Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




НОА ТААЛЛЫГ ОЛСОН!

(ЭХЛЭЛ БИБЛИЙН ЦУВРАЛ НОМЛОЛ#19)

NOAH FOUND GRACE!
(SERMON #19 ON THE BOOK OF GENESIS)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, June 24, 2017

“ЭЗЭН Ноад хандаж -Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор”
     (Эхлэл 7:1).


Ноа сайн хүн байсан учраас аврагдаагүй. Бурхан “чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан” (Эхлэл 7:1) хэмээн хэлсэн учраас тэр аврагдсан. Бурхан түүнийг зөвт хүн хэмээн үзсэн. Яагаад? Хариулт нь маш энгийн. Энэ нь Эхлэл библийн зургаадугаар бүлгийн наймдугаар зүйлд өгөгдсөн. Одоо библиэ гаргаад үзээрэй.

“Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.” (Эхлэл 6:8).

Ноа Бурханы мэлмийд тааллыг олсон. Мөн Бурхан “чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан” (Эхлэл 7:1) хэмээн хэлсэн.

Энэ нь зөвт тооцсон талаар хэлдэг. Ноа итгэлээр аврагдсан гэдгийг Еврей 11:7-д маш тодорхой хэлсэн:

“Итгэлээр Ноа... гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн” (Еврей 11:7).

Хэдий Ноа олон талаараа сайн хүн байсан ч гэсэн тэр сайн хүн гэдгээрээ аврагдаагүй гэдгийг би заавал дахиж хэлэх ёстой. Гэхдээ их үерийн дараа тэр дарс ууж согтсон гэдгээрээ тэр төгс хүн байгаагүй гэдгийг библи тодорхой хэлсэн. (Эхлэл 9:20-21). Үүнд нь бид Ноаг ойлгож болно. Тэр үнэхээр аймшигтай зовлон шаналал дундуур туулан гарсан бөгөөд балга дарсаараа Үерийн талаарх өөрийн хар дарсан зүүд хийгээд аймшигтай бодлуудаа дарах гэж оролддог байсан байхаа. Эсвэл магадгүй энэ нь зүгээр нэг алдаа ч байсан байж болох бөгөөд үерийн үеэр дэлхийг бүрхэсэн байсан ус бууж ирэхээс өмнө тэнд иймэрхүү иссэн зүйл байдаггүй байсан болохоор тэр дарс өөрт нь хэрхэн нөлөөлөхийг мэдээгүй байсан байж болно.

Нөгөө талаараа библи Ноаг төгс хүн гэж ерөөсөө тодорхойлоогүй. Гэсэн ч тэр Пуританчуудын “гэмтэй хэдий ч зөвтгөгдсөн” гэж хэлсэн шиг байсан. Тэр төгс хүн байгаагүй ч Христийн өмнөх дүрд итгэх итгэлээр Бурханы талаас зөвтгөгдсөн. Бурханы тааллаар Ноад өгөгдсөн Христэд итгэх итгэл байсан. (адилтгах. Эхлэл 6:8). Ноа Христэд итгэлийг мөшгихөд Бурхан түүнийг Өөрийнхөө бүртгэлд Христээр зөвтгөгдсөн хэмээн тооцож, эсвэл зөвшөөрсөн. Шинэ гэрээний библид энэ сэдвийн талаар гайхалтай зүйлийг хэлдэг. Ром дөрөвдүгээр бүлгийн тав, зургаадугаар ишлэлийг үзээрэй.

“Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог. Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ.” (Ром 4:5-6).

Бурхан Ноад “Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан” хэмээн хэлэхдээ итгэлээр нь Ноаг Христийн зөвөөр тооцсон учраас түүний гэм нүглийг хараагүй гэдгийг Тэр хэлж байсан юм. Энэ бол Сэргэлтийн үеийн гол уриа – “Sola Fide” – аврал зөвхөн Христэд итгэх итгэлээр! Ноа сайн хүн байсан учраас аврагдаагүй. Тэр Христийн урьтал байдалд итгэх итгэлээр аврагдсан!

