Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




Номлолын өмнө Др Химерс удирдан магтаал дуу өргөцгөөсөн:
“Миний алсын харааг биелүүлээч”
(Avis Burgeson Christiansen, 1895-1985)
“Өө, Эзэн, намайг шалгаач” (Дуулал 139:23-24).

САТАН БОЛОН СЭРГЭЛТ

SATAN AND REVIVAL
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Пүрэв гараг. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Thursday Evening, September 15, 2016


Бүгдээрээ босоод Скотфилд Библиэ гаргаад 1255 дугаар хуудсыг нээгээрэй. Эндээс Ефэс 6:11-12 үзээрэй.

“Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефэс 6:11-12).

Одоо сууцгаана уу.

Эдгээр ишлэлүүд Сатан чөтгөрүүд хэрхэн жинхэнэ Христэд итгэгч нарын эсрэг дайсагнадаг талаар харуулдаг. Шинэ Американ Стандарт Библи 12 дугаар зүйлийг ийнхүү орчуулдаг,

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй дэлхийн [“захирагчид,” Unger], тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефэс 6:12).

Др. Меррилл Ф.Ангер ийнхүү хэлсэн, “Муу ёрын сүнсний эрх мэдлийн... хамгийн сонирхолтой тодорхойлолт бол “энэхүү харанхуй дэлхийн удирдагчид” ... эдгээр сүнснүүдийн хорон муу удирдлага юм.” (Biblical Demonology, Kregel Publications, 1994, хуудас. 196). Др Чарльз Рирай Даниел 10:13-д, “Персийн хаант улсын жонон... Ер бусын араатан Персийн захирагч нарыг Бурханы төлөвлөгөөний эсрэг чиглүүлэхийг оролдож байсан. Муу сүнснүүд [чөтгөр ‘дэлхийн захирагчид’] улс үндэстнийг үйл хэргийг удирдахыг эрэлхийлж байдаг... сайн хийгээд муу сүнснүүд хоорондоо улс үндэстнийг хяналтдаа авахаар үргэлж тэмцэлдэж байдаг. (Ryrie Study Bible; Даниел 10:13 тэмдэглэл).

Америк болон Барууны ертөнцийг хяналтдаа байлган удирддаг чөтгөр байгаа гэдэгт би итгэдэг. Скотфилдийн тайлбарт Даниел 10:20-ийн талаар “Чөтгөрүүд Сатаны ертөнцийн системийн нэрийн өмнөөс ажиллаж байдаг” гэдгийг голлон хэлдэг. Энэ тайлбар бас “Персийн хаант улсын жонон” гэдэгт дахин гардаг. Энэ “жонон” Персийн хаант улсыг хянаж байсан чөтгөрийг удирдаж байсан. Өнөөдөр “Барууны жонон” Америк болон түүний холбоотон улсуудыг хянаж байгаа. Америк болон Барууны ертөнцийг хянаж буй гол чөтгөрт бидний нийгмийг тэр чигээрээ материалист үзэлтэй болгох эрх мэдэл өгөгдсөн. Энэ материализмыг удирдаж буй чөтгөр сэргэлтийг хязгаарлаж, бидний залбирлыг саатуулж, ард олныг боолчилж байдаг. Энэ захирагч чөтгөр манай ард түмэнд ямар зүйлийг хийж байна вэ? Чөтгөрүүдийн тухай яриандаа Др Лойд Жонс чөтгөрийн эрх мэдлийн хийдэг зүйлийн талаар бидэнд хэлж байсан. Тэрээр чөтгөрийн хүч нь хүмүүсийн оюун ухааныг самууруулж байгаа хэмээн хэлсэн. Тэрээр ийнхүү хэлсэн, “Сүнслэг зүйлийн талаарх бүхий л [үзэл санаа] байхгүй болж байгаа. Бурханд үнэн зүрхнээсээ итгэх байдал үндсэндээ үгүй болж... Бурхан хийгээд шашны тухай итгэл үнэмшил болон аврал гэдэг зүйл үндсэндээ мартагдан шахагдаж [байгаа.]” (Revival, Crossway Books, 1992, хуудас. 13). Эдгээр зүйлс нь “Барууны жонон” болон түүний удирдлага дор буй бага тушаалын чөтгөрүүдийн улмаас тохиолдож байгаа.

