Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




САЙН МЭДЭЭ ТАРААГЧ ЗАЛУУГ ӨӨРЧЛӨХӨД ХЭРЭГЛЭГДСЭН ТАВАН НОМЛОЛ

FIVE SERMONS USED IN THE CONVERSION
OF A YOUNG EVANGELIST
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 9, 2016

“Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?” (Ром 10:14).


Миний ерөөсөө номлож байгаагүй хамгийн чухал номлолууд 2009 оны Зургаадугаар сард өгөгдсөн байж магад. Өнөө өглөө та нарын сонссон таван номлол бол нэгэн залууг өөрчлөхөд Бурханд хэрэглэгдсэн юм. Жон Самуел Каган аврагдахаасаа өмнө сонссон таван номлол тэдгээр нь байсан. Түүнээс хойш би Жоныг агуу номлогч болно гэдэгт огт эргэлзэхээ болисон бөгөөд түүнийг өөрчилсөн номлолууд нь миний амьдралдаа хэзээ ч хийхээргүй тийм чухал номлол болж магад. Өөрчлөлтийн төлөөх номлол өнөөдөр маш ховор болсон байна. Гэтэл номлол гэдэг бол гэмтнүүдийг өөрчлөх гол зэвсэг болж Бурханаас өгөгдсөн арга юм. Библи ингэж өгүүлдэг, “Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?” (Ром 10:14) Дараах таван номлолыг Жон Каган яг аврагдахынхаа өмнө сонсож байсан. Би түүний бүх сэтгэгдэлийг номлолын төгсгөлд уншиж өгөх болно. Өнөө оройны миний өгөх санаа бол эдгээр таван номлолын гарчгууд юм.

I. Нэгдүгээрт, “Авралаас холгүй буй хүмүүст зориулсан урамшуулал” (2009 оны Зургаадугаар сарын 7-ны Ням гарагийн өглөө тунхаглагдсан).

Энэ номлолын сэдэв нь “Та Бурханы хаанчлалаас холгүй байна.” (Марк 12:34) гэсэн утгатай байсан. Зөвхөн Бурханы Сүнс л хүний Бурханы эсрэг байдал хийгээд Христийг эсэргүүцэх байдлыг эвдэн өөрчилж чадна гэдгийг энэ залуугийн зүрхэнд оруулахын төлөө Ариун Сүнс ажиллаж байсан нь гарцаагүй юм. Дахин төрөөгүй хүн бол Бурханы эсрэг тэмцэлдэж байдаг бөгөөд Христийн дайсан байдаг. Надаас “Есүс яагаад Загалмай дээр үхэх ёстой байсан юм бэ?” хэмээн асуусан нэгэн өөр залуутай ярилцаж байсан. Тэр залуу миний “Христ бидний гэмийн шийтгэлийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн” гэж хэлэхийг сонссон. Хэдэн жилийн турш тэр үүнийг дахин дахин сонссоор байсан боловч тэр үүнийг мунхаг оюун бодолдоо хэзээ ч хүлээн авч чадаагүй юм. Та нар “Христ бидний гэмийн шийтгэлийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн” гэдэг үгийг маш гүнзгий тунгаан бодох ёстой. Та нарыг Христ рүү ирэхэд чинь юу хойш нь татаад байна вэ? Та нар бусад хүн юу гэж хэлэх бол гэдгээс айгаад байна уу? Тэдний юу гэж хэлэхийг бүү тоо. Та нар тамд унах үед тэдний юу гэж бодох огтоос сонин биш байх болно. Гэм нүглээсээ эргээд Христ рүү ирцгээ. Тамаас зугтах өөр зам энэ дэлхийд өгөгдөөгүй.

II. Хоёрдугаарт, “Өнөөгийн Калванизм хийгээд Жинхэнэ дахин төрөлт” (2009 оны Зургаадугаар сарын 7-ны Ням гарагийн орой тунхаглагдсан).

