Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТИЙН ТӨЛӨӨХ ДУУДЛАГА!

HEARTCRY FOR REVIVAL!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 07 дугаар сарын 16-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 16, 2017

“Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина" хэмээв.” (Иеремиа 33:3).


Иеремиа шоронд байсан. Тэр Иудагын ард түмэн цөллөгт явна хэмээн тунхагласнаас болоод шоронд хоригдсон. Иеремиа ямарч найдваргүй болж байгаагаа мэдэрч байсан. Тэрээр өөрийнх нь ард түмэн Бурханаас орхигдлоо хэмээн бодсон. Тэр бүх найдвараа алдан шоронд хоригдсон. Одоо Эзэн түүний зүрхэнд үгээ айлдаж байна. Бурхан түүнд ийнхүү хэлсэн,

“Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина" хэмээв.” (Иеремиа 33:3)

.

Өнгөрсөн Ням гарагт би “Сэргэлт дэх Залбиралын Тэмцэл” нэртэй номлол хийсэн. Бид материализмын хүчтэй чөтгөрийн дор амьдарч байгаа гэдгийг би хэлсэн. “Бурхан орхисон! Тэр манай чуулгануудыг орхиод явсан... Манай үхсэн мэт нойрмоглол хийгээд лазагнал нь Ариун Сүнсгүй өөр нэг чуулганаас хавьгүй илүү дээр. Зүгээр л тогтсон замаараа явцгаая. Яагаад бужигнаан үүсгээд байгаа юм бэ? Яагаад бидэнд түвэг учруулаад байна вэ? Бид энэ назгай байдалдаа унтахыг минь зөвшөөр. Бид Бурханы орхихуй хийгээд хүч чадал буун ирэхийн төлөө мацаг барьж залбирах хүнд ажлыг хийхээд дахин тийшээ буцаж очмооргүй байна.” гэж би хэлсэн. Хэдхэн долоо хоног дотор арвандолоон хүн манай чуулганд авралыг олсон. Др Чан босгон байгуулагдан сэргэлт авсан. Жон Самуел Каган Сайнмэдээг тунхаглахад өөрийгөө тушаасан. Аарон Янци болон Жак Нганн үйлчлэлд нэр дэвшин томилогдсон. Кристайн Нгуен болон хадагтай Лий залбиралын дайчид болсон.

Бидэнд сэргэлтийн “хүрэлт” байсан. Др Каган бид хоёр Бурханы оршихуй айлчлан ирэхэд хүмүүс өөрчлөлтөд орж, харин Бурханы оршихуй үгүй үед юу ч тохиодоггүй гэдгийг суралцсан. Аарон Болон Нганн хоёр бас зарим зүйлийг сурсан. Тэд залбиралдаа чөтгөрийн хүчний эсрэг барилдахыг суралцсан. Жак ийнхүү хэлсэн,

‘Бид Бурханы оршихуйн төлөө залбирч эхэлсэн. Намайг хоёр дахь залбирлаа эхлэхэд миний толгой эргэж ухаан алдах мэт мэдрэмж төрж эхэлсэн. Цаашид залбирлаа үргэлжлүүлэх хэцүү болсон тул би залбирч чадахгүй боллоо гэдгээ Ааронд хэлсэн. Тэгээд Аарон цааш залбирч эхэлсэн бөгөөд удалгүй тэр мөн залбирлаа байгуулахад хэцүү болж эхэлсэн. Бид энд сатаны маш хүчирхэг дарамт шахалт байна гэдгийг мэдэрсэн бөгөөд Христийн асгаруулсан Цусаар чөтгөрийн оршихуй зайлахын төлөө өвдөг дээрээ сөгдөн залбирч эхэлсэн. Би нүүрээ газарт шаан түрүүлгээ харан хэвтсэн байдалтайгаар залбирлаа дуусгасан. Бид гурав дахь хэсгийн залбиралаа ийм байдалтайгаараа эхлүүлсэн бөгөөд Бурхан энэ ёрын муу чөтгөрийн оршихуйг эвдэлэн хөөж байгааг ойлгож эхэлсэн. Бид цуглаан маш чухал байдалд үргэлжилж байгааг мэдэж байсан. Энэ нь өдрийн 4 цагт тохиолдсон.’

