Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТ ҮЛ ЗӨВШӨӨРЛИЙГ ИЛААРШУУЛДАГ

REVIVAL CURES REJECTION
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Лхагва гарагийн орой, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Wednesday Evening, August 9, 2017

“Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна” (1 Иохан 4:18).


Нэгэн алдартай сэтгэл судлаач хүмүүсийн амьдрал тулгарсан 288 айдсыг жагсаан бичсэн – тэднээс 288 –ийг нь! Эдгээрээс хамгийн их байдаг зургаа нь гологдлын айдас, үхлийн айдас, хөгшрөлтийн айдас, ядуурах айдас, өвчний айдас, шүүмжлэлийн айдас. Энэ сэтгэл судлаач цааш нь ийнхүү хэлсэн, “Гологдлын айдас бол бүхий л айдсын хамгийн агуу нь юм. Гологдлын айдас нь үхлийн айдсаас илүү хүчтэй байдаг!” Үүнийг бодоорой! Хүмүүс гологдсоноос үхсэн нь дээр гэж үздэг!

Др Кристофер Каган бусад хүмүүсээс илүүгээр намайг бараг мэднэ дээ. Тэр ингэж хэлсэн, “Др Химерс хэвийн гэр бүлд өсөж торниогүй. Хэрвээ тэр тийм байсан бол илүү нөхөрсөг нийтэч байх байсан бизээ. Гэтэл түүний олон удаагийн нүүлт хийгээд гологдол нь түүнийг илүү бүрэг ичимхий байдал руу – дотогшоогоо хардсан хүн болгосон. Тэрээр номлолоо сайн хийдэг болохоор та нар магад түүнийг бүрэг ичимхий гэж бодоогүй байхаа. Гэхдээ тэр дотор талдаа бол өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөг мэдрэмтгий хүн юм.” Др Каганы зөв байсан. Би хөгжилтэй хүмүүс дунд байж чаддаг бөгөөд тэдний баяр хөөрд нэгдэж чадах ч гэнэт миний санаа сэтгэл өөрчлөгдөхөд өөрийнхөө ганцаардлын уй гашуу, гологдол, дарамтаа мэдэрдэг. Би гологдлоо мэдэрдэггүй цорын ганц үе бол би ганцаараа байхдаа эсвэл Бурханы оршихуйг мэдрэх үедээ л юм.

Би цуглаан дахь гэртээ сэргэлтийг үнэхээр их мэдэрдэг үе юм – Бурхан маш бодит болж миний дотор буй гологдол ганцаардлыг шахан гаргадаг.

Ийм л учраас би залуучууд цуглаанд ирэхдээ төрдөг мэдрэмжийг маш сайн ойлгодог. Бид тэднийг хүлээн авч хайрладаг. Гэхдээ тэд хэсэг ирсний дараа бид тэднийг “дотор” байгаа хэмээн боддог. Бид тэднийг одоо “Ок” хэмээн боддог. Тэгээд төд удалгүй тэд ирэхээс өмнө байсан шигээ хэмжээст орж гадуурхаг гологдож эхэлдэг. Тэгээд зөвхөн хүлээн авахгүй байсан ч үл тоох тэр хэсэг нь л зөвхөн үлддэг. Тэд яг л миний хийсэн шиг үлддэг. Хэдий би гологдолыг мэдэрч байсан ч надад өөр явах газар байхгүй учраас би чуулганд үлдсэн. Би ганцаардалд байсан хэдий ч чуулганд байнга л олон хүнтэй байдаг байсан. Хэдий би дотроо энэлэн шаналж гадуурхагдсан ч гэсэн гадна талдаа хүлээн зөвшөөрөгдсөн мэт дүр гарган явдаг байсан. Ням гарагийн орой би гэртээ харих замдаа гологдолын мэдрэмж маань маш их болсон. Би гэрлүү чиглэж байх зуур “Дахиад л ганцаараа л байна” хэмээх алдартай дууны үг толгойд минь орж ирж байсан. Манай цуглааны нэг залуу хүлээн зөвшөөрөл хийгээд хайрыг хайсан ч харин тэр зөвхөн үл тоомсорлол хийгээд буруутгалыг олдог. Чуулганууд юу амласнаа хэрэгжүүлдэггүй учраас чуулганыг орхисон ихэнх залуус энэ мэт үйлддэг. Бид ийнхүү дуулдаг,

Чуулгандаа ирээд хооллоорой,
Сайхан нөхөрлөл рүү цуглаарай,
Энэ нь үнэхээр сайхан байх болно
Бид хооллохоор суух тэр л үед.