Номлолын ишлэл нь “Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.” (II Коринт 5:17). Би Калвинизмын үзлийн эсрэг номлол хийгээгүй. Харин үүний оронд би энэ онолд итгэвэл та нар аврагдахгүй гэдгийг л хэлэх гэсэн. Тэр ч байтугай зөв онолд итгээд ч та нар аврагдахгүй. Зөв сургаал дотор амар тайван байх нь чамайг хэзээ ч аврахгүй гэдгийг би хэлж байна. Чи заавал гэм нүглийн буруутгалд орох ёстой. Та нар заавал гэм нүглээ гэмших ёстой. Та нар заавал Есүст Өөрт нь очих хэрэгтэй, эс бөгөөс та нар Там руу илгээгдэх болно. Та нар гэм нүгэлдээ өвчилсөн байх үедээ – зөвхөн үүний дараа л – Христ та нарыг аврах болно гэсэн тэр хэрэгцээгээ харах болдог. Христ чиний хорон муу зүрх сэтгэлийг өөрчлөөсэй хэмээх хүсэхгүй бол чи хэзээ ч аврагдахгүй. Чи нүгэлт зүрх сэтгэлдээ шаналан зовох үедээ Есүсийн ариутгах цус нь чамд маш чухал болсон тэр үед л зөвхөн биелэх болно. Спиржеон ийнхүү хэлсэн, “Хүний амьдралыг ормонгоор нь өөрчлөх тийм зүрх сэтгэлийн жинхэнэ өөрчлөлт байх ёстой.” Гэмт хүн өөрийнхөө гэм нүглийн буруутгалыг мэдэрч, түүнийгээ үзэн ядах үед жинхэнэ өөрчлөлт болдог.

Энд би Спиржеоны “Өөрчлөлт чухал гэж үү?” номлолоос нэгэн өгүүлбэр иш татаж байна. Тэрээр ингэж хэлсэн,

Бүхий л жинхэнэ өөрчлөлтөд дөрвөн чухал зохицол бүхий тийм үеүүд байдаг: энэ бүхэнд гэм нүглээ гэмшисэн гэмшигч хүн байх ёстой, энэ бүхнийхээ төлөө Есүсээс өршөөл хайдаг байх ёстой, тэгээд тэнд зүрх сэтгэлийн жинхэнэ өөрчлөлт байх ёстой, дараагийн бүхий л амьдралд нь нөлөөлөх тийм өөрчлөлт байх ёстой, хэрвээ ийм зүйл үгүй бол тэнд жинхэнэ өөрчлөлт болоогүй байна гэсэн үг. (C. H. Spurgeon, “Өөрчлөлт чухал гэж үү?”, Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971, бүлэг xx, хуудас. 398).

III. Гуравдугаарт, “Зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар” (2009 оны Зургаадугаар сарын 14-ний Ням гарагийн өглөө тунхаглагдсан).

Үг нь “Энэ төрлийг гаргаж чадах юу ч үгүй, харин залбирал хийгээд мацаг барилтаар л чадна” (Марк 9:29) байсан. Гностик хэмээх тэрс үзлийг баримтлагчид “хийгээд мацаг барилт” гэсэн үгсийг орхисон хуучны хоёр бичээсээс орчуулга хийсэн учраас өнөөгийн энэ библийг ашиглаж буй сүм чуулгануудын эрч хүч нь суларсан. Гэсэн хэдий ч маш олон тооны гол хуучны бичээлүүдэд “залбирал хийгээд мацаг барилт” гэсэн эдгээр үгс нь бүрэн бүтнээрээ байж байдаг. Хятадуудын хэрэглэж буй Библид эдгээр нь байгаа. Барууныхан эдгээр орчин цагийн орчуулгатайгаа жинхэнэ классик сэргэлт үгүй байхад Хятадад байнга сэргэлт болоод буй нь нэг шалтгаан бол энэ юм. Гэхдээ манай чуулгануудад залуучуудын дахин төрөлт байхийн төлөө бид үргэлж мацаг барилт хийгээд залбиралыг хийх ёстой. Тэд гэм нүглээ мэдэрч, гэмшиж, загалмайд цовдлогдон дахин амилсан Аврагчтай жинхэнээсээ нүүр тулан уулзаж, Түүний үнэт Цусаар угаагдахын төлөө бид гарцаагүй мацаг барин залбирах ёстой. Энэ номлол “Цаснаас ч Цагаан” гэсэн магтан дуунаас ишлэл татан дууссан. Энд ингэж өгүүлдэг, “Намайг тэвчээртэйгээр хүлээж буйг харж буй Эзэн Есүсээ, Одоо ирээч, миний дотор үинэ зүрхийг бүтээгээч.” Гэтэл манай чуулганууд мацаг барин залбирч байхад Жон Каган мацаг барин залбирах санаанд дургүйцэж байсан. Хэдийгээр түүний эцэг эх нь түүнийг аврал аваасай хэмээн мацаг барин залбирч, тэр төд удахгүй аврагдах гэж байсан ч гэсэн - энэ нь түүний уурыг их хүргэж байсан!

