Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ТЭР АМЬД ХРИСТ ИТГЭЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ!

ДР Р.Л ХИМЕРСИЙН ТАНИЛЦУУЛГА.

THE FIGHT FOR LIVING CHRISTIANITY!
AN INTRODUCTION OF DR. R. L. HYMERS, JR.
(Mongolian)

Жон Самуел Каган


Хямралын цаг үед өөрсдөөсөө илүү ямар нэг зүйлд итгэн найдаж байдаг тэдгээр хүмүүсээр түүх үүсч байдаг. Түүх энгийн нэг хүнээр үүсдэггүй. Зарим хүмүүс дундыг барьсан, аюулгүй, тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Мөн алдахаасаа айн оролдож үзэхийг огтоос хүсдэггүй хүмүүс ч байгаа. Маш урт хугацааны үнэ цэнэ төлхөөс зайлсхийдэг учраас хэзээ ч агуу зүйлд хүрч чаддаггүй хүмүүс ч байгаа. Юуг ч өөрчлөхгүй, дэлхийд ч нөлөөлдөггүй, энэ орчлонд ерөөсөө байгаагүй мэт үхэх тийм хүмүүс ч байгаа. Иймэрхүү хүмүүсээр дүүрэн болсон энэ цаг үед Бурхан Др Химерсийг босгон байгуулсан.

Үйлчлэлд орохоор шийдсэн ихэнх хүмүүс бараг бүх л байдлаараа дэмжлэг авдаг. Харин Др Химерс дээд сургуульд байхдаа өдөр нь ажил хийж, орой нь сургуульд яван өөрөө бүхнийг төлж ирсэн. Гэр бүл, найз нөхөд зэрэг хүмүүсээс болоод үргэлж цөхөрч байсан ч тэр Бурханд үйлчлэх хүсэл мөрөөдлөө гол зорилгоо болгож, хичнээн хэцүү байхаас үл хамааран энэ замаасаа ухраагүй. Чөтгөрийн дайралт хийгээд сэтгэл хөдлөлийн шаналал байсан ч гэсэн Бурханы үгийг тунхаглагч болхын тулд хүнд хэцүүг даван туулсан. Др Химерс Бурханы үнэнийг хэлхийн тулд дарамт шахалт, хавчлага зовлон бүрийг туулан гарсан. Тэр амьдралын гал дундуур туулан гарч чадсан учраас үнэний төлөөх бадамлах бамбар болсон.

Др Химерс байнга хамгаалхыг тэмүүлж байдаг Бурханы Үгийн үнэнд маш хүчтэй итгэдэг. Өөрт нь амар учраас ямар нэг худал зүйлийг хүлээн зөвшөөрөн нийцэж амьдардаг нэгэн тэр биш. Ийм жишээ түүний амьдралын турш өчнөөн болж байсан. Библийг эсэргүүцэн үгүйсгэх байдал сургууль дээр нь болох үед тэр зүгээр гараа хумхиад чимээгүй байгаагүй. Сургуулийн элсэлт, төгсөлтөд эрсдэл авчрах магадлалтай байсан ч Др Химерс Библи рүү дайрч байсан либерал үзэлт хүмүүстэй тэмцэлдсэн. Тэр хичээлээ дуусгаж, сургуулийн сонинд өгүүллэгүүд бичиж, дотуур байрандаа залбирлын цуглаан өрнүүлж байсан; Библийн үнэнийг үгүйсгэх худал хуурмаг бүхний эсрэг тэмцэлдэхийн тулд тэр өөрт байгаа бүх боломжоо ашиглаж байсан. Библийг хамгаалахын тулд хийж буй тэмцлийг нь зогсоох зорилгоор сургуулийнх нь захирал Др Химерсийг өрөөндөө дуудах үед ч тэр бууж өгөөгүй. Харин эсрэгээр нь тэр сургуулийнхаа либерал үзлийн эсрэг ном хүртэл бичсэн. Тэр Библийн төлөөх тулаанд цэх зогсон хүчтэй байсан.

Зарим нь шүүмжилж, нөгөө хэсэг нь гомдоллож, тэр бүү хэл бусад нь бууж өг хэмээн ятгаж байсан ч Др Химерс эр зоригтойгоор тэмцэлдсээр байсан. Түүний Бурхан болон үнэний төлөөх үзэл бодол нь хэдий үхэж болзошгүй байсан ч гэсэн чөтгөрийн хүчний эсрэг сэлмээ суглаад тэмцэлдэхээс ч сийхгүй тийм агуу тууштай юм. Др Химерс амьдралыг боолчлолын гинжээр худалдах адил тийм ихээр хайрладаг хүн биш. Бусад хүмүүс амар тайвныг боолчлолд орон худалдан авч байхад тэр бол тулалдаж буй эр хүнээрээ байдаг.

Холливууд Христийн нүүр рүү нулимж байхад Др Химерс Аврагчийнхаа нүүрийг арчихаар хөдөлж байсан. Үүнээсээ болоод тэр дайралтад өртсөн. Түүний эсрэг өгүүллэгүүд бичигдэж байсан ч тэр Христийг хамгаалсаар байсан! Үүнээс болоод тэр олон найз нараа алдсан. Гэсэн ч зөвийг хий гэсэн үүрэг нь Др Химерсийг зүгээр суулгалгүй, тэмцэлдэн тулалдах байдалд оруулдаг байсан.

Нийгэм тэрчигээрээ эмэгтэй хүн “аборт хийлгэх нь өөрийнх эрх” хэмээн зөвшөөрч буй мэт санагдсан үед Др Химерс өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг алах явдалыг эсэргүүцсэн. Бусад хүмүүс их л сайндаа санаа зовж, буяны үйлсэд хандив өргөж байхад Др Химерс харин тэдэнтэй адил байгаагүй. Тэр миний аавтай хамт үр хөндөлт хийдэг эмнэлэгийн үүдэнд суудаг байсан. Бусад хүмүүс бороохой шийдэм барьсан морьтой цагдаа нар ирэх үед орхиод явж байхад Др Химерс өөрийнхөө итгэл үнэмшлийнхээ төлөө зогссоор байсан. Тэр ямар ч эргэлзээгүйгээр хүүхдийн амь болон эмэгтэйн эрхийг хамгаалах тал дээр бат зогсодог байсан. Тэр бүхий л хичээл зүтгэлээрээ чуулганаа удирдан хоёр ч үр хөндөлт хийдэг эмнэлгийг хаалгасан. Тэр үр хөндөлтийн эсрэг тууштай бөгөөд зоригтой байсан.

