Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АВРАЛ ЭСВЭЛ ХАРААЛ – АЛЬ НЬ ВЭ?

SALVATION OR DAMNATION – WHICH?
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, February 19, 2017


Хосеа амьдралынхаа ихэнх хэсгийг Израйлийн хаант улсын хойт хэсэгт номлож өнгөрөөсөн. Хосеаг “шархалсан зүрхтэй эш үзүүлэгч” хэмээн нэрлэдэг. Түүний номлол нь итгэмжит бус Израйльд хандсан Бурханы хайр лугаа адил өөрийнхөө итгэмжит бус эхнэрт хандсан хайранд суурилдаг байсан. Ефрайм бол Израйлийн хамгийн том овог байсан. Тийм учраас Ефрайм гэдэг нэр нь бүх Израйль гэсэн утгатай болсон. Тэд сэргэлт авах ямар ч найдаргүйгээр хиймэл шүтээнд бүрэн идэгдсэн байсан. Бурхан тэднийг хараад цөхөрч, улмаар Хосеаг тэдэнд хандан номлол хийхээ боль хэмээн түүнд хэлж байгаа талаар өнөөдрийн үг өгүүлдэг. .

“Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи” (Хосеа 4:17).

Өнгөрсөн жил бидэнд сэргэлт “хүрсэн” тийм жил байсан. Зарим цуглаан дээр Бурхан айлчлан ирсэнээр арав гаруй хүн өөрчлөгдөж байсан! Гэхдээ арван гурван хүн худлаагаасаа өөрчлөгдсөн. Тэд одоо ч гэсэн орхигдсон бөгөөд Там руу явахаар байгаа.

Эдгээр цуглаануудад Бурхан бидэнд сургасан гол зүйл бол Бурхан айлчлан ирэхэд Чөтгөр маш ихээр уурладаг гэсэн зүйл юм. Туршлагаар бид Бурхан болон Чөтгөр бол үнэхээр жинхэнээр байгаа гэдгийг сурч мэдсэн. Өөрчлөгдсөн хүмүүс ядахнаа үүнийг сурсан бизээ.

Бид дөч гаруй жилийн турш сэргэлт дэх Бурханы оршихуйг мэдээгүй явж ирсэн. Би үргэлж энэ сэдвээр номлож байсан. Гэхдээ намайг ингэх үед манай чуулганы олон гишүүд израйльчууд Хосеаг номлоход нь дургүйцэж байсан шиг тэд намайг эсэргүүцэж байсан. Хоёр чуулган хуваагдах үеэр тэдний ихэнх хэсэг нь энэ чуулганыг орхин явсан. Чөтгөр тэдэнд энд хэзээ ч сэргэлт болохгүй хэмээн шивнэж байсан. Тэд Библиэс илүүтэй Чөтгөрийн үгэнд итгэж байсан. Тэд маш олуулаа чуулганыг орхин одсон. Эргээд бодоход Др Каган тэдний хэн нь ч жинхэнээр өөрчлөгдөөгүй байсан гэдэгтээ итгэлтэй байсан. Тиймээс намайг сэргэлтийн талаар номлол хийхэд тэд ерөөсөө залбирч чаддаггүй байсан. Тэдний хийж чаддаг зүйл нь ердөө эсэргүүцэх явдал байсан.

“Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи” (Хосеа 4:17).

Одоо бидэнд жинхэнэ Христ итгэгчийн цэвэр мөн чанар байгаад Бурхандаа талархаж байна. Хэрвээ өнгөрсөн жил бидэнд сэргэлт ирээгүй бол манай чуулган өөр нэгэн хуваагдалд орж болох байсан. Олон хүмүүс энэ чуулганыг орхих байсан. 1980-1981 оны чуулганы хуваагдлын үед болсон шиг олон тооны хүмүүс чуулганыг орхих байсан. Тэд 1990 оны Оливас чуулганы хуваагдлаар болсон шиг чуулганаас тасран явах байсан. Гэхдээ өнгөрсөн жил ердөө зургаахан хүн чуулганыг орхин явсан. Тэд манай чуулганыг орхин явсанаас хойш ерөөсөө дахин ирээгүй. Өнгөрсөн дөчин хоёр жилийн туршид нэг ч хүн буцан ирээгүй. Тэд манай номлолыг компютераар үздэг боловч ерөөсөө эргэж ирдэггүй бөгөөд авралаа олж чадахгүй байгаа. Хэзээч! Өнгөрсөн дөчин хоёр жилийн турш нэг ч хүн! Үнэндээ бид цуглаан бүрдээ Христээр ирдэг авралын талаар номлож байсан болохоор энэ бол үнэхээр хачирхалтай зүйл юм. Яагаад тэдний нэг нь ч ерөөсөө буцаж ирээгүй бөгөөд Есүст итгээгүй вэ? “Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ: Түүнийг зөнгөөр нь орхи.” – ийм л учраас тэр юм.