Энэ бол бусад үндэстэнд бол тийм биш. Гурав дахь ертөнцийн улс оронд “материализмын” агуу чөтгөр Америк болон Баруунд үйлддэгтэй адил хүчээрээ удирддаггүй. Хятад, Африк, Индонез, тэр байтугай Муслим улс үндэстнүүдийн хэдэн сая залуучууд – хэдэн сая залуус дахин төрж байна. Тэдний олонх нь жинхэнэ Христ итгэлтэй болж байгаа. Гэтэл Америк болон Барууны ертөнцөд залуус хэдэн саяараа чуулганыг орхиж байна. Мөн маш цөөхөн залуучууд л Америк болон Барууны ертөнцөд жинхэнэ Христ итгэлтэй болж байна. Манай чуулганууд ямар ч хүч чадалгүй байгаа. Бидний залбирлын цуглаанууд эзгүйрсэн. Манай залуус Бурханыг эрэн хайхаа больсон. Жорж Варнагын судалгаагаар тэдний 88 хувь нь 25 насандаа чуулганыг “хэзээ ч эргэж ирэхгүйгээр” орхин явж байгаа гэдгийг бид сонссон. Тэд интернетээр орон хэдэн цаг суусан порнод донтож байна. Тэд мөн марихуан болон хэт хөөрөлд автуулагч хар тамхинд автсан. Тэд залбирлыг шоолж байгаа боловч хэдэн цагаар хамаагүй нийгмийн хэвлэл мэдээлэлд ховстуулж байдаг. Тэдний хармаанд цаг үргэлж ухаалаг утас байж байдаг. Тэд үнэхээр энэ шинэ тоног төхөөрөмжүүдийн хяналт дор орсон. Тэд чөлөө зав гарах бүрд л үүнийгээ ширтэж байдаг. Тэднийгээ ширтэж байгаа байдал нь Хосеа иш үзүүлэгчийн үед эртний израйльчууд өөрсдийнхөө шүтээнүүдийг ширтэж байсантай адилхан байдаг. Нийгмийн хэвлэл мэдээлэл бол бидний залуусыг Сатан хяналтдаа байлгахаар ашиглаж шүтээн юм. Америк болон Баруун дахь манай бүхий л пасторуудын бараг ихэнх нь тэдний чуулган нь маш дэлхийлэг хийгээд сул дорой байгаа гэдгийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаа! Др Лойд Жонсын хэлсэн шиг тэд чөтгөрийн хүчинд нэгдэж байгаагаа ойлгодгүй!

Бурхан “[Израйль] нь шүтээнүүдтэй нэгджээ: Түүнийг зөнгөөр нь орхи.” (Хосеа 4:17) хэмээн хэлсэн Хосеагын үед энэ нь үнэхээр муу болсон. Энэ үндэстэн Бурханаас орхигдсон. Тэд Бурханаас гээгдсэн. Тэд чөтгөрүүдийн эрх мэдэл дор ганцаардан орхигдсон. Манай залуусыг порно, марихуана, нийгмийн хэвлэл мэдээллээр дамжуулан хэдэн цагийн турш чөтгөрүүд өөрийнхөө эрх мэдэл дор боолчилж байгаа! Залуусыг гинжилж буй чөтгөрүүд нь анд нөхдийг маань гээгдүүлэхийн төлөө байдаг. Залуусыг материализмаар боолчилдог чөтгөрүүдийн нэг төрөл нь тэдний заримыг нь сүнслэг Христэд итгэгч болгох хүслээс нь холдуулахаар боолчилдог бөгөөд үлдсэн хэсгийг нь гэрлэлтээс гадуурх секс хийгээд порногоор уруу татах эцэс төгсгөлгүй байдлаар боолчилдог. “[Израйль] нь шүтээнүүдтэй нэгджээ: Түүнийг зөнгөөр нь орхи.” (Хосеа 4:17) Өнөө орой энд буй та нарын зарим нь чөтгөрийн хүчинд боолчлогдсон байгаа.

Та нар манай чуулганд ирдэг. Гэвч Бурхан энд байдаггүй. Та нар Бурхан энд байхгүй байгааг мэдэрч чадна! Иш үзүүлэгч Хосеа ийнхүү хэлсэн, тэд “ЭЗЭНийг хайхаар: өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Хосеа 5:6) Бурхан холдсон! Тэр манай чуулгануудыг орхисон. Тэр манай чуулганыг орхисон. Тэр байхгүй байна. Тэр байдаггүй учраас энд байхгүй байгаа юм биш. Тэр оршин буй учраас энд байдаггүй! Бурхан оршин байдаг – тийм учраас Тэр биднийг орхисон! Тэр бол бүхэлдээ Ариун юм. Тэр бүхэлдээ бидний гэм нүгэлд маш их уурладаг. Ийм л учраас Тэр биднийг зөнд нь орхисон. Гэрт чинь ганцааранг чинь орхисон. Залбиралд чинь орхисон. Бүр манай чуулганд хүртэл ганцааранг чинь орхисон. Бурханы оршихуйг мэдрэхгүй байдалд чинь орхисон. Би өсвөр насандаа Кавказын чуулганд явж байсан үедээ хийгээд миний төлөөх Бурхан тэнд байхгүй гэдгийг мэдрэх нь хичнээн аймшигтай гэдгийг өөрийнхөө туршлагаас мэддэг. Би яг тэр чуулгандаа - ганцаардаж байсан. Ногоон өдөр хэмээх нэгэн алдартай дуунд гардаг шиг ганцаардал,

Заримдаа намайг хэн нэгэн олохоор ирээсэй хэмээн хүсдэг
Тэр хүртэл би гав ганцаар алхадаг
   (Ногоон Өдөр, “Boulevard of Broken Dreams,” 2004).

