Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ӨӨРИЙНХӨӨ ЦОГ ЖАВХЛАНГ НАДАД ҮЗҮҮЛЭЭЧ

SHOW ME THY GLORY
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, August 12, 2017


Одоо Библийн Гэтлэл номны 33 дугаар бүлгийг гаргаарай. Энэ нь Скотфийлд Библи Судлалын 115 дугаар хуудаст байгаа. Одоо босоод Гэтлэл 33:18 дугаар зүйлийг үзээрэй. Энэ бол Бурханд хандсан Мосэгийн залбирал,

“Тэгэхэд Мосе -Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж би Танд залбиръя [Би Таниас гуйж байна] гэжээ” (Гэтлэл 33:18).

Одоо сууцгаана уу. Хэрвээ та нар Жон Самуелийн “Эмх цэгц хийгээд нотолгоотой залбирал” гэсэн номлолыг санаж байгаа бол үүн шиг залбиралыг Гэтлэлийн 32, 33 дугаар бүлгээс харж чадна. Мосэ Бурханд хандан залбираад 15, 18 дугаар зүйлээр төгсгөдөг. 15 дугаар зүйлд Мосэ “Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач” гэсэн. 18 дугаар зүйлд Мосэ “Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч” хэмээн хэлсэн. Еврей хэлэндээ “цог жавхлан” гэдэг үгийг kavōd буюу “Бурханы жин” гэсэн утгаар илэрхийлдэг. Би өөрөө амьдралдаа хэдэн удаа энэ “жинг” мэдэрсэн. Би 15 настай байхдаа Форест Лавн Оршуулгын газрын зүлгэн дээр хэвтэж байхдаа орны даавуу шиг хөнгөхөнөөр Бурханы жин над дээр зөөлхөнөөр буухыг би мэдэрсэн. Миний үзсэн гурван өөр сэргэлт дээр миний эргэн тойрны агаарт kavōd оршиж байгааг мэдэрч байсан. Бриан Х.Едвардс ийнхүү хэлсэн, “Бурханы “оршихуй” хүний тайлбарыг үл ойшоодог ч гэсэн сэргэлтийн туршлагаар хүлээн зөвшөөрөгдөхүйц үндэслэл болдог.” (Revival: A People Saturated With God, хуудас. 136). “Адам Ева хоёр Бурханы оршихуйгаас нуугдсан, мөн Кайн ‘Эзэний оршихуйгаас зугтсан’” (адил., хуудас. 135). “Сэргэлтэд Бурханы оршихуй нь бодитой [хүрч болохуйц] мэдрэгдэхүйц үйл явдал юм” (адил., хуудас. 134). “Сэргэлтэд [Бурханы оршихуй] үе үе асар ихээр маш тодорхой болдог.” (адил., хуудас. 135).

“Сэргэлт гэж юу вэ гэдгийг ойлгоход энэ бол чухал ойлголт юм. Хэрвээ өнөөдөр мөргөлийн нэг харагдах байдал бол Бурханы оршихуйг мэдрэх байдал байхгүй байх явдал юм... ийм л учраас бид мөргөлдөө үнэхээр хайш яайш хандах болдог. Сэргэлтэд Сүнсний гүн гүнзгий ажил бол үргэлж Бурхан байгааг бид ухаарсан туршлагыг тэмдэглэсэн байдаг... Сэргэлт бол өөр зүйл. Бурхан тэнд байгаа нь мэдэгдэж, тэр бүү хэл үл итгэгчид ‘Бурхан үнэхээр та нарын дунд байна’ I Коринт 14:25 хэмээн хүлээн зөвшөөрөх байдалд автагддаг.” (адил., хуудас. 134). “Бурханы Сүнс [айлчлан] ирэхэд Тэр чуулганы залбирлуудыг хүлээн аваад тэдэн рүү шинэ амийг үлээдэг.” (адил., хуудас. 129). “Сэргэлтэд залбирал нь баяр хөөртэй сайхан зүйл болдог” (адил., хуудас. 128). Гэмшлийн дараа Христ итгэгчдийг Христийн Цусаар шинэчлэн цэвэрлэх байдал руу авчирдаг.

