Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЗӨВХӨН СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС ХҮМҮҮСТ Л ЧӨЛӨӨЛӨЛТ БАЙДАГ

DELIVERANCE IS ONLY FOR THE DISSATISFIED
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр номлолыг бэлтгэж
Жон Самуел Каган дамжуулсан
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Mr. John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 14, 2017

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв” (Лук 5:31-32).


Есүс гарч яваад Леви хэмээх татвар хураагчийг харсан. Түүний өөр нэг нэр нь Матай. Есүс Өөрийг нь дага хэмээн Матайг дуудсан,

“тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа” (Лук 5:28).

Матай бол Ромд татвар цуглуулж өгдөг татварын байцаагч байсан. Татвар хураагчид хуульд заасан хэмжээнээс хамаагүй илүү ихээр Иудейчүүдээс хураахыг Ромчуудаар зөвшөөрүүлсэн учраас иудейчүүд тэднийг үзэн яддаг байсан. Тэгээд тэд цуглуулсан татварынхаа нэг хэсгийг нь Ромд өгөөд, үлдсэнийг нь өөртөө авдаг байсан. Тиймээс ихэнхи татвар хураагчид маш баян байсан бөгөөд бусад иудейчүүд нь тэднийг үзэн яддаг байсан. Тэд иудейчүүддээ бузар булай гэмтэн хэмээн үзэгддэг байсан.

Матай Есүсийг дагахдаа татвар цуглуулах маш ашигтай бизнесээ орхиод буюу “тэр бүхнээ орхиод”, тэгээд “Түүнийг дагасан”

Дараа нь Матай гэртээ нэгэн хүлээн авалт хийсэн. Энэ хүлээн авалтын найранд бусад татвар хураагчид хийгээд өөр төрлийн олон гэмтэй нүгэлтнүүд дүүрэн цугларсан. Тэд бол хүмүүсийн адаг гэхээр хамгийн их гэмтэй хүмүүс байсан. Яруу найрагч Зено ийнхүү хэлсэн, “Татвар хураагчид гэдэг бол бүгдээрээ хулгайч дээрэмчид юм” Фарисайчууд тэднийг “нүгэлтнүүд” хэмээн дууддаг байсан бөгөөд эдгээр татвар хураагчид болон тэдний анд нөхөдтэй хамтдаа ямар ч үйл ажиллагаанд оролцдоггүй байсан.

Энэ хүлээн авалтад тэдний гэрт цугларсан татвар хураагчид хийгээд нүгэлтнүүд дүүрэн болоход фарисай нар хүрч ирээд гомдоллон унтуйцсан. Тэд Дагалдагч нарт ийнхүү хэлсэн,

“Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ?” (Лук 5:30).

Есүс хүлээн авалтаас гарч ирээд Фарисай нарт ийнхүү хэлсэн,

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв” (Лук 5:31-32).

Энэ найранд эдгээр гэмтнүүдийг дуудсан шалтгаанаа Есүс Фарисай нарт хэлсэн. Тэрээр эрүүл мэндийн хувьд сайн хүмүүст эмч хэрэггүй гэдгийг хэлсэн. Зөвхөн өвчтэй хүмүүст л эмч хэрэгтэй. Тэдний өөрсдийнх нь бодлоор бичээч хийгээд Фарисай нар бол гэмийн өвчин байхгүй гэж үзсэн. Бичээчид хийгээд фарисай нар аль эртнээсээ л хуулийг мөрдөхөө сахиж байснаас биш гэм нүгэл гэдэг тодорхойлолтод өөрсдийгөө оруулаад өвчтэй хэмээн үздэггүй байсан. Тэр үед бол фарисай нар бол уламжлалыг хатуу сахигч иудей нар байсан. Бичээч нар бол Библийг хуулбарлаж, Библийг заадаг хүмүүс байсан. Тэд агуу эмч Есүс хэрэгтэй гэж ерөөсөө бодоогүй. Тэд ийнхүү бодож байсан,

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст” (Лук 18:9).