Бидний ингэж дуулахыг тэд сонсоод үнэхээр өөдгүй мэдрэмж тэдэнд төрдөг. Тэдэнд чуулганыг шоолох хандлага биежиж байдаг. Бид “сайхан нөхөрлөл” гэдэг зүйл дээр худлаа ярьж байгааг тэд мэддэг учраас нүүрэнд нь эгдүүцэх маягийн мушилзал илэрдэг. Тэд “хооллохоор суух үедээ бидэнтэй сайхан нөхөрлөл” байхгүй байгаагаа мэдэрч байдаг. Тэд “эдгээр хүмүүс ‘сайхан нөхөрлөл’-ийн талаар ярьдаг ч үүнийгээ мэдэрдэггүй. Бүр Др Химерс хүртэл үүнийг мэдэрдэггүй” хэмээн боддог. Тиймээс тэд орхиод дэлхий рүү явдаг. Тэд чуулганаас илүү муухай зүйлийг дэлхийгээс мэдэрдэггүй учраас тийшээгээ буцаад явдаг. Дор хаяж л дэлхий “сайхан нөхөрлөл”-ийн талаар худлаа ярьдаггүй. Дор хаяж л дэлхийгээс чамайг хүлээн зөвшөөрөх найзыг та нар олж чадна. Та нар чуулганаас огтоос олж байгаагүй ямар нэг зүйл байдаг. Эндээс та нарын олсон бүх л зүйл бол хоёр нүүр, үл тоомсорлол, үл хүлээн зөвшөөрөл.

Чуулганд Христийн хайрыг үгүй болгодог юу байдаг вэ? Энэ бол бидний Христийн жинхэнэ хайрыг хулгайлдаг айдас юм. Тэд миний талаар юу гэж бодох вэ? Тэд миний талаар юу хэлэх бол? Хэрвээ тэд үнэхээр намайг мэдсэн бол юу гэх бол? Миний юу бодож эсвэл яаж мэдэрч байгааг хэрвээ тэд үнэхээр мэдсэн бол яах вэ? Тэд намайг үл зөвшөөрөх болно – энэ бол тэдний хийх зүйл! Үл зөвшөөрлийн айдас бол бүхий л айдсаас хамгийн аюултай нь – үхлийн айдсаас ч илүү! Өвчний айдсаас ч илүү. Бүх дэлхий даяарх бусад ямар ч айдсаас ч илүү!

Яруу найрагч Роберт Фрост үүнийг маш гайхалтайгаар илэрхийлсэн. Түүний шүлгийг “Илчлэлт” хэмээн нэрлэдэг.

Бид өөрсдийгөө ганцаардалд оруулдаг
Тоглоом наадмын тэдгээр хөнгөн үгсийнхээ ард
Өө, гэвч шаналсан зүрх минь
Хэн нэгэн биднийг жинхэнээр таних хүртэл
Бүгд илэрхий болоход энэ нь өрөвдөлтэй
Эс бөгөөс эцэст нь үүнийг (бид хэлдэг)
Урамшуулахаар болхи үгсийг бид хэлдэг
Анд нөхрийн тухай ойлголтыг.
Гэвч иймд балчир ахуйгаас нуугдаж тоглох
Тоглоомдоо Бурханаас тэртээ хол явдаг
Тиймээс нуугдагсад бүгд үнэхээр алсад оддог
Тэд хаана буйг бидэнд хэлж ярих ёстой.
(“Илчлэлт” Robert Frost, 1874-1963).

Энэ нь биднийг дараагийн үгэнд аваачдаг.

“Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна” (1 Иохан 4:18).

