Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ СЭРГЭЛТ

REVIVAL FOR SURVIVAL
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Пүрэв гарагийн орой, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Thursday Evening, August 31, 2017


Одоо босоод 19 дүгээр “Далай мэт уужим Хайр энд бий” дууг босоод дуулцгаая.

Далай мэт уужим, оволзох мэт сайхан хайр энд бий,
   Амийн Жонон, бидний Золиос Өөрийнхөө үнэт Цусыг асгасан байхад
Хэн Түүний хайрыг санахгүй байх вэ? Хэн Түүнийг магтахыг зогсоох вэ?
   Тэр хэзээ ч мартагдахгүй, Тэнгэрийн улсын мөнхийн өдрүүдийн турш

Загалмайн ууланд булаг өргөнөөр гүнзгийгээр нээгдсэн;
   Бурханы өршөөлийн хориглолт уужмаар, маш өргөнөөр сад тавьсан.
Хүчит мөрөн мэт нигүүлсэл хайр дээрээс тасралтгүй асгарсан,
   Тэнгэрийн амирлан, төгс зөвтгөл нүгэлт ертөнцийг хайр дотор үнссэн.

Би бүх амьдралдаа Таны хайрыг авч, Таныг хайрлахыг зөвшөөрөөч;
   Би ганц Таны хаанчлалыг хайн, амьдралд Таныг магтахыг зөвшөөрөөч;
Та л зөвхөн миний алдар бөгөөд миний харж буй дэлхийд өөр юу ч үгүй
   Та л намайг угаан ариусгасан, Та Өөрөө намайг эрх чөлөөтэй болгосон.

Өөрийнхөө үнэн дотор Үгээрээ Өөрийнхөө Сүнсээр намайг чиглүүлдэг;
   Эзэн минь би Танд итгэхэд Таны нигүүлсэл миний хэрэгцээг хангадаг.
Өөрийнхөө бялхалтаар Та агуу хайр болон хүчээ над дээр цутгасан,
   Нөхцөлгүй Бүрэн дүүрэн байдлаар миний сэтгэлийг Өөртөө чиглүүлсэн.
(“Далай мэт уужим Хайр энд бий” William Rees, 1802-1883).

Энэ орой бидэн дээр Бурханы оршихуй байхын төлөө хүн бүр залбираарай. Одоо 22 дугаар “Тэмцэл дуусаж” дууг дуулцгаая.

Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа!
Тэмцэл дуусаж, тулаан төгслөө,
Амийн ялагч яллаа.
Ялалтын дуу эхэллээ,Халлелүяа!
Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа!

Үхлийн хүчнүүд бүх л бузраа үйлдсэн,
Харин Христ тэр бүхнийг бут ниргэсэн;
Ариун баярын уухайгаар босцгооё, Халлелүяа!
Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа!

Гунигт гурван өдөр үтэр өнгөрөн одов;
Тэр алдартайгаар үхлээс амилсан;
Бүх алдар бидний амилсан Тэргүүнд байг! Халлелүяа!
Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа!

Тамын харанхуйн үүдэнд Тэр дөхөн очсон;
Тэнгэрээс өндөр сараалжин тор унасан:
Түүний ялалтын магтаалыг алдаршуулан дуулцгаая, Халлелүяа!
Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа!

Эзэн, Таныг шархлуулсан сорвины ул мөрөөр,
Үхлийн аймшигт хатгуураас Таны албат чөлөөлөгдсөн,
Иймээс бид амьдарч Таныг магтаж байна, Халлелүяа!
Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа!
   (“Тэмцэл Дуусаж” Francis Pott орчуулсан, 1832-1909).

Есүс Христ энэ орой энд алдаршхын төлөө хүн бүр залбирцгаая. (тэд залбирна). Одоо 23 дугаар магтан дууг дуулцгаая. “Ингэж болох уу?”

