Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭМЦЭГЧ ХРИСТЧИН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗОРИГЛО

DARE TO BE A FIGHTING CHRISTIAN!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Мягмар Эзэний өдрийн орой, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 10, 2017


Саяхан би Ворлд Магазин сэтгүүлээс нэгэн сонирхолтой өгүүллэг уншисан. Энэ нь Америкт байхдаа сайнмэдээ тараагч болсон Хятад оюутнууд, тэдний ихэнх нь Хятад руу буцаад гэр цуглаануудад дасан зохицож чадахгүй байгаа талаар өгүүлсэн байсан. Нэгэн сайнмэдээ тараагч болсон охин Хятад руу буцаад тэдэнд байгаа асуудлыг тайлбарлаж өгсөн. Тэр ийнхүү хэлсэн, “Би гэр цуглаанд оролцохоор очсон. Гэтэл би өөрийнхөө туршлагыг тэдэнд хуваалцахад үнэхээр хэцүү байсан. Тэд ердөө л хоорондоо холбоо харилцаа байдаггүй байсан. Би ганцаардаж цөхөрсөн.” Уг өгүүллэгт түүний байдал бол байдаг л зүйл гэж хэлсэн. Америкт сайнмэдээ тараагч болсон олон хүмүүс гэр цуглаанууд гэж юу байдаг талаар ямар ч бэлтгэлгүй байдаг – гэр бүлийн дарамт, ажлын хуваарь, чуулганы олон янзын төрөл гэх мэт. “Сайнмэдээ тараагч болсон оюутнуудын 80 хувь нь хоёр жилийн дараа цуглааныг орхин явдаг.” (World Magazine, September 30, 2017, p. 48). “Тэд Хятад чуулган руу алхаж орохдоо хүсэн хүлээж байсан нь талаар болдог – зарим нь агааржуулагчгүй эсвэл байхгүй - тэдний хэрэгцээг хоолоор хангах хэн ч байхгүй.”

Үүнтэй мөн адил Хятад чуулганы пасторууд иймэрхүү буцан ирж байгаа хүмүүс чуулганы эрх мэдлийн талаар гомдоллож, маргалдаж байдгыг олж мэдсэн байдаг. Тэд Хятад дахь чуулганууд Америк дахь чуулгануудтай адилхан болох хэрэгтэй хэмээн хүсэж байдаг.

Энэ нь надад маш сонирхолтой санагдсан, учир нь манай цуглаан Хятад дахь гэр чуулгануудыг маш өндрөөр үнэлдэг. Эдгээр Хятад итгэгчид Коммунизмын он жилүүдийн хавчлагыг тэсэн гарсан хүмүүс юм. Мөн олон Хятадын гэр цуглаануудын дунд жинхэнэ сэргэлтүүд болж байдаг. Манай цуглаан дахь Америкжсан хүүхдүүд Хятадын гэр цуглааны Хятад хүүхдүүдийн буурь суурьтай, сэргэлттэй байдлыг хайрлах хэрэгтэй хэмээн бидэнд санагддаг! Гэхдээ үгүй ээ, Америкжсан сайнмэдээ тараагчид гэр цуглааны сүнслэг Хятад хүүхдүүдтэй шаргуугаар “ердөө л холбоо харилцаа тогтоож чаддаггүй” юм! “Сайнмэдээ тараагч болсон оюутнуудын 80 хувь нь хоёр жилийн дараа цуглааныг орхин явдаг.”

Яагаад? Агааржуулагчгүй болохоор уу! Ядуу хүүхдүүд! Сайхан чуулганы байр уу! Тэдний хэрэгцээг хэн ч хангахгүй болохоор уу! Өө, би! Өө, миний! Өрөвдөлтэй хүүхдүүд! Бид бүх зүйлс бидэнд өгөгдөж байхыг хүсдэг – яг л Америк дахь сайнмэдээ тараагч нар шиг! Бид гомдоллодог! Бид чуулганы удирдагч нарын эрх мэдлийн эсрэг тэрсэлдэг – яг л ялзарсан Америк сайнмэдээ тараагч нар шиг! Бид залбирлын цуглааныг нухацтайгаар сонирходгүй! Тэд яагаад маш ихээр – маш чангаар залбирах хэрэгтэй байдаг юм! Тэд яагаад маш хүчтэй чангаар тунхаглах хэрэгтэй байдаг юм бэ? Яагаад тэд Америкт байдаг шиг сайхан библи судлалын цаг гаргаж өгдөггүй юм бэ?

