Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХӨНГӨН ХИЙГЭЭД ГҮН ГУНИГ

A SOFT AND VIOLENT SADNESS
(Mongolian)

Жон Самуел Каган
by Mr. John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 30, 2017

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов.” (Лук 8:43-44).


Нэгэн эмэгтэй маш аймшигтай өвчтэй байсан. Тэрээр өвчнөө эдгээлгэхээр бүхий л зүйлийг хийсэн. Тэр эмч рүү очсон боловч тэд эдгээж чадаагүй. Тэр өөрийнхөө өвчнөөс салахын тулд өөрт буй бүхий л мөнгөө барсан. Тэр боломжит бүхий л эмчилгээг оролдож үзсэн ч аль нь ч тус болоогүй. Тэрээр тухайн үеийн бүхий л эмч нарын заавраар бүгдийг хийж үзэн маш их зовлон шаналал дундуур туулсан. Тухайн үед иудейчүүд түүний энэ өвчнийг бузар хэмээн тооцдог байсан. Тэр шашны болон нийгмийн гадуурхал дунд амьдарсан. Тиймээс тэр ганцаардаж, түүнтэй ярилцах ямар ч хүн байгаагүй. Тэр бүх л сонголтоо барсан байсан. Тэр бүх найдвараа алдсан байсан. Тэр Есүсийг харах хүртлээ ямар ч найдвахгүй байсан. Тэр олон түмэн дунд буй Есүсийг олж харсан. Тэр Есүс өөрийг нь эдгээж чадна гэдэгт итгэсэн. Тэр Есүс рүү очих хэрэгтэй болсон. Тэр Есүст чимээгүй ойртож чадна гэдгээ мэдэхгүй байсан. Тэр хэзээ нэг цагт эдгэрнэ гэдэг нь боломжгүй мэт санагдаж, тэндээс дэндүү хол мэт санагдсан. Гэсэн ч тэр бүгдийг оролдож үзсэн, түүнд тусалж чадах цорын ганц хүн бол Есүс гэдгийг тэр мэдэж байсан. Тэр олон хүмүүсийн дундуур зүтгэн ороод Есүст хүрсэн. Тэр Есүст мэдэгдэхгүйгээр хүрэх боломжгүй байсан ч гэсэн Түүний дээлний хормойнд хүрч чадсан. Тэрээр Христийн дээлийн хормойд хүрсэн тэр үед түүний өвчин эдгэрч, Есүс түүнийг эрүүл болгосон. Энэ түүх бол шууд та нартай холбоотой.

I. Нэгдүгээрт, та нар өвчтэй.

Бүх л хүн төрөлхтөн өвчтэй. Хүмүүс өөрсдийг нь бүрэн эргүүлсэн тийм өвчний халдвар авсан. Энэ өвчний улмаас хүмүүс бие биенийгээ гэмтээж, бие биенээ мөлжиж, эцэст нь өөрсдийгөө бүр устгахад хүрдэг. Энэ өвчин бол нууц зүйл биш. Хэдий тэд үүнийг өөр нэршилээр дууддаг ч гэсэн шинжлэх ухаан болон түүх хоёулаа энэ өвчинтэй нүүр тулсан. Энэ өвчин бол Бурханы хувьд гэм хэмээн нэрлэгддэг. Гэм нүгэл бүхийл хүн төрөлхтөнд халдварласан. Библи ийнхүү хэлдэг,

“Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23).

Хүн бүр гэм нүглийг өвчнөөр халдварласан. Амьдралын турш гэм нүгэл нь дадал болж төгөлдөршиж байгаа хэдий ч гэм нүгэл гэдэг бол сураад байх шаардлагагүй. Гэм нүгэл угаасаа хүссэн хүсээгүй дотор чинь өргөжин буглаж байдаг. Гэм та нарын хийж буй бүх зүйлд нөлөөлж байдаг. Та нар шударга бус байна гэдэг нь гэм нүглийн өвчинтэйг чинь батлан харуулдаг. Та нар порно үзэж байна гэдэг чинь гэм нүгэлтэйн улмаас юм. Та нар буруу зүйл хийснээрээ нүгэлтэн болдог юм биш. Та нарын гэм нүглийн өвчин чинь удам дамжин ирсэн юм. Та нар төрөхдөө л гэмтэй төрсөн. Та нар буруу зүйл хийдэг учраас та нар гэмтэн юм. Гэм зүрх сэтгэлд чинь халдварлан тархдаг. Та нарын оюун бодолд үйлдэл болон гараагүй маш аймшигтай зүйлсийг хийх хүслүүд байдаг. Хэрвээ та нар үүнийгээ гадагшлуулсан бол одоо байгаагаасаа бүр аймшигтай хүн байх байсан. Та нарын зүрх сэтгэл яг л уушгаараа амьсгалах мэт амарханаар төсөөлөн бодож чаддаг. Зүрх сэтгэл чинь нууцаар аймшигтай зүйлийг хүсэмжилж байхад үүнтэй зэрэгцээд өөрийгөө сайн хүн хэмээн баг өмсөж байдаг. Та нар гэм нүглийн халдвартай бөгөөд гэм бол хүмүүсийг амиа хичээсэн, худалч, маш муухай нэгэн болгодог. Библид,

“Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ” (Исаиа 64:6).

Гэм нүгэл гэдэг бол өвчин юм. Гэм нүгэлд нөлөөлөл байхаас гадна шинж тэмдэг байдаг. Гэмийн үр дүнд хүмүүс хувийн амьдралдаа үргэлж маш их аз жаргалгүй байдаг. Хүмүүс гэмийн уршигаар ичгүүр, дарамт, өвдөлтийг мэдэрч амьдардаг. Хэсэгхэн зуурын эргэцүүлэлд заримдаа та нар дотроо харанхуйг мэдэрдэг. Та нар байнга л ариун бус гэсэн бодолдоо хөтлөгдөн дотроо баргар байдаг. Та нарын амьдрал бараг тайлбарлахын аргагүй хоосон мэдрэмжээр боомилогдож байдаг. Та нарт гэм нүглийн шинж тэмдэгийг мэдэрдэг. Заримдаа энэ нь та нарыг хөнгөн хийгээд гүн гуниг руу дагуулах үед та нар сэтгэлийн гүндээ өөрийнхөө нөхцөл байдлын аюултай байдлыг мэдэрч байдаг. Иймэрхүү маягаар мэдрэх тийм цаг үе та нарт байдаг ч удаан хугацаагаар ийм мэдрэмж дунд амьдарч чадахгүй гэдгээ ямар нэг байдлаар та нар мэддэг байсан. Бараг амьд үлдэхийн тулд үзүүлдэг хариу үйлдэл шигээ та нар эмчилгээг хайж эхэлсэн. Дэлхийд дэх үлдэх амьдралдаа энэ дэлхий дээр олдож болох бүхий л эмчилгээг хайж эхэлдэг.

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ” (Лук 8:43).

II. Хоёрдугаарт, та нар өөрсдийнхөө өвчний төлөө эмчилгээнүүд хайж байгаа.

Гэм нүглийн шинж тэмдгүүдэд зориулсан маш олон эмчилгээнүүдийг санал болгодог. Хүмүүс гэмийн шинж тэмдгийг бууруулахдаа сэтгэлийг хөгжөөх байдалд суралцсан. Бүх л дэлхийд хүмүүс гэм нүглийн шинж тэмдгээс зугтахаар хар тамхи хэрэглэдэг. Амьд байхаар хийж байгаа ямар нэг зүйл нь үнэхээр сэтгэлд нь хүрэхгүйгээс хэсэг хэн хугацаанд л зөвхөн шахмал эм, тариур, шил юм эдгээр бүх зүйлийг хэсэгтээ холдуулж чаддаг. Гэмийн шинж тэмдгээс зугтах арга нь тааламжтай байдалд өөрийгөө алдаж магад. Таны эмийн сонголт нь хар тамхи эсвэл архи биш байж болох ч юу ч байлаа гэсэн энэ бол эмчилгээ, энэ бол донтолт юм.

Тааламжтай байдлын эмчилгээ нь дүрээ хувиргасан олон байдлаар танилцуулагддаг. Өнөөгийн хүмүүс бодит ертөнцийн тааламжтай байдалд донтож байна. Business Insider сайтад өнөөгийн судалгаагаар нэг хүн дунджаар өдөрт 2000-5000 удаа ухаалаг удсандаа хүрдэг гэсэн судалгаа гарсан. Хүмүүс тэдэнд санал болгож байгаа мэдээлэл, харилцаа холбоо, технологид донтож байна. Тэд тасралтгүйгээр мэдээллээр дүүрсэнээс гэмийн шинж тэмдгээ мэдрэх – түүний талаар огтоос бодох сөхөөгүй байдаг.

