Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ШАВЬ НАР ТҮҮНИЙГ ОРХИН ЗУГТАВ

THEY FORSOOK HIM AND FLED
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 03 дугаар сарын 4-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 4, 2018

“Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).


Есүс Гетсеман цэцэрлэг дэх ганцаардсан залбираа хийж дуусгасан. Тэгээд шавь нарыг нойрноос нь сэрээсэн. Тэрээр “Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ” (Матай 26:46) гэж хэлсэн. Тэгээд Иудас “ахлах тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, [шийдэмтэй] бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирсэн.” (Матай 26:47).

Гетсеман дэх харанхуйд бүх дагалдагч нар тэнд адилхан харсан байх ёстой. Иудас Сүмийн хамгаалагч нарт “Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь.” (Матай 26:48) гэж хэлсэн. Иудас Есүсийн хацрыг үнссэн. “Тэгээд тэд ирээд Есүсийг баривчлаад авч явсан.” (Матай 26:50) “Симон Петр илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцын баруун чихийг тас цавчжээ. Тэр зарцын нэрийг Малх гэдэг байв.” (Иохан 18:10). Есүс “чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв.” (Лук 22:51). Тэгээд Есүс Петрт илдээ далд хий гэж хэлсэн. Есүс түүнд “Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? [72,000 тэнгэрэлчүүд!] Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ?” (Матай 26:53-54). Тэгээд Есүс Өөрийг нь баривчлахаар ирсэн хүмүүст, “Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.” (Матай 26:55). Энэ нь биднийг өнөөдрийн үг рүү дагуулдаг,

“Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

Эдгээр үйл явдлууд хэдэн зуун жилийн өмнө эш үзүүлэгч нараар зөгнөгдсөн. Др Р.С.Х Ленски ийнхүү хэлсэн, “Энэ бүхэн нь ердөө нэг шалтгааны улмаас бас зөвхөн нэг удаа л тохиосон: Бичээс дэх эш үзүүлэгч нарын хэлсний дагуу... гүйцэлдэх хэрэгтэй.’ Энэ орой явагдсан ажил нь жинхэнэ албадлагаар өрнөж байсан: Бурхан Өөрийн эш үзүүллэгийн төлөвлөгөөнүүдийг гүйцэлдүүлж, Есүс Түүнийг олзлон авагч мутарт өөрийн сайн дураар орж... Ингээд энэ 56 дугаар эшлэл гүйцэлдсэн. Есүс баривчлагдан [явахад] бүх дагалдагч нар нь зугтсан. (R. C. H. Lenski, Ph.D., The Interpretation of St. Matthew’s Gospel, Augsburg Publishing House, 1964 хувилбар, хуудас. 1055; Матай 26:56 тайлбар).

“Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

Өнөөдрийн номлолд би “Түүнийг орхин зугтсан” дагалдагч нар яагаад ингэх болсон зарим шалтгаануудыг гүн ухаж, эшлэл рүү гүн орох болно. Др Жорж Рикер Берригийн хэлсэнээр Кинг Жемс Хувилбар дахь “орхин” гэдэг үг нь Грек хэлэндээ “болих” гэсэн утгатай. (A Greek-English Lexicon and New Testament Synonyms). Тэд Есүсээс болин зугтсан шиг яагаад дагалдагч нар Түүнийг орхисон хэд хэдэн шалтгаан байна.

I.  Нэгдүгээрт, тэд Есүсийг орхин зугтсан нь эш үзүүлэгчдийн бичээсийг гүйцэлдүүлэхэд байсан.

Өнөөдрийн үг, “Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов гэв...” Энэ нь Дагалдагч нар Түүнийг орхиод зугтана гэдгийг ч хэлсэн. Зехариа ийнхүү хэлдэг,

“Нэг нь түүнд «Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?» гэхэд тэр Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний олсон шархнууд юм... Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна” (Зехариа 13:6-7).

“Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна.” Гэсэн хэсгийг анхаараарай. Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн,

Энэ эшлэлийг Есүс Өөрөө Матай 26:31 болон Марк 14:27 өгүүлсэн байдаг. Сайн Хоньчин Тэр хоньдийнхоо төлөө Өөрийн амийг өгөх болно (Иохан 10:11), гэхдээ эдгээр дэлхийг өөрчлөх үйл явдлууд дахь гамшиг дунд Түүний хоньд хэсэг хугацаанд зугтах болсон. (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995 хувилбар, хуудас. 993; Зехариа 13:7).

Эзэн Есүс Христ Өөрөө Зехариа 13:7-д дагалдагч нар нь Түүнийг орхин зугтах болно гэдгийг зөгнөсөн. Матай 26:21-д Христ ийнхүү хэлсэн,

“Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” (Матай 26:31).

