Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ТА НАР БОЛ ГАЗРЫН ДАВС
БОЛОН ДЭЛХИЙН ГЭРЭЛ МӨН!

YOU ARE THE SALT OF THE EARTH
AND THE LIGHT OF THE WORLD!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 26, 2017

“Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” (Матай 5:13-16).


Есүс Галил нуурын эргээр явж байсан. Тэр Петр болон түүний ах Андрей нарыг харсан. Тэд загасчид учраас тороо далай руу шидэж байсан. Есүс тэдэнд ийнхүү хэлсэн, “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно.” Даруй тэд өөрсдийнхоо торыг хаяад Түүнийг дагасан. Жаахан цаашлаад Есүс Иакоб болон Иохан нарыг харсан. Тэд загасчилхаар өөрсдийнхөө торыг бэлдэж байсан. Тэр тэднийг дуудахад тэд завиа орхиод Есүсийг дагасан. Тэдний харсан Есүсийн хийдэг зүйлс нь тэдэнд таалагдсан нь лавтай. Есүс номлол хийж, хүмүүсийн бүхий л өвчнийг эдгээж байсан. Маш олон хүн Есүсийг дагаж байсан. Есүс олон хүнийг хараад уул өөд гарсан. Есүс уулан дээр гарахад дагалдагч нар нь араас нь ирсэн. Тэгээд Есүс дагалдагч нартаа сургаж эхэлсэн. Тэр тэдэнд ерөөл айлдсан. Тэр жинхэнэ Христэд итгэгчийн дотоод мөн чанар болон ирээдүйд тэдэнд өгөгдөх амлалтуудыг дурьдсан. Тэгээд дараа нь Есүс дагалдагч нартаа хандан та нар бол газрын давс, дэлхийн гэрэл мөн хэмээн хэлсэн. Есүсийн тэдэнд хэлсэн зүйл нь одоо ч гэсэн бүх жинхэнэ Христэд итгэгч нарт хүчинтэй юм.

“Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” (Матай 5:13-16).

I. Нэгдүгээрт, та нар бол газрын давс мөн.

Есүс “Та нар бол газрын давс мөн.” гэсэн. Тэр үед давсыг голдуу хадгалалтад зориулан ашигладаг байсан. Хэрвээ тэд махыг давсалбал хөргөгч хэрэглэхгүйгээр хэдэн сар ч хадгалж болдог байж. Давс алив зүйлийг муудахаас хамгаалдаг. Адам гэм хийснээр үхлийг авчиран дэлхийг муутгасан. Бүхий л хүн төрөлхтөн анхны хүн Адамаас үхлийг өвлөн авсан. Энэ үхлээс Христээс өөр юу ч хамгаалж чадахгүй. Тэр дагалдагч нартаа хүмүүсийг муудах болон үхлээс хамгаалах давс байх болно хэмээн хэлсэн. Элч Иакоб ийнхүү хэлсэн, “хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч,.. “(Иакоб 5:20).

Та нарын хийдэг сайнмэдээ болон залбиралын ажил магад ямар ч тусгүй мэт санагдах үе байдаг. Гэхдээ энэ бол Чөтгөрийн та нарт өгч буй шивнээ юм. Сайнмэдээний төлөө гарч яваад нүгэлтнүүдийг Христ рүү дагуулдаг Христэд итгэгч хүн бол дэлхий дээрх хамгийн чухал хүн юм. Та нар бол газрын давс юм! Та нар бол энэ дэлхий дээрх хамгийн чухал ажлыг хийж байгаа юм! Хэрвээ та нар өөрсдийгөө чухал хүн биш гэж бодож байгаа бол нэгэн залуугын хэлснийг сонсоорой, “Би маш их үзэн ядалт болон залхасан байдалтайгаар чуулганд ирдэг байсан... Би бол маш өрөвдөлтэй нэгэн байсан. Миний найз болон гэр бүлийнхний ихэнх нь намайг доош хийх байдалтай байсан. Миний эргэн тойрон дахь амьдрал маань нуран унаж байгаа мэт санагдаж байсан. Амьдрал ямар ч утга учиргүй мэт санагдаж байсан. Эргэн тойронд ялзрал доройтол дүүрэн учраас юм хийх ямарч шалтгаан байхгүй болсон. Заримдаа би бүр өөрийгөө төрөөгүй байсан ч болоосой хэмээн бодож байсан бөгөөд тэр үед амиа хорлох төлөвлөгөө ч хүртэл гаргаж байсан. Би үнэхээр төөрч будилан Бурханд итгэхгүй байсан.”