Тэд үүний учир нь надаас болсон гэдэг. Тэд намайг тэдний гэм нүглийн эсрэг номлосон учраас гэдэг бөгөөд Израйль Хосеаг үзэн ядаж байсан шиг тэд намайг үзэн ядаж байсан! Др Каган бид хоёр нэгэн охины “гэрчлэл” сонсож байсан. Би түүнд худлаа гэрчлэл хийгээд байгааг нь хэлтэл тэр надад “Та Нээлттэй хаалга шиг байхдаа тааруу юм.” хэмээн хэлсэн. Бид үүнийг “Нээлттэй Хаалга” гэсэн үгийг хэрэглэх үед энэ хүүхэд манай чуулганд байгаагүй байсан. Тэгээд би түүний эцэг эх нь дэргэд нь бидний талаар муу зүйл хэлж байсныг мэдсэн. Хоёр сарын дараа түүний аав нь манай залуучуудын дэргэд архирах арслан мэт орилсоор орж ирсэн. Би цагдаа дуудах болно шүү хэмээн хэлэхэд л тэр сүмээс гарч явсан. Тэр бол энэ байрны төлбөрийг төлсөн “39” хүний нэг нь байсан. Тэр өөрийнхөө дургүйцлийг олон жилийн турш дарж, яг л Христ итгэгч мэтээр амьдарсан. Гэхдээ Чөтгөр хүүхдүүдийнх нь нэгийг эзлэх үед энэ бүхэн нь надаас болсон мэтээр над руу агсарсан. Эхнэр маань түүнийг хэдэн долоон хоногийн өмнө харсан байсан. Тэр маш урт сахал тавьсан байсан. Түүнийг буцаад Хиппи амьдралдаа эргэн ороход их урт хугацаа шаардагдаагүй. Спиржеон ийнхүү хэлсэн, “Тэд чуулганд даруу бусаар ирээд, даруу бусаар байгаад, даруу бусаар орхин явдаг.” Та нар хичнээн ч удаан өөрчлөгдсөн хүн шиг байдалтайгаар явж болно. Хэрвээ та нар худлаагаасаа өөрчлөгдсөн бол төд удалгүй, эсвэл хожим нь хэзээ нэг цаг Чөтгөр та нарыг авах болно! Тэгээд Бурханаас энэ үг ирэх болно,

“Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи” (Хосеа 4:17).

Бурхан та нарыг гэм нүгэлтэйгээ байгаа бөгөөд Христэд итгээгүй гэдгийг чинь мэддэг, тиймээс та нарыг зөнд нь орхидог. Бурхан та нарыг “завхарсан сэтгэлтэй”-гээр (Ром 1:28) зөнд нь орхидог. Бурхан та нарыг зөнд нь орхих үед та нар хэзээ ч аврагдаж чадахгүй болдог. Та нар өөрсдийнхөө хүслээр амьдрах бөгөөд хэзээ ч аврал олж чадахгүй.

Үүрд мөнхөд бүрэн орхигдсон. Үүрд, Үүрд. Үүрд мөнхөд бүрэн орхигдсон.

Эш үзүүлэгч Хосеа ийнхүү хэлсэн, “Тэд ЭЗЭНийг хайхаар... явах боловч олохгүй; Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Хосеа 5:6).