Мөн Марк 14:27-д,

“Есүс тэдэнд -Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ” (Марк 14:27).

Дагалдагчид Түүнийг орхиод зугтсан нь Зехариаг 13:7 дахь эш үзүүллэгийн биелэл болсон.

“Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

II.  Хоёрдугаарт, тэд Есүсийг орхин зугтсан нь уналтад орсон хүн төрөлхтөний нэг хэсэг учраас тэр юм.

Хүн төрөлхтөн уналтад орсон. Бид үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Чи бол гэмт хүн – учир нь чи нүгэлт хүн төрөлхтөний нэг хэсэг – Адамын хүүхэд. Библи ийнхүү хэлдэг,

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад; бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ” (Ром 5:12).

Ийм л учраас бүх л хүмүүс “алдаа зөрчил дотроо үхсэн” (Ефес 2:5) байдлаар төрдөг. Ийм л учраас бүх л хүмүүс “төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд” (Ефес 2:3) байдаг. Ийм л учраас чи төрөлх байдлаараа гэмтэй юм. Бүх зүйлд Чөтгөрийг бүү буруутга! Хэрвээ бид төрөлх байдлаараа нүгэлтнүүд байгаагүй бол чөтгөр биднийг боолчилж чадахгүй байх байсан! Адамын бүх л үр сад төрөлх байдлаараа нүгэлтнүүд юм. Чи бол төрөлхийн гэмтэн юм. Тиймээ, чи!

“Адамын уналтад
Бид бүгд гэмтэй болсон”

Дагалдагч нарт “Бурханы эсрэг дайсагнал” (Ром 8:7) бүхий махбодын бодол санаа байсан. Ийм л учраас Христ тэдэнд Сайнмэдээг тунхаглах бүрд тэд эсэргүүцдэг байсан. Яг чи Сайнмэдээг эсэргүүцдэгтэй адил! Др Ж. Вернон МсЖий ийнхүү хэлсэн,

[Христ] Иерусалим руу үхэхээр явж байна гэсэн үнэнийг гурван удаа давтан хэлсэн. (Матай [16:21]; 17:12; 17:22-23; 20:18-19; 20:28). Энэ уудаа дараагийн чиглэлийн оронд дагалдагч нар нь эсрэгээр [Сайнмэдээний] утга учраас зуурахгүйгээр Түүний дахин амилалт хүртэл уналтад орсон. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, бүлэг IV, хуудас. 93; Матай 16:21 тайлбар).

Дагалдагч нар яагаад Сайнмэдээний “утга учраас зуурахгүйгээр” явсан бэ? Хариулт нь маш энгийн,

“Бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг.” (II Коринт 4:3).

Иохан 20:22 дахь тэмдэглэлдээ Др МсЖий дагалдагч нар амилсан Христтэй нүүр тулаад, “Ариун Сүнсийг хүлээн авагтун” хэмээн Түүгээр өөрсөд рүүгээ үлээлгэх хүртлээ дахин төрөөгүй (өөрчлөгдөөгүй) байсан. (J. Vernon McGee, Th.D., адил., хуудас. 498; Иохан 20:22 тэмдэглэл). (Энд дараад эдгээр сэдвийн дагуух миний номлолыг уншаарай – “The Fear of the Disciples/Дагалдагч нарын айдас” – “Айлдсан үгс нь нууцлагдсан,” “Петрийн өөрчлөлт,” “Peter Under Conviction, /Буруутгал дахь Петр” болон “Иудасын хуурамч гэмшил”)

“Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

Тэд нүгэлтнүүд гэдгээ ойлгохын тулд энэ замаар туулах хэрэгтэй байсан. Яг л Жон Каган болон Еми Забалага нар өөрсдийгөө ялзарсан гэмтэн байсан гэдгээ ойлгох хүртэл явсан шиг. Яг үүн шиг чи ч гэсэн өөрийгөө орхигдсон гэмтэн гэдгээ харах байдалд заавал орох ёстой!

Зарим нь чамд дагалдагч нар Христийн амилсны дараа хүртэл дагалдагч нар өөрчлөгдөлгүй, дахин төрөхгүйгээр явсан гэдэг шиг би дэндүү хол явжээ хэмээн хэлж магадгүй. Чи дагалдагч нарыг өөрөөсөө ялгаатай гэж бодож байна уу? Тэд надаас ялгаагүй гэдгийг би мэддэг! Энэ орой Есүсийн Цусгүйгээр би та нарын өмнө зогсохгүй байх байсан! Есүсийн Цусгүйгээр би гэмтэй орхигдсон чигээрээ Там руу явах байсан!

