Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХАРЖ БАЙНА УУ ЭСВЭЛ ИТГЭЖ БАЙНА УУ?

SEEING OR BELIEVING?
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 4, 2018

“Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг: Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна” (1 Петр 1:8, 9).


Петр Есүсийг хэзээ ч харж байгаагүй хүмүүст ярьдаг байсан. Тэд Есүсийг энэ дэлхийд байхад нь ерөөсөө харж байгаагүй хүмүүс юм. Тэгсэн ч гэсэн тэд Түүгээр аврагдсан. Өөр олон хүмүүс Есүсийг дэлхийд байхад нь хардаг байсан. Тэгсэн ч тэд аврагдаагүй. Бид агуу Спиржеоны хэлснийг хүлээн зөвшөөрч чадна – “Харж байна гэдэг итгэж байна гэсэн үг биш, харин итгэж байна гэдэг бол харж байна гэсэн үг.” Энэ бол Спиржеоны нэг номлолынх нь гарчиг байсан. Энэ нь өнөөдрийн үгэнд үндэслэсэн юм. Би Спиржеоны номлолыг та нарт тохируулаад номлох болно.

I. Нэгдүгээрт, харж байна гэдэг итгэж байна гэсэн үг биш.

Үүнийг мэдэхийн тулд Библийг маш их мэдэх шаардлага байхгүй. Сайнмэдээний дөрвөн ном даяар л Есүсийг харсан хүмүүс дүүрэн байдаг. Тэд Түүнийг харсан ч гэсэн Түүнд итгээгүй байдаг. Искариотын Иудас бүр Есүсийн Дагалдагч нарын нэг байсан. Гэсэн ч Иудас Есүст итгээгүй. Иудас Есүсийг гурван жилийн турш дагасан. Тэр Есүстэй хамт амьдарсан. Тэр Есүстэй хамт хооллож байсан. Тэр Есүсийн нэрээр чөтгөрүүдийг хөөж байсан. Тэр Есүсийг тунхагладаг байсан. Тэр Есүсийг маш ойр дотно мэддэг байсан. Есүс бүр Иудасыг найзаа хэмээн дуудаж байсан. Гэвч харамсалтай нь Иудас Есүст итгээгүй. Тийм л учраас тэр Есүсийг гучин мөнгөн зоосоор худалдчихсан. Тийм л учраас тэр гарч яваад өөрийгөө дүүжлэн там руу илгээгдсэн. Бусад Дагалдагч нар нь ч гэсэн тийм сайн дээр байх зүйлгүй байсан. Тэд ч гэсэн мөн адил Есүст итгээгүй байсан. Есүс Өөрийгөө Иерусалим руу зовлон эдлэн үхэхээр явах гэж буй талаараа тэдэнд хэлсэн. “Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь ... тул тэд ойлгоогүй ажээ.” (Лук 18:34). Есүс тэдэн рүү үлээх хүртэл тэд Түүнд итгээгүй байсан. (Иохан 20:22). Томас дагалдагч бүр үүний дараа ч гэсэн итгэхгүй л байсан! Тэд Есүстэй гурван жилийн турш хамт амьдарсан. Гэсэн ч тэд Түүнд итгээгүй. Херод хаан бас Есүсийг харсан ч гэсэн итгээгүй. Пилат Есүсийг харсан бас л итгээгүй. Фарисай нар Есүсийн гайхамшиг үйлдхийг харсан ч бас л итгээгүй. Садукайчууд болон Херодынхон Түүнтэй ярилцаж байсан ч Түүнд итгээгүй. Цугласан үй олон хүнийг Тэр хооллож, олон гайхамшиг үйлдсэн. Гэсэн ч тэдний ихэнх нь ерөөсөө итгээгүй. Есүсийг дэлхийд байхыг харсан хэн боловч бараг л арай чүү Есүст итгэж байсан! Хэн боловч арай чүү! Энэ бол хачирхалтай баримт юм! Элч Иохан үүний талаар бичсэн нь үнэхээр хачирхалтай. Иохан ийнхүү хэлсэн, “Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.” (Иохан 1:11) Есүсийг энэ дэлхийд байхад нь харсан хүмүүсээс цөөхөн нь л Түүнд итгэсэн.