Америкт бэлтгэгдсэн эдгээр Хятад сайнмэдээ тараагчдийн юу нь болохгүй байна вэ? Энд Ворлд Магазины хэлсэн Хятад руу буцсан Америкжсан сайнмэдээ тараагч нарын талаарх зүйл бол буруу байсан – тэдний 10-аас 8 нь Сайнмэдээг тодорхой хэлж чадахгүй байсан! 10-аас 8 нь Сайнмэдээг мэдэхгүй байсан! Тэд Америк дахь сайнмэдээ тараагч чуулгануудад өөрчлөгдөөгүй байсан! Эдгээр Америк сайнмэдээ тараагч нарын гол буруу нь энэ байсан. 10-аас 8 нь ердөө л жинхэнэ Христ итгэгч байгаагүй! Хятадын гэр чуулганы жинхэнэ Христ итгэгчдэд тэд дургүй байгаад гайхах зүйл үгүй! Хоёрдугаарт, тэд Бурхантай хувийн харилцаатай байгаагүй, зөвхөн чуулганы гишүүдтэй л харилцаатай байсан. Хэрвээ та нөхөрлөлд нь болоод чуулганд явж байгаа бол та цаашид нэг их удаан тэсэхгүй! Хэрвээ та Есүс Христтэй жинхэнэ харилцаа байхгүй бол та төд удалгүй чуулганыг орхих болно! Гуравдугаарт, чуулганд тэд Бурханд хэрхэн үйлчлэх талаар сургагдаагүй байдаг. Тэд бусдад үйлчилж, Христ руу хүмүүсийг дагуулахгүйгээр өөрсдийгөө халамжлуулах гэдэг!

Америк евагелистууд залуусыг жинхэнээр өөрчилж Христийн төлөө ажиллахдаа дуртай байдалд авчрахдаа бараг тэр чигээрээ дампуурч байгаа өрөвдөлтэй бүтэлгүйдлийг энэ нь харуулдаг! Бид үүнийг аль эртнээс л мэднэ, тийм биш гэж үү? Америкжсан евангелистууд ингэж хэлдэг, “Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна... Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.” (Илчлэлт 3:17, 16). Эдгээр Америкжсан оюутнуудад болон бардам хүмүүст Христ ийнхүү хэлж байна, “Би чамайг амнаасаа огиж гаргана.” (Үгчилсэн) Энэ нь биднийг Даниел ном дахь бидний дөрвөн найз залуу уруу хөтөлдөг. Даниел, Шадрах, Мешах, Абед-него нар гэрээсээ хол 2400 км-ийн холд байсан. Тэд гэрээсээ хол харийн нутаг Вавилон хотод ердөө өсвөр насандаа хүргэгдэн ирсэн. Тэд Хятад уруу буцаж байгаа сул дорой шинэ-евангелистуудтай адилхан биш гэж үү?

Эдгээр дөрвөн залуу л зөвхөн олзлогдон ирсэн еврей залуус байгаагүй. Даниел 1:3 нээж үзээрэй. Энэ нь Скотфилд Библи Судлалын 898 хуудаст байгаа. Одоо босоод хамт уншья.

“Тэгээд хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназад, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс [тэд тэдгээр олны нэг хэсэг нь байсан] заримыг авчрахыг тушаав.” (Даниел 1:3).

Одоо 6 дугаар зүйл үзээрэй.

“Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв.” (Даниел 1:6).

Одоо сууцгаана уу. Эдгээр эшлэл нь Израйлийн олон өөр залуус олзлогдон ирсэн гэдгийг харуулдаг. Гэхдээ эдгээр залуус бол тэдний шилдэг нь байсан. Тэд гурван жилийн турш мэргэн ухаанд сургагдаж, улмаар Вавилоны хаан Небухаднеззарын зөвлөх болсон. Даниел тэдний нэг байсан бөгөөд Шадрах, Мешах, Абед-него нар бас хамт байсан. Тэд бол шинжлэх ухаан, хэл соёл зэргээр маш сайн боловсорсон үнэхээр шилдэг залуус байсан.