Энэ залууг манай чуулганы хэн нэгэн нь Сайнмэдээг сонсгохоор энд авчирсан. Хэрвээ түүнийг авчрахаар тэр хүн гадагшаа гараагүй бол тэр хэзээ ч Христийг мэдэхээр энд ирэхгүй байх байсан. Түүнийг та нарын хэн нь энд авчирсаныг би мэдэхгүй. Та нарын зарим нь манай чуулганыг гэр нь мэт сэтгэгдэл төрүүлтэл түүнд үйлчилсэн. Энэ залуугын амийг аврахаар Бурхан та нарыг ашигласан. Түүний сүнсийг үхлээс, амьдралын цөхрөлөөс, итгэл найдваргүй байдлаас аврахаар Бурхан та нарыг ашигласан. Ийм л учраас Есүс ““Та нар бол газрын давс мөн.”! гэж хэлсэн. Та нар байгаагүй бол тэр аврагдахгүй байх байсан.

Гэхдээ өнөөгийн чуулганууд түүнд туслахгүй байх байсан. Манай чуулганууд аймшигтай хүйтэн хөндий, урвалт цөхрөлийн байдалтай байна! Др Карл Ф.Х Хенри (1913-2003) маш алдартай теологич байсан. Түүний бичсэн сүүлийнх нь номнуудын нэг нь Twilight of a Great Civilization: The Drift Toward Neo-Paganism гэсэн нэртэй. Тэр өнөөгийн манай ихэнх чуулгануудын алдаатай зүйлсийг хэлсэн. Тэр ийнхүү хэлсэн, “Христ итгэгч нарын доторх итгэл алдралт өндрөө аван нэмэгдэж байна; үүнийг бид чуулганд ирж байгаа хүмүүсийн тоо буурч байгаагаас харж болно... Хорон муучууд нийгмийн доройтлын тоос шороог хутган үймүүлж, дорой чуулгануудын сүүдэрт аль хэдийн гэтэн [нуугдан] явж байна.” (хуудас 17). Тэр зөв хэлсэн. Лос-Анжелс дахь манай чуулган аврал аваагүй залууст хүрэхийн тулд хотын их дээд сургуулиуд болон дэлгүүр худалдааны газруудад явж байгаа, гэхдээ ингэж байгаа өөр чуулгануудыг би мэдэхгүй. Өмнөд Баптистууд одоо жил бүр сая гишүүдийнхээ дөрөвний нэгийг алдаж байна. Бусад төрлийн урсгалууд ч гэсэн үүнээс дээрдээд байгаа юм алга. Эхлээд тэд залбирлын цуглаануудаа хаасан. Дараа нь тэд Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосон. Тэгээд Ням гарагийн өглөөний цуглааных нь тоо нь буурч эхэлсэн. Есүс ийнхүү хэлсэн, “Хэрэв давс [амтаа] алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.” (Матай 5:13 KJV, NASV) Др Хенригийн хэлсэн шиг чуулганууд хүчгүй сул дорой байгаа. Өнөөдөр тэд залуусыг авралд хүргэх ажилд хэрэглэгдэж чадахгүй байна. Яагаад энэ нь үнэн бэ? Учир нь давс өөрийнхөө амтаа алдсан учраас тэр юм! Ишлэл бүрээр нь библийг заах нь үхмэл чуулганыг эдгээхгүй! Аядуу сайхан номлол амийг төрүүлдэггүй. Зөвхөн хүчтэй сайн мэдээ тараагчийн номлол эдгээрийг гүйцэлдүүлж чадна. Бидэнд гэм нүгэл болон Тамын тухай, Христийн Цусны тухай, сүнсийг аврах тухай “давслаг” номлол хэрэгтэй. Зөвхөн сүнсийг аврахаар улайрсан байдал чуулганыг “давслаг” байлгадаг. Зөвхөн хүчтэй залбирлын цуглаанууд л чуулганыг “давслаг” байлгаж чадна. Др Жон Р.Райс “Зөвхөн чин сэтгэлийн хичээл зүтгэл Шинэ гэрээний сүнсийг аврах байдалтай нийцдэг.” (Why Our Churches Do Not Win Souls, хуудас 149).

