Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ОРХИГДСОН САЙН ХҮН БОЛОН АВРАГДСАН МУУ ХҮН!

A GOOD MAN LOST AND A BAD MAN SAVED!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 05, 2017

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр энэ сургаалт зүйрлэлийг айлдав. -Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран "Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг" гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.” (Лук 18:9-14).


Энэ бол сургаалт зүйрлэл. Энэ бол жинхэнэ үнэнийг ойлгуулахаар Есүсийн ярьсан түүх. Есүс энэ сургаалт зүйрлэлээ өөртөө түшиглэдэг, өөрийгөө сайн хүн хэмээн найддаг, бусад хүмүүсийг дорд үздэг тийм хүмүүст зориулан хэлсэн.

Др Р.А Торрей бол агуу евангилст хүн байсан. Тэр үргэлж л эдгээр үгсээр номлол хийдэг байсан. Тэр энэ номлолоо “Орхигдсон Сайн Хүн болон Аврагдсан Муу Хүн” хэмээн нэрлэсэн. Др Торрей ингэж хэлсэн, “Та нарын зарим нь намайг сэдвийг андуурсан байна гэж магад. Гэхдээ та буруу бодож байна. Гарчиг бол үнэхээр ‘Орхигдсон сайн хүн болон аврагдсан муу хүн’ гэсэн утгатай.” Христ бидэнд энэ түүхийг ярисан. Христ нэгэн сайн хүн болон муу хүний талаар хэлсэн. Христ бидэнд сайн хүн нь аврагдаж, муу хүн нь аврагдсан гэдгийг хэлсэн.

Фарисайчууд бол сайн хүмүүс байсан. Тэд шашинлаг хүмүүс. Тэд сайн амьдралаар амьдарсан. Нийтийн албаныхан нь татвар хураагчид байсан. Тэд бүхий л боломжоороо мөнгийг хураадаг байсан. Тэд бол яг л дээрэмчид шиг байсан. Тэд хүмүүсийг нилээд их хэмжээний мөнгө өг хэмээн дарамталдаг байж. Тэд мөнгөнийхөө тодорхой хувийг Ромчуудад тушаадаг байсан. Үлдсэн хэсгийг нь өөртөө үлдээдэг байсан. Иудейчүүд тэднийг үзэн яддаг байсан. Тэд бол үнэхээр хорон муу урвагч хүмүүсээр тооцогддог байсан. Эдгээр татвар хураагчид бол бүх гэмтнүүдээс хамгийн адгийнх нь. Тэд бол авлига авагч, дээрэмчид. Энэ сургаалт зүйрлэлд Есүс бүхий л хүн төрөлхтөнийг жинхэнээр нь ангилан хуваасан. Тэр тэднийг хоёр төрлийн хүмүүст ангилсан – өөрийгөө зөвт хэмээн боддог орхигдогсод, нөгөөх нь өөрсдийгөө гэмтэн гэдгээ мэддэг, тэгээд аврагдсан тэдгээр хүмүүс. Оригдогсод болон аврагдагсад. Хараагдагсад болон сонгогдогсод. Хаягдал болон буудай. Там руу чиглэсэн өргөн зам дахь хүмүүс болон аврал руу чиглэсэн нарийн зам дээрх хүмүүс. Есүс хүн төрөлхтөнийг хоёр хэсэгт хуваасан бөгөөд өнөө орой энд байгаа хүмүүс энэ хоёр хэсгийн аль нэгт нь хамаарна. Та аль хэсэгт нь байна вэ? Есүс ингэж хэлсэн, “Хоёр хүн залбирахаар сүмд оржээ; Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ.” Сайн хүн болон муу хүн. Та энэ хоёрын аль нь вэ?

I.Нэгдүгээрт, орхигдсон “сайн” хүн.

“Фарисай хүн зогсоод өөртөө залбиран "Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, [дээрэмчин] шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг" (Лук 18:11-12).

