Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭГЭЭД ҮҮДЭЭ ХААЖЭЭ

AND THE DOOR WAS SHUT
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр номлолыг бэлтгэж
Жон Самуел Каган дамжуулсан
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Mr. John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 7, 2017

“Тэгээд үүдээ хаажээ” (Матай 25:10).


Та нарын маш олон нь өөрийнхөө ирээдүйгээс айдаггүй. Та нар сэргэг биш учраас айдаггүй. Амьдрал чинь урсан өнгөрсөөр байхад та нар унтсаар байдаг. Та нар номлол дундуур унтаж л байдаг. Та нарт зөвөлгөө өгч байхад унтсаар л байдаг. Та нар амьдралынхаа турш унтаж байдаг. Та нар Бурханы уур хилэнгийн гарт ирэхдээ л эцэст нь сэрэх болно. Та нар сэрж, өөрсдийн нөхцөл байдлаа ухаарах ёстой. Та нар айж эмээх ёстой. Та нар өөрийнхөө амийн жинхэнэ байдалд анхаарал хандуулах ёстой. Та нар сүрдэн эмээх хэрэгтэй. Та нар Бурханы аймшигтай байдлыг амьдралаараа мэдэх ёстой. Та нар нойроо умартах хүртэл айх ёстой. Библи ийнхүү хэлдэг,

“Эзэнээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм.” (Сургаалт үгс 1:7).

Христ итгэлийн түүхийн турш амь хийгээд үхэгсдийн төлөө дахин ирэх Христийн тухай байнга яригдаж байгаа. Энэ нь нууц хэмээн нэрлэгдэж байсан ч одоо энэ нь илэрхийлэгдсэн бөгөөд та нар айдаггүй.

1. Нууц (“musterion”) гэдэг нь өмнө нь нуугдсан үнэн байсан ч Шинэ гэрээнд илчлэгдсэн. Шинэ гэрээнд 11 нууц илэрхийлэгдсэн. Өргөлт нь эдгээрийн нэг юм.

2. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. (I Коринт 15:51).

3. Ингэхдээ нүд ирмэхийн зуур... өөрчлөгдөнө. (I Коринт 15:52).

4. Үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. (I Коринт 15:52).


"Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно.” (I Иохан 3:2).

Библи ийнхүү хэлдэг,

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.” (I Тесалоник 4:16-17).

1. Христ тэнгэрээс бууж ирнэ. (I Тесалоник 4:16).

2. Тэр дэлхий рүү бүхий л замаар ирэхгүй, “агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж” (I Тесалоник 4:17).

3. Христ агаар мандалд бууж ирэхэд тэнд бүрээн дуу гарч тэнгэрэлчийн “дуу” гарах болно. (4:16)

4. TУрьд үхсэн Христ итгэгчид амилж өргөгдөх- авагдах болно. (4:17a).

5. ThenТэгээд үнэнээр өөрчлөгдсөн амьд хүмүүс дараа нь агаар мандалд Есүстэй уулзахаар өргөгдөх болно. (4:17b).


Библи ухаалаг хийгээд мунхаг онгон охидын тухай сургаалт зүйрлэл хэлдэг. Энэ сургаал зүйрлэлд далд утга бүхий зорилготой. Энэ нь өргөлтийн талаар хэлсэн. Библи ийнхүү хэлдэг,

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

Энэ өглөө гурван зүйл дээр анхаарлаа хандуулаарай.


1. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй бол хаалга хаагдах болно – өргөлтөөс хоцрон үлдэх болно.

2. Хэзээ ч гэсэн өргөлт болох шинж тэмдгүүд бүрэлдсээр байна.

3. Та нар өргөлтөөс хоцрох үедээ үхэхийг хүсэх болно.

I. Нэгдүгээрт, хэрвээ чи өөрчлөгдөөгүй бол хаалга хаагдах болно – өргөлтөөс хоцрон үлдэх болно.

Библи ийнхүү хэлдэг:

“Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд (Христ ирсэн), бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.” (Матай 25:10).

Ноагын өдрүүдэд тохиолдсон зүйл нь үүний талаар тодорхой жишээ болдог:

“Бурханы Ноад тушаасан ёсоор (хөвөгч авдарт) орсонд ЭЗЭН түүний араас хаажээ” (Эхлэл 7:16).