IV. Дөрөвдүгээрт, “Мөс чанар хийгээд Өөрчлөлт” (2009 оны Зургаадугаар сарын 14-ний Ням гарагийн орой тунхаглагдсан).

Библийн үг нь “Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг.” (Ром 2:15) Мөс чанар бол биднийг оюун бодол, төлөвлөгөө, үйлдэл зэргийг зөвшөөрөх эсвэл хориглох, бид буруу зүйл хийж байгааг хэлэх, бид үүний төлөө зовох ёстойг хэлэх зэрэг бидний өөрсдийн дотор буй ёс суртахууны хэмжүүрийг даван гарахад хэрэглэгддэг хүч чадалтай зүйл юм. Адам гэмд унаад түүний мөс чанар нь бузартсан тул өөрийн гэмээ өмгөөлөн олон төрлийн шалтаан тоочсон. Тэдний мөс чанрын доройтол нь хүн төрөлхтөнд дамжин ирсэний баталгаа нь түүний ууган хүү Кайн нь өөрийн дүүг алсан хэдий ч дүүгээ алсандаа огтоос өрөвдөх сэтгэл төрөөгүй, гэмийн буруутгал мэдрээгүй тэр баримтаар нотлогддог. Улмаар өшөө олон хүмүүс гэм үйлдэж, өшөө олон хүмүүсийн мөс чанар бузартан доройтох болсон. Хүмүүс гэмийг дахин дахин үйлдсэнээр өөрсдийн мөс чанараа халуун төмрөөр хуйхалдаг болсон. “Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж” (I Тимот 4:2). Би манай чуулганы залуучуудад хандан та нар ээждээ худал хэлж, хичээл дээрээ бусдаас хуулж, ямар нэг зүйл хулгайлсанаараа – би энэ чуулганд хэлж чадахааргүй тийм их гэм нүглийг үйлдэн өөрсдийнхөө мөс чанарыг хуйхалж байгаа шүү гэж хэлсэн. Тэд нар юу вэ гэдгийг та нар мэддэг. Одоо та нар буруутай гэдгээ мэдрэнэ гэдэг бараг л боломжгүй гэдгийг мэддэг – учир нь та нар байнга л гэм үйлдэж, гэмийг дахин дахин үйлдэх зуураа Бурханыг элэглэн шоолж байгаа учраас мөс чанар чинь муудан доройтсон байдаг. Та нарт туслахын тулд би юу хийж чадах вэ? Сэтгэлийн гүнд дэх ялгагч мөс чанараа шатаасан хүн нь та өөрөө юм. Би зөвхөн та нарыг өрөвдөхөөс цаашгүй юм. Та нар аль эрт буруутгагдан шийтгэгдсэн тул би та нарт яагаад ч тусалж чадахгүй. Есүс ийнхүү хэлсэн, “Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан.” (Иохан 3:18) Чи аль эрт Тамд буй адил тийшээ явах нь гарцаагүй тийм байдалд байгаа. Тиймээс би та нарт юу ч хэлээд, юу ч хийгээд ямар ч нэмэргүй юм. Зөвхөн Бурхан л та нарт гэм нүглийг чинь илчлэн харуулж чадна. Хэрвээ Тэр та нарт өмнө нь тодорхой хэмжээгээр гэм нүглийг ялласан бол дахиад хэзээ ч гэм нүглийг чинь яллахгүй гэсэн баталгаа байхгүй. Ихэнхдээ гэм нүглийн буруутгалыг нэг удаа амссан тэдгээр хүмүүст Бурханы Сүнс дахин хэзээч айлчлан ирдэггүй. Та нар гутаан доромжилсон мунхаг үйлдлийнхээ дараа гэм нүглийн буруутгалыг дахин нэг удаа ч болтугай хүртэх зохисгүй болдог. Хэрвээ та нар гэм нүглийн буруутгалаа алдвал магадгүй Бурхан үүнийг дахин хэзээ ч өгөхгүй байж болно. Бурханы өмнө яг л гуйлгачин мэт ирээрэй! Хүчирхэг Бурхан чамд ямар ч өргүй гэдгийг ухааран маш төлөв даруугаар өвдөг сөгдөн ирээрэй. Эдгээр бүхий л он жилүүдэд та нар зүрх сэтгэлдээ Түүний нүүр рүү нулимж байсан. Үүний талаар бодоорой! Та нар өөрсдийнхөө хандлагаар Христийн нүүр өөд нулимж байгаа. Одоо Христ та нарт ямар ч өргүй. Тэр та нарт уур хилэн, шийтгэл, Тамын галаа өгөх л өртэй хоцорсон. Яг одоо та нар “Энэ бол үнэн. Бурхан бидэнд Тамын галаас өөр ямар ч өргүй. Надад горьдоод байх зүйл нэгээхэн ч үгүй.” хэмээн бодож байж магад. Хэрвээ та нар яг ингэж бодож байгаа бол би та нарыг Есүсийн хөлийг үнссэн эмэгтэй шиг Түүн рүү очоорой хэмээн ятгаж байна. Яг л хэн ч хэрэггүй өт адил өөрийгөө тооцон ирээрэй. Яг л Жон Бунян, Вайтфилд нар өршөөл ирэн уйлан дуулж ирсэн шиг – Түүнд нулимс асгаруулан гэмшин ирээрэй. Магад Тэр та нарт өршөөл нигүүлсэлээ үзүүлж болох юм. Гэхдээ би зөвхөн “магадгүй” гэж хэлж байна – учир нь та нарын аврагдах тэр цаг аль эрт өнгөрөн одсон байж болно. Та нар магадгүй нигүүлсэлийн тэр цаг хугацаанаас үүрд мөнхөд алдагтал гэмээ хийсээр байж болно. Христ рүү цурхиран ирээрэй – магад Тэр та нарт дахин нэг боломж олгож болох юм – хэдий чиний нөхцөл байдалд Түүний хүсэл огт тодорхой биш байсан ч гэсэн. Энэ индэрийн өмнөх хэсэгт өвдөг сөгдөөрэй. Өршөөл эрэн өвдөг сөгдөн цурхиран уйлаарай. Магад Христ Өөрийн цусаараа чамайг ариусгах дахиад нэг боломж өгч болох юм. Зөвхөн Түүний Цус л “бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ.” (Еврей 9:14).