Та нарын хармаанд мөн ухаалаг утас байгаа. Чөлөө зав гарах бүрд утсандаа та нар хамаг ухаанаа алддаг. Аливаа төлөвлөсөн үйлдлийн хоорондох зайнд та нар өөрийн мэдэлгүй утсаа халааснаасаа гаргаж ирдэг. Та нарт зугталт байдаг. Та нарт эмчилгээ байдаг. Та нар гэм нүглийн шинж тэмдэгээ эмчилдэг, гэсэн ч та нар үүгээр эдгэрэхгүй.

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ” (Лук 8:43).

Технологи та нарт өөр нэг ертөнцөд нэвтрүүлдэг. Технологи та нарын төрсөн тэр газраас чинь илүү хүсүүштэй санагдах тийм ертөнцийг олж нээхэд үүд хаалга нь болдог. Хүмүүс цахим мэдээллийн ертөнцөд өдөр бүр олон цагаа зарцуулж байгаа. Өөрсдийнхөө тэр виртуал бодит байдлынхаа сүсэглэлийн төлөө өөрийнхөө төгс танилцуулгыг олж чадахаас өмнө хүмүүс өөрийнхөө арав эсвэл арван тав, эсвэл хорин зургийг авдаг. Тэд өөрсдөө ч итгэмгүй тийм ямар нэг зүйлээр тэд өөрсдийгөө танилцуулдаг. Тэд маш хянамгайгаар зураг бүрийг, пост бүрийг урласны үр дүнд дэлхий тэдний хийсвэр хувилбарыг харж чаддаг.

Та нарт фэйсбүүкийн бүртгэл байгаа. Мөн инстаграм ч байгаа. Мөн та нар өөрсдийнхөө хамгийн шилдэг гэсэн мөн чанар, тэнгэрлэг байдлуудыг сонгоход цагаа зарцуулсанаар дэлхий та нарын жинхэнэ хэн бэ гэдгийг харж чаддаггүй. Хэрвээ та нар үүнийг яг ингэж хийвэл магад дэлхий та нарыг үнэхээр үзэсгэлэнтэй, сайн, гэм нүглийн шинж тэмдгээсээ зовоогүй мэтээр ойлгож болно. Та нарт эмчилгээ байдаг, гэхдээ та нар эдгэрдэггүй.

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ” (Лук 8:43).

Та нарын амьдрал ямар завгүй болж байгааг анхаар. Өөрийнхөө жинхэнэ байдлыг мэдрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Өөрийнхөө бодит байдлаас зугтасны уршигаар та нарын амьдралын хуваарь чинь тэр чигээрээ ямар ч зав чөлөөгүй болдог. Тэр бүү хэл та нарын чөлөөтэй цаг ч чөлөөгүй юм. Та нарын оюун санаа эмх замбараагүй байдалд автдаг. Та нар өдөржин видео тоглоомд олон цагийг зарцуулдаг. Та нарын виртуал ертөнц жинхэнийг чинь эзлэн авдаг. Та нар ангидаа сууж байхдаа, эсвэл замын түгжрэлд байхдаа, эсвэл энд номлол сонсож байхдаа гэртээ харьж, жаахан ч болтугай видео тоглох талаар бодож байдаг. Та нар амьдралдаа хөнгөн хийгээд гүн гунигийг мэдрэхээр маш завгүй амьдардаг. Та нар өөрийнхөө бодит байдлыг барьж авахдаа маш завгүй амьдралаар амьдардаг.

Та нар компютерийн дэлгэцний дэргэд бүхэл өдрийг дэмий үрдэг. Та нар өөрийнхөө бодолдоо ганцаараа суух нь ямар бол хэмээн мэдрэх дургүй учраас интернэттэй нөхөрлөхөө үргэлжлүүлсээр байдаг. Та нар байнга холбоотой, залгаатай байдаг учраас хэсэгхэн ч болтугай үүнийгээ зогсоож чаддаггүй. Та нар хөгжимтэй, видео тоглоомтой, интернэттэй, тааламжтай байдалтай, өөр аливаа зүйлтэй холбогдсон байдаг ч бодит амьдралтайгаа бол үгүй байдаг. Би гэм нүглийн шинж тэмдэгээсээ үнэхээр айхгүй байна хэмээн өөртөө хэлдэг. Уйтгар гунигийн улмаас хийдэг бүхий л зүйлийг та нар хийдэг. Эдгээр нь та нарт хэрэгтэй учраас бус, харин хөгжилтэй учраас та нар энэ бүгдийг хийдэг. Хэрвээ та нар хөгжил цэнгэлийн араас хичнээн хүчтэй хөөцөлдөж буйгаа анхаархаа зогсоовол өөрийнхөө амьдралын төлөө гүйж буйгаа анзаарч юуны магад. Та нар өөрсдийн амьдралаа маш завгүй байдлаар бүрдүүлсэн учраас санаа зовох, анхаарал халамж тавих ямар ч цаг гардаггүй. Библи ийнхүү хэлдэг,

“Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр” (Номлогчийн үгс 4:6).