Мөн дараа нь манай чуулганы тулаан бас байсан. Манай “өмнөх удирдагч” чуулганаа орхин явсан. Түүний турхилтаар 400 гаруй гишүүд хамтдаа явсан. Чуулган маань бараг л энэ байраа алдах шахсан. Чуулган тэр чигээрээ дампуурлын ирмэгт ирсэн. Нэгэн алдартай номлогч Др Химерсийг энэ чуулганаа орхиод хотын захын нэгэн том чуулганы пастор болооч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэр живж буй завинаас үсэрч гарах боломжийг Др Химерст санал болгосон! Тэр түүнд “Энэ бол эндээс гарах сүүлчийн боломж” шүү гэж хэлсэн. Олон пасторууд ийм санал ирвэл орхиод явах байх. Гэхдээ гишүүд нь оргон зайлж, санхүү нь эрсдэлд орсон – ийм сүмдээ Др Химерс үлдсэн! Др Химерс энэ чуулганы төлөө тэмцэлдэхээр шийдсэн. Түүний сүнслэг урам зориг хийгээд мөнгө болон цагаа өргөсөн итгэмжит хүмүүсийнх нь ачаар өнөөдөр бид Лос-Анжелс хотын гол төвд өөрийн гэсэн байртайгаар чуулганаа өргөж байна! Барууны орнуудыг хамгаалах дайнд Винстон Черчилл Гитлертэй тулгарсан шиг тэр бас боломжгүй тийм сорилтод урам зориг хийгээд эрч хүчтэйгээр тулалдахаар үлдсэн.

Др Химерс нутгийн чуулганы чухлыг мэддэг. Др Химерс чуулганы амжилт гэдэг бол миний бүх амьдралын утга учир хэмээн үргэлж хэлдэг. Тэр зөвхөн энэ чуулганд ч бус, бүр бүх дэлхийн чуулгануудад маш их хайртай. Чуулган хүчтэй байна гэдэг бол түүний чин хүслэн. Түүний жинхэнэ ялгарах шинж тэмдэг гэдэг бол чуулганы амьдралтай салшгүй холбоотой. Тэр Христ болон спортын супер одууд, улс төрийн магнатууд, эзлэн түрэмгийлэгч нарын дунд орших энэ чуулганы улмаас нэг санаагаар тууштай байдаг. Тэр чуулган гэдэг бол Христийн сүйт бүсгүй гэдгийг мэддэг бөгөөд ийм учраас тэрээр чуулганы сайн сайхны төлөө залбирч, тулалдаж, тунхаглаж байдаг.

Хэн нэгнээр буруутгагдан, эргэлзэн тээнгэлзэх нь байсан ч гэлээ Бурханд үнэнчээр үлдсэн Протестант удирдагчид Др Химерсийг хүндэтгэн дэмжиж ирсэн. Тэдний нэг бол үндэсний хэмжээнд алдартай евангелист, “Библийн дагуух Евангелизм” хэмээх номыг хянагчаар удаан хугацаанд ажиллаж байгаа Др Роберт Л.Сумнер юм. Хорьдугаар зууны Христ итгэгч гол хүмүүсээр хүрээлэгдсэн Др Сумнер жинхэнэ Бурханы хүмүүсийг мэддэг байсан. Др Сумнер Др Химерсийн талаар ийнхүү бичсэн,

“Др Химерс урьдаас төлөвлөн зориудаар гэм нүглээр дүүрэн Лос-Анжелс хотын зүрхэн тушаа газарт сайнмэдээ дэлгэрүүлэх, евангелист, библийг заадаг чуулганыг босгон байгуулсан. Энэ л үүднээс би түүнийг хотын зах руу нүүж буй бусад евангелист чуулгануудад бүү нэгдээрээ гэдгийг зөвлөнө... Хэдий хаа хамаагүй хүмүүс түүний эсрэг байх үед ч өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуух Үнэний төлөө бат зогсохыг хүсэж байгаа ийм эр хүнийг би бахдан хүндэлдэг. Роберт Лесли Химерс бол ийм төрлийн Христийн үйлчлэгч итгэгч юм! Америкийн хамгийн их гэмээр дүүрэн хотуудын нэгнийх нь гол зүрхэнд оршиж буй чуулганд үйлчлэхээс гадна дээр нь нэмээд хэдий нутгийн чуулган боловч цуглаан нь Испани, Хятад хэлээр “шууд” орчуулагдан явагддаг – мөн олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.”

Др Химерсийн амьдрал болон үйлчлэлийг тодруулан харуулсан агуу хүчний илэрлийг хэдэн арван жилийн турш сайнмэдээний үйлчлэгчээр ажилласан Др Сумнер хүлээн зөвшөөрсөн юм!

Др Химерс бол алсын хараатай хүн юм. Хэдий бусад хүсэл найдвар нь бүтэлгүйтэж байсан хэцүү цаг үед ч гэсэн Бурхан агуу зүйлсийг гүйцэлдүүлнэ гэдэгт итгэдэг. Тэр бүх дэлхий даяар байгаа пастор болон мишионеруудад номлолын бичвэр болон бусад материалуудыг вебсайтаар дамжуулан түгээхийг урьдчилан харсан. Ийм төрлийн оролдлого урьд өмнө хийгдэж байсан хийгээд сонсогдож байгаагүй юм. Бүх дэлхий даяар улс орнууд ямар нэг онцлог зүйл хийхээр хичээж байсан ч тэр энэ агуу даалгаварт тус нэмэр болох зорилгоор номлол бэлтгэх арга барилаа өөрчилсөн.