V. Тавдугаарт, “Хувхайрсан Яснуудын Хөндий” (Би энэ номлолыг Жон Каган аврагдсан 2009 оны Зургаадугаар сарын 21-ний Ням гарагийн өглөө тунхагласан).

Уг номлол “Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. "Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.” (Езекиел 37:5) гэсэн үгтэй байсан. Жон энэ үгээр дамжуулан аврагдсан гэж би бодохгүй байна. Тэр үүнийг үнэхээр хичээнгүйлэн сонссон гэж би бодохгүй байна. Миний бодлоор эхний дөрвөн номлол нь түүнийг өөрчлөхөд ашиглагдсан. Намайг Жоны сэтгэгдэлийг унших үед – тэр намайг огт хүндэлдэггүй байсан гэдгийг та нар мэдэх болно. Үнэндээ, Жон намайг үзэн яддаг байсан. Намайг энэ номлол хийж байх яг тэр үед Жон “үүнийг цөхрөнгөө бартал эсэргүүцэж, сонсохгүйг хичээж байсан – би номлол хурдан дуусаасай хэмээн хором бүрийг тоолж байсан боловч пастор номлосоор л байсан” хэмээн хэлсэн. Ийм л учраас тэр сэтгэгдэлдээ тэр өглөө миний хэлсэн зүйлийг талаар ерөөсөө дурьдаагүй юм. Ганц ч үг. Жон ингэж хэлсэн, “Намайг урьж байх яг тэр үед ч гэсэн би эсэргүүцэж байсан.” Тэгээд тэр цааш нь “Пастор намайг Христ рүү ирээрэй хэмээн надад хэлэн ятгаж байхад би очихыг хүсээгүй.”