Энэ баримтаас бид “харж байна гэдэг итгэж байна гэсэн үг биш” гэдгийг мэдэж болно. Энэ орой байгаа та нарын зарим нь хэрвээ би Түүнийг харсан бол Түүнд итгэх л байсан хэмээн бодож байж магад. Та нар зөвшөөрөхгүй л байх байсан, гэхдээ энэ бол үнэн юм. Тийм л учраас та нар Есүсийг жинхэнэ гэдгийг батлах ямар нэг зүйлийг “мэдрэх”-ийг хүсэж байдаг. Та нар ямар нэг “мэдрэмжийг” хайж, эсвэл Библи дэх амлалтуудыг түүнээс хайж байдаг. Та нар мэдрэмжийг ойлгож болно. Та нар Библийн амлалтуудыг харж болно. Гэхдээ та нар Есүсийг харж чадахгүй. Энэ л та нарын Түүнд итгэхгүй байгаа шалтгаан. Энэ л та нар аврагдахгүй байгаа шалтгаан. Харин би та нарт хэлье, “харж байна гэдэг итгэж байна гэсэн үг биш” Ямар нэг зүйлийг мэдэрнэ гэдэг бол итгэж байна гэсэн үг биш. Библийн амлалтыг давтан хэлнэ гэдэг бол итгэж байна гэсэн үг биш. Гайхамшиг харна гэдэг бол итгэж байна гэсэн үг биш. Миний дурьдаад байгаа бүх л үл итгэгч нар Библийг үгсийг мэддэг байсан. Гэсэн ч тэд Түүнд итгээгүй. Тэдний бараг ихэнх нь Түүнийг гайхамшиг үйлдэж байхыг харсан. Тэгсэн ч гэсэн тэд Түүнд итгээгүй. Тэдний ихэнх нь Есүсийг олонтаа харсан ч гэсэн Түүнд итгээгүйгээс болж үхээд Там руу явсан!

Эш үзүүлэгч Исаиа Есүсийн талаар ярьж байсан. Исаиа ийнхүү хэлсэн, “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов” (Исаиа 53:3). Барнесийн Тэмдэглэл ийнхүү хэлдэг,

Тэр үзэн ядагдаж... Цорын ганц Аврагч Фарисай, Садукай, Ромчуудын үзэн ядалт, жигшил зэвүүцлийн бай нь байсан. Энэ дэлхий дэх Түүний амьдрал тийм л байсан, Түүний үхэлд ч гэсэн мөн тийм л байсан; тэгээд түүнээс хойш ч гэсэн Түүний нэр хийгээд Түүний хүмүүс үлэмж ихээр үзэн ядалтын бай болсоор байна.

Хүмүүсээр орхигдов... Энэ өгүүлбэр бол их утга төгөлдөр бөгөөд Түүний Авралын төлөвлөгөөнд бүхий л хүн төрлөхтөний түүхийг энэ хоёр үгээр тодорхойлдог. “Хүмүүс [ээр] орхигдов” гэсэн нэр нь түүхийн бүхий л уйтгар гунигтай байдлыг илэрхийлэх болно; Иудейчүүдээр; баячууд, агуу эрдэм мэдлэгтэй хүмүүсээр; бүх л үеүүдийн олонх, насныхан, зэрэг зиндааны хүмүүсээр орхигдсон.

Пулпит Тайлбарт ийнхүү хэлдэг,

Тэр үзэн ядагдаж. Зарим талаараа түүний сургаалд хандах хандлага нь тэд бага анхаарал тавьж байсан хийгээд зарим талаараа загалмайд цовдлогдохоос өмнө өдөржин шөнөжин түүнд хандах тэдний хандлага зэрэг нь хүний үзэн ядалтыг харуулж байсан. Хүмүүсээр орхигдсон гэдэг нт хүмүүст гологдохоос илүү муу зүйл юм... Бидний Эзэнд “бяцхан сүрэг”-ээс илүүгээр анхаарал хандуулах цаг зав байгаагүй. Хэдий тэдний “олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт байсангүй” гэсэн ч. Зарим нь зөвхөн шөнөөр л түүн дээр ирэхийг хүсэж байсан. Бүх л “захирагч” хийгээд агуу хүмүүс түүнээс зай барьж байсан. Эцсийн мөчид бүх түүний элч нар хүртэл “түүнийг орхиод зугтсан.”