Аврагчийн цусны ашиг тусыг би хүртэж болно гэж үү?
Түүнийг зовоосон миний төлөө Тэр үхсэн гэж үү? Миний төлөө үхэхээр Тэр мөшгөгдсөн гэж үү?
Гайхамшигт хайр! Миний төлөө Бурхан үхэх ёстой гэдэг нь яаж байж болох вэ?
Гайхамшигт хайр! Миний төлөө Бурхан үхэх ёстой гэдэг нь яаж байж болох вэ?

Энэ бүгд нууц! Үхэшгүй нь үхэж! Түүний гайхамшигт байдлыг хэн илрүүлж чадах вэ?
Тэнгэрлэг хайрын гүн аялгууг сарниулахаар муу сүнс дэмий л зүтгэсэн!
Энэ бүгдэд өршөөл, дэлхий бишрэмээр; тэнгэрэлч ухан ойлгохоор цаашид чармайхгүй
Гайхамшигт хайр! Миний төлөө Бурхан үхэх ёстой гэдэг нь яаж байж болох вэ?

Тэр дээд тэнгэр дэх Эцэгийнхээ хаанчлалыг орхисон, Түүний нигүүлсэл үнэхээр төгс, үнэхээр эрх чөлөөтэй;
Хайраас бусдаар Өөрийгөө бүрэн хоосолж, Адамын хаягдсан хүн төрөлхтөний төлөө цусаа урсгасан;
Энэ бүгдэд өршөөл, гайхамшигтай эрх чөлөөтэй; Өө миний Бурхан, энэ нь намайг олохын төлөө байсан.
Гайхамшигт хайр! Миний төлөө Бурхан үхэх ёстой гэдэг нь яаж байж болох вэ?

Миний хоригдсон сүнс гэм нүгэл хийгээд бусармаг байдалдаа бат хүлэгдэн удаан оршисон;
Таны нүд хурц туяагаар гэрэлтсэн, гал дүрэлзэх гүний харанхуйгаас би сэрсэн
Миний гинж тайлагдаж, миний зүрх эрх чөлөөтэй болсон; Би босоод Тань руу урагшлан очсон.
Гайхамшигт хайр! Миний төлөө Бурхан үхэх ёстой гэдэг нь яаж байж болох вэ?

Одоо надад айх шийтгэл үгүй; Бүх зүйл Түүн дотор тул Есүс бол минийх!
Миний амьд Тэргүүн, Тэнгэрлэг зөвөөр хувцасласан Түүнд дотор амьд,
Мөнхийн ширээнд би зоригтойгоор дөхнө, Христээр надад ирэх миний титмийг би хүснэ.
Гайхамшигт хайр! Миний төлөө Бурхан үхэх ёстой гэдэг нь яаж байж болох вэ?
   (“Ингэж болох? Charles Wesley, 1707-1788).

Одоо сууцгаана уу. Манай ахлах декон ноён Вен Гриффт гарч ирээд биднийг төлөөлж дуулна.

Энэ орой бид Эзэн Есүс Христийг алдаршуулан магтахаар байж байна – зөвхөн Түүнийг! Одоо Сургаалт үгс 14:14 гаргаарай. Энэ нь Скотфилд Библи Судлалын 681 дугаарт байна. Намайг эшлэл уншиж байхад дахиад босоорой.

“Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ.” (Сургаалт үгс 14:14).