Гэхдээ эдгээр дөрвөн залууст эдгээрээс гадна өөр ямар нэг зүйл байсан. Тэд хааны хүнс эсвэл түүний дарснаас уухыг хүсээгүй. Тэд Мосэгийн хуульд заасан хоол хүнс, ундааны талаар хуулиа дагахаар гуйсан. Тэд шийтгэгдэж болох байсан. Тэд Бурханы төлөө харгис шүүхийн өмнө зогсох хэцүү байдалд аваачидаж болох байсан. Одоо 8-р зүйл үзээрэй. Энд, “Харин хааны амттан шимттэнээс [хүнс] болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв.” Бусад гурав нь ч гэсэн тэгсэн. Тэд Бурханы төлөө хэцүү шийд гаргасан. Тэднийг сургаж байгаа нь зөвхөн хааны зарц нар байгаагүйг та нар харж болно. Бурхан Өөрөө тэднийг Өөрийнхөө өмнө зогсох хийгээд Түүнээс ичихгүй байдалд тэднийг сургаж байсан. Та нар хоол идэх бүрдээ толгойгоо бөхийлгөөд Бурханд талархалаа илэрхийлдэг үү? Та нар Христ итгэгч бус хүмүүстэй байхдаа ч гэсэн үүнийгээ хийсээр байдаг уу? Та нар олон хүнтэй ресторанд байхдаа ч үүнийгээ хийдэг үү? Та нар Христмасын оройн баярт чуулган дээрээ байх уу? Эсвэл та нар Христмас орой ирэхгүйгээр гэм нүглийн газраар өнгөрүүлэх гэж байна уу? Та Шинэ Жилийн орой чуулган дээрээ бидэнтэй хамт байх уу? Эсвэл үл итгэгч нарын цэнгүүнд явах уу? Энэ нь эдгээр залуусын үйлдсэн шиг хийхэд итгэл хийгээд зориг шаарддаг! Би энэ дуунаас нэг үгийг найруулсан.

Даниел адил зоригло,
   Ганцаар сөрөн зоригло!
Зорилгодоо хөдлөшгүйгээр зоригло!
   Үүнийг танигдах болтол нь зоригло!

Босоод үүнийг дуулцгаая!

Даниел адил зоригло,
   Ганцаар сөрөн зоригло!
Зорилгодоо хөдлөшгүйгээр зоригло!
   Үүнийг танигдах болтол нь зоригло!

Одоо сууцгаана уу.

Эдгээр дөрвөн залуу Америкжсан Хятад хүүхдүүд адил Америкийн евангелистууд шиг тохиролцдог, эелдэг зөөлөн байдаг тийм Хятадад сайхан цуглаанд явахыг хүсдэгшиг байгаагүй. Үгүй! Үгүй! Эдгээр залуус Бурханаа хүндэтгэхэд нь хэн нэгэн дуртай эсхээс үл хамааран итгэлээ сахисан! Энэ бол Бурханд таалагддаг хүүхдүүд юм! Хэрвээ та нар эдгээр залуус шиг нухацтай байвал Бурхан тэднийг хүндэтгэсэн шиг Тэр та нарыг хүндэтгэх болно!