Есүсийг дэлхий дээр байхад нь харж байсан хүмүүсийн бараг ихэнх нь Түүнийг үзэн ядаж, орхин явсан. Та нар тэднээс өөр байх байсан уу? Хэрвээ та нар өөрчлөгдөөгүй бол та нар гарцаагүй тэгэх л байсан! Та нар Түүнийг үзэн ядаж, орхих байсан. Та нар Түүнээс нүүрээ буруулдаг. Та нар Есүсийг дэлхийд байхад нь хараад Түүнийг орхисон тэдгээр хүмүүстэй адилхан гарцаагүй адилхан юм! Тэд Түүнийг харсан. Тэд Түүний дуу хоолойг сонсдог. Тэгсэн ч тэд Түүнд итгээгүй. Харж байна гэдэг итгэж байна гэсэн үг биш!

II. Хоёрдугаарт, итгэж байна гэдэг бол харж байна гэсэн үг!

“Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг: Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” (1 Петр 1:8, 9).

Өнөөдрийн үгэн дэх Петрийн хэлж байгаа хүмүүс бол дэлхий дээр Есүсийг хэзээ ч харж байгаагүй юм. Тэгсэн ч тэд Түүнд итгэж, Түүгээр аврагдсан! Хэдий тэд хэзээ ч Түүнийг хараагүй, хэзээ ч Түүний дууг сонсоогүй, хэзээ ч Түүнд хүрээгүй ч яагаад Есүси итгээгүй вэ? Агуу Шинэчлэгч Калвин хариултыг нь өгсөн. Тэрээр ийнхүү хэлсэн, “Ингэх ямар ч хүн байхгүй... Эзэн Өөрийн Сүнсээр [тэднийг] залруулж, шинээр тэднийг хэлбэржүүлэхээс нааш тэд өөрсдийн ойлголтоор ингэх боломжгүй.”

Яг одоо энэ Ариун Сүнс та нарт Есүст итгэх итгэлийг өгч чадна. Одоо – хэдий та нар нүдээрээ Есүсийг харж чадахгүй байсан ч гэсэн. Одоо энэ Ариун Сүнс та нарыг Есүстэй холбож чадна – хэдий Түүний биед хүрч чадахгүй ч гэсэн.

Есүстэй харилцаатай болох эхний алхам бол хайр юм. Өнөөдрийн үг ийнхүү хэлж байна, “Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг.” “Хэдий та нар Түүнийг хараагүй боловч та нар Түүнийг хайрладаг.” Есүсийн хайр бидэнд янз бүрийн замаар ирдэг. Намайг чуулганд явж эхлэхэд манай хамаатан надаар их даажигнадаг байсан. Тэд ийнхүү хэлсэн, “Чи яаж Түүнд итгэсэн юм бэ? Тэр чиний төлөө юу хийж өгсөн юм бэ?” Гэхдээ тэд хэдий чинээ Есүсийг шоолно, би төдий чинээгээр Түүнийг хайрласан. Манай чуулганд ч гэсэн муу хүүхдүүд бас байдаг байсан. Тэд Түүний ээжийг онгон байгаагүй хэмээн бохир заваан яриа хийдэг байсан. Тэд Түүнийг бутач хүүхэд байсан хэмээн хэлсэн. Тэд Түүнийг шоолж байсан. Гэхдээ тэд хэдий чинээ Есүсийг шоолно, би төдий чинээгээр Түүнийг хайрласан.

Амилалтын баяраар би Есүсийн талаар бодохдоо бүр ихээр Түүнийг хайрладаг. Загалмай дээр тарчилсан Түүнийг би хайрлаж байсан. Хадааснууп Түүний гар хөлийг хадаасаар нэвт хатгаж байгаа талаарх бодлыг би үзэн ядаж байсан. Тэд яагаад Түүнийг ингээд байгааг би ойлгодгүй байсан. Гэхдээ л би Түүний төлөө маш их харуусал гуниг мэдэрч байсан.