Есүсийн хариулт нь өөрийгөө их юманд бодсон Фарисай нарын бардам байдлыг зэмлэсэн утгатай байсан,

“Эрүүл хүмүүст [өөрийгөө зүгээр гэдэг] бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв” (Лук 5:31-32).

Хэрвээ та нар өөрийгөө зүгээр хэмээн бодож байгаа бол Есүс танд хэрэгтэй гэдгийг хэзээ ч олж харахгүй. Хэрвээ та нар гэм нүглийн байдалдаа үхэж, мөхөж байгаа гэдгээ мэдэрч байгаа бол Есүс та нарын хувьд чухал нэгэн болох бөгөөд өөрийнхөө сүнсийг эдгээж, гэм нүгэл хийгээд түүний үр дагавараас авруулахаар Түүнийг хайх болно. Та нар өөрийнхөө гэм, өөрийнхөө найдваргүй байдлаа, өөрийнхөө үл нийцлийг мэдрэх нь үнэхээр чухал хэрэгтэй зүйл юм – эс бөгөөс Христ та нарт хэрэгтэй гэсэн зүйлийг та нар мэдэрч чадахгүй.

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй” (Лук 5:31).

I. Нэгдүгээрт, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс Есүс өөрт нь хэрэгтэйг мэдэрдэггүй.

Та нар сайнмэдээг уншихад Есүс үргэлж л нүгэлтнүүдтэй хамт хооллож байсныг анзаарах болно. Нүгэлтнүүд өөрсдийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг. Тэд амьдралд нь ямар нэг зүйл нь болж бүтэхгүй аймшигтай буруу байгааг мэдэрсэн байдаг. Эндээсээ ямар нэг сургамж авч байдаг. Есүс эдгээр нүгэлтнүүдэд нөхөрсөг хандаж байсан учраас тэд Түүн рүү татагдсан. Тэгээд тэднээс олон нь аврагдах болсон.

Тэд амьдралынхаа энэ байдалд үнэхээр сэтгэл хангалуун бус болж эхэлсэн учраас Христ рүү эргэсэн. Лук тавдугаар бүлэгт харсан шиг татвар хураагч Матай яг ингэсэн. Лук арван есдүгээр бүлэгт татвар хураагч Закхай бас тэгсэн. Есүс түүнд ийнхүү хэлсэн,

“Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, -Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа... Есүс түүнд -Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” (Лук 19:5-10).

Бардам бичээч хийгээд фарисай нар өөрсдийнхөө амьдралд сэтгэл хангалуун учраас Христ тэдэнд хэрэгтэйг мэдэрдэггүй. Харин татвар хураагчид хийгээд нүгэлтнүүд Түүн рүү ирээд аврал авч байсан.

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй” (Лук 5:31).

Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс Есүс хэрэгтэй гэдгийг мэдрэхгүй. Харин өөрсдийнх нь амьдрал асуудалтай гэдгийг мэддэг тэдгээр хүмүүс бол Есүс рүү ирээд аврагдах болдог.

Харин таны хувьд? Туршлагаар энэ нь үнэн гэдэг нь та нарын олонхийн амьдралаас би мэдсэн. Хэрвээ та нар өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байвал Есүс хэрэгтэй гэдгийг олж харж чадахгүй бөгөөд та нар аврагдахгүй. Хэрвээ та нар өөрийнхөө амьдралын хэв маягт баяр хөөртэй байвал Христ рүү ирээд бүгдээ өөрчлөх талаар бодохгүй нь лавтай.

“Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй” (Матай 9:12).

II. Хоёрдугаарт, өөрийнхөө бурхангүй байдалдаа сэтгэл хангалуун хүмүүс Есүс өөрт нь хэрэгтэйг мэдэрдэггүй.

Гараад өөрийнхөө хотыг хараарай. Тэнд байгаа хүмүүсийн талаар бодоорой. Тэдний олонх нь Бурханы талаар бодож байгаа болов уу? Үгүй гэдгийг та нар мэдэж байгаа. Библи ийнхүү хэлдэг,

“Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга” (Ром 3:11).