Түүний үйлчлэлийн ихэнхи хэсгийн тухайд Др Химерс номлолоо бичээд тунхагладаг. Библи болон номлолын бусад материал ашиглах боломжгүй тэр улс орны Христ итгэгчид хэзээ ч хамаагүй аваад ашиглах боломжтой байдлаар номлолоо бэлдэхийг тэр хүссэн. Ийм учраас тэр номлолоо нэг бүрчлэн бичиж, хэвлэсэн материалаасаа номлолоо хийхээр шийдсэн. Ийм их удаан хугацаанд үйлчлэл хийснийхээ дараа ихэнх номлогчид өөрсдийнхөө номлол бэлтгэх аргаа өөрчлөхгүй байх байсан, харин Др Химерс бол алсын хараатай хүн юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам Др Химерсийн номлолыг бараг бүх дэлхийн улс орнуудаас уншиж байгаа бөгөөд 2016 он гэхэд л зөвхөн сая таван зуу гаруй хүмүүс вебсайт руу нь хандсан байна.

Бүх л төрлийн хүмүүстэй харилцаатай болох тийм пастороор үргэлж байхын тулд Др Химерс бусад хэлээр өөрийнхөө номлолыг орчуулах тусгай ажлыг эхлүүлсэн. Анхандаа номлолын бичвэрүүд ердөө хэдхэн хэл дээр л орчуулагдаж байсан. Гэхдээ Др Химерс ямар ч хэлний саад байхаас үл хамааран бүх дэлхийд хүрэх өөрийн алсын харааныхаа дагуу үргэлжлүүлсээр байсан.

Өнөөдөр Др Химерсийн номлолын бичвэр дэлхийн 35 хэл дээр орчуулагдаж байна! Эдгээр номлолууд нь гурав дахь ертөнцөд байгаа мишионер болон пасторуудад үнэхээр тустай, ерөөлтэй ажил болж байгаа. Эдгээр номлолууд сүнснүүдийг сэргээж, авралд Есүс гарцаагүй хэрэгтэй гэдгийг харуулахад нандинаар хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдний зарим нь номлолуудыг уншиж байхдаа өөрчлөгдөж байна. Дэлхийн 35 хэл дээр орчуулагдсан номлолтой байх нь алсын хараагаа авч, зориулалт хийхэд хүргэсэн ч гэлээ Бурхан үүнийг Христ итгэлийн дэлхийд нөлөөлөх хүчирхэг зэвсэг болгон ашигласан.

Тулаан хичнээн хүчтэй байхаас үл хамааран Др Химерс Бурханы алдрын төлөөх тавцанд зогсох хүнээр байхын тулд тэмцэлдсээр байна. Хэдий бусад олон хүмүүс Христийн Сайнмэдээг мартсан ч гэсэн тэр үүнийг номлосоор байгаа. Бусад бүх хүмүүс хуучны гал цогтой дүрэлзсэн хуучны арга барилаас татгалзаж байхад тэр ийм аргаар номлосоор байна. Тэр Есүс Христэд итгэх итгэл болон Бурханы хүч чадал, ивээл нигүүлслээр жинхэнэ өөрчлөлт болдог гэдэгт итгэдэг бөгөөд хэнийг ч Тамд орох аюултай байдалд өөрийгөө оруулах тийм зүйлсийг сонсгохгүйн төлөө байдаг.

Залбирал нь хэлбэр төдий чухал биш болсон тэр үед Др Химерс залбиралд хариулдаг Бурханы хүчинд итгэж байсан. Бусад чуулган нөгөө чуулганаас гишүүдийг нь хулгайлсанаар өргөл нь нэмэгдэнэ гэсэн найдлага тавин хөөцөлдөж байх тэр үед Др Химерс дэлхийгээс залуусыг сайнмэдээнд дагуулахад найдаж байсан. Бусад чуулган үйлчлэлээ ар араасаа цувран хааж байхад Др Химерс чуулганы нандин чухал гэдэгт итгэж байсан. Бусад олонх хэсэг нь хүнийг амь хийгээд хүч чадлаа алдсанаас нь эхлээд нядалгаанд бэлтгэн бордох адил таатаа нөхцөлд байхад Др Химерс амьд Христ итгэгч нарт итгэж, тэдний төлөө тэмцэлдэж байдаг.

Энэ цагт Др Химерс номлохоор гарч ирнэ. Гэхдээ эхлээд ноён Гриффит гарч ирээд Др Химерсийн дуртай “Урагшилцгаая, Христийн цэргүүдээ” магтууг дуулна.

НЯМ ГАРАГИЙН ОРОЙН ТӨЛӨӨХ ТУЛАЛДААН

(ТУЛАЛДААНЫ ХАШХИРААН ЦУВРАЛЫН ДУГААР НЭГ)

THE BATTLE FOR SUNDAY NIGHT
(NUMBER ONE IN A SERIES OF BATTLE CRIES)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 15, 2017

“Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.” (Иуда 3).

Энэ өглөөнөөс эхлээд бид дайны хашхираан гэсэн цувралаа эхлэх болно. Үүгээр бид “жинхэнээсээ итгэлийн төлөө тэмцэх” болно. Манай чуулганууд дахь олон хуурамч сургаал болон заль мэхийн эсрэг бид ярих болно.

1963 онд Жон Ф Кеннеди ерөнхийлөгч Нэгдсэн Улсын анхны хүндэт иргэнээр Черчиллийг болгосон. Ерөнхийлөгч энэ агуу туршлагатай тулааны баатрын талаар “Тэр Англи хэлийг хөдөлгөөд үүнийг тулаан руу илгээсэн” хэмээн хэлсэн. Дэлхийн II дайны үеэр хэлсэн агуу илтгэлүүдийн нэгэнд Черчилл ийнхүү хэлсэн, “Их уршиг дэлхий даяар тохиох үед хүмүүсийн сэтгэл зүрх шаналж, гэр орон, эд хөрөнгөө орхиж, ая тухтай байдал, эд баялаг, аз жаргалтай байх хүсэл эрмэлзлээсээ ухрахаас өөр аргагүйгээр биднийг хүндээр дарж буй зовлонд хариу үзүүлэх нь бид бол амьтан биш бөгөөд цаг үе болон байгаа газарт маань ямар нэг зүйл болж байхад бид хүссэн хүсээгүй үүргээ биелүүлэх болно.”