Дэлхийн нүдээр харвал тэр бол үнэхээр “сайн” хүн байсан. Тэр ёс суртахуунтай. Тэр цэвэр-амьдралтай нэгэн байсан. Тэр шашинлаг нэгэн. Тэр бас өгөөмөр нэгэн байсан. Тэр хүндлэл хүлээсэн нэгэн байсан. Тэр яг л миний аврагдахаас өмнөх тэр хүнтэй адилхан байсан. Би нагац ахынхаа гэрийн зочны өрөөгөөр гарахдаа костюм өмсөөд явдаг байсан. Хүмүүс тэнд согтсон байдаг байсан. Тэд буйдан дээр, эсвэл шалаар нэг таран унтацгаадаг байсан. Би тэр үед 18 орчим настай байсан. Би “тэд нар шиг болмооргүй байна” хэмээн дотроо боддог байсан. Би бол сайн жаал байсан. Би хар тамхи хэрэглэж байгаагүй. Би архи ууж байгаагүй. Би аль эрт тамхинаас гарсан байсан. Би бол сайн хүү байсан. Би Баптист чуулганд номлол хийхээр бүхнээ орхисон байсан. Би бол үнэхээр сайн байсан. Гэсэн ч би орхигдсон хэвээр байсан! Би бусад хүүхдүүдийн хийдэг зүйлсийг үйлддэггүй гэдгээрээ өөртөө их бардам байсан. Би их бардам болсон. Би надад ямар ч буруу зүйл байхгүй хэмээн бодсон. Гэсэн ч би өөрийгөө сайн хэмээн мэдэрдэггүй байсан хэвээр байв! Би өөрөөсөө, “Бурхан илүү юу хийхийг хүсч байгаа болоо?” хэмээн асуусан. Би чуулганд явдаг байсан. Би Ням гарагийн өглөө, орой бүр явдаг байсан. Би Ням гарагийн орой бүр Билли Грахамын номлолыг радиогоор сонсдог байсан. Би ням гарагийн орой бүр залуучуудтай хоор дуулсан. Би номлогч болохоор амьдралаа Бурханд өргөсөн. Гэсэн ч миний зүрх сэтгэлийн гүнд амар тайван байгаагүй. Библи ийнхүү хэлдэг, “Хилэнцтэнд амар амгалан байхгүй гэж миний Бурхан айлдаж байна.” (Исаиа 57:21) Бурхан өшөө юу хүссэн бэ? Би яг л Фарисай нар шиг байсан!

Тэр өөртөө найдаж байсан. Тэр бусдыг дорд үзэж байсан. Тэр өөрийгөө гэмтэн гэдгийг зөвшөөрөхгүй байсан. Тэр өөрийнхөө хорон муу зүрх сэтгэлийг ухаарахгүй байсан. Тэр Бурханд бус, харин “өөртөө” залбирч байсан. Тэр өөрийнхөө зөв гэсэн зүйлээр өөрийгөө баярлуулж байсан. Өнөө орой та нар ч гэсэн яг түүнтэй адилхан байна! Та нар өөрийн зам мөрөө хангалттай сайн хэмээн боддог. Та нар өөрсдийгөө хуурч байна. Та нар Сатаны дуу хоолойг сонсож байна. Та нар түүнд хууртаж байна. Та нар гадна талаасаа хүндэтгэл хүлээсэн ёс зүйтэй байдаг. Гэхдээ та нарын зүрх сэтгэл бол маш их нүгэлтэй. Библи та нарын зүрх сэтгэлийн талаар ийнхүү хэлдэг, “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.” (Иеремиа 17:9). Би үүний талаар номлох үед та нар дургүй байдаг. Энэ нь та нарын сэтгэлийг үймүүлэн тавгүйтүүлдэг. Та нар өөрийнхөө зүрх сэтгэлийг шалгахыг хүсдэггүй. Та нар яг Адам шиг Бурханаас нуугдахыг хүсдэг. Та нар Адам шиг өөрийнхөө гэмийг далдлахыг хүсдэг. Та нар Адам шиг бусад хүмүүсийг буруутгахыг хүсдэг. Тиймээс та нар Адам шиг Бурханаар хараагдсан юм! Та нар орхигдсон. Шашинлаг болон ёс зүй дотроо орхигдсон. Өөрийгөө хуурах байдалдаа орхигдсон. Хуурамд найдвар дотроо орхигдсон. Хэрвэ та нар яг энэ байдлаараа үхвэл үүрд мөнхөд орхигдох болно.