Одоо тэд өөр шалгалт өгсөн. Тэд ёс бус хоол идэхгүй гэсэн эхний шалгалтаа давсан. Тиймээс одоо Бурхан тэдэнд өөр нэгэн шалгалт өгч байна – залбиралын шалгалт. Хаан зүүд зүүдэлж, үүнийхээ утга учрыг тайлах гэж хүссэн. Гэхдээ тэр мэргэн хүмүүстэй ямар зүүд зүүдэлсэн талаараа хэлээгүй. Тиймээс тэр зүүдний учрыг тайлахаас өмнө өөрийгөө ямар зүүд зүүдэлсэн талаар хэл хэмээн тэднээс шаардсан. Хэрвээ тэд үүнийг хийж чадахгүй бол хэдэн хэсэг болтол завчуулах байсан. Хаан ийнхүү хэлсэн, “Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.” (2:6) Мэргэд нь түүнд ямар ч хүн ийнхүү үйлдэж чадахгүй хэмээн хэлсэн. Энэ нь хааныг ихэд хилэгнүүлж Вавилон дахь бүхий л мэргэдийг устга гэсэн тушаал буулгасан. Тэгээд хааны зарлиг гарч, улмаар Даниел болон түүний гурван найз бусад мэргэдийн адил устгагдахаар эрэн сурвалжлагдаж эхэлсэн. Даниел хаан руу очоод хариултыг олох хүртэл хэсэг хугацаа өгөөч хэмээн гуйсан. Даниел юу хийсэн бэ? Тэр гараад өөрийн гурван найз Шадрах, Мешах, Абед-него нарыг цуглуулсан. Тэгээд тэд дөрвүүлээ залбирсан. Тэд надад надтай хамт залбирахаар ирсэн Жон, Жак, Ноа, Аарон нарыг санагдуулдаг. Тэд Тэнгэрийн Бурханаас өршөөл гуйн залбирсан. Тэд Бурханаас нууцлаг зүүдний талаар залбирсан. Даниел 2:19-д “Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.” гэсэн. Даниел 2:23 үзээрэй. Даниел ийнхүү хэлсэн, “Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм. Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ” Дээшээ хар. Хаан ийнхүү хэлсэн, “Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу?” Даниел, “Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй. Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ... Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзэгдсэн үзэгдэл ийм болой.” Тэгээд Даниел болон түүний гурван найз нууц зүүд болон утгыг нь хэлсэн. Одоо 47 дугаар зүйл үзээрэй, “Хаан Даниелд хариулан, -Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв.” Одоо дээшээ хар. Тэгээд хаан Даниелыг Вавилон нутгийн аймгуудыг захирах агуу хүн болгон Вавилон дахь бүх л мэргэдийг хариуцсан хүн болгосон. Шадрах, Мешах, Абед-него нар ч гэсэн өндөр албан тушаалд томилогдсон, гэхдээ энэ залуу Даниел бүхий л Вавилоны хаанчлалын ерөнхий сайд болсон!

Залуус Бурханы тэдэнд өгсөн хааны өгсөн ёс бус хоол хүнс ундаанаас татгалзан эхний шалгалтаа давсан. Тэд Бурханыг эхэнд тавьж, шалгалтаа гялалзсан амжилтаар давсан!

Одоо залуус гурав дахь шалгалтаа өгсөн. Тэд хамтдаа цуглаад Бурхан хааны зүүдийг тайлж өгөхийн төлөө залбирсан. Тэд залбиралдаа Бурханд түшиглэсэн бөгөөд хоёр дахь шалгалтаа мөн л гялалзсан амжилтаар давсан!

Энэ маш чухал учраас би та нарт үүнийг харуулах цаг гаргана. Бид заримдаа Христ итгэгч бид шууд л агуу хүч рүү үсрээд орчихдог хэмээн боддог. Гэхдээ та нар Бурханы агуу хүч рүү “үсрээд” орж чадахгүй. Та нар үүн рүү өсөх ёстой. Та нар аврагдаж, дараа нь үүн рүү өсдөг! Есүс ийнхүү хэлсэн,

“Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг ” (Лук 16:10).

Хэрвээ та нар жижигхэн мэт Христмас баяр болон Шинэ жилийн оройд итгэмжит байвал үүний дараа та нар агуу зүйлсэд итгэмжит байх болно!

Тэд идэх уух зүйл дээрээ итгэмжит байсан. Тэд энэ шалгалтыг давсан. Тэд залбиралд мөн итгэмжит байсан. Тэд энэ шалгалтаа бас л давсан.

Дараа нь тэдэнд бүр илүү том шалгалт байсан. Тэд хааны алтан хөрөгт хүндэтгэн бөхийн мөргөж, эсвэл тэд бөхийгөөгүй учраас галт зууханд амьдаараа шатаагдах аюулд орсон уу? Тэд жижигхэн шалгалтуудыг давсан. Тиймээс тэд хожим зоригтойгоор ийнхүү хэлж чадах болсон,

“Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. ” (Даниел 3:17).

Бурхан тэднийг галт зуухны том шалгалтад тэднийг тэнцүүлэхийн тулд тэднийг жижигхэн шалгалтыг давуулсанаар сургасан!

Мөн хариуцлагатай залбирлаар тэд хаанд алуулахаас аврагдсан. Хожим хаан Даниелыг архирах арслангуудтай нүхэнд хаяхаар заналхийлэхэд Бурхан тэнгэрэлч нараа илгээн арслангуудын амыг таглан номхруулсанаар Даниел үхлээс аврагдсан! Есүс галт зууханд байж тэднийг аварсан. Есүс нь тэр тэнгэрэлч юм. Даниел арслантай нүхэнд хаягдахад Есүс тэнд бас байсан. Тэр Чөтгөрийн эсрэг зогсох итгэлтэй байсан. Библи ийнхүү хэлсэн, “Өөрийн Бурхантай уулзахдаа бэлтгэ” Хэрвээ та нар бэлдэхгүй бол та нар Чөтгөрт бууж өгөн Эзэнийг үгүйсгэх болно!