Та нар хэрхэн мэдэрч буйг би мэддэг. Би яг л та нар шиг залуу, өсвөр настайдаа гав ганцаар Лос-Анжелсийн гудмаар алхдаг байсан! Хятад Баптист чуулганд ирэхээсээ өмнө Кавказчуудын чуулганд байхдаа ч гэсэн би бас л ганцаарддаг байсан. Тийм ээ, Энэ нь ямар мэдрэмж төрүүлж байсныг би санаж байгаа! Би үүнийг үнэхээр үзэн яддаг! Та нарын баяр хөөрийг үгүй хийж, зүрх сэтгэлийг чинь гуниглуулан ганцаардуулж, гэр бүлийн чинь халуун хайрыг хөргөж байдаг материализмын чөтгөрийг би үнэхээр үзэн яддаг. Манай чуулганыг хүйтэн хөндий, нөхөрсөг бус болгодог чөтгөрийг би үнэхээр үзэн яддаг. Бурхан чамд байгаасай хэмээн хүсдэг сайн зүйлсийг Америкийн гэм нүгэл хулгайлж байгааг би үнэхээр үзэн яддаг! Та нарын зарим нь олон зүйлийг амласан ерөнхийлөгчид нэр дэвшигчийн араас гүйж байгаа. Гэхдээ тэр чамаас зугтан чамайг юу ч үгүй орхих болно! Мөн ихэнх номлогчид ч гэсэн тэгдэг. Тэд та нарт бүхнийг амладаг. Гэхдээ тэдэнд та нарт өгөх юу ч байдаггүй! Та нар харалган байдалд автуулах чөтгөрийн нөлөөн дор байна! Иймэрхүү Сатаны нөлөөнөөс болоод та нар ганцаардал дунд байгаа! Бурхан Америк болон Барууны ертөнцөөс холдон явсан! Бидний гэм нүглээс болоод Бурхан биднийг орхин явсан! Мөн Бурхан чиний гэм нүглийн улмаас чамайг орхисон.

Бурхан манай чуулганд байхын төлөө бид байгаа. Түүний оршихуй бидэнд байхын төлөө бид байдаг! Бид танд огт тусалж чадахгүй. Бурхан айлчлан ирэхээс нааш бид танд тусалж чадахгүй. Бид өөрсдийн гэм нүглийг заавал гэмших ёстой! Бид залбирахдаа уйлах ёстой. Бид уйлахгүйгээр залбирах нь дэмий л үгийн гарз болно. Хятад байгаа хүмүүс уйлдаг бөгөөд Бурхан айлчлан ирдэг! Залуусаа Бурханы оршихуй үгүй үед бид та нарт юуг ч өгч чадахгүй! Бид та нарыг дайлж чадна. Гэхдээ бид та нарт Бурханыг өгч чадахгүй. Бид та нартай заал аваад сагс тоглож чадна. Гэхдээ бид та нарт Бурханыг өгч чадахгүй! Хэрвээ бид та нарт Бурханыг өгч чадахгүй бол таны хувьд бид хэн ч биш юм. Чиний ганцаардлыг юу ч өөрчилж чадахгүй! Зүрх сэтгэлийг чинь хөгжөөхгүй! Чиний сүнсийг ч аврахгүй! Та нар бидэн дээр ирдэг, бидэнд өмнө чинь дэлгэчихмээр зүйл байхгүй. Дайллага хийхээс өөр юу ч хийхгүй. Төрсөн өдрийн бялуунаас цааш гавихгүй! Зурагдсан пянзнаас өөр юу ч үгүй. Та нарыг тамын галаас аврах, тус болчхоор, өмнө чинь дэлгэчихмээр юу ч бидэнд байхгүй! Бурхан бидний дунд оршихоос нааш бид юу ч хийж чадахгүй! Ганц магтаал, өөр бусад зүйл гэхээс цаашгүй, залбирлын хэдэн үг унагахаас хэтрэхгүй. Хагас үхмэл номлолоос хэтрэх зүйл үгүй. Бид бол ямар ч үр нөлөөгүй. Бид ямар ч тус нэмэргүй. Бидэнд та нарт хэрэгтэй зүйл байхгүй. Хэрвээ бидэнд Бурхан үгүй бол бидэнд та нарт зориулсан юу ч үгүй юм!

Хоёр Бямба гарагийн оройноос өмнө би та нарыг бидний цээжилсэн ишлэлээс цээжээр хэлээч хэмээн хүссэн. Та нарын зарим нь тэдгээрийг цээжилсэн.