Үүрд, үүрд,
Үүрд мөнхөд орхигдсон,
Үүрд, үүрд,
Үүрд мөнхөд орхигдсон!
   (“Үүрд” Elisha A. Hoffman, 1839-1929).

Би өөрөөсөө “Бурхан өшөө юу хүсч байна вэ?” хэмээн үргэлж асуудаг байсан. Би хичнээн зүйл хийгээд ч нэмэргүй санагдаж байсан! Би өдөр бүр, орой бүр тавгүйтэл дунд байсан – тиймээс та нар ч гэсэн! Та нар ийм аргаар хэзээ ч баяр хөөртэй болохгүй! Та нар ингээд хэзээ ч амар тайвныг олохгүй! “Хилэнцтэнд амар амгалан байхгүй гэж миний Бурхан айлдаж байна.” (Исаиа 57:21) Та нар баян залуу удирдагч шиг байдаг. Та нар Бурханы хуулийг гаднах байдлаараа сахидаг ч өөрийнхөө зүрхэн дэх доторх гэм нүглээ бодох талаар ямар ч боломж өгдөггүй. Та нар Бурханы хуулийн сүнслэг утга учрыг ойлгодгүй. Зүрх сэтгэл дэх өчүүхэн төдий хүсэл тачаалыг шийтгэх Бурханы хууль! Та нар өөрсдийн оюун бодолдоо өөрийгөө зөв гэдэг. Гэхдээ та нар Бурханы нүдээр бол сайн хүн бус, харин гэмтэн юм! Хэрвээ та нар ийм байдлаараа үхвэл даруй Тамын мөнхийн гал руу явах болно!

Үүрд, үүрд,
Үүрд мөнхөд орхигдсон,

Гэхдээ би энэ хүний талаар өөр нэг зүйлийг та нарт үзүүлэхийг хүсч байна. Түүний залбирал нь түүний хичнээн бардам байсныг харуулдаг; тэр бол бүхэлдээ хуурамч байсан. Тэр ерөөсөө Бурханаас эмээдэггүй байсан. Түүний “залбирал” бол зальжин, худал хуурмаг байсан. Хүмүүсийн залбирлууд тэд хэзээ ч аврагдаагүй гэдгийг нь харуулдаг. Тэдний залбирлууд тэдэнд хоосон дуу чимээ л болдог. Тэд бол зүгээр л залбирал үйлддэг. Тэд бол дүр эсгэгчид. Тэд ерөөсөө жинхэнэ залбирагчид байгаагүй! Тэд ердөө та нар бусдад гайхуулхаар хэлдэг хоосон үгтэй адилхан – эсвэл өөрсдийгөө л хуурч байдаг.

Энэ хүн бол ерөөсөө жинхэнээсээ залбирч байгаагүй! Тэр өөрийнхөө “сайн үйлсээрээ” өөрийгөө л баярлуулдаг – “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг... бишээ.” Ямар тэнэг хэрэг вэ! Бурхан түүний үгс хичнээн худлаа гэдгийг мэдэж байгааг тэр мэддэггүй юм байхдаа? Худлаа үгс! Тэр ерөөсөө Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй юм байх даа? Ямар ч зөв ойлголт алга. Бурхан бол ердөө л хийсвэр санаа, хувь хүн болон жинхэнэ Бурхан биш – ерөөсөө амьд оршигч Бурхан биш! Би үүнийг яаж мэдэж байна вэ? Учир нь тэр “зогсоод өөртөө залбирсан” (Лук 18:11) Үүнийг “тэр өөртөө хандан залбирсан” (NIV, тэмдэглэл) хэмээн орчуулж болно. Үнэн хэрэгтээ энэ хүн ерөөсөө Бурханд хандан залбираагүй. Тэр ердөө өөрийнхөө сайн үйлээр гангарах гэсэн хэрэг. Тэр Бурханд бус, харин өөртөө залбирсан! Хэрвээ та нар залбирдаг бол энэ нь та нарын залбирах арга биш гэж үү? Заримдаа та нар зөвхөн өөрийнхөө залбиралын дууг л сонсдоггүй гэж үү? Та нар залбирлын цуглаан дээр чангаар төлөөлөн залбирахаасаа айдаг учир нь энэ биш гэж үү? Бусад хүмүүс залбирал чинь хуурамч хэмээн бодно гэдгийг мэддэг учраас тэгдэг биш үү? Та нар өөрсдийгөө гайхуулах гэж залбирдаггүй гэж үү? Та нар Бурханд хандан жинхэнээсээ залбирч чаддаггүй орхигдсон нэгэн гэдгийг чинь харуулдаггүй гэж үү? Үгийн 14-д Есүс маш тодорхойгоор “сайн” хэмээн дуудагддаг энэ хүн “зөвтгөгдөөгүй” гэдгийг хэлсэн. Тэр бол аврагдсан хүн байгаагүй! Тэр бол орхигдсон хүн байсан. Тэр бол шашинлаг боловч орхигдсон хүн. Тэр бол эцэс төгсгөлгүй үргэлжлэх Там руу чиглэн явж байсан!

