Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЦУСТАЙ ЭСВЭЛ ЦУСГҮЙ

WITH OR WITHOUT BLOOD
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 21, 2018

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” (Еврей 9:22).


Спержеоны ихэнх өөрчлөлтүүд тэр даруй болж байгаагүй, гэхдээ зөвхөн Христэд итгэн баяр хөөр, баталгааг олхоос өмнө хэдэн долоо хоног эсвэл бүр хэдэн сарын буруутгал дор шаналж зовох байдлаар эхэлдэг. Энд Спержеоны номлолоор дамжуулан өөрчлөгдсөн хоёр эмэгтэйн гэрчлэл байна.

Мэри Эдвардс,

      Тэр Спержеоны номлол сонсох хүртлээ зүрх сэтгэл нь хатуу хэвээр байсан. Өөрийнхөө гэм нүглийн шийтгэлээс тэрээр маш их айж эхэлсэн. Тэр цуглаанд ирсээр байсан боловч хэдэн сарын турш цөхөрсөн хэвээр байсан. Тэгээд тэр Есүсийн хайрын тухай Спержеоны номлол сонссон. Тэр Есүс болон Түүний цусны төлөөст итгэн баярлан хөөрсөн. Тэр зөвхөн Есүст итгэн аврагдсан. Тэр одоо ч гэсэн зөвхөн Есүс рүү харсаар байгаа.

Мэри Жонс,

      Тэр Спержеоны номлолыг сонирхох үүднээс сонсохоор ирсэн. Тэр айдастайгаар цуглаандаа хоцорсон. Тэрээр ингэж хэлсэн, “Түүний номлолыг сонсохоор хэзээ ч очихгүй байхыг би хүссэн. Би дахиж хэзээ ч очихгүй байхаар шийдсэн. Гэхдээ хэрвээ би үүнээс холдвол маш их гуниг мэдэрч байсан. Хэрвээ би түүний үгийг сонсохоор ирвэл гуниглаж, бас би холдон явахад ч гэсэн гунигтай хэвээр байсан. Эцэст нь би Христэд итгэж, Түүн дотор амар амгалан болон тайван байдлыг олсон. Би өөр зүйлсээс амар амгаланг хайхаа болих хүртэл Христийг олж чадаахгүй, харин Есүсээс хайхад олсон. Эхэндээ би бүх л боломжит зүйлсээс хайж байсан. Харин би Христ болон Түүний бүхнийг аврах Цусийг олох хүртлээ ямар ч зүйлээс тайвшралыг олж чадаагүй.”

Намайг номлохоос өмнө Спержеоны цугларалт дээр олон залуусыг Есүст итгэхэд нь тус болж байсан магтан дууг ноён Гриффит дуулах болно.

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” (Еврей 9:22).

Агуу Спержеон үргэлж л “Номлогчдын Хаан” хэмээн нэрлэгддэг. Үнэндээ түүнээс илүүгээр Сайнмэдээний агуу номлогч гэж үгүй юм. Түүний үйлчлэл даяар хийдэг байсан сэдэв нь Загалмай дээрх Есүсийн золилтоорх нүгэлтнүүдийн авралын талаар үргэлж байдаг байсан. Гэмийн уучлалын төлөөх Загалмай дээр урсгасан Аврагчийн Цусны тухай түүний номлолд эдгээр сэдэв нь үргэлж онцгой байр суурь эзэлдэг байсан. Тиймээс Спержеон үргэлж өнөөдрийн энэ үгийг эш татан номлодог байсан.

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” (Еврей 9:22).