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.” (Исаиа 64:1-3).

Та нарын зарим нь эдгээр үгийг цээжлэхэд би Бурхан айлчлан ирэхийг мэдэрч чадсан. Би өөр дотроо хөдөлсөн. Миний зүрх сэтгэл Бурханы хүч дотор хөдөлсөн. Би айлчлан орохыг урисан. Ямар ч номлол хийгдээгүй. Ямар ч залбирал хийгээгүй. Ердөө эдгээр үгс л байсан,

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.” (Исаиа 64:1-3).

Тэгээд хатагтай _____ нулимс урсган залбирсан! Тэгээд Жесон ______ гингэнэн чанга дуугаар орилон уйлсан. Ребека ______ уйлсаар тайз өөд хүрч ирсэн. Хэн нэгэн нь “Тэгвэл Абрахам ______ яах болж байна?” хэмээн орилсон. Тэр наашаа явж эхэлсэн. Гэхдээ тэр буцаж эргээд зугтсан. Гурван залуу түүний араас элдэн хөөсөн. Чөтгөрүүд зайлуулагдсан. Нулимс асгарч. Өршөөл эрэн гуйсан. Амар тайван эцэст нь түүн дээр ирсэн. Хоёр өдрийн дараа тэр аврагдсан! Тэгээд Кристина ______ ирсэн. Би Жон Каганыг дуудан өөр нэгэн хүний талаар ярихаар дуудахаас өмнө тэр түүнтэй хэдэн үг сольж байсан. Тэр өөрөө Есүст ирсэн – тэгээд Др Каган түүний гэрчлэлийг сонсоод “Тэр үхлээс өнгөрч амь руу шилжсэн байна” хэмээн хэлсэн. Тэр эмэгтэй цовдлогдсон Аврагчийн цусаар аврагдсан. Абрахам _____-тай хамт залбирсаны дараа би Жак Нгантай хамт Зул сарын мөргөл дууг дуулсан. Наймдугаар сарын 18, 27, 28-ны гурван өдрийн дотор 13 найдвартай дахин төрөлтийг хүлээн авсан. Би энэ тухай нэгэн номлогчид хэлэхэд тэрээр “Чи дахиад нэг сэргэлтийг үзэж байна даа” гэж хэлсэн. Үнэн, гэхдээ энэ нь дахин төрөлтөөр эхэлсэн. Энэ ихэнхдээ Христэд итгэгч хүмүүсийн гэмшилээр эхэлдэг. Гэтэл тэнд ердөө 4-хөн Христэд итгэгч гэмшисэн бөгөөд тэгээд сэргэлт эхэлсэн. Ердөө дөрөвхөн Христэд итгэгч! Та нараас бусад нь хүйтэн хөндий амьгүй мэт байсан.

Кю_____ ______ бол зургаан фийтээс ч өндөр. Тэр бол том биетэй Африк гаралтай, ууртай царайтай Америк. Тэр өвдөг сөгдөн нүүр нь нус нулимастайгаа холилдох хүртэл хашгиран залбирсан. Тэр өнгөрсөн Ням гарагийн оройн хамгийн сүүлийн аврал авсан хүн.

Гэхдээ би эдгээр цугларалтад намайг зовоосон, одоо ч зовоож буй хоёр зүйлийг анхааруулж байна. Нэгдүгээр намайг зовоож буй зүйл нь эдгээр аврал авсан 13 хүнийг хараад та нар баярлан хөөрөхгүй байгаа явдал юм. Тэд Др Каганаас хоёроос гурвантаа шалгуулсан. Тэр тэднийг аврагдсан хэмээн хэлсэн. Та нар огтоос баярлан хөөрөөгүй. Ядахдаа Др Каган тэднийг сонсоод баталгаатай аврагдсан гэдгийг би та нарт хэлэхэд ч гэсэн. Зөвхөн Жак бид хоёр л өөрийн эрхгүй Зул сарын мөргөл дууг дуулсан! Ямарч магтаал чимээ анир байгаагүй. Бурханыг магтсан зүйл байгаагүй. Ердөө алга таших төдийл өнгөрсөн. Ердөө аядуухан, дурамжхан төдий алга ташилт болсон. Сэргэлтүүдийн талаар та нарын уншиж байсан шиг ганц ч болтугай баяр хөөртэй уухай сонсогдоогүй. Энэ бэсрэгхэн цугларалтаар өөрчлөгдсөн 13 хүнийг хараад Христ итгэгч та нар баярлан хөөрсөнгүй! Инээмсэглэл үгүй! Халлелүяа ч үгүй! Миний сэргэлтүүдээр үзэж байсан шиг баяр хөөртэй уухай ч байгаагүй. Өнгөрсөнд болсон сэргэлтүүдийн талаарх тайлангаас та нарын уншиж байсан шиг ямарч булигласан талархал байсангүй! Ямар ч баяр хөөргүй. Би аврагдсан хүмүүсийн нэрийг унших үед та нар ёс төдий л алга ташилт өргөсөн. Уг нь та нарыг босоод чанга дуугаар “Бурхан алдаршиг” хэмээн магтаж, ширүүн бороо мэт алга ташилт хийх байх гэж би бодсон. Гэтэл тэгсэнгүй. Ердөө л албан ёсны алга ташилт – энэ их агуу ялалтын дараа! Энэ бол намайг зовоосон эхний зүйл байсан.