Ариун Сүнсний ажлаар та нарт Бурханы нигүүлсэл бууж ирэхээс нааш Христ Бурханыг хэзээч эрэн хайхгүй. Та нар бурхангүй байдалдаа амьдралд сэтгэл чинь ханаж, Бурхангүйгээр үхэх болно.

Харин хэрвээ Бурханы нигүүлсэл зүрх сэтгэлд чинь ажиллаж эхэлбэл энэ өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус болж эхлэх болно. Та нар бүх зүйлийг өөрөөр харж эхлэх болно. Та нар олон хүмүүсийн дунд байх үедээ “Эдгээр хүмүүс юуны төлөө амьдарч байна вэ? Тэд яагаад Бурханы талаар бодохгүй байна?” хэмээн бодож эхэлж магад. Та нар өөрийнхөө амьдралын талаар болон хожим ирэх үхлийн талаар бодож эхэлнэ. Та нарын өөрсдийн чинь шашин шүтлэг үнэхээр хуурамч бөгөөд ямар ч ач тусгүй санагдаж эхэлнэ. Бусад хүмүүс хичнээн зөвтгөл хийсэн ч эдгээр нь цаашид та нарт хангалттай санагдахгүй. Мөн эдгээр хүмүүс зөвхөн идэж ууж, унтаж, сурч боловсорч, тоглож наадахаас илүү өөр зүйл зайлшгүй хэрэгтэй гэдгийг та нар мэдэрч эхэлдэг.

Бурханы нигүүлсэл та нарын амьдралд ажиллаж эхлэхэд та нар өөрсдийнхөө бурхангүй байдлаа мэдрэх болдог. Та нар ийнхүү мэдэрч эхэлдэг

“Бурханы амиас хөндийрчээ” (Ефес 4:18).

Та нарт Бурхан бол танихгүй хүн шиг бодогдож эхлэх бөгөөд Түүнгүйгээр та нар үнэхээр аюултай байдалд буйгаа мэдэх болдог,

“Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа” (Ефес 2:12).

Тиймээс би та нараас асууя та нар өөрсдийнхөө амьдралд үнэхээр бүрэн сэтгэл хангалуун байдаг уу? Хэрвээ тийм бол та нар Христ рүү ирнэ гэдэгт тун өчүүхэн найдвар байна. Та нар яг байгаа байдлаараа үргэлжилсээр байх болно – өөрийнхөө аргаар Бурханыг мэдэхгүйгээр сэтгэл хангалуун амьдарч үхэх болдог.

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй” (Лук 5:31).

Хэрвээ та нар бурхангүй амьдралдаа сэтгэл хангалуун байвал Есүс та нарт хэрэгтэйг мэдрэхгүй.

Ялангуяа залуучуудад ямар нэг шашныг хэт сонирхох нь сул доройн шинж хэмээн бодох хандлага байдаг. Христэд үнэнээр итгээгүй итгэгч хүмүүс Бурханд үнэн зүрхнээсээ итгэж байгаа хүмүүсийг хачин жигтэй, гажиг, энгийн бус хэмээн бодох хандлага гаргадаг.

Энэ нь үргэлж яригдаад байдаггүй. Хүмүүс ерөнхийдөө ингэж хэлдэггүй, “Энэ залуу бол жаахан юмтай. Тэр өөрөө залбирч, гүйж харайж байдаг.” Тэд үүнийг дүрэм журам шиг хэлдэггүй. Гэхдээ тэд ингэж боддог. Та нарын Христэд итгэгч бус найзууд чинь тэгж боддог. Тэд иймэрхүү байдлаар хэлэх болно, “Битгий хэтэрхий шашинлаг бай. Битгий мухар сүсэгт автаад бай.” – иймэрхүү байдлаар. Хүн гэдэг гэм нүглийн дотор байдаг учраас иймэрхүү учир шалтгаан нилээд түгээмэл байдаг.

“Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал [Бурханд өсөрхөх] юм” (Ром 8:7).

Аврал аваагүй бүхий л хүн төрөлхтөн бол

“төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд” (Ефес 2:3).