Өнгөрсөн жил тэд үүнийг хийхээр дахин дахин хичээсэн. Зургаан хүн чуулганыг сайн зүйл хийхээр орхисон. Нэгэн залуу миний өрөөнд ирээд хуруугаараа над руу чичлэн, “Др Химерс, энэ чуулганд болохгүй байгаа зүйл нь та өөрөө шүү” гэсэн. Тэр үүнийг хэзээ ч мэдэхгүй, гэхдээ эдгээр үгс нь намайг гэм нүглээ гэмшихэд хүргэсэн. Тэр эдгээр үгсийг намайг буруутгах зорилгоор хэлсэн. Гэхдээ Бурхан эдгээр үгсийг намайг өөрийгөө шалгах байдал руу ашигласан. Тэгээд Бурхан надад тусалж эхэлсэн. Тэгээд дөрвөн залуу манай гэрт ирээд надтай хамт залбирсан. Аарон, Жек, Жон, Ноа нар долоо хоног бүр надтай залбирсан – тэгээд миний найзууд болсон. Над шиг хөгшин номлогч Хосеа шиг хичнээн ганцаарддаг болохыг хэн ч мэддэггүй! Би яг шантарч буйгаа мэдэрч эхэлсэн тэр үед – эдгээр дөрвөн залуу надтай хамт залбирахаар ирсэн. Одоо тэд бол миний анд нөхөд! Бурхан тэднийг над руу илгээсэн – тэд намайг залбирал болон нөхөрлөлөөрөө аварсан.

Жон Каган өнгөрсөн жил бол “Тамын жил” байсан хэмээн хэлсэн. Түүний зөв байсан. Чөтгөр уурлаж байсан. Чуулган цөхөрч, эхнэр маань өвдөж, би унтаж чадахгүй болж, чуулганд газар хөдөлсөн мэт хойш урагш савласан тийм жил байсан. Тэгээд Бурхан Тэнгэрээс бидэнд айлчлан ирсэн. Бид залбирсан,

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).

Бурхан бидэнд айлчлан ирсэн, бидэнд 42 жилийн дотор анхны сэргэлт ирсэн!

Би Түүнийг магтана! Би Түүнийг магтана!
   Нүгэлтнүүдийн төлөө нядлагдсан Хургыг магт;
Бүх хүмүүс Түүнд алдарыг өргө,
   Толбо бүрийг цэвэрлэх чадалтай Түүний Цусанд.

Босоод үүнийг хамтдаа дуулцгаая!

Би Түүнийг магтана! Би Түүнийг магтана!
   Нүгэлтнүүдийн төлөө нядлагдсан Хургыг магт;
Бүх хүмүүс Түүнд алдарыг өргө,
   Толбо бүрийг цэвэрлэх чадалтай Түүний Цусанд.
(“Би Түүнийг магтана,” Margaret J. Harris, 1865-1919).

Намайг энэ номлолыг бичиж байхад Флоридагаас нэгэн хүн утасдаад Жон Каганы “Сэргэлт болон Христийн Цус” гэсэн номлолоор баяр хөөртэй болсон талаараа хэлсэн. Тэр цааш нь, “Пастораа, баярлалаа. Баярлалаа. Энэ гайхалтай хүүгийн төлөө! Түүний номлол намайг үнэхээр ерөөлөө!” Өнөө өглөө Ноа Сонг Хятад болон Индонезид номлол хийж байгаад ирсэн! Энэ хоёр залуугаар дамжуулан Христийн нэвтэршгүй баялгыг бидэнд тунхаглуулж байгаа нь хичнээн ерөөлтэй хэрэг вэ!

Одоо энэ өглөө би дахиад Есүсийн Сайнмэдээг өгөх болно. Би та нарт Есүсийн талаар, та нарын гэмийг угаахаар Загалмай дээр Цусаа урсгасан Түүний Цусны талаар дахин ярих болно. Др Мартин Лойд Жонс ийнүү хэлсэн, “Энэ цусны талаар теологыг элэглэн шоолдог өөрсдийгөө ухаантай хэмээн боддог Христийн номлогчид байдаг. Тэд үүнийг жигшилтэйгээр холдуулдаг... Ийм л учраас [өнөөдөр] чуулган ийм байдал дотроо байж байна. Гэхдээ хэд хэдэн сэргэлтийн үед чуулган загалмайг алдаршуулж, цусаар бахархаж эхэлдэг... Христийн сайнмэдээний гол амин судас, цөм, зүрх нь бол энэ юм. ‘Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.’ (Ром 3:25). ‘Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.’ (Ефес 1:7)... [Та нарын дунд би] ‘Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм.’ (I Коринт 2:2)... Эрэгтэйчүүд хийгээд эмэгтэйчүүд загалмайн цусыг үгүйсгэж [эсвэл үл тоож] байхад сэргэлт ирнэ гэдэг бол бүтэшгүй зүйл гэдгийг би ойлгодог.” (Revival, Crossway Books, 1994 хувилбар хуудсууд. 48, 49).