Би бол ганцаардмал хүү байсан. Намайг аюулгүй аз жаргалтай байлгах гэр бүл гэж надад байгаагүй. Мөн би Есүс ганцаардмал байсан талаар бодсон – Түүнийг амраачих нэг ч найз байгаагүй – тэгээд би Түүнийг хайрласан. Би “Хэдий Есүс таныг хэн ч хайрлахгүй байсан ч би хайрлах болно.” гэж бодсон. Энэ бол миний сүнсийг аврах миний төлөөх Түүний хайр байсан. Намайг аврагдсан өдөр тэд Чарльз Веслигийн магтуу дууг дуулсан. Бадаг бүрийн төгсгөл үгс нь миний зүрхийг хөндсөн. “Гайхамшигт хайр, миний төлөө үхэх болсон миний Бурхан Та яаж ийм байж болох вэ.” “Гайхамшигт хайр, миний төлөө үхэх болсон миний Бурхан Та яаж ийм байж болох вэ.”

Есүс бол хүн биеийг олсон Бурхан байсан. Тэд миний Бурханыг хатуу модон загалмай дээр хадсан. “Гайхамшигт хайр” Энэ миний зүрхийг шархлуулсан. Би Түүнд итгэсэн. Би Түүнтэй миний төлөөх хайрынх нь улмаас холбоотой болсон – мөн Түүний төлөөх миний хайраар.

Энд байгаа хэн ч гэсэн Жон Каганыг эрх хүүхэд хэмээн дуудахгүй байх гэж би бодож байна. Жоны хүчтэй зан чанарыг нь та нар хүндэлдэг. Жон Христийг өөрийн бүхий л хүчээр эсэргүүцэж байсан. Уулзалтын өрөөнд би түүнд юу ч хэлсэн түүнийг хөдөлгөдгүй байсан. Тэр “Есүст бууж өгөх талаарх бодол намайг маш их дарамтад оруулдаг байсан бөгөөд би үүрд мөнхөд хэзээ ч тэгэхгүй юм шиг санагддаг байсан. Есүс миний төлөө амиа өгсөн. Намайг Түүний дайсан байхад, би Түүнд бууж өгөхгүй байхад л Есүс миний төлөө загалмайд Өөрийгөө тушаасан. Энэ бодол нь намайг нураасан. Би ердөө л цаашид өөрийгөө барьж дийлэхгүй болсон. Надад Есүс байх хэрэгтэй байсан. Яг тэр мөчид би Есүст бууж өгөн Түүн рүү итгэлээр очсон... Надад ямар нэг мэдрэмж хэрэгтэй байгаагүй. Надад Христ байсан!... Хамгийн өчүүхэн гэмтэн намайг уучлахаар тэр Намайг яаж хайрласан юм болоо. Христ миний төлөө амиа өгч, ингэснээр би өөрийн бүхий л зүйлээ Түүнд өргөсөн... Есүс миний үзэн ядалт, уур хилэнг зайлуулж, оронд нь хайрыг надад өгсөн.”

Агуу Спиржеон хэзээ ч Жон Кагантай уулзаагүй. Тэр Жоныг танихгүй ч гэсэн мэддэг юм шиг бичсэн. Спиржеон ийнхүү хэлсэн, “Энэ бүхний эцэст энэ бол харсандаа биш юм – энэ үргэлж л дотоод зүйл байх ёстой байдаг – энэ бол Есүсийн талаар бодох, ойлголт, үүгээр нөлөө авах, жинхэнэ харилцаа үүсгэх байдал. Тиймээс Христийг хайрлана гэдэг бол хүрэхээс илүүтэй бат бөх холбогдсон уяа мэт хүчтэй жинхэнэ нэгдэлийг үүсгэдэг... Хайр нь Аврагчийг зүрх сэтгэлд бодит болгодог... тиймээс Христ болон та нарын сүнсний хооронд хайр дотор үүссэн харилцаа нь ямар ч хүрэх эсвэл мэдрэх зүйлсээс хавьгүй илүү байдаг.” “Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг.”