Гэхдээ “уучлал” гэдэг үг өнөөгийн ихэнх хүмүүст танил биш байдаг. Энэ “уучлал” гэдэг Грек үгийг орчуулахдаа үүний утгын зөв орчуулгыг бид заавал авч үзэх ёстой. Стронгын толь бичигт энэ Грек үг нь “aphěsis” гэж байдаг. Энэ нь “эрх чөлөө,” “өршөөл,” “чөлөөлөлт,” “чөлөөлт байдал,” болон “хэлтрүүлэл” гэсэн утгатай. Өнөөдрийн үг магад эдгээр үгийг оруулбал илүү тодорхой болно,

“Цус урсахгүйгээр эрх чөлөө, өршөөл, чөлөөлөлт, чөлөөт байдал, уучлал гэж үгүй ажээ.”

Спержеон үргэлж л Цусны талаар эшлэл сонгодогт гайхах зүйл ерөөс үгүй юм. Спержеоны нэгэн алдартай номлолд тэрээр ийнхүү хэлсэн,

“Есүс Христийн цусны талаар хэлдэггүй зарим номлогчид байдаг бөгөөд тэдний талаар та нарт хэлэх нэг зүйл байна: Тэднийг сонсохоор хэзээ ч бүү оч! Хэзээ ч тэднийг бүү сонс! Тэдний цусны талаар хэлдэггүй үйлчлэл нь амьгүй, үхмэл үйлчлэл тул хэнд ч гэсэн тусгүй юм.”

Цусны чухал байдлын талаар өнөөдрийн үг маш тодорхой харуулдаг,

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.” (Еврей 9:22).

I. Нэгдүгээрт, Христийн Цусны урсалт байхгүйгээр та нарт юу тохиолдох талаар анхаар.

Христийн Цусны урсалт байхгүйгээр гэмээс эрх чөлөөтэй байна гэж үгүй. Христийн Цусны урсалт байхгүйгээр гэмийн уучлал гэж үгүй. Христийн Цусны урсалт байхгүйгээр гэмээс чөлөөлөгдөнө гэж үгүй. Христийн Цусны урсалт байхгүйгээр гэм нүглээсээ ангид байна гэж үгүй. Христийн Цусны урсалт байхгүйгээр гэмийн уучлал гэж үгүй. Үхэхэд чинь та нарыг хүлээх цорын ганц зүйл бол Тамын гал юм.

Шотландын Камбусланг дахь агуу сэргэлтээр Тамын талаар номлосон байдаг. “Камбусланг дахь номлогчид зовлон тарчлалтай жинхэнэ Тамд яг таг итгэдэг байсан. Тэд сонсогч хүмүүстээ үүний талаар анхааруулахгүй байхыг маш ноцтойгоор хүлээн авдаг байсан. Тэд янз бүрээр л ойлгогддог байсан. Хорин нэгэн настай залуу ингэж бодож байсан, “Тамыг орхигдсон сүнснүүд шатаж байдаг, чөтгөрүүд тэдэнтэй хамт байдаг тийм нүх адил надаас хол зүйлээр би хардаг байсан.” Арван таван настай хүү үүнээс айхаасаа өмнө ийнхүү хэлж байсан, “Тамын гал над руу ирж байгааг би харсан.” Нэгэн залуу эмэгтэй “галт нуур болон ёроол дахь хүхрийн үнэр” болох ихүүн үнрийн улмаас арай чүү амьсгалж байсан. (The Cambuslang Revival, The Banner of Truth, 1971, хуудас. 154).

Би ийм биш ч гэсэн Тамын талаарх миний суурь итгэл бол эдгээр хүмүүстэй нийцэж байгаа. Библид Бурхан Тамын талаар хэлдэг учраас би үүнд итгэдэг. Бичээст хэнээс ч илүүгээр Есүс Тамын талаар хэлсэн байдаг. Тэрээр Өөрийнх нь цаг үед амьдарч байсан үл итгэгч нарт хандан “Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” (Матай 23:33) гэж хэлсэн байдаг. Христ үл итгэгч нарт “Унтаршгүй галтай тамд” (Марк 9:43). орж болохыг анхааруулсан байдаг. Христ Тамд “Би энэ галд амь тэмцэн байна” (Лук 16:24) хэмээн хашгирах нэгэн баян хүний тухай өгүүлсэн байдаг. Спержеон ийнхүү хэлсэн,

Тамд нэг цагыг өнгөрөөнө гэдэг ямар харамсалтай! Өө, тэгээд та нар Аврагчийг хайна гэж яаж хүсэх билээ! Гэхдээ үнэхээр харамсалтай, Тамд нэг цаг байхад ийм зүйл гэж байхгүй. Нэг л хаягдсан бол үүрд мөнхөд хаягдсан!

