Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ШИНЭ ИТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН ДОЛООН ЧИГЛҮҮЛЭГ

SEVEN POINTS FOR NEW CONVERTS
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, October 7, 2017

“Дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж [хүчирхэгжүүлж], үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, -Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ” (Үйлс 14:22).


Хэрэглээний Шинэ Гэрээний Тайлбард энэ эшлэлийн талаар ийнхүү хэлсэн,

Сайнмэдээг нэг газарт ердөө ганцхан удаа л номлоно гэдэг хангалтгүй. Шинэ итгэгч нарт зааж, тэдний итгэл дотор нь бэлтгэх нь бас маш чухал. Энэ бол Паул , Барнаб хоёрын хийсэн тэр зүйл юм. Тэд шинэ дагалдагч нарт олон зовлон [дарамт, шахалт] туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэдгийг сануулсан.

Элч Паул ийнхүү хэлсэн, “Хэрвээ бид зовбол [тэсвэл] бид мөн Түүнтэй хамт хаанчилна.” (II Тимот 2:12). Энэ нь ямар утгатай вэ гэхлээр Христ итгэлтэй үнэхээр холбогдсон хүмүүс ирж буй Бурханы хаанчлалд Христтэй хамт хаанчлахын тулд Христ итгэлийн амьдралын дарамт шахалтыг заавал тэсвэрлэх болдог. “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.” (II Тимот 2:3)

I. Нэгдүгээрт, чи зарим саадаас болж зовох болно.

Энэ бол чиний мэдэх ёстой хамгийн эхний зүйл. Чи зөвхөн аврал аваад л шууд Тэнгэрийн улс руу явахгүй. Чи аврагдсаны дараа “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Хэрэв бид тэвчвэл, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.” (II Тимот 2:3, 12) Би Хятад чуулганд очихоосоо өмнө ийм зүйлийг сурч байгаагүй. Би зөвхөн Христэд итгээд, тэгээд л Тэнгэрийн улс руу явна гэж бодсон. Др Тимоти Лин “Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө.” (Илчлэлт 2:26) гэсэн үгийн дагуу Христийн Хаанчлалд Түүнтэй хамт хаанчлахын тулд Христ итгэлийн амьдралдаа ялан дийлэх ёстой хэмээн надад заасан. Муслим шашинтай улс болон Хятад дахь Христ итгэгчид Христийн Хаанчлалд Түүнтэй хамт хаанчлахын тулд хүнд бэрхийг туулах ёстой гэдгээ мэддэг. Өнөөдрийн бидний үзэж байгаа эшлэл “Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:22) гэдгийг хэлдэг. Элч Паул шинэ Христ итэгчдэд тэд ирж буй Христийн Хаанчлалд Түүнтэй хамт хаанчлахын тулд олон зовлон (thlipsis – дарамтууд) дундуур туулах ёстой гэдийг заасан. Хэрвээ чи энэ сэргэлтээр өөрчлөгдсөн бол энэ зүйлийг чи заавал туулах ёстой. Др Ваттсийн алдартай магтан дуу ойролцоогоор гурван зуун жилийн турш бидний магтаалуудад заагдсан.

Бусад нь шагналын төлөө тулалдан, цусан далайд сэлж байхад,
Би тухтай цэцэгт хөнжилдөө хэвтсээр тэнгэрт хүргэгдэх ёстой гэж үү?
Хэрэв би хаанчлах бол заавал тулалдана, Эзэн намайг зоригжуулаач,
Би Таны Үгээр дэмжигдэн хүндийг үүрч, өвдөлтийг тэсвэрлэнэ.
   (“Би Загалмайн Цэрэг мөн үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).

II. Хоёрдугаарт, чи библитэй байж, унших ёстой.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” (II Тимот 3:16, 17).

Та нар Скотфилд Библи Судлал номыг худалдаж авах хэрэгтэй бөгөөд ингэснээр бид хуудсыг нь хэлэхэд та нар амархан дагаж чадна. Та нар эдгээр номлолыг хэвлэсэн хуудсыг аваад долоо хоногийн турш үүнийг судлах хэрэгтэй. Бусад радио болон ТВ номлогч нарыг бүү сонс. Тэдний олонх нь хуурамч багш нар юм. Др Ж.Вермон МсЖийгээс бусад ямар ч номлогчийг бүү сонс. Та нар түүний өдөр бүрийн Библи судлалыг www.ttb.org эсвэл www.thrutheBible.org гэсэн хаягаар ороод компютераасаа хэзээ ч хамаагүй үзэж болно. Др МсЖий бол Лос-Анжелс хотын төвд энд Саут Хопе Стрийтийн 550 дугаарт Нээлттэй Хаалга Чуулганы пастораар удаан ажилласан. Би өдөр бүр түүнийг сонссоноор Библийг сурсан. Тэр өнөөдрийн бүхий л алдаа завхарлаас зайлсхийж явдаг. Тэр бол радио болон телевизээр гардаг миний итгэдэг цорын ганц библийн багш юмцорын ганц. Др МсЖийгийн радио нэвтрүүлгийн дараа эсвэл өмнө нь гардаг хүмүүсийг сонсоод төөрөлддөг хүмүүс бидэнд байдаг. Ийм л учраас өөрийнхөө компютераар түүнийг сонсох нь хамгийн зөв юм. (бүх англи бус хэл дээрх орчуулгуудыг нь www.ttb.org/global-reach/regions-languages сайтаас олж болно).