Одоо хөвөгч авдарт анхаарлаа хандуулаарай. Хөвөгч авдар нь завь байгаагүй. Энэ нь сэлүүрдэн явахад зориулагдаагүй. Энэ нь төгсгөл хэсэг рүүгээ нарийссан конус хэлбэртэй энгийн нэг урт хар хайрцаг байсан. Энэ нь тэрчигээрээ хар давирхайгаар хучигдсан байсан. Др МсЖий энэ авдарын талаар тайлбар хэлсэн:

     Хөвөгч авдарын талаарх ихэнх хүмүүсийн ойлголт бол Ням гарагийн сургуулиар харуулдаг хөвөгч гэр адил маш гоё жижигхэн зураг нь ой ухаанд нь үлдсэн. Миний хувьд үнэхээр хөх инээд хүргэсэн шог зургын нэг төрөл гэж боддог. Энэ бол хөвөгч авдрын жинхэнэ байдлыг нь алдагдуулан шог байдлаар зурсан зураг.
     Эхэнд нь хөвөгч авдарын байшингын бүтээн байгуулалт нь энэ авдар үнэхээр том хэмжээтэй байсаныг гэрчилдэг. “Хөвөгч авдарын урт нь гурван зуун тохой байна” Хэрвээ нэг тохой нь 46 см гэвэл энэ нь хичнээн урт байсан болох нь та нарт төсөөлөгдөж байгаа байхаа.
     Тэдгээр өдрүүдэд тэд үүнийг яаж хийж чадав гэсэн бодитой асуулт урган гарч ирнэ. Андууд минь бид агуйн хүмүүстэй холбоотой асуудал яриагүй. Бид маш ухаалаг хүний тухай асуудал ярьж байгаа. Ноагаар дамжаад өнөөгийн хүн төрөлхтөний оюун ухаан тодорхой хөгжсөнийг та нар харж байгаа бөгөөд тэр маш ухаантай хүн болсон..
     Ноа арван долоон метр өндөрөөр босч ирдэг давалгаа дундуур туулах чадвартай далайн хөлөг онгоц хийгээгүй. Түүний бүх л хийсэн зүйл нь энэ хэсэг хугацаанд хоргодож болох хүн болон амьтад амьдрах боломжтой – салхинд туугдаад явчихааргүй үерийг л өнгөрөөчих тийм авдар хийсэн. Ийм л учраас энэ хөвөгч авдар нь та нарын хайгаад байгаа шиг хөлөг онгоц адил маш нүсэр бүтэцтэй байгаагүй энэ нь маш олон тасалгаануудтай тийм хөвөгч байсан. (J. Vernon McGee, Thru the Bible, Thomas Nelson, 1983, бүлэг I, хуудас. 39).

Др Виткомб болон Др Моррис нар Вавилончууд тохойг 50.292 сантиметрээр, Египетчүүд 52.451 сантиметрээр тус тус хэмжидэг байсаныг тодорхойлсон байдаг. Виткомб болон Моррис нар Еврейчүүд тохойг 51.816 сантиметрээр хэмждэг болохыг бас бидэнд хэлдэг. (John C. Whitcomb and Henry M. Morris, The Genesis Flood, Presbyterian and Reformed Publishing Company, 1993, хуудас. 10). Энэ нь хөвөгч авдар 152.7 метр орчим урттай хийгдсэн болохыг харуулдаг. Лос Анжелсийн доошоо Лонг Вийч ойролцоо зогсож байгаа Квин Мэри онгоц 310.2 метр урт буюу бараг хоёр дахин урт байдаг. Гэхдээ Квин Мэри онгоцны нилээд хэсгийг мотор болон бусад техник хэрэгсэлүүд эзэлдэг. Хөвөгч авдарт ямар ч техник хэрэгсэл байгаагүй. Энэ бол хөвөгч авдарт хүмүүс болон амьтад байхад зориулагдсан талбай бүхий хөндий заалнууд л байсан гэдгээр нь адилтгаж болох бөгөөд магадгүй бүр Квин Мэри онгоцноос ч илүү их зайтай байж болно – үнэхээр том хайрцаг.