Спержеон дахиад ийнхүү хэлсэн,

Та ганцхан утсаар л Тамын амсарт холбогдож байхад: энэ холбоос нь тасалж байдаг. Ганхцан амьсгалын төлөөх багтрал, ганцхан хормын төлөөх зүрхний чинь зогсолт болон та Бурхангүй, найдваргүй, өршөөлгүйгээр мөнхийн ертөнцөд байх болно. Өө, та нар үүнтэй нүүр тулж чадах уу?

Нэг л тийшээ орсон бол оройтжээ гэдгээ ухаарах болно,

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” (Еврей 9:22).

Та нар Есүс Христийн урссан Цусаар гэм нүглээ цэвэрлүүлэхгүй бол ийм зүйлтэй учрах болно!

Тэгээд мөн Шүүлтэд та нарын гэмүүд асуудал үүсгэж та нарыг буруутгах болно. Та нар гэм нүглээ нууцалсан гэж боддог. Түүнийгээ мартсан байдаг

“Бурхан... нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно”
        (Номлогчийн үгс 12:14).

Энэ орой өөрсдийнхөө гэмийг хэнд ч мэдэгдэхгүйгээр нууж чадна хэмээн бодож байгаа хэн нэгэн байж болох юм. Тэд үүнийг мартсан,

“ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг”
      (Сургаалт үгс 15:3).

Олон хүмүүс бодолдоо хадгалсан гэм нүглээрээ хордож байдаг. Тэд нууц гэм нүглээсээ болж үнэндээ бие махбодиор өвчтэй болдог. Давид шиг тэд “миний нүгэл үргэлж миний өмнө байдаг” (Дуулал 51:3) хэмээн мэдэрдэг. Зүрхний олон өвчин болон бусад өвчнүүд гэмшин уучлагдаагүй гэмийн тарчлалаас үүсдэг гэж би боддог. Агуу Пуритан судлаач Жон Овен ийнхүү хэлсэн, “Бид итгэлээр Христийн цусны нөлөө болон ариусгалын тус нэмрийг хүлээн авдаг.” Гэхдээ үүнгүйгээр та нар хэзээ ч жинхэнэ амар тайвныг олж чадахгүй,

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” (Еврей 9:22).

Тэгээд мөн зүрх сэтгэлийн гэм нүглийн асуудал байдаг. Та нар зүрхэн дэх гэмийг чинь хэн ч харахгүй гэж боддог. Гэхдээ та буруу бодож байна. Библи ийнхүү хэлдэг,

“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.... ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж... хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм” (Иеремиа 17:9, 10).

Таны зүрхэн дэх гэмийг хэн ч мэдэхгүй байж болох ч Бурхан үүнийг нягталж, эдгээр нуугдсан нүглийг чинь шийтгэх болно. Учир нь,

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.” (Еврей 9:22).

Та нарын нүгэлд эрх чөлөө гэж үгүй. Та нарын нүгэлд чөлөөлөлт гэж үгүй. Та нарын нүгэлд чөлөөт байдал гэж үгүй. Та нарын нүгэлд өршөөл гэж үгүй. Үүнээс хэзээ ч эрх чөлөө байхгүй. Үүнээс хэзээ ч чөлөөлөгдөхгүй. Үүнээс хэзээ ч чөлөөтэй байхгүй. Үүнээс хэзээ ч өршөөгдөхгүй. Та нар ямар аймшигтай нөхцөл байдалд байна вэ!