Хоёр дахь намайг тавгүйтүүлсэн зүйл бол энэ цуглаанаар итгээд удсан ердөө дөрөвхөн итгэгч л сэргэлтийг хүлээн авсан. Ердөө дөрөвхөн! Үлдсэн бусад бүх итгэгчид ямар ч сэтгэл хөдлөлгүй хөлдүүс мэт байсан! Нэг хүн ингэж хэлсэн, “Би сэргэлт авсан. Гэхдээ хатагтай_____ шиг биш.” Эрхэм хүндэт ах эгч дүүс нараа хэрвээ та нар хатагтай_____ шиг болоогүй бол сэргэлтийг ерөөсөө аваагүй байна гэсэн үг! Хэрвээ та нар хатагтай_____ -ий мэдэрсэн зүйлийг мэдрээгүй бол Бурхан та нарт хүрээгүй байна гэсэн үг!

Би Жон Каганаас аврал авсан эдгээр хүмүүсээс яагаад ийм бага хүмүүс сэргэлт авсан бэ хэмээн асуусан. Тэрээр та нарыг үл тоомсоргүй, итгэлгүй хэмээн хэлсэн. Миний бодлоор түүний зөв. Сүнс хүчтэйгээр орж ирэхэд 13 хүн аврагдсан боловч та нар үл тоомсорлосон. Та нар үүнд итгээгүй. Бидэнд Бурханы агуу сэргэлт ирсэн байхад та нар үнэхээр үүнд итгээгүй. Яагаад та нар үүнд итгээгүй вэ? Яагаад гэдгийг нь би та нарт хэлье. Учир нь та нарт ямар нэг буруу зүйл байна! Та нарт ямар нэг аймшигтай буруу зүйл байна. Та нарт ямар ч баяр хөөрийн нулимс байгаагүй. Та нарт ямар ч баяр хөөрөө илэрхийлэх зүйл байгаагүй. Та нарын зүрх сэтгэл буруу байгаа учраас баяр хөөргүй байсан. Та нар зүрх сэтгэлээ анхааралтай нягтлаагүй учраас зүрхэн чинь тунадас үүссэн байна. Та нар Сатаны мэхэнд унасан байна. Та нар үүнийгээ ерөөсөө мэдэхгүй байна. Та нар “чөтгөрийн сүүлэнд” хууртагдсан гэдгээ ерөөсөө ойлгохгүй байна. Чөтгөр та нарыг хуурч, залилж байгааг ерөөсөө ойлгохгүй байна! Өө, та нар яаж “Эзэн дотор хүчирхэгжиж, Түүний эрх мэдэл дотор батжиж” чадах юм болоо? Чөтгөр та нарыг хуурч, мэхэлж буйг ойлгохгүйгээр яаж түүнийг “эсрэг барилдах” гэж байгаа юм болоо? (Ефес 6:10-11) Далласын Теологийн сургуулийн Др Меррилл Ф.Ангер ингэж хэлсэн, “Сүнлэг хийгээд ялалтаар амьдарч байх ёстой [Христэд итгэгчид] жинхэнэ сүнслэг байдал болон Христэд итгэгчдийн ашигт байдлын эсрэг маш ширүүн эсэргүүцдэг Сатан болон чөтгөрүүд [бугууд]-тэй маш хүнд тулаанд нүүр тулж байгаа.” (Biblical Demonology, Kregel, 1994, хуудас. 101).

Ах дүү нар минь бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нягтлах ёстой. Бид гэм нүглээ заавал гэмших ёстой, “Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм: Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.” (II Коринт 2:11). Др Лойд Жонс “Өнөөгийн чуулганыг [муу] байдалд оруулдаг гол шалтгаануудын нэг нь чөтгөр буй гэдгийг мартах явдал юм... Чуулганууд мэдрэлээ алдаж, мадлуулж байгаа; тэд ерөөсөө тэмцэлдэх гэдгээ ч ухаардаггүй.” (Christian Warfare, Banner of Truth, 1976, хуудас. 292, 106). Ерөөсөө тэмцэлдэнэ гэдгээ мэддэггүй. Чиний гэм нүгэл зүрх сэтгэлийг чинь мэхэлж байгааг ухаардаггүй. Гэмшээгүй гэм нүгэл нь та нарыг Бурханаас тусгаарладаг гэдгийг ойлгодгүй!