Бид өөрсдөө олон тулаан дундуур явж байна. Номлогч оюутан нартаа аймшигтай хуурамч номлолуудыг заадаг тэдгээр сургуулиудын талаар Америк дахь Өмнөд Баптист чуулган бүрд бид танилцуулга, захиа бичих маягаар арга хэмжээ авч ирсэн. Миний испани гаралтай залуухан эхнэр маань Пенсилваниагын Питтсбург дэх Өмнөд Баптист Цуглааны утга зохиолын ангийг амжилттай дүүргэх үедээ ойролцоогоор зургаан сартай жирэмсэн байсан. Хэдий насанд хүрсэн эрчүүд манай эхнэрийг хэвлийдээ хүүхэд тээн хичнээн хэцүү байгааг мэдэж байсан ч гэсэн тэд түүний нүдний өмнө хичээлээсээ шантарч, жинхэнээрээ хараан зүхэж байсан. Бид өрөөндөө буцан ирэх үед хань минь надаас миний хариулж чадахааргүй зүйлийг асуусан. Тэр ингэж хэлсэн, “Роберт, эдгээр хүмүүс яаж жинхэнэ Христ итгэгч байж чадах юм бэ?” Тэдний олонх нь Өмнөд Баптистаас илүүтэй Тамаас ирсэн чөтгөрүүдтэй адилхан мэт санагдсан. Есүсийн бие үхлээс амилаагүй – харин зэрлэг нохдод идүүлсэн, Мосэ гэж хүн ер нь байгаагүй, Паулын захидлууд бол Элчээр бичигдээгүй зохиомол хэмээн номлодог тэдний сургуулийн профессор багш нар нь манай эхнэрт сайн үнэлгээ өгсөнд нь тэд эхнэрт маань маш их уурласан байна. Гэсэн ч бид тасралтгүйгээр сургалтын талаар залбирч, үүний талаар захидал бичиж, жил дараалан үргэлжлүүлсээр байсан – эцэст нь бид ялж, Америкийн Өмнөд Баптист сургуулиас эдгээр чөтгөрт автсан хуурамч багш нар халагдсан юм. Бурханы тусламжтайгаар бид энэ тулаанд ялсан!

Нөгөө хэсэг нь үр хөндөлтөөр хүүхдүүдийг харгисаар устгах явдалыг зогсоох нэрийдлээр мөнгө (тэд өөрсдийнхөө хармаанд хийдэг) цуглуулж байхад – мөн бусад нь зөвхөн өөрсдийнхөө төлөө л мөнгийг цуглуулж байх зуур манай чуулган өөрсдийнхөө хүмүүсийг илгээж, улмаар эдгээр цусанд хутгалдсан эмлэгүүдээс хоёрыг нь хаалгасан! Нэгэн удаа Др Каган бид хоёр эдгээр эмнэлгийн яг үүдэн хэсгийн явган хүний зам дээр нь суусан – морь унасан цагдаа нар биднийг бүчин авч, биднийг гавлаад хорино хэмээн сүрдүүлж байхад ч гэсэн бид тэндээ суусаар байсан. Гэхдээ тэд бидний хөдлөх шинжгүй байгааг хараад мориныхоо амийг эргүүлээд биднийг орхин явсан. Бурханы тусламжаар бид дахиад л энэ тулаанд ялсан!

Юниверсал Пикчерсийн тэргүүн Лю Вассермэн Христийг Магдалийн Мариатай бэлгийн харилцаанд орж байгаа байдлаар дүрсэлсэн ёс бусын муухай кино найруулах үед бид Вассермэний Беверли Хиллс дэх гэрийнх нь үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэн очсон. Бидний энэ тэмцэл Англи, Испани, Израйль, Франц зэрэг улсуудын сонингын эхний нүүрэнд гарч, тэрбайтугай Грект энэ киноны эсрэг тэмцлийн очыг бадраасан! Манай олон тэмцэгч нар хоёр долоо хоног шахуу бүх л телевизийн мэдээгээр – орой бүр гарсан. Юниверсал Пикчерсийнхэн Христийн нэр төрийг гутаасан кино дахиж хэзээ ч хийхгүй болтлоо бидний жагсаалаас айсан байсан! Бурханы тусламжаар бид дахиад л тулаанд ялсан!

Петр С.Ракмэн гэдэг хүн Кинг Жемс Библийн үгс бол алдаа мадаггүй бөгөөд тэдний орчуулгаар Грек болон Еврей хэл хүртэл засварлагдаж байгаа хэмээн зааж эхлэх үед хэдэн зуун хүнтэй чуулганууд Ракмэний энэ тэрс үзлээс болж зуу орчим чуулганууд хуваагдаж байсан. Би чуулгануудад өргөнөөр хэвлэгдэн тархсан - “Ракмэний үзэл илчлэгдсэн нь” нэртэй номоо бичсэн. Та нар манай www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болон энэ ном нилээд өргөн тархсан учраас өнөөдөр энэ бол үнэ хүндгүй сэдэв болон хувирсан. Тиймээ, Ракмэний чөтгөрийн энэ үзлийн эсрэг тэмцэл Бурханы тусламжаар дахиад л бид ялсан!

Тэгээд Ричард Оливас гэх хүн биднийг орхиж, өөрсдийнхөө 400 гаруй хүмүүсийг дагуулаад манай чуулганаас явсан. Би өөрсдийнхөө хүмүүсийг өсгөж, энэ чуулганы байр аврагдах хүртэл тэдний аравны нэг болон өргөлөөс давсан 16,000 ам.долларыг сар бүр төлсөнөөр манай чуулганыг мөхөөх гэсэн Оливасын төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Дахиад л бид Бурханы тусламжаар энэ тулаанд ялсан!

Гэхдээ манай бараг бүхий л чуулгануудыг бүрмөсөн устгаж чадах – тийм их аюултай тулаан өнөөдөр бидэнд тулгараад байна. Христийн зарц хүний хувьд үүний эсрэг анхааруулах нь миний үүрэг юм. Энэ нь манай чуулгануудыг муутган мөхөөсөөр байна. Энэ бол Лаодик үзэл (зүгээр л гайхамшиг харан зүтгэлгүй байх үзэл. орчуулагчаас) хэмээх хуурамч сургаал юм. Энэ бол чуулгануудыг өөрсдийнхөө Ням гарагийн оройн цуглаанаа хаах хэрэгтэй гэдгийг түгээдэг үзэл юм. Энэ хуурамч аюултай номлолын эсрэг бид “жинхэнээр тэмцэх” (Иуда 3) болно. Бид үүний эсрэг бүхий л хүчээрээ тэмцэх болно.