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.” (Еврей 9:22).

Гэхдээ библид өөр илүү зүйлс байдагт Бурханд талархаж байна.

II. Хоёрдугаарт, хэрвээ та нарт Христийн Цусны урсалт байвал та нарт юу тохиолдох талаар анхаар.

Өнөөдрийн үгнээс Христийн Цусыг нөгөө талаас нь харуулбал. Есүсийн Цустай бол та нарын нүглүүд үүрд арилгагдсан! Есүсийн Цустай бол та нарын нүглүүд уучлагдсан! Есүсийн Цустай бол та нар нүглээсээ чөлөөлөгдсөн! Есүсийн Цустай бол та нарт чөлөөт байдалтай байна! Есүсийн Цустай бол та нарын нүглүүд өршөөгдсөн! Есүсийн Цустай бол та нарыг хүлээж байгаа зүйл бол Тэнгэрийн алдар юм! Илчлэлт номонд Христ итгэгчид Есүсийг магтан дуулж байхад тэндээс бид Тэнгэрийн талаар цухам ойлголтыг хардаг,

“Тэд шинэ дуу дуулж -Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ” (Илчлэлт 5:9).

Есүсийн Цусаар аврагдсан бид Түүний авардаг цусны талаар үүрд мөнхөд магтан дуулах болно! Фанни Кросбай өөрийнхөө гайхалтай магтуу дуунд өгүүлсэн шиг,

Чөлөөлөгдсөн, үүнийг тунхаглахдаа би үнэхээр дуртай!
   Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
Чөлөөлөгдсөн, Түүний хязгааргүй өршөөлөөр,
   Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Түүний хүүхэд болох би үүрд мөнхөд.
   (“Чөлөөлөгдсөн” Fanny J. Crosby, 1820-1915).

Дахилтыг нь хамтдаа дуулья!

Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Түүний хүүхэд болох би үүрд мөнхөд.

Биднийг авардаг Цус нь энгийн нэгэн Цус биш. Үйлс 20:28-аас Христийн Цус хичнээн агуу болохыг бид мэддэг. Үүнийг тодорхой болгох үүднээс би та нарт Нью Интернэшнл хувилбараас үзүүлье:

“Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон” (Үйлс 20:28).

Энд бид бол “Бурханы Цусаар” худалдагдан авагдсан гэдгийг тодорхой харж болно. Христ бол Бурханы биелэл болсон “жинхэнэ Бурханы жинхэнэ Бурхан” – махбодь дахь Бурхан. Иймээс энэ Цусыг бид “Бурханы Цус” хэмээн дуудах нь маш зөв юм. Ийм л учраас агуу Спиржеон ийнхүү хэлсэн,

“Цус үгүй сайнмэдээ... бол чөтгөрүүдийн сайнмэдээ.”

“Калварид золиослогдсон цус бол нүгэлтнүүдийн цорын ганц найдвар юм.”

Орчин цагийн номлогчид “Цус” гэж хэлэхээс болгоомжлохдоо Есүсийн үхэл гэсэн өөр нэг үгийг л зөвхөн зөвшөөрдөг - Болгоомжлол! Цус үгүй сайнмэдээ бол чөтгөрүүдийн сайнмэдээ! Агуу Спиржеон үүний талаар бас ийнхүү хэлсэн,

“Бид хэлж чадахгүй зарим гэм нүгэл байж болох ч Христийн Цусаар угаагдах боломжгүй гэм нүгэл гэж ерөөсөө байхгүй юм.”

Чарльз Весли үүнийг маш сайн хэлсэн,

Тэр цуцлагдсан гэмийн хүчийг эвддэг
   Тэр хоригдогсдыг чөлөөлдөг;
Түүний цус хамгийн бохирыг ч цэвэрлэж чадна,
   Түүний цус миний төлөө байсан.
(“Өө, хэдэн мянган хэлүү дуулна” Charles Wesley, 1707-1788;
      “Өө, над руу нээгээч” аянд).