Др Виткомб болон Моррис нар асар том хэмжээтэй хөвөгч авдар дэлхий даяарх Үерт зориулагдаж байсан хэмээн зөв хэлсэн:

Зүгээр нэг орон нутгийн чанартай үерт ийм том хэмжээтэй хөвөгч авдар зөвхөн зориулах нь ямарч ач холбогдолгүй, харин ийм зүйлд ийм төрлийн хөвөгч авдар ямар ч хэрэггүй байх байсан! Зүгээр нэг жижигхэн үерээс зугтах гэж ийм том хэмжээний хайрцагыг бүтээн байгуулалтын ажил бараг зуун жилийг дамнан бүх л зүйлийг нь нэг бүрчлэн маш тодорхойгоор тайлбарлаж, төлөвлөгдөн гүйцэтгэнэ гэдэг бол үнэндээ ямар ч ач холбогдолгүй мунхаг хэрэг болно. Бурхан тэнгэрээс буух галаас өмнө Лотыг Содомоос гаргасан шиг Ноад ирж буй сүйрлийн талаар зөвхөн сануулсанаар үерт автахгүй хэсэг рүү шилжүүлж байгаа нь үнэхээр илэрхий ойлгомжтой. Зөвхөн энэ ч биш бүхий л төрлийн олон тооны амьтад, тэр дундаа шувууд хөвөгч авдарт жилийн турш тэнд хашигдан тэжээгдэхгүйгээр чөлөөтэй гадагшаа нисээд явж болох л байх байсан! Хэрвээ Үер ердөө Зүүн хэсгийг хамарсан байдлаар болсон бол энэ бүхий л түүх үнэхээр инээдтэй хэрэг болно. (John C. Whitcomb and Henry M. Morris, The Genesis Flood, Presbyterian and Reformed, 1993, хуудас. 11).

Өнөөдөр бидний сонирхолыг ихэд татах хэдэн зүйл энд байна. Энэ орой эдгээрээс би гурван зүйлийнх нь талаар та нарыг бодоосой гэж хүсч байна.

I. Нэгдүгээрт, хөвөгч авдар нь бид аврагдахын тулд Христ дотор байх ёстойг хэлдэг.

Бидний өмнө үзсэн ишлэл үүнийг хэлдэг

“ЭЗЭН Ноад хандаж -чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор” (Эхлэл 7:1).

Одоо Эхлэл долоодугаар бүлгийн арван зургаадугаар зүйлийг үзээрэй:

Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ (Эхлэл 7:16).

Мөн долоодугаар зүйл ийнхүү хэлдэг:

“Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ” (Эхлэл 7:7).

Ноа болон түүний гэр бүлийнхэн Бурханы тэдэнд хэлсэний дагуу хийсэн (Эхлэл 7:1). Тэд хөвөгч авдар руу орсон. Мөн та нар ч гэсэн Христ руу орох ёстой. Библи ийнхүү хэлдэг,

Түүнд [Есүст] итгэдэг хүн яллагдахгүй...” (Иохан 3:18).

Энд гарч байгаа “д” гэдэг нь “ямар нэг юманд” гэсэн утгатай. Др Зодхиатиесын тайлбараар энэ нь “газар эсвэл юмс руу хөдлөх гэсэн санаа” хэмээн хэлсэн. Та нар Есүс рүү итгэлээр очих ёстой – Бурханы баруун гар талын хүнд суудалд заларсан дээр Тэнгэрт оршигч. Ноа хөвөгч авдар руу ирсэн шиг та нар ч гэсэн Христ рүү ирэх ёстой. “Түүнд итгэдэг хүн яллагдахгүй...” (Иохан 3:18). Библи олон удаа “Христэд” итгэдэг хүмүүсийн тухай өгүүлдэг. Үүний талаар хүмүүсийн сайн мэддэг хоёр ишлэл байна:

“Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй” (Ром 8:1).

“Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн...” (II Коринт 5:17).

Паул “Христ дотор” (Ром 16:7)байдаг хүмүүсийн тухай ярьж байсан.