Үл зөвшөөрлийн айдсыг бид хэрхэн ялах вэ? Төгс хайраар! Гэхдээ бид “төгс” хайрыг яаж олох вэ? “Би чамд хайртай! Би чамд хайртай!” гэж хэлснээр биш. Одоо 1 Иохан 3:18 үзээрэй, “Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.” Бид яаж үүнийг хийх вэ? Энэ бол амар биш. Бид үүнийг хийхээсээ айдаг. Бид гадуурхагдаж магад!!! Гэхдээ бид үнэхээр жинхэнээсээ сэргэлтийг хүсч байгаа бол бид үүнийг хийх хэрэгтэй. Бид үүнийг хийхэд өөрсдийгөө хүчлэх хэрэгтэй. “Урамшуулахаар болхи үгсийг бид хэлдэг Анд нөхрийн тухай ойлголтыг” “Тиймээс нуугдагсад бүгд үнэхээр алсад оддог Тэд хаана буйг бидэнд хэлж ярих ёстой.” Бид үнэхээр сэргэлтийг хүсч байгаа бол бидэнд байх ёстой илрүүлэлт бол энэ юм! Одоо 1 Иохан 1:9 болон 10 үзээрэй. Босоод хамт уншья.

“Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ. Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.” (I Иохан 1:9, 10).

Одоо сууцгаана уу. Нүглээ хүлээн зөвшөөрнө гэдэг нь сэргэлт ирэх гол түлхүүр юм. Хэрвээ бид Бурханы эсрэг нүгэл үйлдсэн бол Бурханд хандан нулимс асгаруулан гэмшихэд хангалттай. Зөвхөн үгээр бус, харин бүх л жинхэнэ сэргэлт болдог газар шиг, Хятадад хийгдэж байгаа шиг нулимстайгаар хийх ёстой. Бриан Эдвардс зөв хэлсэн, “Гэмээ улайсан нулимсгүй сэргэлт гэж тийм зүйл байхгүй” (Revival, хуудас. 115). Цааш нь тэрээр, “Гүн гүнзгийгээр тавгүйтэн гэм нүглээ төлөв даруугаар улайсан тийм зүйлгүй сэргэлт гэж үгүй” (хуудас. 116). Гэмээ улайх нь сэргэлтийн нэг чухал түлхүүр! Хэрвээ бид Бурханы эсрэг нүгэл үйлдсэн бол Бурханд хандан нулимстайгаар гэмшиж чадах бөгөөд Тэр “биднийг бүхий л зөвт бусаас цэвэрлэх” болно. Босоод “Өө Бурхан, Намайг шалгаач” дууг дуулцгаая

“Өө, Бурхан, намайг судлан, зүрхийг минь мэдээч.
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч.
Зүрхийг минь мэдээч;
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч;
Надад хорон муу зам буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.”
   (Дуулал 139:23, 24).

Сууцгаана уу. Бид үргэлж “өөрсдийгөө тоглоом наадмын тэдгээр хөнгөн үгсийнхээ ард (доог тохуу хийх, шоолох, наргих) ганцаардалд оруулж байдаг.

Гэвч, хоёрдугаарт бид бүр илүү гүн рүү нь явах хэрэгтэй. Иакоб 5:16 гаргаарай. Намайг уншихад та нар босоорой.

“Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой.” (Иакоб 5:16).

Сууцгаана уу. Матай Хенри ийнхүү хэлсэн,

Энд шаардаж байгаа гэмшил нь Христ итгэгчид бие биенийхээ өмнө юм... Гэмшил бол бидний дунд буй зөрчил гэх мэт бидний эвлэрэлд үнэхээр чухал бөгөөд залбирлаараа тэдний гэм нүглийн уучлал болон тэдний эсрэг хүчийг олж авахад бие биедээ тус нэмэр болдог. Биенийхээ өмнө буруугаа гэмшсэн тэдгээр хүмүүс бие биенийхээ төлөө хамтдаа залбирах хэрэгтэй.

Шинэ Гэрээний хэрэглээний тайлбар тольд Иакоб 5:16 талаар энэ зүйлийг бас хэлсэн байдаг,

Бид жинхэнэ нөхөрлөлтэй байна гэдэг бол бие биенийхээ өмнө гэмээ нүглээ зөвшөөрөх нь юм. Бид үүнийг хийхэд сүнслэг эдгэрлийг хүлээн авдаг. Бид бие биенээсээ аливаа зүйлсээ нуух ёсгүй.