Үүнийг дуулцгаая!

Тэр цуцлагдсан гэмийн хүчийг эвддэг
   Тэр хоригдогсдыг чөлөөлдөг;
Түүний цус хамгийн бохирыг ч цэвэрлэж чадна,
   Түүний цус миний төлөө байсан.

“Чөлөөлөгдсөн, үүнийг тунхаглахдаа би үнэхээр дуртай!” үүнийг дуулцгаая!

Чөлөөлөгдсөн, үүнийг тунхаглахдаа би үнэхээр дуртай!
   Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
Чөлөөлөгдсөн, Түүний хязгааргүй өршөөлөөр,
   Түүний хүүхэд болох би үүрд мөнхөд.
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
   Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Түүний хүүхэд болох би үүрд мөнхөд.

“Цусанд Хүч Байдаг”! Үүнийг дуулцгаая!

Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч байдаг
   Хурганы Цусанд;
Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч бий
   Хурганы гайхалтай Цусанд!
(“Цусанд Хүч Байдаг” Lewis E. Jones, 1865-1936).

Дахиад дуулцгаая!

Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч байдаг
   Хурганы Цусанд;
Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч бий
   Хурганы гайхалтай Цусанд!

Хойд Сан Франциско дахь библийн сургуульд байхдаа би Хиппи нартай хамт олон библи сургалтад оролцож байсан. Энэ бол 1970-аад оны Есүсийн Хөдөлгөөн байсан. Эдгээр залуусын олонх нь оюун санаа-өөрчлөх LSD-тэй адилхан хар тамхи хэрэглэж байсан. Тэдний зарим нь энэ гэмийнхээ улмаас чөтгөрт эзлэгдсэн байсан. Тэд яг л Гадайрын чөтгөрт эзлэгдсэн хүнтэй адил – галзуу байсан. Зарим ахан дүүс нар нэгэн залуу Хиппи охиноос чөтгөрүүдийг нь хөөхөөр оролдож байгааг харж байснаа санаж байна. Тэд чөтгөрийг зайлхыг тушаасан ч юу ч болоогүй. Тэгээд нэг ах энэ дууг дуулж эхэлсэн,

Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч байдаг
   Хурганы Цусанд;
Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч бий
   Хурганы гайхалтай Цусанд!

Тэр охин хэвлийн гүнээсээ хашгирсан. Тэр дахиад энэ дууг дуулсан,

Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч байдаг
   Хурганы Цусанд;
Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч бий
   Хурганы гайхалтай Цусанд!

Тэр дахиж хашгираад, чөтгөрүүд түүний амнаас гадагшилсан бөгөөд Есүс дэлхий дээр байхдаа хийсэн шиг тэд бас тийнхүү үйлдсэн. Хэсэг хугацааны дараа өнөөх охин эрх чөлөөтэй болсон! Тэр шалан дээр суугаад аяга ус уусан. Үүнээс хойш би түүнийг маш удаан хугацаанд таньдаг байсан. Тэр сайн, итгэмжит Христ итгэгч болсон. Би үүний талаар өөрийнхөө Хятад Баптист сүмийн пастор Др Линд хэлсэн. Тэрээр ийнхүү хэлсэн, “Тиймээ, Боб. Хэрвээ Баптист номлогч Хятадад чөтгөрийг Христийн Цусны хүчээр хэрхэн хөөхийг мэдэхгүй бол түүний үгийг сонсохоор хэн ч ирэхгүй!” Христийн Цусны хүчний гайхалтай ажлын сэтгэл хөдөлгөсөн дүрслэлийг би үзсэнээ гарцаагүй мэдэж байсан! Спиржеон үүнд их таатай байх байсан гэдэгт би эргэлзэхгүй байна! Сатан манай залуусыг устгахаар ашиглаж байгаа LSD, херойн, эсвэл бусад хар тамхины төрлүүдээс Есүсийн Цус нь илүү хүчтэй! Есүсийн Цус та нарын зүрх сэтгэл хийгээд амьдрал дахь ямар ч гэмийг ариусгах чадвартай!