Хэрвээ бид чуулгануудыг мөхөөхийг хүсэхгүй байгаа бол аврал аваагүй залуусыг авчиран Сайнмэдээг сонсгохын тулд боломжит бүх зүйлийг хийж, тогтмолоор ажиллан залбирах ёстой! Есүс ийнхүү хэлсэн, “"Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лук 14:23). Бид сүнсийг аврах ажилд заавал оролцох ёстой бөгөөд энэ нь бидний амьдрал дахь хамгийн чухал зүйл юм, эс бөгөөс манай чуулган амийг хамгаалах “давсны” амтаа алдах болно. Хэрвээ бид үүнийг хийхгүй бол манай чуулган “гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.” (Матай 5:13) Чуулганаа бөхөөхийг бүү зөвшөөр! Нүгэлтнүүд Есүсийн талаар сонсоод Түүгээр аврагдахын төлөө гадагшаа гараад тэднийг авчраарай!

II. Хоёрдугаарт, та нар бол дэлхийн гэрэл мөн.

Есүс ийнхүү хэлсэн, “Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.” (Матай 5:14). Др Лойд Жонс, “Энэ тодорхойлолтын утга учир нь: ‘Та нар, зөвхөн та нар дэлхийн гэрэл мөн. ’ – энэ хэсгийн ‘та нар’ гэсэн хэсэг нь гол тодруулсан, барьж авах санаа юм... энд тодорхой хэдэн санаа агуулдаг. Эхнийх нь дэлхий бол харанхуй гэдгийг хэлсэн.” (Sermon on the Mount, хуудас. 139). Өнөө орой дэлхий харанхуйн аймшигт байдалд байна. Энэ дэлхийд үнэхээр ямар ч гэрэл алга. Зөвхөн жинхэнэ Христ итгэгчид болон манайх шиг чуулганаас л гэрэл гарч байна. Есүс Өөрийн дагалдагч нарынхаа багахан хэсгийг л харж байсан. Тэр тэдэнд, “Та нар, зөвхөн та нар дэлхийн гэрэл мөн.” хэмээн хэлсэн. Үүний талаар хэдэн жишээ байна.

Та нарын нэг нь чуулганд авчирсэн тэр залуу ийнхүү хэлсэн, “Амьдрах ямар ч утга учиргүй санагдаж байсан... Заримдаа ерөөсөө төрөөгүй ч байсан болоосой хэмээн хүсэх үе байсан, тэр үед би амиа хорлох талаар бодож байсан... Др Химерс надаас Бурханы хайрыг мэдэрсэн үү хэмээн асуусан. Би шууд л “тийм ээ” гэсэн. Гэхдээ Др Химерс дахиад үүний талаар асуусан... Гэнэт л би “үгүй” хэмээн хариулж, улмаар нүднээс минь нулимс асгарсан... Үүний дараа Др Химерс надаас Есүст итгээрэй гэхэд нь би тэгж чадахгүй байсан, учир нь би өөрийн гэм нүглээ орхихоос айж байсан. Дараагийн долоо хоногт нь би өөрийнхөө гэмт нүглийг маш гүн гүнзгийгээр мэдэрч эхэлсэн. Гэмийнхээ талаар бодох үедээ өөрийгөө ариун цэврийн өрөөнд цоожлоод, уйлмаар санагдаж байсан. Би сургууль эсвэл ажил дээрээ байхад ч гэсэн гэм нүгэл намайг тайван орхихгүй байсан. Ням гарагт би бууж өгсөн бөгөөд Христэд бүх талаараа бууж өгөхөд бэлэн болсон. Би Др Химерстэй уулзахаар очсон бөгөөд Есүст итгэсэн. Би зүгээр л зөвхөн Есүст итгэсэн. Тэр өдөр би үнэхээр ер бусын баяр хөөртэй байсан бөгөөд бүхэл шөнийн турш унтах боломжтой болсон. Миний эсэргүүцэж байсныг үл харгалзан цовдлогдсон хайрын Аврагч надад өршөөлөө үзүүлсэн, мөн би үүнийг хэзээ ч мартахгүй.