Саксоныхоор бол “Христийн ойр байдлын мэдрэмж нь яг нэг цагт бидэнд бүгдэд өгөгдсөн... [тэнд] Эзэн ямар агуу зүйл хийсэн бэ, тэр цагаас эхлээд адилхан жилийн өвөл хүртэл энэ нь үгээр хэлэхийн аргагүй юм. Бүх л газар Бурханы асарт буй хүмүүсээр дүүрэн мэт байдаг.” (адил., хуудас. 135) 1907 онд Солонгост “Чуулганд орж ирсэн [хүн] бүр танхим нь Бурханы оршихуйгаар дүүрэн байгааг мэдэрдэг байсан... тэр оройны Бурханы ойрхон буйн мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй байсан.” (адил., хуудаснууд. 135, 136)

1980 оны арваннэгдүгээр сард би найзтайгаа хамт Др Жон Р.Райстай хийж буйг телевизийн нэвтрүүлгийнхээ талаар ярилцахаар Теннессийгийн Мурфрийсборо руу явсан. Др Райс үнэхээр настай болж өвчний улмаас суумгай болсон байсан. 85 настай хөгшинг бидэнтэй уулзуулахаар түрдэг тэргэн дээр суулгаад авчирсан. Тэд түүнийг тэргэнцэрт түрээд ирж байхад найз бид хоёр агаарт хөнгөн жин адил kavōd буун ирэхийг мэдэрсэн. Энэ зүйл нь миний үзсэн гурван удаагийн агуу сэргэлтийн үед миний мэдэрч байсан яг тэр зүйл шиг Бурханы оршихуй буун ирж байгааг би мэдсэн.

Бид тэр хотын камерчинг камертай нь хөлсөлсөн байсан. Уг камерчин хүн нь Католик шашинтай байсан хэдий ч чуулганаа орхисон байсан. Бид Др Райстай ярилцлага авч байхад Др Райс өөрийнхөө оролцож байсан агуу сайнмэдээний үйлчлэлийнхээ талаар түгдрэн ярьж байхад камерчин залуу маань нулимс асгаруулан, түүнийгээ байн байн арчин бичлэгээ хийж байсан. Тэгээд бидний ярилцлага дуусахад тэд Др Райсийг машинд нь суулгахаар тэргэнцэртэй нь авч гарсан. Тэгээд би найзтайгаа нөгөөх камерчин залуутай гурвуулаа л өрөөнд үлдсэн. Тэр залуу уйлсаар л байсан. Тэр надаас Др Райсын талаар асууж, би түүнд тэр бол Бурханы агуу нэгэн байсан талаар тайлбарласан. Намайг ярьж байхад Бурханы оршихуй бүр хүрч болох хэмжээнд хүртэл өсч байгааг мэдэрсэн. Залуу уйлсаар л байсан. Миний хэлсэн бүх л зүйл бол “Есүс чамд хайртай. Түүнд итгэ, Тэр чамайг бүхий л гэм нүглээс чинь цэвэрлэнэ.” гэсэн үг байсан. Намайг хэлээгүй байхад л тэр өвдөг дээрээ сөгдөөд нүднээсээ нулимс асгаруулан Есүст итгэсэн. Бурханы оршихуй тэнд байхад энэ нь маш амархан зүйл байдаг. Надад библийн “Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг.” (II Коринт 3:17) гэсэн ишлэл санаанд буусан. Хэрвээ бидэнд Др Жон Райсад байсан шиг Бурханы Сүнсний хүч чадал байвал ирж байгаа хүмүүс, тэрбайтугай бүр анх удаа ирж байгаа хүмүүс ч гэсэн өөрчлөгдөх нь маш амархан байдаг гэдгийг би мэддэг!