Үүрд, үүрд,
Үүрд мөнхөд орхигдсон,

Энэ хүн хоёр нүүрт байсан – иймээс та нар! Тэр Бурханд хандан залбирсан мэт харагдсан – иймээс та нар! Нэг л өдөр та нарын өөрийн “сайн үйл” чинь нэмэргүй болно. Хүн бүрд тохиолддог шиг ямар нэг аймшигтай зүйл чамд тулгарах болно. Гэхдээ тэр аймшигтай, зүрх шимширэм өдөр та нарын хуурамч байдал сайн зүйлийг авчрахгүй. Библи ингэж хэлдэг, “бурхангүй хүмүүс түгшүүрт автав.” (Исаиа 33:14). Та нар үхээд Бурханы өмнө зогсоно, тэгээд Бурхан “Би та нарыг огт танихгүй: надаас зайл” (Матай 7:23) хэмээн хэлэх болно. Та нарын хуурамч шашинлаг амьдрал ямар ч тус болохгүй. Бурхан та нар шиг бүхий л хуурамч хүмүүсийг Тамын гал руу илгээх болно. Тэр бол дэлхийн хүний нүдээр харахад сайн хүн байсан. Гэхдээ Бурханы нүдээр бол тэр орхигдсон нэгэн байсан! Та нар дэлхийн нүдээр харахад магад сайн байж болно. Гэхдээ Бурханы нүдээр бол орхигдсон байдаг.

II.Хоёрдугаарт, аврагдсан муу хүн.

“Харин татвар хураагч [нийтийн албаны хүн] нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин [цээжээ дэлсэн] байж, "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" гэв” (Лук 18:13).

Тэр сайн хүн байгаагүй. Тэр бол ёс зүйтэй нэгэн байгаагүй. Тэр өөрийгөө хичнээн их гэмтэн гэдгээ хардаггүй байсан. Ариун Сүнс түүнийг үнэхээр орхигдсон гэмтэн гэдгийг нь түүнд харуулсан. Тэр зөвхөн Бурханаас шийтгэл авбал зохилтой гэдгээ мэдэрсэн. Тэр Дуулаач “Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.” (Дуулал 51:3) хэмээн хэлснийг мэдэрдэг байсан. Др Жон Гилл ийнхүү хэлсэн, “Тэр дээш харж чадахгүй; санаа зоволт ичгүүрт автан; уй гашуу [нүүрэнд] нь илэрч; [Бурханы] уур хилэн, дургүйцлийн айдас түүнийг нөмөрч; тэр өөрийгөө [Бурханы нигүүлслийг] хүртэх зохисгүй хэмээн үзэж байсан. Тэр цээжээ дэлсэж... өөрийнхөө сүнсийг... сэргээн босгохоор, Бурханыг урин дуудахаар үүнийг хийсэн... тэгээд ‘Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч’! Энэ бол түүний залбирал; богинохон ч гэлээ үнэхээр бүрэн бүтэн залбирал... энд тэрээр өөрийнхөө гэмтэн гэдгийг улайсан, Адам доторх гэмтэн, Адамаас гэмт чанарыг нь [өвлөсөн] гэмтэн, гэмт нүгэлд төрж, гэм нүгэлтэйд тооцогдсон; жинхэнээсээ гэм нүгэлтэй холбогдож, амьдрал дээр үйлдсэн гэмтэн; гэм нүгэлтэй ёс бусын гэмтэн – Бурханы уурыг хүртвэл зохистой, там дахь хамгийн өчүүхэн [нэгэн]... Бурхан гэм хийсэн түүнийг эсэргүүцдэг” (Лук 18:13 тэмдэглэл)