Үүнээс хойш хоёр цагийн дараа тэр оройн цуглаанд ноён Виржел Никелл нулимс дуслуулан гарч ирсэн бөгөөд Др Каган түүнийг Христ рүү хөтөлсөн. Тэгээд бид Аарон болон Жак Нганн нар Сатантай хоёр цагийн өмнө залбиралд тулалдсан шалтгааныг мэдэх болсон!”

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:12).

Сүнслэг тулаанд залбиралаар л ялдаг!

“Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина” (Иеремиа 33:3).

“Залбиралын Хүч” дууг босоод дуулцгаая!

Залбиралын хүч, Эзэн, залбиралын хүч,
   Энд дэлхийн нүгэл, уй гашуу, санаа зовиур дунд;
Цөхөрсөн сүнснүүдтэй бидэнд сэргэлт хэрэгтэй;
   Өө, бидэнд хүчийг өгөөч, залбиралын хүчийг!
(“Залбирахыг минь надад заагаач” Albert S. Reitz, 1879-1966).
Би гуравдугаар мөрийг “Цөхөрсөн сүнснүүдтэй бидэнд сэргэлт хэрэгтэй; Өө, бидэнд хүчийг өгөөч, залбиралын хүчийг!” хэмээн өөрчилсөн.

Одоо сууцгаана уу.

Та нарын олонхийг сэргэлтийн төлөө залбирахад Сатан саад болдог. Өнгөрсөн пүрэв гарагийн орой би хүмүүсээсээ санал асуусан. “Та нараас сэргэлтийн төлөө залбираач хэмээн намайг та нараас хүсэх үед та нарын хэд нь манай чуулган өшөө олон хүмүүстэй болоосой хэмээн хүссэн бэ?” хэмээн асуусан. Тэгэхэд бараг талаас илүү хувь нь гараа өргөсөн. Тэгэхээр нь би “Та нарын хэд нь намайг сэргэлтийн төлөө залбираач гэхэд би шөө их ажиллахыг хүсч байна хэмээн хүссэн бэ?” гэж асуухад тэднийг гуравны нэг орчим нь гараа өргөсөн. Энэ нь шоконд оруулсан. Би маш олон удаа та нарт “Энэ бол олон хүмүүсийн төлөө биш!” гэдгийг хэлсэн. Би маш олон удаа та нарт “Энэ бол илүү их ажлын төлөө биш!” гэдгийг хэлсэн. Би маш олон удаа та нарт “Сэргэлт ирэхэд бүр бага ажилтай байх болно!” гэдгийг хэлсэн.

Бидэнд ердөө ганц хүн ирэхийн төлөө бид одоо хэдэн зуун хүмүүсийн нэрийг цуглуулах хэрэгтэй болдог. Тэгээд тэр ганц хүн нь дахин эргэж ирдэггүй! Сэргэлтэд та нар хэдхэн хүний нэр цуглуулж, хэдхэн хүн ирдэг ч гэлээ тэдний олонх нь буцаж ирдэг. Магадгүй бид сайнмэдээ тараах ажлаа бүрэн зогсоож болох бөгөөд бүр олон хүмүүс ирээд аврал авч болох юм! Хятадын нэгэн чуулганд ямар нэг сайнмэдээ тараах ажил гэж байгаагүй. Мөн тэд ямар нэгэн уралдаан ч зохион байгуулаагүй байсан. Тэгсэн ч 2000 хүмүүс ирээд байрласан байсан. Яагаад? Учир нь тэнд сэргэлт ирсэн юм! Ийм л учраас! Би өмнө нь үүнийг хэлэхэд та нар надад итгээгүй. Та нар үүнийг хараагүй учраас та нар надад итгээгүй. Өнөөдрийн үгийг дахиад сонсоорой.

“Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина” (Иеремиа 33:3).

Чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд үзүүлнэ” Та нар үүнд итгэж байна уу? Та нар өмнө ердөө үзэж байгаагүй зүйлсийг Бурхан хийж чадна гэдэгт итгэх төлөв даруу байдал та нарт байна уу? “Та нарын мэдэхгүй” зүйлсэд залбиралд чин хариу болгон Бурхан хийж чадна гэдэгт та нар итгэж байна уу? Босоод энэ дууг дуулцгаая!

Залбиралын хүч, Эзэн, залбиралын хүч,
   Энд дэлхийн нүгэл, уй гашуу, санаа зовиур дунд;
Цөхөрсөн сүнснүүдтэй бидэнд сэргэлт хэрэгтэй;
   Өө, бидэнд хүчийг өгөөч, залбиралын хүчийг!
(“Залбирахыг минь надад заагаач” Albert S. Reitz, 1879-1966).

Бид зүрх сэтгэлээсээ орхигдсон хүүхдүүдийг чуулганд авчирахаар гадагшаа гарч ажилладаг. Гэхдээ тэд энд ирээд Бурханыг мэдэрч чаддаггүй. Яагаад тэгдэг вэ? Учир нь Түүний хүч чадал энд оршидгүй. Бурхан бол тэр чигээрээ ариун юм. “Чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг” Бурхан хийж чадна гэдэгт та нарын олонх нь үнэхээр итгэхгүй байгааг Тэр мэдэж байдаг. Та нар зүгээр л түүнд итгэдгүй. Та нар энэ бол зүгээр л нэг хоосон үлгэр хэмээн боддог. Та нар намайг та нарын хэзээ ч үзээгүй тэр гайхамшигийн талаар дандаа чалчиж байдаг хөгшин хэмээн боддог учраас үүнд итгэдгүй.

Бид маш олон гайхамшиг харсан ч гэсэн та нар итгэхгүй хэвээр л байдаг! Гучин есөн хүн энэ байрыг авч үлдэхийн тулд хоёр сая долларыг төлсөн. Надтай ярилцаж байсан нэг ч пастор ийм зүйл болно гэдэгт итгээгүй. Гэсэн ч энэ нь биелсэн! Энэ бол үнэхээр агуу гайхамшиг! Гэсэн ч та нар үүнийг хардаггүй! Та нар үүнд итгэдгүй! Өнгөрсөн жил хэдхэн долоо хоног дотор 17 хүн аврагдсан. Гэсэн ч та нар үүнийг анзаардаггүй! Энэ бол гайхамшиг гэдэгт та нар итгэдгүй! Жон Каган шүдээ хавиран байж “Би хэзээ ч пастор хийхгүй!” хэмээн хэлж байсан ч бид шинэ пастороор түүнийг томилсон. Энэ бол гайхамшиг. Гэсэн ч та нар үүнийг анзаардаггүй! Та нар үүнд итгэдгүй! Бид 35 хэл дээр дэлхий даяарх үйлчлэлтэй – эдгээр бүх номлолыг бүх дэлхийд хүргэхээр. Гэсэн ч та нар үүнийг анзаардаггүй! Та нар үүнд итгэдгүй!

Өө, би үнэхээр та нар нойрноосоо сэрээд сэргэлтийн гайхамшиг болохын төлөө залбираасаа хэмээн гуйж байна! Өө, та нар “Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа” (Иохан 12:37) хэмээн хэлэгдсэн тэдгээр фарисай нар шиг битгий болоосой хэмээн би залбирч байна.