Би “Үнэгүй Нигүүлсэл Нэвтрүүлэгч”-ийн хуулбарыг үзэж байсан. Энэ бол Жон Гилл, Ж.С Райл, Октайвиус Винслов, Спиржеон нар шиг - өнгөрсөн үеийн номлогч нарын олон агуу номлолуудыг сайжруулан тогтмолоор гаргадаг. Миний харж байсан хуулбарт эдгээр хүмүүсийн орлуулалт, цагаатгал, чөлөөлөлтийн талаар номлолууд байсан. Эдгээр агуу Калвинистик номлогч нарын нэг нь ийнхүү хэлсэн,

Христийн цусанд үнэ цэнэтэй чухал элмент оршиж байдаг. Энэ нь гэмийн вирус хүрэшгүйгээр цэвэр байдлаараа артерийн судсаар урсаж эхэлдэг... Ариун Аврагч бузар нүгэлт хүний төлөө нүгэлгүй орлуулалтаа санал болгодог. Түүний үнэ цэнэтэй цусны гавьяагаар.
      Хайртууд минь энэ гэрэлд үүнийг хараач: Зүрх сэтгэл чинь хайрын бишрэл хүндэтгэлээр гэрэлтэх болно, тэгээд Христийн өмнө өдвөг сөгдөж, [та нарын мөс чанар] дахь бүхий л гэм буруу уучлалууд, хамгаалалтууд, цуцлалтаар дүүрэх болно.

Одоо энэ чөлөөлөлт, гэмийн уучлалуудыг хараахан аврагдаагүй байгаа тэдгээр хүмүүст хүргэцгээе. Муслимд түүний гэм нүгэл уучлагдсан зүйл ерөөсөө байдаггүй. Тэр тэгж хэлж байгаагүй бөгөөд Коран сударт тэд хэрхэн уучлагдах талаар огт хэлээгүй. Хангалттай сайн байснаараа аврагдана хэмээн хичээж буй хүнтэй уулз. Тэр ийнхүү хэлдэг, “Миний нүгэл уучлагдана гэж би найдаж байна.” Шүтлэггүй, эсвэл Бурхангүй үзэлтэнтэй уулз. Тэд нүгэл нь уучлагдсан гэдгийг хэзээ ч мэдэхгүй.

Энэ орой эндээс би орхигдсон хүн, эсвэл эмэгтэй, эсвэл залууг олох болов уу? Орхигдсон хүн! Та нар орхигдсон гэдгээ мэдэрч байна уу? Хэрвээ та нар тэгж байгаа бол үнэхээр талархаж байна. Тэдэнд чөлөөлөлт, гэмийн өршөөл байна – Есүс Христийн Цусан дахь. Өө, гэмтнүүдээ хараач! Гетсемен цэцэрлэгт та нарын төлөө урсаж буй хөлстэй Есүсийн Цусыг та нар хардаг уу? Та нар Загалмай дээр цовдлогдсон Есүсийг хардаг уу? Тэр та нарын төлөө хадагдсан. Өө, хэрвээ энэ орой би та нарын төлөө загалмай дээр хадагдаж болдог бол та нар юу хийх байсныг би мэднэ: Та нар өвдөг сөгдөөд миний хөлийг үнсэж, та нарын төлөө үхсэн миний төлөө та нар гашуудан уйлах болно. Гэхдээ орхигдсон гэмтнүүдээ Есүс та нарын төлөө үхсэн – та нарын төлөө! Та нарын төлөө Тэр цусаа урсгаж эхэлснээс хойш хэрвээ та нар Түүн рүү ирээд Түүнд итгэвэл та нар хаягдах боломжгүй болно. Тэгээд та нар гэмтэнээрээ байна уу? Та нар Христэд бүрэн итгээгүй учраас та нар гэмийн буруутгалд байна уу? Та нарт надад тунхаглах эрх мэдэл байгаа. Есүст итгэ, тэгээд орхигдохгүй болно! Есүст Өөрт нь итгэ, Тэр та нарын төлөө үхсэн гэдэг зүйлд нь биш. Харин Есүс Христэд Өөрт нь итгэ.