Гэхдээ өнөөдрийн үг Есүстэй холбоотой байх өөр нэгэн зүйлийг бидэнд өгдөг. “Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг.” “Боловч та нар Түүнд итгэдэг.” Энд дахиад бид Есүсийг хараагүй ч гэсэн та нар түүнд итгэж болдог баримтаар сануулагдсаар байгаа. “Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг... Та нар ихэд баярладаг...” Гэсэн ч итгэдэг! Гэсэн ч итгэдэг! Петрийн бичсэн хүмүүс Есүсийн хэзээ ч харж байгаагүй хүмүүс. Тэд хэзээ ч Есүсийг мэдэрч байгаагүй. Тэд хэзээ ч Түүний дуу хоолойг сонсож байгаагүй. Гэсэн ч тэд Түүнийг мэдсэн! “Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг... Та нар ихэд баярладаг...” “Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг.”

Хелен Келлер төрөхдөө л бүтэн сохор, дүлий байсан. Анне Сулливан хэмээх нэгэн эмэгтэй Хелен Келлерт хэрхэн ярихыг зааж өгсөн. Энэ бол гайхалтай түүх. Би жаахан хүү байхдаа Хелен Келлер радиогоор ярилцлага өгч байхыг сонсож байсан. Хэдий Хелен Келлер төрхийн л сохор, дүлий байсан ч гэсэн Тэр Есүст итгэсэн! Та нар ч гэсэн Есүст итгэж болно – хэдий та нар Түүнийг харахгүй, сонсохгүй байлаа ч гэсэн!

Есүст итгэх нь та нарыг Түүнтэй холбоо тогтооход хүргэдэг. Хайр хийгээд итгэл нь хоёулаа л Есүстэй холбоо тогтооход чиглүүлэл болдог. Хайр хийгээд итгэл нь биднийг Христтэй нэгдүүлдэг. “Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг!”

Манай чуулганы төгөлдөр хуурч Еми Забалагагын гэрчлэлийг сонсоорой. Тэр бол ухаалаг эмэгтэй. Та нар түүний хэлсэн үгэнд итгэж болно.

     Би Христэд итгэхийг хүсэхгүй байсан. Миний хувьд “Есүс” бол зүгээр л нэр, онол сургаал, эсвэл миний байгааг нь мэддэг хэн нэгэн л төдий байсан бөгөөд тэр үедээ маш хол байсан. Христийн төлөө чармайл гаргахын оронд би ямар нэг мэдрэмж эсвэл нэг төрлийн бодит байдлыг эрэн хайж байсан.
     Нэг орой гэнэт би Есүс миний төлөө үхсэнийг хүлээн зөвшөөрсөн. Тэр орой би Гетсемен цэцэрлэгт миний гэмийн ачаан дор цустай хөлсөө дуслуулан шаналж байгаа Түүнийг [бодсон.] Би [бодолдоо] цовдлогдсон Христийг харсан. Би Түүний урсаж байгаа золиос хийгээд Түүнийг эсэргүүцсэн надаар Тэр сүлбэгдэж байгааг [бодсон.] Гэсэн ч би Түүнд итгэхийг хүсэхгүй л байсан. Би өөрийнхөө мэдрэмжийн баталгааны хэрэгцээндээ ороогдон байсаар байсан.
     Др Химерс Соломоны Дуун номоос Христийн үзэсгэлэнтэй байдлын талаар номлож эхэлсэн. Би сонсож байхад Христ улам бүр үзэсгэлэнтэй болсоор байсан. Би Түүнийг маш ихээр мөрөөдөх болсон. Би “Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явья.” (Соломоны Дуун 2:10) гэсэн дуу хоолойг сонссон. Би Христ надад зориулж үүнийг хэлж байна, Өөртөө намайг ирэхийг урьж байна гэж мэдэрсэн.
     Миний туулж гарсан бүхий л зовлон зүдүүр, амьдралын найдвар үгүй байдал, дэлхийн хүйтэн хөндий байдал, гэмийн дарамт шахалт нь Бурхан намайг хайрласан бүхий л учир шалтгаанаас үүдэн Есүс надад хэрэгтэй гэдгийг харуулахад чиглэж байсныг би туршлагаараа мэдсэн.
     Би [номлол дараа Др Химерстэй уулзахаар] очсон. Гэмийн хана миний өмнө боссон мэт надад санагдсан – миний зүрх сэтгэлийн хорон муу байдал, миний оюун бодол дахь чөтгөрийн бодлууд, мөн эцэс төгсгөлгүй Есүсийг эсэргүүцэх байдал. Би үүнийг цаашид тэсвэрлэх аргагүй болсон. Надад Христ хэрэгтэй болсон. Надад Түүний Цус хэрэгтэй болсон. Би өвдөг дээрээ сөгдсөн... Есүст эргэлцэх, өөр нэгэн хуурамч өөрчлөлтөөс айх, эсвэл алдаа хийх, эсвэл өөртөө түшиглэх, мэдрэмжээ нягтлах, эсвэл би өмнө нь хийдэг байсан харанхуйдаа бүдчин тэмтрэхийн оронд би итгэлээр Христ рүү харсан... Тэр миний гэмийг үнэт Цусаараа угаасан; Тэр миний гэмийн хүнд ачааг надаас зайлуулсан! Тэр намайг бүхий л гэм нүглээс минь уучилан өршөөсөн.
     Одоо бол Тэр миний баатар, Аврагч, миний Эзэн! Үүнээс хойш олон удаа би тусламж, хүч чадал, хамгаалалтын төлөө Есүс рүү очсон. Дуунд ийнхүү гардаг шиг, “Өршөөл миний амьдралыг дахин бичсэн./ /Өршөөл миний амьдралыг дахин бичсэн./ Би гэм нүгэлдээ орхигдсон байсан/ гэвч Есүс миний амьдралыг дахин бичсэн.” Одоо би өөр хүн Есүсээр аврагдахад маш их баяр хөөрөөр дүүрдэг. Гэмийн уучлалаас маш их сэтгэл хангалуун байдал хийгэд амар тайван ирж байгааг би бүрэн илэрхийлж чадахгүй байна... Над шиг асуудал дунд яваа тэдгээр хүмүүс Есүсээс уучлал аваасай хэмээн хүсэж байна! Өмнө нь надад ямар ч утгагүй амьгүй байсан Сайнмэдээ одоо миний сэтгэлийг гэгэлцүүлж, би Есүсийн талаар номлол сонсохоороо зүрх сэтгэл маань баяр хөөр хийгээд сэтгэл хөөрлөөр дүүрдэг. Бурхан минь намайг Өөрийнхөө Хүү Есүс рүү хөтлөн дагуулсанд баярлалаа. Би зөвхөн элч Паулын хэлснийг л хэлж чадах байна, “Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай” (II Коринт 9:15)!