Энэ бол маш чухал. Та нарын зарим нь яг одоо ийм зүйлийг мэдэрч байгаа учраас энэ маш чухал. Та нар намайг хүндэтгэдгүй. Надад дургүй. Намайг сонсох дургүй.

Гэхдээ тэр өглөө Жонд ямар нэг зүйл тохиолдсон. Би утасны дэвтэрээс хэдэн хуудас уншиж байдаг байж хэмээн тэр өөрөө л аврагдчих байж хэмээн би боддог. Яагаад би ингэж хэлж байна вэ? Учир нь өмнөх дөрвөн номлол, ялангуяа мөс чанарын тухай миний номлол түүний хатуу зүрх сэтгэлд нэвтрэн орсон. Бурхан Өөрөө энэ номлол болон бусад гурван номлолыг ашиглаад түүнийг гэм нүглийнхээ талаар бодох боломжийг өгсөн гэдгийг та нар мэдэж болно. Тэгээд тэр түүнд тулгараад байгаа асуудал нь намайг эсэргүүцэхэд бусгэдгийг ойлгосон. Одоо түүний сэтгэгдэлийг сонсоорой, тэгээд Жоны өөрчлөлтөд миний өөрийн оролцоо бол өчүүхэн жоохон гэдгийг мэдэх болно. Түүнийг гэм нүглээ ухаарахад нь Бурхан эдгээр дөрвөн номлолыг өмнө нь авчирсан. Миний өчүүхэн төдий үгсийг ашиглаад арван тавхан настай хүүг гэм нүглийн буруутгалд авчирсан нэгэн бол Бурхан юм. Тэгээд маш хүчтэйгээр Христ рүү [түүнийг хөтөлсөн] нэгэн бол Бурхан юм. Энэ бол би ерөөсөө биш. “Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?” гэдэг бол үнэн юм. Гэхдээ нүгэлт хүмүүсийг аврахын төлөө номлогчдын үгсийг ашигладаг нь Бурхан юм. Эш үзүүлэгч Иона ийнхүү хэлсэн, “Аврал ЭЗЭНээс [ирдэг] юм” Одоо Жон Самуел Каганы дахин төрөлтийн талаархи сэтгэгдэлийг нь би унших үед та нар үүний талаар бодоорой.