Манай чуулгануудын байдлын талаар төгс дүрслэлийг Есүс Матай 25:5-д өгүүлсэн байдаг. Хэдэн сая евангелист болон фундаменталистууд зүйрмэглэн унтсаар байна. Христийн дахин ирэл маш ойрхон ирж байтал манай чуулганууд унтсаар л байна! Одоо бид чуулганууд оройн үйлчлэлээ ар араасаа цувран зогсоож байгааг мэдэж байгаа. Тэр үе ойртон ирэхэд – бидний мэдэж байгаа шиг дэлхий төгсгөл рүүгээ ойртож - унтаж буй чуулганууд үүдээ хааж буй нь – эцсийн өдрүүдийн шинж тэмдгийн нэг нь юм байна гэдэгт би итгэж байгаа. Есүс ийнхүү хэлсэн,

“Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв” (Матай 25:5).

Эш үзүүллэг бидний эсрэгмэт санагдах үе байлаа ч гэсэн – бид тулалдсаар байх болно – тэгээд зарим нь сонсож аврагдах болно. Ням гарагийн оройн цуглааныг хаана гэдэг бол Баптистууд болон бусад ийм төрөл бүрийн дундах сүүлчийн хэв маяг юм. Өмнөд Баптистууд, тусгаар Баптистууд, “дэвшилтэт” ББФАй чуулганууд, тэр бүү хэл Боб Жонсийн зарим үндсэн чуулганууд Ням гарагийн өглөөний цуглааны дараах Оройн цуглаанаа хаасаар байна – Америкийн нэг захаас нөгөөх хүртэл. Ням гарагийн цуглаан маш хурданаар өнгөрсөн үеийн зүйл болон хувирч байна.

Энэ нь манай чуулгануудын архаг өвчтэй болсоныг харуулдаг. Энэ бол гарцаагүй эерэг тэмдэг биш. Ямар ч архаг өвчний хувьд өвчний онош бүрэн тодрох хүртэл эмч эдгээх жор бичиж өгөх боломжгүй. Энэ номлолд дурьдагдсан өвчтөнийг (оройн цуглаанаа хааж буй чуулганууд) бид яг л эмч шиг шинжилж, шалтгааныг нь тодруулж, тэгээд эм болон сувилалыг эмчилгээтэй нь санал болгоно. Эдгээр чуулгануудын өвчнийг дөрвөн аргаар оношилж болно.

I. Нэгдүгээрт, манай чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа хааж байгаа нь ихэнх Протестантуудад тохиолдож байгаа нилээд орчин цагийн хэв маяг нь юм.

Методистууд ойролцоогоор 1910 оноос Ням гарагийн цуглаанаа зогсоож эхэлсэн байдаг. Пресбитарианчууд ойролцоогоор 1925 оноос Ням гарагийн цуглаанаа зогсоож эхэлсэн. Америк Баптистууд (анх Хойд Баптист гэдгээрээ танигдсан) 1945 онд. Өмнөд Баптистууд үүнийг ойролцоогоор 1985 оноос хийж эхэлсэн. Энэ хэв маяг тэдний урсгалуудын “дэвшилтэт” номлогч нарын дунд дэлгэрч эхлэхэд нь аливаа анхдагч Баптист чуулганууд шиг Библид итгэдэг Методист, Пресбитариан, Америкийн Баптистуудад үүнийг сануулах хэрэгтэй байсан.

Өнөөгийн Методист, Пресбитариан, Америкийн Баптистуудыг хар! Жил ирэх тусам тэдний гишүүдийн жагсаалт агшин багассаар байна. 1900 оноос эдгээр гурван урсгалууд хэдэн зуун мянган гишүүдээ алдсаар байна. Хэдэн мянган чуулганууд нь үүдээ бүрэн барисан. Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосон нь тэдэнд тус дэм болсонгүй. Энэ нь зөвхөн сүйрэл рүү гулсан орох зам нь болсон.

Методист, Пресбитариан, Америкийн Баптистуудыг сүйрүүлсэн яг энэ замыг өнөөдөр олон чөлөөт Баптистууд дагах үедээ өөрсдийгөө “сүүлийн үеийн” шинэ дэвшилтэт сэтгэлгээтэй байна хэмээн боддог. Калифорниагын Сан Диегогын ойролцоох Жим Байз хэмээх нэгэн чөлөөт Баптист ийнхүү хэлсэн байна, “Би эрс алхам хийж байна! Би Ням гарагийн оройн цуглаанаа хааж байна!” Энэ цуглаанд нь тустай хэмээн бодож байгаа, гэхдээ миний бодлоор энэ нь түүний цуглаанд ердөө хор уршиг л учруулах болно. Энэ хүн шиг урвагч – Христээс урвах шалтаг хайсан нэгэн номлогч руу би утасдсан! Эдгээр хүмүүсийн хийж байгаа зүйлс нь миний дээр дурьдсан “гол” чуулгануудад үйлдсэн зүйлтэй яг адилхан юм. Одоо Өмнөд Баптистууд жил бүр 200,000 хүнээ алдаж байна. Үүний шалтгаануудын нэг нь тэдний олон чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосонд байгаа юм.

Винстон Черчилл нэг удаа ийнхүү хэлсэн, “Түүхээс сур! Түүхээс сур!” Тэрээр, “Чи өнгөрсөнөө тодорхой харж чадах нь ирээдүйгээ тодорхой харах боломжтой болно” гэж хэлсэн. Ийм л учраас “Гол” Протестант болон Баптист чуулганууд өнгөрсөн үед Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосоноор юу болсон гэдгийг мэдэх нь чухал юм. Тэднийг татгалзал, ялзрал, бүрэн сүйрэлд ороход нь энэ үйл явдал хэрхэн дэм болсон гэдгийг ойлгоход энэ нь чухал хэрэгтэй юм.

Өнөөдөр уламжлалт “гол” чуулгануудаас өмнө байснаасаа маш цөөхөн нь л ердөө үлдсэн байна. Нэгдүгээрт тэд залбиралын цуглаанаа зогсоосон. Дараа нь тэд оройн цуглаанаа хаасан. Одоо тэд Сүнснээс татгалзаж байгаа! Энэ бол бидний үе дэх Баптист болон бусад чуулгануудын дунд тохиолдож байгаа адилхан зугтах аргагүй үр дагавар байх болно.