Есүс намайг харьтан байхад хайсан,
   Бурханы сүргээс төөрсөн байхад;
Тэр аюулаас намайг аварсан,
   Өөрийнхөө үнэт Цусыг оролцуулан.
(“Өөрийнхөө Булаг руу Ир” Robert Robinson, 1735-1790).

Би Лайн Х. Муррайн The Old Evangelicalism (The Banner of Truth Trust, 2005) гэдэг номыг биширдэг. Ерөнхийдөө өөрчлөлтийн тухай өгүүлдэг, Лайн Х. Муррай ийнхүү хэлсэн, “Өнөөдөр өөрчлөлтийн талаарх үнэнийг сэргээхийн төлөөх яаралтай хэрэгцээ байна. Энэ талаарх дэлхий даяарх маргаан нь хэдэн мянган хэрэггүй зүйлстэй хийсгэн арчигдахын төлөө эрүүл салхи хэрэгтэй.” (хуудас. 68). Үүний талаар над руу бичээрэй. Би та нарын хариуг сонсоод хүн бүрт хариулах хүсэлтэй байна! Миний имэйл хаяг: rlhymersjr@sbcglobal.net.

“Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

Тэдний хуьд хараахан Есүсийн Цусаар гэм нүглээ угаалгаагүй байсан! Чи Есүсийн Цусаар нүглээ угаалгасан уу? Чи тэгсэн үү? Чи тэгсэн үү? Есүсийн Цусаар угаагдахаас нааш чамд найдвар гэж байхгүй!

III.  Гуравдугаарт, тэд Есүсийг орхин зугтсан нь энэ цагаас өмнө тэдэнд гэм нүглийн буруутгал байхгүй учраас тэр юм.

Тэд өөрсдийнхөө хувийн чадвартай их найдаж байсан. Христ үхлээс амилж, тэдэнд үзэгдээд, тэдэн рүү үлээхээс өмнө үүнийг бид дахин дахин хардаг. Тухайлбал Есүс Петр энэ орой чи Намайг үгүйсгэх болно хэмээн хэлсэн. Тэд ч мөн Ариун Сүнсний цоргисон ажил дундуур гарах хэрэгтэй болсон – тэдэнд гэмтэн гэдгийг нь мэдрүүлэх!

“Тэгтэл Петр Түүнд - Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв” (Матай 26:35).

Дагалдагч нарын хэн нь ч хараахан өөрчлөгдөөгүй байсан! Чи ч биш! Чи Ариун Сүнсний цоргисон ажил дундуур гарах хэрэгтэй – чамд гэмтэн гэдгийг чинь мэдрүүлэх! Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн,

Гэмийн талаарх онол болоон гэм гэж юу вэ гэсэн ойлголтгүйгээр жинхэнэ евангелизм гэж үгүй...евангелизм Бурханы ариун байдал, хүний гэмт байдал, хорон муу хийгээд буруу үйлсийн мөнхийн үр дүн зэрэг ойлголтуудаар заавал эхлэх ёстой. Энэ ганц аргаар аврал хийгээд чөлөөлөлтийн төлөө Христ рүү зугтах хүмүүс л зөвхөн өөрсдийнхөө гэм нүглийг харах байдалд аваачигддаг. [Др Химерсийн тайлбар: Би өөрөө Амилалтын баяраар Иудасын дүрд тоглоод л зөвхөн гэм нүглийн бурутгалд орсон!] (D. Martyn Lloyd-Jones, M.D., Studies in the Sermon on the Mount, InterVarsity, 1959, бүлэг 1, хуудас 235; миний тодруулга).

Дагалдагч нар “Түүнийг орхин зугтах” хүртлээ гэм нүглийн буруутгалд ороогүй байсан. Жаахан өмнөхөн дагалдагч нар “Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна” хэмээн хэлэхэд,

“Есүс тэдэнд -Та нар одоо итгэж байна уу? Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ...” (Иохан 16:30-32).