Одоо маш цэвэр-амьдралтай Хятад охины үгийг сонсоорой. Тэр, “Би сүмд очсоноос хойш зүрх сэтгэл минь шаналах болсон. Бурхан намайг гэмтэн гэдгийг минь ойлгуулан мэдрүүлж байсан. Миний эргэн тойрны хүн бүр үнэхээр сайхан ааштай байсан ч би өөрийн гэм нүглийн санаа зовиураа зогсоож чадахгүй байсан. Миний зүрх сэтгэл аймшгийн муухай, тэрслэгч, Бурханыг эсэргүүцэгч гэсэн үнэнийг цаашид би худлаа хэмээн үгүйсгэж чадахгүй болсон. Би бол дажгүй, сайн хүн гэсэн өөрийгөө хуурсан бодлоо цаашид тээж чадахгүй болсон. Би зүгээр байгаагүй бөгөөд надад ямар ч нинжин сэтгэл байгаагүй. Номлол сонсож байхдаа пастор яг л надад хэлээд байна даа гэсэн мэдрэмж төрж байсан. Тэр миний үхлийн тухай ярьж байхад маш их санаа зовиур намайг бүчин авч байгааг би мэдэрсэн. Би яг л шууд Там руу явах юм байна гэдгээ мэдэрсэн. Би Тамд явах нь зохистой гэж үзсэн. Би гэмтэн байсан. Хэдий би хүмүүсээс гэмээ нууж чадах ч Бурханаас бол чадахгүй байсан. Бурхан тэр бүх гэмийг харж байсан... Би ямар ч найдваргүй байдалд буйгаа мэдэрсэн. Тэгээд номлол дуусахын алдад би анх удаагаа Сайнмэдээг сонссон. Христ миний гэмийг төлөхөөр миний оронд Загалмай дээр үхсэн. Гэм буруутай миний төлөөх Түүний хайр нь миний гэмийн төлөө Загалмай дээр үхсэн нь үнэхээр агуу байсан. Тэр гэмтнүүдийн төлөө цусаа урсгасан. Тэр миний төлөө Өөрийн Цусаа урсгасан! Надад Есүс үнэхээр их хэрэгтэй байсан! Өөрийгөө нинжин сэтгэлтэй хэмээн харахаас илүүтэй анх удаагаа Есүс рүү харах болсон. Тэгээд яг тэр үед Есүс намайг аварч, Өөрийнхөө Цусанд миний гэмийг угаасан. Би Есүст итгэсэн, Тэр намайг аварсан. Над шиг өрөвдөлтэй гэмтнийг миний бүхий л нинжин сэтгэл аварч чадахгүй, харин Христ л зөвхөн аварсан! Намайг гэм нүгэл дотор минь дөнгөлж буй гинжийг Христ таслан хаясан. Христ Цусаараа намайг хучин авсан. Тэр намайг Өөрийнхөө зөвт байдлаар бүрхсэн. Миний итгэл хийгээд найдвар зөвхөн Христэд байна. Би гэмтэн байсан ч Есүс Христ намайг аварсан!”