II. Хоёрдугаарт, Ням гарагийн оройн цуглаанаа хаасан нь “десишинизм”-ийн үр дагаваруудын нэг юм.

Бид Today’s Apostasy хэмээх номондоо 19 дүгээр зууны дунд үед алдартай Протестант болон Баптист чуулгануудад Чарльз Г.Финней “десишинизм”-ийг дэлгэрүүлсэн талаар дурьдсан. Финнейгийн “десишинизм” нь аврал бол хүний сүнсэнд явагддаг Бурханы ажил гэсэн Библийн ойлголтыг хүн өөрөө “Христийн төлөө шийдвэр” гаргах өнгөцхөн байдлаар аврагдаж болно гэсэн санаагаар орлуулсан. Энгийн нэг залбирал эсвэл бие махбодийн хариу үйлдэл нь хуучин цагийн Библийн өөрчлөлтийн талаарх үндсэн санааны байр суурийг эзлэх болсон. Ингэснээр Протестант болон Баптист чуулгануудын гишүүдийн жагсаалт нь хэдэн сая орхигдсон хүмүүсээр дүүрэх болсон. Өөрчлөгдөөгүй хүмүүс долоо хоногт хоёр удаа чуулган руу явахыг хүсэхгүй – ингээд Финнейгийн үзлийг өвлөн авсан эдгээр чуулгануудад ердөө хэдэн аравхан жилийн дараа Ням гарагийн оройн цугларалт үзэгдэхээ болисон. Өөрчлөгдөөгүй хүмүүс Ням гарагийн оройн цуглаанд ирэхгүй нь тодорхой! Яг ийм зүйл Америк даяарх “уламжлалт” чуулгануудад одоо тохиолдож байна!

Миний залуудаа оролцож байсан Баптист чуулган бүрд Ням гарагийн оройн цуглаан өргөдгүй цуглаан гэж бараг байгаагүй. Гэмээ бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл хараахан дахин төрөөгүй хүмүүс л оройн цуглаанд ирдэггүй гэдгийг бид бүгдээрээ ойлгодог байсан. Харин бид үргэлж тэргүүн эгнээнд явж байсан. Миний залуу үеийн Ням гарагийн оройн цуглаан бол үргэлж л хамгийн шилдэг цугларалт болдог байсан. Дуулах нь шилдэг байсан. Номлол нь хүчтэй. Хэн нэгний сүнсийг уруу татан унагаадаг чуулганы өөрчлөгдөөгүй хүмүүс тэнд ирдэггүй байсан учраас тийм байсан. Өнгөрсөн жаран жилээ эргээд харахад бодогдсон зүйл бол энэ байна.

Өнөөдрийн манай чуулганд хүн бүр Ням гарагийн орой буцан ирээд оролцдог. Үүний учир нь та нар ингэж явсаар сурсан гэж би боддог. Гэхдээ үүнээс гадна манай чуулганы хүн бүр чуулганы гишүүн болохоосоо өмнө жинхэнээсээ өөрчлөгдөх явдалд бид тодорхой анхаарал халамж хандуулсаны үр дүн гэдэгт би итгэдэг. Би өөрчлөгдөөгүй, Ням гарагийн оройн цуглаанд ирэхгүй тийм хүнд маш хурдан усан баталгаа хийхээс илүүтэйгээр тэр хүнийг жинхэнээсээ өөрчлөгдөх хүртэл удаан хүлээх нь дээр гэж үзнэ!

“Десишинизм” бидний чуулганы жагсаалтыг орхигдсон хүмүүсээр дүүргэж байгаа – бөгөөд одоо бид үүнийхээ үнийг төлж байна. Тэд аврал аваагүй учраас Ням гарагийн орой цуглаанд очих хүсэлгүй байдаг! Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Өмнөд Баптист чуулган хагас сая гишүүнээ алдсан шалтгаануудын нэг нь энэ юм!

III. Гуравдугаарт, Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь хэд хэдэн тооцоолоогүй үр дагаварууд авчирдаг.

Миний дурьдах эдгээр үр дагаваруудаас гадна бүр их сөрөг нөлөөнүүд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ одоо би санаанд буусан хэдээс цөөхнийг нь энд хэлье.

1.  Чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь өөрсдийнхөө хүмүүсийг бусад чуулган руу явуулан сүйрлийн зам руу нь хөтлөх үүд хаалгыг нээж өгдөг. Саяхан Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосон нэгэн номлогч ийнхүү хэлсэн, “Энэ нь намайг өөр бусад чуулган руу явах боломжтой болгосон.” Одоо тэр Ням гарагийн орой өөр номлогч нарыг сонсох боломж гарсан нь гайхалтай хэмээн бодсон. Харин би “Түүний хүмүүс яаж байгаа бол? Тэдний зарим нь бас ийм зүйл бодохгүй гэж үү?” хэмээн бодсон. Эдгээр хүмүүст юу тохиолдох бол? Шилдэг хүмүүс Ням гарагийн оройн цуглаанд явахыг хүссээр байгаа гэдгийг санаарай. Гэхдээ тэд хаашаа явах вэ? Тэд ойролцоох гудамны чарисматик чуулган руу явах уу? Энүүхэн энэ буланд байдаг “Ухаалаг” хэмээх номлол хийдэг шинэ-евангалист Библийн багш нараар тэд сүйрэл рүүгээ явахгүй гэж үү? Би тэдний зарим нь тэгэх болно гэж хэлэх байна – мөн бид Ням гарагийн оройн цуглаанаа зогсоовол бид өөрсдийнхөө шилдэг хүмүүсийг алдах болно.