Өөрөөсөө асуу – “Би хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрсэн үү?” Миний зүрх сэтгэл хүйтэн хөндий болсон уу? Би ганцаараа байхаа залбирахаар хичээдэг, гэсэн ч би Бурханы оршихуйг мэдэрдэггүй.” Та ингэдэг үү? Та нар евангелизмаар явахад орхигдсон хүмүүсийг эрэн хайхаар дотор чинь гал дүрэлзэн та нарыг хүчилдэг үү? Эсвэл евангелизмаар нэг удаа явсанаасаа арай багаар хичээх аядаж байна уу? Хэн нэгэн чангаар залбирахыг та нар сонсоод та нар зүрхнээсээ хэсэг бүрд нь “Амен” хэмээн хэлдэг үү? Эсвэл тэд та нарын анх удаа залбирч эхлэсэн тэр үе шиг адилхан биш байна гэж бодож байна уу? Эсвэл та нар “тэд удахгүй бүдрэнэ дээ” хэмээн бодож байна уу? Та нар шинэ Христ итгэгч нарын алдааг хайж байна уу? Та нар анх аврагдаж байхад байсан шиг тэд сайн биш байна гэж та нар бодож байна уу? Номлол та нарыг гэм бурууг чинь сануулахад та нар “Би эдгээр буруугаа хэзээ ч зөвшөөрөхгүй. Чи намайг хэзээ ч буруугаа хүлээхэд оруулж чадахгүй” хэмээн бодож байна уу? Шинэ хүнд анхаарал хандуулахад та нар талархадаг уу? Эсвэл та нар өөрсдөө итгэж байсан үе шиг тэд тийм сайн биш байна гэж бодож байна уу? Та нар анх аврагдаж байсан тэр үе шигээ сайн Христ итгэгч хэвээр байна уу? Эсвэл та нарын зүрх сэтгэл хүйтэн хөндий болсон уу?

“Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ.” (Сургаалт үгс 14:14).

Та нар анх аврагдсан үедээ Эзэний төлөө юу ч хийхээс буцахгүй байдаг. Тэр үедээ та нар “Би Есүст үйлчлэх дуртай. Түүний төлөө би хэзээ ч хангалттай ихийг хийж чадахгүй.” гэж хэлдэг. Та нар одоо ийм утгатай зүйлсийг хэлж чадах уу? Эсвэл та нар уналтад орсон Христ итгэгч үү? Би зөвхөн залуусд зориулж үүнийг яриагүй байна. Би “39”-д ч гэсэн үүнийг хэлж байна – Би залуучуудад хэлэхтэй адил ахмадуудад ч гэсэн хэлж байна. Би гээгдсэн залуусын талаар яриагүй байна. Би аврал аваад удаж байгаа та нарт хандан хэлж байна. Та нар анхны хайраа орхисон уу? Анх аврагдаж байхдаа байсан Христэд хандсан тэр хайраар та нар дүүрэн байна уу? Есүс Ефес дэх Христ итгэгч нарт хандан ийнхүү хэлсэн,

“Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд.” (Илчлэлт 2:4, 5).

Би 60 жилийн турш номлол хийсэн.Энэ жарны туршид миний зүрх сэтгэл гэмд унаж байсан. Би энэ уналтын байдлаасаа хэрхэн гардаг вэ? Би ийм арга хэрэглэдэг. Эхлээд би зүрх сэтгэл маань өөрийн санаагаар дүүрсэн болхыг ойлгож эхэлдэг. Өөртөө гутарч эхэлдэг. Би гуниг мэдэрдэг. Би эдгээр нь ямар хэцүү юм бэ хэмээн гомдоллодог. Хоёрдугаарт, би Есүст хандсан анхны хайраа орхисноо ухаарч эхэлдэг. Гуравдугаарт, би хичнээн хол унасан болохоо санадаг. Тэгээд Есүс болон миний дундуур орсон гэм нүглээсээ шаналдаг. Тэгээд дараа нь миний гэмийн төлөө Загалмай дээрх Есүсийг санадаг. Би гэмшээд шинээр Түүнд итгэдэг. Энэ нь бараг л хоёр дахь аврал мэт байдаг. “Миний бүх алсын харааг биелүүлээч” дуулцгаая.