МИНИЙ СЭТГЭГДЭЛ
Зургаадугаар сарын 21, 2009
Жон Самуел Каган

      Христийн надад хийсэн зүйл хичнээн агуу болохыг үгээр хэлэх аргагүй бөгөөд би өөрийнхөө аврагдсан тэр үеийг маш тов тодорхой санаж чаддаг. Би аврагдахаасаа өмнө би маш их уур уцаартай, үзэн ядалтаар дүүрэн нэгэн байсан. Би нүгэл хилэнц дотроо бардамнаж, хүмүүсийг шаналган зовоож байгаадаа баярлан хөөрч, Бурханыг үзэн яддаг тэдгээр хүмүүстэй нэгэн тал болж байсан: надад гэм хийнэ гэдэг бол ямар нэг “алдаа” мэт гуниглаад байх зүйл биш байсан. Би гэмийг санаатайгаар хийдэг амьдралтай байсан. Миний эргэн тойрон дахь ертөнц маш хурдтайгаар сөнөж байх зуур Бурхан миний хэзээч төсөөлж чадхааргүй арга замаар ажиллаж эхэлсэн. Миний дахин төрөхийн өмнөх долоо хоногуудад би үнэхээр үхэх мэт мэдрэмжийг авч байсан: Би ерөөсөө унтаагүй, инээж чадахгүй, ямар ч амар тайвныг олж чадахгүй байсан. Манай чуулганд сайнмэдээний цугларалтууд болж байсан бөгөөд би пастор болон аавыгаа огт хүндлэлгүйгээр тэднийг элэглэн шоолж байснаа маш тодорхой санадаг.
      Тэр үед Ариун Сүнс миний гэм нүглийг маш тодорхойгоор буруутгаж эхэлсэн хэдий ч миний бүхий л хүсэл Бурхан хийгээд өөрчлөлтийн талаарх бүх бодлыг эсэргүүцэн зогсож байсан. Би маш шаналж буй мэдрэмжээ зогсоож чадахгүй ч гэсэн үүний талаар бодохыг ч хүсэхгүй байсан. 2009 оны Зургаадугаар сарын 21-ний Ням гарагийн өглөө гэхэд би үхтэлээ ядардсан байсан. Би үнэхээр их ядарсан байсан. Би өөрийгөө, гэм нүглээ, энэ нь надад яаж нөлөөлж байгаа зэргийг үзэн ядаж эхэлсэн.
      Др Химерс номлож байхад миний бардам байдал үүнийг аль болох эсэргүүцэж, сонсохыг үл хүсэн чармайж байсан хэдий ч сүнс дотроо би бүхий л гэм нүглээ үнэхээр их мэдэрч байсан. Би номлол дуусах хүртэл хором бүрийг тоолж байсан ч пастор номлосоор байсан бөгөөд миний гэм нүгэл эцэс төгсгөлгүйгээр улам бүр доройтож эхэлсэн. Би цаашид ташуурыг өшиглөж чадахгүй болж аврагдах хэрэгтэй болсон! Намайг урагшаа урих үед ч би эсэргүүцсээр байсан ч би цаашид үүнийг тогтоон барьж чадахгүй болсон. Би бол байж болох хамгийн их гэмтэй нэгэн бөгөөд Бурхан намайг Там руу илгээн шийтгэх зохистой гэдгийг би мэдэж байсан. Би тэмцэлдсээр маш их ядарч, өөрт байсан бүхэндээ ч гэсэн үнэхээр цөхөрсөн байсан. Пастор надад Христ рүү очоорой хэмээн зөвлөн хэлэхэд нь би үнэхээр хүсээгүй. Миний бүхий л гэм намайг яллах тэр агшинд ч би Есүсийг хүсэхгүй хэвээр л байсан. Би аврагдаж чадахгүйгээр Там руу явахаас өөр аргагүй юм байна гэх мэдрэмж төрж байсан яг тэр үе бол миний мэдэрч байгаагүй хамгийн муухай үе байсан. Би аврагдахаар “хичээж”, Христэд итгэхээр “чармайж” байсан ч би ердөө л өөрийгөө Христэд өгөхийг хүсч чадахгүй, би Христэд итгэгч болохоо шийдэж чадахгүй байсан тул ерөөсөө болохгүй байсан бөгөөд энэ нь надад ямар ч найвдаргүй болсон гэсэн мэдрэмжийг төрүүлж байсан. Миний зөрүүд зан нулимсыг минь садран урсахыг хориглож буйг мэдэрч байсан ч миний гэм нүгэл намайг Там руу түлхэж байгааг бас мэдэрч байсан. Би яг ийм зөрчил дунд гацчихсан.