Та нар зогсож чадах хийгээд зөвшөөрөгдөхийн тулд одоо сургагдах хэрэгтэй. Тиймээс Даниел шиг үйлд. Хэрвээ та нарт галаас зугтах найдвар байгаа бол заавал ингэх ёстой!

Ийм л учраас одооноос та нар сургагдах ёстой! Дараа биш, харин одоо! Та нар гэнэт л нэг өдөр агуу итгэлийн хүн болохгүй! Үгүй! Энэ цаг хугацаа орно! Др Чан миний эхнэр хатагтай Химерсийн талаар юу хэлснийг сонс. Др Чан ийнхүү хэлсэн, “Хатагтай Химерс нэг орой л гэнэт агуу Христ итгэлт эмэгтэй болоогүй. Тэрээр Эзэнд хандсан олон жилийн итгэмжит үйлчлэлээр дамжуулан төлөвшсөн. Тэрээр залуу бүсгүй байхдаа бүхнээ орхиод өөрийгөө сүмийн үйлчлэлд зориулсан. Үүний улмаас л Бурхан түүнийг гайхалтайгаар ашигласан.” Тэр 16 наснаасаа эхлээд л чуулганд хамаг сайнаа зориулж эхэлсэн. Олон жилийн дараа одоо тэр итгэлийн агуу эмэгтэй болсон. Хэрвээ та одоо л хариуцлагатай итгэмжит байхгүй бол гэнэт л нэг өдөр хүмүүсийг авардаг агуу нэгэн болон залбирлын дайчин болчихгүй.

Даниел болон түүний гурван найзад хялбар зам байгаагүй – мөн та нарт ч гэсэн хялбар зам гэж байхгүй. Христ рүү орохын тулд одооноос хариуцлагатайгаар чармайлттайгаар тэмцэж эхэл.Хэрвээ та эхнээсээ л залхуу байвал хожим хэзээ ч агуу Христэд итгэгч болохгүй. Одоо Христ рүү орохын тулд өөрийнхөө бүх хүчээр тэмц. Хэн нэгэн нь ингэж хэлсэн, “Эхэлсэн бол талыг нь хийчихлээ гэсэн үг” Хатагтай Химерс бүр анхнаасаа л намайг Сайнмэдээ тунхаглахад гэм нүглээсээ эргээд Есүст итгэсэн. Мөн Др Жудит Каган тэгсэн. Др Крейгтон Чан тэгсэн. Хатагтай Мелисса Сандерс тэгсэн. Бен Гриффит тэгсэн. Одоо тэд хүчирхэг Христэд итгэгч байгаад гайхаад байх зүйл үгүй! Над руу нэгэн эмэгтэй тэдний маш хурдан аврагдаж байгааг хараад их гайхсан. Тэр өөрөө энд олон жилийг алдсан. “Тэд яаж үүнийг маш хурдан хийгээд байна вэ?” хэмээн асуудаг. Тэд хариуцлагатай байсан, харин та хариуцлагатай байгаагүй. Ийм л учраас! Хэрвээ та эхнээсээ л цагийг дэмий үрж, хаанчлалд орохоор ширүүн тэмцэхгүй бол нөгөө үлбэгэр сул дорой шинэ-евангелист чуулгануудаар эвдэрсэн Хятад хүүхдүүд шиг сул дорой шинэ-евангелистуудын нэг болох болно. Библи ийнхүү хэлсэн, “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.” (II Тимот2:3). Даниел шиг зоригло. Энэ дууг дуулцгаая.

Даниел шиг зоригло,
   Ганцаар сөрөн зоригло!
Зорилгодоо хөдлөшгүйгээр зоригло!
   Үүнийг танигдах болтол нь зоригло!

Хэрэв би хаанчилбал би тулалдах нь гарцаагүй;
   Эзэн минь, зоригыг минь өсгөөч!
Би шургуй ажиллаж, өвдөлтийг тэвчинэ,
   Таны үгээр хүчирхэгжинэ.
(“Би Загалмайн Цэрэг үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).

“Итгэлийн сайн тэмцлээр тэмц!” (I Тимот 6:12).