Тэгээд Бурхан ийнхүү хэлсэн:

“Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.” (Эхлэл 7:4).

Бурхан үер эхлэхээс долоо хоногийн өмнө хаалгыг хаасан. Энэ бол Ваартай Шийтгэлээс өмнөх өргөлтийн үед Бурхан хаалгаа хаасан төрлийн зүйл юм.

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

Хэрвээ чи өөрчлөгдөөгүй бол хаалга хаагдах болно – өргөлтөөс хоцрон үлдэх болно. Ийм учраас одоо та нар сүнснийхээ төлөө анхаарах хэрэгэтэй. Одоо та нар энэ номлолд хариулах ёстой. Одоо та нар Есүст итгэх хэрэгтэй. Есүс ийнхүү хэлсэн:

“Тэр өдөр Надад олон хүн "Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр... олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?" гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд "Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл" гэж хэлнэ.” (Матай 7:23).

“Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга” (II Коринт 13:5).

Хэрвээ чи өөрчлөгдөөгүй, хэрвээ чи Есүст үнэнээсээ итгээгүй, хэрвээ чи ямар нэг мэдрэмж эсвэл онолд итгэж байгаа бол өргөлтөд бэлэн биш байна гэсэн үг. Чи хаалганы гадна хоцрох болно!

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

II. Хоёрдугаарт, та нар бүхий л шинж тэмдгүүд бүрдэж байгааг ойлгох хэрэгтэй. Та нар энэ өглөө ч хаалганы гадна үлдэж болно.

1. Тэд өөрсдийн төрөлх нутагтаа буцах Иудей хүмүүс 1948 онд Израйль улс дахин байгуулагдахад (Лук 21:24; Матай 24:32-34; Езекиел 37:21; 38:8).

2. Христ итгэгч хийгээд Иудей хүмүүсийн эсрэг дэлхий даяарх хавчлага өссөөр байна. (Матай 24:9-10; Иеремиа 30:7; Даниел 12:1).

3. Дэлхий даяар өлсгөлөн, байгалийн тэнцвэр алдагдах, тахал адил ДОХ-ын тархалт, газар хөдлөлтийн тоо өссөөр байна. (Матай 24:7)

4. Христ итгэгч дундах урвалт шарвалт өснө (II Тесалоник 2:3; Матай 24:11-12).

5. Их үерийн өмнөх Ноагын өдрүүд дэх хүн төрлөхтний буцаж байгаа тэр нөхцөл байдал дэлгэрч байна (Матай 24:37-40).


Библи Ноагын үеийг Христийн дахин ирэлтийн өдөртэй харьцуулдаг.

1. Ноагын өдрүүдэд тэд авралын талаар ерөөсөө тоохгүй байсан. Тэд ерөөсөө сэргэг бус байсан. Тэд яг л та нар шиг байсан – айхгүй бөгөөд буруугүй мэт.

2. Ноагын өдрүүд дэх шинж тэмдэг энд тохиож байна. Мөн та нар хаалганы гадна үлдэхээр байна!


Тэр чимээ сонсоод эргэж харахар – тэр явсан.
Бид бэлэн байгаасай хэмээн хүсэж байна
Хоёр хүн толгод өөд алхаж байна,
Нэг нь харагдахгүй болж нөгөө нь зогссоор хоцорсон
Бид бүгд бэлэн байгаасай хэмээн хүсэж байна...
Өөрийнхөө оюун бодлыг өөрчлөх цаг алга.
Хүү иржээ, та нар гадна хоцорчээ.
   (“Бид бүгд бэлэн байгаасай хэмээн хүсэж байна,”
      Larry Norman, 1947-2008)

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

Гэхдээ та нар өргөлтөөр хаалга хаагдахыг хүлээх хэрэггүйэ. Энэ өглөө та нар Бурханаар үүрд мөнхөд хаалгаа хаалгуулж болно. Бурхан та нарт тэвчээр барагдаж болно. Бурхан чамд зориулсан авралын хаалгыг хааж болно. Та нар хэзээ ч ухаарахгүй үл уучлагдах гэм нүгэлд холбогдож болно. Та нар хэзээ ч дахин аврагдахгүйгээр боломжоо алдаж болно. Та нарын өмнө Бурхан хаалга хаахад та нарт цаашид найдвар гэж үгүй болно. Тэгээд үүд хаагдаж та нар үүрд мөнхөд орхигдох болно.