Христ итгэгч бүр бусдад хийсэн буруу зүйл байдаг. Бид төрөлхийн амин хувиа хичээсэн байдлаасаа болж бие биенээ хайрлах хайраасаа бүх талаараа ухарч байдаг. Энэ чуулганы хэн нэг нь чамд хандан эсвэл чиний талаар таатай бус үг хэлдэг. Хэн нэг нь чамд халамж тавихгүй байгаа санагддаг. Эзэний төлөө чиний хийсэн зүйлд хэн ч талархал илэрхийлээгүй. Чиний мэдрэмжийг хэн нэг нь үгүйсгэдэг. Бид бие биенээсээ буруугаа нуух хэрэггүй. Бурханы оршихуйтай байна гэдэг үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Бид бусдыг гэмтээж гомдоосон зүйлээ хадгалсаар байвал бие биенээ хайрлах байдлаа зогсооход хүргэдэг. “Гэм нүглийн энэ гүнзгий гэмшил нь олон удаа нийтийн өмнө гэмших хийгээд нээлттэй байдал руу хөтөлдөг... буруу харилцаанууд засагдаж... алдар болон баяр хөөрийн өмнө Бурханы хүмүүстэй хамт эдгээр нь гэм нүглийн гэмшилтэй эхэлдэг. Энд нулимс хийгээд бурханлаг гэмшил байдаг. Тэнд буруу зүйлс зөв байрандаа орж, хүмүүсийн нүднээс алс хол байсан нууцууд илчлэгдэж, муу харилцаанууд сайн дураараа нэгдэж байдаг. Хэрвээ бид үүнийг [хийхэд] бэлдэхгүй бол сэргэлтийн төлөө бид хичнээн залбираад нэмэргүй. Сэргэлт гэдэг бол тэдний баяр хөөрд зориулагдаагүй харин тэднийг цэвэрлэхэд юм. Өнөөдөр Христ итгэгчид гэм нүглийг мэдрэхээ больж [бие биенийхээ өмнө нулимстайгаар гэмшихгүй] байгаа учраас ариун бус чуулган бидэнд байдаг” (Edwards, Revival, хуудас. 119, 120).

Бид гэм нүглээ нулимстайгаар бие биендээ гэмших хүртэл зүрх сэтгэлээсээ баярлаж чадахгүй. Энэ нь байнга Хятадад болдог. Яагаад манай чуулгануудад байхгүй байна? Бид буруугаа хүлээхдээ үнэхээр бардам байдаг. Бид бусад хүн юу гэж бодох бол хэмээн айдаг. Чөтгөр энэ айдсыг бид гэмээ хүлээхэд саад болгон ашигладаг. Бусад хүн юу гэж хэлэх бол хэмээх айдаст биднийг автуулсанаар сэргэлтийн баяр хөөрөөс биднийг холдуулахаа чөтгөр мэдэж байдаг. Чөтгөр биднийг айлгаснаар чуулганыг маань сул дорой амжилтгүй байлгахаа мэддэг. Бусад хүн юу гэх бол хэмээх айдас нь биднийг гэмшил хийгээд сүнсний эдгэрэл авахаас холдуулдаг. Исаиа ийнхүү хэлсэн, “Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ? Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?” (Исаиа 51:12, 13). Библи ийнхүү хэлдэг, “Хүний айдас болбоос занга юм.” (Сургаалт үгс 29:25) Босоод Сургаалт үгс 28:13 уншья. Энэ нь Скотфилд Библи Судлалын 692 дугаар хуудсанд байгаа. Хүн бүр чангаар уншья!

“Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ” (Сургаалт үгс 28:13).

“Өө Бурхан, Намайг шалгаач” дууг дуулцгаая

“Өө, Бурхан, намайг судлан, зүрхийг минь мэдээч.
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч.
Зүрхийг минь мэдээч;
Намайг шалгаж, бодлуудыг минь мэдээч;
Надад хорон муу зам буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.”
   (Дуулал 139:23, 24).

“Амьд Бурханы Сүнс”! дууг дуулцгаая!

Амьд Бурханы Сүнс ээ, ирээч гэж бид залбирна
Амьд Бурханы Сүнс ээ, ирээч гэж бид залбирна
Намайг хайлуулж, хувиргаж, эвдэж, бөхийлгөөч.
Амьд Бурханы Сүнс ээ, ирээч гэж бид залбирна
(“Амьд Бурханы Сүнс” Daniel Iverson, 1899-1977;
      Пастор найруулсан).