Найз нар минь, би өөрөө Христийг таних хүртлээ “баяр хөөр”-ийн утгыг ерөөсөө мэддэггүй байсан. Би маш их асуудал, хүнд нөхцөлүүдийг туулсан. Би итгэсэн хүмүүсээсээ маш их урам хугаралтыг амсаж байсан. Би маш их ганцаардлыг мэдэрч, маш их уй гашууг туулсан. Би орой бүр бүх л шөнийн турш хэдэн цагаар хамаагүй алхадаг байсан. Би анд нөхөдгүй ганцаараа байгаагаас болж “хөнгөн хийгээд гүн гунигт” автагддаг байсан. Надад шөнө гэдэг танил байсан. Гэхдээ Есүс энэ бүх гунигтай үеүдэд маань намайг авч гарсан. Намайг хэн ч тоохгүй байна гэсэн мэдрэмж төрөх бүрд Есүс үргэлж намайг хүлээн авдаг байсан. “Би итгэлээр урсгалыг харсанаас хойш/ Та шархыг урсгалаараа ариусгасан/ Авралын хайр миний загвар болсон/ Би үхэх хүртэл үргэлжлэх болно./ Би үхэх хүртэл үргэлжлэх болно,/ Би үхэх хүртэл үргэлжлэх болно,/ Авралын хайр миний загвар болсон,/ Би үхэх хүртэл үргэлжлэх болно./ Хэрвээ та одоо ч гэсэн ганцаардаж байгаа бол энэ сайхан дууг анхааралтай сонсоорой.

Мянган аргаар дэмий хоосон би хичээсэн
Миний айдас арилж, миний найдвар өсөхийн тулд;
Гэхдээ надад хэрэгтэйг Библи ийнхүү хэлдэг,
Зөвхөн Есүс л үүрд мөнхөд.