Хэдий та нар гэм нүглийн буруутгал дундуур байгаа ч хараахан аврагдаагүй. Би буруутгал дотор нулимсандаа норсон хүмүүсийн нүүрийг харж байгаа. Гэхдээ тэд огтоос аврагдаагүй, тэрбайтугай гэм нүгэлдээ харамсан гашуудаж, хэдэн цагаар ч уйлсан ч гэсэн. Би хүмүүсийг маш их гэмийн буруутгал болон уй гашуу дундуур туулахыг харсан. Гэхдээ тэд ерөөсөө аврагдаагүй. Хүмүүс “Би нүгэлт бөгөөд буруу хүн” гэхийг сонсож байсан. Тэд эдгээр зүйлсийг нулимс асгаруулан хэлж байхыг сонссон – гэсэн ч тэд хэзээ ч аврагдаагүй! Яаж ийм байж болох вэ? Би үүнийг чадахаараа тайлбарлах гэж үзье. Гэм нүглийн буруутгал гэдэг бол гэмээс өөрчлөгдөх гэсэн үг биш. Есүсээр аврагдаагүй хэдий ч та нар гэм нүглийн буруутгалд орж болно. Би хүмүүс нулимс асгаруулан уйлж байхыг харсан – тэд Эзэн Есүс Христэд ерөөсөө итгээгүй мөртлөө. Др Мартин Лойд Жонс үүнийг ойлгодог байсан. Тэр ийнхүү хэлсэн, “Христэд итгэгч болно гэдэг бол асуудалтай, осолтой үйл явц, Шинэ гэрээнд шинэ төрөлт, эсвэл шинэ бүтээл хэмээн дурдагдсан шиг агуу өөрчлөлт... Үүнээс илүүтэй энэ бол Бурханаар Өөрөөр нь [хийгдсэн] ер бусын ажил хэмээн илэрхийлэгддэг, үхмэл сүнс амьд болгогдохтой харьцуулах тэр зүйл юм...” Бурхан чиний нүгэлт зүрхийг үзэн ядна гэдэг бол асуудал юм. Бурхан чамайг нууцаар бүрэлдүүлж байдаг нь асуудал юм. Буруутгал чамайг тодруулахаар удаан хугацаанд үргэлжлэхэд зөвхөн энэ нь ирдэг. Жон Бунян гэм нүглийн буруутгалд гэм нүглийн буруутгал бол гэмээс өөрчлөгдөх биш гэдгийг мэдэх хүртэл байсан.

Хүмүүс нүдэндээ нулимастай байхыг орчин цагийн евангелистууд хараад тэднийг аврагдсан хэмээн боддог! Гэвч тэд хараахан гүн шаналалд ороогүй байдаг. Та нар нулимс харвал даруй тэдэнд Христэд итгэ гэж хэлээрэй, ихэнхдээ энэ зүйл орхигддог. Есүс тэднийг аврах хүртэл тэд хангалттай сайн хүсэн тэмүүлээгүй байдаг. Ийм л учраас тэд үргэлж, “тэгээд дараа нь би Есүст итгэсэн” гэж хэлдэг. Тэд бүтэн хуудас дүүрэн өөрийнхөө талаар бичдэг. Гэтэл тэд Эзэн Есүс Христийн талаар өчүүхэн төдий зүйл л бичсэн байдаг. Тэгээд дараа нь хэдэн долоо хоногийн дараа бид тэднээс асуухад тэд, “Есүс миний төлөө үхсэн гэдэгт би итгэсэн” хэмээн хариулдаг. “Энэ гэдэгт” гэсэн нь тэд Есүст Өөрт нь бус, харин ердөө л онол сургаалт итгэсэн болохыг харуулдаг. Орхигдсон гэмтэн Есүст Өөрт нь огтоос итгэдгүй. Үнэхээр та нар цөхрөх хүртэл итгэдгүй. Гэм нүглийн буруутгалын шаналал зовлонгоос зайлсхийх ямар ч зам байхгүй гэдгээ ухаарах хүртэл. Заримдаа энэ маш хурдан болж өнгөрдөг. Гэхдээ ихэнхдээ та нар хэд хэдэн худал өөрчлөлтийг туулах хэрэгтэй болдог. Зөвхөн үүний дараа л та нар Элч, “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг [үхлийн энэ биеэс] ангижруулах вэ?” (Ром 7:24) хэмээн хэлсэн шиг өчих болно. Зөвхөн үүний дараа л татвар хураагчийн үйлдсэн шиг Бурханаас өршөөл гуйн хашгирах болно! Зөвхөн үүний дараа л Бурхан чамд хариулт өгөн Есүс рүү чамайг хөтлөх болно.