Сууцгаана уу.

Христ ийнхүү хэлсэн, “Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ!” Энэ нь өөрсдийн гэм нүглээ хүлээн зөвшөөрч үүндээ шаналан уйлж байгаа хүмүүсийг илэрхийлдэг. Сэргэлтийг хүлээж байгаа хүмүүст гэм нүгэл гэдэг бол том асуудал юм. Сэргэлт нь үргэлж л биднийг дэлхий хардаггүй тэр дотоод гэм нүглийнхээ талаар бодоход хүргэдэг. Сэргэлт бидний зүрх сэтгэл дотор буй гэм нүгэл рүү гэрлээ тусгадаг. Еван Робертс өөрсдийнхөө хүмүүсийг сэргэлтэд бэлдэн зоригжуулахдаа Ариун Сүнс хүмүүс бэлтгэгдээгүй байхад ирдэггүй юм гэдгийг хэлдэг байсан. Тэрээр “Бид өөрсдийн муухай мэдрэмжүүдээ заавал хаях ёстой” гэж хэлсэн – бүхий л гуниглалаа, үл зөвшөөрлөө, бүхий л уур хилэнгээ. Хэрвээ та нар хэн нэгнийг уучилж чадахгүй байгаагаа мэдрэвэл өвдөг сөгдөөд уучлалын сүнсийг гуйх хэрэгтэй – өөр хүн рүү очоод өршөөл асуух хүсэлтэй байхын төлөө – зөвхөн ингэсэн үед л та нар Бурханы сайхан оршихуйг мэдрэх болно. bitterness Сэргэлтийн баяр хөөр биднийх шиг ариун бус чуулганууд гэм нүглээ хүлээн зөвшөөрч үүндээ нулимс асгаруулан гэмшихээс нааш буун ирэх боломжгүй. Зөвхөн тэгээд л Бурханы оршихуйн баяр хөөрийг мэдэрч чадна. Бид Ням гарагийн орой гэмшихийн төлөө залбиралд та нарт боломж олгох үед манай эмэгтэйчүүд “Миний бүх алсын харааг биелүүлээч”-ийг тоглох болно. Ням гарагийн орой нүглүүдээ гэмших хэрэгтэй гэдгийг Ариун Сүнс та нарт болон бусдад харуулахын төлөө залбираарай. Ням гарагийн орой бие бие рүүгээ хоёр хоёроороо, эсвэл гурваараа очоод гэмшлийн төлөө хүчтэй залбираарай. Одоо босоод “Миний бүх алсын харааг биелүүлээч” дууг дуулцгаая. Энэ нь 17 дугаартай.

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч,”
       Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Одоо “Би дамжуулахыг хүсэж байна” 18 дугаар дууг дуулцгаая.

Гал дүрэлзэн асахад ердөө оч байхад л болно
Түүнийн дөл нь төд удалгүй эргэн тойрноо дулаацуулдаг,
Энэ нь Бурханы хайртай адил юм, чи үүнийг нэг л удаа мэдрэхэд
Чи Түүний хайрыг хүн бүрт дэлгэрүүлж, үүнийг дамжуулахыг хүсдэг

Модууд бүгд нахиалах хаврын улирал юутай гайхалтай вэ,
Шувууд жиргэж эхлэн, цэцэгс дэлбээгээ дэлгэж эхлэн
Энэ нь Бурханы хайртай адил юм, чи үүнийг нэг л удаа мэдрэхэд
Тэгээд чи хавар мэт шинэ дууг хүсэж, чи үүнийг дамжуулахыг хүсдэг

Анд минь, миний олсон энэ аз жаргалыг чамд ч гэсэн би хүсч байна,
Чи Түүнд түшиглэж болно, чиний хаана байгаагаас үл хамааран,
Энэ ертөнц мэдэг гэсэндээ би үүнийг уулсын оргилоос ч хашгирна,
Надад ирсэн Христийн хайрыг би дамжуулахыг хүсэж байна.
   (“Дамжуулахыг хүсэж байна,” Kurt Kaiser, 1969; Пастор найруулсан).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Биднийг дахин сэргээгээч” (William P. Mackay, 1839-1885).