Библийг өдөр бүр уншаарай. “Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.” (Дуулал 119:11)

III. Гуравдугаарт, амралтаар явахаас бусдаар өөр чуулганууд руу бүү оч.

Бид чуулгануудын гүнзгий урвалтын цаг үед амьдарч байна. Тэднээс хол байгаарай.

“Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө” (Матай 24:11, 12).

Бид бусад чуулгануудыг санал болгож чадахгүй. Тэрбайтугай Баптист чуулганууд хүртэл үргэлж “Десишинизм” болон бусад тэрс үзлийг дэмжиж байдаг.

IV. Дөрөвдүгээрт, энэ чуулганд Ням гарагийн өглөө, орой бүрийн цуглаанд оролцож бай. Мөн манай пүрэв гарагийн оройн залбирал хийгээд долоо хоног бүрийн сайнмэдээ тараах ажилд оролцож байн.

V. Тавдугаарт, пастор болон туслах пасторуудтай уулзаарай.

Та нар хэзээ ч хамаагүй Др Химерс рүү утасдаж, эсвэл асуулт асууж болно – эсвэл энд цуглаан дээр уулзаж болно.

“Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай” (Еврей 13:7).

“Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.” (Еврей 13:17).

“Та нарыг тэргүүлж” гэдэг үг нь “та нарын удирдагчид” хэмээн орчуулагддаг. Сайжруулсан Библи судлалд Еврей 13:17-г “Чуулганы итгэмжит удирдагчид бол... итгэмжит хоньчид юм... Удирдагчид Бурханаар томилогддог бөгөөд Түүнд тайлангаа тавих учраас удирдагчдын (пасторуудын) халамж бол гүн бөгөөд чин сэтгэлийнх юм. Хэрвээ тэдний үйлчлэл эсэргүүцэлтэй тулгарвал хүн бүр зовох болно.” Манай ганц пастор бол Др Химерс. Та нар түүн рүү (818)352-0452 утсаар холбогдож болно. Туслах пастор бол Др Каган. Та нар түүн рүү (323)735-3320 утсаар холбогдож болно.

VI. Зургаадугаарт, сүнснүүдийг аврана гэдэг бол та нарын амьдрал дахь хамгийн нэн тэргүүний зүйл юм.

Хүмүүст Сайнмэдээ сонсгохоор хүмүүсийг авчирах хүнд ажлыг хийхгүйгээр сайн Христ итгэгч байх боломж хэнд ч байхгүй. Есүс ийнхүү хэлсэн, “Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лук 14:23)

VII. Долоодугаарт, залбирлын багуудын нэгэнд элсэн ор.

Хадагтай Химерс эсвэл Др Каганаас тусламж аваад нэг багийг олвол энэ нь та нарт маш их тустай. Долоо хоног бүр залбиралын багтайгаа уулзаарай.

“Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав” (Матай 18:20).

Хэрвээ чи хараахан аврагдаагүй бол гэмээ гэмшээд Есүс Христэд итгэхийг бид танд уриалж байна. Чи гэмшээд Түүнд итгэхэд Түүний Цус нь чиний гэм нүглийг угаах болно.

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Хэрвээ та нар аврагдахыг хүсч байгаа бол Др Кагантай уулзаарай тэр та нарыг сонсох болно. Түүний утас нь (323)735-3320.

Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна
“Би Загалмайн Цэрэг Мөн үү?” (Dr. Isaac Watts, 1674-1748)


үндэс

ШИНЭ ИТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН ДОЛООН ЧИГЛҮҮЛЭГ

SEVEN POINTS FOR NEW CONVERTS

Доктор Р.Л Химерс Жр

“Дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж [хүчирхэгжүүлж], үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, -Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ” (Үйлс 14:22).

(II Тимот 2:12, 3)

I.     Нэгдүгээрт, чи зарим саадаас болж зовох болно,
II Тимот 2:3, 12; Илчлэлт 2:26.

II.    Хоёрдугаарт, чи библитэй байж, унших ёстой,
II Тимот 3:16, 17; Дуулал 119:11.

III.   Гуравдугаарт, амралтаар явахаас бусдаар өөр чуулганууд руу бүү оч, Матай 24:11, 12.

IV.  Дөрөвдүгээрт, энэ чуулганд Ням гарагийн өглөө, орой бүрийн цуглаанд оролцож бай. Мөн манай пүрэв гарагийн оройн залбирал хийгээд долоо хоног бүрийн сайнмэдээ тараах ажилд оролцож байна.

V.   Тавдугаарт, пастор болон туслах пасторуудтай уулзаарай,
Еврей 13:7, 17.

VI.   Зургаадугаарт, сүнснүүдийг аврана гэдэг бол та нарын амьдрал дахь хамгийн нэн тэргүүний зүйл юм, Лук 14:23.

VII.  Долоодугаарт, залбирлын багуудын нэгэнд элсэн ор,
Матай 18:20; I Иохан 1:7.