Одоо өөр нэгэн залуу эмэгтэй байна. Тэр дэлхийн нүдээр бол “сайн” охин байсан. Тэр бүх амьдралынхаа турш цуглаанд явж байсан боловч гээгдсэн амьдралаар амьдарсан. Үнэндээ тэр зүрхэндээ Бурханд уурладаг байсан. Түүнийг сонсоорой. “Цуглаан үргэлжилж байхад миний асуудлууд улам бүр нэмэгдсэн. Хүн бүр гар барин мэндчилж байхад ч би инээж чадахгүй байсан. Миний гэм нүглийн дарамт шахалтын мэдрэмж өссөөр байсан. Тэгээд Жон Каган “Бурхан бол зөв, харин та нар буруу” гэсэн номлол хийсэн. Гэмийн талаар аймшигтай бодол маань намайг хатган, дарамталж байсан. Жон номлож байхад Бурхан надтай ярьж байгааг ойлгосон. Жон номлолоо дуусгаж байхад би маш их дарамтанд орсон. Тэгээд Др Химерс индэр дээр гарч ирээд завхайрч байгаад үйлдэл дээрээ баригдсан эмэгтэйг Есүс уучилсан тухай ярьсан. Хэдий би энэ түүхийг өмнө сонсож байсан ч тэр өглөөнийх шиг хэзээ ч надад тэгж хүчтэй хүрч байгаагүй. Есүсийн хайр намайг хийсгэсэн. Есүст очих зайлшгүй хэрэгтэйг би мэдэрч байсан. Др Химерс ирээд ярилц хэмээн урисан.. Миний оюун санаа бөөн сандарал, айдсаар дүүрсэн. Др Химерс өөр лүүгээ чиглүүлээд надад итгэж байна уу гэж асуухад нь би ‘тийм’ гэсэн. Тэгээд тэр надад Есүст итгэх нь үүнтэй яг адилхан зүйл гэсэн. Би ‘Есүст итгэ’ гэсэн үгийг сонсохдоо үүнийг үнэхээр их үзэн яддаг байсан. Би ‘Энэ орчлонд энэ одоо юу гэсэн вэ?’ хэмээн бодож байсан. ‘Үүнийг би хэрхэн хийх билээ?’ Энэ нь Др Химерст итгэхтэй адилхан энгийн зүйл гэдгийг тэр надад тайлбарлахад маш ойлгомжтой болсон. Тэр агшинд Есүс надад хайртай гэдгийг би маш амархан мэдэх болсон. Би өвдөг сөгдөх тэр агшинд миний толгойд орж ирсэн бүх зүйл бол Есүс намайг хайрласан гэсэн үг юм. Тэр миний гэмийг уучилах хүсэлтэй байсан. Би түүнийг маш ихээр хүсч байсан. Др Химерс миний төлөө гараа толгой дээр минь тавиад уйлан байж залбирсан. Есүс намайг Өөрт нь итгээсэй хэмээн хүсч байгааг тэр надад хэлсэн. Бүр өчүүхэн төдий багахан итгэл ч гэсэн Түүнд хангалттай байсан. Есүсийн хүсч буй бүх зүйл нь энэ юм. Тэгээд ердөө хэсэгхэн хугацаанд л би Есүст итгэсэн. Тэр намайг аврах болно гэдэг зүйлд би итгээгүй. Би Есүст Өөрт нь итгэсэн – харьцуулж хэлбэл би пастор Др Химерст хэрхэн итгэж байгаатай адил. Өмнө нь би Есүст итгэж, түүнийг дагах талаар туршлага суухаар гүн гүнзгийн бодолт автан эрэн хайдаг байсан. Би мэдрэмжээр бус, зөвхөн Есүст итгэхийг эсэргүүцэж байсан. Тэгээд дараа нь би унаж, өөрийн хувь заяа болон бүтэлгүйтэлдээ гомдон үргэлж уйлсаар байсан. Мөн би хуурамчаар өөрчлөгдөх вий гэдгээс айж байсан. Би тэрчигээрээ увайгүй хүн болох аюул дунд байсан. Тэгээд хэсэг нухацтай бодсоны дараа дэлхий надад юуг ч өгөхгүй юм байна гэдгийг ухаарсан. Хайргүй. Зорилгогүй. Мөн найдваргүй. Одоо би Есүст итгэдэг. Тэр бол миний цорын ганц найдвар. Миний оюун бодолд Есүсийн бүхий л хүсч байгаа зүйл нь Түүнд итгэх явдал гэсэн зүйл орж ирсэн. Тэр зүгээр л Түүнд итгэх, зөвхөн Түүнд итгэхийг л надаас хүсч байсан. Тэгээд бусдыг нь Тэр гүйцэлдүүлсэн. Миний гэрчлэл бол үнэхээр энгийн. Би Есүст итгэсэн, Тэр намайг аварсан.”