Залхуу шинэ-евангелистууд хэзээч сайн чуулганы гишүүдийг төрүүлдэггүй! Тэд зүгээр л өөрсдийнх нь сул дорой шинэ-евангелизм нь буруу гэдэгт итгэдгүй! Ийм л учраас тэднээс тун цөөхөн хүмүүс аврал авдаг. Ийм л учраас тэд анх удаа сайнмэдээ сонсоод хэзээч итгэдгүй. Тэд өөрсдийнх нь шашин буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх хүртэл та нар тэдэнтэй олон жил тулалдах хэрэгтэй. Ийм л учраас тэд хэзээ ч сайн чуулганы гишүүдийг төрүүлдэггүй! Хэзээч! Хэзээч! Хэзээ ч! Хэрвээ чи Христийн төлөөх өөрийн замын төлөө тэмцэхдээ үнэхээр залхуу бол Христ итгэлийн амьдралдаа үр нөлөөтэйгээр юуны ч төлөө тэмцэлдэж хэзээ ч чадахгүй болно! Би аврал нь ажлаар ирдэг тухай ярьж байна уу? Үгүй, би тэгээгүй. Би чиний хуучны айдас эргэлзээний тэр амьдралтай тэмцүүлхээр нигүүлсэл хөтлөн дагуулдаг тэр нийгүүлслээр ирдэг авралын тухай ярьж байна. Христ рүү хөтлөх замын төлөө тэмцэх болон тэгээд цаашаа Христийн чуулганы сайны төлөө үргэлжлүүлэн тэмцэх талаар ярьж байна. Др Р.А Торрейгын “Тэмцэгч Христчин, Хайж байна!”- гэсэн гарчигтай номлол байсан. Эхнээсээ л байдаг нэгэн бай! Хэрвээ чи Христ итгэгч болохдоо залхуурвал – чи бүхий л амьдралдаа залхуу нэгэн байсаар байх болно! “Тэмцэгч Христчин, Хайж байна!” Бидний энэ байгаа Баптист Табернаклэд энэ л байдаг. Хэрвээ та залхуу Христчин байхыг хүсвэл өөр чуулган руу яваарай! Иймэрхүү сул дорой шинэ-евангелист чуулганууд хаа сайгүй байгаа! Нэгэн рүү нь яваарай! Нэгэн рүү нь яваарай! Эндээс гараад Нэгэн рүү нь яваарай!

Гэхдээ байзнаарай! Би дайраагүй шүү! Би та нарыг үнэхээр яваасай гэж хүсээгүй. Би та нарыг үлдээд аврагдаасай хэмээн хүсэж байна! ОДОО НАМАЙГ МАШ АНХААРАЛТАЙ СОНСООРОЙ. ХЭРВЭЭ ТА АВРАГДААГҮЙ БОЛ ЭНЭ БОЛ НОМЛОЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ. ОДОО МИНИЙ ТА НАРТ ХЭЛЖ БАЙГАА ЗҮЙЛД АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ. ӨМНӨ ХЭЗЭЭЧ СОНСОЖ БАЙГААГҮЙ ШИГ ҮҮНИЙГ СОНСООРОЙ!

Хаан эдгээр гурван залууг шатаж буй зуух руу шидсэн. Тэдний бүх найдвар талаар болсон. Энэ нь одоо та нарын мэдэрч байгаа байдал биш гэж үү? Та нар ямар ч найдваргүй байдалд байгаа. Та нар өөрийгөө аварч чадахгүй. Үнэндээ та нар аврагдах бүхий л найдвараа алдсан. “Би Др Чан, эсвэл Гриффит, эсвэл хатагтай Химерс шиг байж чадахгүй.” Та нарт найдваргүй болсон мэдрэмж төрдөг. Та нар Там руу илгээгдэх гэж буйгаа болон өөрийгөө аврахаар юу ч хийж чадахгүй байгаагаа мэддэг! Гэхдээ байзаарай! Хаан галт зуух руу харах үедээ тэнд зөвхөн гуравхан хүн байгааг хараагүй. Зууханд дөрвөн хүн байгааг тэр харсан, “Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв.” (Даниел 3:25). Споржеон энэ талаар зөв хэлсэн. Галд буй дөрөв дэх хүн бол Бурханы Хүүгийн биелэлийн өмнөх дүр – Есүс байсан. Гал дунд Есүс тэдэнтэй хамт байсан. Есүс тэнд байгаад галаас эдгээр залуусыг аварч байсан! Библи үүний талаар тэднийг шатаах “хүч уг галд байгаагүй” (Даниел 3:27) хэмээн өгүүлдэг. Есүс тэдэнтэй хамт байсан бөгөөд тэднийг Там болон галаас аварсан.