Орчин цагийн евангелистууд бүхнийг маш хурдан, амарханаар хийхийг хүсдэг. Бид өнгөрсөн жилийн сэргэлтээр үүнийг харсан. Та нарын олонх нь гарч ирээд “Тэгээд дараа нь Есүс намайг аврахын төлөө гэдэгт би итгэсэн.” гэж хэлдэг. Эсвэл “тэгээд би Есүс намайг аварсан гэдэгт итгэсэн” Эзэн Есүс Христ бараг л тэр чигээрээ тоглолтын гадна үлддэг. Та нар гэм нүглийн буруутгалд ороогүй учраас л Есүс тоглолтын гадна үлддэг. Та нарын зүрх сэтгэл дэх харанхуйн буруутгал. Та нарын Бурханы эсрэг дайсагналын буруутгал. Та нар өөрсдийгөө өөрчилж чадахгүй гэсэн үнэний буруутгал. Жон Каган ийнхүү хэлсэн, “Би Есүст очих хэрэгтэй байсан ч би чадаагүй.” “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг... ангижруулах вэ? Би та нарт хэлье, та нар Есүс та нарыг аварсан гэдэгт л зөвхөн итгэж байгаа. Та нар хоромхон төдийд сэрж, тэгээд буцаад л сүнслэг унтаа байдал руугаа шурган ордог. Та нарын ихэнх нь ерөөсөө өөрчлөгдөөгүй байдаг! Та нар буцаж яваад дахиад гэм нүглийн буруутгалын үе шатыг дамжих хэрэгтэй. Өөрчлөлт гэдэг бол та нарын амьдралд ерөөсөө тохиохгүй хамгийн чухал зүйл юм. Та нар Есүст итгэсэн тухайгаа нэг үгээр тайлбарлаж чадахгүй. Эсвэл сүнслэг унтаа байдал руугаа буцаад одоо ямар ч буруутгалгүй байгаа нэгэн охины хэлсэн шиг нэг өгүүлбэрийн хагасаар ч чадахгүй. Хэрвээ та нар нулимс асгаруулан гэм нүглийн буруутгалд ороогүй бол яагаад урагшаа гарч ирдэг вэ? Би нар ямар нэг зүйл хийж чадна гэж бодсон уу? Хэдхэн минутад хийсэн ямар нэг зүйл чинь бүхий л амьдралыг чинь өөрчлөнө гэж үү? Та нар индэр лүү 1000 удаа гарч ирсэн ч та нарын төлөө бидний хийж чадах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Бидний та нарт зааж чадах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Та нарт тус болчихоор хэлж чадах зүйл гэж нэгээхэн ч үгүй! Зөвхөн Бурхан та нарт тусалж чадна – Бурхан хэзээ ч хоёр нүүртнүүдэд тусалдаггүй. Та нар шаргуу хичээллэлт, шөнө орой нойроо хасан байж сурахгүйгээр их сургуульд докторын зэрэг хамгаалж чадах уу? Мэдээж боломжгүй! Гэхдээ Есүс доторх өөрчлөлт гэдэг бол доктороос илүү маш чухал үнэ цэнэтэй зүйл. Жинхэнэ өөрчлөлт гэдэг бол та нарын амьдралд ерөөс тохиож байгаагүй хамгийн чухал үйл явдал юм. Гэхдээ та нар өөрсдийгөө орхигдсон гэдгийг мэдэх хүртэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та нар өөрсдийгөө ямар ч найдваргүй гэдгээ мэдрэх хүртэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та нар зүрх сэтгэл дэх болон амьдрал дахь гэм нүглээ үзэн ядахаас нааш хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та нар "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" хэмээн уйлан хашгирахаас нааш хэзээ ч бүтэхгүй. Одоо бүгдээрээ босоод дууны хуудасны 10-т байгааг дуулцгаая. Энэ бол Жосеф Хартын (1712-1768) “Нүгэлт та нар ирээрэй” гэдэг дуу.