Та нар цусаар угаалгасан уу,
   Сүнсийг-ариусгагч Хурганы цусаар?
Та нарын дээл цэвэр үү? Тэд цас шиг цагаан уу?
   Та нар Хурганы цусаар угаалгасан уу?
(“Та нар цусаар угаалгасан уу?” Elisha A. Hoffman, 1839-1929).

Тиймээ, Есүсийн Цус л Бурханы уур хилэнг зөөллөн эвлэрүүлэх болно. Тиймээ, Есүсийн Цус л Бурхан доторх амар тайвныг та нарт өгнө. Тиймээ, Есүсийн Цус л “Түүний цусаар бидэнд нүглийн уучлал болох золилт байна.” (Колоссай 1:14) гэсний дагуу та нарт ялалтын хүчийг өгөх болно.

Одоо Есүсийн цусны итгэлээр аврагдсан манай чуулганы хоёр хүний үгийг сонсоорой.

Нэгэн Испани эмэгтэй өөр нэгэн Баптист чуулган руу явсан. Төд удалгүй чуулганыхан эмэгтэйгээс хүсч байвал баптизм хийлгэх үү хэмээн асуусан. Тэр “За” гэсэн. Тэд эмэгтэйн гэмийн төлөөх Түүний Цусны төлөөс болон Есүсийн талаар юуч түүнд хэлээгүй. Энэ эмэгтэй аврагдаагүй байсан ч тэд түүнд баптизм хүртээсэн. Тэр ийнүү хэлсэн, “Би өмнө байсан шигээ өөрийнхөө төлөө л үргэлжлүүлэн амьдарч байсан.” Хожим нь түүний охин түүнийг манай чуулганд авчирсан. Тэрээр “[биднийг] манай бүхий л цуглаанд ирээрэй хэмээн асуух байх гэж бодсон, тэгээд энэ нь миний цагийг үрнэ гэж бодсон учраас би хүсээгүй хэмээн бодсон. Бурхан миний цагийг үрнэ хэмээн бодож байсан би үнэхээр хувиа хичээсэн хүн байсан. Гэхдээ Бурхан... миний зүрх сэтгэлд намайг зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгийг харуулж эхэлсэн... Бурхан Өөрийнхөө агуу нигүүлсэл дотор хэрвээ би үхвэл Есүсийг эсэргүүцэж байсан болон үйлдсэн бүхий л гэмийнхээ төлөө шүүгдэх болно гэдгийг надад харуулсан. Энэ нь намайг зовиурт оруулж, би айж эхэлсэн.”... хэмээн бодсоноо хэлсэн. [Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Бурханаас эмээн айхыг мэдээгүй хэн ч Бурханы нигүүлсэлийг мэдэж чадахгүй.”]. Тэр гэм нүглийн буруутгал дотроо уулзалтын өрөө рүү ирсэн. Др Каган түүнээс Есүс хаана байгааг асуусан. Тэр Есүс зүрх сэтгэлд нь байгааг хэлсэн. Др Каган түүнд Есүс Эцгийнхээ баруун гар талд Тэнгэрийн улсад байгаа хэмээн хэлсэн. Эмэгтэй цааш нь, “Тэгээд би өөрийнхөө бүхий л бузар гэмийг Есүсийн ариун Цусаар угаалгахаар Түүн рүү ирсэн. Цус нь миний төлөө урссан байсан... Өнөөдөр би аз жаргалтай байна. Есүс ариун Цусаа Загалмай дээр урсгасан учраас би аврагдаж чадсан... Есүс миний бүх гэмийн төлөөсийг Өөрийнхөө тэнгэрлэг Цусаар барагдуулсан... Өнөөдөр би сайнмэдээний ажлыг хийхдээ баяртай байна... Надад миний сүнсийг анхаардаг, тэдэнд Есүсийн талаар ярьж өгдөг пастор байна... Есүс ариун Цусаа Загалмай дээр урсгасан учраас би аврагдаж чадсан... Миний гайхалтай Аврагч Есүс!”

Нэгэн Хятад коллежийн оюутан ийнхүү хэлсэн, “Би чуулганд ирэхэд миний зүрх маш хэцүү байсан. Бурхан намайг гэмтэн гэдгийг минь надад мэдүүлсэн... Хэдий миний эргэн тойрнох хүн бүр надад сайхан хандаж байсан ч... Би цаашид [өөрийгөө] ОК болон сайн хүн хэмээн бодож чадахгүй болсон. Би О.К хүн байгаагүй бөгөөд надад ямар ч нинжин сэтгэл байгаагүй. Би суугаад [Др Химерс номлож байсан] номлолыг сонсож байхдаа пастор шууд л намайг яриад байгаа мэт мэдрэмж төрсөн... Хэдий би хүмүүсээс гэм нүглээ нууж чадна хэмээн бодож байсан ч Бурханаас бол нууж чадахгүй гэдгээ мэдсэн... Би Бурханаас нуугдахаар хичээж байсан Адам шиг байдалд орсон...