Та нар өөртөө хандан юу ч тус болохгүй, би маш завгүй байна гэдэг. Та нарт явцын шалгалт, тэгээд төсөл, тэгээд ажил гээд олон зүйл байдаг. Эдгээр нь хэзээ нэг өдөр өөрчлөгдөхгүй. Та нар үргэлж л энэ завгүй байдлаараа байсаар байх болно. Та нарт энэ төрлийн амьдрал чинь хэрэгтэй байгаа. Та нар хэзээ нэг өдөр ирээдүйд энэ байдлаасаа гарч өөрөөр амьдрах болно хэмээн итгэдэг. Та нар сургуулиа төгсөөд, мөнгө олж эхлээд, эцэст нь бусдын бахархал болсон хэн нэгэн болно хэмээн итгэдэг. Гэсэн ч хаана сургууль төгссөн, хичнээн их мөнгө хийсэн эсэхээс чинь үл хамаараад та нар сэтгэл ханахгүй бөгөөд энэ нь хэзээ ч хангалттай байхгүй байх болно. Библи,

“Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж” (Номлогчийн үгс 5:15).

Та нарын найдварууд та нарт ямар ч үр дүнд хүргэхгүй. Хичнээн их мөнгө, хичнээн төгс ажил байлаа ч та нарын сүнсний цангааний төлөөх амьд ариун туршлага болон гэнэт шагнал болохгүй. Та нарын амьдрал хэзээ ч та нарыг хангахгүй. Та нар баяр хөөргүй байдаг. Та нар гэм нүглийнхээ улмаас зовж, улмаар түүнийгээ эмчилдэг. Та нар гэм нүглийн шинж тэмдэгээ эмчилдэг ч ямар ч эдгэрэл олдоггүй.

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ” (Лук 8:43)

Гэм нүглийг чинь эдгээх үр дүнтэй ямар ч эмчилгээ гэж байхгүй. Та нарын гэм нүглийн өвчнийг энэ дэлхийн бүхий л тааламжтай байдал хэзээ ч эдгээхгүй. Энэ дэлхийн бүхий л мөнгө нийлээд ч эдгэрэлийг худалдаэ авч хэзээ ч чадахгүй. Хуучны нэгэн дуу ийнхүү өгүүлдэг,

Хэдэн га эрдэнэс, уул дүүрэн алт,
   Гол дүүрэн мөнгө, үгээр хэлшгүй эрдэнэс,
Эд бүгдээр намайг болон чамайг худалдан авахгүй
   Бид унтахад амар тайвныг, эсвэл чөлөөт бодлыг
(“Хэдэн га Эрдэнэс” Arthur Smith, 1959).

Та нарын нүглийн өвчинд өөр олон эмчилгээ хэрэггүй. Та нарын ар араасаа цуврах эмчилгээнүүд нь зөвхөн та нарын шинж тэмдгүүдийг л зохицуулдаг. Эмчилгээ шинж тэмдгүүдийг л зохицуулахаас өвчний асуудлыг шийдвэрлэхгүй. Та нар өөрт буй бүхий л амьдралын турш ядарч цөхрөх хүртлээ өөрийнхөө эмчилгээг үргэлжлүүлсээр байх болно. Нэг л өдөр энэ нь гэнэт дэндүү оройтсон байх болно. Гэм нүглийн чинь өвчин бүр муудаж, бүр муудахаар цааш дордсоор байх болно. Та нарын өвчин бол архаг, хортой, эцсийнх байдаг. Гэмийн өвчин та нарыг сүйрүүлэх болно. Библи ийнхүү хэлдэг,

“Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн” (Ром 6:23).

Та нарын өвчинд эдгэрэл хэрэгтэй. Та нарт байгаа цорын ганц эдгэрэл бий. Та нарт Есүс Христ хэрэгтэй.

III. Гуравдугаарт, та нарын гэмийн өвчний төлөөх эдгэрэл бол Есүс юм.

Гэмийн өвчинд өнгөн талын эмчилгээнээс илүүтэй гүн гүнзгий эдгэрэл байх ёстой. Өнөөдрийн үгэнд гарч буй эмэгтэй шиг элдвийн эмчилгээнээсээ эргээд Есүс рүү очих хэрэгтэй.

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов” (Лук 8:43-44).