Гэхдээ энд Эзэний оршихуй байхад ирдэг өөр нэг агуу зүйл байна. Энэ бол Тэнгэр улсыг урьдчилан мэдэх нь юм. Одоо та нарын ихэнхэд Тэнгэр улс үнэхээр хол мэт санагдаж байгааг би мэдэж байна. Гэсэн ч Бурханы “kavōd” манай чуулганд буун ирээд та нарт хүрэхэд та нар Тэнгэр улс руу явах нь яг ямар болохыг мэдрэх болно. Энэ нь “тэнгэрлэг цог жавхланг урьдчилан мэдэх” тийм цаг байх болно. Тэгээд цаашид та нар Тэнгэр улсыг ямар нэг хийсвэр онол мэтээр бодохоо болино гэсэн үг. Та нар манай чуулганд ирээд Бурхан тэнд байх тэр үед та нар Тэнгэр улсын бодит байдал болон баяр хөөрийг жинхэнэ бодитоор “амсах” болно. Тэгээд та нар Жон В.Петерсоны нэгэн дууг баяр хөөртэйгээр дуулах боломжтой болно!

Тэнгэрулс айлчлан миний сүнсийг цог жавхлангаар дүүргэсэн
Загалмай дээр Аврагч намайг бүрэн бүтэн болгох тэр үед
Миний нүглүүд угаагдаж, миний харанхуй байдал гэрэл гэгээ болсон-
Тэнгэрулс айлчлан миний сүнсийг цог жавхлангаар дүүргэсэн
   (“Тэнгэрулс айлчлан,” John W. Peterson, 1921-2006).

Одоо би зарим Пентекост нарын замбараагүй ухаангүй галзуу байдал эсвэл карисматикчуудын буруу үзлийн талаар ярих гээгүй. Огт, үгүй! Тэд Бурханы Сүнсийг доргио бөмбөр эсвэл харь хэлээр ярьснаар буулгаж ирэх гэж оролддог. Магад тэд үүнийг сайхан сэтгэлээр байж болох ч энэ бол чуулганд Бурхан айлчлан ирэх болон өмнөх 1905 оны Пентекосталистын анх эхэлж байсан хүмүүсийн сэргэлт шиг зүйл бол биш юм. Бид эртний зам руугаа эргэх хэрэгтэй – учир нь эртний зам бол жинхэнэ зам юм – мөн энэ нь одооч гэсэн үнэн зам юм!

Бурхан айлчлан ирэх үед хэдийгээр хүн шалан дээр өнхөрч унадаг байж болох ч гэсэн ийм байдлаар Kavōd бидэнд бууж ирэхийн төлөө оролдож огтоос болохгүй. Гэхдээ бид сэтгэл хөдлөлдөө автаж эсвэл орилж хашгирсан байдалтайгаар баярлан хөөрөхгүй. Огт үгүй! Бид Христ итгэгч хүмүүс өөрсдийнх нь амьдрал руу гэтэж буй гэм нүгэл, ичгүүрт оруулж буй гэм нүгэл, гэсэн ч Бурханы өмнө гэмших ёстой тэр гэм нүглээ – бие биенийхээ өмнө гэмших ёстой буруугаа мэдрэх үед л баярлан хөөрөх бөгөөд ингэснээр л бид бидний тэнгэрлэг Эцэгээр сүнсний хувьд эмчлэгдэх боломжтой! Одоо бүгдээрээ босоод 10 дугаар магтан дууг дуулцгаая.

“Өө, Бурхан, намайг судлан, зүрхийг минь мэдээч.
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч.
Зүрхийг минь мэдээч;
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч;
Надад хорон муу зам буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.”
   (Дуулал 139:23, 24).