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч,”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Би өөрөө хийхгүй ямар нэг зүйлийг та нараас шаардахгүй. Би Жон Каганыг номлол хийхийг зөвшөөрөөч хэмээн ятгасан. Эцэст нь тэр зөвшөөрсөн. Тэгээд дараа нь тэр надаас илүү номлогч гэдгийг би олж мэдсэн. Би хөгширч, хүч чадлаа алдаж байхад тэр эрч хүчээр дүүрэн байсан. Би Жонд маш их атаархасан. Нэгэн орой би үүнийгээ түүнд гэмших хүртэл энэ нь намайг шатаах дөхсөн. Тэгээд дараа нь би үүнийгээ та нарт гэмшисэн. Тэгээд би эдгэрч миний ажил үйлс сэргэсэн. Энэ орой та нар над шиг үйлдээсэй хэмээн гуйж байна. Та нар надаар цаашид номлол хийлгэхийг хүсэхгүй байх вий хэмээн үнэндээ би их айж зүрх сэтгэл минь нүгэлт автсан. Тэгээд Бурхан манай чуулган руу сэргэлтээ илгээж, би гэмшиж, Есүсийн үнэт Цусаар дахиад гэм нүглээ угаалгахаар Түүн рүү очсон. Та нарт 76 настай, 60 жилийн турш номлол хийсэн хүн гэмших хэрэгтэй гэдэг нь хачин санагдаж байгаа байх. Энэ бол хачин зүйл бишээ. Энэ бол зүрх сэтгэлээ шинэчлэн, сэргээх цорын ганц арга юм. “Гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд.” (Илчлэлт 2:5). Дахин дахин гэмш. Есүс рүү буцан ирээд Түүний Цусаар дахин дахин цэвэрлүүл! Агуу Шинэчлэгч Лүүтэр ийнхүү хэлсэн, “Бидний бүхийл амьдрал бол тогтмол эсвэл тасралтгүй гэмшил юм.” Лүүтэр тогтмол гэмшиж, цэвэрлэгдэхээр Есүс рүү буцан ирэх хэрэгтэй байдаг байсан. Тиймээс та нар, бас би ч тэгэх ёстой.

Иакоб 5:16 сэргэлтийн заавар гэдэгт би итгэдэг. Энд “Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой...” гэсэн. “Нүгэл” гэдэг үгийг анхаараарай. Грекээр үүнийг “paraptōma” гэдэг. Др Стронг энэ үгний гол утгыг “бүдрэх, [нэг] алдаа эсвэл нүгэл, бусад гэмүүд” гэж тайлбарласан. Бидэнд гэмшихэд шаардагдагдах зүйлс нь зөвхөн их гэм нүгэл бус, харин энд хэлсэнээр бид “бүдрэх” болон “алдаа болон гэм нүглүүд”-ийг гэмших хэрэгтэй болдог. Бидний хэн нэгэнд уурласан уур, үл уучлал, атаархал, хайргүй байдал, Бурхан хийгээд бидний дунд дахь бусад нүглүүд.

Ихэнхдээ бидний зүрх сэтгэл зөвхөн Бурханд гэм нүглээ улайснаар л эдгэрдэг. Би Кай Пернгийн нүүр хайр хийгээд төв байдлаар улаа бутран гэрэлтхийг ажигласан. Өмнө нь тэр уйтгар гунигтай харагдаж байсан. Түүнд юу тохиолдсон талаар би түүнээс асуусан. Тэр надад “Хатагтай Ширлэй Лий дээр Ариун Сүнс хэрхэн ажиллахыг харсан. Түүнд байсан шиг амар тайван баяр хөөрөөр дүүрхийг би хүссэн. Би пастор танд уурлаж байснаа Бурханы өмнө гэмшисэн. Тэгээд миний уур хилэн арилж, би амар тайван болж бусадтай харилцаатай болсон.” Гайхалтай! Тэр надад үүнийг хэлэхэд би би маш их баярласан! Би түүнд бас хайртайгаа хэлсэн. Энэ чинь л гэмшил гэдэг чинь шүү дээ. Энэ бол бусдыг уучлах хийгээд Бурханаас шинэ амар тайван, баяр хөөр ирэхийг хэлдэг! Сэргэлтээр ийм л зүйлүүд болдог – та нар Бурханд гэмээ улайхад амар тайван хийгээд баяр хөөрөөр дахин дүүрэх болдог.