Та нар гэмтэн биш гэж хэлдэг үү? Та нар бидэнд уучлуулаад байх гэм нүгэл гэж байхгүй гэж хэлдэг үү? Тийм бол та нарт дамжуулах Христ гэж надад байхгүй. Тэр сайн хүмүүсийг аврахаар ирээгүй; Тэр нүгэлтнүүдийг аврахаар ирсэн. Та нүгэлтэн үү? Та нар гэм нүглээ мэдэрдэг үү? Та нар орхигдсон уу? Та нар үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Гэмтнүүд ээ! Хэрвээ Есүс энэ орой энд байсан бол Тэрээр цустай гараа та нар руу сунгаад “Гэмтнүүдээ, Би та нарын төлөө үхсэн. Та нар Надад итгэх үү?” гэх болно. Тэр энд биеэрээ байхгүй ч гэсэн намайг үүнийг хэлээрэй гэж илгээсэн. Та нар Түүнд итгэх үү? “Өө!” гэхдээ та нар “би үнэхээр их гэмтэн” гэж хэлдэг. “Өө!” хэмээн Есүс “ийм л учраас Би та нарын төлөө үхсэн, учир нь та нар бол гэмтнүүд юм.” хэмээн хэлдэг. “Гэвч” та нар “Би үнэхээр ичмээр зүйлсийг үйлдэж, бас бодож байсан” хэмээдэг. Есүс “Миний гар, хөл, хавирганаас урсах Цусаар та нарын бүхий л нүгэл угаагдсан. Зөвхөн Надад итгэ; Энэ л Миний гуйж байгаа зүйл.” гэж хэлдэг. Есүс Христэд Өөрт нь итгэ!

Гэвч хэн нэгэн нь “Би Аврагчийг хүсэхгүй байна” хэмээн хэлж магад. Тэгвэл надад үүнээс өөр хэлэх зүйл алга – “Уур хилэн айсуй! Уур хилэн айсуй!” Шүүлт чам руу ирж байна!

Гэхдээ та нар гэмтэй гэдгээ мэдэрч байна уу? Та нар гэм нүглээ үзэн ядаж, түүнээсээ эргээд Христ рүү очих хүсэлтэй байна уу? Тэгвэл би та нарт Христ та нарын төлөө үхсэн гэдгийг хэлж чадна. Христэд итгэ! Түүнд найд! Есүс Христэд Өөрт нь итгэ!

Спержеон хэдэн хотоор номлохоор явж байхад нь нэгэн залуу түүн рүү захиа бичсэн. Тэр ийнхүү хэлсэн, “Эрхэмээ, та ирэхдээ миний асуудалд таарсан үгийг номлоорой. Бид өөрсдийнхөө талаар үнэхээр газар дэлхий дээрх хорон муу хүн бөгөөд бид хэзээ ч аврагдаж чадахгүй гэдэг талаараа заавал бодох ёстой байдаг талаар би сонсож байсан. Би өөрийгөө хорон муу нэгэн гэж бодох гэж хичээсэн боловч чадаагүй. Би аврагдмаар байна, гэхдээ би хэрхэн хангалттай сайн гэмших ёстойгоо мэдэхгүй байна.” Спержеон ийнхүү хариулсан, “Хэрвээ би тэнд очоод номлохдоо түүнийг харах юм бол түүнд би өөрийгөө дэлхий дээрх хамгийн хорон муу нэгэн гэж бодохыг Бурхан шаарддаггүй, учир нь мэдээж дэлхий дээр чамаас илүү гэмтэй нэгэн байгаа нь тодорхой. Энэ дэлхий дээр бусадтай адил их гэмтэй тийм биш зарим хүмүүс байдаг.