2.  Чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь долоо хоногийн сайнмэдээ тараах агуу боломжуудынхаа нэгийг алддаг. Нэг пастор надад Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосон чуулганы талаар ярьсан. Тэд оройн цуглааныхаа оронд өглөөнийхөө цуглааны дараа хүмүүстээ сэндвич талх өгөөд тэгээд шууд үргэлжлүүлээд заал руугаа ороод дараагийн цуглаанаа хийдэг байсан талаар хэлсэн. Ингэснээр хүмүүс гэртээ харихаар Ням гарагийн үдээс хойш 2 цагт гарах болдог. Энэ номлогч надад “Тэд маш их Библи үздэг” хэмээн хэлсэн. Гэхдээ Ням гарагийн оройн цуглаан нь “тэдэнд илүү их Библи заахад” зорилго нь байдаг гэж үү? Үгүй ээ, огтхон ч үгүй! Олон жилийн турш зөв цуглаанууд Ням гарагийн оройн цуглааныг сайнмэдээний төлөөх цугларалт болгон хийдэг байсан. Хуучны Баптист чуулгануудын маш их анхаарал хандуулдаг зүйлсийн нэг нь энэ байсан гэдэгт би итгэдэг. Хүмүүс Ням гарагийн орой ах дүү хамаатан садан, найз нөхөд, танил хүмүүстээ сайнмэдээ сонсгохоор энд авчрах дуртай байсан. Ингээд оройн чуулганд зориулан гээгдсэн хүмүүсийг “эрэн хайх” ажлыг Ням гарагийн үдээс хойш гишүүд нь хийснээр чуулган олон сайхан хүмүүсийг босгон байгуулдаг байсан. Үргэлжлүүлэн библи заахын тулд өглөөний цуглааны дараа та нар хүмүүст хоол өгч болно, гэхдээ энэ нь Ням гарагийн оройны бидний Баптист чуулганыг босгон байгуулахад тус нэмэр болдог сайнмэдээ тараах ажлыг устгадаг! Миний найз пастор өөрийнх нь сүмийн идэвхтэй хүмүүсийн нэг нь аврагдаагүй байх үедээ манай Ням гарагийн оройн цуглаанд “нэг ороод гарах” зуураа таалагдаад ирэх болсон тухайгаа надад хэлж байсан.

3.  Чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь залуучуудад хүрч, тэднийг дагалдагч болгох гайхамшигтай боломжоо алдахад хүрдэг. Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь гэртээ байж, зурагт үзэж, эртхэн орондоо орох дуртай хөгшин хүмүүст л энэ нь зөвхөн таалагддаг гэдгийг санаарай. Ням гарагийн оройн цуглаанд явах дургүй хүмүүс ихэнхдээ гэрлэсэн болон настай хүмүүс л байдаг. Харин залуус өөрдсийнхөө төлөө юу хийх ёстойгоо мэддэггүй. Нутгийн сүмүүд бол өсвөр насныхан болон залуусын “хоёр дахь гэр” байх ёстой гэдэгт би итгэлтэй байдаг. Манай чуулганы ирээдүй бол тэдэнтэй хамт байх гэдэгт би итгэдэг. Настай хүмүүс гэртээ эртхэн харих хүсэлтэй байж болно. Гэхдээ чуулганы ирээдүй бол залуучуудын гарт байна. Тиймээс Ням гарагийн оройн чуулган эдгээр залуучуудын оюун бодолд нийцсэн байдлаар зохион байгуулагдах хэрэгтэй гэж би боддог. Хэрвээ бид залуучуудад – чиглэсэн Ням гарагийн оройн үйлчлэлтэй байвал бид тэдний анхаарлыг татаж, тэднийг Христ рүү хөтөлж, нутгийн чуулганы үйлчлэд тэднийг дасгалжуулж чадах болно. Нөгөө талаараа хэрвээ бид Ням гарагийн оройн цуглаанаа хаавал манай чуулганууд төд удалгүй хэдхэн буурал үстэй настай эмэгтэйчүүд нэгхэн цаг үргэлжлэх Ням гарагийн өглөөний цуглааны төлөө бараг л хоосон шахуу чуулганы байранд бөөгнөрсөн байдалтай байх болно – Тавь жаран жилийн өмнө Ням гарагийн оройн чуулганаа хаасан – ойролцоох буланд байдаг Методист чуулган шиг болно. Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосон чуулганууд бид Ням гарагийн орой бүрд номлолоо залуучууд руу чиглүүлэхгүй бол одооноос хэдхэн жилийн дараа яг адилхан байдалд орох болно гэдэгт би эргэлзэхгүй байна!

IV. Дөрөвдүгээрт, Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь жинхэнэ сэргэлт болох явцыг зогсоодог.

Би зөвхөн үүний талаар товчхон дурьдаж чадна, гэхдээ би сэргэлт нь үргэлж орой ирдэг талаар мэдэхээр хангалттай их түүхийг уншиж судлаад байна. Үнэндээ Бурхан сэргэлтийг Ням гарагийн оройд үргэлж илгээсэн байдаг!

Др А.В Тозер “Шөнө дундын дараах төрөлт” хэмээх нэртэй ном бичсэн. Энд тэрээр ийнхүү хэлсэн:

Сэргэлтүүд шөнө дундын дараагаас ирдэг гэсэн санаа нилээд үнэний хувьтай, сэргэлтүүдийн тухайд... тэдгээрийг маш ихээр хүсэн тэмүүлдэг тэдгээр хүмүүст л ирдэг... Мөн энэ нь шөнө дунд өнгөрөх хүртэл үйлчлэлээ үргэлжлүүлсээр байдаг тэдгээр ховор хүмүүст илүү тохиолдох боломжтой ер бусын [сэргэлтийн] явц байдаг. (A. W. Tozer, “Born After Midnight,” in The Best of A. W. Tozer, compiled by Warren W. Wiersbe, Baker, 1978, pp. 37-39).

Манай оройн үйлчлэл үргэлж шөнө дунд хүртэл явах хэрэгтэй гэж намайг хэлсэн гэж инээдтэй тайлбарыг бүү хийгээрэй, гуйж байна.

Хэдий тийм боловч хэдэн зуун өөрчлөлт явагдсан хоёр Баптист чуулганд болсон сонгодог сэргэлтийг харах ховорхон боломж надад тохиосон. Энэ хоёр сэргэлт хоёулаа шөнө хүртэл үргэлжилсэн оройн цуглаан дээр болсон. Эдгээр чуулгануудын нэгэн дээр гурван жилийн турш Бурханы – илгээсэн сэргэлт байсан тул хэдэн мянган хүн нэмэгдэж ирсэн. Эдгээр цуглаануудын олонх нь шөнө орой болтол үргэлжилж байсан. Өөр нэг чуулганд гуравхан сарын дотор таван зуун хүн нэмэгдэж байсан. Бурханы – илгээсэн сэргэлтүүдийн хоёр дахь нь Ням гарагийн оройн цуглаан дээр эхэлсэн. Анхны цуглаанд Ням гарагийн оройн цуглаан болон долоо хоног – шөнө хэмээх цуглаан бас байдаг байсан. Энэ нь Тэнгэрээс – илгээсэн сэргэлтийг авчирсан!.

