйль болон Иудей хүмүүстэй хийсэн гэрээгээ сахисаар байгаа нь Ром 11:25-27-д маш тодорхой байдаг.

Лүүтэрийн аав уурхайчин байсан бөгөөд хүүгээ өмгөөлөгч болгохыг хүсдэг байсан. Тэр энэ зорилгын төлөө суралцаж эхэлсэн. Харин нэг өдөр тэр ширүүн бороон дундуур явж байсан. Аянга түүнтэй маш ойрхон буусан. Тэр газарт сөхөрч унаад “Гэгээн Анна минь надад туслаач. Би хувраг болох болноо!” хэмээн хашгирсан. Энэ нь тэрээр хийдэд шавилан дэлхийгээс тусгаарлагдан амьдарна гэсэн утгатай. Гэхдээ түүний шашны зан үйл дэх гүн оролцоо Бурхантай эвлэрэхэд нь түүнд тус нэмэр болоогүй. Орчин цагийн “шинэ евангелист” зохиолчид түүний Бурханаас эмээх байдлыг буруу бөгөөд “дунд зууны” хэмээн батлахаар оролддог. Ямар худалч вэ! Үнэхээр худлаа! Түүний Бурханаас эмээх байдал бол үнэхээр зөв зүйл юм. Библид үл итгэгч хүмүүсийг “Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй” (Ром 3:18) гэж хэлсэн. Лүүтэр “Бид төрөлхөөс зөвт бус бөгөөд Бурханаас эмээх айдасгүй. Ийм учраас бид өөрсдийг даруу болгож, ёс бус мунхаг байдлаа Бурханы өмнө гэмших ёстой.” гэсэн. (Luther, ibid., p. 74; тэмдэглэл Ром 3:18). Гэмт хүмүүс өөрсдийнхөө орхигдсон байдлаа санана гэдэг нь Бурханы ивээл юм. Жон Ньютон (1725-1807) үүний талаар “Миний зүрх сэтгэлд айдсыг ухааруулж өгсөн нь ивээл байсан” гэсэн. (“Гайхамшигт Хайр”). Айдасгүй байна гэдэг бол жинхэнэ бурхангүй үзэл юм.

Лүүтэр өөрийнхөө гэм нүглийг маш сайн ухамсарладаг байсан. Тэр гэмийг өөрийнхөө зүрх сэтгэл дэхь тахал хэмээн нэрлэсэн. Түүнд өөрийнхөө гэмийн ухамсарыг чөлөөлөхөөр хийж чадах зүйл юуч байхгүй. Тэр библиэс суралцах явцдаа өөрийнхөө багш Иохан Стаупитзын “Эрхэм Аврагчийнхаа шархыг харагтун” хэмээн өөрт нь хэлсэн үгийг бодсон. Тэнд тэр суралцаж байхдаа Христийн загалмайг харсан. Тэр Бурханы хайр болон уур хилэн хэрхэн хамтдаа загалмай дээрхи Христ дотор нэгдэж байгааг харсан. Тэрээр ээждээ ийнхүү бичсэн,

Өдөр шөнийн турш Бурханы шүүлт болон “зөвт хүн итгэлээр амьдарна” гэсэн ишлэл хоёрын холбоог ойлгох хүртлээ би нилээд эргэцүүлэн бодсон. Тэгээд би Бурханы шүүлт гэдэг нь зөвхөн Бурханы өршөөл нигүүлсэлээр бидний [Христэд] итгэх итгэлээр зөвтгөгдсөн энэ зөвт байдал юм гэдгийг ухаарсан. Үүний дараагаар би өөрөө дахин төрж байгаа болон тэнгэрийн улс уруу орох нээлттэй хаалгаар орж байгаагаа мэдэрсэн. Бичээс тэр чигээрээ шинэ утга учиртай болсон. (Roland H. Bainton, Here I Stand, Mentor Books, 1977, page 49).

Тэр цагаас эхлээд Лүүтэрийн теологи “загалмайн теологи” хэмээн нэрлэгдэх болсон. Хэрвээ та гэм нүглээсээ уучлагдах гэж байгаа бол цовдлогдсон Христээр дамжих ёстой болно! Загалмай дээрхи Христ! Ариун Бурханд очих өөр зам гэж байхгүй.

Лүүтэр өөрийн судалгаагаар үүнийг ухаарсан. Тэр өнөөдрийн ишлэл дэх Бурханы зөвт байдал Бурханы өвөрмөц шинж чанарыг дурьдаагүй гэдгийг тэр мэдсэн – Энэ бол Бурханы бидэнд өгдөг зөвт байдал бөгөөд Тэр үүнийг бидэнд Есүст итгэх итгэлээр дамжуулан өгдөг. “Зөв хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17). Др Лойд Жонс “Бидний итгэл нь биднийг зөвтгөхгүй. Христ Есүсийн зөвтгөл нь л зөвт байдал болдог – өөр юуч биш! Бурхан биднийг өөрийнхөө итгэлээр өөрийгөө зөвтгөхөөр оролдож, итгэлээс урваад ажил үйлсэд анхаарах вий гэхээс хамгаалж байдаг. Итгэл гэдэг бол надад өгөгдсөн Христийн энэ зөвтгөлөөрх ...суваг юм.” (Martyn Lloyd-Jones, M.D., Romans – Exposition of Chapter 1, The Gospel of God, Banner of Truth, 1985 edition, p. 307). Саяхан ноён Гриффитын дуулсан дуунд Гэгээн Гүн Зинзендорф ийнхүү өгүүлсэн,

Есүс, Таны цус болон зөвт байдал
   Миний гоо үзэсгэлэн, миний тансаг гоёл;
Аймшигт дэлхийн дунд түүний эдгээр гоёлд,
   Би баяр хөөртэйгээр тэргүүнээ өргөнө.
(“Есүс, Таны цус болон зөвт байдал” Гүн Николас вон Зинзендорф,
1700-1760).

Эсвэл, Эдвард Мөүт хэлсэн шиг,

Миний найдвар юуч бус зүйлд түшиглэсэн
   Есүсийн цус болон зөвт байдлаас дор
Зөвхөн Түүний зөвт байдлаар гоёогсод
   Гэмгүйгээр хаан ширээний өмнө зогсдог
Бусад бүх тулгуур нуран унаж байна
   Бусад бүх тулгуур нуран унаж байна.
(“Хадан суурь” Edward Mote, 1797-1874).

Би таныг өнөө орой “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурхаын хурга” (Иохан 1:29) болсон Есүст итгээсээ хэмээн хүсч байна. Есүст итгэх мөчид та аврагдаж, зөвтгөгдөөд үүрд мөнхөд аюулгүй болно. Өнөө орой таныг Есүст итгэнэ гэдэгт би найдаж байна. Яг л Лүүтэр шиг та “дахин төрөөд Тэнгэрийн улсын нээлттэй хаалга өөд [алхах]” болно. Иохан Стаупитзын Лүүтэрт “Эрхэм Аврагчийнхаа шархыг харагтун” гэсэн шиг.

“Зөвт хүн итгэлээр амьдарна.” (Ром 1:17).

Др Чан та хэн нэгэн Есүст итгэж, аврагдахын төлөө залбирч өгнө үү! Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ром 1:15-17-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Есүс, Таны цус болон зөвт байдал”
(Count Nicolaus von Zinzendorf, 1700-1760;
Орчуулсан John Wesley, 1703-1791).