Эдгээр нь хэдэн хүмүүсийн сүнсийг Христ руу дагуулан авчирахад хүргэсэн байна. Утсаар дуудагч нарын нэг нь тэдэн рүү залгасан. Др Чан тэднийг авчирах унааг зохицуулсан. Энэ бол энэ дэлхийн санал болгож байгаа утгагүй хоосон, хүйтэн хөндий байдал, дэлхий дэх гаднах байдал зэрэг чуулганы гадна байгсдын талаарх Аарон Янцигийн үгс юм. Др Каганы бичсэн номлолын бичвэрүүдийг тэд уншисан, ноён Оливассийн бэлтгэсэн манай номлолын бичлэгүүдийг тэд үзсэн нь ийм үр дүнд хүргэсэн. Мөн Жон Каганы зөвлөгөө ч байсан. Энд бас та нарын өгсөн нөхөрлөлүүд ч байсан. Эцэст нь миний, Жон Каганы, Ноа Сонгын номлолууд ч байсан. Тэдний сэтгэл дотор хэдэн долоо хоногоор үргэлжлэх тэмцлийн эцэст би өөрөө тэднээс “Чи Есүст итгэх үү?” хэмээн асуусан. Тэгээд тэд Есүст итгэсэн. Энэ үнэхээр энгийн сонсогдож байгаа бөгөөд энэ бол маш энгийн юм. Манай чуулганы нилээд хэдэн хүн тэднийг Есүс рүү дагуулахад Бурханаар хэрэглэгдсэн байна. Бид бүгдээрээ энэ харанхуй дэлхийд тэд Есүсийг олоход нь “гэрлүүд” байж тусалсан байна. Др Лойд Жонсийн дээр хэлсэн шиг, “Та нар, зөвхөн та нар дэлхийн гэрэл мөн.” Хуучны магтан дуу энэ талаар ийнхүү дуулдаг,

Гэмийн харанхуйд орчлон дэлхий орхигдон хаягджээ;
   Дэлхийн гэрэл бол Есүс;
Түүний алдар үд дундын нар шиг гэрэлтсэн,
   Дэлхийн гэрэл бол Есүс.
Та нарын төлөө цацрах гэрэлд ирээрэй;
   Гайхамшигтай гэрэл над дээр туяарч байна;
Нэгэн цагт би сохор байсан, харин одоо харж байна;
   Дэлхийн гэрэл бол Есүс.
(“Дэлхийн гэрэл бол Есүс” Philip P. Bliss, 1838-1876).

Эрхэм ах эгч дүүсээ, энэ гэмийн харанхуй дэлхийд Есүсийн гэрлийг тусгах ажилд та бид оролцож байгаадаа туйлын баяртай байна. Христ бидэнд гэрлээ тусгаж байна. Бидний сэргэлтийн дуу үүнийг тодорхой харуулдаг,

Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Эрхэм ах эгч дүүсээ, Христэд итгэгч хүнийхээ хувьд бид ер бусын ажлыг хийцгээж байна. Бид бол дэлхийн давс. Бид, зөвхөн бид бол дэлхийн гэрэл юм! Энэ харанхуй, аймшигт дэлхий дээр бүгдээрээ Христийн гэрлийг тусгацгаая! Сүнсийг аврах ажлаа хэзээ ч зогсоохгүй байцгаая. Сүнсийг аврах ажилд хэзээ ч, ямар ч үед шантрах байдалд автахгүй байцгаая. Есүс бидэнтэй хамт байна. Тэр та нарыг бүхий л хүнд байдал, бэрх замаас гаргах болно.

Одоо ч гэсэн орхигдсон байгаа тэдгээр хүмүүст Есүс та нарыг ч гэсэн аврах болно гэдгийг дуулгахдаа үнэхээр баяртай байна. Та нарын оронд загалмай дээр үхсэн, гэм нүглээс чинь ариутгахын тулд гайхамшигт цусаа урсгасан Есүс Христэд итгэхээс өөр хийх зүйл гэж юу ч байхгүй. Энэ магтаал дуунд энэ талаар дуулдаг,

Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ,
   Одоо зөвхөн Түүнд итгэ,
Тэр та нарыг аврана, Тэр та нарыг аврана,
   Одоо Тэр та нарыг аврана.
(“Зөвхөн Түүнд итгэ” John H. Stockton, 1813-1877).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:

“Цусаар аврагдсан” (S. J. Henderson, 19-р зуун).


үндэс

ТА НАР БОЛ ГАЗРЫН ДАВС
БОЛОН ДЭЛХИЙН ГЭРЭЛ МӨН!

YOU ARE THE SALT OF THE EARTH
AND THE LIGHT OF THE WORLD!

Доктор Р.Л Химерс Жр

“Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” (Матай 5:13-16).

I.   Нэгдүгээрт, та нар бол газрын давс мөн, Иакоб 5:20;
Матай 5:13; Лук 14:23.

II.  Хоёрдугаарт, та нар бол дэлхийн гэрэл мөн, Матай 5:14.