Анд минь, Есүс та нарыг ч адилхан аврах болно. Түүнд та нарын төлөөх шаналал байгаа. Тэр та нарт хайртай. Та нарын итгэл өчүүхэн гэдэг нь огт хамаагүй, учир нь Есүс бол төгс хүчит юм. Мөн Есүс чиний талд байна! Библи ингэж хэлдэг! Библид, “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” (I Тимот 1:15)

Одоо та нар хичнээн найдваргүй байгаа нь надад ерөөсөө хамаагүй. Үнэндээ хичнээн их найдваргүйгээ мэдэж байна энэ нь илүү сайн гэсэн үг! Яагаад? Учир нь та нар Есүс аврахаар бүхнийг хийхэд бэлэн болсон гэсэн утгатай юм. Та нар өөрсдийгөө аварч чадахгүй. Чадахгүй гэдгээ та нар мэддэг. Та нар хангалттай сайн эсвэл хангалттай хүчтэй байж чадахгүй гэдгээ мэддэг. Сайн! Одоо өөрийнхөө зууханд Есүсийг дөрөв дэх хүнээ болгохыг зөвшөөр. Тэр чамайг аврахыг зөвшөөр.

Та нар, “Надад хангалттай итгэл байхгүй” гэдэг. Би мэднэ. Гэхдээ Есүс та нарыг ямар ч байсан аврах болно. Би аврагдах бүхий л найдвараа алдсан тэр үед Есүс намайг аварсан. Тэр над руу ирээд, намайг айдас хийгээд эргэлзээний зуухнаас аварсан. Та нарыг аврахаар Есүс загалмай дээр үхсэн. Есүс та нарыг аврахаар үхлээс амилсан. Энэ орой Есүс та нарын төлөө байна. Айдас болон эргэлзээний зууханд буй та нарт Тэр айлчлан ирэх болно. Тэр та нарт амар тайван болон найдварыг өгөх болно. Үүнд та нар итгэхгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ Түүн рүү зүтгээд үз, Тэр та нарын төлөө энд байна. Өөрийгөө бүү хар. Түүн рүү хар. Өөрийнхөө бараг байхгүй төдий ч гэсэн итгэлээрээ Түүнд итгээрэй. Үүнд их зүйл шаардахгүй! Ердөө өчүүхэн итгэл. Тэр та нартай энд зууханд хамт байна. Түүнд өчүүхэн итгэлээрээ итгэ, бүгд сайхан болох болно. Тэрбайтугай чамд үүнд итгэх ч хэрэг байхгүй. Ердөө надад итгэ. Тэр та нарыг аврана гэдгийг би мэднэ. Миний итгэл та нарт туслахыг зөвшөөр. Есүст итгэээд бүх зүйл сайн болоход чинь намайг туслахыг зөвшөөр. “Др Химерс Есүст итгэдэг нь намайг аврах болно, тиймээс би пастортаа итгээд, мөн Есүст итгэнэ!” Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, одоо. Тэр чамайг аварна, Тэр чамайг аварна, Тэр чамайг аварна, одоо. “Гэхдээ” чи, “Тэр өмнө нь намайг авраагүй” гэж болох юм. Энэ нь түүн шиг санагдаж болох ч гэсэн Тэр одоо чамайг аврах болно.

Нүгэлд дарлагдсан бүхэн ирээрэй, Эзэнд өршөөл байна,
Түүний Үгэнд итгэснээр Тэр гарцаагүй амралтыг та нарт өгөх болно.
Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ, одоо.
Тэр чамайг аварна, Тэр чамайг аварна, Тэр чамайг аварна, одоо.
   (“Зөвхөн Түүнд Итгэ” John H. Stockton, 1813-1877).

Өөрийнхөө шинэ-евангелизм гэсэн шашнаасаа эргэ. Үүнээс одоо эргэ! Тэгээд Есүст итгээд гэм нүглээсээ Түүгээр аврагд – Загалмай дээр чиний төлөө урсгасан Түүний Цусаар!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Даниел шиг зоригло” (Philip P. Bliss, 1838-1876, Др Химерсийн найруулсанаар).