Бурханы шаарддаг зүйлс нь гэвэл: ийнхүү хэлдэг хүн, ‘Би өөрийнхөө талаар бусад хүмүүсээс илүү сайн мэднэ. Би тэдний талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би өөрийнхөө, тухайлбал миний зүрх сэтгэлийн талаар хардаг зүйл бол олон хүмүүс надаас илүү гэмтэн гэж боддоггүй. Тэд магад миний үйлддэгээс илүү их муу зүйлийг үйлдэж болно, гэхдээ би илүү их номлол, илүү их анхааруулга сонсож байгаа учраас би тэднээс илүү гэмтэй юм.’ Би та нарыг Христ рүү Өөр рүү нь очоод ‘Эзэн, би нүгэл үйлдсэн.’ гэж хэлээсэй хэмээн хүсэж байна. Та нарын ажил бол очоод ‘Эзэн Есүс ээ, гэмт намайг өршөөгөөч.’ хэмээн хэлэх л юм. Ингээд л болоо. Та нар өөрсдийгөө гэмтэй гэдгийг мэдэрч байна уу? Тэгвэл би дахиад хэлье, ‘Есүс рүү Өөр рүү нь очоорой. Тэр Өөрийнхөө үнэт Цусаар гэм нүглийг чинь угаах болно.’”

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.” (Еврей 9:22).

Номлолын төгсгөлд өөрийгөө орхигдсон гэдгээ мэддэг, “найдварын баяр хөөр хийгээд Бурханы алдар,” болон бүхий л гэм нь уучлагдсан байж чадахгүй тийм орхигдсон гэмтэн энэ газарт байхгүй гэж би хэлэх болно. Хэдийгээр та нар гэм нүгэлдээ Там адил хар ч гэсэн яг энэ орой Тэнгэрт шиг цагаан байж болно. Гэмтэн Есүст итгэх яг тэр мөчид Есүсийн Цусаар аврагдах болно. Энэ эшлэл та нарын зүрх сэтгэл хийгээд амьдралд биелэл болохыг зөвшөөр:

Би байгаа чигээрээ өөрийгөө зөвтгөлгүйгээр ирсэн
   Гэхдээ Таны цус миний төлөө урссан;
Тэгээд та надад Өөртөө ирэхийг тушаасан,
   Өө, Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
(“Би байгаа чигээрээ” Charlotte Elliott, 1789-1871).

Эхний хоёр энгээ рүү ирээрэй. Бурханд өөрийн гэм нүглээ гэмшээрэй. Тэгээд Есүст итгээд, Есүсийн үнэт Цусаар гэм нүглээсээ цэвэрлэгдээрэй.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Энд Усан оргилуур байна” (William Cowper, 1731-1800;
“Гайхамшигт Хайр” аяанд)


үндэс

ЦУСТАЙ ЭСВЭЛ ЦУСГҮЙ

WITH OR WITHOUT BLOOD

Доктор Р.Л Химерс Жр

“Цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” (Еврей 9:22).

I.    Нэгдүгээрт, Христийн Цусны урсалт байхгүйгээр та нарт юу тохиолдох талаар анхаар, Матай 23:33; Марк 9:43; Лук 16:24; Номлогчийн үгс 12:14; Сургаалт үгс 15:3; Дуулал 51:3; Иеремиа 17:9, 10.

II.  Хоёрдугаарт, хэрвээ та нарт Христийн Цусны урсалт байвал та нарт юу тохиолдох талаар анхаар, Илчлэлт 5:9; Үйлс 20:28.