III. Гуравдугаарт, та нар өргөлтөөс хоцрох үедээ үхэхийг хүсэх болно – тэгээд үүдээ хаажээ.

Та нар магад энэ зүгээр л нэг түүх гэж бодож болно. Та нар одоо бодлоо өөр зүйл рүү чиглүүлсэн байж магад. Гэхдээ та нар өргөлтөөс хоцроход та нар үхэхийг хүсэх болно. Библи маш тодорхойгоор бидэнд ийнхүү хэлсэн:

“Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх... Тэд үхэхийг хүсэвч …” (Илчлэлт 9:6).

Та нар өргөлтөөс хоцроод тасралтгүйгээр амиа хорлох талаар бодох болно. Та нар үхэхийг хүсэх болно. Яагаад?

1. Илчлэлт 9:1-2 дагуу ёроолгүй нүхнээс чөлөөлөгдсөн чөтгөрүүд та нарыг зовоох болно. Эдгээр чөтгөрүүдийн талаарх Др Жон Р.Райсын тайлбарыг сонсоорой:

“Бид ‘духандаа Бурханы тамгагүй тэдгээр хүмүүсийг’ зовоохоор ирэх... чөтгөрүүд нь зарцаа нар байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тамаас ирсэн эдгээр чөтгөрүүд хийгээд ‘зарцаануудаар’ тамлагдан тарчлаагдах болно...

...энд дурьдагдсан тарчлал нь оюун бодлыг шаналган зовоох сүнслэг тамлал юм. Эдгээр зарцаануудын дүр зураг нь хүмүүсийн зүрхийг шимшрүүлж, зүрхэнд нь шар ус хуруулах адил маш аймшигтай байх болно... Тэд сүнсийг (оюун бодлыг) зовоох болно... Хүмүүс чөтгөрийн сүнснүүд рүү эргүүлэгдэх үед амийг сүйтгэх аймшигтай байдлыг төсөөлж чадаж байна уу?” (John R. Rice, Behold, He Cometh! A Commentary on Revelation, Sword of the Lord, 1977, хуудас 169-171).

Чөтгөрүүд хүмүүсийг оюун бодлоор нь өдөр шөнөгүй шалалгах болно. Тэнд тэдэнд туслах нэг ч хүн, нэг ч өвчин намдаах эм, эсвэл тайвшруулчих хар тамхи байхгүй байх болно. Бид Гай гамшиг дунд байх бөгөөд хэдэн сая хүмүүс чөтгөрөөр галзууртлаа солиорох тул эдгээр нь та нарт ямарч тус нэмэргүй байна. Та нар бараг л солиорох болно. Та нар үхэхийг хүсэх болно. Амиа хорлохыг тасралтгүй бодно. Тэнд та нарт туслах нэг ч хүн байхгүй! Та нарыг дэндүү удаан хүлээсэн. Та нар хаалганы ард хоцорсон.

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

2. Тэдгээр өдрүүдэд Христ итгэгч болох гэж оролдвол чи алуулах болно. Библи ийнхүү хэлсэн, “Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сүнснүүдийг, араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийг би харав.” (Илчлэлт 20:4).


Чи өөрийгөө Гай Гамшгийн үед байгааг гэдгээ мэдэх болно. Тэд та нарын гарт эсвэл духанд чинь микро чип мэт төстэй зүйлийг суулгах гэж хүсэх болно. Тэгээд чи энэ нь Антихристыг шүтэгч хүмүүст ирэх хараал болно гэдгийг санах болно. Чи “Үгүй, би үүнийг биедээ суулгахгүй” хэмээн хэлнэ. Гэвч чи үүнийг суулгахгүйгээр юу ч худалдан авч чадахгүй. Ямар нэг юм худалдан авах гэвэл гараа “сканерт” уншуулах хэрэгтэй болно. Чи өлсөх болно. Чи дэлгүүрээс юм худалдан авч чадахгүй! Хэн нэг нь чамайг цагдаад өгөх болно. Тэд чамайг Христэд итгэгч гэдгээр чинь цаазаар авах болно. Чи хаалганы гадна хоцорсон учраас нэг эсвэл өөр замаар бүхнээ алдах гэж байна!