Энэ эмэгтэй Есүс рүү эргэх хүртлээ чадах бүхнээ оролдож үзсэн бөгөөд түүний өвчинд ямар ч эдгэрэл болоогүй. Хэдий олон хүмүүс оролдож үзсэн ч түүнийг хэн ч эдгээж чадаагүй. Тэр эцсийн найдвараа тавиад Есүс рүү эргэсэн бөгөөд Есүс түүнийг эдгээсэн. Гэмийн өвчинийг эдгээх цорын ганц эдгэрэл бол Есүс. Зөвхөн Есүс та нарын гэмийн төлөө үхсэн учраас гэмийн өвчинийг зөвхөн Есүс эдгээж чадна. Есүс бүхий л байдлаараа төгс. Есүс бол ямар ч толбогүй, загалмай дээр Өөрийн биедээ бидний гэмийн ачааг үүрсэн гэм нүгэлгүй Хурга. Тэр та нарын оронд гэмийн чинь төлөө Загалмайд хадагдсан. Та нарын гэмийн төлөө Есүс Өөрийнхөө Цусыг ерөндөг болгон урсгасан. Библид,

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:4-5).

Есүс та нарт хайртай учраас энэ бүхнийг хийсэн. Есүс та нарын гэмийн төлөө үхсэн учраас та нарын гэм нүглийн өвчин эдгэрэх боломжтой болсон. Та нар бол гэмт хүмүүс. Та нар эмчилгээ хийх гэж оролддог. Энэ эмчилгээ нь та нарын гэмийг эдгээдгүй. Эмчилгээний ямар ч жор та нарыг эдгээхгүй. Та нар гэм нүглийн үхлийн өвчнөөр зовж байгаа. Та нар заавал өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та нар өвчтэй гэдгээ мэдэхгүй бол шинж тэмдэг үгүй гэдэг нь та нарт эмчилгээ хэрэггүй гэдгийг баталдаг тийм байдалд орох болно. Гэвч та нарт эдгэрэл хэрэгтэй. Есүс ингэж хэлсэн,

“Үүнийг сонсоод, Есүс тэдэнд -Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ” (Марк 2:17).

Та нар гэмийн өвчнийхээ бодит байдлыг мэдэрч, ухаарах ёстой. Түүнийг нэг л удаа мэдрэх үедээ элдвийн эмчилгээ рүү бүү эргэ, харин эдгэрэл рүү эргэ. Гэмийн шинж тэмдэгт зүүсэн маскаа хуулаад Есүс рүү эргээрэй. Зөвхөн Есүс та нарыг гэмээс аварч чадна. Есүсийн санал болгодог аврал бол хөдөлмөрлөснөөр ирдэггүй. Энэ эмэгтэй Есүсээр эдгэрч, уучлагдаж, аврагдсан. Тэр өөрийнхөө эдгэрэлийн төлөө мөнгө төлөөгүй. Тэр өөрийгөө эдгээлгэхээр Есүсийг ятгаагүй. Тэр Есүст хүрч чадахгүй мэт санагдаж байсан ч тэр бусадтай л адил Түүнд очоод хүрсэн. Тэр Есүс рүү дөхөж очоод дээлийнх нь хормойд хүрсэнээр итгэлээр аврагдсан! Та нар Есүст хүрч чадахгүй ч гэсэн Түүн рүү гараа сунгаж чадна! Хэдий та нар чимээгүй Есүст хүрч чадахгүйг мэдэрч байгаа ч Христ рүү итгэлээр гараа сунгаж чадах бөгөөд Тэр та нарыг аврах болно! Итгэлээр Түүнд найд, Тэр чамайг аврах болно! Есүст найд, гэм нүглийн өвчнөөсөө эдгэр. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэлээс уншина: Лук 18:43-48.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     “Хараагаа Есүс рүү чиглүүл” (Helen H. Lemmel, 1863-1961).


үндэс

ХӨНГӨН ХИЙГЭЭД ГҮН ГУНИГ

A SOFT AND VIOLENT SADNESS

Жон Самуел Каган

“Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов.” (Лук 8:43-44).

I.   Нэгдүгээрт, та нар өвчтэй, Ром 3:23; Исаиа 64:6.

II.  Хоёрдугаарт, та нар өөрсдийнхөө өвчний төлөө эмчилгээнүүд хайж байгаа, Номлогчийн үгс 4:6; 5:15; Ром 6:23.

III. Гуравдугаарт, та нарын гэмийн өвчний төлөөх эдгэрэл бол Есүс юм, Исаиа 53:4-5; Марк 2:17.