Ийм л учраас итгэгч бус найз нөхөд хийгээд хамаатан садангууд чинь Бурханыг эрэн хайхдаа битгий тийм их сүртэй ханд хэмээн чадах чинээгээрээ ятгах болдог. Тэд та нарыг өөр чуулганд, эсвэл “өөрсдийнхөө- чуулганд явуулах гэж оролдож магад – энэ чуулганд буцаад ирэхээс чинь бүхий л байдлаар болиулах гэдэг! Яагаад? Учир нь тэд “өөрсдийнх” нь чуулган хүйтэн бөгөөд Бурхан тэнд байхгүй гэдгийг мэддэг. Тэдний жинхэнэ хандлага бол та нарыг Бурханаас хол байлгахыг хичээх явдал юм,

“Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм” (Ром 8:7).

Энэ төөрөлдсөн байдалдаа хүн төрөлхтөн Бурханы эсрэг тэрсэлж байдаг. Бурхан та нарыг дуудаж эхлэх үед та нарын орхигдсон найз нөхөд хамаатан садангууд Бурханаас та нарыг хол байлган холдуулахаар хичээдэг. Эцэг эхүүд болон аврал аваагүй найз нар чинь ч үүнтэй адил зүйлийг хийж болно.

Гэхдээ Есүс ийнхүү хэлсэн,

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно” (Иохан 5:25).

Ефес 2:1,5-д дурьдсанаар та нар сүнсээр үхсэн хэдий ч Бурханы Хүү та нарыг дуудаж эхэлдэг. Та нар үхмэл байдалдаа “Бурханы Хүүгийн дуу хоолойг сонсодог” Энэ нь та нарт тохиоход Бурханы Хүү Есүсгүй амьдралдаа цаашид сэтгэл хангалуун бус болох болдог. Та нар өөр илүү зүйлийг хүсэх болдог. Тэгээд та нар Есүс Христийг хайж эхэлдэг. Гэхдээ тухайн байдалд та нар үхмэл хийгээд сэргэгдээгүй байдалд байдаг тул амьдралдаа хангалуун байдалдаа хэвээр үлдэж, Христгүйгээр үхэх болдог. Зөвхөн Ариун Сүнс та нарын дотор ямар нэг зүйл буруу – та нарын зүрх сэтгэл бурхангүй байгааг харуулах үед – зөвхөн иа нар өөртөө дутуу зүйл байгааг харах үедээ л Есүс Христийг сонирхож эхэлдэг.

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй” (Лук 5:31).

III. Гуравдугаарт, өөрийнхөө хорон муу зүрх сэтгэлдээ сэтгэл хангалуун хүмүүс Есүс өөрт нь хэрэгтэйг мэдэрдэггүй.

Бурхан үргэлж л бидний сэтгэл хөдлөлийн талаар эхэлж ярьдаг. Ариун Сүнс Өөрийнхөө итгэлийн ажлыг эхлүүлэхдээ бидний гэмт мөн чанарыг мэдрүүлдэг.

Хүмүүс өөрчлөгдөх үедээ сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж байгааг библи бидэнд үргэлж хэлдэгийг анхаараарай. Есүсийн хөлийг үнссэн эмэгтэй сэтгэл нь хөдөлсөн байсан.

“Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.” (Лук 7:37-38).

Удалгүй тэр Есүс рүү ирээд аврал олсон.

Нэгэн Пентокостын өдөр Петрийн номлол сонссон тэдгээр хүмүүс,

“зүрхийг хөндсөнд,” (Үйлс 2:37).

Энэ нь үгчилбэл тэд “зүрхээрээ хатгуулсан” гэсэн утгатай. Энэ нь сэтгэл хөдлөлийн талаар хэлсэн. Филипп хот дахь шоронгийн хуяг

“айж чичирсээр орж ирсэн” (Үйлс 16:29).

Элч Паул ийнхүү хэлсэн,

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24).