Одоо та нарын шашинлаг байдал чинь та нарт баяр хөөр авчирдаггүй гэдгийг би мэддэг бөгөөд заримдаа би та нарын төлөө зүрх минь шаналдаг. Та нарт баяр хөөр байдаггүй. Та нарт найдвар байдаггүй. Та нар өрөвдөлтэй Самсон шиг шоронд байгаа боол шиг шүдээ зуун зүтгэсээр байдаг. Тиймээ! Энэ чуулганд байгаа та нарын зарим нь сайнмэдээний ажилд боолчлогдсон хүн шиг шүдээ зууж, цуглааны турш ч шүдээ зуун байдаг шоронгын хүмүүс болсон. Та нар үүнийг маш их үзэн яддаг! Гэхдээ та нар энэ бүгдээс хэрхэн зугтаахаа мэддэггүй! Та нар сүнслэг гинжээр гинжлүүлээд ямарч найдваргүйгээр шүдээ хавирч, хавирч, хавирсаар байдаг. Заримдаа та нар орхиод явахыг хүсдэг. Та нарын заримын хийж байгааг би мэддэг. Гэсэн ч та нар орхиж чаддаггүй. Та нарын жинхэнэ найз нар чинь энд байгаа. Та нарын жинхэнэ гэр бүл чинь энд байгаа! Та нарт шорон мэт санагдах энэ чуулганы үзэн ядаж залхуу хүргэм ажил болох тасралтгүй шүд хавиралтаасаа та нар хэрхэн үүрд зугтаж чадах вэ? Би та нарт тусламаар байна! Бурхан миний хийдэг зүйлийг мэддэг! Эндээс зугтах ердөө ганцхан зам байна. Та нар номлогчоо хэр зэрэг мэдэх вэ? Учир нь та нарын одоо байгаа энэ байранд чинь би байсан! Чуулганд би шүдээ хавиран, хавиран, үзэн ядсаар гинжлэгдсэн хэвээр байсан – гэсэн ч би зугтах гарц олоогүй! Үүнээс зугтах цорын ганц зам бол Есүс! Өөрийнхөө гэмийг гэмш! Яагаад болохгүй гэж? Та нарыг хүлээд байгаа тэр гинж чинь гэм нүгэл чинь юм! Тэднийг тайлан хая! Зөвхөн Есүс та нарын гинжийг тайлан хаяж та нарыг дахин эрх чөлөөтэй болгож чадахын төлөө гэмшээд Түүний Цусаар цэвэрлэгд.

“Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой...” (Иакоб 5:16)

.

Өөрсдийнхөө айдсыг, өөрсдийнхөө эргэлзээг, өөрсдийнхөө гэм нүглийг, өөрсдийнхөө үзэн ядалтыг, өөрсдийнхөө атаархалыг гэмш. “Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой...” (Иакоб 5:16). Нэгэн эмэгтэй үүнийг хийсэн! Тэгээд Есүс түүнийг эдгээсэн. Нэгэн эрэгтэй үүнийг хийсэн бөгөөд Есүс түүнийг эдгээсэн. Дөнгөж сая энд итгэл найдварын дөл ассан. Та нар “Энэ нь үнэн үү?” хэмээн бодож байгаа. Тиймээ! Энэ үнэн! Хэн нэгэн нь өөрсдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч Есүс тэднийг эдгээхийн төлөө залбираарай.