Гэхдээ Бурхан бидний дунд ажиллахад та нар ах эгч дүүстээ хандан шууд гэм нүглээ улайх хэрэгтэй. Та нар өөр хоорондоо гэмээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иакоб 5:16-г ингэж утгачилан орчуулж болно, “‘Бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрхөд дадлагжиж, бие биеийнхээ төлөө залбирахад суралц.‘ Энэ нь та нар гэмшихээс чинь өмнө нүгэл та нарыг цохих хүртэл хүлээхгүй гэсэн утгатай.” (R. C. H. Lenski) Хятадад хүмүүс бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрхөд дадлагжиж, бие биеийнхээ төлөө залбирахад суралцаж байдаг. Ийм л учраас Хятадад үргэлж сэргэлт болж байдаг.

Би өмнө нь хоёр удаа хийсэн шигээ нэг дүүдээ ирээд залбируулаарай хэмээн хэлсэн. Би түүнээс “Чи хэн нэгэн ирнэ гэж бодож байна уу?” хэмээн асуусан. Тэр үүний талаар хэсэг бодоод “Үгүй ээ, хэн ч ирэхгүй.” хэмээн надад хариулсан. Би түүнээс чи яагаад ирэхийг хүсэхгүй байгаа юм бэ хэмээн асуусан. Тэрээр та манай чуулганд бүр олон хүн ирэх сэргэлтийг хүсэн боддог. Гэхдээ энэ бол үндсэн шалтгаан биш. Өөрөөсөө асуу, хэрвээ олон хүн ирнэ гэвэл ямар сайн зүйл хийх вэ? Хэрвээ тэд ирэх бол бид яаж тэдэнд тусалж чадах вэ? Бид тэдэнд нөхөрлөл, баяр хөөр, гүн харилцааг санал болгодог. Гэхдээ энэ нь танд өөрт чинь байдаг юмуу? Танд байдаг уу? Эсвэл танд ямар ч хайр үгүй шашинлаг үүрэг алба л байдаг уу? Та нар бие биенээ хайрлан халамжилдаггүй, тийм биш гэж үү? Та нарт гүн харилцаа байдаггүй, тийм биш гэж үү? Та нар шинэ хүмүүсийг зүрхний гүнээсээ хайрладаггүй, тийм биш гэж үү? Шударга байцгаа, та нарт Есүст хандсан гүн хайр байдаггүй, тийм биш гэж үү? Бидэнд өөрсдөд минь эдгээр нь байхгүй байхад бид яаж эдгээрийг бусдад санал болгож чадах вэ?

Би та нараас гэм нүглээ гэмшээрээ хэмээн асуухад та нар “энэ нь намайг бажигдахад хүргэнэ” хэмээн боддог. Та нар аль хэдийн л ажил хийсээр байгаа – маш их ажил! Энэ бол та нар өшөө олон ажил хийх хэрэгтэй гэсэн үг биш. Энэ бол илүү их хайр юм! Христэд хандсан илүү хайр! Бид Түүнийг илүү ихээр хайрлахад бусдын төлөөх их хайр ирэх боломж зөвхөн бүрддэг!