Та өөрөө Христ дотор байна уу? Ноа Хөвөгч авдар руу ирсэн шиг та итгэлээр Түүн рүү очих ёстой. Есүс ийнхүү хэлсэн,

“Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно” (Иохан 10:9)

.

Би үүнийг яг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй ч гэсэн үйлчлэлд хамгийн хэцүү нэг зүйл бол хялбар мэт санагдах энэ зарчмыг хүмүүс зуурч авахад нь туслах: Христ рүү оч. Христ рүү оч!

Үүнийг ийм байдлаар хийхийг минь зөвшөөрнө үү. Та нар Ноагын үед амьдарч байсан бөгөөд тэр та нарт их Үер ирж байна хэмээн тунхагласан гээд төсөөлж үзээрэй. Мөн тэр аврагдахын тулд хөвөгч авдарт орох хэрэгтэй гэхийг нь та нар сонссон. “Тиймээ,” гэж та нар хэлдэг, “Энэ үнэн. Шийтгэл ирж байна. Тиймээ, энэ үнэн, зөвхөн хөвөгч авдар л биднийг аврана. Би үүнд итгэж байна.” Та нар энэ Үерээс аврагдах байсан уу? Мэдээж үгүй! Та нар аврагдахын тулд даруй босоод хөвөгч авдар руу орох болно – энэ нь та нарыг аврах чадвартай гэдэгт зөвхөн итгэх бус – харин түүн рүү орно! Энэ л миний та нарыг хийгээсэй хэмээн хүсээд байгаа зүйл юм! Христ намайг аварч чадна гэдэгт итгээд тэнд битгий суугаад бай! Итгэлээр Христ рүү ирээрэй! Есүс ийнхүү хэлсэн:

“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй” (Иохан 6:37).

Тиймээ, хөвөгч авдар бидэнд Христ рүү ирэх ёстойг хэлдэг.

II. Хоёрдугаарт, хөвөгч авдар нь Христийн бие болсон чуулган руу биднийг ирэх ёстойг хэлдэг.

Олон хүн надтай санал нийлэхгүй гэдгийг би ойлгож байгаа. Өнөөдөр олон хүмүүс нутгийн чуулганыг дорд үзэн тоохгүй байгаа. Гэхдээ тэд буруу бодож байна. Хөвөгч авдар бол зөвхөн Христийг төлөөлөөгүй. Энэ нь мөн Шинэ Гэрээний нутгийн чуулганыг дүрсэлж байгаа нэг төрөл нь юм.

Одоо та нар яаж чуулган руу ирдэг вэ? I Коринт арван хоёрдугаар бүлгийн хорин долоодугаар зүйлд ийнхүү хэлдэг,

“Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд нь юм. Бурхан чуулганд... тавьжээ” (I Коринт 12:27-28).

Бид тэнд болих болно. Би зөвхөн Есүст итгэгчдийн нутгийн бие болох чуулганыг төлөөлөх “Христийн бие”-ийн нөхцөл болсон үнэнг бэлтгэхийг хүсдэг. Одоо арвангурав дугаар зүйлийг үзээрэй:

“бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн...” (I Коринт 12:13).

Та нар Ариун Сүнсээр дамжуулан нутгийн чуулган руу баптизм хүртсэн. Ингэж бид амьд чуулганы жинхэнэ хэсэг болдог!

Эдгээр нь хэрхэн болох талаар санаа зовох нь одоо бидний хийх ажил биш. Есүс рүү ирэх нь бидний хийх ажил. Та нар Есүс рүү ирэхэд Ариун Сүнс та нарыг автоматаар чуулган руу баптизм хийдэг!