Петр Христийг үгүйсгээд, дараа нь уй гашуу хийгээд өөрийгөө буруутгах байдалд орсон нь бусад дагалдагч нарт маш тодорхой мэдрэгдсэн. “Петр гадагш гарч, гашуунаар уйлав.” (Лук 22:62). Др В.Г.Т Шедд ингэж хэлсэн, “Ариун Сүнс хүнийг өөрчлөгдсөн хүн болтол нь зүгээр л нэг өөрчлөлтийг явуулдаггүй.” (Shedd, Dogmatic Theology, бүлэг 2, хуудас 514). Мөн дагалдагч нар Есүсийг орхих хүртлээ гэм нүглийн буруутгалд ерөөсөө ороогүй байсан. Тэгээд тэд Түүний Ариун Цусаар ариусгагдах гарцаагүй хэрэгтэй гэдгээ мэдсэн! Та нарын зарим нь өөрсдийн гэм нүглээ эхлээд мэдэхгүйгээр аврагдаж болно гэж бодож байж магад! Та нар гэм нүглээ хүлээн зөвшөөрхөөс нааш аврагдахгүй! Петр гадагш гарч, гашуунаар уйлсан. Ихэнх хүмүүс аврагдахаасаа өмнө Петр шиг уйлдаг. Та нар гашуун нулимс унагаж байна уу?

ХЭРЭГЛЭЭ

Одоо би буцаад хараахан аврагдаагүй тэдгээр хүмүүст зориулаад үүнийг мэдүүлэх болно. Та нар өөрсдийгөө зүрх сэтгэл чинь “хуурамч... эдгэршгүй өвчтэй” тийм ялзарсан гэмтэн гэдгээ мэдэрсэн үү? Та нар “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24) гэж мэдэрч байсан уу? Та нар өөрийнхөө таатай байдалд орхигдож байсан уу? Та нар бидний гэмийн төлөө уйлж, нулимс асгаруулж байсан уу? Өөрийнхөө гэмийн төлөө уйлж, нулимс асгаруулах хүртэл найдвар гэж үгүй юм! Чи “Гэмт намайг өршөөгөөч Бурхан минь!” гэж хэлэх хүртлээ. Др Лойд Жонс ингэж хэлсэн шиг, “Энэ ганц аргаар аврал хийгээд чөлөөлөлтийн төлөө Христ рүү зугтах [тэр хүн] л зөвхөн өөрсдийнхөө гэм нүглийг харах байдалд аваачигддаг.” (адил.).

Есүсийн нэрээр нэгэн аянд зохицон ариун магтан дууг өргө,
Түүний цустай гар хөл бүрээс асгарах эдгэрлийн голын талаар бод.

Өө, энэ ариун цус садархад Түүний үүрсэн хараалыг хэн өчих вэ
Бидний нүглийг үүрэхэд Түүний хажууг сийчиж уран юу өвтгөсөн бэ?

Түүнийг дор үзсэн доромжлолын дуу зүрхийг нь гүн шимшрүүлээгүй;
Нэвтрэх хадаас, хатгах өргөст титэм, гунигт мэдрэмжид оруулаагүй.

Харин гүн санаа алдалт бүр нь сэтгэл дэх уй гашууг нь нэмэгдүүлсэн
Түүний дарамттай сэтгэл дээр яаж бидний бүх гэмийн ачааг тохов.
   (“Эзэн Түүн Дээр Тохсон” William Hiley Bathurst, 1796-1877;
      “Гайхамшигт Хайр.” Аянд)

Хятад дахь сэргэлтэд тэд хашгиран уйлж, жинхэнээс нулимс асгаруулдаг шиг та нар гэм нүглээ маш хүчтэйгээр мэдрэх ёстой.

Хэсэг хугацаанд аврал авах талаар бидэнтэй ярилцах зорилгоор би та нарыг ирээд эхний хоёр эгнээнд суухыг урих болно. Та нарын зарим нь ирэх болно, гэхдээ та нарын олонх нь сайныг хийхээр гарч ирэхгүй байх болно. Та нар энд орхигдсон хүнээрээ үлдэх болно. Энэ нь та нарыг энд гарч ирэхэд яагаад тус болохгүй байна вэ? Учир нь та нар өөрсдийгөө орхигдсон гэдгийг мэдэрдэггүй. Та нар яг л дагалдагч нартай адилхан. Та нар өөрсдөдөө сэтгэл хангалуун байдаг. Та нар өөрийнхөө одоо байгаа аргаар Христ итгэгч шиг амьдарч чадна гэж боддог. Гэвч та нар буруу бодож байна. Удахгүй эсвэл хожим нь чөтгөр ирээд та нарыг сорих болно. Тэгээд та нар яг дагалдагч нар хийснийг хийх болно. Та нар Христийг орхих болно. Та нар энэ чуулганыг орхих болно. Та нар гэмийн амьдрал руугаа буцах болно. Би үүнийг яаж мэдэж байна вэ? Учир нь би 60 жилийн турш номлож байна. Би та нар шиг хэдэн зуун хүмүүсийг харж байсан. Тэр орой дагалдагч нар Христийг орхисон шиг та нар ч гэсэн орхих болно гэдгийг би ийм учраас л мэддэг. Удахгүй эсвэл хожим нь та нар яг тэдэн шиг үйлдэх болно. Та нар ингэнэ гэж боддоггүй. Гэхдээ та нар буруу бодож байна! Өөртөө шударга ханд. Та нар энэ чуулганыг орхихоор аль эрт бодож эхэлсэн. Шударга байцгаа. Та нар энэ чуулганыг орхихоор аль эрт бодож эхэлсэн, тийм биш гэж үү? Тийм биш гэж үү? Тийм биш гэж үү? Та нар тийм гэдгээ мэднэ.