“Өөрсдийн гэм нүглээ мэдрээд үүндээ гашуудан уйлж байгаа тэдгээр хүмүүсийн талаар Христ ийнхүү хэлсэн, ‘Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.’ (Матай 5:4) Сэргэлтийг хүсэн хүлээж байгаа Христэд итгэгчдэд гэм нүгэл үргэлж асуудал болдог бөгөөд сэргэлт нь үргэлж дэлхийн хардаггүй дургүй зүйлстэй нь үргэлж холбогдож байдаг. Сэргэлт нь харанхуй газар луу гэрлээ тусгадаг... Еван Робертс сэргэлтэд бэлдэхийн тулд хүмүүс бэлтгэгдэхээс нааш [Ариун] Сүнс айлчлан ирэхгүй гэдгийг тэдэнд сануулах байсан: ‘Бид [чуулган дахь] бүхий л муу мэдрэмжүүд - муу санаа, атаархал, ялгаварлал, үл ойлголцол бүгдийг заавал зайлуулах ёстой. Бүхийл гомдолууд мартагдах хүртэл [бүү залбир]: гэхдээ хэрвээ чи уучилж чадахгүй байгаагаа мэдэрч байвал хөсөр унаад өршөөлийн сүнсийг гуйх хэрэгтэй. Тэгээд чи үүнийг авах болно.”... зөвхөн цэвэр Христэд итгэгчид Бурхантай ойр амьдарч чадна. (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004, хуудас. 113)... “Хүн бүр бусад бүх зүйлийг мартсан. Хүн тус бүр [өөрсдийн гэмээ улайх үедээ] Бурхантай нүүр нүүрээрээ уулзах болно... Бараг бүх сэргэлтийн тэмдэглэлд [энэ зүйл нь] түгээмэл зүйл байдаг. Гүн гүнзгий, тохь тухгүй, төлөв даруу гэм нүглийн буруутгал байхгүйгээр ямар ч сэргэлт гэж байхгүй. (адилi., хуудас. 116)... “Христ итгэгчид гэм нүглээ мэдэрдэггүй эсвэл үүнээсээ айдаггүй учраас өнөөгийн чуулганууд ариун бус байна... Сэргэлтийн маш ихээр хүсэн хүлээдэг хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэл хийгээд амьдралаа ариун Бурханы өмнө нягтлан шалгаж эхлэх хэрэгтэй. Хэрвээ бид гэм нүглээ далдлаад үүнийгээ одоо ч гэмшихгүй байвал [бид сэргэлттэй болохгүй байх болно]... Ариун Бурхан Христ итгэгч нарыг хэдий ч өчүүхэн ч гэсэн гэмийг мэдэх байдалд хүргэдэг... Ариун Бурханы оршихуйд буйгаа мэддэг тэдгээр хүмүүс үргэлж өөрсдийнхөө хувийн гэм нүгэлдээ сэргэг байдаг... Энэ гүн гүнзгий илчлэлтийн ажил үргэлж өршөөлийн шинэ-олзлолтыг туулуулан эрх чөлөө хийгээд баяр хөөр болгодог. ‘Зүрхний цохилт’-ыг дагах нь авралын баяр хөөрийн том тэсрэлтэд хүргэдэг.” (адил., хуудас. 120).

“Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?” (Дуулал 85:6)

.

Бид нулимастайгаар өөрсдийнхөө гэм нүглийг улайхгүйгээр бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрэхгүй! Энэ нь Хятадад болж байна. Яагаад манай чуулганд болохгүй байна? Бид өөр хоорондоо өөрсдийн гэм нүглээ гэмших, магад бид нэгнийгээ эдгээх боломжтой нэгнийхээ төлөө залбирахаасаа айдаг. Бусад хүн юу гэж бодох бол гэсэн айдас нь биднийг гэмшилээс холдуулдаг. Исаиа ийнхүү хэлсэн, “Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ... Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?” (Исаиа 51:12, 13).

Дуулцгаая 10-ыг!

“Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.
Миний зүрхийг мэдээч;
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч;
Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.”
(Дуулал 139:23, 24).

Дуулцгаая 17-г!

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985)

Өмнө нь та нар гэмшээгүй байсан. Та нар тэгэх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан, гэхдээ та нар айсан. Нэгэн эмэгтэй надад урагш гарч ирэх дуудлага сонсохоороо үнэхээр их айдаг байсан талаараа хэлсэн. Тэгээд би Нямгарагийн өглөө түүн рүү харсан бөгөөд тэр ч над руу харсан. Тэр гарч ирэхийг хүсч байгааг би харцнаас нь мэдсэн. Би түүнийг гараас бариад “наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэр ирсэн. Тэр гарч ирэхээсээ айдаг байсан. Бүхний эцэст тэр бол манай нэг ахлагчийн эхнэр байсан! Хэрвээ тэр өөрийнхөө гэмээ гэмшивэл хүмүүс юу гэж бодох байсан бол? Бусад хүмүүс юу гэж бодохыг орхи! Бид энд босоод дуулж байхад ирээд өвдөг сөгдөөд өөрийнхөө гэм нүглийг гэмшээрэй. Бурхан гэм нүглийг чинь илчлэн өгөх бөгөөд Загалмай дээр урссан Христийн Цус та нарыг шинэ болгон цэвэрлэх болно.

Дуулцгаая 17-г!

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985)


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: 1 Иохан 1:5-10.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Амин амьсгал” (Bessie P. Head, 1850-1936).