Бид хэрхэн Чөтгөрийг ялан дийлэх вэ? Эхлээд бид зүрх сэтгэлдээ буй гэм нүглийг харуулж өгөөч хэмээн Бурханаас гуйх хэрэгтэй. Бид чин зүрхнээсээ залбирах ёстой,

“Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж” (Дуулал 139:23, 24).

Та нар чуулганы төлөө хийж буй ажилдаа бүү хойрго бай. Та нарын олонх нь чуулгандаа маш шаргуу ажиллаж байгаа. Та нар шургуу ажиллаж байгаач гэсэн зүрх сэтгэлд чинь гэм нүгэл байна. Өөрийнхөө залбиралд ч гэсэн бүү хойрго бай. Та нар магад өдөр бүр залбирч байгаа байх, гэхдээ л зүрх сэтгэлдээ хорон мууг агуулсан байдаг. Би өөрийнхөө чуулганы нэгэн хүнээс “Та зүгээр үү?” хэмээн асуусан. Тэрээр “Би зүгээрээ” гэсэн. Тэр үнэхээр өөрийгөө зүгээр хэмээн бодсон. Гэхдээ би түүн дотор ажиллаж буй маш хүчтэй гэм нүглийг илэрхийлэн хэлсэн. Тэрээр “Энэ нь гэм нүгэл гэж би ерөөсөө бодож байгаагүй юм байна” хэмээн хариулсан. Энэ нь таны зүрх сэтгэлд ч байж болохгүй гэж үү? Чиний гэм нүгэл хэмээн үзэж байгаа зүйл зүрх сэтгэлд чинь байж болохгүй гэж үү?

Хуваагдлын үед нэг хэсэг нь чуулганыг орхих үед та нар энэ чуулгандаа итгэмжтэйгээр үлдсэн. Бүү үүнд тайвшир! Та нар манай чуулганд тогтмол явж байж болох ч та нарын “ерөөсөө бодож байгаагүй” гэм нүгэл зүрх сэтгэлд чинь байсаар байна. Та нарын зарим чинь үр хүүхдээ аврагдаасай хэмээн залбирч байгаа. Гэхдээ та нарын залбирал хариугаа авдаггүй. Энэ нь та нарын зүрх сэтгэлд нуугдмал гэм буй учраас тийм байхыг үгүйгэхгүй биз дээ? Та нар гэм гэж ерөөсөө бодоогүй тийм зүйл. Гэхдээ энэ бол гэм нүгэл бөгөөд би одоо үүнийг та нар мэдэхийн төлөө залбирах болно. Та нар гэм нүглээ гэмшихээс нааш хүүхдүүдийнхээ төлөөх залбирал чинь биелэхгүй юм. Бурханы үгэнд “Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй” (Дуулал 66:18) гэсэн байдаг. Зөвхөн цэвэр зүрх сэтгэлтэй итгэгчдийн залбирал хариугаа авч чаддаг. Та нар ахынхаа хийгээд эгчийнхээ авралын төлөө залбирч байгаа. Гэхдээ та нарын залбиралд хариу ирэхгүй байгаа. Та нар “залбирал хариулагдах хүртэл” гуйх болно хэмээн өөрийгөө тайвшруулж байж болно. Гэхдээ ийм аргаар тэдний төлөө “залбирсанаар” та нар хэзээ ч хариугаа авч чадахгүй. “Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй” (Дуулал 66:18) Гэхдээ та нар “энэ ердөө өчүүхэн төдий л гэм шүү дээ” гэж магад. Чөтгөр та нарт энэ бол “өчүүхэн” шүү дээ гэдэг – гэвч энэ нь та нарын залбиралд саад болж байгааг мэдэх ёстой. Та нар зүрх сэтгэлдээ буй гэм нүглийг Бурханы өмнө заавал гэмших ёстой. Чи заавал үүнийгээ гэмших ёстой, эс бөгөөс Эзэн чамайг сонсохгүй.

Сайнмэдээ тараагч Еван Робертс хэмээх залуу 1904 оны сэргэлтэд маш гайхалтайгаар ашиглагдсан. Сэргэлтээр Ариун Сүнс бууж ирэхээс өмнө тэрээр ингэж хэлсэн, “Бид сүмээ бүхийл муу бодлууд - бүх л өс хонзон [үзэн ядалт, хорсол], атаархал, атгаг санаа [бусдыг шүүх], үл ойлголцол [зөрчилдөөн, бардам зан]-гаас цэвэрлэх ёстой. [Чуулганыхаа хүмүүст хандсан] бүх л гомдлуудаа [гэмшиж,] уучлах хүртэл битгий залбир, гэхдээ та нар тэднийг уучилж чадахгүй байгаа бол [өвдөг сөгдөн] бөхийж уучлалын сүнсийг хүсэн гуйгаарай. Та нар үүнийгээ авах болно” (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004, хуудас 113)... “Жирийн үед итгэгч хүмүүс нуугдмал гэмээ илчлэхгүйгээр тэвчиж чаддаг... Харин жинхэнэ сэргэлтэд нуугдмал гэм нүглүүд.... тэдний оюун бодолд илэрхийлэгддэг бөгөөд үүнийгээ гэмшихээс нааш тэд амар тайвныг олж чаддаггүй.” (Edwards, адил., хуудас. 114)