Би одоо та нарыг Есүст энэ орой итгээсэй хэмээн гуйж байна. Хэрвээ та нар гэм нүглийн буруутгалд байгаа бол, хэрвээ та нар ямар ч найдваргүй бол, хэрвээ та нар орхигдсон гэдгээ мэдэрч байгаа бол наашаа энд тайз руу хүрээд ирээрэй, бид та нарт Есүсийн талаар ярьж өгөх болно. Есүс Тэнгэрээс газар дэлхий рүү бууж ирсэн. Тэр загалмайд хадагдаж, та нарын гэм нүглийн төлөөсийг төлөхөөр, Там болон шийтгэлээс та нарыг сугалж авахаар та нарын оронд тэнд үхсэн. Тэгээд Есүс үхлээс биеэрээ амилаад Тэнгэрийн улс руугаа дээш өргөгдсөн. Та нар Түүнд итгэхэд Тэр та нарыг гэмээс чинь аврах болно. Босоод “Нүгэлт та нар ирээрэй” дууг дуулцгаая. Энэ дууны хуудасны 10-т байгаа.

Ядарч цөхөрсөн, гадуурхагдсан дорой, өвчин шанлалтай нүгэлт та нар ирээрэй;
   Есүс та нарыг аврахаар бүрэн хайр, хүч чадал, өрөвч байдлаар бэлэн зогсож байна:
Тэр боломжтой, Тэр боломжтой, Тэр хүсэж байна, эргэлзэ, цаашид үгүй;
   Тэр боломжтой, Тэр боломжтой, Тэр хүсэж байна, эргэлзэ, цаашид үгүй.

Хүнд ачаанд дарагдан, уналтаар шархлан цөхөрхсөн та нар ирээрэй;
   Хэрэв та нар өшөө сайн болхыг хүлээвэл та нар хэзээ ч ирэхгүй:
Зөвтийг бус, зөвтийг бус, гэмтнүүдийг Есүс дуудахаар ирсэн;
   Зөвтийг бус, зөвтийг бус, гэмтнүүдийг Есүс дуудахаар ирсэн.

Одоо өргөгдсөн Аврагчийг хараад, Түүний цусны гавьяанд дулдуйд.
   Өөрийгөө Түүнд бүрэн өгч, өөр зүйлсд итгэлээ бүү өгөөрэй;
Тусгүй гэмтэнд сайныг хийх нэг ч үгүй, нэг ч үгүй, зөвхөн Есүс чадна;
   Тусгүй гэмтэнд сайныг хийх нэг ч үгүй, нэг ч үгүй, зөвхөн Есүс чадна;
(“Нүгэлт та нар ирээрэй” Joseph Hart, 1712-1768; Пастор өөрчилсөн).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Нүгэлт та нар ирээрэй” (Joseph Hart, 1712-1768).


үндэс

ОРХИГДСОН САЙН ХҮН БОЛОН АВРАГДСАН МУУ ХҮН!

A GOOD MAN LOST AND A BAD MAN SAVED!

Доктор Р.Л Химерс Жр

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр энэ сургаалт зүйрлэлийг айлдав. -Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран "Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг" гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.” (Лук 18:9-14).

I.   Нэгдүгээрт, орхигдсон “сайн” хүн, Лук 18:11-12; Исаиа 57:21;
Иеремиа 17:9; Исаиа 33:14; Матай 7:23.

II.  Хоёрдугаарт, аврагдсан муу хүн, Лук 18:13; Дуулал 51:3;
Ром 7:24.