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

3. Та нар аягатай шийтгэлийг туулах хэрэгтэй болно. Хэн нэгэн нь ийнхүү хэлдэг, “Яах вэ дээ, би гарынхаа арьсан дор түүнийг нь суулгахыг зүгээр л зөвшөөрөх болно. Би яавал гэж дээ. Тэд миний толгойг авахгүй байх болно.” Гэхдээ хэрвээ чи толгойгоо авахуулахаас зугтвал чи дахиад л аягатай шийтгэлээр явах л болно.!

(1) Аймшигтай хортой яр шарх үзэгдэж та нарыг өдөр шөнөгүй тарчлахад хүргэх болно. (Илчлэлт 16:2).

(2) Бүхий л гол горхи хийгээд далай тэнгисийн усыг хордуулна. Бүх ус хортой болох болно. Чи юу ч ууж чадахгүй болно. (Илчлэлт 16:3-4).

(3) Хүмүүс халуунд хуйхлагдах болно. Солирууд доош унаж та нарыг төөнөх болно. Та нарын бие маш аймшигтайгаар түлэгдэх болно. Тэгэхэд үүнд зориулсан ямар ч эм гэж байхгүй. Та нар биеийнхээ түлэгдлээс үүссэн идээ бээрт идэгдсэн шархтайгаа алхах болно. (Илчлэлт 16-8-9).

(4) Бүх цахилгаан тасарна. Шөнийн турш тэрчигээрээ харанхуй байх бөгөөд өвдөлтөөсөө хараал урсгах болно. (Илчлэлт 16:10-11).

(5) Дэлхийн армиуд хөдөлгөөнд орно. Дайн үргэлж л төвөг учруулдаг шиг – энэ нь та нарыг бүр их тав тухгүй үймээн сандралд оруулна. Эрэгтэй хийгээд эмэгтэй – та нарын олонх нь хүсээгүй ч гэсэн цэрэгт дайчлагдах болно. (Илчлэлт 16:12-16).

(6) Урьд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй аймшигтай газар хөдлөлт болно. Тэгээд дэлхий дээр мөндөр адил солирууд бууж ирнэ. Та нар хаана нуугдах вэ? Газар хөдлөлтөөр бүх барилгууд нуран унах болно. Хаана нуугдах вэ та нар? (Илчлэлт 16:17-21).


Хүмүүс өөрчлөлтийг хүлээн аваагүй учраас эдгээр бүх зүйл тэдэнд тохиолдох болно. Есүс Христ та нарын гэм нүглийн төлөө Загалмай дээр үхсэн гэдгийг та нар мэднэ. Тэр үхлээс амилаад Тэнгэрт өргөгдөн Хүчит Бурханы баруун гар талд заларч буйг та нар мэднэ. Түүний Цусаар та нарын гэм нүгэл угаагдаж өршөөгдөхийн тулд Бурханы Хүү та нарт хэрэгтэйг мэднэ. Та нар эдгээрийг мэдсэн – гэвч та нар мунхагласаар байна. Та нар тоглосоор, инээсээр, уучлал гуйсаар байна. Та нар хаалганы гадна хоцорсон!

“Тэгээд үүдээ хаажээ.” (Матай 25:10).

Др Химерс та гарч ирээд энэ цуглааныг өндөрлүүлнэ үү.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: Матай 25:1-10.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бид бүгд бэлэн байгаасай хэмээн хүсэж байна” (Larry Norman, 1947-2008).


үндэс

ТЭГЭЭД ҮҮДЭЭ ХААЖЭЭ

AND THE DOOR WAS SHUT

Доктор Р.Л Химерс Жр номлолыг бэлтгэж
Жон Самуел Каган дамжуулсан
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Mr. John Samuel Cagan

“Тэгээд үүдээ хаажээ” (Матай 25:10).

I.   Нэгдүгээрт, хэрвээ чи өөрчлөгдөөгүй бол хаалга хаагдах болно – өргөлтөөс хоцрон үлдэх болно, Матай 25:10-13;
Матай 7:21-23; II Коринт 13:5.

II.  Хоёрдугаарт, та нар бүхий л шинж тэмдгүүд бүрдэж байгааг ойлгох хэрэгтэй, Матай 24:37-41.

III. Гуравдугаарт, та нар өргөлтөөс хоцрох үедээ үхэхийг хүсэх болно, Илчлэлт 9:6; 9:1-12; 20:4; 16:1-21.