Хятад Баптист Чуулганд 1969, 1970 онд итгэгч хүмүүсийн дунд маш том гэм нүглийн илчлэлт, буруутгал явагдсан. Би үүнийг харсан. Заримдаа гэмийн буруутгал маш хүчтэй байсан. Хүмүүс ямар ч хяналтгүйгээр цурхиран уйлж байсан. Гэхдээ энд сэргэлтийн үеэр болдог [Христ итгэгч нарын дунд] гэмийн буруутгал хийгээд уучлал байгаагүй. Уулзалтын өрөөний нэг хэсэгт хэн нэгэн мэгшин уйлж эхэлсэн. Тэгээд бүгд дагаад уйлсан. Цуглаан хэдэн цагаар гэмийн буруутгал, уйлаан майлаан, залбирал, намуухан магтуу дуугаар үргэлжилсэн... Бүгд л бусад хүн юу гэж бодож байгаа бол гэх сөхөөгүй байсан. Тэд Бурхантай нүүр тулсан байсан.

Христэд итгэгч хүмүүст гүн гүнзгий, тавгүйтсэн, номхорсон гэм нүглийн буруутгал байхгүйгээр сэргэлт гэж үгүй юм. Бурхантай нүүр тулсан Христ итгэгч тэдгээр хүмүүсийн цурхиран уйлалтаар нам гүм байдал эвдэгдэж байдаг. Миний хятад пастор Др Тимоти Лин юу хийх ёстойгоо мэддэг байсан. Бурхан Өөрийнхөө хүмүүс дунд хөдөлж байдаг гэдгийг Хятадад байхдаа туршлагаараа мэдэж байсан тэрээр ийм зүйл рүү биднийг хөтлөн дагуулсан. Энэ бол миний амьдралдаа үзэж байгаагүй цуглаан болсон. Ийм зүйлийг Бурхан манай чуулганд хийхийг бид харахын төлөө би хичнээн их залбирсан билээ. Манай дөрвөн итгэгчид зүрх сэтгэлдээ гэм нүглийн буруутгалыг мэдэрч, үүнийгээ гэмших үед бидэнд “сэргэлтийн хүрэлт” ирсэн. Ариун Сүнс бууж ирсэнээр 13 хүн авралыг хүлээн авсан. Гэтэл манай чуулганы бусад хүмүүс үүнд огтоос сэтгэл нь хөдлөөгүй. Ердөө дөрөвхөн Христэд итгэсэн байсан хүмүүс сэргэлтийг хүлээн авахад 13 гурван хүн аврагдаж байгаа бол та нарын 15 эсвэл 20 хүн зүрх сэтгэлд байгаа гэм нүглээ хатагтай _____ шиг гэмшисэн бол манай чуулганд юу болоа байсан бол! Өнөө орой та гэм нүглээ гэмших үү? Эсвэл гэртээ ямар ч баяр хөөргүйгээр харих гэж байна уу? Гэмшил үгүйгээр үү? Нулимс үгүйгээр үү? Өөрчлөгдсөн зүрх сэтгэл үгүйгээр үү? Хүйтэн хөндий, үхмэл байдалтайгаар уу?

Ноён Кюү Донг Ли ийнхүү хэлсэн, “Би бол “39”-ийн нэг. Манай чуулганы их хуваагдлаар манай найзууд болон бусад нөхөд маань чуулганыг орхин явахад би эндээ үлдсэн. Би аврагдсан. Др Химерс намайг урваж байна хэмээн хэлэхэд би “Би өөр юу хийх хэрэгтэй юм болоо? Би аль эрт аврагдсан. Би өөр юу хийх хэрэгтэй юм бэ?” хэмээн бодсон. Би Есүст хандсан анхны хайраа орхисон гэдгээ ерөөсөө ухаараагүй байсан. Др Химерс Илчлэлт 2:4, 5-аас иш татан “Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш.” (Илчлэлт 2:4, 5) надад үзүүлсэн. Тэгээд л би өөрийгөө анх аврагдаж байсан шигээ биш болсон гэдгийг ойлгосон. Бид “Ердөө Над Шиг,” “Гайхамшигт хайр” гэх мэт дууг дуулахад би уйлдаг байсан. Одоо би дууг ямар ч хайр хийгээд баяр хөөргүйгээр зүгээр л үгийг нь давтан дуулдаг болсон. Одоо миний залбирал маш чанга болсон ч эдгээр нь ердөө л хоосон үгс, уран сайхан хэллэг төдий хоосон залбирал болсон. Би одоо ч гэсэн эмц цэгцтэй, нотолгоо бүхий залбирал хийдэг ч гэсэн үнэхээр Бурхан миний энэ гуйлтад хариулна хэмээн залбирдаггүй. Миний чанга залбирал ердөө хоосон чалчих мэт болсон. Эдгээр нь зүгээр л үр нөлөөгүй залбирал болсон. Тэгээд би өөрийнхөө зүрх сэтгэлд буй гэм нүглээ гэмших хэрэгцээ байгааг мэдэх болсон. Би библид ийнхүү хэлсэнийг санаж байсан,