      Гэнэт хэдэн жилийн өмнө тунхаглагдаж байсан “Христэд бууж өг! Христэд бууж өг!” гэсэн номлолын үгс миний оюун бодолд харван орж ирсэн. Есүст бууж өгөх хэрэгтэй гэсэн бодол нь хэзээ ч надад биелэхгүй мэт санагдсан учраас би маш ихээр шаналж байсан. Есүс миний төлөө Өөрийн амийг өгсөн. Би Түүний дайсан төдийгүй Түүнд бууж өгөхийг хүсэхгүй байхад ч миний төлөө жинхэнэ Есүс цовдлогдохоор явсан. Энэ бодол намайг нураасан; Би бүх зүйлийг чөлөөтэй урсахыг зөвшөөрөх хэрэгтэй болсон. Би цаашид өөрийгөө барьж дийлэхээ болисон, Надад Есүс хэрэгтэй болсон! Яг энэ мөчид би Түүнд бууж өгсөн бөгөөд итгэлээр Есүс рүү очсон. Яг энэ мөчид би өөрийгөө үхүүлхийг зөвшөөрөх хэрэгтэй гэх шиг зүйлийг мэдэрсэн бөгөөд тэгээд Христ надад амь өгсөн! Тэнд ямар ч үйлс эсвэл хүсэл мөрөөдөл миний оюун бодолд байгаагүй ч миний зүрх сэтгэлд Христ дотор зүгээр л амар тайван оршиж, Тэр намайг аварсан! Тэр Өөрийнхөө Цусаар гэм нүглийг минь угаасан! Яг тэр агшинд би Христийг эсэргүүцэхээ зогсоосон. Миний хийх ёстой бүхий л зүйл бол Түүнд итгэх явдал байсан нь надад маш тодорхой мэдэгдэж байсан; Миний хувьд энэ бүхэн дууссан яг тэр агшинг би хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь зөвхөн Христ байсан юм. Би бууж өгөх хэрэгтэй болсон! Тэр үед ямар нэгэн бие махбодийн мэдрэмж эсвэл хурц гэрэл байгаагүй, надад ийм мэдрэмжийн хэрэгцээ ч байгаагүй, надад Христ л байсан! Христэд итгэсэн тэр үед миний гэм нүгэл надаас зайлуулагдсан мэт мэдрэмж төрсөн. Би өөрийнхөө гэм нүглээс эргэж, би зөвхөн Есүс рүү харсан! Есүс намайг аварсан.
      Сайхан чуулганд өсөж торнисон ч Есүсийн эсрэг тэрсэлж байсан өчүүхэн гэмтэн төдий намайг аврахын төлөө яаж Тэр хайрлаж чадсан юм болоо! Христэд хандсан миний хайрыг илэрхийлэх болон би авралаа тайлбарлан яриахад надад хэлэх үг ч олдохгүй багадаад байна. Христ миний төлөө амиа өгсөн тул би өөрийн бүхнээ Түүнд өгсөн. Хэдий би Түүний чуулган руу нулимж, Түүний авралыг элэглэн шоолж байсан ч Есүс миний төлөө загалмайг үүрэхээр хаан ширээгээ золиосолсон; Би хэрхэн Түүний хайр хийгээд өршөөлийг хангалттай ихээр үргэлж тунхаглаж чадах вэ? Есүс миний үзэн ядалт болон уур хилэнг надаас холдуулж оронд нь хайрыг надад өгсөн. Тэр надад ердөө шинэ эхлэл төдий зүйлээс ч илүүг өгсөн – тэр надад шинэ амийг өгсөн. Есүс миний бүх гэмийг угаасныг би зөвхөн итгэлээр мэддэг бөгөөд надад ямар ч бодит нотолгоо байхгүй байхад би яаж үүнийг мэдэж байна вэ хэмээн гайхширан бодох үе байдаг ч “Итгэл бол харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” гэсэн үгийг өөртөө үргэлж сануулдаг, мөн нухацтай бодсоны дараа миний итгэл Есүст түшиглэсэн гэдгээ мэдэх үедээ би амар тайвныг олдог. Есүс л зөвхөн надад хариулт болдог.
      Надад маш олон боломжуудыг олгож, би өөрөө хэзээ ч Есүс рүү ирэхээргүй байсан тул Өөрийнхөө Хүү рүү намайг хүчээр хөтлөн дагуулсан Бурхан надад өгсөн тэр их ивээлд нь би үнэхээр их талархаж байна. Эдгээр нь ердөө миний үгс төдий боловч Есүс намайг өөрчилж байдаг тул би найдвараа Түүн дотор байлгадаг. Миний Чөлөөлөгч, миний Найдвар, миний Аврагч Тэрээр үргэлж хамт байдаг. Түүний хичнээн их намайг хайрласан хайрыг миний Түүнд үзүүлсэн хайртай харьцуулахад үнэхээр өчүүхэн санагддаг. Түүний төлөө би хангалттай урт удаан, үнэнчээр амьдарч хэзээ ч чадахгүй, Христийн төлөө би хэзээ ч хангалттай ихийг хийж чадахгүй. Есүст үйлчлэх нь миний баяр хөөр юм! Би хичнээн ихээр үзэн ядаж байснаа хүлээн зөвшөөрсний дараа Тр надад амь хийгээд амар тайвныг өгсөн. Есүс бол миний хүсэл мөрөөдөл, зүг чиглэл юм. Би өөртөө найддаггүйн учир нь Тэр намайг мартахгүй тул зөвхөн Түүнд би итгэлээ тавьдаг. Христ над дээр ирсэн бөгөөд үүний төлөө Түүнийг би орхихгүй байх болно.