Миний сүнс харанхуй, миний зүрх хүрэл төмөр-
Би харж чадахгүй, би мэдэрч чадахгүй;
Гэрлийг, амийг, би таалагдах ёстой
Энгийн итгэлээрээ Есүст

Тэр үхсэн, Тэр амьд, Тэр хаанчилдаг, Тэр өмгөөлдөг;
Түүний айлдвар хийгээд үйлсэд нь хайр байдаг;
Эдгээр нь бүхий л гэм буруутанд хэрэгтэй
Өнө мөнхөд Есүст
(“Есүст” by James Procter, 1913).

Та нар “Би итгээгүй. Та хайр хийгээд итгэлийн талаар ярисан” гэж хэлж магад. Та нар “Надад Христийг гэх хайр байхгүй” гэж хэлдэг. “Би Түүнд итгэдгүй. Таны баримтууд намайг итгүүлдэггүй.”

Тиймээс би та нарт заавал сануулах ёстой. Та нар хайр хийгээд итгэлийн сайхан үгсийг сонсохгүй байхад чинь өнөөх өдөр ирэх болно. Та нарын чих чинь таг дүлий байх болно. Тэнд та нарын төлөө гэх амар тайван хийгээд уучлалын талаар ямар ч үг байхгүй байх болно. Бүх зүйлс үүрд мөнхийн харанхуйн Тамд залгигдах болно.

Бурхан та нарт уур хилэн шийтгэл дотроо ярихаас өмнө одоо намайг сонс! Бурхан та нарт ийнхүү хэлэх болно, “Би дуудсан, та нар татгалзсан.”

Миний та нарт хэлж чадах бүх зүйл бол та нар Христэд итгэсэн үү? гэсэн зүйл юм. Одоо та нар энэ орой үүнийг хийх үү? Би дахиад хийж чадахгүй. Би та нарыг Есүст итгүүлж чадахгүй. Би үүнийг Бурханд даатган орхих хэрэгтэй. Бурхан хүчээрээ олон зүрхнүүдийг Есүст итгүүлэхээр нээсэн. Та нар Бурханаар Есүс руу удирдуулсан олон хүмүүсийн дунд сууж байна. Бурхан тэднийг Есүс рүү хөтлөн дагуулсан. Хэрвээ тэр та нарыг дагуулахгүй бол надад та нарын төлөө хийж чадах юу ч байхгүй. Хэрвээ Бурхан та нарыг аврахаар сонгоогүй бол надад хийж чадах юу ч байхгүй. Хэрвээ чи сонгогдсон тэр нэгэн биш бол надад хийж чадах зүйл юу ч байхгүй.

Гэхдээ энэ орой Бурхан та нарын зүрхэнд ярихад нь Христийг хүлээн ав. Одоо Түүнийг хүлээн ав. Есүс маш их хэрэгтэй байгаа та нар одоо Түүн рүү очоод итгээрэй. Бурханы Сүнс та нарын зүрхэнд тавихаас нааш миний хэлсэн эдгээр бүх үгс ямар ч тусгүй юм. Өнөөдрийн үгэнд Петрийн хэлсэн хүмүүс шиг та нар Есүст итгэхийн төлөө бид залбирч байна. Жон Каган, Еми Замбалага, болон бусад та нарын эргэн тойронд байга хүмүүст Бурхан үйлдсэн шиг Тэр та нарт хийхийн төлөө бид залбирч байна. Энэ орой бидний дунд сонгогдсон тэр нэгнийг Бурхан сонгох болтугай. Та нар Есүс рүү ирээд, Түүний бүхийл – эвлэрлийн Цусаар дамжуулан үүрд мөнхөд аврагдах болтугай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүст” (James Procter, 1913).


ХАРЖ БАЙНА УУ ЭСВЭЛ ИТГЭЖ БАЙНА УУ?

SEEING OR BELIEVING?

Доктор Р.Л Химерс Жр

“Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг: Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна” (1 Петр 1:8,9).

I.   Нэгдүгээрт, харж байна гэдэг итгэж байна гэсэн үг биш,
Лук 18:34; Иохан 20:22; 1:11; Исаиа 53:3.

II.  Хоёрдугаарт, итгэж байна гэдэг бол харж байна гэсэн үг!
Соломоны дуун 2:10; II Коринт 9:15.