‘Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.’ (I Иохан 1:9).

Би Дуулал библид “Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,” (Дуулал 51:12) хэмээн Давид залбирч байсаныг санасан. Тэрээр “Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.” Гэж хэлж байсаныг нь ч санаж байсан. (Дуулал 51:17) хэмээн тэр хэлсэн.”

Ноён Ли бол манай чуулганыг хямралаас аварсан “39”-ийн нэгж байсан. Тэр бол үнэхээр итгэмжит үйлчлэгч байсан. Тэр намайг номлож байхад энэ индэр дээр миний хажууд суудаг байсан. Тэр бол манай хүмүүст үлгэр жишээ болсон хүн. Тэр ингэж хэлж байсан, “Би өөр юу хийх хэрэгтэй вэ?” Тэгээд Бурхан түүнд зүрх сэтгэлдээ буй гэм нүглийг гэмших хэрэгтэй гэдгийг харуулсан. Тэр урагш гарч ирээд гэм нүглээ гэмшисэн. Тэр нүүрээ чинэрч улайтал маш чангаар уйлсан. Тэгээд Бурхан түүнийг уучилж, зүрх сэтгэлийг нь баяр хөөрөөр дүүргэсэн. Одоо тэр орхигдсон хүмүүсийн төлөө нулимс асгаруулан баяр хөөртэйгээр залбирдаг. Тэр ингэж хэлсэн, “Бид дэмий хоосон залбирч байна. Бид хамтрагч нартайгаа уулзан гар барихдаа хиймэлээр хуурамч байдлаар инээмсэглэж байна. Жинхэнэ хайргүйгээр. Ердөө л хуурамч инээмсэглэлээр.”

Ноён Ли бол манай чуулганы нэг удирдагч. Гэхдээ та нар өөрсдийнхөө анхны хайраа гээчихээд энэ чуулганыг яаж удирдах гэж байна вэ? Та нар ердөө өөрсдөдөө байгаа хоосон шашинлаг байдал руу манай залуусыг удирдаж чадна. Манай чуулганы удирдагч бүр өөрсдийнхөө гэм нүглийг гэмших хэрэгтэй, эс бөгөөс манай чуулганд ямар ч найдвар үгүй юм. Би ингэж хэлсэн, “Манай чуулганд ирсэн хүмүүс энэ чуулганыг агуу хэмээн боддог. Тэд бидэнд жинхэнэ хайр байхгүй хуурамч төдий шашин л байгаа гэдгийг мэддэггүй. Бурхан манай удирдагчид болон гишүүдэд нулимс асгаруулан гэмших, бидний зүрх сэтгэлийг эдгээхээр Өөрийнхөө Цусыг урсгасан Есүсээр сэргээгдэх, анх аврагдах үед бидэнд байсан ариун хайрыг бидэнд өгөх тэр хэрэгцээг ухаарахгүй бол манай чуулган төд удалгүй бусад үхмэл евангелист чуулган шиг болно.” Есүс ингэж хэлсэн, “Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.” (Иохан 13:35). Ах дүү нараа бид бүгдээрээ хөгшин залуу гэлтгүй гэм нүглээ гэмшихгүй бол бидэнд хэзээ ч жинхэнэ хайр гэж үгүй юм.

Өнөө орой та нар намайг сонсоод гэм нүглээ гэмшихийн төлөө би залбирч байна. Бүгдээрээ босоод “Өө, Бурхан, Намайг шалгаач” дууг дуулцгаая.

“Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээж:
Мөн миний зүрхийг мэдээж:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээж:
Хэрвээ надад хөнөөлт үйл буй бол хараач:
Тэгээд намайг мөнхийн зам руу хөтлөөч.”
   (Дуулал 139:23, 24).

Одоо “Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч” дууг дуулцгаая.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээл баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч”
       Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Энэ индэр рүү ирээд гэм нүглээ гэмшихээсээ бүү айгаарай. Ирэхээсээ бүү айгаарай. Үүнийг хийгээрэй, тэгвэл манай чуулган дахин амилж чадах болно.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Өөрийнхөө ажлыг сэргээгээч” (Albert Midlane, 1825-1909).