Чи бол Жон Каган байсан шиг орхигдсон гэмтэн. Жон аврагдах үед номлолын төгсгөлд би түүнд хэлсэн үгийг л би та нарт хэлж чадах байна, “Чи бол гэмт хүн. Чи орхигдсон. Есүсээс өөр хэн ч чамайг аварч чадахгүй. Тэр чиний гэмийн төлөө Загалмай дээр үхэж – гэмийг чинь Өөрийнхөө цусаар угаан цэвэрлэсэн учраас тэр юм. Бид дуулж байх зуур сандлаасаа босоод наашаа ирээрэй! ‘Би орхигдсон! Өө Есүс, Загалмай дээр урсгасан Цусаараа миний гэмийг угаагаач!” Бид “Загалмайн дэргэд” магтуун эхний бадгийг дуулах зуур энд хүрч ирээрэй. Жон Каган аврагдах үед бидний дуулсан дуу бол урин дуудсан дуу байсан. Та нарын ихэнхи чинь үүнийг мэддэг. Үүнийг дуулцгаая. Тэд дуулж байх зуур тайзны өмнө бууж ирээд Есүст итгээрэй.

Есүс, цэвэр булаг болсон загалмайн дэргэд намайг байлгаач
   Калвари уулнаас эхтэй эдгээгч Урсгалаа бүгдийг чөлөөлөөч
Загалмайд, Загалмайд миний магтаал үүрд байг;
   Энэ голын чандаас Амралтыг олох хүртэл миний хөөрсөн сүнс.
(“Загалмайн Дэргэд” Fanny J. Crosby, 1820-1915).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Аарон Янци судраас уншина: Ром 10:9-14.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Загалмайн Дэргэд” (Fanny J. Crosby, 1820-1915).


үндэс

САЙН МЭДЭЭ ТАРААГЧ ЗАЛУУГ ӨӨРЧЛӨХӨД ХЭРЭГЛЭГДСЭН ТАВАН НОМЛОЛ

FIVE SERMONS USED IN THE CONVERSION
OF A YOUNG EVANGELIST

Доктор Р.Л Химерс Жр

“Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?” (Ром 10:14).

I.    Нэгдүгээрт, “Авралаас холгүй буй хүмүүст зориулсан урамшуулал” (2009 оны Зургаадугаар сарын 7-ны Ням гарагийн өглөө тунхаглагдсан) Марк 12:34.

II.   Хоёрдугаарт, “Өнөөгийн Калванизм хийгээд Жинхэнэ дахин төрөлт” (2009 оны Зургаадугаар сарын 7-ны Ням гарагийн
орой тунхаглагдсан). II Коринт 5:17.

III.  Гуравдугаарт, “Зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар”
(2009 оны Зургаадугаар сарын 14-ний Ням гарагийн өглөө тунхаглагдсан). Марк 9:29.

IV.  Дөрөвдүгээрт, “Мөс чанар хийгээд Өөрчлөлт” (2009 оны Зургаадугаар сарын 14-ний Ням гарагийн орой тунхаглагдсан). Ром 2:15; I Тимот 4:2; Иохан 3:18; Еврей 9:14.

V.   Тавдугаарт, “Хувхайрсан Яснуудын Хөндий” (Би энэ номлолыг Жон Каган аврагдсан 2009 оны Зургаадугаар сарын 21-ний Ням гарагийн өглөө тунхагласан) Езекиел 37:5; Иона 2:9.