Библи дэх эдгээр жишээнүүд нь зүрх сэтгэлдээ хорон муу хүмүүсийн сэтгэл хангалуун бус байдалтай болсон хүмүүсийн мэдрэмжээр Бурхан ихэнхдээ хөдөлдөг гэдгийг Библи харуулдаг. Бүхий л жинхэнэ өөрчлөлт дэх гол илрүүлэгч болон мөн бүхий л жинхэнэ өөрчлөлт дэх адилхан болдог зүйл бол – хүмүүс сэтгэл дотроо бухимдлаар дүүрэн болдог. Тэд өөрсдийн зүрх сэтгэлээ харж, тэнд нь нүгэл буйг ухаардаг. Тэд өөрсдийгөө ойлгоод дургүйцэн ирдэг. Тэд өөрсдийнхөө сэтгэл зүрхийг жигшиж байдаг! Тэдний байгаа байдал нь өөрсдөд нь таалагддаггүй.

Татвар хураагч хийгээд нүгэлтнүүд Есүс рүү маш хурдан ирдэгийн ард хүний ийм хүчин зүйлс байсан – бичээч болон фарисай нар Түүнээс тусдаа байх зуур.

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй” (Лук 5:31).

Энэ өглөөний та нарт хандсан асуулт бол: та нар сэтгэл дундуур байна уу? Та нар өөрсдийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус байна уу? Та нар Бурхангүйгээр өвчтэй байна уу? Та нарт өөрсдийн чинь зүрх сэтгэл таалагдахгүй байна уу? Та нар өөрсдийн гэм нүглийн буруутгал байна уу? Хэрвээ та нарт эдгээрт дурьдсан ямар нэг хэмжээгээр таалагдахгүй болон гэм нүглийн буруутгал байгаа бол магад та нар одоо Агуу Эмч Есүс рүү очиход бэлэн болсон байна. Энэ бүгдийн эцэст Христ л та нарыг гэмээс чинь аварч чадах цорын ганц нэгэн юм. Тэр бол та нарын гэмийн төлөө үхсэн цорын ганц нэгэн юм. Тэр бол та нарыг үхлээс биеэрээ амилуулаад амийг өгч чадах цорын ганц нэгэн юм. Тэр бол Бурханы баруун гар талд дээр тэнгэрт суугаад та нарын төлөө залбирч байгаа цорын ганц нэгэн. Та нар Түүн рүү ирэхэд бэлэн үү? Түүний цусаар гэм нүглээ угаалгахад та нар бэлэн үү?

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй” (Лук 5:31).

Хэрвээ та нар Христ доторх авралын талаар ярихыг хүсч байвал бусад нь дээшээ нийллэг рүү явж байх хооронд эхний хоёр эгнээний суудалд ирээд суугаарай. Др Химерс та гарч ирээд энэ цуглааныг өндөрлүүлнэ үү.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэлээс уншина: Лук 5:27-35.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Би алмайрсан” (A. H. Ackley, 1887-1960).


үндэс

ЗӨВХӨН СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС ХҮМҮҮСТ Л ЧӨЛӨӨЛӨЛТ БАЙДАГ

DELIVERANCE IS ONLY FOR THE DISSATISFIED

Доктор Р.Л Химерс Жр номлолыг бэлтгэж
Жон Самуел Каган дамжуулсан

“Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв” (Лук 5:31-32).

(Лук 5:28, 30; 18:9)

I.   Нэгдүгээрт, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс Есүс өөрт нь хэрэгтэйг мэдэрдэггүй, Лук 19:5-10; Матай 9:12.

II.  Хоёрдугаарт, өөрийнхөө бурхангүй байдалдаа сэтгэл хангалуун хүмүүс Есүс өөрт нь хэрэгтэйг мэдэрдэггүй, Ром 3:11; Ефес 4:18; 2:12; Ром 8:7; Ефес 2:3; Иохан 5:25.

III. Гуравдугаарт, өөрийнхөө хорон муу зүрх сэтгэлдээ сэтгэл хангалуун хүмүүс Есүс өөрт нь хэрэгтэйг мэдэрдэггүй,
Лук 7:37-38; Үйлс 2:37; 16:29; Ром 7:24.