Бүү айцгаа! Бурхан та нарт хайртай. Та нар гэмшихэд Тэр та нарыг шийтгэхгүй. Бүү айцгаа. Та нарын гэм нүгэл хичнээн их байсан ч хамаагүй Бурхан үүнийг анагаах болно. Бурхан Есүсийн Цусаар үүнийг ариун болгож чадна. Индэр рүү энд буугаад ир. Дэргэдэх хүнийхээ гарыг атгаад хоёр хоёроороо бие биеийнхээ төлөө залбираарай. Өнөө орой гэмшилд ирэхийн төлөө бие биеийнхээ төлөө залбираарай. Би та нарт хайртай! Бурхан та нарт хайртай! Та нар өнөө орой юу ч хэлсэн бай хамаагүй энд та нар үнэхээр маш ихээр хайрлагдсан бөгөөд бид та нарыг хайрлахаа зогсоохгүй! Бидэнд итгэ, бүү ай. Есүс рүү ирээрэй, буцаад ирээрэй, гэмээ гэмшиснээр бидний Аврагч Есүсийн цусаар та нар угаагдан ариусах болно. Мөн хэдий та нар залуу биш ч гэсэн энэ орой та нар хүрч ирж болно. Индэр дээр надад хоёр сандал байх болно. Хэрвээ та нар гэм нүглээ нийтэд гэмших шаардлагагүй гэвэл энд хүрч ирээд надад үүнийгээ гэрчил, тэгвэл би та нар гэмээ хаясан хаяагүй та нарт хэлэх болно.

Бидний анд Жак Нганн миний 76 насны төрсөн өдрөөр дараах үгсийг бичсэн.

Эрхэм Др Химерс,

Юуны өмнө эдгээр бүхэл он жилүүдэд таны итгэмжит байдалд үнэхээр талархаж байна. Энэ Их Урвалтын цаг үед Бурхан таныг хэрэглэж байгаа учраас [хамгийн багадаа] үлдэгсэд болох байна гэж үргэлж боддог... Таны тунхагладаг үнэнүүд сэргэлтийн галыг дүрэлзүүлэхэд очнуудын нэг нь байн туслах болтугай... Таны үйлчлэл болон [интернэт дэх] номлол тань үргэлж цэцэглэн үүрд мөнхөд цуурайтах болтугай. Пастораа, би танд хайртай.

         Христ дотор хүндэтгэсэн,
            Жак Нганн

Нэмж хэлэхэд.
Дашрамд дурдахад бид “Христ дотор хүндэтгэсэн” гэдэг үгээр төгсгөж байгаа нь таны үйлчлэл [биднийг Христ доторх аврал руу хөтөлдөг] учирт юмаа.

Би чуулганд болон та нарын хүн нэг бүрт үнэхээр их анхаарал хандуулж байгааг бидний анд Жак Нганн мэддэг. Ийм л учраас би сэргэлтэд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Христ итгэлийн амьдралд өөрсдийнхөө аврагдсан гэрчлэлд л зөвхөн үнгдэслэхгүйгээр ямар ч амжилтад хүрэхгүй. Та нар нигүүлсэл дотор өсөх ёстой – бөгөөд энэ нь үргэлж бэрхшээлтэй байх болно. Та нар амьдрал руу чинь гэтэж буй гэм нүгэл хийгээд буруутгалтай нүүр тулах болно. Та нар “Өө, Бурхан, намайг судлан, зүрхийг минь мэдээч.Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч. Зүрхийг минь мэдээч; Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч; Надад хорон муу зам буй эсэхийг харж...” гэсэн дууны талаар бодох дургүй. Гэсэн нь ч та нар үүний талаар бодох ёстой. Хэдий энэ өвдөх байлаа ч гэсэн та нар өөрийгөө шалгах хэрэгтэй. Та нар гэм нүглээ гэмшиж, Есүсийн Цусаар дахин дахин ариусгагдах хэрэгтэй. Тэгээд та нар Бурханы оршихуй болох Kavōd буюу сэргэлт дэх Бурханы айдас төрүүлсэн байдлыг мэдрэх болно!

“Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж би Танд залбиръя.”

Залбир, гэмш тэгээд Бурхан Мосэд хариулсан шиг та нарт хариулах болно.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Др Крейгтон Л.Чан эшлэл уншина: Исаиа 64:1-3
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     “Есүс Христ магтагдах болтугай” (Edward Caswall орчуулсан, 1814-1878).