Хэрвээ энэ хоёр Баптист чуулган оройн цуглаанаа хаасан бол ийм ерөөлтэй сэргэлтийг туулах байсан болов уу? Үгүй, тэд тэгэхгүй байсан! Др Тозерийн хэлсэн шиг сэргэлт нь “үүнийг маш ихээр хүсэн тэмүүлдэг тэдгээр хүмүүст л ирдэг” Хэрвээ бид сэргэлтийг маш ихээр хүсвэл Бурхан үргэлж жинхэнэ сэргэлтийг илгээдэг гол үйлчлэлээ хаахгүй байх болно.

Манай өөрийн чуулганы хувьд өнгөрсөн жил Бурхан гайхалтай сэргэлтийг илгээсэн. Хэдхэн шөнийн дотор хорин есөн залуусыг аварсан – тэд жинхэнээсээ өөрчлөгдсөн учраас энэ чуулгандаа байсаар байна. Эдгээр цуглаануудын бараг ихэнхи нь шөнө дөл хүртэл үргэлжилсэн.

Одоо би хараахан аврал аваагүй байгаа хүмүүст хандаад хэдэн үг хэлье. Та нар аврал авахын төлөө энэлэн шаналж байгаа юу? Та нар гэм нүглээсээ болоод шаналж байна уу? Та нар өөрсдийг чинь Там болон гэм нүглээс авраасай хэмээн Есүсийг хүсэн тэмүүлж байна уу? Тийм бол би нарыг өнөө орой буцаад энд хүрээд ирээрэй хэмээн хичээнгүйлэн гуйж байна. Жон Каган “Орхигдсон сүнснүүдийн төлөөх Тулаан” гэсэн номлол хийх болно. Энэ бол Есүсийг олох болон Түүний Ариун Цусаар гэм нүглээсээ аврагдахад тань туслах номлол – та нарыг уриалан дуудсан тийм номлол байх болно! Энэ орой Жоны эрч хүчтэй номлолыг сонсохоор ирнэ гэдэгт итгэлтэй байна!

Гэхдээ яагаад одоо аврагдахгүйгээр харих гэж? Яг одоо гэм нүглээсээ эргэн Есүст итгээрэй! Та нар Есүст болон зөвхөн Түүнд л итгэх үед Тэр та нарыг яг одоо гэм нүглээс чинь цэвэрлэх болно!

Одоо босоод “Юу ч үгүй, харин Есүсийн Цус” гэсэн магтан дуу 7-г дуулцгаая. Бид дуулах зуур та нар энд урьд гарч ирээд өвдөг сөгдөн залбираасай хэмээн би хүсч байна. Др Каган, Жон Каган бид нар та нарыг Бурхан Есүс рүү дагуулахад тань бэлдэх зорилгоор энд та нарт зөвлөхөөр, бас хамт залбирахаар зогсож байх болно. Загалмай дээр та нарыг аврахаар Цусаа урсгасан Есүс л зөвхөн та царыг цусаараа угаан гэмээс чинь аварч чадна. Бид дуулж байхад та нар ирээрэй. Одоо босоод 7 дугаар магтан дууг дуулцгаая. Энэ бол“Юу ч биш, харин Цус” гэсэн магтан дуу та нарын дууны номны 7-д байгаа.

Миний гэмийг юу угааж чадах вэ? Юу ч үгүй, харин Есүсийн Цус;
   Намайг юу дахин бүрэн болгох вэ? Юу ч үгүй, харин Есүсийн Цус.
Өө! намайг цас шиг цагаан болгосон урсгал хичнээн үнэ цэнэтэй вэ;
   Миний мэдэх эх булаг алга, Юу ч үгүй, харин Есүсийн Цус.

Миний уучлалын төлөөг би мэдсэн - Юу ч үгүй, харин Есүсийн Цус;
   Миний ариуслын төлөөг би гэрчилнэ-Юу ч үгүй, харин Есүсийн Цус.
Өө! намайг цас шиг цагаан болгосон урсгал хичнээн үнэ цэнэтэй вэ;
   Миний мэдэх эх булаг алга, Юу ч үгүй, харин Есүсийн Цус.

Гэмийг төлөх юу ч үгүй, Юу ч үгүй, харин Есүсийн Цус;
   Миний үйлддэг буян ямар ч тусгүй- Юу ч үгүй, харин Есүсийн Цус.
Өө! намайг цас шиг цагаан болгосон урсгал хичнээн үнэ цэнэтэй вэ;
   Миний мэдэх эх булаг алга, Юу ч үгүй, харин Есүсийн Цус.
(“Юу ч үгүй, харин Есүсийн Цус” Роберт Лаври 1826-1899).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме судраас уншина: Иуда 1-4.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
      (“Христийн цэргүүдээ, давшилцгаая” Sabine Baring-Gould, 1834-1924).


үндэс

НЯМ ГАРАГИЙН ОРОЙН ТӨЛӨӨХ ТУЛАЛДААН

(ТУЛАЛДААНЫ ХАШХИРААН ЦУВРАЛЫН ДУГААР НЭГ)
THE BATTLE FOR SUNDAY NIGHT
(NUMBER ONE IN A SERIES OF BATTLE CRIES)

Доктор Р.Л Химерс Жр

“Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.” (Иуда 3).

(Матай 25:5)

I.    Нэгдүгээрт, манай чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа хааж байгаа нь ихэнх Протестантуудад тохиолдож байгаа нилээд орчин цагийн хэв маяг нь юм.

II.   Хоёрдугаарт, Ням гарагийн оройн цуглаанаа хаасан нь “десишинизм”-ийн үр дагаваруудын нэг юм.

III.  Гуравдугаарт, Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь хэд хэдэн тооцоолоогүй үр дагаварууд авчирдаг.

IV.  Дөрөвдүгээрт, Ням гарагийн оройн цуглаанаа хаах нь жинхэнэ сэргэлт болох явцыг зогсоодог.