Та нар заавал зүрхээ харах хэрэгтэй. Та нар гэм нүглээ мэдрэх ёстой. Та нар Есүст итгэхгүй байгаа өөрийгөө мэдрэх ёстой. Та нар орхигдсон гэмтэн гэдгээ мэдрэх ёстой! Та нар Есүст итгэхгүй байгаа буруу – тэр буруугаа мэдрэх ёстой. Энэ бол бүх хүний хамгийн том гэм – Есүст итгэхгүй байх. Есүс ийнхүү хэлсэн, “Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан” (Иохан 3:18). Та нар Там руу явах хүртлээ хүлээх хэрэггүй. Та нар аль эрт яллуулсан! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Энэ ганц аргаар аврал хийгээд чөлөөлөлтийн төлөө Христ рүү [та нар ирэх] зугтах хүмүүс л зөвхөн өөрсдийнхөө гэм нүглийг харах болон [мэдрэх] байдалд аваачигддаг [тэр үедээ.]” Та нар гэмээ мэдэрдэг үү? Хэрвээ та нар гэмээ мэдэрч, энэ нь та нарт төвөг болж байвал та нар дараа нь Есүс рүү ирээд Түүнд итгэж, Түүгээр аврагдаж, та нарыг нүглээс угаахаар асгаруулсан Цусаараа та нарыг угаан ариусгах болно. Жинхэнээр аврагдахад үүнээс өөр арга гэж үгүй. Есүсийн Цусны талаар номлохгүй тийм Ням гараг гэж бүү байгаасай хэмээн би залбирдаг. Үүнээс илүү өөр сайнмэдээ гэж би мэдэхгүй – Есүст итгээд та нар ариусна. Калварийн загалмай дээр асгарсан Есүсийн Цус бол та нарын цорын ганц найдвар! Хараахан та нар Есүс эсвэл Түүний Цусыг дурьдаагүй байгаа! Яагаад болохгүй гэж! Учир нь та нар гэмээ мэдэрдэггүй – ийм л учраас тэгдэг! Ийм л учраас тэгдэг! Ийм л учраас тэгдэг! Та нар зөв үгсийг сурах гэж хичээж байгаа. Өө, та нар ямар мунхаг юм бэ Ийм л учраас тэгдэг! Августин ийнхүү хэлсэн, “Бидний зүрх Таны доторх амралтыг олох хүртлээ амардаггүй.” Аврагчийн судаснаас урссан Цусаар дүүрсэн нэгэн булаг байдаг. Тэгээд нүгэлтнүүд энэ цусны гүн рүү шумбаад өөрсдийнхөө бүхий л гэмийн толбыг арилгуулдаг. Одоо Есүс рүү ирээрэй. Түүний Ариун Цусаар гэм бүрээсээ цэвэрлэгдээрэй! Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Ганцаар” (Ben H. Price, 1914).


ШАВЬ НАР ТҮҮНИЙГ ОРХИН ЗУГТАВ

THE BETRAYAL AND ARREST OF CHRIST

Доктор Р.Л Химерс Жр

“Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

(Матай 26:46, 47, 48, 50; Иохан 18:10; Лук 22:51;
Матай 26:53-54, 55)

I.   Нэгдүгээрт, тэд Есүсийг орхин зугтсан нь эш үзүүлэгчдийн бичээсийг гүйцэлдүүлэхэд байсан, Зехариа 13:6-7; Матай 26:31; Марк 14:27.

II.  Хоёрдугаарт, тэд Есүсийг орхин зугтсан нь уналтад орсон хүн төрөлхтөний нэг хэсэг учраас тэр юм, Ром 5:12; Ефес 2:5, 3;
Ром 8:7; II Коринт 4:3.

III. Гуравдугаарт, тэд Есүсийг орхин зугтсан нь энэ цагаас өмнө тэдэнд гэм нүглийн буруутгал байхгүй учраас тэр юм, Матай 26:35;
Иохан 16:30-32; Лук 22:62; Иеремиа 17:9; Ром 7:24; Иохан 3:18.