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Нэг орой би өрөвдөлтэй Самсоны талаах бодож байсан. Библийн бүтэн дөрвөн бүлэг Самсонд зориулагдсан. Еврей 11:32-д тэр аврагдсан хүмүүсийн жагсаалтад байдаг. Тэр хэзээ аврагдсан бэ? Тэр үхэхээсээ хэдхэн мөчийн өмнө эцсийн мөчид Бурханаас тусламж ирэх хашгирах хүртлээ аврагдаагүй байсан гэдэгт би итгэдэг. Гэхдээ Есүс түүнийг ариун хүн, “Бурханд Назир хүн” (Шүүгчид 13:5) байсан хэмээн хэлсэн. “ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.” (Шүүгчид 13:25) Гэтэл Самсон бүх зүрхээрээ Бурханыг хайрлах байдал дээрээ бүдэрсэн. Тэр ахархан амьдралынхаа ихэнх хугацааг та нартай адил өнгөрөөсөн. Тэрээр өөрийн хүч чадал, боломжоороо Христ итгэгчийн амьдралаар амьдарч чадна гэж бодсон. Гэхдээ тэр чадаагүй. Тэр яг л та нар шиг, над шиг дахин дахин унасаар байсан. Эцэст нь Сатаны хүчирхийлэл түүнийг барьж, нүдийг нь сохлоод, “Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.” (Шүүгчид 16:21)

Өө, ахан дүүс минь та нарын зарим нь энэ өрөвдөлтэй Самсонтой адилхан биш гэж үү? Та нар Есүсээр дуудагдсан. Өнгөрсөн хугацаанд та нар Ариун Сүнсээр хөтлөгдөн Бурханд агуу зүйлсийг хийсэн. Гэхдээ та нар аажмаар уйтгах гунигаар дүүрч байна. Та нар одоо баяр хөөргүй болсон. Одоо та нарт чуулгандаа гэх жинхэнэ хайр үгүй болсон. Та нар харалган байдлаар чуулганд ирж байна. Та нарын шашин бол баяр хөөргүй, хүнд хэцүү хүчир ажил юм. Хүнд хүчир боолын ажил! Энэ бүгд! Та нар боол шиг чуулгандаа ирдэг. Энэ бол жинхэнэ хүнд ажил. Та нар цаашид энд байх дургүй байгаа. Та нар өрөвдөлтэй Самсон шиг “шоронд буудай тээрэмдүүлдэг болов.” Бусад хүн түүнийг юу гэж боддог юм би мэдэхгүй, гэхдээ түүнийг “шоронд буудай тээрэмдүүлдэг болов.” гэдгийг би уншаад би гашуун нулимс унагасан – хүрэл гав гинжээр дөнгөлөгдөн, тээрэмдэж, буудайг нунтаглах бутлуурыг дахин дахин эргүүлэхээр түлхэж байсан.

Та нарын шашин ч адилхан ийм гэдгийг би мэднэ, заримдаа миний зүрх та нарын төлөө шаналдаг. Та нарт баяр хөөр байдаггүй. Та нарт хайр байдаггүй. Та нарт найдвар байдаггүй. Та нар шоронд байгаа хоригдол шиг тээрэмдсээр л байдаг. Тиймээ! Энэ чуулганы зарим нь цуглааны турш тээрэмддэг шоронд, евангелизмын боолын ажлыг тээрэмдсээр байдаг шоронд байна. Та нар үүнийг маш үзэн яддаг! Гэхдээ та нар үүнээс хэрхэн зугтахаа мэддэггүй! Та нар сүнслэг гинжээр дөнгөлөгдөн, ямар ч найдваргүйгээр тээрэмдээд, тээрэмдээд, тээрэмдсээр л байдаг. Заримдаа та нар орхиод явахыг боддог. Та нарын зарим нь ингэснийг би мэднэ. Гэхдээ та нар орхиж чаддаггүй. Та нарын цорын ганц найз нар чинь энд байгаа. Та нарын хамаатнууд чинь энд байгаа! Та нарт яг л шорон шиг санагддаг чуулганы үзэн ядмаар хүнд хүчир зогсолтгүй эргэлдэх тээрмийн ажлаас та нар яаж зугтааж чадах вэ? Би та нарт тусламаар байна! Бурхан миний хийдгийг мэддэг! Энд зугтах цорын ганц зам байна. Номлогчоо та яаж мэдэж байна вэ гэж үү? Учир нь одоо та нарын байгаа байранд би байсан юм! Би тээрэмдсээр, тээрэмдсээр байдаг чуулганд гинжлүүлж, үүнийг үзэн яддаг байсан – гэвч зугтан гарч чадаагүй! Зугтах цорын ганц зам бол Есүс юм! Гэм нүглээ гэмш! Яагаад болохгүй гэж? Та нарыг дөнгөлөөд байгаа гинж бол та нарын гэм нүгэл юм! Тэднийг тайлаад хая! Гэмшээд Цусаар угаалга, зөвхөн Есүс л та нарыг гинжнээс салгаж, дахин эрх чөлөөтэй болгож чадна.

“Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой...” (Иакоб 5:16).

Өөрсдийн айдас, эргэлзээ, гэм нүгэл, уур хилэн, уй гашуу, атаархал бүхнээ гэмшээрэй. “Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой...” (Иакоб 5:16). Хатагтай Лий ингэсэн! Тэгээд Есүс түүнийг эдгээсэн. Кай Пернг ингэсэн, тэгээд Есүс түүнийг эдгээсэн. Дөнгөж сая энд найдварын туяа цацарсан. Та нар “Энэ нь үнэн гэж үү?” хэмээн боддог. Тиймээ! Энэ үнэн! Хүн бүр хэн нэгэн нь гэм нүглээ гэмшиж, Есүсээр эдгэрэхийн төлөө залбираарай (тэд залбирдаг).

“Гэм нүгэлд унан шаналж, үүнийхээ төлөө хашгирч байгаа тэдгээр хүмүүст хандан Христ ийнхүү хэлсэн, ‘Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ!’ (Матай 5:4) Сэргэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдэд гэм нүгэл үргэлж асуудал болдог бөгөөд сэргэлт үргэлж дэлхийн хардаггүй эдгээр зүйлстэй тааламжгүй байдлаар холбогддог. Сэргэлт харанхуй руу гэрэл тусгадаг... сэргэлтэд бэлдэхээр, Еван Робертс хүмүүс бэлтгэгдэх хүртэл [Ариун] Сүнс ирэхийг хүсдэггүй гэдгийг тэдэнд сануулахыг хүссэн: “Бид [чуулганы] бүхий л муухай мэдрэмжүүдийг зайлуулах ёстой – бүх л өс хонзон, атаархал, ялгаварлал, үл ойлголцол. Бүх л гомдлууд уучлагдах хүртэл [бүү залбир]: Гэхдээ хэрвээ чи уучилж чадахгүй гэдгээ мэдрэвэл газарт бөхийн уучлалын сүнсийг гуйх хэрэгтэй. Тэгээд тэндээс гарах болно.’”... зөвхөн цэвэр Христ итгэгч л Бурханд ойр амьдарч чадна (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004, хуудас. 113)... “Хүн бүр бусад бүхнийг мартсан байдаг. [Тэд гэмээ гэмших үедээ] хүн бүр Бурхантай нүүр тулдаг... [Энэ бол] бараг бүх сэргэлтэд түгээмэл тэмдэглэгдсэн байдаг. Гүн гүнзгий, таатай бус, төлөв даруу байдал доторх гэм нүглийн буруутгалгүйгээр сэргэлт ирнэ гэж байхгүй.” (адил., хуудас. 116)... Христ итгэгчид гэмийг мэдрэхгүй эсвэл үүнээс айхгүй байгаа тул өнөөдөр ариун бус чуулгантай байгаа... Сэргэлтийг хүсэн хүлээж байгаа хүмүүс ариун Бурханы өмнө өөрийн амьдрал хийгээд зүрх сэтгэлийг нягталсанаар эхлэх хэрэгтэй. Хэрвээ бид гэм нүглээ нууж, үүнийгээ одоо гэмшихгүй бол [бидэнд сэргэлт ирэхгүй]... Ариун Бурхан Христ итгэгчдийг өчүүхэн гэмийг ч гэсэн харахад хүргэдэг... Ариун Бурханы оршихуйд буйгаа мэддэг хүмүүс өөрийн гэм нүглээ байнга мэдэж байдаг... Энэ гүн гэрчлэлийн ажил үргэлж уучлалын шинэ бүтээгдсэн байдал дахь шинэ эрх чөлөө, баяр хөөр рүү хөтөлдөг. ‘Зүрхний цохилтоо’ дагах нь авралын баяр хөөрийн дэлбэрэлтийг авчирдаг.” (адил., хуудас. 120)