Тэгээд номлол дуусдагын даваан дээр анх удаа [хэдий тэр манай чуулганд нилээд хэд ирж байсан ч урьд нь ерөөсөө үгийг сонсдоггүй байсан!] би Есүс Христийн Сайнмэдээг сонссон. Христ миний гэмийн төлөө миний оронд Загалмай дээр үхсэн... Түүний Цус гэмтнүүдийн төлөө урссан. Түүний Цус миний төлөө урссан! Би Христийг маш ихээр хүсэмжилсэн. Өөрийнхөө зөвийг хайхаас илүүтэйгээр Бурханы ивээлээр би өөрийгөө харахаа больж эхэлсэн. Би анх удаагаа Христ рүү харсан бөгөөд яг тэр мөчид Тэр намайг аварсан! Би маш удаан Түүнд бурууг үйлдэж байхад Христ надаас нүүр буруулаагүй, харин ч намайг хүлээн авч, Өөрийнхөө Цусаар намайг угаасан... Түүний Цус намайг бүчин авч гэм нүгэл бүгдийг зайлуулсан. Христ Өөрийнхөө Цусаар намайг хучсан. Тэр намайг Өөрийнхөө Зөвт байдлаар хувцасласан. Түүний Цус миний балиар зүрхийг угаан шинэ болгосон... Миний итгэл хийгээд баталгаа нь Христэд зөвхөн байгаа. Одоо би Жон Ньютон ‘Гайхамшигт хайр! Юутай сайхан аялгуу вэ, над шиг өөдгүй хүнийг аварсан! Би нэгэн цагт орхигдсон байсан, харин одоо олдлоо; сохор байсан, харин одоо харж байна.’ [хэмээн хэлэх үедээ] яагаад ингэснийг ойлгох болсон. Би гэмтэн байсан, Есүс намайг аварсан... Тэр намайг хүлээн авч, Өөрийнхөө Цусаар угаасан.”

Намайг Есүсийн Загалмай болон Есүсийн Цусны талаар номлож байхад хүмүүс ядардаггүй гэж үү? Үгүй ээ, тэд тэгдэггүй! Аврагдаагүй хүмүүст бапизм хүртээдэг – яг л Калифорниа мужийн Арлета дахь чуулганы пастор Лидиа Естрадаг Есүст итгэсэн эсэх нь тодорхойгүй байхад баптизм хүртээсэн шиг тийм биш л бол. Тэр хэрхэн үүнийг баталгаатай хийх талаараа ер нь мэдэх болов уу? Би үүнд эргэлзэж байна! Дэлхий дээр буй эдгээр хуурамч эш үзүүлэгч нараас хол байгаарай!

Миний хувьд Есүс Христийн Цусны талаар энэ ядарсан дультраа хэлээ булшинд ороод намжих хүртэл тунхаглах болно, тэгээд би нэрд гарсан Таны хүч авардаг дууг дуулах болно. Аврагчийн судаснаас урссан цусаар дүүрсэн нэгэн цөөрөм байдаг; гэмтнүүд энэ цутгалын гүн рүү нь шумбаад өөрсдийнхөө бүхий л гэмт толбыг гээдэг!

Бүх л гэмт толбоо гээгээрэй, Бүх л гэмт толбоо гээгээрэй;
Гэмтнүүд, энэ цутгалын гүн рүү шумба, бүх л гэмт толбоо гээгээрэй;
   (“Нэгэн Цөөрөм байдаг,” William Cowper, 1731-1800).

“Түүний цусаар бидэнд нүглийн уучлал болох золилт байна” (Колоссай 1:14)

Хэрвээ та нар аврагдах талаар бидэнтэй ярихыг хүсэлтэй бол урагшаа энд буугаад ирээрэй, тэгээд бүгдээрээ үүний талаар хамтдаа ярилцья.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Аарон Яанци залбирна.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Цовдлогдсон Нэгэний Цусаар аврагдсан” (S. J. Henderson, 1902).