Одоо Эхлэл долоогийн арван зургаадугаар зүйлийг үзээрэй. Ноа хөвөгч авдар руу ирэхэд библи ийнхүү хэлдэг, “ЭЗЭН түүний араас хаажээ.” (Эхлэл 7:16). Энэ нь Бурханы Ариун Сүнс чамайг сүнслэгээр тэр бие рүү баптизм хийлгэснээр чуулган руу оруулаад хааж байгаа тухай өгүүлж байгаа! Тиймээ, хөвөгч авдар нь Христийн нэгдэл болон нутгийн чуулганы нэгдлийн талаар өгүүлж байгаа. Хэрвээ та нар Христ дотор болон нутгийн чуулган дотор ороод Эзэнээр хаалгаа “хаалгахгүй” бол шийтгэлийн өдөр мөхөх болно. Хэрвээ чи “хаалгасан” бол аюулгүй гэсэн үг. Энэ нь өөрчлөгдсөн тэдгээр хүмүүсийн мөнхийн аюулгүй байдлын талаар өгүүлдэг. Христийг сонсодог хүмүүс хэзээ ч мөхөхгүй!

III. Гуравдугаарт, хөвөгч авдар нь биднийг нарийн хаалгаар орох ёстойг хэлдэг.

Ноа яаж хөвөгч авдарт орсон бэ? Эхлэл зургаадугаар бүлэг арван зургаадугаар зүйлийг гаргаарай:

“...Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана...” (Эхлэл 6:16).

Есүс ийнхүү хэлсэн, “Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно.” (Иохан 10:9). Ноа хөвөгч авдар руу хаалгаар орсон. Та нар аврал руу Христээр дамжин орох ёстой. Есүс ийнхүү хэлсэн, “Нарийн [давчуу] хаалгаар ор.” (Матай 7:13).

Дахиад Христ ийнхүү хэлсэн

:

“Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.” (Лук 13:24).

Энэ бол Ноагын үед яг тохиолдсон зүйл юм. Эхлэл долоодугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлийг үзээрэй. Бурхан ийнхүү хэлсэн:

“Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж…” (Эхлэл 7:4).

Мөн аравдугаар зүйлийг үзээрэй:

“Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув” (Эхлэл 7:10).

Ноа хөвөгч авдар руу орсон. Бурхан түүнийг дотор нь оруулсан. Тэгээд хаалга хаагдсан. Тэгээд юу ч болохгүйгээр долоо хоног өнгөрсөн. Тэгээд шийтгэл эхэлсэн. Хөвөгч авдарт өөр хэн ч ороогүй! Энэ дэндүү оройтсон байсан!

Би бараг хүмүүс “Биднийг дотогш оруулаач! Биднийг дотогш оруулаач!” гэх дууг сонсож чадна. Гэвч энэ нь дэндүү оройтсон байсан!

“Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.” (Лук 13:24).

Есүс Христ рүү одоо ирээрэй – энэ нь үүрд мөнхөд хоцрохоос өмнө!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: Эхлэл 6:5-8.
Номлолоос өмнө ноён Ноа Сонг гоцлол дуулна:
     “Хэрвээ чи хэтэрхий удаан саатвал” (Dr. John R. Rice, 1895-1980).


үндэс

НОА ТААЛЛЫГ ОЛСОН!

(ЭХЛЭЛ БИБЛИЙН ЦУВРАЛ НОМЛОЛ#19)
NOAH FOUND GRACE!
(SERMON #19 ON THE BOOK OF GENESIS)

Доктор Р.Л Химерс Жр

“ЭЗЭН Ноад хандаж -Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор”
     (Эхлэл 7:1).

(Эхлэл 6:8; Еврей 11:7;
Эхлэл 9:20-21; Ром 4:5-6)

I.   Нэгдүгээрт, хөвөгч авдар нь бид аврагдахын тулд Христ дотор байх ёстойг хэлдэг, Эхлэл 7:16,7; Иохан 3:18; Ром 8:1;
II Коринт 5:17; Иохан 10:9; Иохан 6:37.

II.  Хоёрдугаарт, хөвөгч авдар нь Христийн бие болсон чуулган руу биднийг ирэх ёстойг хэлдэг, I Коринт 12:27-28, 13; Эхлэл 7:16.

III. Гуравдугаарт, хөвөгч авдар нь биднийг нарийн хаалгаар орох ёстойг хэлдэг, Эхлэл 6:16; Иохан 10:9; Матай 7:13; Лук 13:24; Эхлэл 7:4; Эхлэл 7:10.