Эдгээр цугларалтаар дамжуулан арвандолоон залуус бидэнд найдвартайгаар аврагдсан. Эдгээр уулзалтуудад сэргэлтийн хүрэлтийг бид мэдсэн. Эдгээр залуусын хамгийн өчүүхэн нь ч гэсэн үүнийг мэдсэн. Тэд ухааран баталгаатайгаар аврагдана хэмээн хэн ч төсөөлөөгүй. Би тэдний нэрийг танилцуулж байхад ч гэсэн манай цуглааны хэн ч баярлан хөөрөөгүй. Яагаад та нар баярлаагүй вэ? Хятадад тэд баяр хөөртэйгээр нулимс асгаруулах байсан! Яагаад энд үгүй байна вэ?

Арвандолоон залуус баталгаатай аврагдсан, гэтэл энд ямар ч баяр хөөрийн нулимс үгүй, бүр ямар ч баяр хөөр байгаагүй. Яагаад? Учир нь ““Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ.” (Сургаалт үгс 14:14).

“Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?” (Дуулал 85:6).

Бид гэм нүглээ нулимс асгаруулан гэмших хүртэл бид баярын нулимс унагаж чадахгүй! Энэ Хятадад болж байгаа. Яагаад манай чуулганд болохгүй байна вэ? Та нар бие биендээ гэм нүглээ гэмших хийгээд бие биенийхээ төлөө залбирсанаар эдгэрэх байдлаас айдаг. Бусад хүмүүс юу гэх бол гэсэн бодол чинь та нарын гэмшлийг зогсоодог. Исаиа ийнхүү хэлсэн, “Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?... Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?...” (Исаиа 51:12, 13).

“Өө, Бурхан, намайг судлан, зүрхийг минь мэдээч.
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч.
Зүрхийг минь мэдээч;
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч;
Надад хорон муу зам буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.”
(Дуулал 139:23, 24).

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч,”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Та нар өмнө нь ирээгүй. Та нар тэгэх хэрэгтэй гэдгээ мэдсэн, гэхдээ та нар айдаг. Хатагтай Чан утсаар надад маш аймшигтайгаар бүдэрсэн талаараа хэлсэн. Тэгээд би Ням гарагийн өглөө түүнийг харсан. – мөн хатагтай Чан над руу харсан. Тэр ирэхийг хүсэж байгааг би харцнаас мэдэж байсан. Би түүний гараас хөтлөөд “ир” хэмээн хэлсэн. Тэр ирсэн. Тэр ирэхээсээ айж байсан. Эцэст нь хэлэхэд тэр Др Чаны гэргий байсан! Хэрвээ тэр өөрийнхөө гэм нүглийг гэмшивэл хүмүүс юу гэж бодор болоо? Бусад хүн юу гэж бодохыг март! Бид босоод дуулах үед энд ирээд өвдөг сөгдөөд, өөрийнхөө гэмийг гэмшээрэй. Бурхан чамайг яллаж, дараа нь Загалмай дээр асгарсан Христийн Цус чамайг шинэ болгон угаана.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч,”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Танд хандсан их хайр” (Elizabeth P. Prentiss, 1818-1878).